Showing posts with label гэсгээлт. Show all posts
Showing posts with label гэсгээлт. Show all posts

05/07/2020

2. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс билээ

2. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс билээ

Холбогдолтой Бурханы үг:

Еховагийн ажлын дараа, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Есүс махбод болсон. Түүний ажил тусдаа хэрэгжээгүй, харин Еховагийн ажил дээр тулгуурласан юм. Энэ нь Бурхан Хуулийн эрин үеийг төгсгөсний дараах шинэ эрин үеийн төлөөх ажил байсан. Үүнтэй адилаар, Есүсийн ажил дууссаны дараа Бурхан дараагийн эрин үеийн төлөө Өөрийн ажлыг үргэлжлүүлсээр л байсан, учир нь Бурханы бүхий л удирдлага үргэлж урагш хөгждөг. Хуучин эрин үе өнгөрөх үедээ шинэ эрин үеэр солигдох ба хуучин ажил дуусах үед шинэ ажил нь Бурханы удирдлагыг үргэлжлүүлэх болно. Энэ удаад бие махбод болсон нь Есүсийн ажил дууссаны дараах Бурханы хоёр дахь бие махбод бололт юм. Мэдээж, энэ бие махбод бололт дангаараа тохиодоггүй, харин энэ нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үеийн дараах, ажлын гурав дахь үе шат юм. Бурханы ажлын шинэ үе шат бүр шинэ эхлэл, шинэ эрин үеийг үргэлж авчирдаг. Иймээс Бурханы зан чанар, Түүний ажиллах арга зам, Түүний ажлын байршил болон Түүний нэрэнд ч гэсэн харгалзах өөрчлөлтүүд гардаг. Тиймээс хүний хувьд, шинэ эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдагт гайхах зүйлгүй. Гэхдээ Өөрийг нь хүн хэрхэн эсэргүүцэхээс үл хамааран Бурхан үргэлж Өөрийн ажлыг хийдэг ба бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж байдаг. Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа махбод болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүрхэг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын үр удам гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн зарласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд өвчин нь эдгэжээ; сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн сатаны ялзарсан зан чанарыг олж мэдэж чадаагүй, мөн үүнийг хэрхэн хаяхыг ч мэдэхгүй байсан юм. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, гэр бүлийн нэг гишүүний итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт олон нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг хүлээн зөвшөөрч болохуйц итгэгч гэж үздэг байлаа. Зөвхөн ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгохгүй юм. Тэдний хийсэн бүхэн нь зан чанараа өөрчлөх ямар ч замаар явалгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайх явдал байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын энэ үе шат дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь, үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, тийнхүү түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг үргэлжлүүлэн хөөн зайлуулсаар байсан бол энэ үе шат нь үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ өршөөлгөөд л зогсох байв. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүний доторх ялзарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байдаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газар дэлхийн зах хязгаарт өндийн босдог, Өөрийн бүх зан чанараар бялхсан, эрх мэдэл, нэр төр, суу алдраар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч холбогдоогүй, Намайг хэзээ ч мэдээгүй, бас Миний зан чанарыг үргэлж мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал мэт хүч чадлаар дүүрэн, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Бурхан айлдваруудаа үргэлжлүүлэн, янз бүрийн арга барил, өнцөг ашиглан, бидэнд юу хийх ёстой талаар сануулахын зэрэгцээ Өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлдэг. Түүний үгэнд амийн хүч чадал агуулагддаг бөгөөд алхах ёстой замыг маань зааж, үнэн гэж юу болохыг ойлгох боломж олгодог. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярьдаг өнгө, хэв маягт анхааран, энэхүү онц гойд зүйлгүй хүний сэтгэлийн үгийг сонирхож эхэлдэг. Тэрээр бидний төлөө ажиллан зүрхнээсээ цус асгаруулж, бидний төлөө нойр хоолоо хасан, мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, өвдсөндөө ёолж, бидний хүрэх газар, авралын төлөө доог тохуу амсдаг ба бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрхнээс нулимс, цус урсгадаг. Ийм төрлийн оршихуй, байхуй ямар ч эгэл хүнд үгүй, мөн үүнийг ямар ч завхарсан хүн эзэмшиж, олж авч чадахгүй. Тэрээр ямар ч эгэл хүнд байхгүй хүлээцтэй байдал, тэвчээрийг харуулдаг бөгөөд Түүний хайр ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй зүйл юм. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бас уг чанар болон мөн чанарын маань талаар ийм тодорхой, бүрэн мэдэж, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүн, тэнгэр дэх Бурханы өмнөөс бидний дунд ингэж үг хэлж, ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болоод Бурханд юу байгаа, Тэр юу болохыг Тэр бүхэлд нь илэрхийлдэг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг зааж, гэрэл авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы задлаагүй нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг. Бурханы зүрх сэтгэлийн үгийг болон Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин, шинэ үеийг эхлүүлсэн бөгөөд шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирч, бидэнд итгэл найдвар авчран, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, авралын замыг бүрэн тодорхой харах боломжийг бүхий л оршихуйд маань олгосон юм. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ. Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл мэдрэмжтэй болж, сүнс маань сэргэх мэт болсон: Бидний дунд амьдардаг, бидний аль эртнээс голж ирсэн энэхүү эгэл, шалихгүй хүн бол сэрж байхад ч, зүүдэлж байхад ч ямагт бидний бодолд байдаг, бидний өдөр, шөнөгүй хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас

Өнөө үед хийгдэж байгаа ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч Бурханы ажил илүү гүнзгийрсэн. Ажлын энэ үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед тулгуурлан бий болсон гэж Би яагаад ахин дахин хэлдэг вэ? Өөрөөр хэлбэл, өнөө үеийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэн зүйлийн ахиц дэвшил юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нягт харилцан холбогдсон ба холбоос нэг бүр нь дараагийнхтайгаа нягт холбогдсон байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Энэ үе шат нь Есүсийн хийсэн ажил дээр тулгуурлаагүй гэж үзвэл энэ үе шатанд мөн л цовдлол явагдах ёстой болох бөгөөд өмнөх үе шатны золин аврах ажлыг дахиад эхнээс нь хийх хэрэгтэй болох байв. Энэ нь утга учиргүй байх байсан. Иймээс ажил бүрэн дууссан юм биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажлын түвшин өмнөхөөсөө бүр ч илүү өндөрт өргөгдсөн. Ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үе болон Есүсийн хөдөлшгүй ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болох юм. Ажил шат шатаар хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш. Ажлын гурван үе шатны хослолыг л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно. Энэ үе шатны ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлын суурин дээр хийгддэг. Хэрвээ ажлын энэ хоёр үе шат хоорондоо хамааралгүй байсан бол яагаад энэ үе шатанд цовдлол давтагддаггүй вэ? Яагаад Би хүний нүглийг үүрдэггүй, харин оронд нь хүнийг шууд шүүж, гэсгээдэг вэ? Хэрвээ хүнийг шүүж, гэсгээх Миний ажил цовдлолын дараа болоогүй бөгөөд одоо ирж байгаа маань Ариун Сүнснээс олдож төрөөгүй бол Би хүнийг шүүж, гэсгээх эрхгүй байх байлаа. Би Есүстэй нэг учраас л хүнийг шууд гэсгээж, шүүхийн тулд ирсэн билээ. Энэ үе шатан дахь ажил нь бүхэлдээ өмнөх үе шатны ажил дээр суурилсан. Тийм учраас ийм төрлийн ажил л хүнийг алхам алхмаар авралд хүргэж чадна. Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Хэдийгээр Бидний махбод ямар ч хамаагүй боловч Бидний Сүнс нэг юм; хэдийгээр Бидний хийдэг ажлын агуулга болон Бидний хариуцдаг ажил адилхан биш боловч мөн чанартаа Бид адилхан; Бидний махбод өөр өөр дүр төрх олсон нь эрин үеийн өөрчлөлт болон Бидний ажлын өөр өөр шаардлагаас үүдсэн; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирдаг ажил болоод хүнд илчилдэг Бидний зан чанар бас өөр. Тийм учраас энэ өдөр хүний харж, ойлгож байгаа зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй; эрин үеийн өөрчлөлтийн улмаас ийм байдаг. Хэдийгээр Тэдний махбодын хүйс болон дүр төрх өөр, мөн Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлээс төрөөгүй боловч Тэдний Сүнс нэг билээ. Тэдний махбод нь ямар нэг төрлийн мах цусны барилдлагагүй боловч Тэд бол хоёр өөр цаг хугацаан дахь бие махбодтой болсон Бурхан гэдгийг үгүйсгэж болохгүй. Тэд нэг удам сударгүй эсвэл нийтлэг хүний хэлийг хуваалцдаггүй (нэг нь иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь зөвхөн Хятад хэлээр ярьдаг эмэгтэй хүн) хэдий ч Тэд бол Бурханы махбод болсон бие гэдэг нь няцаашгүй үнэн юм. Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлыг хийхийн тулд Тэд өөр өөр оронд, бас өөр өөр цаг үед амьдарсан. Хэдийгээр Тэд ижилхэн мөн чанарыг эзэмшсэн Сүнс боловч Тэдний махбодын гадаад бүрхүүлийн хооронд бүрэн адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэдний хуваалцдаг бүхэн нь адилхан хүн чанар боловч Тэдний махбодын гадаад төрх болон Тэдний төрөлтийн нөхцөл байдал адилгүй байдаг. Эдгээр зүйл Тэдний тус тусын ажил юм уу Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн дүндээ Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуйг Өөрсдийнх нь Сүнс захирдаг, энэ нь Тэдэнд өөр өөр цаг үед, өөр өөр ажил оноодог бөгөөд Тэдний махбодод өөр удам судрыг оноодог. Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш: Тэд бол нэг Сүнс юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан болон Есүстэй яг адилхан. Хэдий цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл Тэдний Сүнс нэг юм. Бурхан өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэлийн ажлыг, түүнчлэн хүний зөвт шүүлт, гэсгээлтийн ажлыг, мөн хүнд хараал учруулах ажлыг хийж чадна; эцэст нь Тэр дэлхийг устгаж, хорон муу хүмүүсийг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийдэггүй гэж үү? Энэ нь Бурханы бүхнийг чадагч байдал биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг”-ээс

Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил нь хүмүүст эхнийхтэй тун адилгүй санагддаг, иймээс энэ хоёрт нийтлэг зүйл огт байхгүй мэт санагддаг бөгөөд эхнийхийн ажлаас юу нь ч энэ удаа харагдахгүй. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил эхнийхийнхээс ялгаатай ч гэсэн Тэдний эх сурвалж нэгэн адил биш гэдгийг энэ нь баталдаггүй. Тэдний эх сурвалж адил эсэх нь Тэдний гадаад бүрхүүлээс биш, харин махбодоор хийгддэг ажлын шинж чанараас хамаардаг. Өөрийнхөө ажлын гурван үе шатны явцад Бурхан хоёр удаа бие махбодтой болсон ба хоёуланд нь бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эрин үеийг нээж, шинэ ажлыг эхлүүлдэг; эдгээр биелсэн махбод нэг нэгийгээ харилцан нөхдөг. Энэ хоёр махбод үнэндээ нэг эх сурвалжаас ирсэн гэдгийг хүний нүдээр таньж мэдэх боломжгүй юм. Энэ нь хүний нүдний юм уу оюун ухааны чадвараас хэтэрсэн зүйл гэдгийг хэлэх нь илүүц билээ. Гэхдээ мөн чанартаа бол Тэд нэгэн адил, учир нь Тэдний ажил нэгэн адил Сүнснээс үүсдэг. Бурханы махбод болсон хоёр бие нэгэн адил эх сурвалжаас гарч ирсэн эсэхийг Тэдний төрсөн эрин үе, төрсөн газраар юм уу эсвэл тиймэрхүү бусад хүчин зүйлээр дүгнэж болохгүй, харин Тэдний илэрхийлсэн бурханлаг ажлаар л дүгнэж болно. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь Есүсийн хийж байсан ажлын алийг ч хийдэггүй, учир нь Бурханы ажил бол тогтсон заншлыг ягштал баримталдаггүй, харин үргэлж шинэ зам нээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь эхний махбодын талаарх сэтгэгдлийг хүмүүсийн оюун санаанд гүнзгийрүүлж, бэхжүүлэх гэж зорьдоггүй, харин үүний дутууг нөхөж, төгс болгож, Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог бүх дүрмийг эвдэж, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы эндүү ташаа төрхийг арилгахаар зорьдог. Бурханы ажлын ямар ч тусгаар үе шат нь хүнд Түүний талаарх бүрэн гүйцэд мэдлэгийг өгч чадахгүй; шат бүр нь бүхэл биш, зөвхөн нэг хэсэг мэдлэгийг л өгдөг гэж хэлж болно. Хэдийгээр Бурхан Өөрийн зан чанарыг бүрэн илэрхийлсэн ч, хүний ойлгох чадвар хязгаарлагдмал учраас Бурханы талаарх түүний мэдлэг хагас хугас хэвээр үлдсэн. Хүний хэлийг ашиглан Бурханы зан чанарыг бүхэлд нь мэдэгдэх боломжгүй юм; тэгэхээр Түүний ажлын ганц үе шат Бурханыг бүрэн илэрхийлж хэдийхэн чадах вэ? Тэр Өөрийн хэвийн хүн чанарын халхавч дор махбодоор ажилладаг ба хүн Түүнийг бие махбодын бүрхүүлээр нь биш, харин бурханлаг чанарын илэрхийллээр нь л мэдэж чадна. Өөрийг нь олон янзын ажлаар нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Бурхан махбодод ирсэн бөгөөд Түүний ажлын ямар ч хоёр үе шат адилхан биш юм. Зөвхөн ийм байдлаар л хүн махбод дахь Бурханы ажлын талаар ганц талд баригдаагүй бүрэн мэдлэгтэй болж чадна. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр биеийн ажил ялгаатай ч, махбодын мөн чанар ба Тэдний ажлын эх сурвалж нь ижил; Тэд ердөө л ажлын хоёр өөр үе шатыг хэрэгжүүлэхийн тулд оршдог, мөн хоёр өөр эрин үед гарч ирдэг. Ямар ч байсан, Бурханы махбод болсон биес нь нэгэн адил мөн чанарыг болон нэгэн адил гарал үүслийг хуваалцдаг—энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй үнэн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас


30/06/2020


Magtan duu 2020 “Үгийн шүүлт нь Бурханы эрх мэдлийг илүү сайн төлөөлдөг” (үгтэй)

Бурханы эцсийн өдрүүдийн ажилд
үг нь тэмдэг, гайхамшгаас илүү хүч чадалтай,
эрх мэдэл нь илүү давуу байдаг.
Үг нь хүний ялзарсан зан чанарыг харуулдаг.
Тэдгээрийг чи өөрөө таньж чадахгүй ч
үг чиний өмнө илчлэн ил болгоход
аяндаа үгүйсгэлгүй олж мэдэн,
эргэлт буцалтгүй үнэмшинэ.
Энэ нь үгийн эрх мэдэл биш үү?
Энэ нь өнөөдрийн үгийн ажлаар хүрсэн
үр дүн билээ.
Тийм ээ, Бурханы үгийн хүрсэн үр дүн.
Бурханы эрх мэдэл, хүч чадал нь
зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлж,
өвчтэйг эдгээж,
чөтгөрүүдийг зайлуулах биш гэдгийг
энэ харуулдаг.
Харин үгийн шүүлт нь
Бурханы төгс хүчийг илүү сайн илчилж,
эрх мэдлийг нь төлөөлдөг.

Шүүлт, гэсгээлтийн ажлаар дамжуулан хүн өөрийн
бохир, ялзарсан мөн чанараа бүрэн харж,
бүрэн өөрчлөгдөж, цэвэр болно.
Зөвхөн ингэж хүн Бурханы сэнтийн өмнө
буцан очих эрхтэй болно.
Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан
хүн Бурханаар авахуулж чаддаг.
Үгийн шүүлтээр дамжуулан,
үгийн цэвэршүүлэлт, илчлэлээр
хүний бүх үзэл, сэдэл, эрмэлзэл,
зүрх сэтгэл доторх
ариун бус зүйлс нь илчлэгддэг.
Бурханы эрх мэдэл, хүч чадал нь
зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлж,
өвчтэйг эдгээж,
чөтгөрүүдийг зайлуулах биш гэдгийг
энэ харуулдаг.
Харин үгийн шүүлт нь
Бурханы төгс хүчийг илүү сайн илчилж,
эрх мэдлийг нь төлөөлдөг.

Чиний хүрдэг бүх үр дүн
үгээр дамжин ирдэг бөгөөд
тэмдэг, гайхамшгаар ирдгээс илүү агуу билээ.
Чи Бурханы алдар, эрх мэдлийг
зөвхөн Бурханы цовдлолоор,
эсвэл өвчтэйг эдгээж,
чөтгөрүүдийг зайлуулснаар хардаггүй,
харин Түүний үгийн шүүлтээр илүү сайн хардаг.
Бурханы эрх мэдэл, хүч чадал нь
зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлж,
өвчтэйг эдгээж,
чөтгөрүүдийг зайлуулах биш гэдгийг
энэ харуулдаг.
Харин үгийн шүүлт нь
Бурханы төгс хүчийг илүү сайн илчилж,
эрх мэдлийг нь төлөөлдөг.
Бурханы эрх мэдэл, хүч чадал нь
зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлж,
өвчтэйг эдгээж,
чөтгөрүүдийг зайлуулах биш гэдгийг
энэ харуулдаг.
Харин үгийн шүүлт нь
Бурханы төгс хүчийг илүү сайн илчилж,
эрх мэдлийг нь төлөөлдөг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

27/06/2020

“Бурханы үгээр бүх зүйл биелдэг” Христийн сүмийн дуу MV


“Бурханы үгээр бүх зүйл биелдэг” Христийн сүмийн дуу MV

Бүхнийг Бурхан үгээрээ гүйцэлдүүлнэ;
Бурханы гүйцэтгэх ажилд ямар ч хүн оролцож болохгүй,
үүнийг ямар ч хүн хийж чадахгүй.
Бурхан бүх газар нутгийн агаарыг цэвэрлэж,
дэлхий дээрх чөтгөрүүдийн ул мөрийг үндсээр нь устгана.
Бурхан аль хэдийн ажиллаж эхэлсэн,
агуу улаан лууны оршин суугаа газарт
гэсгээлтийн ажлынхаа анхны алхмыг эхлүүлнэ.
Ингэснээр Бурханы гэсгээлт
бүх орчлон ертөнц дээр буусан бөгөөд 
Бурхан бүх газрыг нарийн шалгаж үзэх тул 
агуу улаан луу болоод бүх төрлийн бузар чөтгөрүүд 
Бурханы гэсгээлтээс зугтах хүчгүй байхыг харж болно.

Газар дээрх Бурханы ажил дуусах үед, 
өөрөөр хэлбэл, шүүлтийн эрин төгсгөл болоход 
Бурхан албан ёсоор агуу улаан лууг гэсгээнэ.
Бурханы ардууд 
агуу улаан лууд оноосон зөвт гэсгээлтийг харж,
Түүний зөвт байдлын улмаас магтаал урсгаж,
Түүний ариун нэрийг үүрд шагшин магтана.
Түүний ариун нэрийг үүрд шагшин магтана.
Ингэснээр та нар албан ёсоор үүргээ биелүүлж,
Бурханыг газар нутаг даяар албан ёсоор
үүрдийн үүрд магтах болно!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

25/06/2020

Magtan duu 2020 “Бурхан эцсийн өдрүүдэд бүх зан чанараа илчилсэн” (үгтэй)


Magtan duu 2020 “Бурхан эцсийн өдрүүдэд бүх зан чанараа илчилсэн” (үгтэй)

Дэлхийг бүтээгдсэнээс хойш өнөөг хүртэл
Бурханы Сүнс ийм агуу ажил хийсэн.
Тэр өөр өөр эрин үед, өөр үндэстнүүдэд
өөр өөр ажлыг хийсэн юм.
Эрин үе бүрийн хүмүүс Түүний
өөр өөр зан чанарыг хардаг.
Энэ нь хүмүүст аяндаа илчлэгддэг,
өөр өөр ажлаар дамжин үзэгддэг.
Тэр бол өршөөл энэрэл,
өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан.
Тэр бол хүмүүсийн нүглийн тахил бөгөөд хоньчин.
Гэхдээ Тэр бас хүний шүүлт,
хараал, гэсгээлт билээ.

Тэр хүнийг газар дээр
хоёр мянган жилээс ч удаан удирдаж,
хүнийг нүглээс золин аварч чадсан.
Өөрийг нь мэддэггүй бүх хүнийг Тэр
байлдан дагуулж чаддаг.
Тэр тэднийг хараат байлгаж чаддаг,
ингэж бүгд захирагддаг.
Эцэстээ Тэр дэлхий дахины
хүмүүст байх бузар, зөвт бус
бүхнийг шатаах болно.
Ингэж хүмүүс Тэр бол ариун,
гайхамшигтай, хүнийг шүүдэг
Бурхан гэдгийг тодорхой харна.
Тэр бол өршөөл энэрэл,
өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан.
Тэр бол хүмүүсийн нүглийн тахил бөгөөд хоньчин.
Гэхдээ Тэр бас хүний шүүлт,
хараал, гэсгээлт билээ.

Муу хүн төрөлхтний хувьд, Тэр бол шатаагч гал,
хүний нүглийг шүүх шүүлт бөгөөд
шийтгэл оноож чаддаг.
Төгс болгуулах хүмүүст Тэр бол гай зовлон,
шалгалт, харьцалт ба засалт,
бас тайтгарал, дэмжлэг, үгийн хангалт билээ.
Таягдуулах хүмүүст Тэр бол шийтгэл
бас залхаан цээрлүүлэлт.
Тэр бол өршөөл энэрэл,
өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан.
Тэр бол хүмүүсийн нүглийн тахил бөгөөд хоньчин.
Гэхдээ Тэр бас хүний шүүлт,
хараал, гэсгээлт билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

18/06/2020

“Бүтэлгүйтэлтэй тулгараад өндийн боссон нь” Христэд итгэгчдийн үнэн түүх (Mонгол хэлээр)


“Бүтэлгүйтэлтэй тулгараад өндийн боссон нь” Христэд итгэгчдийн үнэн түүх (Mонгол хэлээр)

“Бүтэлгүйтэлтэй тулгараад өндийн боссон нь” бол Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж байгаа Христэд итгэгчийн гэрчлэл юм. Гол дүрийн баатар нэгэн үе хуульч явсан боловч эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа урам зоригтойгоор өөрийгөө зарлагадаж эхлэн, чуулганы удирдагчаар сонгогджээ. Тэрээр өөрийн чадвараар үүрэгтээ зарим амжилт гаргасан ч улам бүр биеэ тоож, өөрийгөө чухалчлан бусдыг үл тоомсорлох болов. Чуулганы ажилд тэрээр өөрийн дураар байх гэж зүтгэн, хамтран зүтгэгчидтэйгээ тун ховорхон хэлэлцэж, эцэстээ чуулганы ажилд хохирол учруулна. Гэвч хатуу засалт, харьцалт, Бурханы үгийн шүүлт, илчлэл дунд бүтэлгүйтэл, уналтынхаа уг шалтгааныг ухаарч, Бурханы өмнө чин сэтгэлээсээ гэмшжээ. Чуулганы цуглаан дээр тэрээр мартагдашгүй энэ туршлагынхаа талаар нөхөрлөх болно...


09/06/2020

“Баяртай, бялдууч аа!” Чуулганы амьдралын гэрчлэлүүд Mонгол хэлээр


“Баяртай, бялдууч аа!” Чуулганы амьдралын гэрчлэлүүд (Mонгол хэлээр)

Баяртай, бялдууч аа! бол Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж буй Христэд итгэгчийн гэрчлэл билээ. Сургуулийн боловсрол, нийгмийн нөлөөний улмаас гол дүр маань “Эв зохицолтой байдал бол үнэт эрдэнэ, хүлцэнгүй байдал бол ариун журам”, “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог” мөн “Өөрийгөө хамгаалахын тулд чимээгүй бай, буруушаалтаас зугтахаар хичээ” гэх мэт үзэл санааг амьдралынхаа зарчим болгосон байжээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа тэрээр амь зуух эдгээр дүрэмд үндэслэн ах, эгч нартайгаа харилцсаар байлаа. Чуулган дахь хуурамч удирдагчдыг олж мэдэх үедээ тэднийг гомдоох вий гэж эмээсэндээ илчилж, мэдээлэхээс айж, улмаар чуулганы ажилд хор хөнөөл учруулжээ. Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан тэр өөрийнх нь эрэлхийлж байсан зүйл сатанлаг амьдралын гүн ухаан байсныг, мөн тэдгээр сатанлаг гүн ухааны дагуу амьдраад гаднаа хэчнээн боловсон, эелдэг харагдлаа ч аминч, ой гутам, туйлбаргүй, зальхай бялдууч хэвээр байхыг ухаарсан юм. Тэгээд тэр Бурханд залбирч, гэмшсэн байна. Үүний дараа үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг ухамсартайгаар хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байх болсон юм.

01/06/2020

Гоё магтан дуу “Бурханыг гэсэн Петрийн хайрын илэрхийлэл” үгтэй


Гоё магтан дуу “Бурханыг гэсэн Петрийн хайрын илэрхийлэл” (үгтэй)

Петрийн амьдрал дахь   Бурханы хүсэлд нийцээгүй юу ч
түүний сэтгэлийг түгшээсэн.
Хэрвээ Бурханы таалалд   нийцээгүй бол тэр харамсаж,
Бурханы зүрх сэтгэлийг   хангалуун болгох замыг хайсан.
Амьдралынхаа жаахан зүйлд ч Петр
Бурханы хүслийг биелүүлэхийг өөрөөсөө шаардаж,
хуучин зан чанартаа өршөөлгүй хандаж,
үнэн рүү гүн орохыг өөрөөсөө шаардсан.
Гэсгээлт, шүүлт эсвэл гай зовлон ч бай,
чи үхтэлээ дуулгавартай байж чадна.
Үүнийг Бурханы бүтээл биелүүлэх ёстой.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.

Бурханы шаардсан хэмжээнд хүртэл 
Петр Бурханыг хайрласан.
Зөвхөн ийм хүмүүст л гэрчлэл байдаг.
Итгэлээрээ Петр, бүх зүйл дээр
Бурханыг хангалуун байлгахаар хичээж,
Бурханаас ирсэн бүхнийг даган,
гомдолгүйгээр гэсгээлт, шүүлт, цэвэршүүлэлт,
гай зовлон, амьдралын гачигдлыг   хүлээн зөвшөөрсөн.
Бурханыг гэх түүний хайрыг   юу ч ганхуулж чадахгүй.
Энэ нь Бурханыг гэх туйлын хайр биш гэж үү?
Энэ нь Бурханы бүтээлийн
үүргийг биелүүлдэггүй гэж үү?
Гэсгээлт, шүүлт эсвэл гай зовлон ч бай,
чи үхтэлээ дуулгавартай байж чадна.
Үүнийг Бурханы бүтээл биелүүлэх ёстой.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

31/05/2020

“Оюун санааны тэмцэл” Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл Mонгол хэлээр


“Оюун санааны тэмцэл” Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл Mонгол хэлээр

Оюун санааны тэмцэл бол Бурханы үгийн шүүлт гэсгээлтийг туулж буй Христэд итгэгчийн гэрчлэл юм. Гол дүрийн баатар чуулганы удирдагч бөгөөд цуглааны үеэр ах эгч нарын хуваалцсан санаа бодлоос, хадам дүү нь үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс бүрэн татгалзаж, янз бүрийн муу зан авираар чуулганы ажлыг үймүүлж, саатуулж ирсэн гэдгийг олж мэджээ. Тэрээр хадам дүү нь чуулганаас хөөгдөх ёстой мууг үйлдэгч мөн гэдгийг үнэний зарчмын үндсэн дээр баталгаажуулна. Гэвч сэтгэлийн холбоо сүлбээнээсээ үүдэн үнэнийг хэрэгжүүлж, чуулганы ажлыг хамгаалж үл чадах бөгөөд тэр ч байтугай хадам дүүгийнхээ талд орж, түүнийг өмөөрчээ. Өвчний шаналант сахилгажуулалт, Бурханы үгийн шүүлтийг туулсныхаа дараа тэрээр Бурханы зөвт зан чанарын талаар бага зэрэг мэдлэгтэй болохын зэрэгцээ сэтгэл хөдлөлөөр юм хийхийн мөн чанар, аюулт үр дагаврыг ойлгож авна. Эцэст нь тэрээр үнэн болон зарчмын шаардлагын дагуу сэтгэл хөдлөлийн хязгаарлалтаас мултарч, мууг үйлдэгчийг чуулганаас хөөсөн бөгөөд үнэнийг хэрэгжүүлснээр бий болдог амар амгалан, тайван байдлыг эцэстээ мэдэрсэн билээ.


19/05/2020

“Хүний зүй зохистой амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь” (Эшлэл 6)


Ѳдѳр тутмын Бурханы үг “Хүний зүй зохистой амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь” (Эшлэл 6)

Бурхан бүтээлүүдэд ямар ч өс санадаггүй ба Сатаныг ялахыг л хүсдэг. Гэсгээлт эсвэл шүүлт ч бай Түүний бүх ажил нь Сатан руу чиглэдэг; энэ нь хүн төрөлхтний авралын төлөө хийгддэг, энэ бүхэн нь Сатаныг ялахын тулд бөгөөд үүнд нэг л зорилго байдаг: эцсийг нь хүртэл Сатантай тулалдах! Сатаныг ялахаасаа өмнө Бурхан хэзээ ч амрахгүй! Тэр зөвхөн Сатаныг ялж байж л амрах болно. Бурханаар хийгддэг бүх ажил Сатан руу чиглэдэг учраас, Сатанаар ялзруулагдсан хүмүүс бүгд Сатаны эзэмшлийн хяналтан дор байж, Сатаны эзэмшилд амьдардаг учраас, хэрвээ Бурхан Сатаны эсрэг тулалдахгүй бол эсвэл үүнээс ангижрахад тэднийг хүргэхгүй л бол Сатан энэ хүмүүсийг тавихгүй ба Бурхан тэднийг авч чадахгүй. Хэрвээ тэднийг авч чадахгүй бол Сатан ялагдаагүй, мөн дийлдээгүй байгааг энэ нь батална. Иймээс Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөнд, эхний үе шатны турш Тэр хуулийн ажил хийсэн, хоёр дахь үе шатны турш Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг, өөрөөр хэлбэл цовдлолын ажлыг хийсэн, тэгээд гурав дахь үе шатны туршид Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажил хийсэн. Энэ бүх ажил нь Сатан хүн төрөлхтнийг ялзруулсан хэмжээнд чиглэсэн, энэ нь бүгд Сатаныг ялахын тулд бөгөөд үе шатуудын нэг нь ч Сатаныг ялахгүйн төлөө байгаагүй. Бурханы 6,000 жилийн удирдлагын ажлын мөн чанар нь агуу улаан луугийн эсрэг тулаан бөгөөд хүн төрөлхтнийг удирдах ажил нь мөн Сатаныг ялах ажил, Сатантай тулаан хийх ажил юм. Бурхан 6,000 жилийн турш тулалдсан, иймээс эцэст нь хүнийг шинэ ертөнцөд аваачихын тулд 6,000 жилийн турш ажилласан. Сатан ялагдсан үед хүн бүрэн дүүрэн чөлөөлөгдөх болно. Энэ нь өнөөдрийн Бурханы ажлын чиглэл биш гэж үү? Хүнийг бүрэн чөлөөлж, эрх чөлөө олгох нь гарцаагүй өнөөдрийн ажлын чиглэл юм, ингэснээр тэр ямар ч дүрэмд захирагдахгүй эсвэл ямар ч хүлээс, хоригт хязгаарлагдахгүй. Энэ бүх ажил нь та нарын биеийн хэмжээний дагуу, та нарын хэрэгцээний дагуу хийгддэг, өөрөөр хэлбэл та нарын хэрэгжүүлж чадах зүйл л та нарт өгөгддөг. Энэ нь та нарын чадвараас хэтэрсэн зүйлийг хийлгэхээр хүчилж, “нугасыг өндөрт нисгэхээр албадаж буй” хэрэг биш; үүний оронд энэ бүх ажил нь та нарын бодит хэрэгцээний дагуу явагддаг. Ажлын үе шат болгон хүний бодит хэрэгцээ, шаардлагын дагуу байдаг ба энэ нь Сатаныг ялахын төлөө юм. Үнэндээ анх Бүтээгч болон Түүний бүтээлүүдийн хооронд ямар ч саад бартаа байгаагүй. Тэр бүхнийг Сатан учруулсан. Сатаны саад болон үүний ялзруулалтын улмаас хүн юуг ч харж эсвэл юунд ч хүрч чадахаа больсон. Хүн бол хохирогч, хууртсан нэгэн билээ. Сатан нэгэнт ялагдчихвал бүтээлүүд Бүтээгчийг харах болно, мөн Бүтээгч бүтээлүүдээ харж хандан, тэднийг биечлэн удирдах боломжтой болно. Зөвхөн энэ нь л газар дээр хүнд байх ёстой амьдрал юм. Иймээс Бурханы ажил нь үндсэндээ Сатаныг ялахын тулд бөгөөд нэгэнт Сатан ялагдчихвал бүх зүйл шийдвэрлэгдэх болно.
                                                                             “Үг нь махбодоор илэрсэн” номоос эш 

12/05/2020

“Моабын үр удмыг гэх Бурханы өргөмжлөл” Христийн сүмийн дуу (Lyrics)


“Моабын үр удмыг гэх Бурханы өргөмжлөл” Христийн сүмийн дуу (Lyrics)

Та нар одоо Бурханаар шүүгдэж байна,
эцэст нь хэр ихийг ойлгож авах вэ?
Байр суурь чинь хэдий өндөр биш ч гэлээ,
Бурханы өргөлтийг эдэлсэн гэж та нар хэлнэ.
Дорд заяанд төрсөн та нарт зиндаа байгаагүй.
Чамд өгөгдсөн байр суурь бол
бүгд Бурханы өргөлтийн ач тус.
Энэ бол Түүний чамд хайрласан зүйл.
Бурханы сургалт, шүүлт, гэсгээлт, шатаалт, ариусгалтыг
өнөөдөр чи хүлээн авч чаддаг.
Энэ бол бүгд Бурханы агуу хайрын тэмдэг,
Түүний өргөлтийн бүр ч тод илрэл.

Хэн ч өмнө нь Бурханы үгээр төгс болгуулаагүй,
шатаалт, ариусгалтыг нь ч хүлээн аваагүй.
Бурхан та нарыг цэвэрлэж,
тэрслүү занг чинь харуулахаар үг хэлдэг.
Энэ бол үнэхээр Түүний өргөлт билээ.
Давидын, эсвэл Моабын хүүхдүүд байсан ч ялгаагүй,
гайхуулах юм цөөтэй бүтээгдсэн зүйлс билээ.
Бурханы бүтээлийн хувиар үүргээ биелүүл.
Та нараас өөр юу ч шаарддаггүй.
Бурханы сургалт, шүүлт, гэсгээлт, шатаалт, ариусгалтыг
өнөөдөр чи хүлээн авч чаддаг.
Энэ бол бүгд Бурханы агуу хайрын тэмдэг,
Түүний өргөлтийн бүр ч тод илрэл.
Бурханы сургалт, шүүлт, гэсгээлт, шатаалт, ариусгалтыг
өнөөдөр чи хүлээн авч чаддаг.
Энэ бол бүгд Бурханы агуу хайрын тэмдэг,
Түүний өргөлтийн бүр ч тод илрэл.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

10/05/2020

Чуулганы амьдралын гэрчлэлүүд “Хүний төрхийг бага ч болов амьдран харуулах мэдээж сайхан”


Чуулганы амьдралын гэрчлэлүүд “Хүний төрхийг бага ч болов амьдран харуулах мэдээж сайхан” Mонгол хэлээр
“Хүний төрхийг бага ч болов амьдран харуулах мэдээж сайхан” нь Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулж буй Христэд итгэгчийн гэрчлэл юм. Гол дүрийн баатар чуулгандаа кино найруулагчийн үүрэг хүлээх бөгөөд ажил нь зарим үр дүнд хүрэхийг хараад өөрийгөө зайлшгүй чухал авьяас чадвартай гэж бодож эхэлнэ. Тэгээд үүрэгтээ үргэлж эцсийн шийдвэрийг гаргахыг хүсэж, ах эгч нарын санал зөвлөгөөг сонсохоос татгалзан, улам бүр биеэ тоосон зан чанартай болжээ. Түүнчлэн бусадтай ихэрхүү байдлаар ярьж, ах эгч нараа боогдуулж, чуулганы ажлыг үймүүлдэг. Үүргээсээ халагдсаны дараа тэрээр Бурханы үгийг уншиж, өөрийгөө эргэцүүлснээр биеэ тоосон, ихэрхүү сатанлаг уг чанараа бага зэрэг ойлгож, урьдынх шигээ эрээ цээргүй байхаа больжээ. Тэгээд асуудалтай тулгарах үедээ үнэнийг зориуд эрж хайж, бусдын саналыг сонсож, эцэст нь хүний төрхийг бага зэрэг амьдран харуулна. Бурханы шүүлт, гэсгээлт бол хүн төрөлхтнийг гэх Бурханы жинхэнэ хайр, аврал гэдгийг тэр өөрийн биеэр мэдэрсэн билээ.

26/04/2020

Magtan duu MV “Бурханд сэтгэлээ уудалъя” Praise and worship (solongos duu)


Magtan duu MV“Бурханд сэтгэлээ уудалъя” Praise and worship (solongos duu)

Өө Бурхан минь!
Танд хэлмээр зүйл сэтгэлд минь маш их байна.
Таны үгээр сэтгэлийн минь үүд нээгдэж,
Таны дуу хоолойг би сонслоо.
Зүрх сэтгэлийг минь булгийн ус мэт тэжээдэг
Таны үг үнэн билээ.
Таны үгийг тунгаах үед сэтгэл минь гэгээлэг, тайван,
амар амгалан, баясалтай болдог.
Таны үгийг хэрэгжүүлснээр маш их үнэнийг би ойлгодог.
Таны үгээс би зөвт, ариун байдал,
жинхэнэ хайрыг тань хардаг.
Хайр татам байдлыг тань би улам их мэдэрдэг,
Та хүнээр хайрлуулах маш их үнэ цэнтэй.
Итгэлдээ би амар амгалан, баяр баяслыг эдэлж,
Тантай улам ойртлоо.

Өө Бурхан минь!
Таны үг зүрхийг минь сүлбэх хурц илд шиг
сэтгэл дэх муу муухайг минь ил болгодог.
Сатанлаг зан чанараар би дүүрэн байдаг.

Биеэ тоосон, эрүүл ухаангүй би
ямагт худал хэлж, Таныг мэхэлдэг.
Гүнээ завхарсан би Тантай наймаацаж,
хэмжээгүй найдвараар бялхаж явдаг.
Шүүлтгүйгээр, би Таныг эсэргүүцсэнийхээ төлөө
тамд унахаас өөр аргагүй байх сан.
Үнэхээр Таны шүүлт, гэсгээлт л намайг цэвэрлэж, аварсан.
Таны илэрхийлсэн үнэнгүйгээр,
Эзэнд итгэх итгэл минь дэмий өнгөрөх байсан.
Завхарсан хүн төрөлхтний хувьд
шүүлт маш их утга учиртайг би харсан.
Таны хайрыг хариулахын тулд
би үнэнийг эрэлхийлж, цэвэрлэгдэхээр шийдлээ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

31/03/2020

3. Бурханы хүслийг дагадаг хүн гэж юу вэ? Бурханд итгэх итгэлийн жинхэнэ гэрчлэл гэж юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөөд, ‘Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно: Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг’ гэв” (Иов 1:20-21).

“Тэр, ‘Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө’ гэв. Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав. … Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ алахаар хутга авлаа” (Эхлэл 22:2-3, 9-10).

“Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ” (Илчлэл 14:4-5).

Холбогдолтой Бурханы үг:

Есүс Өөрийн хувийн төлөвлөгөө, бодолгүйгээр Бурханы хүсэлд бүрэн анхаарлаа хандуулсан учраас Бурханы даалгаврыг буюу бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх чадвартай байсан. Иймээс Тэр ч бас та бүхний маш сайн ойлгодог Бурханы ойр дотнын хүн—Бурхан Өөрөө байсан. (Үнэндээ Тэр бол Бурханаар гэрчлэгдсэн Бурхан Өөрөө байсан; үүнийг тайлбарлах үүднээс Би Есүсийн энэ баримтыг дурдав.) Тэрээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлыг хамгийн төвд тавих чадвартай, үргэлж тэнгэрлэг Эцэгт залбирч, тэнгэрлэг Эцгийн хүслийг эрж хайдаг байлаа. Тэрээр залбиран: “Эцэг Бурхан минь! Миний санааны дагуу үйлдэлгүй, харин Та Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Өөрийн төлөвлөгөөний дагуу үйлдээч. Хүн сул дорой байж болно, гэхдээ яагаад Та түүнд анхаарал тавих ёстой гэж? Хүн Таны алган дахь шоргоолж шиг атал Та хэрхэн түүнд анхаарал хандуулна вэ? Зүрх сэтгэлдээ Би зөвхөн Таны хүслийг гүйцэлдүүлэхийг л хүсэж байна, мөн Та Өөрийн санаа зорилгын дагуу Надад хийх зүйлээ хийгээсэй гэж Би хүсэж байна” гэсэн юм. Иерусалим руу явах замд Есүс шаналлыг мэдэрч, яг л зүрхийг нь хутгаар сийчиж байгаа мэт байлаа, гэвч Өөрийн үгээс буцах өчүүхэн төдий ч бодол Түүнд байгаагүй; Өөрийнх нь цовдлогдох газар луу нэгэн хүчирхэг хүч үргэлж Түүнийг түлхэж байв. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн төрхтэй болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлээд, мөн Үхэгсдийн орны дөнгийг давсан юм. Түүний өмнө үхэл, там, Үхэгсдийн орон өөрсдийн хүч чадлыг алдаж, Түүнд ялагдсан билээ. Тэр гучин гурван жил амьдарсан, энэ хугацаандаа Тэрээр тухайн үеийн Бурханы ажлын дагуу Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үргэлж чадах бүхнээ хийж, Өөрийн хувийн ашиг эсвэл алдагдлыг хэзээ ч бодож үзээгүй ба Эцэг Бурханы хүслийг үргэлж бодож байлаа. Иймээс Түүнийг баптисм хүртсэний дараа Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг” гэж хэлсэн юм. Бурханы өмнөх Түүний үйлчлэл Бурханы хүсэлтэй нийцэж байсан учраас Бурхан бүх хүн төрөлхтнийг золин аврах хүнд хэцүү ачааг Түүний мөрөн дээр тавьж, Түүнийг явуулж үүнийг гүйцэлдүүлсэн бөгөөд Тэрээр энэ чухал ажлыг дуусгах эрхтэй, мөн шаардлага хангасан байв.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс

Бурханд үйлчилдэг хүмүүс нь Бурханы ойр дотнын хүмүүс байх ёстой, тэд Бурханд таалагдах ёстой ба Бурханд туйлын үнэнч байх ёстой. Чи хүмүүсийн ард, эсвэл урд нь ажиллаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы өмнө Бурханы баяр баяслыг олж авч чаддаг ба Бурханы өмнө бат зогсож, бусад хүмүүс чамд хэрхэн хандаж байгаагаас үл хамааран үргэлж өөрийн замаар алхаж, Бурханы ачаанд бүх анхаарлаа хандуулж чадна. Зөвхөн энэ л Бурханы ойр дотнын хүн юм. Бурханы ойр дотнын хүмүүс Бурханы агуу даалгаврыг болон Бурханы ачааг авсан учир Түүнд шууд үйлчлэх чадвартай, тэд Бурханы зүрх сэтгэлийг өөрийнх юм шиг, Бурханы ачааг өөрийнх юм шиг авах чадвартай бөгөөд хожмын авах гээхийг эс хайхардаг: Тэд ямар ч хэтийн ирээдүйгүй байсан ч, юу ч олж авахгүй байсан ч хайрын сэтгэлээр Бурханд үргэлж итгэх болно. Иймээс ч энэ төрлийн хүн бол Бурханы ойр дотнын хүн юм. Бурханы ойр дотнынхон бол бас Түүний итгэмжлэгдсэн хүмүүс; Бурханы итгэмжлэгдсэн хүмүүс л Түүний санаа зовнилыг болон хэрэгцээг хуваалцаж чадна, мөн хэдий тэдний махан бие өвдөж, сул дорой байсан ч гэсэн тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд өөрсдийн хайрладаг зүйлийг орхиж, өвдөлтийг тэсвэрлэх чадвартай. Бурхан ийм хүмүүст илүү их ачаа өгдөг ба Бурханы хийх зүйлс энэ хүмүүсээр дамжин илэрхийлэгдэнэ. Иймээс энэ хүмүүс Бурханд таалагддаг, тэд бол Бурханы хүсэлд нийцэх үйлчлэгчид бөгөөд ийм хүмүүс л Бурхантай хамт хаанчилж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс

Петр Бурханд итгэх итгэлээрээ бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар хичээсэн. Тэр өчүүхэн төдий ч гомдолгүйгээр гэсгээлт, шүүлтийг түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, өөрийн амьдрал дахь гачигдлыг хүлээн зөвшөөрөх чадвартай байсан ба эдгээрийн юу ч Бурханыг гэсэн түүний хайрыг өөрчилж чадахгүй байлаа. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр биш гэж үү? Энэ нь Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн биш гэж үү? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үргэлж үхэх хүртлээ дуулгавартай байх чадвартай ба энэ нь Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл, мөн хайр дахь цэвэр ариун байдал юм. Хэрвээ хүн ийм ихийг биелүүлж чадах юм бол тэр Бурханы бүтээл байхад тохирох бөгөөд Бүтээгчийн хүслийг үүнээс илүү хангалуун байлгах юу ч үгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас

Петрийг дурдмагц хүн бүр магтаалаар дүүрч, … Тэр зөвхөн Миний үгийг идэж, уухад их анхаараад зогсохгүй, Миний санаа зорилгыг ухаарахад бүр ч их анхаарал хандуулсан бөгөөд сүнсэндээ үргэлж гярхай, сэргэг байхын тулд өөрийн бодолд байнга хашир, болгоомжтой байсан, иймд хийсэн бүхэндээ Миний тааллыг хүртэж чадсан юм. Жирийн амьдралд, тэр алдааны занганд унахаас машид айж, хүчин чармайлтаа нэмэхэд өөртөө түлхэц өгөхийн тулд, бусдын өнгөрсөнд гаргасан алдаанаас сургамж авахад онцгой анхаарч байв. Тэрээр мөн эрин үеүдийн туршид Бурханыг хайрлаж байсан бүх хүний итгэл болон хайрыг өөрийн болгоход сайтар анхаарсан. Ийм байдлаар тэр өөрийнхөө өсөх үйл явцыг зөвхөн сөрөг талууд дээр ч биш, бүр чухал нь эерэг талууд дээр хурдасгаж, Миний өмнө Намайг хамгийн сайн мэдэх нэгэн хүн болж чадсан юм. Ийм ч учраас, тэр өөрт байгаа бүхнээ Миний гарт атгуулж, бүр идэж, өмсөж, унтаж, ер нь хаа ч байхдаа өөрийнхөө эзэн байхаа больж, харин бүх зүйл дээр Намайг сэтгэл хангалуун байлгаж чадсаны үндсэн дээр Миний өгөөмөр хишгийг эдэлсэн гэдгийг төсөөлөхөд хэцүү биш. Би түүнийг олон ч удаа шалгалтад оруулж, энэ нь мэдээж хэрэг түүнийг хагас үхлүүт байдалтай болгож орхисон, гэвч энэ олон зуун шалгалтын дунд ч тэр хэзээ ч Надад итгэх итгэлээ алдаж, урам нь хугараагүй. Намайг өөрийг нь орхисон гэж хэлэх үед ч гэсэн тэрээр зүрх алдаж, цөхрөлд автаагүй, харин Намайг бодитой байдлаар хайрлахын тулд өөрийн зарчмыг өмнөхтэйгээ адилаар үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Намайг түүнд ингэж хэлэх үед хэдий тэр Намайг хайрладаг байсан ч Би түүнийг сайшаагаагүй, харин эцэстээ түүнийг Сатаны гарт хаях байсан. Махан биед нь хүрээгүй, зөвхөн үгийн арга барилаар явуулсан эдгээр шалгалтын дунд ч тэр Надад залбирсаар л байсан: “Өө, Бурхан минь! Тэнгэр газар хийгээд үй олон зүйлийн дунд Төгс Хүчит Таны гарт эс багтах хүн, бүтээл, эсвэл аливаа зүйл байна уу? Таныг надад өршөөл үзүүлэхийг хүсэх үед, зүрх сэтгэл минь Таны өршөөлд машид баясдаг; Та надад шүүлт хийхийг хүсэх үед, хэдий би үнэ цэнгүй байж мэдэх ч Таны үйл хэргийн гүн гүнзгий нууцыг улам их мэдэрдэг, учир нь Та эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн билээ. Миний бие махбод хэдий зововч сүнсэндээ би тайтгардаг. Таны мэргэн ухаан, Таны үйл хэргийг би хэрхэн шагшин магтахгүй байх билээ? Таныг мэдэж авсныхаа дараа үхэх байсан ч би хэзээд бэлэн агаад дуртай байх болно. Өө, Төгс Хүчит Нэгэн минь! Мэдээж Та Өөрийгөө надад харуулахыг үнэхээр хүсэхгүй байгаа биш биз дээ? Таны шүүлтийг би үнэхээр хүлээн авах үнэ цэнгүй биш биз дээ? Таны харахыг хүсэхгүй байгаа зүйл надад байсаар байгаа юм болов уу?” Ийм төрлийн шалгалтан дунд хэдий Петр Миний санааг яг таг ухаарч чадаагүй ч, Надаар ашиглагдах нь (зөвхөн Миний шүүлтийг хүлээн авч, ингэснээр хүмүүс Миний сүр жавхлан, уур хилэнг үзэх байсан ч бай) нэр төр, хувийн алдрын хэрэг гэж үзсэн нь илэрхий бөгөөд шалгалтад орсондоо ердөө гутраагүй юм. Миний өмнө үнэнч байсан тул, бас өөрийг нь Би ерөөсөн учраас тэрээр хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөнд үлгэр жишээ, дуурайл болсон билээ.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Зургаадугаар бүлэг”-ээс

Иов эхний шалгалтыг амсах үедээ бүх эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан боловч үүний дүнд тэр балраагүй, эсвэл Бурханы эсрэг нүгэл болох ямар нэг зүйлийг хэлээгүй. Тэр Сатаны уруу таталтыг давж гарсан, өөрийн эд хөрөнгө, үр хүүхдийг давсан ба мөн өөртөө байгаа бүхнийг алдах шалгалтыг давж гарсан, өөрөөр хэлбэл, Бурханыг буцаан авахад тэр дуулгавартай байж чадсан ба үүнээс болж Бурханд талархал, магтаалыг өргөсөн. Сатаны эхний шалгалтын үеэр Иовын зан авир ийм байсан, мөн Бурханы эхний шалгалтын үед Иовын гэрчлэл ийм байсан юм. Хоёр дахь шалгалтаар Сатан Иовыг зовоохын тулд гараа сунгаж, Иов урьд өмнөхөөсөө хавьгүй айхтар өвдөлтийг мэдэрсэн боловч түүний гэрчлэл нь хүмүүсийг гайхшируулж орхиход хангалттай байсан. Тэр Сатаныг дахин нэг ялахын тулд сэтгэлийн тэнхээ, итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдлаа ашигласан бөгөөд түүний зан авир болон гэрчлэлийг Бурхан бас дахин сайшааж, ивээсэн юм. Энэ сорилтын үеэр Иов, бие махбодын өвдөлт нь Бурханд итгэх итгэл болоод дуулгавартай байдлыг нь өөрчилж чадахгүй, мөн Бурханаас салж яддагийг нь болон Бурханаас эмээдгийг нь үгүй болгож чадахгүй гэдгийг Сатанд харуулахын тулд бодит үйлдлээ ашигласан; тэрээр үхэлтэй нүүр тулснаас болоод Бурханаас татгалзахгүй, өөрийн төгс, шулуун шударга байдлыг хаяхгүй байх байсан. Иовын шийдэмгий байдал нь Сатаныг хулчийлгаж, итгэл нь Сатаныг түгшээж, бэмбэгнүүр болгосон, түүний Сатантай хийсэн үхэл амьдралын тулааны хүч нь Сатанд гүн гүнзгий үзэн ядалт, хорсол төрүүлж, түүний төгс, шударга байдал Сатаныг өөр юу ч хийж чадахгүй болгосон болохоор Сатан түүний эсрэг дайралтуудаа орхисон бөгөөд Ехова Бурханы өмнө Иовыг буруушаахаа больсон. Энэ нь, Иов дэлхийг ялан дийлсэн, махан биеийг ялан дийлсэн, Сатаныг ялан дийлсэн, үхлийг ялан дийлсэн гэсэн үг юм; тэр бол Бурханд бүрэн дүүрэн, үнэхээр харьяалагддаг хүн байлаа. Энэ хоёр шалгалтын үеэр Иов гэрчлэлдээ бат зогсож, төгс, шударга байдлаа амьдран харуулж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг амьдралын зарчмынхаа цар хүрээг өргөжүүлжээ. Энэ хоёр шалгалтыг туулснаар Иовд илүү баялаг туршлага хуримтлагдаж, энэхүү туршлага нь түүнийг улам боловсорсон, хашир хүн болгосон, мөн илүү хүчтэй, илүү агуу итгэл үнэмшилтэй болгосон ба энэ нь түүнийг хатуу баримталдаг үнэнч шударга зангийнхаа үнэн зөв, үнэ цэнтэй байдалд улам илүү итгэдэг болгосон юм. Ехова Бурхан Иовыг шалгасан нь хүнийг гэх Бурханы анхаарал халамжийн талаар гүн ойлголт, мэдрэмжийг түүнд өгсөн ба Бурханы хайрын үнэ цэнтэй байдлыг мэдрэх боломжийг олгосон, энэ үеэс эхлээд Бурханаас эмээдэг байдал дээр нь Бурханыг анхаарах, хайрлах нэмэгдсэн. Ехова Бурханы шалгалтууд нь Иовыг Түүнээс холдуулаагүйгээр үл барам, харин түүний зүрх сэтгэлийг Бурханд илүү ойртуулсан. Иовын амссан махан биеийн өвдөлт нь дээд цэгтээ хүрсэн үед Ехова Бурханы санаа зовохыг тэр мэдэрсэн нь төрсөн өдрөө өөрийн эрхгүй хараахад түүнийг хүргэсэн юм. Тийм үйлдэл нь эртнээс төлөвлөсөн зүйл байгаагүй, харин түүний зүрх сэтгэлээс гарсан Бурханыг анхаарах, хайрлах төрөлхийн илэрхийлэл байсан, энэ нь Бурханыг бодож, хайрлахаас нь гарсан төрөлхийн илчлэл байсан. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө жигшиж байсан учраас, Бурханыг зовоохыг хүсэхгүй, бас зовоож тэвчихгүй байсан учраас түүний халамж, хайр нь өөрийгөө үл хайрлах цэгт хүрсэн. Энэ үед Иов Бурханыг гэсэн удаан хугацааны хүндлэл, хүсэл тэмүүлэл ба Бурханд зориулсан үнэнч зүтгэлээ дээшлүүлж, анхаарал тавих болон хайрлах түвшинд аваачсан. Үүний зэрэгцээ мөн Бурханд итгэх өөрийн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлыг дээшлүүлж, анхаарал тавих, хайрлах түвшинд аваачсан. Бурханд хор учруулах ямар нэг зүйл хийхийг тэр өөртөө зөвшөөрөөгүй, Бурханыг гомдоох байдлаар авирлахыг өөртөө зөвшөөрөөгүй бөгөөд өөрийнхөө учир шалтгааны улмаас Бурханд ямар нэг уй гашуу, гансрал, гуниглал учруулахыг ч өөртөө зөвшөөрөөгүй юм. Бурханы нүдэнд Иов хэдийгээр урьдын Иов хэвээрээ байсан ч, Иовын итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал нь Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, баяр баясал авчирсан. Энэ үед Бурханы түүнээс хүлээж байсан төгс байдалд Иов хүрсэн ба тэрээр Бурханы нүдэнд “төгс ба шударга” гэж дуудаж үнэхээр болохуйц хүн болсон байв. Түүний зөв шударга үйл хэрэг нь Сатаныг ялан дийлж, Бурханд хийх гэрчлэлдээ бат зогсох боломжийг түүнд олгосон. Иймээс зөв шударга үйл хэрэг нь түүнийг төгс болгож, түүний амийн үнэ цэн дээшлэн, хэзээ хэзээнээс илүү давамгайлах боломжийг олгосон бөгөөд түүнийг цаашид Сатан сорьж, довтлохгүй анхны хүн болгосон билээ. Иов зөв шударга байсан учраас Сатанд буруушаагдаж, соригдсон; Иов зөв шударга байсан учраас Сатаны гарт өгөгдсөн; Иов зөв шударга байсан учраас Сатаныг даван гарч, ялсан бөгөөд өөрийн гэрчлэлд бат зогссон. Энэ үеэс хойш Иов хэзээ ч Сатаны гарт орохгүй анхны хүн болж, үнэхээр Бурханы сэнтийн өмнө ирж, гэрлийн дор, Бурханы ерөөлийн дор Сатаны мөрдлөг, хорлолгүйгээр амьдарчээ … Тэрээр Бурханы нүдэн дэх жинхэнэ хүн болж, чөлөөлөгдсөн юм …

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө ii”-оос

Чи өөрийгөө байлдан дагуулагдсан гэж хэлэх байх, гэвч чи үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу? Тэнд ямар нэгэн хэтийн ирээдүй байгаа эсэхээс үл хамааран чи эцсээ хүртэл дагах чадвартай байх ёстой, мөн орчноос үл хамааран чи Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүй. Эцэстээ чи гэрчлэлийн хоёр талыг биелүүлэх ёстой: Иовын гэрчлэл—үхэлд хүртэл дуулгавартай байх ба Петрийн гэрчлэл—Бурханыг гэсэн дээд зэргийн хайр. Нэг талаар, чи Иовтой адил байх ёстой: Тэр ямар ч эд хөрөнгө эзэмшиж байгаагүй ба махан биеийн өвдөлтөнд нэрвэгдсэн, гэвч тэрээр Еховагийн нэрийг орхиогүй. Энэ нь Иовын гэрчлэл байсан. Петр үхэх хүртлээ Бурханыг хайрлах чадвартай байсан. Тэр нас барах үедээ, загалмай дээр цовдлогдох үедээ ч гэсэн Бурханыг хайрласаар байсан; тэр өөрийн хэтийн ирээдүйн тухай эсвэл гайхамшигт найдвар, хэрээс хэтэрсэн бодлоо дагах тухай бодоогүй бөгөөд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахаар зорьсон юм. Гэрчлэл хийх талаар бодож үзэхээсээ өмнө, байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулсан нэгэн болохоосоо өмнө чиний хүрэх ёстой стандарт бол энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (2)”-оос

28/03/2020

3. Эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлдэг үнэн яагаад хүнийг ариусгаж, төгс болгож, хүний амь болж чаддаг вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Амийн зам гэдэг бол хэн дуртай нь эзэмшиж, эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба зөвхѳн Бурханд Өөрт нь л амийн зам бий, иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм. Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш амийн эрч хүчтэй, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлсний дараах хүний оршин тогтнолын баялаг нөөц байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчний ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч чадал нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, цаг хугацаа, орон зайг үл хамааран гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газар өөрчлөгдсөн ч Бурханы амь үүрд хувиршгүй хэвээр үлддэг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, эрч хүчтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы эрх мэдлийн дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид байж байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь хамт оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс чинь өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж өргөмжилж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Зөвхөн Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм. Хэрвээ чи Бурханы өнгөрсөн эрин үеүдэд хэлсэн үгийн тэмдэглэлийг өнөөдөр хэрэглэх аваас чамайг археологич, бас түүхэн өвийн мэргэжилтэн гэж тодорхойлбол хамгийн оновчтой. Учир нь чи үргэлж Бурханы өнгөрсөн цаг үед хийсэн ажлын ул мөрт итгэдэг, хүмүүсийн дунд урьд нь ажиллахад нь Бурханаас үлдсэн сүүдэрт итгэдэг, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг, харин Бурханы өнөөгийн ажлын чиглэлд итгэдэггүй, Бурханы өнөөгийн алдар суутай төрх байдалд итгэдэггүй ба Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан мөрөөдөгч гэдэг нь гарцаагүй юм. Хэрвээ чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй бичиг үсэгтэй тзууралдсаар байгаа бол чи хэрэггүй үжирсэн мод[a], учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, үгэнд ордоггүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйл хэрэгт нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

“Үг” хэмээх үг хэдийгээр энгийн, жирийн боловч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг бүх орчлон ертөнцийг доргиодог; энэ нь хүний зүрх сэтгэлийг, үзлийг, хуучин зан чанарыг болон бүх дэлхий ертөнцийн хуучин байдлыг ч өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм байдлаар ажилладаг бөгөөд зөвхөн Тэр л ингэж ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг. Бүх хүн үгийн дэлхий ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдарч эхэлсэн бөгөөд үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан дэлхийг үгээр бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үгээр удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхийл хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн гүйцэлдэх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм”-аас

10/03/2020

5. Хүн шашин дотор Бурханд итгэж, фарисайчууд болон антихристүүдийн хууран мэхлэлт, хяналтыг амсахын үр дагавар юу вэ? Ийм маягаар Бурханд итгэвэл хүн Бурханаар авруулж чадах уу?


Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Тэд бол сохруудын сохор удирдагчид юм. Хэрвээ сохор нь сохроо удирдвал хоёулаа нүхэнд унах болно” (Матай 15:14).

“Энэ газрын удирдагчид нь тэднийг төөрүүлж, тэднээр удирдуулагсад нь сүйрнэ” (Исаиа 9:16).

“Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан… Тхилчид олшрох тусмаа Миний эсрэг улам их нүгэл үйлдэж байв: тиймээс Би тэдний алдрыг ичгүүрээр солино. Тэд Миний ард түмний нүглээр хооллож, зүрх сэтгэлээ хууль бус байдал руугаа чиглүүлж байна. Ард түмэн ямар байна, тахилчид ч бас тийм байна: Тиймээс Би тэднийг замуудынх нь төлөө шийтгэж, үйлсийнх нь төлөө шагнах болно” (Хосеа 4:6-9).

Холбогдолтой Бурханы үг:

Хүн оюун санаандаа байгаа ажлыг маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пастор, удирдагчид авьяас билиг, байр суурин дээрээ тулгуурлан ажлаа хийдэг. Удаан хугацаанд тэднийг дагасан хүмүүст тэдний авьяас билиг, тэд юу болох нь зарим талаар нөлөөлдөг. Тэд хүмүүсийн авьяас билиг, ур чадвар, мэдлэгт анхаарч, мөн ер бусын зарим зүйл, бодит бус гүн гүнзгий олон сургаалд (эдгээр гүн гүнзгий сургаал нь мэдээж хүний хүрч чадахгүй зүйл юм) анхаарал хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанарын өөрчлөлтийг анхаардаггүй, харин хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, мэдлэг болон шашны баялаг сургаалыг нь сайжруулахад анхаардаг. Хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөнийг, хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг тэд анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэх гэж оролдох нь байтугай мөн чанарынх нь талаар ч хайхардаггүй. Хүмүүсийн дутагдал, завхралыг засаж залруулах нь байтугай, үзлийг нь ч сөрж, илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүн төрөлх авьяас билгээрээ үйлчилдэг ба илэрхийлдэг зүйл нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй мэдлэг болон шашны тодорхойгүй үнэн байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Шүүлт туулаагүй хүмүүс, хүний ихээхэн билэг ухаан, төрөлх чадвартай хутгалдсан хүний махан бие болон бодлоос өөр юуг ч илэрхийлдэггүй. Энэ нь Бурханы ажлын тухай хүний нарийн зөв илэрхийлэл биш юм. Тэднийг дагадаг хүмүүс төрөлх хэв чанарынхаа дагуу тэдний өмнө ирдэг. Учир нь тэд Бурханы анхдагч бодолтой бараг холбоогүй, үүнээс хэт хазайсан дэндүү олон үзэж харсан зүйлс болон туршлагыг илэрхийлдэг учраас ийм төрлийн хүмүүсийн ажил нь хүмүүсийг Бурханы өмнө биш өөрийнх нь өмнө л аваачиж чадна. Иймээс Бурханы шүүлт, гэсгээлтийг туулаагүй хүмүүс Бурханы ажлыг гүйцэтгэхэд тэнцэхгүй. Шалгуурт нийцсэн ажилчны ажил хүмүүсийг зөв замд аваачиж, үнэнд улам гүн нэвтрэх боломж олгож чаддаг. Түүний хийдэг ажил хүмүүсийг Бурханы өмнө авчирч чаддаг бөгөөд ийм ажил нь хүнээс хүнд ялгаатай байж болох ба дүрэмд баригдалгүй, хүмүүст чөлөөлөлт, эрх чөлөөг олгодог. Түүнчлэн, хүмүүсийн амь алгуур өсгөж, үнэнд аажмаар улам гүн нэвтэрч чаддаг. Харин шалгуурт нийцээгүй ажилчны ажил хавьгүй тааруухан, бас мунхаг байдаг. Тэрээр хүмүүсийг дүрэм рүү л аваачиж чаддаг; хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд ялгаатай байдаггүй; тэрээр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Ийм төрлийн ажилд, хэтэрхий олон дүрэм, хоосон сургаал байдаг бөгөөд хүмүүсийг бодит байдал, амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсийг үнэ цэнгүй цөөн хэдэн дүрэм журмыг баримтлахад л хүргэдэг. Ийм төрлийн удирдамж нь хүмүүсийг буруу зам руу хөтлөх болно. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

27/02/2020

Христийн сүмийн дуу “Хүн төрөлхтний амралт руу орох ганц зам” (Lyrics)


Христийн сүмийн дуу “Хүн төрөлхтний амралт руу орох ганц зам” (Lyrics)
Бурханы гэсгээлт, шүүлтээр хийх эцсийн цэвэрлэх ажилд
бат зогссон хүмүүс эцсийн амралт руу орно.
Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдсөн хүмүүс Бурханаар авахуулж,
эцсийн амралт руу орно.
Шүүлт, гэсгээлтийн мөн чанар бол
хүнийг эцсийн амралт руу ороход цэвэрлэх.
Энэ ажилгүйгээр хүмүүс өөрийн төрөлтэй байж чадахгүй.
Энэ бол амралт руу орох цор ганц зам билээ.
Зөвхөн энэ цэвэрлэгээ зөвт бус байдлыг арилгадаг.
Энэхүү гэсгээлт, шүүлт хүний дуулгаваргүй байдлыг ил болгодог,
ингэж аврагдсаныг нь аврагдаагүйгээс,
үлдэх хүмүүсийг үлдэхгүйгээс нь салгана.
Шүүлт, гэсгээлтийн мөн чанар бол
хүнийг эцсийн амралт руу ороход цэвэрлэх.
Энэ ажилгүйгээр хүмүүс өөрийн төрөлтэй байж чадахгүй.
Энэ бол амралт руу орох ганц зам билээ.

Эцэст нь Бурхан мууг шийтгэж, сайныг шагнана.
Хүнийг бүрэн цэвэрлэж,
мөнхийн амралт руу оруулахын төлөө.
Энэ бол Бурханы ажлыг бүрэн болгох эцсийн, чухал шат юм.
Хорон муу үлдвэл хүмүүс амралт руу орж чадахгүй.
Түүнийг дууссаны дараа бүх хүн төрөлхтөн ариун болж,
Бурхан амралт дотор амар тайван амьдарна.
Зөвхөн энэ цэвэрлэгээ зөвт бус байдлыг арилгадаг.
Энэхүү гэсгээлт, шүүлт хүний дуулгаваргүй байдлыг ил болгодог.
Ингэж аврагдсан нэгнийг хараагдсанаас тусгаарлаж,
үлдсэн хүмүүсийг үлдээгүйгээс нь салгана.
Шүүлт, гэсгээлтийн мөн чанар бол
хүнийг эцсийн амралт руу ороход цэвэрлэх.
Энэ ажилгүйгээр хүмүүс өөрийн төрөлтэй байж чадахгүй.
Энэ бол амралт руу орох ганц зам билээ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос