Showing posts with label чуулган. Show all posts
Showing posts with label чуулган. Show all posts

20/12/2019

4. Итгэгчид шашныг хаяж, Бурхан руу буцаж очихын тулд хуурамч хоньчид болон антихристүүдийг ялган таньж чаддаг байх ёстой

Энгийн хүмүүс удирдагчид та нарын тухай саналаа хэлэх үед та нар: “Хм, юу чамайг миний талаар саналаа хэлэх эрхтэй болгож байгаа юм бэ? Чи хэдэн номлол өгч чадах вэ? Чи хэр ихийг ярьж чадах вэ? Чи хэчнээн хүнийг удирдаж чадах вэ? Чи юу хийж чадах юм бэ?” гэж хэлдэг. Та нар өөрсдөө тохирдог юм шиг л байдаг. Хэрвээ ийм маягаар үргэлжлүүлбэл та нарт түвэг учрах болно; та нар хэсэг зуур үйлчилж болох боловч дараа нь буруудах болно. Та бүхний тухайд гэвэл, хэрвээ бүс нутаг эсвэл дүүрэг дэх чуулгануудыг та нарь хүлээлгэн өгч, зургаан сарын турш хэн ч та нарыг харж харгалзахгүй бол та нар замаа алдаж эхэлдэг. Хэрвээ жилийн турш хэн ч харж харгалзахгүй бол чи тэднийг удирдан буруу замаар оруулдаг. Хоёр жил өнгөрсөн ч хэн ч чамайг харж харгалзахгүй бол чи тэр хүмүүсийг өөрийнхөө өмнө авчирдаг. Яагаад энэ вэ? Та нар энэ асуултыг өмнө нь бодож үзэж байсан уу? Надад хэл дээ, та нар ийм байх уу? Та нарын мэдлэг зөвхөн хэсэг зуур л хүмүүсийг хангаж чадна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэрвээ чи нэг зүйлийг хэлсээр байвал зарим хүмүүс таньж чадах болно; чи хэтэрхий өнгөцхөн, гүн гүнзгий байдал хэтэрхий дутмаг гэж тэд хэлнэ. Чамд хоосон сургаал хэлж хүмүүсийг хуурахаар оролдохоос өөр сонголт байхгүй байх болно. Хэрвээ чи үргэлж иймэрхүү байдлаар үргэлжлүүлбэл доор чинь байгаа хүмүүс Бурханд итгэж, туршлагажихдаа чиний арга барил, алхам, үлгэр дуурайлыг дагах бөгөөд тэд тэдгээр үг болон хоосон сургаалыг хэрэгжүүлж, эцэст нь чамайг ийм маягаар ярихад тэд чамайг үлгэр дуурайл болгон ашиглана. Чи хоосон сургаал ярихад хүмүүсийг хөтөлж, чиний доор байгаа хүмүүс чамаас хоосон сургаал сурах бөгөөд аливаа зүйл ахин дэвшихийн хэрээр чи буруу замыг сонгосон байх болно. Доор чинь байгаа хүмүүс бүгд чамайг дагана, иймээс чамд: “Би одоо хүчирхэг; иймээс олон хүн намайг сонсдог бөгөөд дэлхий ертөнц надад дуулгавартай байдаг” гэж санагддаг. Хүний доторх энэ урвалт чамайг, өөрийн эрхгүйгээр Бурханыг нэр төдий толгойлогч болгон хувиргахад хүргэдэг бөгөөд дараа нь чи өөрөө ямар нэгэн урсгал, бүлэглэл байгуулдаг. Шашны урсгал болон бүлэглэлүүд хэрхэн бий болдог вэ? Тэдгээр нь ийм байдлаар бий болдог. Бүхий л шашны урсгал болон бүлэглэлийн удирдагчдыг хар. Тэд бүгд их зантай агаад өөрсдийгөө зөвтгөдөг, тэд өөрсдийнхөө төсөөллийн дагуу, хам сэдвээс нь Библийг тайлбарладаг. Ажлаа хийхийн тулд тэд нар бүгдээрээ бэлэг авьяас, эрдэм мэдлэгт найддаг. Хэрвээ тэд ямар нэгэн зүйлийг номлох чадваргүй байсан бол тэр хүмүүс тэднийг дагах уу?

19/12/2019

4. Итгэгчид шашныг хаяж, Бурхан руу буцаж очихын тулд хуурамч хоньчид болон антихристүүдийг ялган таньж чаддаг байх ёстой

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Ехова Бурхан хоньчдод ийнхүү айлдаж байна; Өөрсдийгөө тэжээдэг Израилийн хоньчид золгүй еэ! Хоньчид хонин сүргээ тэжээх ёстой биш гэж үү? Та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, тарган хонийг нядалдаг: гэхдээ та нар хонин сүргийг тэжээдэггүй. Эмгэгтэйг нь та нар тэнхрүүлдэггүй, өвчтэйг нь эдгээдэггүй, гэмтсэнийг нь боодоггүй, бутарсныг нь цуглуулдаггүй, төөрснийг нь ч хайдаггүй; харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлсон” (Езекиел 34:2-4).

“Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжил, хонины арьс нөмрөн та нар луу ирэх боловч дотроо тэд хомхой чононууд юм” (Матай 7:15).

“Тэд бол сохруудын сохор удирдагчид юм. Хэрвээ сохор нь сохроо удирдвал хоёулаа нүхэнд унах болно” (Матай 15:14).

“Учир нь Есүс Христ махбодод ирснийг хүлээн зөвшөөрдөггүй олон мэхлэгч дэлхийд орж ирсэн. Энэ бол мэхлэгч бөгөөд антихрист мөн” (2Иохан 1:7).

Холбогдолтой Бурханы үг:

Харин шалгуурт нийцээгүй ажилчны ажил хавьгүй тааруухан, бас мунхаг байдаг. Тэрээр хүмүүсийг дүрэм рүү л аваачиж чаддаг; хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд ялгаатай байдаггүй; тэрээр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Ийм төрлийн ажилд, хэтэрхий олон дүрэм, хоосон сургаал байдаг бөгөөд хүмүүсийг бодит байдал, амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсийг үнэ цэнгүй цөөн хэдэн дүрэм журмыг баримтлахад л хүргэдэг. Ийм төрлийн удирдамж нь хүмүүсийг буруу зам руу хөтлөх болно. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна. Дагалдагчдын хувьд удирдагчид нь ажилдаа тэнцэх эсэхийг ялгаж таних гол түлхүүр нь тэдний хөтөлж байгаа зам, ажлын үр дүнг харах, мөн дагалдагчид үнэнтэй нийцэх зарчмыг хүлээн авсан эсэх, өөрчлөгдөхөд нь тохирсон хэрэгжүүлэлтийн замыг хүлээн авсан эсэхийг харах хэрэгтэй. Чи өөр өөр төрлийн хүмүүсийн янз бүрийн ажлыг хооронд нь ялгаж сурах хэрэгтэй; чи мунхаг дагалдагч байх ёсгүй. Энэ нь оролтын чинь хэрэг явдалд нөлөөлдөг. Хэрвээ чи аль хүний удирдлагад зам байгаа, алинд нь байхгүй болохыг ялган салгаж чадахгүй бол амархан хууртагдах болно. Энэ бүгд чиний өөрийн амьтай шууд хамаатай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Хүн оюун санаандаа байгаа ажлыг маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пастор, удирдагчид авьяас билиг, байр суурин дээрээ тулгуурлан ажлаа хийдэг. Удаан хугацаанд тэднийг дагасан хүмүүст тэдний авьяас билиг, тэд юу болох нь зарим талаар нөлөөлдөг.

05/12/2019

2. Эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлдэг бүх үнэн нь мөнх амийн зам юм

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13).

Чуулгануудад Сүнс юу хэлж буйг чихтэй нь сонсогтун; Ялагч хоёр дахь үхэлд өртөхгүй” (Илчлэл 2:11).

“Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийгээс гарах болор шиг тунгалаг амийн цэвэр усны голыг үзүүлэв. Гудамжны голд болон голын хоёр эрэгт арван хоёр төрлийн жимс бүхий амийн мод байх бөгөөд сар бүр ургац өгөхийн сацуу: модны навч бүр үндэстнүүдийг эдгээх увдистай байв” (Илчлэл22:1-2).

Холбогдолтой Бурханы үг:

Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид байж байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь хамт оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс чинь өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж өргөмжилж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Зөвхөн Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй, өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж,

14/09/2019

10. Яагаад хүн бие махбодтой болсон Бурханы ажлыг мэдэрч, дуулгавартай дагаснаар л Бурханыг мэдэж чаддаг юм бэ?

Бурханы эзэмшил болон оршихуй, Бурханы мөн чанар, Бурханы зан чанар—энэ бүхэн нь Түүний үгээр дамжуулан хүн төрөлхтөнд мэдэгдсэн. Бурханы үгийг туулж мэдрэх үедээ хүн, тэдгээрийг хэрэгжүүлэх явцдаа Бурханы хэлдэг үгний цаад зорилгыг ойлгож, Бурханы үгийн шавхагдашгүй булаг болон цаад шалтгааныг ойлгож, Бурханы үгийн төлөвлөсөн үр нөлөөг ойлгож, мэдэрч эхлэх болно. Хүн төрөлхтний хувьд, үнэн болоод амийг олж авч, Бурханы цаад санааг ухаарч, зан чанарынхаа хувьд өөрчлөгдөж, Бурханы дээд эрх болон зохицуулалтанд захирагдах чадвартай болохын тулд хүний мэдэрч туулж, ухаарч, олж авах ёстой бүх зүйл нь энэ юм. Хүн эдгээр зүйлсийг мэдэрч, ухаарч, олж авах зуураа Бурханы талаарх ойлголтыг аажмаар олж авах бөгөөд энэ үедээ тэр мөн Түүний талаарх өөр түвшний мэдлэгийг олж авах болно. Энэхүү ойлголт болон мэдлэг нь хүний төсөөлсөн эсвэл зохиосон зүйлээс гарч ирдэггүй харин ч өөр дотроо ойлгож, мэдэрч, туулж, баталж байгаа зүйлээс нь гарч ирдэг. Зөвхөн эдгээр зүйлсийг ойлгож, дадлагажуулж, мэдэрч, баталсны дараа л Бурханы талаарх хүний мэдлэг утга агуулгатай болж, зөвхөн энэ үед түүний олж авсан мэдлэг нь бодит, үнэн зөв, жинхэнэ байх бөгөөд Түүний үгийг ойлгож, дадлагажуулж, мэдэрч, баталснаар дамжуулан Бурханы тухай жинхэнэ ойлголт, мэдлэгийг олж авах энэ үйл явц нь хүн болон Бурханы хоорондох жинхэнэ харилцаанаас өөр юу ч биш юм. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы цаад санааг үнэхээр ойлгож, ухаарч эхэлдэг ба Бурханы эзэмшил болон оршихуйг үнэхээр ойлгож мэдэж, Бурханы мөн чанарыг үнэхээр ойлгож мэдэж, Бурханы зан чанарыг үнэхээр ойлгон мэдэж авч, бүх зүйлийг ноёрхох Бурханы ноёрхлын талаарх бодит баримтын талаар зөв тодорхойлолт, үнэмшилтэй болдог бөгөөд Бурханы ялгамж чанар, байр суурийн тухайд бодит хандлага, мэдлэгийг олж авдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Удиртгал”-аас

Та нар Бурханы ажлыг мэдэх ёстой. Есүсийг дагасныхаа дараа л, Сүнс Есүст хэчнээн их ажил хийсэн талаар Петр аажмаар мэдэж эхэлсэн. Тэрээр, “Хүний дадлага туршлага дээр түшиглэх нь Бурханы талаар бүрэн мэдлэгт хүрэхэд хангалттай биш; Бурханыг мэдэхэд бидэнд туслах олон шинэ зүйл Бурханы ажилд байх ёстой” гэж хэлсэн. Эхэндээ Петр, Есүс бол элчүүдийн адилаар Бурханаар илгээгдсэн гэж итгэж байсан ба тэр Есүсийг Христ гэж үзээгүй. Петр Есүсийг дагахаар[b] дуудагдсан үед, Есүс түүнээс “Ионагийн хүү Симон оо чи Намайг дагах уу?” гэж асуусан. Петр “Тэнгэрлэг Эцгээр илгээгдсэн нэгнийг би дагах ёстой. Ариун Сүнсээр сонгогдсон нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Би Таныг дагах болно” гэж хариулсан. Түүний үгнээс, Петрт Есүсийн талаар ямар ч мэдлэг байгаагүй гэдгийг харж болно; тэр Бурханы үгийг туршиж, өөртэйгөө харьцаж байсан, Бурханы төлөө зовлон зүдгүүр туулсан боловч тэр Бурханы ажлыг мэддэггүй байсан. Хэсэг хугацааны туршлагын дараа Петр, Бурханы олон үйлийг Есүсээс харж, Бурханы хайр татам байдлыг харж, Бурханы оршихуйн ихэнхийг Есүсээс харсан.

09/09/2019

9. Шүүлтийн ажлыг хийхээр Бурхан бие махбодтой болох нь, тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэл болон Сатаны эзэмшлийн харанхуй эрин үеийг хэрхэн төгсгөл болгодог юм бэ?

Миний үгс төгссөний дараа газар дээр аажмаар хаанчлал бий болж, хүн аажмаар хэвийн байдалдаа эргэн орно, тиймээс Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагдана. Хаант улсад Бурханы бүх ардууд энгийн хүний амьдралыг эргүүлэн авна. Жавартай хүйтэн өвөл дуусаж жилийн туршид хаврын улиралтай байдаг хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс цаашид золгүй, гунигтай хүний ертөнцтэй нүүр тулахгүй, цаашид тэд хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахгүй. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага болон аллага хядлагаас урсах цус үгүй болно; бүхий л газар аз жаргалаар дүүрч, хүмүүсийн хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг байх болно. Би дэлхий даяар явж, Би Өөрийн сэнтий дээр тааламжтай суун оддын дунд амьдарна. Тэнгэр элчүүд Надад шинэ дуу, шинэ бүжиг өргөн барина. Цаашид өөрсдийнх нь сул дорой байдал тэднийг нулимс урсгахад хүргэхгүй. Миний өмнө тэнгэр элчүүдийн уйлах чимээг Би цаашид сонсохгүй ба цаашид хэн ч өөрсдийн зовлон бэрхшээлийн талаар Надад гомдоллохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Хорь дахь айлдвар”-аас

Хүмүүс бүгд бүрэн дүүрэн болгуулж, газар дэлхийн бүх үндэстнүүд Христийн хаанчлал болох үед тэр нь долоон аянга нижигнэх үе байх болно. Одоо үе бол тэрхүү үе шат руу урагшлах алхаа бөгөөд тэрхүү өдөр лүү довтолж байна. Энэ бол Бурханы төлөвлөгөө—ойрын ирээдүйд энэ нь биелэх болно. Гэсэн хэдий ч Бурхан Өөрийн хэлсэн бүхнээ аль хэдийн биелүүлсэн. Тиймээс газар дэлхийн үндэстнүүд нь, далайн түрлэг ойртохын хэрээр чичрэн доргиж байгаа элсэн дээрх цайз юм гэдэг нь тодорхой: Эцсийн өдөр айсуй бөгөөд агуу улаан луу Бурханы үгэн дор унах болно. Бурханы төлөвлөгөөг гарцаагүй амжилттай гүйцэтгэхийн тулд тэнгэрийн тэнгэрэлчүүд газар дээр буун ирж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийж байгаа. Бие махбодтой болсон Бурхан Өөрөө дайсантай дайн хийхийн тулд тулааны талбарт байрлаж байгаа. Бие махбодтой болсон Бурхан хаана илрэн гарна, тэр газарт байгаа дайсан устгагддаг. Хятад бол хамгийн эхлээд бут цохиулж, Бурханы гарт сүйтгэгдэх газар юм. Бурхан Хятадад ямар ч өршөөл үзүүлэхгүй. Агуу улаан луугийн эрчимтэй сүйрлийн нотолгоог ардуудын тасралтгүй төлөвшлөөс харж болно. Үүнийг мэдээж хэн ч харж чадна. Ардуудын төлөвшил нь дайсан сөнөсний тэмдэг юм. Энэ нь, “тулалдах” гэж юуг хэлсэн талаарх бага зэргийн тайлбар юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Арав дахь айлдварын тайлбар”-аас

Бурхан газар дээр янз бүрийн гай гамшгийг бий болгосноор дамжуулан энэ ажил гүйцэтгэгдэх ёстой. Гэхдээ Бурхан илрэн харагдахгүй; учир нь энэ удаа агуу улаан луугийн үндэстэн бузрын газар хэвээр байх ба Бурхан илрэн харагдахгүй, гэхдээ гэсгээлтээр дамжуулан цухасхан гарч ирэх болно. Тэр нь Бурханы зөвт зан чанар бөгөөд хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Энэ хугацаанд агуу улаан луугийн үндэстэнд оршин суудаг бүхэн гай гамшиг амсах болно,

08/05/2019

4. Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал.

Холбогдолтой Бурханы үгс:
4. Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал.
Сатанаар ялзруулагдахаасаа өмнө хүн аяндаа Бурханыг дагадаг, Түүний үгэнд дуулгавартай ханддаг байсан. Түүнд төрөлхийн эрүүл саруул мэдрэмж, мөс чанар болоод хэвийн хүн чанар байдаг байсан. Сатанаар ялзруулагдсаны дараа түүний анхдагч мэдрэмж, мөс чанар, хүн чанар нь үлбэгэр болж, Сатанаар гэмтээгдсэн. Тиймээс, тэр өөрийн дуулгавартай байдал болоод Бурханыг гэсэн хайраа алдсан. Хүний мэдрэмж хэвийн бус болсон, түүний зан чанар амьтныхтай адил болсон, Бурханд хандах тэрслүү байдал нь бүр ч илүү байнгын, асар их болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй ба хүлээн зөвшөөрдөггүй, зүгээр л эсэргүүцэж тэрсэлж байдаг. … “Хэвийн мэдрэмж” гэдэг нь Бурханд дуулгавартай, шударга байж, Бурханыг хүсэн эрмэлзэж, Бурханы талаар эргэлзээгүй байж, Бурханыг гэсэн мөс чанартай байхыг хэлж байгаа юм. Энэ нь Бурхантай нэгэн зүрх сэтгэл, оюун санаатай байж, Бурханыг санаатайгаар эсэргүүцэхгүй байхыг хэлж байгаа. Хэвийн бус мэдрэмжтэй хүмүүс ийм байдаггүй. Нэгэнт хүн Сатанаар ялзруулагдсан тул Бурханы талаарх үзлийг бий болгосон ба Бурханыг гэсэн хүсэл эрмэлзэл, үнэнч байдал түүнд байдаггүй, мөс чанар гэж бүр үгүй. Хүн Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, ял шийтгэл тулгадаг, цаашлаад Түүний нүднээс далдуур, Түүнийг дорд үзсэн үгс чулууддаг. Хүн Тэр бол Бурхан гэдгийг тодорхой мэддэг, гэсэн ч Түүний нүднээс далдуур Түүнийг шүүдэг, Түүнийг дуулгавартай дагах ямар ч бодол байдаггүй ба зүгээр л Бурханд ойлгомжгүй хүсэлт, шаардлага тавьж байдаг. Тийм хүмүүс—хэвийн бус мэдрэмжтэй хүмүүс—нь өөрсдийн жигшүүрт зан авираа мэдэх эсвэл өөрсдийн тэрслүү байдалдаа гэмших чадваргүй юм. Хэрвээ хүмүүс өөрсдийгөө мэдэх чадвартай байсан бол, тэд өөрсдийн мэдрэмжийн багаханыг олж авах байсан;

09/04/2019

XI. Бурхан болон Библийн хоорондын харилцаатай холбоотой үнэний талыг хүн тодорхой нөхөрлөх ёстой

XI. Бурхан болон Библийн хоорондын харилцаатай холбоотой үнэний талыг хүн тодорхой нөхөрлөх ёстой
1. Библи бол ердөө Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатны тэмдэглэл юм; энэ нь Бурханы бүхий л ажлын тэмдэглэл биш
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13).

“Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7).

“…харцгаа, номыг нээж, долоон лацыг задлахын тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан билээ” (Илчлэл 5:5).

Холбогдолтой Бурханы үгс:

Бүхий л Библи нь хоёр эрин үеийн ажлыг тэмдэглэсэн: Нэг нь Хуулийн эрин үеийн ажил бөгөөд нөгөө нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан юм. Хуучин гэрээ нь Израильчуудад хэлсэн Еховагийн үгийг болон Израиль дахь Түүний ажлыг тэмдэглэсэн; Шинэ гэрээ нь Иудей дахь Есүсийн ажлыг тэмдэглэсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-ээс

Чи Библи хэдэн хэсгийг агуулдгийг мэдэх ёстой; Хуучин Гэрээ нь Эхлэл, Гэтлэл зэргийг багтаадаг ба мөн тэдний бичсэн зөгнөлийн номнууд байдаг. Эцэстээ Хуучин Гэрээ нь Малахийн Номоор төгсдөг. Энэ нь Еховагаар удирдуулсан Хуулийн Эрин Үеийн ажлуудыг бичсэн; Эхлэлээс эхлээд Малахийн Ном хүртэл энэ нь Хуулийн эрин үеийн бүх ажлын иж бүрэн бичлэг юм. Өөрөөр хэлбэл, Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үед Еховагаар удирдуулж байсан хүмүүсийн туулсан бүхнийг бичсэн. …Библийн Хуучин Гэрээ нь, Израилийг удирдан чиглүүлсэн Еховагийн ажлыг болон Египетийн гадна Израильчуудыг удирдахад Мосег хэрэглэснийг бичсэн ба Мосе тэднийг Фараоны дөнгөнөөс чөлөөлж, тэднийг цөлд аваачсан, дараа нь тэд Канаанд орсон бөгөөд үүний дараа болсон бүхэн нь Канаан дахь тэдний амьдрал байсан. Үүнээс бусад бүх зүйл нь Израиль даяарх Еховагийн ажлын бичлэгүүд юм. Хуучин Гэрээнд бичигдсэн бүхэн нь Израиль дах Еховагийн ажил юм, энэ нь Адам Еваг бүтээсэн газар дээр хийсэн Еховагийн ажил юм. Ноагийн дараа Бурхан албан ёсоор газар дээрх хүмүүсийг удирдаж эхэлсэн үеэс эхлээд Хуучин Гэрээн дээр бичигдсэн бүхэн нь Израилийн ажил билээ. Тэгвэл яагаад Израилаас гаднах өөр ямар нэг ажил бичигдээгүй вэ? Учир нь Израилийн газар нутаг бол хүн төрөлхтний өлгий юм. Эхэндээ Израилиас өөр ямар ч орон байгаагүй ба Ехова өөр ямар нэг газар ажиллаагүй. Ийм замаар, Библид бичигдсэн зүйлс нь тэр үеийн дан ганц Израиль дахь ажил байсан. Эш үзүүлэгчдийн, Исаиа, Даниел, Иеремиа болон Езекиелийн хэлсэн үгс нь газар дээрх Түүний бусад ажлыг зөгнөсөн, тэд Ехова Бурханы Өөрийн ажлыг зөгнөсөн. Энэ бүхэн нь Бурханаас ирсэн, энэ нь Ариун Сүнсний ажил байсан ба эш үзүүлэгчдийн эдгээр номноос гаднах бусад бүхэн нь тэр үеийн Еховагийн ажлыг туулсан хүмүүсийн бичлэг юм.

06/02/2019

6-р бүлэг. Бурханд итгэх итгэлдээ чиний эзэмших ёстой хэд хэдэн төрлийн ялгаа


1. Бурханы ажил болон хүний ажлыг чи хооронд нь хэрхэн ялгах ёстой вэ?
Холбогдолтой Бурханы үг:
6-р бүлэг. Бурханд итгэх итгэлдээ чиний эзэмших ёстой хэд хэдэн төрлийн ялгаа

Нигүүлслийн эрин үед, Есүс ч гэсэн маш ихийг ярьж, маш их ажил хийсэн. Тэр Исаиагаас ямар ялгаатай байсан бэ? Тэр Даниелээс ямар ялгаатай байсан бэ? Тэр эш үзүүлэгч байсан уу? Яагаад бид Түүнийг Христ гэж хэлдэг вэ? Тэдний хоорондын ялгаа юу вэ? Тэд бүгдээрээ үгийг ярьсан хүмүүс байсан ба тэдний үг хүмүүст бараг л адилхан харагдаж байсан. Тэд бүгд ярьсан ба ажлаа хийсэн. Хуучин Гэрээний эш үзүүлэгчид нь зөгнөл хэлж байсан ба үүнтэй адилаар Есүс ч гэсэн тэгсэн. Яагаад ийм байгаа юм бэ? Энд байгаа ялгаа нь ажлын шинж чанар дээр үндэслэдэг. Энэ асуудлыг ялган салгахын тулд, чи бие махбодын шинж чанарыг авч үзэх ёсгүй ба тухайн хүний үгний гүн гүнзгийг эсвэл өнгөц байдлыг авч үзэх ёсгүй. Эхлээд чи дандаа түүний ажлыг болон түүний ажлын хүнд үзүүлэх үр нөлөөг авч үзэх ёстой. Исаиагийн тэр үед хэлсэн зөгнөлүүд нь хүний амийг хангаагүй бөгөөд Даниел зэрэг хүмүүсийн хүлээн авсан мэдээ нь ердөө л зөгнөл байсан ба амийн үг байгаагүй. Хэрвээ Еховагийн шууд илчлэлт байгаагүй бол хэн ч тэр ажлыг хийж чадахгүй байсан, учир нь энэ нь үхэх үйлтэй хүмүүсийн хувьд боломжгүй зүйл. Есүс ч гэсэн ихийг ярьсан, гэхдээ тэдгээр үгс нь амийн үг байсан ба хүн хэрэгжүүлэх замыг олж авч чадсан. Тиймээс эхлээд Тэр, хүний амийг хангаж чадсан, учир нь Есүс бол амь; хоёрдугаарт, Тэр хүний гажуудлыг эргүүлж чадсан; гуравдугаарт, эрин үеийг үргэлжлүүлэхийн тулд Түүний ажил Еховагийн ажилд амжилттай тусалж чадсан; дөрөвдүгээрт, Тэр хүний хэрэгцээг ухаарч, хүнд юу дутагдаж байгааг ойлгож чадсан; тавдугаарт, Тэр шинэ эрин үеийг урин залж, хуучин эринийг төгсгөж чадсан. Тийм учраас Түүнийг Бурхан ба Христ гэж нэрлэдэг; Тэр Исаиагаас өөр байгаад зогсохгүй бас бусад бүх эш үзүүлэгчдээс өөр. Эш үзүүлэгчдийн ажлыг харьцуулан Исаиаг аваад үзье. Нэгдүгээрт, тэр хүний амийг хангаж чадаагүй; хоёрдугаарт, тэр шинэ эринийг авчирч чадаагүй. Тэрээр Еховагийн удирдлага дор ажиллаж байсан ба шинэ эрин үеийг авчрахаар ажиллаагүй юм. Гуравдугаарт, түүний ярьж байсан зүйл нь түүний өөрийнх нь ойлголтоос ч давсан зүйл байсан.

18/08/2018

Харамсахааргүй өнгөрүүлсэн залуу нас



91. Харамсахааргүй өнгөрүүлсэн залуу нас

Шиаовэн, Чунчин

“Хайр бол цэвэр сэтгэл хөдлөл, ариун өө сэвгүй. Зүрх сэтгэлээрээ, зүрх сэтгэлээрээ хайрлаж, мэдэрч, халамжил. Хайр болзол тавьдаггүй, хориг эсвэл зай тавьдаггүй. Зүрх сэтгэлээрээ, зүрх сэтгэлээрээ хайрлаж, мэдэрч, халамжил. Хэрэв хайрладаг бол та нар хуурахгүй, гоморхож нүүр буруулахгүй, ямар нэгэн зүйлийг хариуд нь авахаар хүлээхгүй. Хэрвээ хайрладаг бол та нар золиослож, хэцүү бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, эв зохицолтойгоор Бурхантай нэг болж чадна.” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номны “Сэвгүй ариун хайр”-ээс). Бурханы үг бүхий энэ магтан дуу надад 7 жил 4 сар үргэлжилсэн шоронгийн урт, удаан амьдралын зовлон шаналалыг даван туулахад тусалсан. ХКН засгийн газар миний залуу насны хамгийн сайхан жилүүдийг надаас салгасан ч Төгс Xүчит Бурханаас би хамгийн үнэ цэнэтэй бөгөөд жинхэнэ үнэнийг олж авсан болохоор ямар ч гомдол, харамсал байдаггүй.
Харамсахааргүй өнгөрүүлсэн залуу нас

1996 онд би Бурханы өргөмжлөлийг хүлээн авч, эцсийн өдрүүдийн Төгс Xүчит Бурханы авралыг хүлээн авсан юм. Бурханы үгийг уншиж, нөхөрлөлд цугларсанаар би энэ муу ёрын дэлхийн бүх мэдлэг, онолуудаас эрс ялгаатай нь Бурханы үг үнэн болохыг мэдсэн. Төгс Xүчит Бурханы үг бол амийн хамгийн дээд сургаал мөн. Миний сэтгэлийг илүү хөдөлгөсөн зүйл гэвэл би ахан дүүстэйгээ юуны ч талаар илэн далангүй чөлөөтэй ярилцаж, энгийн байх явдал байлаа. Би тэдэнтэй харилцаж байхдаа шүүмжлүүлэхээс өөрийгөө хамгаалах эсвэл бусдад хууртагдахвий гэж огтхон ч санаа зовдоггүй байсан. Би өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тав тух, аз жаргалыг мэдэрсэн; Надад энэ гэр бүл үнэхээр их таалагдсан. Гэсэн хэдий ч удалгүй энэ улс Төгс Xүчит Бурханд итгэхийг хүмүүст зөвшөөрдөггүй болохыг би олж сонслоо. Энэ явдал намайг бүрэн сүйрэлд оруулсан, учир нь Түүний үг хүмүүст Бурханыг шүтэн мөргөж, амьдралын зөв замаар алхах боломжийг олгосон; мөн хүмүүст үнэнч байх боломжийг олгосон шүү дээ. Хэрэв бүгд Төгс Xүчит Бурханд итгэсэн бол дэлхий тэр аяараа энх тайван байх байсан. Би үнэхээр ойлгоогүй: Бурханд итгэх нь хамгийн зөв хэрэг байсан; ХКН засгийн газар Түүний итгэгчдийг баривчлах дээрээ тулан яагаад Төгс Xүчит Бурханд итгэхийг тэгтлээ их эсэргүүцэн, хяхан хавчих болсон юм бэ? Би бодоходоо: ХКН засгийн газар биднийг хичнээн хяхан хавчиж, эсвэл олон нийтийн санал бодол хичнээн нөлөөтэй байсан ч, би энэ бол амьдралын зөв зам бөгөөд эцсээ хүртэл энэ замаар алхана гэж шийдсэн!

Үүний дараа би Бурханы үг бүхий номуудыг дэлгэрүүлэх чуулганы үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Бурханыг эсэргүүцсэн улсад энэ үүргийг гүйцэтгэх нь маш аюултай бөгөөд хэзээ мөдгүй баривчлагдана гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ би бүхэл бүтэн бүтээлийн нэг хэсэг болохын хувьд Бурханд бүх зүйлээ зориулж, үүргээ гүйцэтгэх нь миний амьдралын эрхэм зорилго болохыг бас мэдэж байсан; энэ бол зайлсхийж чадахааргүй үүрэг хариуцлага байв. Намайг Бурхантай итгэлтэйгээр хамтарч эхэлж байх үе буюу 2003 оны Есдүгээр сарын нэгэн өдөр, ахан дүүсдээ Бурханы үг бүхий номыг өгөхөөр явж байхад минь хотын Үндэсний Аюулгүй байдлын Товчооноос хүмүүс ирж намайг баривчилав.

14/08/2018

Амьдралаа Сүнслэг Үйлчлэлд Зориулав





2003 оны 4-р сарын 3-нд би нэгэн эгчтэй хамт шинэ итгэгчтэй уулзахаар явлаа. Энэ шинэ итгэгч хүн үнэн дотор тогтоогүй байсан бөгөөд эцэст нь бидний тухай мэдээлсэн байв. Үүнээс болоод дөрвөн энгийн хувцастай хорон санаат цагдаа ирж, бид хоёрыг албадан машинд суулгаж, цагдаагийн газар руу авч явав. Замд би маш их сандарч байлаа, учир нь надад манай чуулганы зарим гишүүний нэрсийг жагсаасан пейжер болон тэмдэглэлийн дэвтэр байв. Хорон муу цагдаа эдгээр зүйлсийг олчих вий, бас ах эгч нар миний пейжер лүү залгах вий гэж би бүр илүү айж байсан учраас Бурханд хандан: “Бурхан минь, би юу хийх ёстой вэ? Таниас гуйж байна, надад гарах гарц өгөөч, эдгээр зүйлийг хорон муу цагдаагийн гарт бүү оруулаач” хэмээн дотроо тасралтгүй, яаравчлан залбирч байв. Үүний дараа би юмнуудаа цүнхнээсээ авч, бүсэлхий рүүгээ чимээгүйхэн зөөж хийгээд, миний гэдэс эвгүйрхсэн тул ариун цэврийн өрөө ашиглах хэрэгтэй байна гэж хэллээ. Муу цагдаа нар “Чи муу новш” гэж намайг хараав. Дахин дахин гуйсны эцэст намайг эмэгтэй цагдаа дагаж бие засах өрөөнд оруулав. Бүсээ авахад минь пейжер унаж, би хурдхан шиг авч бохир усны хоолой руу шидлээ. Тэр үед бүсэлхийнд байгаа цүнхийг эмэгтэй цагдаа нь илрүүлэх вий гэж айж байсан болохоор би цүнхийг хоолой руу хаялгүй, харин хогийн саванд хийв. Шөнө дахин угаалгын өрөөнд орохдоо аваад жорлонд хаячихна гэж би бодсон юм. Гэтэл би тэр бие засах өрөөнд дахин очихооргүй болов. Хорон муу цагдаа нар миний хогийн саванд хаясан цүнхийг олсон байж таарав.
Амьдралаа Сүнслэг Үйлчлэлд Зориулав

Муу цагдаа нар эгч бид хоёрыг нэг өрөөнд түгжээд, бүх хувцсыг маань тайлуулж нэгжив. Тэд юм нуусан байж магадгүй хэмээн бидний үсийг хүртэл нягталж үзэв. Нэгжлэгийн дараа тэд биднийг гавлаж, өрөөнд түгжив. Шөнө болоход хорон муу цагдаа нар биднийг салгаж, эрчимтэй байцаав. Тэд надаас: “Чи хаанаас ирсэн бэ? Чиний нэр хэн бэ? Чи хэзээ энд ирсэн бэ? Энд юу хийж байгаа юм? Хаана амьдардаг вэ? Юунд итгэдэг вэ? Хамт байгаа хүний чинь нэр хэн бэ?” гэж асуув. Миний хариултанд сэтгэл хангалуун байгаагүй тул муу цагдаа нар “Бид үнэнээ хэлсэн хүмүүсийг өршөөж, эсэргүүцсэн хүмүүст хатуу ханддаг. Хэрэв чи үнэнийг хэлэхгүй бол өөртөө л харамсах болно! Ярь! Та нарыг хэн ахалдаг юм? Та нар юу хийж байна? Ярь, тэгвэл бид чамд зөөлөн хандах болно” гэж ууртайгаар хэлэв. Тэр үед би хууль зөрчөөгүй, ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй тул цагдаагийн байгууллага намайг яаж ч чадахгүй гэж бодож байв. Тиймээс тэд хүчээр надад буруу хүлээлгэх гэж оролдсон ч би тэдэнд хариу өгсөнгүй. Учир нь би аль хэдийн сэтгэлдээ: Би Иудас биш, би ах эгч нараа зарахгүй, Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг зарахгүй гэж шийдсэн байлаа. Тэд надаас юу ч олж авч чадахгүй гэдгээ мэдээд бажгадан намайг зэрлэгээр цохиж, өшиглөж эхэлсэн бөгөөд “Чи юу ч хэлэхгүй байгаа тул бид сургаад өгье, хөл гарыг чинь тэлж тарчлаах болно” гэж хэлэв. Тэгээд дахин гэнэт балмадаар цохиж, өшиглөж гарав. Үүний дараа тэдний нэг нь намайг газар суухыг тушааж, гарыг минь гавлан арагш нь байдгаараа хүчтэй мушгив. Тэгээд тэр миний ард сандал тавьж гарыг минь сандлын артай олсоор холболоо. Тэгээд тэр бүх хүчээрээ миний гар дээр дарав. Даруй миний гар яг хугарах гэж байгаа мэт маш их өвдөж би өөрийн эрхгүй чарлав. Тэд миний гарыг яг иймэрхүү байдлаар дахин дахин өвтгөн хэдэн цаг тарчлаав. Дараа нь би үүнийг тэвчихэд бэрх болж, толгойноос хөлийн хуруу хүртэл бүх бие татганав. Тэд үүнийг хараад, “Битгий галзуурсан мэт дүр эсгээд бай, бид урьд өмнө нь ийм юм олон удаа харсан. Чи хэнийг айлгаж байна вэ бодоов? Ингэснээрээ чи бидний гараас мултарна гэж бодож байна уу?” гэж хэлж байв. Намайг татганасаар байхыг хараад хорон муу нэг цагдаа: “Бие засах өрөө орж, аманд нь ялгадас хийвэл идэх нь үү, үгүй юу, хар” гэж хэлэв. Тэд саваагаар ялгадас самарч миний аманд нялан идүүлэхэд миний амнаас хөөс цахарсаар, татганасаарбайгааг хараад тэд намайг суудлаас буулгав. Миний бие бүхэлдээ толгойноос хөл хүртэл тэсэж боломгүй таталдан өвдөж, би шалан дээр саа өвчин туссан мэт орилон хэвтэж байлаа. Нилээд хугацааны дараа гар сарвуу маань дахин хөдөлж эхлэв. Чөтгөрүүд намайг толгойгоо хананд цохин, өөрийгөө алахаас эмээж, надад дуулга өмсгөв. Дараа нь тэд намайг жижиг төмөр өрөөнд чирч оруулав. Би уйлан Бурханд залбирав: “Ай Бурхан минь, миний махан бие дэндүү сул дорой байна. Танаас гуйж байна, намайг хамгаалаач. Сатан намайг яаж ч хяхаж хавчиж байсан, би Иудас шиг танаас урваснаас үхсэн минь дээр. Би ах эгч нараа, мөн Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг зарахгүй. Би тэр улиг болсон Сатаныг ичээхийн тулд Таны төлөө гэрчлэлд зогсоход бэлэн байна.”

13/08/2018

Дахин төрөлт


Дахин төрөлт

Би, хүмүүсийн бодол дахь үндэслэлээр бол хөдөөгийн нэгэн ядуу гэр бүлд төрсөн. Би багаасаа л нэр төрд дуртай байсан бөгөөд байр суурийн төлөөх миний хүсэл ялангуяа маш хүчтэй байв. Цаг хугацааны явцад, нийгмийн нөлөө, уламжлалт боловсролоор дамжин би оршин тогтнохын тулд зүрх сэтгэлдээ Сатаны бүхий л төрлийн дүрэм журмыг хэрэглэсэн. Үзэсгэлэнт төрөлх нутгаа өөрийн гараараа бүтээн байгуулах, нэр төр чамайг үхэшгүй мөнх болгоно, модонд үндэс хэрэгтэй байдгийн адил хүмүүст нэр нүүр хэрэгтэй, амжилтанд хүрч, хамгийн оргилд нь байх, хүн өвөг дээдэстээ өргөмжлөл авчрах ёстой гэх мэт бүхий л төрлийн худал хуурмаг зүйлс нэр төр, байр суурийн төлөөх хүслийг маань тэжээн тэтгэж байв. Эдгээр нь аажмаар миний амьдрал болж бид энэ дэлхий дээр амьдарч л байгаа бол бусдад хүндлэгдэхийн тулд ажиллах хэрэгтэй болдог гэдэгт хатуу итгэхэд намайг хүргэсэн. Ямар ч хүмүүсийн дунд байсан ялгаагүй бид байр суурьтай, хамгийн тэргүүний нэгэн байх ёстой. Зөвхөн ийм л маягаар амьдарснаар бид шулуун шударга, сүр хүчтэй байж чадна. Зөвхөн ийм амьдралаар амьдрах нь үнэ цэнэтэй. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд би бага сургуульдаа маш хичээнгүй суралцсан; шуурганаар ч, өвчтэй байсан ч би хэзээ ч хичээлээ тасалдаггүй байсан. Би дунд сургуульд ортлоо өдөр бүр ийм байсан. Мөрөөдөлдөө хүрэх ойртож байгаагаа би хараад ажлынхаа эрчийг бууруулж зүрхлээгүй. Би тууштай байх ёстой, би өөрийгөө багш нартаа болон найзууддаа сайнаар харуулах ёстой гэж өөртөө байн байн хэлдэг байлаа. Гэсэн ч, яг л тэгэхэд төсөөлж байгаагүй зүйл болсон. Манай тэргүүлэх багшийн талаар маргаан үүссэн бөгөөд сургуулийн захирал үймээний шалтгаан нь байлаа. Бүх багш, оюутнууд энэ талаар мэдсэн. Нэг өдөр хичээл дээр тэр багш биднээс энэ тухай ямар нэгэн зүйл мэдсэн эсэхийг асуухад бусад бүх оюутан “Үгүй” гэж хариулсан. Зөвхөн би л шударгаар “Би сонссон” гэж хариулсан. Тэр үеэс эхлээд тэр багш намайг түүний хажуугаас хатгасан өргөс мэт харж аливаа зүйлсийг миний хувьд хэцүү болгох, надаар хуулийг чанд сахиулах шалтгийг байн байн олдог боллоо. Ангийнхан маань надаас зай авч, ад шоо үзэж эхлэв. Тэд надаар доог тохуу хийж, доромжилсон. Эцэст нь, би энэ төрлийн тарчлааныг цаашид тэвчиж чадалгүй сургуулиас гарсан. Миний, амжилтанд хүрч бусдын оргилд байх хүсэл сүйрсэн нь энэ. Нүүрээрээ газарт шаан унаж ирээдүйнхээ өдрүүдийн тухай бодоод би үгээр хэлшгүй уйтар гуниг, дүнсгэр байдлыг мэдэрсэн. Би бодлоо: Миний амьдрал ингээд анзаарагдамгүй өнгөрнө гэж үү? Байр суурь, нэр хүнд, ирээдүй байхгүй. Ингэж амьдрах хэрэг юу байна аа? Тэр үед би энэ баримтыг үнэхээр хүлээн авахыг хүсэхгүй байсан, гэхдээ нөхцөл байдлаа өөрчлөх ямар ч найдваргүй байв. Би өөрийгөө мултлан гаргаж чадахгүй зовлон шаналал, найдваргүй байдлын дунд амьдарч байхад минь Төгс Хүчит Бурхан намайг аварч, миний зүрх сэтгэлд сөнөж мөхөөд байсан хүслийг дахин ноцоосон. Тэр үеэс эхлээд би бүхэл бүтэн шинэ амьдралыг эхэлсэн.

1999 оны 3 дугаар сар байлаа. Би санамсаргүй боломжоор сүүлчийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы сайн мэдээг сонссон юм. Бие махбод болсон Бурхан дэлхий дээр ирсэн бөгөөд биднийг Сатаны ноёрхлоос аврахын тулд, унасан, зовж шаналсан амьдралаас биднийг салахыг зөвшөөрөхийн тулд, Тэр Өөрөө хүн төрөлхтөнтэй ярьж, удирдаж байгааг би мэдсэн. Ах, эгч нарын тэвчээртэй, хянамгай нөхөрлөлөөс би Бурханы зургаан мянган жилийн эзэгнэлтийн төлөвлөгөө, Бурханы махан бие болсны нууц, мөн ялзарсан хүмүүст бие махбод болсон Бурханы аврал хэрэгтэй гэдгийг, бүтээлүүд ямар мэдрэмжтэй байх хэрэгтэйг, энгийн хүнлэг байдлаа хэрхэн амьдруулан гаргах хэрэгтэйг, жинхэнэ хүний амьдрал гэж юу болох тухай гэх мэтчилэн урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй олон үнэнийг сонссон… Би эдгээр үнэнээр маш гүнзгий удирдуулсан, эдгээр нь, энэ бол үнэн Бурханы ажил байсан гэдэгт намайг хатуу итгүүлсэн юм. Тэр өдөр ах, эгч нар бас амьдралын туршлагын тухай дуу дуулсан: “Гашуун өнгөрсөн үе болон өнөө үеийн сайхныг бодохоор Бурханыг би улам их хайрладаг”: “Өө бодитой Бурхан минь! Түүхийг минь сонсооч гэж би Танаас гуйя. Өнгөрсөн үеэ бодохоор би уйлдаг; зүрх сэтгэл минь харанхуй, гэрэлгүй байсан; амьдрал минь итгэл найдваргүй байлаа, амьдрал дахь зовлонгийнхоо талаар би ярьж чадсангүй, өдөр хоногийг дэмий өнгөрүүлж байлаа. Энэ нь яаж зүрх сэтгэлд минь гаслан учруулахгүй байх юм бэ? Өө бодитой Бурхан минь! Намайг сонсооч, өнгөрснөө бодохоор зүрх сэтгэл минь шаналж байна. Диавол Сатан намайг хорлож, завхруулж, унагаж байлаа. Таны үг намайг гэрэлтүүлж, харанхуйгаас хөтлөн гаргалаа. Өө жинхэнэ Бурхан минь! Өө жинхэнэ Бурхан минь! Зүрх сэтгэлийнхээ угаас би Танд хайртай.” Энэ нь түнэр харанхуйд удаан хугацаагаар байсан миний сүнсийг гэрлийн туяа адил гэрэлтүүлсэн, тэгээд би нулимсаа сад тавихгүй байж чадаагүй. Олон жилийн хавчлага, шударга бус байдал, уйтгар гуниг гэнэт хөнгөрөөд явчих шиг санагдсан. Миний сэтгэл нэлээн хөнгөрсөн мэт байв. Энэхүү догдлолоос гадна би, ядарч сульдсан, уйтгартай сүнсэнд минь халуун дулаан оромж олохыг зөвшөөрч сая сая хүмүүсийн дундаас намайг сонгосонд Бурханд бүр ч илүү талархсан. Тэр үеэс эхлэн миний амьдрал бүрэн өөрчлөгдөв. Би цаашид дүнсгэр, идэвхгүй байхаа больж бүхий л оюун санаагаа Бурханы үгийг уншихад, цуглаанд очиход, үнэний талаар нөхөрлөхөд зориулсан. Өдөр болгон бүрэн дүүрэн, бас аз жаргалтай байв. Хожим нь би Бурханаар өргөгдөж, сайн мэдээ номлох үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Би нэлээн урам зоригтой, эерэг хандлагатай байсан бас тодорхой хэв чанартай гэдэг бодит баримтын улмаас хэсэг хугацааны дараа миний ажил үнэхээр үр жимсээ өгсөн билээ. Би сайн мэдээний багийн удирдагчаасаа магтаал хүртэж чуулганы ах, эгч нар маань бас намайг хүндэлдэг болсон. Тэд сайн мэдээ номлох талаар ойлгоогүй зүйлсээ асуухаар над дээр ирнэ. Үүнийг ойлгож ухааралгүйгээр би өөртөө бага зэрэг сэтгэл хангалуун болж эхэлсэн бөгөөд ингэж бодлоо: Дэлхий дээр үнэхээр олон жил хүссэн нэр хүнд, байр сууриа чуулганд би ийм хурдан олж авлаа. Миний “баатар” тал эцэст нь өөрийн байх газраа оллоо! Хийсэн зүйлсээ хараад надад сэтгэл дүүрэн мэдрэмж төрж, үүргээ гүйцэтгэхийн тулд би илүү шаргуу ажилласан. Би ямар ч хэцүү хүндрэл бэрхшээлтэй тулгарсан түүнийг даван туулахын тулд хамаг чадлаараа хичээдэг байлаа. Чуулган надаар ямар ч зүйлийг хийлгэхээр зохицуулалт хийсэн бай хамаагүй би сайн дураараа дуулгавартай байж, түүнийг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байсан. Би үүрэг хариуцлагаа сайн гүйцэтгээгүй учраас чуулганы удирдагч надтай харьцаж, миний талуудыг засах үе байсан. Би хэчнээн сэтгэлээр унасан байсан ч ялгаагүй гадна талдаа өөртөө шалтаг гаргахгүй. Хэдийгээр энэ цаг үед би нэлээн зовж шаналсан ч ах, эгч нарын дунд байр суурьтай, тэдэнд хүндлэгдэж байгаа цагт ийм үнийг төлөх нь зүйтэй мэт мэдрэмж надад төрсөн. Гэвч Бурхан хүмүүсийн тал бүрийг харж чадна. Хүний амьдралын талаарх алдаатай үзэл бодлыг маань өөрчлөхийн тулд, Бурханд итгэх итгэл мөн үүргээ биелүүлэхдээ гаргадаг цэвэр ариун бус байдлыг маань ариусгахын тулд Бурхан над дээр шүүлт, гэсгээлтийг туршилт болон цэвэршүүлэлтийг явуулсан.

11/08/2018

Зөв хүн байх арга замыг би эцэст нь олж харсан


Зөв хүн байх арга замыг би эцэст нь олж харсан

Би жаахан байхаасаа л нэр төрийн төлөөх хүсэл маань байнга маш хүчтэй байсан бөгөөд хүмүүстэй харилцахаараа бусдын нүдэнд харагдах өөрийн дүр төрх, байр суурь, бас тэдний надад өгөх үнэлгээнд онцгойлон анхаардаг байсан. Тиймд би бусад хүмүүст таатай, тустай байх боломжийг олгоод, харин хүндрэл бэрхшээл, гомдол дургүйцлийг зүрх сэтгэлдээ зүгээр л булшилчихдаг байсан. Тэдгээр зүйлсийг би хэнд ч илэрхийлдэггүй байсан бөгөөд бусад хүмүүс хүндрэл бэрхшээлийг биеэр туулах юм бол тэдэнд туслах арга замыг байнга бодно. Тиймд эцэг эхийнхээ нүдээр харвал би сайн охин байв; би үнэхээр баяр баясгалан нь байсан. Хөршүүд болон найзуудынхаа нүдээр харвал би дүрэлзсэн халуун сэтгэлтэй, өгөөмөр хүн байсан юм. Гэрлэснийхээ дараа би нөхрийнхөө гэр бүлийнхэнтэй сайн харилцаатай байлаа. Хадам эгч, хадам ах нар маань хань ижилтэй болж гэрлэхэд би галзуу юм шиг л гүйж байв. Би мөнгө, хичээл зүтгэл аль алиныг нь гаргаж, хадмуудынхаа ачаанаас хуваалцсан. Тун ч удалгүй би сайн бэр, сайн том эгч болов. Үнэн хэрэгтээ би, бусад хүмүүстэй харилцаагаа хэвээр хадгалах гэж асуудлаас зайлсхийн хүн болгоны мэдрэмжийн төлөө санаа тавьж, тэдний илэрхийллийг хянан улмаар тэр дагуу нь ярилцдаг байсан учраас тэр үед өдөр бүр маш их ядарч бүр цөмдөө хүртэл эцэж сульдаад байсан. Би өөр хэн нэгний сэтгэлийг шархлуулахаасаа, тэднийг муу сэтгэгдэлтэй үлдээж нэр төрөө сэвтээхээс эмээдэг байлаа. Эдгээр “сайн нэр”-ийг олж аваад би сэтгэлдээ бардам мэдрэмж тээж, миний төлсөн үнэ ийм үнэ цэнэтэй гэж мэдэрдэг байсан. Хүний хувьд маш амжилттай явж байна гэж би өөрийгөө мэдэрнэ. Би дотроо үе үе бодно: Хэрвээ надад ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгарвал найзууд, гэр бүлийнхэн, хөршүүд маань надад тусламжийн гараа сунгаж, намайг гай зовлонгоосоо салахад зайлшгүй тусална. Гэвч би “гүйцэтгэл”-дээ хүний хувиар баясан таашааж байхад хаанаас ч юм бүү мэд сүйрэл гараад ирсэн-энэ нь миний уран сэтгэмжийг бүрмөсөн сүйтгэж, үзэл бодлыг маань өөрчилсөн.

1991 оы 12 дугаар сарын 4-ний өдөр нөхөр маань аймшигтай авто осолд орсон. Түүний дэлүү задарч, элэг бөөр нь бас дотор эрхтэн нь асар их гэмтсэн. Тэр ямар ч хяналтгүйгээр цус алдаж байв. Тэр нэгхэн сарын дотор дөрвөн хагалгаанд орж 2000 миллитрээс илүү цус сэлбэлт хийлгэсэн. Тэгсэн ч, түүний амь нас дээсэн дөрөөн дээр л тогтож байлаа. Хэрвээ үргэлжлүүлэн цус сэлбэхгүй бол түүний шарх эдгэрэх боломжгүй гэж эмч хэлсэн. Тэр үед бид нэг байшин бариад дуусаж байсан, бас машин авчихсан байсан учраас маш их өртэй байлаа. Бидэнд эмчилгээний тийм өндөр төлбөрийг гаргах арга байгаагүй, эцэг эх маань бага эрэгтэй дүүг маань коллежид явуулах гээд хамаг эх үүсвэрээ шавхаад байсан юм. Тэдэнд бидэнд туслах ямар ч боломж байгаагүй, тиймд надад хамаатнууд, найзууддаа хандахаас өөр сонголт үлдээгүй. Гэхдээ намайг байнга тойрон хүрээлж байсан тэдгээр хүмүүс намайг хүлээн авахаас татгалзаж, надаас зугтаана гэж хэзээ ч төсөөлөөгүй. Би үнэхээр их гомдсон. Хожим нь би, бидний бага зэрэг тусалж байсан нэг хамаатан маань өөр хэн нэгэнд ингэж хэлснийг сонссон: “Бид тэдэнд мөнгө зээлүүлж чадаагүй. Тэр эдгэрэх боломж бараг л байхгүй, хэрвээ тэр үхвэл эхнэр нь өөр хүнтэй гэрлэчихнэ, тэгвэл хэн бидэнд буцааж төлөх юм? Тэр үхэхгүй үлдсэн ч үлдсэн амьдралдаа тахир дутуу болно гэж би мөрийцсөн ч чадна, тэгэхээр түүнд мөнгө зээлүүлнэ гэдэг зүгээр л хаяж байгаагаас өөрцгүй биз дээ?” Энэ хүйтэн, цэвдэг үгийг сонсоод би уйлахаас өөр юу ч хийж чадаагүй, учир нь энэ бол надад мөнгө зээлүүлэхгүй бүх хүмүүсийн дуу хоолой гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ үүнээс ч илүү урмыг маань хугалсан зүйл гэвэл миний нөхрийн гэр бүлийнхэн. Хадам эцэг эх маань мөнгөтэй нь илэрхий байсан боловч бидэнд 500 юань л өгсөн. Дараа нь тэд бидэнтэй данс тооцоо бодохдоо, нөхрийг маань эргэхээр эмнэлэгт ирэхдээ зарцуулсан замын зардал, хоол, жимснийхээ өртгийг хүртэл тооцсон. Нөхөр маань хоёр чинээлэг дүүтэй байлаа, тэд түүнийг эргэхээр эмнэлэгт ирэхдээ дундаасаа 500 юань л өгсөн. Хадмуудын өгсөн тэр жаахан мөнгө бидэнд далайд дусал нэмэр төдий л байсан. Энэ нь бидний бодит хүндрэлийг шийдэхэд тусалж чадаагүй. Зовж шаналж, итгэл найдвараа алдаад байх үедээ би банкнаас зээл авахаар хандтал банк миний өргөдөлд татгалзсан хариу өгөв. Эцэст нь, нөхрийнхөө эмчилгээнд өгөхийн тулд машинаа хямд үнээр худалдахаас өөр сонголт надад байгаагүй.

10/08/2018

Би бусадтай ажиллаж сурсан



Бурханы нигүүлсэл болон өргөмжлөлөөр би чуулганы ахлагч байх үүрэг хариуцлагыг хүлээн авсан. Тэр үед би маш урам зоригтой байж, Бурханы өмнө ийнхүү шийдэв: Надад юу ч тулгарсан би үүрэг хариуцлагаа умартан орхихгүй. Би бусад эгч нартай сайн хамтран ажиллаж, үнэнийг эрэлхийлдэг нэгэн байх болно. Гэхдээ би шийдвэр гаргах төдийд л байсан бөгөөд нийцтэй ажлын харилцааны бодит байдалд хэрхэн орохоо мэддэггүй байв. Би хамтарч ажилладаг эгчтэйгээ холбогдож эхлэхдээ эхлээд үзэл бодол таардаггүй, маргах үедээ Бурханд хандан ухамсартайгаар залбирч хамтрагчаа буруутгахгүй байхад зүрх сэтгэл, сүнсийг минь хамгаалаач гэж гуйдаг байв. Гэхдээ би хамтран ажиллагчтайгаа зөрчилдөхгүйн тулд үйлдлээ хянахад л анхаарлаа хандуулдаг байсан учраас үнэнд нэвтэрч чадаагүй. Тийм учраас, цаг хугацаа өнгөрөхөд би эгчтэй улам ихээр санал зөрөх болсон. Нэг удаа би нэг эгчийг усалгааны ажилд нэр дэвшүүлэхийг хүссэн ч хамт ажиллаж байсан эгч түүнийг сайн биш гэж хэлэв. Би нэр дэвшүүлэх хүнээ сольсны дараа тэр эгч сайн биш байна гэж хэлсэн хэвээр байлаа. Би даруй сэтгэл гонсойж ууртайгаар: “Хэн ч сайн биш, зөвхөн та л сайн!” гэж хэлэв. Тэгээд би энэ асуудлыг дахиж сөхөөгүй. Тэр энэ тухай асуухад нь би уурсан: “Та өөрийн хүссэн хүнээ л сонго! Надад хамаагүй!” гэж хэлсэн. Үүнээс хойш, ямар нэгэн санал зөрөлдөөн болоход түүнийг юу ч хэлсэн би ямар нэгэн зүйл хэлэхгүй, ингэвэл зөрчилдөөнөөс зайлсхийж чадна гэсэн бодолд хязгаарлагддаг байлаа. Заримдаа үүнийг бариад байж тэвчихгүй болоход би хаа нэгтээ нуугдан өөрийгөө буруутай гэж мэдрэн уйлдаг байв. Эцэст нь би, өсөлт хөгжлийн талаар хайхрахаа болив; Би ингэж бодлоо: Та чадваргүй юм гэж үү? Тэгвэл та өөрөө хий! Би танд зүрх сэтгэлийнхээ хүслийн дагуу үйлдэхийг зөвшөөрч, өөрийгөө тэнэг байдалд оруулахыг чинь харж байя! Би суугаад, түүнийг шоолон инээхийг хүссэн ийм хорон хандлагатай болсон. Хожим нь нэгэн удаа, дүүргийн хэрэгцээнд зориулан би нэг эгчид байр хөлслүүлэв. Үүнийг хараад би ингэж болох юм байна гэж итгэв. Үүнийг харуулах гэж би бас дүүргийн нэг эгчийг авчраад түрээсийн урьдчилгааг бүгдийг төлсөн. Энэ хэргийг бүхэлд нь би шийдэж, зохион байгуулсан бөгөөд сэтгэл нэлээн хангалуун байв. Хамт ажиллаж байсан эгч намайг магтаж, дэмжинэ гэж би бодсон. Цочирдмоор зүйл гэвэл, хамтран ажиллагч маань над дээр яг л хүйтэн ус цутгаж байгаа мэт үүнийг үгүйсгэж: “Ердөө ч үгүй! Зохистой давхарт биш байна!” гэж хэлэв. Энэ нь миний уурыг үнэхээр хүргэсэн юм. Би бодлоо: Чи тэр байрыг бүхэлд нь хараа ч үгүй байж шууд л үгүйсгэж байна. Энэ бол үнэхээр биеэ тоосон хэрэг! Улмаар бид, өөр өөрийнхөө үзэл бодлыг барьсан хэвээр нэг нь ч бие биедээ бууж өгөхийг хүссэнгүй. Дараа нь би, Бурханы үгийн харилцан яриаг ч сонсooгүй. Бодох тусам би түүнийг буруутай гэж мэдэрч байв. Миний байдлыг зориудаар хүндрүүлэхийн тулд тэр надаас ахмад гэдгийгээ ашигласан. Түүнийг дахин дахин тэвчиж байсан, гэтэл тэр надад ийм маягаар хандсан хэвээрээ байна гэж би бас бодов. Энэ тухай бодох тусам, надад буруутсан мэт санагдаж, харанхуйд бүрэн орхигдож, Ариун Сүнсний ажлыг алдах хэмжээнд хүрэв. Тэр үеэс эхлээд би түүнтэй хамтран ажиллахыг хүсэхгүй байв. “Үүнийг шийдвэрлэхэд хэцүү байгаа юм чинь зүгээр л нуугдъя” гэж би бодлоо. Тэр үедээ би ийм нөхцөл байдал нэлээн аюултай гэдгийг ч бас мэдэж байсан.
Би бусадтай ажиллаж сурсан
Муу зүйл хийхээс сэргийлж аль болох хурдан үүрэг хариуцлагаа солих хүсэлт гаргах, түүнийг өөр хэн нэгэнтэй хамтран ажиллуулах нь илүү дээр гэж би бодов. Тэгээд би халагдах хүсэлтээ бичихдээ өөрийн өчүүхэн хэмжээ, өрсөлдөх чадваргүй байдлаа шалтаг болгон ашигласан бөгөөд үүнийгээ дараа нь хэрэг явдлын хэсэгт хүргүүлэв. Төд удалгүй, дүүргээс ирсэн эгчтэй уулзахдаа би халагдсан тухайгаа хэлсэн. Тэр тэгэхэд надад ялагдал болон буултыг хүлээн авах зарчим мөн хүмүүсийг аврахын тулд өгч байгаа Бурханы гайхалтай анхаарал халамжийн талаар надтай ярилцав. Гэвч би зүрх сэтгэлээ хатууруулсан бөгөөд зөөлрүүлээгүй юм.

08/08/2018

Бурханы ажил үнэхээр ухаалаг!



Чуулганд удирдагчаар ажиллаж байх үед минь ахлагч маань бидэнд сургамж болгох зорилгоор бусдын бүтэлгүй, алдаатай туршлагыг жишээ болгон хуваалцдаг байв. Жишээлбэл: Зарим ахлагч нар зөвхөн үсэг, номлолын талаар л ярьдаг боловч өөрсдийн завхарсан байдлын талаар дурддаггүй, үнэн нь бодит амьдралд хэрхэн хамааралтай байдаг талаарх ойлголтоо бусадтай хуваалцдаггүй. Үүний үр дүнд ийм ахлагчид үйлчлэх хугацаандаа ямар ч үр дүнд хүрдэггүй бөгөөд тэр байтугай хорон муу зүйл хийж, Бурханыг эсэргүүцдэг нэгэн болж хувирдаг. Зарим ахлагч өөрийгөө гайхуулж, өөрийгөө тэнгэрт тултал магтаж, байр сууриа хамгаалахын тулд өөрийгөө гэрчилдэг. Эцэст нь ийм ахлагчид антихрист болж, Бурхантай илт өрсөлдөх гэж доод хүмүүсээ өөрсдийн өмнө авчирч сөхрүүлдэг. Зарим ахлагч ажил үүрэг гүйцэтгэх хугацаандаа өөрсдийн махан биед хэт их анхаарал хандуулж, зугаа цэнгэлд шунаж, бодит ажил огт хийдэггүй. Ийм ахлагчид яг л шимэгч хорхой шиг цуглааны нэр хүндээс ашиг хүртэж амьдардаг. Эцэст нь тэд илэрч, устгагддаг... Ийм алдаатай, бүтэлгүй түүхийн талаар сонссоны дараа миний санаанд нэг асуулт орж ирэв: Бурхан Төгс Хүчит биш гэж үү? Эдгээр удирдагч нар хорон муу санаатай үйлдэл хийж, Бурханыг эсэргүүцэж, чуулганы ажилд сөргөөр нөлөөлж байхад Бурхан яагаад тэдгээр хуурамч ахлагчдыг эрт ил болгож, устгах алхам хийгээгүй юм бэ? Ийм байдлаар ах, эгч нарын маань амьдрал болон чуулганы ажил ийм хор хохирлоос ангид байх боломжтой байх байсан биш гэж үү? Энэ асуулт хариулт ололгүйгээр миний тархинд хэвээрээ үлдэв.
Бурханы ажил үнэхээр ухаалаг!

Нэгэн өдөр би “Амь уруу орох тухай нөхөрлөл, номлол”-оос дараах ишлэлийг олж уншив: “Зарим хүмүүс бүхий л түвшний удирдагч нар луу үргэлж довтолж, хариуцлагагүй мэдэгдэл хийдэг. Ийм зан байдал нь тэдгээр хүмүүсийн юуг харуулж байна вэ? Энэ нь маш дээрэлхүү, бодлогогүй байдлыг харуулж, мөн Бурханы үйлсийн талаар ямар ч ойлголтгүй хүмүүс аливаа зүйлийг зөв хэлбэрээр хүлээж авахгүй гэдгийг харуулдаг. Хэрэв чи тухайн хүнд Ариун Сүнсний ажил дутагдаж байгааг, мөн хийж буй ажлаараа Бурханы сонгосон хүмүүсийг үнэн рүү авчрахгүй байна гэдгийг ойлгож байгаа бол энэ нь чамайг үнэн рүү орсон гэдгийг нотлохгүй байна гэж үү? Хэрэв ийм зүйл болж байгааг хэн ч харахгүй байвал – хэрэв хуурамч ажилтнууд эсвэл хуурамч номлогчид гарч ирвэл – энэ нь Бурханы сонгосон хүмүүсийн үүрэг биш гэж үү? Бурханы сонгосон хүмүүс энэ нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэж чадах вэ? Тэд ийм төрлийн асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ? Та нар уг асуудлыг өөрсдийн ахлагч нарт мэдээлж, тухайн асуудалд хамааралтай хүнийг илчилж болно. Бурханы сонгосон илүү олон хүмүүст уг асуудлыг олж харуулах арга хэмжээ ав. Мэдээлэх, ил болгох, санал дэвшүүлэх талаар зохих арга хэмжээг авснаар уг асуудал шийдэгдэхгүй гэж үү? Тиймээс Бурханы сонгосон хүмүүс ч мөн адил хариуцлага үүрч, иймэрхүү асуудлуудыг шийдэх хамгийн зөв гарцыг мэддэг байх ёстой. Хэрэв Бурханы сонгосон хүмүүс үнэнгүй бол тэд эдгээр асуудлыг шийдэх талаар зохих арга хэмжээг авахгүй гэдэг нь дамжиггүй. Зарим хүмүүсийн шударга ёсны талаарх мэдрэмж хүчтэй байдаг – тэд Бурханы ажилд саад бологсод, устгагч нарыг өөрсдийн чуулганд ойртуулахгүй. Ийм хүнийг олж харангуутаа тэд ийм хүний талаар даруй мэдэгдэж, ил болгодог. Зарим хүмүүс саад бологсод, устгагчдын эсрэг тэмцэж, зарим нь сохроор дагадаг. Зарим хүмүүс ахлагч нь хэн ч байсан хамаагүй түүнийг сохроор шүтэн биширч, дагадаг. Бусад нь ямар ч ялгаа олж харалгүйгээр, хэн ч юу ч хэлсэн бай зүгээр л хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ийм байдлаар янз бүрийн хүмүүс ил болдог байна. Ийм зүйл тохиолдолд энэ нь үнэндээ хүмүүсийг ил болгодог юм: Энэ бол Бурханы сайн санаа зорилго юм. Хэрэв Бурханы сонгосон хүмүүс үнэний талаар хүчирхэг ойлголттой бол тэд хуурамч номлогч, хуурамч ажилчдыг гарч ирэнгүүт нь таньж, эсэргүүцэж, орхидог. Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханы сонгосон хүмүүс амьдралдаа төлөвшиж, ухаан сууж, Бурханы авралыг бүрэн хэмжээнд авсан гэсэн үг юм. Энэ нь тэд Бурханы оршихуйд ирж, Түүнээр дамжуулан бүрэн бүтэн болсныг харуулж байнга. Иймээс Бурханы сайн санаа зорилго нь тохиолдож буй бүх зүйлд оршиж байдаг.” (Амь уруу орох тухай нөхөрлөл, номлол III-ийн “Хүний ойлголт, үзэл бодлыг хэрхэн мэдэх вэ” хэсэг). Энэ нь миний төөрөлдлийг бүрэн тайлж өгсөн юм. Чухамдаа Бурхан хуурамч номлогч, хуурамч ажилчдад бидний чуулганд гарч ирэхийг зөвшөөрдөг ажээ. Учир нь ингэснээр Бурхан янз бүрийн хүмүүсийг ил болгох боломжтой болдог байна. Бурхан хүмүүст үнэнийг суулгаж, ухамсарлалт, мэдлэг өгч, улмаар үнэнийг ойлгон таниулах замаар Бурханы үгийн бодит ертөнц рүү оруулах боломжтой болдог байна. Үнэнийг эрэлхийлдэг, шударга ёсны өндөр мэдрэмжтэй хүн бүр босож, хуурамч номлогч, хуурамч ажилчид муу муухай үйлдэл хийж, чуулганы ажилд саад учруулах үед энэ талаар мэдээлж, ил болгож, эсэргүүцэж, таягдан орхих болно. Ингэснээр тэд цуглааны ашиг сонирхлыг хамгаалж, Бурханыг гэрчлэлд зогсоно. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс таньж мэдэх чадваргүй байх тул нийтийн урсгалаар явж, сохроор дагаж, бусдын хэлсэнд үг дуугүй эвлэрэх л чадвартай байна. Гэвч бусдыг ялгаварлалгүйгээр дагах нь хорон муу зүйл үйлдэгчидтэй хуйвалдан нийлснээр дуусдаг. Яагаад гэвэл тэд үнэнийг хайрладаггүй, зөвхөн бусдыг шүтэн биширч, эрэлхийлдэг. Нөлөө бүхий хүмүүсийг хүлцэнгүйгээр дэмжиж, бялдуучилдаг этгээдүүд хуурамч номлогч, хуурамч ажилчдад мэхлэгдэх болно. Учир нь тэд Бурханы ажлыг таньж мэддэггүй, дээрэнгүй, бодлогогүй хүмүүс нь зөвхөн саналаа хэлж, чуулганы ажлыг өөлж, тэр байтугай Бурханы ажлын талаар хүмүүст эргэлзээ төрүүлж, шүүмжилдэг. Үүнийхээ төлөө тэд илчлэгддэг. Иймээс Бурханы ажил үнэхээр ухаалаг гэдэг нь маш тодорхой байдаг! Бурхан хүмүүсийн үзэл бодолтой таардаггүй эдгээр зүйлээр дамжуулан хүнийг ил болгох, сургах, төгөлдөржүүлэх ажлаа хийдэг. Бурханд үнэхээр итгэдэг бөгөөд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс Бурханы хүслийг хангаж, Бурханы засвар, төгөлдөржүүлэлтийг хүлээн авахын тулд үнэнийг эрэлхийлж, Бурханы хүслийг ойлгож, үнэнийг хэрэгжүүлж, гэрчлэлд зогсдог. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс бусдын үгийн тусгал болж, бусдыг сохроор дагаж, өөрсдийн үзэл бодол, төсөөллийн хүрээнд Бурханы талаар шүүмж хэлдэг. Ийм учраас тэд ил болж, таягдуулдаг. Би Бурханы үгийн дараах ишлэлийг санав: “Олон сөрөг зүйлс, олон саад тотгороор дамжуулан Бурхан чамайг төгс болгодог. Сатаны олон үйл хэрэг, буруушаалт болон олон хүнээр дамжин гарах үүний илэрхийллээр дамжуулан Бурхан танд мэдлэг олж авах боломжийг өгөх ба ингэснээр чамайг төгс болгоно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгогдох хүмүүс цэвэршүүлэлтийг туулах ёстой”). Энэ бол үнэхээр үнэн. Хүмүүс ийм үйл явдлыг хор хөнөөлтэй, сөрөг гэж үзэж болох ч Бурхан энэхүү сөрөг нөхцөл байдлаар дамжуулан хүмүүст таньж мэдэх боломж олгодог. Тэрээр хүмүүст үнэнийг таньж мэдүүлэх, Бурханы мэргэн ухаан, бүхнийг чадагч чанар, гайхалтай сайн үйлсүүдийг таниулж ойлгуулах, Сатаныг таягдан хаяулж, Бурхан руу эргэж ирүүлэхийн тулд Сатаны хуйвалдааныг нэвт харж чаддаг болгох үүднээс ийм нөхцөл байдлаар дамжуулж ажилладаг. Энэ нь хүмүүсийг төгс төгөлдөржүүлэхийн тулд тэдний үзэл баримтлалтай үл таарах зүйлээр дамжуулж ажилладаг Бурханы ажлын цаана оршиж байдаг утга юм. Хэрэв Бурхан хуурамч удирдагч, хуурамч ажилчдыг гарч ирэнгүүт нь ил болгож, зайлуулвал хүмүүс үнэнийг ойлгох чадваргүй, мөн бусдын мөн чанарыг таньж харах чадваргүйнхээ улмаас ийм удирдагч, ажилчдын гаргаж буй өнгөцхөн золиос, оруулж буй хөрөнгө оруулалтад хууртагдах болно. Тэд үүний үр дүнд Бурханы ажлын талаар үзэл бодол, шүүмж ургуулж, дургүйцлээ илэрхийлж, тэр байтугай ийм хуурамч ахлагч, хуурамч ажилчдын бий болгосон төсөөлөлт шударга бус явдлыг дэмжиж эхэлдэг. Ийм байдлаар Бурхан хүнийг төгс төгөлдөржүүлэх гэсэн Өөрийнхөө зорилгод хүрэх боломжгүй байх болно. Бурхан бүхнийг чадагч биш эсвэл худал хуурмагийг таньж хардаггүй тулдаа тэдгээр хуурамч ахлагч болон хуурамч ажилчдыг ил болгох тал дээр хайхрамжгүй ханддаг явдал огт биш юм. Үүний оронд Тэр хүмүүст Ариун Сүнсний ажлыг хүлээн авсан болон аваагүй хүмүүс, жинхэнэ болон хуурамч удирдагч, ажилчид нар, номлол ярьдаг болон үнэний бодит ертөнц бүхий хүмүүсийн хоорондох ялгааг харуулж, тэднийг сургахын тулд сөрөг үйл явдлуудыг бий болгодог. Тэр биднийг үнэнийг эрэлхийлдэг, шударга ёсны мэдрэмжтэй хүмүүс, үнэнийг эрэлхийлдэггүй, таньж мэддэггүй хүмүүс болон Бурханы ажлын талаар байнга шүүмжилдэг хүмүүсийн зүрх сэтгэлийг нэвт харах чадвартай болгож сургахыг хүсдэг. Бүх хүмүүс үнэнийг ойлгож, Бурханы үгийн бодит ертөнцөд нэвтэрч, Бурханы эзэмшилд орох үед нөгөө хуурамч номлогч, хуурамч удирдагч, хуурамч ажилчид зорилгоо биелүүлсэн байх болно. Ийм байдлаар Бурхан эдгээр хүмүүсийг таягдах үед хүмүүс Бурханыг буруугаар ойлгохгүй байхаас гадна Түүний зөвт байдал, бүхнийг чадагч чанарыг магтан дуулах болно. Бурхан эдгээр сөрөг үйл явдлаар дамжуулан хүмүүст үнэнийг ойлгох, янз бүрийн хүмүүсийг таньдаг болох, Бурханы бодит ажлын талаар жинхэнэ ойлголттой болох боломжийг олгодог.

Бурхан минь, хүмүүсийн үзэл бодолд нийцээгүй үйл явдлуудад ч Таны сайн санаа зорилго, мэргэн ухаан оршдог гэдгийг ойлгох боломж олгож, намайг гэгээрэл, удирдамжаар хангасанд талархаж байна. Бурханы үгэнд дурдсанчлан, хүнийг хамгийн утга төгөлдөр байдлаар ил болгож, төгөлдөржүүлэхийн тулд “Миний мэргэн ухаан, Сатаны хуйвалдаан дээр үндэслэж хэрэглэгддэг”, “Бурхан бүх зүйлийг жолооддог болохоор тэд Түүнд үйлчилдэг”. Ирээдүйд үүсэж болох аливаа сайн, муу нөхцөл байдлыг эргэцүүлж бодохдоо би хувь хүний хүлцэнгүй үзэл бодлоо ашиглахгүй байхыг тангараглаж байна. Үнэнийг жинхнээсээ ойлгож, үнэнийг эзэмшихийн тулд өөрийн оролцох аливаа харилцаандаа би зөвхөн үнэнийг эрэлхийлж, Бурханы мэргэн ухаан, бүхнийг чадагч чанарыг танихаар эрэлхийлж, Бурханы үйлсийг эрэлхийлж, Бурхан ба Түүнд байгаа зүйлийг эрэлхийлэхээ тангараглаж байна.

Шижи Мааньшань хот, Аньхуй аймаг

07/08/2018

Би амьдралын зөв замаар дөнгөж алхаж эхлээд байна


Би ядуу хамтралчны гэр бүлд төрсөн. Хүүхэд байхаасаа л би маш эмзэг байсан бөгөөд бусад хүүхдүүдтэй зодолдохгүй, эцэг эхийнхээ үгэнд ордог байсан нь томчуудын нүдэнд намайг ердийн “сайн охин” гэж харагдуулдаг байв. Бусад эцэг эхчүүд миний аав ээжийг тийм сайн охинтой азтай хүмүүс гэж бүгдих атаархдаг байсан. Үүнтэй адилаар би эргэн тойрны хүмүүсээсээ өдөр бүр байнга магтаалын үг сонсож өссөн. Би бага сургуульд сурч байхад ялангуяа дүнгүүд маань маш сайн, шалгалтууд дээр дандаа л эхний байрыг эзэлдэг байсан. Нэг удаа манай хотоос зохион байгуулсан эсээ бичлэгийн тэмцээн дээр би бүрэн үнэлгээ авч сургуульдаа өргөмжлөл авчирсан. Захирал надад шагнал, гэрчилгээ өгсөн төдийгүй сургуулийн бүх хамт олны өмнө надад сайшаал магтаалын үг хэлж, сурагчдыг надаас суралцахыг уриалсан. Би гэнэтхэн сургуулийн “алдартай од” болсон ба ангийнхан намайг ялагч генерал” гэж хочилсон. Багш нарын магтаал, сайшаал, ангийнхны атаархал,эцэг эхийн маань хэт хайрласан сэтгэл миний зүрх сэтгэлд дээд зэргийн байдлын тухай мэдрэмжийг өгч би бусад хүмүүсээр гайхагдан шагшигдах мэдрэмжийг маш их таашаан баярласан. Тиймд, амьдрал дахь хамгийн гайхамшигтай баяр хөөр бол бусдын бахархал сайшаалыг хүртэх явдал, бусдын магтаалаас төрсөн аз жаргалын мэдрэмж гэж би хатуу итгэсэн. Би өөртөө:“Хэчнээн хэцүү, ядаргаатай байсан ч би нэр алдар, байр суурьтай, бусдад хэзээ ч дорд үзэгддэггүй нэгэн болох ёстой.” гэжнууцаар хэлсэн: Тэр үеэс эхлээд, “Хүн явсан газар бүхэндээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүртээ ганганадаг”, “Хүн үе тэнгийнхнээсээ илүү байхын тулд байнга хичээх хэрэгтэй” зэрэг мэргэн үгс миний амьдралын уриа болсон.
Би амьдралын зөв замаар дөнгөж алхаж эхлээд байна


Хэдий тийм боловч, намайг 13 настай байхад аав маань хүндээр өвдөж эмнэлэгт хэвтсэн бөгөөд үүнээс болж манай ядуу гэр бүлмаш их өрөнд орсон. Аавыгаа өвчнөөсөө болж шаналан ёолж, ээж бидний амин зуулгын төлөө ядарч зүдэрч байгааг хараад надад үнэхээр хэцүү санагдаж би хурдхан том болоод тэднийхээ шаналал, өвчин зовлонгоос хуваалцах юмсан гэж хүссэн. Тэгээд би сургуулиасаа гарах сэтгэл өвдөм шийдвэр гаргаж, бодсон:Би сургуульд явахгүй байсан ч бусдаас муу байна гэж байхгүй. Би өсөж том болоод хүчтэй, амжилттай эмэгтэй болно, тэгээд би гайхамшигтай амьдрах боломжтой байна! Сурлага сайтай байсан тул би хөршүүдийнхээ дунд “жижигхэн алдартай од” байсан. Tийм учраас, миний сургуулиас гарсан тухай мэдээ тарахад тосгоныхон энэ тухай ярьж эхэлсэн: “Энэ охин үнэхээр тэнэг юм аа! Сургуулиас гарна гэдэг чинь түүний ирээдүйг сүйрүүлнэ!” бас “Боловсролгүй хүмүүсийг хэн ч хүндлэхгүй. Тэр бүхий л амьдралдаа зовлон бэрхшээл, ядуурлаас болж зовно!” Хүүхэд байхаасаа эхлээд сайшаал, магтаалын үг хүлээж аваад дасчихсан нэгний хувиар надад:“Унаж буй галт шувуу тахианаас дор” хэмээх өрөвдөлтэй мэдрэмж гэнэт төрсөн. Би гадагшаа гарахаасаа, хүмүүстэй уулзахаасаа, дорд үзэгдэх мэдрэмжээс айж байлаа. Тийм шаналлаас зайлсхийхийн тулд би гэрээсээ бараг л бүтэн хоёр жилийн турш гараагүй бөгөөд тэр бүх хугацаанд дуугаа хураасан. Энэ үед миний хүчтэй, амжилттай эмэгтэй болох хүсэл бүр ч хүчтэй болж, би дахиад хоёр жилийн дараа ажиллаж эхлэхээр гадагш гарсан. Би олон ажил хийсэн боловч нэг их удалгүй ажлаа хаядаг байсан учир нь тухайн ажил нэг бол хэтэрхий ядаргаатай бас дарамттай, эсвэл цалин нь хэтэрхий бага, эсвэл эзэн нь сайнгүй байсан. Дахин дахин бүтэлгүйтсэнийхээ дараагаар би бүрмөсөн зориг мохож хүчтэй, амжилттай эмэгтэй болох мөрөөдөл маань бодит амьдралаас үнэхээр хол байгаагмэдэрсэн.

06/08/2018

Би хүмүүсийн завхарлыг харж байна



Бурханы хүнд илчилдэг үгсийн дунд би дараах ишлэлийг олж уншив: “Эдгээр хүмүүс бол агуу улаан луугийн үр удам гэдгийг өмнө нь хэлсэн. Үнэн хэрэгтээ, тодорхой хэлэх юм бол тэд агуу улаан луугийн биелэл юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Гучин зургаа дахь айлдварын тайлбар”-аас). Энэ нь надад хамаагүй гэж би бодож байлаа. Бурхан эдгээр үгийг эрх мэдлийг гартаа атгадаг хүмүүст илчилсэн мэт санагддаг байв. Учир нь тэд бол хувирсан агуу улаан луу юм. Тэд хорон муу, тэрслүү үйл хийж, Бурханыг эсэргүүцэж, Бурханы ажлыг тасалдуулан бусниулж, Бурханы сонгосон хүмүүсийг хэрцгийгээр шахаж хавчдаг билээ. Харин би бол цуглаанд өөрийн гэсэн ажил үүргээ биелүүлдэг, Бурханд итгэгч нэгэн билээ. Би хэдийгээр завхарсан ч тэдэн шиг тийм хорон муу санаатай биш, завхрал маань ч тийм гүнзгий биш шүү дээ. Тэгэхээр би яаж хувирсан агуу улаан байх билээ дээ? Уг чанар минь агуу улаан лууныхтай ижил, би ямар ч эргэлзээгүй хувирсан агуу луу гэдгийг ухааруулж өгсөн нэгэн явдал болох хүртэл би ингэж бодож байсан юм.
Би хүмүүсийн завхарлыг харж байна

Манай чуулганд нэгэн санваартай байдаг байсан юм. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэхдээ хайхрамжгүй хандаж, жижиг бүлгийн цуглаанд ирж оролцохоо мартчихдаг байж билээ. Би түүнтэй нөхөрлөж, “Та өөрийн ажил үүрэгтээ ийм хариуцлагагүй хандаж болохгүй, бас зальдаж ч болохгүй. Та гэр бүл дээрээ ингэж их анхаарлаа төвлөрүүлдэг байх боломжгүй. Хэрэв энэ байдал цааш үргэлжилж, та жижиг бүлгийн уулзалтуудаа хүртэл мартаад байх юм бол гарах үр дагавар нь ямар ноцтой байхыг та мэдэх үү?... ” Ингэж хэлсний минь дараа тэрээр үүнийг хүлээж аваагүйн зэрэгцээ шалтаг тоочиж, намайг няцаах шалтгаануудыг өгөв. Би зүрх сэтгэлдээ ингэж бодлоо: “Энэ хүн бол Бурханы авралыг хүлээн авах эрхтэй хүн арай ч биш байлгүй дээ, тийм биш гэж үү? Тэрээр Бурханд үйлчлэхэд тохиромжгүй хүн үү эсвэл хэн нэгэн хорон муу санаатан надад илчлэгдэж байна уу?” Би жижиг бүлгийн уулзалтуудын үеэр түүнийг орлох хүнийг анхааралтай хайж эхлэв. Тухайн ажилд тохирох зөв хүнийг олсон даруйдаа тэр эгчийг зайлуулахаар төлөвлөв. Гэтэл зөв хүн нь надаас зугтсан тул хэсэг хугацааны дараа түүнтэй дахин нөхөрлөхөөс өөр аргагүй байдалд олж, үүнээс хойш тэр өөрөө ч ажил үүргээ гүйцэтгэлгүй, хайхрамжгүй, хариуцлагагүй хандаж байснаа ойлгож, урьд өмнөх алдаагаа засаж залруулахыг хүсэх болсон юм. Гэсэн ч надад энэ нь хангалтгүй санагдаж, түүнд дургүй болж билээ. Нэгэн удаа замаас нэлээд хол амьдардаг нэгэн гэр бүлтэй уулзалт зохион байгуулахыг түүнээс хүсэхэд тэрээр татгалзаж, явах хүсэлгүй байгаагаа хэлэв. Ингэж хэлэхэд нь зүрх сэтгэлд минь уур хилэн оволзоод ирэв. Би түүнийг яг тэр даруй халж, өөрийнх нь жижиг бүлэг рүү явуулаад, түүний талаар мартахыг хүсэв. Учир нь түүн шиг хүмүүс гүйцэтгэх ёстой ажил үүргээ шилж сонгон, хүссэнээ хийж, хүсээгүйгээ үл тоомсорлодог болохоор хэтэрхий их асуудал үүсгэдэг гэж би боддог байлаа. Тэрээр миний хэлсэн болгоныг эсэргүүцэж, чуулганаас түүнд зориулж гаргасан төлөвлөгөөг үл дагадаг тул түүнийг чуулганд үлдээх ямар хэрэг байгаа юм бэ? Түүнийг зүгээр л халах ёстой. Ингэсний төлөө тэрээр асгаруулах нулимс бүрээ хүртэх ёстой! Тэрээр өөрийнхөө зассан оронд хэвтэх болно. Өөрийн дураар хүмүүсийг хөөн явуулах нь зарчимтай харшилдаг гэдгийг би мэддэг байсан ч санаанд минь байнга шахуу орж ирэх болсон энэхүү бодлыг би хянаж дийлэхээ больж, зүрх сэтгэл минь байнга зөрчилдөж, нөхцөл байдлыг улам бүр дордуулж байв. Миний хийж чадах ганц зүйл бол Бурханд залбирах явдал байлаа. “Бурхан минь, эгч маань надад дуулгаваргүй хандсан тул би түүнийг халж, улмаар шаналж зовохыг нь хармаар байна. Хэрэв түүнийг хөөж явуулахгүй бол би яг дэлбэрэх юм шиг санагдаад байна. Мөн би зөвхөн өөрийн дур хүслийг хангасан, яаруу, их зан гаргасан байдлаар ямар нэг үйлдэл хийж Таны байр суурийг санаатайгаар зөрчихийг хүсэхгүй байна. Бурхан минь, намайг аврахыг Танаас гуйя!” Ингэж залбирсны дараа түүнийг халах гэсэн хүсэл минь өмнөх шигээ хүчтэй байхаа больж, би хамаагүй илүү тайван болсон юм. Тэрхүү үед Бурханы үгийн дараах ишлэл санаанд минь буув: “Агуу улаан луугийн илрэлүүд нь Намайг эсэргүүцэх, Миний үгний утгыг дутуу дулимаг ойлгож, мэдэх, Намайг байнга хавчин шахах, Миний удирдлагад саад болохын тулд заль мэх ашиглахаар хичээх явдал юм. Сатан дараах байдлаар илэрдэг: эрх мэдлийн төлөө Надтай тэмцэлдэх, Миний сонгосон хүмүүсийг эзэмдэхийг хүсэх, Миний ардуудыг хуурахын тулд сөрөг үг чулуудах” (Үг нь Махбодоор Илэрсэн номон дахь “Ерэн зургаа дахь айлдвар”).

Ариун Сүнсний ажлыг дагах нь маш чухал юм!


Ариун Сүнсний ажлыг дагах нь маш чухал юм!

Хэсэг хугацааны өмнө надтай хамтран ажиллаж байсан хамтрагч маань Бурханы үгийг идэж, уух үедээ олж авсан гэгээрлийг хуваалцах үед би үргэлж урам зориг авч, ашиг тусаа хүртэж байсан хэдий ч, түүнийг гайхуулж байна гэсэн бодол намайг үргэлж дагадаг байв. “Би түүнд яг одоо хариулах юм бол түүнийг өөгшүүлсэн болохгүй гэж үү? Энэ утгаараа би түүнээс сул дорой юм шиг санагдахгүй гэж үү?” гэж боддог болсон. Үүний үр дүнд би түүний хуваалцсан аливаа бодлын талаар номлол, саналаа хуваалцахаас татгалзсан. Нэг удаа, тэр эгч маань Бурханы үгийн тодорхой хэсгийг идэж, уун зарим ойлголтыг аван, бидний нөхцөл байдалд ямар нэг зүйл буруу байгааг мэдэрч Бурханы үг бүхий хэсгийн талаар түүнтэй ярилцах хүсэлтэй эсэхийг асуусан юм. Түүнийг асуусны дараа, энэ бүх бодол, гомдлын сэтгэл ил гарч ирэн: “Та зөвхөн өөрийнхөө төлөө гэрчлэлээ хуваалцахыг хүсэж байна, номлох шавьтай болохыг хүсэж байна.” Би түүнийг сонсохгүй байхын тулд зарим хурлыг таслах болсон. Хэсэг хугацааны дараа би зүрх сэтгэл маань хүндэрч байгааг мэдрэн, миний нөхцөл байдалд ямар нэг зүйл буруу байгааг мэдэж байсан ч өөрийн дотоод зөрчлийг шийдвэрлэх сайн арга замыг бодож олж чадаагүй. Миний хийж чадах бүх зүйл бол өөрийн үүрэгтээ өөрийгөө бүрэн зориулах, Бурханы үгсийг идэж, уух явдал байсан бөгөөд эдгээр сөрөг бодлоос өөрийгөө холдуулахын тулд дууллуудыг дуулах болсон. Гэсэн хэдий ч би өнөөгийн нөхцөл байдалтай нүүр тулах бүртээ зүрх сэтгэлд адилхан завхрал нэмэгдэж, эд юмс улам бүр дордсоор байхын зэрэгцээ би юу хийхээ мэдэхгүй байсан.

Хэд хоногийн дараа би тэр эгчтэй харилцан ярилцах үеэр зөрчилдөв. Тэр эгч хэлэхдээ: “Саяхан чи ярилцлагын үеэр маш нам гүм байсан, ямар нэг зүйл болохгүй байх шиг байна.” Би эдгээр үгсийг гэдсээ цохиулж байгаа шиг мэдэрсэн ч нэр нүүрээ алдахгүйн тулд ямар нэг асуудал байгаагүй гэж үгүйсгэсэн. Энэ үед тэр эгч дэндүү бардам байх шиг надад санагдав: Тэр миний нэр төрийг үл тоомсорлон ярьж байгаа юм шиг, намайг дорд үзэж байгаа юм шиг санагдав. Бүх хуучин буруу бодол маань эргэж орж ирсэн. Би тэмцэх тусам миний зүрх сэтгэл улам бараан болж байлаа; Би Бурхантай тогтоосон холбоогоо алдав. Үнэхээр арчаагүй байдалд орж, би Бурханы өмнө өвдөг сөгдөж, залбиран, намайг жинхэнэ байдалд оруулж гэгээрүүлж өгөхийг гуйсан. Залбирлын дунд Бурханы үг миний толгойд орж ирэв: “Ариун Сүнсний ажлыг тоглоом шиг үздэг хүмүүс бол хөнгөн хийсвэр!”

04/08/2018

Жинхэнэ түншлэл



Сүүлийн үед би маш найрсаг түншлэлд орлоо гэж бодож байв. Би түнштэйгээ ямар ч хамаагүй зүйлийн талаар хэлэлцэж, тэр байтугай миний дутагдалтай талыг хэлж өгөхийг хүртэл түүнээс заримдаа хүсдэг болж, бид хоёр хэзээ ч муудалцдаггүй байсан тул би маш найрсаг харилцаа тогтоож чадлаа гэж би бодож байлаа. Гэтэл бодит байдал дээр жинхэнэ найрсаг түншлэл нь миний үздэгээс огт өөр зүйл байдаг нь илчлэгдлээ.
Жинхэнэ түншлэл

Нэгэн өдөр уулзалтын үеэр түнш маань ахлагчийн маань урд миний зарим дутагдалтай талыг онцолж хэлэв. Намайг дээрэнгүй, үнэнийг хүлээж авдаггүй, хянах дуртай, захирангуй гэв... Ингэж хэлсэнд нь би маш их уурлаж, “Өчигдөр би чамаас миний талаар ямар нэг үзэл бодол чамд бий юу гэж асуухад чи үгүй гэж хэлсэн мөртлөө одоо болохоор удирдагчийн маань урд чи ямар их зүйл хэлэв ээ! Үнэхээр хуурамч юмаа!” гэж би бодов. Түнш бид хоёр эв найрамдалтай харилцаатай гэж би бодож байсан ч тэрээр миний талаар ийм үзэл бодолтой байдаг байсан нь бидний хооронд үл ойлголцол хэвээрээ байгааг, мөн бидний харилцаа огт эв найрамдалтай биш гэдгийг нотлов. Ийм нөхцөл байдалтай тулгарсан тул би түншлэлдээ ямар зан байдал гаргаж байснаа эргэн санахаас өөр аргагүй болов: Цугларалтын үед ах маань бас нөхөрлөл хийдэг байсан ч би уулзалтын ихэнх хугацаанд ярьж, түүнд ярих боломж бараг олгодоггүй байсан тул тэрээр бага ярьдаг байсан. Ажил дээрээ байх үед бид үүссэн аливаа асуудлын талаар үнэхээр ярилцдаг байсан ч үзэл бодол маань зөрөлдөх үед би үргэлж өөрийн үзэл бодолдоо үнэнч байж, түүнийхийг няцаадаг байсан бөгөөд ах маань зүгээр л маргахаа болих үед асуудлууд шийдэгддэг байлаа. Гаднаас нь харахад бидний хооронд ямар ч маргаан, зөрчилдөөн байхгүй мэт харагдаж байсан ч дотроо бол бидний хооронд ямар нэг саад буюу биднийг бүрэн нээлттэй байхад ямар нэг зүйл садаа болж байгаа нь үргэлж мэдрэгддэг байв. Энэ үед бид хоёр хамтран ажилладаг түншүүд мэт харагдаж байсан ч би бүх тушаалыг өгч, тэрээр ажил үүргээ биелүүлэх боломжийг хэзээ ч олж авч байгаагүй гэдгийг би ухаарав. Бидний харилцаа харилцан бие биеэ нөхдөг, тэгш эрх бүхий түншлэл гэж би боддог байсан ч үнэндээ бол удирдагч, удирдуулагчийн харилцаа байжээ. Найрсаг түншлэл гэж бодож байсан зүйл маань өнгөцхөн практик ажиллагаа байсныг нөхцөл байдлууд надад илчилж өгөв.

01/08/2018

Би цаашид“Сайн санаа”-гаар нүдээ боолгохгүй


Би цаашид“Сайн санаа”-гаар нүдээ боолгохгүй

Намайг үүргээ гүйцэтгэж байхад нэг ах маань эгч нарыг баярлуулахыг оролдож байсан бөгөөд энэ нь миний нүдэнд өөрийн зан чанарын муу талыг харуулж байх шиг санагдсан. Би түүнд эдгээр зүйлийг сануулах аятайхан боломжийг хайхаар шийдсэн юм. Хэдэн өдөр өнгөрч, түүний үүргийн гүйцэтгэл нь үр дүн муутай байж миний түүний талаар гаргасан өмнөх шүүлтээ өөртөө нотоллоо. Тиймээс би түүнтэй нүүр тулан уулзахаар шийдсэн юм. Гэсэн хэдий ч бид энэ асуудлыг хөндөхөд тэр миний бүх санааг хатуугаар үгүйсгэж, намайг шүүмжлэлтэй хандаж байна гэж эсэргүүцэв. “Энэ бүх жилүүдэд та надтай харилцаж байхдаа намайг үл тоосон хандлагаар лекц уншиж, өнөөдөр ч гэсэн та адилхан байдлаар ярьж байна” гэж тэр хэлэв. Бидний харилцаа үр дүнгүй болоод зогсохгүй, түүнээс дордож, бид бүрэн зөрөлдөх болсон. Түүний хариу үйлдэл намайг бодсоноосоо илүү муу дүгнэлтэнд хүргэсэн юм: “Би таны дутагдлыг илчилснээр таныг ичээх гэсэн биш танд туслахыг хүссэн юм. Та сонсохын оронд намайг буруутгахыг эрмэлзэж, өөрийг тань үл тоосон гэж буруутгаж байна. Сайн байна! Би таныг ганцааранг нь үлдээх болно. Ямартай ч би сайн санаатай байсан бөгөөд эсэргүүцлээрээ та үнэнийг эрэлхийлдэггүй гэдгээ зөвхөн харуулж байна.” Тэр цагаас хойш би үргэлж өөрийгөө зөв, харин тэр ахыг ганцхан буруутай гэж боддог байлаа. Гэсэн хэдий ч, Бурханы миний эргэн тойронд байрлуулсан хүмүүс, эд зүйлс, юмстай харилцах замаар өөрийнхөө тухай мэдлэгийг олж авсан юм.

Хэдэн өдрийн өмнө чуулган миний дүү нарын нэгэнд шинэ үүрэг даалгавар өгсөн юм. Тэрбээр муу нөхцөл байдалд байсан ч, энэхүү даалгаврыг өгснөөс хойш шинэ хүн болж өөрчлөгдөн, илүү эрч хүчтэй сэтгэдэг, өөрийн хэлсэн үгэнд илүү итгэлтэй болсон. Нэг өдөр тэр намайг маш их уурлуулсан дуу авиа, үг хэллэг, арга замаар надад хандан ярив. Тэрбээр Бурханы хүслийг надад мэдүүлж, миний тухай үнэнээр ярьсан боловч би түүнийг сонсож чадаагүй төдийгүй, түүний хэлснийг хүлээн зөвшөөрөөгүй. Би бараг тэсэрдэгийн даваан дээр гэнэт түүнээ өөрийгөө харж, хэдхэн сарын өмнө ахтайгаа харилцаж байхдаа хэрэглэж байсан үг хэллэг, дууны өнгөө санав. Намайг үл тоомсорлосон гэж үзэх нь аргагүй байжээ. Түүний мэдэрсэн зүйл нь чин сэтгэлийн байсан бөгөөд одоо би үхсэн ялаа идэх үед төрдөг муухай мэдрэмж шиг зүйлийг тэр надаас мэдэрснийг ойлгож байна. Бурхан энэхүү үнэнийг олж харах боломжийг надад олгосон юм: Сайн санаа бодолтой ч, зан чанараа өөрчилдөггүй хүний зүрх сэтгэлд Бурханыг багтаах зай байхгүй. Тиймээс түүний илчлэх зүйл бол ойлгомжтой буюу өөрийн Сатаны зан чанарыг биеэрээ харуулах юм. Тэр үед би Христийн хэлсэн үгнээс хэсэг зүйлсийг эргэн саналаа. “Өөрийгөө мэдэх гэдэг нь: Тодорхой салбарт сайн байлаа гэдгээ чи хэдий чинээ их мэдэрнэ, тодорхой салбарт зөв зүйл хийлээ гэж чи хэдий чинээ их бодно, тодорхой салбарт Бурханы санааг хангалуун байлгаж чадна гэж чи хэдий чинээ их бодно, тодорхой салбарт бардамнах нь зүйтэй гэж чи хэдий чинээ бодно—чиний хувьд энэ салбаруудад өөрийгөө мэдэх нь төдий чинээ зохистой бөгөөд тэнд ямар бохир хольц байгааг, ямар зүйл Бурханы санаа зорилгыг хангалуун байлгаж чадахгүйг харахын тулд тэдгээрийг төдий чинээ гүн ухваас зохилтой юм”

31/07/2018

Сатаны хүлээснээс салснаар эрх чөлөөтэй болно



Би Бурханд итгэхээсээ өмнө ямар ч зүйл хийж байсан бусдын дор орохыг хүсдэггүй байсан. Бүгдийн дээр л гарч байвал ямар ч зовлон бэрхшээлийг хүлээн авахад бэлэн байв. Би Бурханыг дагасны дараа ч, миний хандлага хэвээрээ үлдсэн юм. Учир нь би "Зовохгүй бол юу ч олохгүй" гэсэн үгсэд бат итгэж байсан бөгөөд миний хандлагаас санаа сэдлийн минь нотолгоо харагдаж байв. Үнэнийг Бурхан надад илчлэх үед л би Сатаны хүлээсэн дор амьдарсаар байгаагаа эцсийн эцэст ойлгож ухаарсан юм.
Сатаны хүлээснээс салснаар эрх чөлөөтэй болно

Нэг их биш ч дээхэн үед, чуулган миний хамтрагчийг тэргүүлэх албан тушаалд ажиллуулах төлөвлөгөө танилцуулав. Мэдээг сонсоод л би сэтгэлээр маш их унасан. Бид хоёулаа редактороор томилогдох хүртэл тэргүүлэх албан тушаалд ажилладаг байсан. Одоо хамтрагч маань тэргүүлэх албан тушаалдаа эргэн ирж, хязгааргүй өсөж дэвжих боломжтойгоор Бурханд үйлчилж байхад, би ширээн дээрээ суусаар ямар ч нэр хүндгүйгээр ажлаа хийсээр байна. Тэнд ямар ирээдүй байгаа юм бэ? Хоёр дахь бодол дээрээ би "Амжилтанд хүрэх сая сая өөр арга зам бий" гэсэн хуучны үг санаанд оров. Би үүргээ зөв биелүүлж байгаа цагт би ч гэсэн амжилтанд хүрч чадна. Үнэнийг дагахын тулд хүчин чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй байсан юм. Би номлолыг засахад анхаарлаа төвлөрүүлээд тэдгээр нь үнэнийг сайн дамжуулж байвал магадгүй нэг өдөр удирдагчид намайг үнэнийг ойлгожээ гэж үнэлэх болно.