Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Ехова Бурхан хоньчдод ийнхүү айлдаж байна; Өөрсдийгөө тэжээдэг Израилийн хоньчид золгүй еэ! Хоньчид хонин сүргээ тэжээх ёстой биш гэж үү? Та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, тарган хонийг нядалдаг: гэхдээ та нар хонин сүргийг тэжээдэггүй. Эмгэгтэйг нь та нар тэнхрүүлдэггүй, өвчтэйг нь эдгээдэггүй, гэмтсэнийг нь боодоггүй, бутарсныг нь цуглуулдаггүй, төөрснийг нь ч хайдаггүй; харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлсон” (Езекиел 34:2-4).
“Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжил, хонины арьс нөмрөн та нар луу ирэх боловч дотроо тэд хомхой чононууд юм” (Матай 7:15).
“Тэд бол сохруудын сохор удирдагчид юм. Хэрвээ сохор нь сохроо удирдвал хоёулаа нүхэнд унах болно” (Матай 15:14).
“Учир нь Есүс Христ махбодод ирснийг хүлээн зөвшөөрдөггүй олон мэхлэгч дэлхийд орж ирсэн. Энэ бол мэхлэгч бөгөөд антихрист мөн” (2Иохан 1:7).
Холбогдолтой Бурханы үг:
Харин шалгуурт нийцээгүй ажилчны ажил хавьгүй тааруухан, бас мунхаг байдаг. Тэрээр хүмүүсийг дүрэм рүү л аваачиж чаддаг; хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд ялгаатай байдаггүй; тэрээр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Ийм төрлийн ажилд, хэтэрхий олон дүрэм, хоосон сургаал байдаг бөгөөд хүмүүсийг бодит байдал, амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсийг үнэ цэнгүй цөөн хэдэн дүрэм журмыг баримтлахад л хүргэдэг. Ийм төрлийн удирдамж нь хүмүүсийг буруу зам руу хөтлөх болно. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна. Дагалдагчдын хувьд удирдагчид нь ажилдаа тэнцэх эсэхийг ялгаж таних гол түлхүүр нь тэдний хөтөлж байгаа зам, ажлын үр дүнг харах, мөн дагалдагчид үнэнтэй нийцэх зарчмыг хүлээн авсан эсэх, өөрчлөгдөхөд нь тохирсон хэрэгжүүлэлтийн замыг хүлээн авсан эсэхийг харах хэрэгтэй. Чи өөр өөр төрлийн хүмүүсийн янз бүрийн ажлыг хооронд нь ялгаж сурах хэрэгтэй; чи мунхаг дагалдагч байх ёсгүй. Энэ нь оролтын чинь хэрэг явдалд нөлөөлдөг. Хэрвээ чи аль хүний удирдлагад зам байгаа, алинд нь байхгүй болохыг ялган салгаж чадахгүй бол амархан хууртагдах болно. Энэ бүгд чиний өөрийн амьтай шууд хамаатай.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Хүн оюун санаандаа байгаа ажлыг маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пастор, удирдагчид авьяас билиг, байр суурин дээрээ тулгуурлан ажлаа хийдэг. Удаан хугацаанд тэднийг дагасан хүмүүст тэдний авьяас билиг, тэд юу болох нь зарим талаар нөлөөлдөг. Тэд хүмүүсийн авьяас билиг, ур чадвар, мэдлэгт анхаарч, мөн ер бусын зарим зүйл, бодит бус гүн гүнзгий олон сургаалд (эдгээр гүн гүнзгий сургаал нь мэдээж хүний хүрч чадахгүй зүйл юм) анхаарал хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанарын өөрчлөлтийг анхаардаггүй, харин хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, мэдлэг болон шашны баялаг сургаалыг нь сайжруулахад анхаардаг. Хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөнийг, хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг тэд анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэх гэж оролдох нь байтугай мөн чанарынх нь талаар ч хайхардаггүй. Хүмүүсийн дутагдал, завхралыг засаж залруулах нь байтугай, үзлийг нь ч сөрж, илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүн төрөлх авьяас билгээрээ үйлчилдэг ба илэрхийлдэг зүйл нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй мэдлэг болон шашны тодорхойгүй үнэн байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь хүмүүсийг боловсруулж, юу ч үгүй хүнийг хөгжүүлээд, хожим нь ажиллаж, удирдахаар явах шашны сургуулийн авьяаслаг төгсөгч болгох явдал юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Миний ардуур олон хүн байр суурийн ерөөлд шунахайрдаг, тэд өлөн ховдог, унтах дуртай ба махан биедээ бүх анхаарлаа хандуулдаг, махан бие нь гарах гарцгүй болохоос үргэлж айдаг. Тэд өөрсдийнхөө хэвийн чиг үүргийг чуулгантөгсд биелүүлдэггүй, үнэгүй идэж, эсвэл ах эгч нарыг Миний үгээр сургадаг, тэд өндөрт зогсоод бусдыгаа захирдаг. Энэ хүмүүс өөрсдийгөө Бурханы хүслийг биелүүлж байна гэж хэлсээр байдаг, тэд үргэлж өөрсдийгөө Бурханы ойр дотнын хүн гэж хэлдэг—энэ нь гажууд онол биш гэж үү? Хэрвээ чи зөв сэдэлтэй атлаа Бурханы хүслийн дагуу үйлчлэх чадваргүй бол чи мунхаг байна; харин сэдэл чинь буруу атал өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж хэлсээр байвал чи Бурханыг эсэргүүцдэг нэгэн тул Бурханаар шийтгүүлэх учиртай! Би ийм хүмүүсийг огт өрөвддөггүй! Бурханы гэрт тэд үнэгүй идэж, үргэлж махан биеийн тав тухад шунаж, Бурханы ашиг сонирхлыг хайхардаггүй; тэд үргэлж өөрсдөдөө сайн зүйлсийг эрж хайж, Бурханы хүсэлд ямар ч анхаарал хандуулдаггүй ба хийдэг бүхэн нь Бурханы Сүнсээр ажиглуулахгүй байх явдал, тэд үргэлж хуйвалдаж, ах эгч нарыг хуурдаг ба яг л усан үзмийн тариаланг үргэлж гишгэчиж, усан үзэм хулгайлдаг усан үзмийн талбай дахь үнэг шиг хоёр нүүртэй байдаг. Ийм хүмүүс Бурханы ойр дотнын хүн байж чадах уу? Чи Бурханы ерөөлийг хүлээн авахад тохирдог уу? Чи өөрийн амь болон чуулганы төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй, чи Бурханы даалгаврыг хүлээн авахад тохирох уу? Чам шиг хүнд хэн итгэж зүрхлэх вэ? Чамайг ингэж үйлчлэхэд Бурхан чамд илүү их ажил даалгаж зүрхлэх үү? Чи аливаа зүйлсийг саатуулж байгаа биш үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс
Чи төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн сонголтын дагуу Бурханд үйлчилдэг; үүнээс ч илүүтэйгээр хийхийг хүсэж байгаа зүйлд чинь Бурхан баярладаг ба хийхийг хүсдэггүй зүйлийг чинь Бурхан үзэн яддаг гэж чи бодсоор байдаг бөгөөд ажилдаа чи, бүхэлдээ өөрийн сонголтонд хөтлөгддөг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амь зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй; харин ч чи Бурханд үйлчилсээр байгаа учраас илүү зөрүүд болох ба энэ нь ялзарсан зан чанарыг чинь гүнзгий шингээх болно. Ийм маягаар, чи зөвхөн өөрийнхөө зан ааш болон өөрийнхөө зан чанарын дагуу үйлчилснээс урган гарсан туршлага дээрээ үндэслэн Бурханд үйлчлэх үйлчлэлийн тухай дүрэм журмыг дотроо бий болгох болно. Энэ бол хүний туршлага сургамж, хүний амьдралын философи юм. Ийм хүмүүс Фарисайчууд болон шашны эрх мэдэлтнүүдэд харьяалагддаг. Хэрвээ хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцэстээ тэд эцсийн өдрүүдэд гарч ирэх хуурамч Христүүд болж хувирах бөгөөд хүмүүсийг хууран мэхлэгчид болох болно. Өмнө нь ярьж байсан хуурамч Христүүд болон хууран мэхлэгчид ийм төрлийн хүмүүсийн дундаас гарах болно. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашийг дагаж, өөрсдийн хүслийн дагуу үйлддэг бол тэд ямар ч үед таягдуулах аюулд байдаг. Бусдын зүрх сэтгэлийг өөртөө татаж, тэднийг ихэмсгээр сургаж, хязгаарлахын тулд Бурханд үйлчилсэн олон жилийн туршлагаа ашигладаг хүмүүс—хэзээ ч гэмшиж, хэзээ ч нүглээ улайж, байр суурийн үр ашгаас хэзээ ч татгалздаггүй—энэ хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил төрлийн хүмүүс бөгөөд өөрийнхөө ахмад байр сууриар бардамнаж, өндөр зиндаандаа эрддэг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм төрлийн үйлчлэл нь Бурханы ажилд саад тотгор учруулдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлийг хориглох ёстой”-оос
Яагаад ихэнх хүн Бурханы үгийг уншихад ихээхэн чармайлт зарцуулсан атлаа ердөө мэдлэгтэй болж, дараа нь бодитой замын талаар юу ч хэлж чаддаггүй юм бэ? Мэдлэг эзэмших гэдэг үнэнийг эзэмшихтэй дүйцнэ гэж чи боддог уу? Энэ чинь төөрөлдсөн үзэл бодол биш үү? Чи далайн эрэг дээрх элсний ширхэг мэт их мэдлэгийг ярьж чаддаг боловч үүний аль нь ч ямарваа бодитой замыг агуулдаггүй. Үүгээрээ чи хүмүүсийг хуурч байгаа биш үү? Чи бодит баталгаагүй хоосон шоу хийж байгаа бус уу? Энэ бүх зан авир хүмүүст хортой! Онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ бодит байдлаас хол, хүмүүсийг бодит байдалд аваачих чадваргүй байдаг; онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ Бурханыг эсэргүүцэж, сөргөлдөхөд чамайг хүргэдэг. Хамгийн өндөр дээд онолуудыг үнэт эрдэнэс мэт бүү үз; эдгээр нь хор хөнөөлтэй агаад ямар ч хэрэггүй! Зарим хүн хамгийн өндөр дээд онолуудыг ярьж чаддаг байж магадгүй—гэхдээ эдгээр нь бодит байдлаас юу ч агуулдаггүй, учир нь энэ хүмүүс эдгээрийг биечлэн мэдрээгүй, иймээс тэдэнд хэрэгжүүлэх зам байдаггүй. Ийм хүмүүс хүнийг зөв замд аваачих чадваргүй бөгөөд хүмүүсийг замаа алдахад л хүргэнэ. Энэ нь хүмүүст хортой биш үү? Хамгийн наад зах нь чи тэдний өнөөгийн бэрхшээлийг шийдвэрлэж, оролтод хүрэх боломж олгох чадвартай байх ёстой; үүнийг л зориулалт гэж үзэх бөгөөд ингэснээр л чи Бурханы төлөө ажиллахад тэнцэнэ. Сүржин, гоёмсог үгийг үргэлж бүү ярь, олон зохимжгүй хэрэгжүүлэлтээрээ хүмүүсийг хүлж, өөрийг чинь дуулгавартай дагахад бүү хүргэ. Ингэх нь ямар ч үр нөлөөгүй бөгөөд хүмүүсийн төөрөгдлийг л ихэсгэх болно. Хүмүүсийг ийм байдлаар удирдах нь олон хэсэг дүрмийг бий болгож, хүмүүсийг чамд дургүйцэхэд хүргэнэ. Энэ нь хүний дутагдал бөгөөд үнэхээр ичгэвтэр.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдалд илүү анхаар”-аас
(Үргэлжлүүлэх)
No comments:
Post a Comment