Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Эзэн Есүс ингэж хэлсэн, ‘Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй. Хэрвээ та нар Намайг мэдсэн бол Миний Эцэгийг ч бас мэдсэн байх ёстой: одооноос эхлээд та нар Түүнийг мэдэж, Түүнийг харлаа’” (Иохан 14:6-7).
“Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм. Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэ: эс бөгөөс ажлын минь төлөө Надад итгэ” гэв” (Иохан 14:10-11).
Холбогдолтой Бурханы үг:
Ийм зүйлийг судлах нь хэцүү биш боловч бид дор бүрнээ дараах үнэнийг мэдэх шаардлагатай: Бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы мөн чанарыг агуулах болно, бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн хийх ёстой ажлыг авчрах болно, нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн юу болохыг илэрхийлэх бөгөөд хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг харуулж чадах болно. Бурханы мөн чанарыг агуулдаггүй махбод нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Энэ нь Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судлахын тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар, хэлж буй үгнээс нь үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг Түүний мөн чанараас тогтоох ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлоход[a], гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гээд олон бий) анхаарал хандуулах нь чухал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал, энэ нь хүний мэдлэггүй байдал, гэнэн занг харуулна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас
Бурханыг мэдэх нь Бурханы үгийг уншиж, ойлгож, хэрэгжүүлж, туулснаар дамжуулан хийгдэх ёстой. Зарим хүн: “Би бие махбодтой болсон Бурханыг харж байгаагүй, тэгвэл би яаж Бурханыг мэдэх юм бэ?” гэдэг. Үнэндээ, Бурханы үг бол Бурханы зан чанарын илэрхийлэл юм. Бурханы үгээс чи, хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайр болон авралыг, мөн тэднийг авардаг Түүний арга барилыг хардаг… Яагаад гэвэл, хүнийг ашиглан бичүүлэхийн оронд Бурханы үгийг Бурхан Өөрөө илэрхийлдэг. Үүнийг Бурхан биечлэн илэрхийлдэг—Тэрээр Өөрийнхөө үг болон дотоод дуу хоолойг илэрхийлж байгаа. Яагаад бид тэдгээрийг чин сэтгэлийн үгс гэж нэрлэдэг вэ? Яагаад гэвэл, тэдгээр нь зүрх сэтгэлийн гүнээс гарч, Түүний зан чанарыг, Түүний хүслийг, Түүний бодлыг, хүн төрөлхтний төлөөх Түүний хайрыг, хүн төрөлхтнийг аврах Түүний авралыг, хүн төрөлхтөнд тавих Түүний хүлээлтийг илэрхийлдэг… Бурханы үгэн дунд хатуу үг, эелдэг зөөлөн, анхааран халамжилсан үг байдаг, мөн хүний хүсэлтэй нийцдэггүй илчлэлийн зарим үг байдаг. Хэрвээ та нар зөвхөн илчлэлийн үгийг л харвал Бурхан нэлээд хатуу юм гэж санагдана. Хэрвээ та нар эелдэг зөөлөн үгийг л харвал Бурхан тийм ч их эрх мэдэлгүй юм шиг санагдана. Тиймээс та нар үүнийг агуулгаас нь гажуудуулах ёсгүй, харин бүх өнцгөөс нь харах ёстой. Заримдаа Бурхан эелдэг, энэрэнгүй өнцгөөс ярьдаг ба хүмүүс хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайрыг хардаг; заримдаа Тэр хатуу чанд өнцгөөс ярьдаг бөгөөд ямар ч халдлагыг тэвчихгүй Бурханы зан чанарыг хүмүүс хардаг. Хүн өрөвдмөөр бузар заваан бөгөөд Бурханы царайг харах, эсвэл Бурханы өмнө очих үнэ цэнгүй. Одоо хүмүүс Бурханы өмнө очиж чадаж байгаа нь гагцхүү Бурханы нигүүлсэл юм. Бурханы ажилладаг арга зам болон Түүний ажлын утга учраас Бурханы мэргэн ухааныг харж болно. Хүмүүс Бурхантай шууд харилцдаггүй байсан ч гэсэн Бурханы үгээс эдгээр зүйлийг харж мөн л чадна. Бурханы тухай жинхэнэ ойлголттой хүн Христтэй холбоо тогтоох үедээ үүнийг Бурханы талаарх ойлголттойгоо тааруулж чадна, харин зөвхөн онолын мэдлэгтэй хүн Бурхантай учрах үедээ тус холбоог харж чаддаггүй. Бие махбодтой болох тухай үнэн бол хамгийн гүн гүнзгий нууц юм; үүнийг ухан ойлгоход бэрх. Бие махбодтой болох нууцын тухай Бурханы үгийг нэгтгэн дүгнэж, тэдгээрийг бүх өнцгөөс хараад, дараа нь хамтдаа залбирч, тунгаан бодож, үнэний энэ талын тухай улам их нөхөрлө. Тэгвэл Ариун Сүнс чамайг гэгээрүүлж, чамд ойлголт өгнө. Хүн Бурхантай холбоо тогтоох ямар ч боломжгүй тул Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болохын тулд хянуур урагшилж, бага багаар орохдоо иймэрхүү туршлагад найдах ёстой.
Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болсон Бурханыг хэрхэн мэдэх тухай”-аас
Хүмүүс Бурханы үгийг туулах үйл явц нь Бурханы үг махбодоор илрэхийг мэдэж авахтай ижил үйл явц юм. Хүмүүс Бурханы үгийг хэдий чинээ их туулна, Бурханы Сүнсийг төдий чинээ их мэдэх болно; Бурханы үгийг туулснаар хүмүүс Сүнсний ажлын зарчмыг ухаарч, бодитой Бурханыг Өөрийг нь мэдэж авдаг. Үнэндээ Бурхан хүмүүсийг төгс болгож, олж авах үедээ бодитой Бурханы үйл хэргийг тэдэнд мэдэгдэж байдаг; Тэрээр хүмүүст бие махбод болсон Бурханы бодит ач холбогдлыг харуулж, Бурханы Сүнс хүний өмнө үнэхээр илэрсэн гэдгийг үзүүлэхийн тулд бодитой Бурханы ажлыг ашиглаж байна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бодитой бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой”-оос
Хэдийгээр бие махбодтой болсон Бурханы төрх байдал хүнтэй яг адилхан байж, хүний мэдлэгийг суралцаж, хүний хэлээр ярьж, заримдаа бүр хүний арга барил, илэрхийллээр Өөрийн санааг илэрхийлж байсан боловч хүнийг болон юмны мөн чанарыг хардаг Түүний арга зам нь хүн төрөлхтөн болон юмны мөн чанарыг хардаг ялзарсан хүмүүсийн арга замаас тэс ондоо юм. Түүний өнцөг болон Түүний зогсож буй өндөр нь ялзарсан хүн хүрэхийн аргагүй зүйл билээ. Учир нь Бурхан бол үнэн, Түүний өмсдөг махбод ч бас Бурханы мөн чанартай бөгөөд Түүний бодол болон Түүний хүн чанараар илэрхийлэгдсэн зүйл нь ч мөн үнэн билээ. Ялзарсан хүмүүсийн хувьд Түүний махбодоор илэрхийлдэг зүйл нь үнэний болон амийн хангалт юм. Эдгээр хангалт нь зөвхөн нэг хүнд биш, харин бүх хүн төрөлхтөнд зориулагддаг. Ямар ч ялзарсан хүний хувьд, түүний зүрх сэтгэлд өөртэй нь холбоотой цөөхөн хүн л байдаг. Тэрхүү цөөн хэдхэн хүнд л тэр анхаарч, санаа тавьдаг. Аюул нүүрлэх үед тэр юун түрүүнд өөрийн хүүхдүүд, хань ижил, аль эсвэл эцэг эхийг боддог бөгөөд арай энэрэнгүй хүн бол хамгийн ихдээ л зарим хамаатнаа, эсвэл сайн найзаа бодно; тэр илүү олон хүнийг бодох уу? Хэзээ ч үгүй! Учир нь, хүмүүс бол эцсийн эцэст хүмүүс бөгөөд тэд бүх зүйлийг зөвхөн хүний өнцгөөс, хүний өндрөөс л харж чаддаг. Гэтэл бие махбодтой болсон Бурхан бол ялзарсан хүнээс тэс өөр юм. Бие махбодтой болсон Бурханы махбод хэчнээн жирийн, хэчнээн хэвийн, хэчнээн дорд байх нь хамаагүй, хүмүүс Түүнийг хэчнээн үл тоох нь хамаагүй, Түүний бодол болон хүн төрөлхтөнд хандах хандлага нь ямар ч хүний эзэмшиж чадахгүй, ямар ч хүний дуурайж чадахгүй зүйл билээ. Тэрээр хүн төрөлхтнийг бурханлаг чанарын өнцгөөс, Бүтээгч хэмээх Өөрийн байр суурины өндрөөс үргэлж ажиглах болно. Тэр Бурханы мөн чанар, сэтгэхүйгээр хүн төрөлхтнийг үргэлж харах болно. Тэр хүн төрөлхтнийг жирийн хүний өндрөөс, ялзарсан хүний өнцгөөс харж огтхон ч чадахгүй. Хүмүүс хүн төрөлхтнийг харахдаа хүний хараагаар л хардаг бөгөөд хүний мэдлэг, хүний дүрэм болон онолыг хэмжүүр болгодог. Энэ нь хүмүүсийн нүдээрээ харж чадах цар хүрээн дотор байдаг; энэ нь ялзарсан хүмүүсийн хийж чадах цар хүрээн дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг харахдаа бурханлаг хараагаар хардаг бөгөөд Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг хэмжүүр болгодог. Энэ цар хүрээ нь хүмүүсийн харж чаддаггүй зүйлсийг багтаадаг бөгөөд үүгээрээ бие махбодтой болсон Бурхан ба ялзарсан хүмүүс хоорондоо эрс ялгардаг. Энэ ялгаа нь хүмүүс болон Бурханы өөр өөр мөн чанараар тодорхойлогддог бөгөөд эдгээр өөр мөн чанар нь тэдний ялгамж чанар, байр суурь, аливааг харах өнцөг болон өндрийг тодорхойлдог.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”-аас
Бурхан аливаа зүйл дээр хүмүүстэй адил үзэл бодол баримталж байхыг та нар харахгүй, түүнчлэн аливаа зүйлийг зохицуулахдаа хүний үзэл бодол, тэдний мэдлэг, тэдний шинжлэх ухаан, тэдний гүн ухаан, эсвэл хүний төсөөллийг ашиглаж байхыг та нар харахгүй. Үүний оронд Бурханы хийдэг бүхэн, илэрхийлдэг бүхэн үнэнтэй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, Түүний хэлсэн үг болгон, хийсэн үйлдэл болгон нь үнэнтэй хамаатай байдаг. Энэ үнэн болон эдгээр үг нь ор үндэсгүй уран сэтгэмж биш, харин ч Бурханы мөн чанар, Түүний амийн улмаас Бурханаар илэрхийлэгдсэн. Эдгээр үг болон Бурханы хийсэн бүхний мөн чанар нь үнэн учраас Бурханы мөн чанар бол ариун гэж бид хэлж болно. Өөрөөр хэлбэл, Бурханы хэлдэг, хийдэг бүхэн нь хүмүүст эрч хүч болон гэрлийг авчирдаг; энэ нь эерэг зүйлс болон тэдгээр эерэг зүйлийн бодит байдлыг харах боломжийг хүмүүст олгодог бөгөөд зөв замаар алхах боломжийг олгодог. Бурханы мөн чанарын улмаас эдгээр зүйл тодорхойлогддог бөгөөд Түүний ариун байдлын мөн чанарын улмаас тэдгээр нь тодорхойлогддог.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө v”-аас
Бурханы одоогийн үгэнд илчлэгдэж байгаа бүхэн нь хүн төрөлхтний завхарсан зан чанарын тухай биш гэж үү? Бурханы зөвт байдал болон ариун байдал нь чиний санаа, сэдлээр дамжин, мөн чиний илэрхийлдэг зүйлээр дамжуулан харагддаг. Тэр бас бузар заваан газарт амьдарч байгаа ч бузраар өчүүхэн төдий ч бохирдоогүй юм. Тэр чамтай адил бузар дэлхий ертөнцөд амьдардаг боловч эрүүл ухаан болон мэдлэг ухааныг эзэмшдэг; Тэр бузрыг жигшдэг. Өөрийнхөө үг болон үйлдэл дэх бузар заваан зүйлсийг чи өөрөө харж чаддаггүй боловч Тэр чадна—Тэр чамд тэдгээрийг харуулж чадна. Чиний тэдгээр хуучин зүйлс—чиний дутуу дулимаг хөгжил боловсрол, мэдлэг ухаан, эрүүл ухаан, болон амьдралын хоцрогдмол хэв маяг—бүгдийг нь одоо Тэр илрүүлснээр тэдгээр нь бүгд ил болсон. Бурхан газар дээр ирж ийм маягаар ажилласнаар хүмүүс Түүний ариун байдлыг болон Түүний зөвт зан чанарыг харсан юм. Тэр чамайг шүүж, гэсгээдэг бөгөөд чамайг өөрийгөө ойлгоход хүргэдэг. Заримдаа чиний чөтгөр шиг зан гарч ирдэг бөгөөд Тэр үүнийг чамд харуулж чадна. Тэр хүн төрөлхтний мөн чанарыг нэвт шувт мэддэг. Тэр чиний амьдардаг шигээр амьдарч, чамтай адил хоол идэж, чамтай адил гэрт амьдардаг ч чамаас хамаагүй ихийг мэднэ. Гэхдээ Түүний хамгийн их үзэн яддаг зүйл нь хүн төрөлхтний амьдралын гүн ухаан болон тэдний шударга бус, зальжин зан билээ. Тэр эдгээр зүйлийг үзэн яддаг бөгөөд тэдгээрт анхаарал хандуулахыг хүсдэггүй. Тэр ялангуяа хүн төрөлхтний махан биеийн харилцааг үзэн яддаг. Хэдийгээр Тэр хүний харилцааны талаарх ерөнхий мэдлэгийн заримыг бүхэлд нь ойлгодоггүй боловч хүмүүс завхарсан зан чанараа ил гаргах үед бүрэн мэдэж байдаг. Өөрийн ажлаараа Тэр, хүмүүст байгаа эдгээр зүйлээр дамжуулан хүмүүст ярьж, сургадаг бөгөөд эдгээрээр дамжуулан хүмүүсийг шүүж, Өөрийн зөвт, ариун зан чанарыг илчилдэг. Ингэж хүмүүс Түүний ажлын товойлгогчид болдог. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хүн төрөлхтний бүх төрлийн завхарсан зан чанарыг болон Сатаны муухай нүүр царайг илчилж чадна. Тэр чамайг шийтгэдэггүй, зүгээр л чамайг Бурханы ариун байдлыг товойлгогч болгодог бөгөөд чи хэтэрхий бузар заваан учраас өөрөө бат зогсож чаддаггүй. Тэрээр хүмүүсийн илэрхийлдэг зүйлсээр дамжуулан ярьж, тэдгээрийг ил болгодог болохоор хүмүүс Бурхан хэчнээн ариун болохыг мэдэж болох юм. Тэр хүмүүст байгаа өчүүхэн төдий бузрыг хүртэл, тэдний зүрх сэтгэл дэх бүр хамгийн өчүүхэн бузар бодол санаа, эсвэл Түүний хүсэлтэй зохицохгүй үг болон үйлдлийг ч орхидоггүй. Түүний үгээр дамжуулан ямар ч хүн, эсвэл ямар ч зүйлд бузар зүйл үлдэхгүй—энэ нь бүгд илчлэгдэх болно. Зөвхөн тэр үед л Тэр бол хүмүүсээс үнэхээр өөр юм гэдгийг чи харна. Тэрээр хүн төрөлхтөн дэх хамгийн өчүүхэн бузрыг ч нэгд нэггүй зэвүүцдэг. Заримдаа хүмүүс ойлгодоггүй бөгөөд “Бурхан минь, Та яагаад үргэлж уурладаг юм бэ? Та яагаад хүний сул талуудыг анхаарч үздэггүй юм бэ? Яагаад Та хүнийг жаахан ч гэсэн уучилдаггүй юм бэ? Яагаад Та хүнд ийм хайхрамжгүй ханддаг юм бэ? Хүмүүс хэр завхарсан болохыг Та мэддэг, тэгвэл Та яагаад хүмүүст ингэж ханддаг юм бэ?” гэдэг. Тэр нүглийг зэвүүцдэг; нүглийг үзэн яддаг. Чамд байж болох ямар нэгэн тэрслүү занг Тэр ялангуяа зэвүүцдэг. Чамайг тэрслүү зан чанар гаргах үед Тэр хэмжээлшгүй их зэвүүцдэг. Эдгээр зүйлээр дамжуулан Түүний зан чанар болон оршихуй илэрхийлэгдэж болно. Үүнийг өөртэйгээ харьцуулах үедээ, хэдийгээр Тэр хүнтэй адилхан хоол идэж, адилхан хувцас өмсөж, адилхан зугаа цэнгэлтэй байж, хүнтэй хамт амьдарч, хамт оршин суудаг боловч хүнээс өөр байдаг гэснийг чи харах болно. Энэ нь товойлгогч байхын гол утга учир биш гэж үү? Хүмүүс дэх эдгээр зүйлээр дамжуулан Бурханы агуу хүч чадал илүү хурц тодорхой болдог; харанхуй нь гэрлийн эрхэм нандин оршин тогтнолыг тодотгодог.
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын хоёр дахь алхам хэрхэн үр жимсээ өгдөг вэ”-ээс
(Үргэлжлүүлэх)

No comments:
Post a Comment