Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье, нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг” (Иохан 8:34-35).
“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21).
“Тэд сэнтийн өмнө, дөрвөн амьтан болон ахлагчдын өмнө шинэ дуу дууллаа: газар дэлхийгээс золин аварсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч чадсангүй. Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ” (Илчлэл 14:3-5).
Холбогдолтой Бурханы үг:
Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас
Эхний удаад бие махбодтой болсон нь хүнийг нүглээс золин аварсан ба Есүсийн бие махбодын тусламжтайгаар түүнийг золин аврсан юм. өөрөөр хэлбэл, Тэр хүнийг загалмайнаас аварсан боловч хүний дотор сатаны ялзарсан зан чанар мөн л үлдсэн юм. Хоёр дахь удаа