31/03/2020

3. Бурханы хүслийг дагадаг хүн гэж юу вэ? Бурханд итгэх итгэлийн жинхэнэ гэрчлэл гэж юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөөд, ‘Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно: Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг’ гэв” (Иов 1:20-21).

“Тэр, ‘Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө’ гэв. Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав. … Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ алахаар хутга авлаа” (Эхлэл 22:2-3, 9-10).

“Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ” (Илчлэл 14:4-5).

Холбогдолтой Бурханы үг:

Есүс Өөрийн хувийн төлөвлөгөө, бодолгүйгээр Бурханы хүсэлд бүрэн анхаарлаа хандуулсан учраас Бурханы даалгаврыг буюу бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх чадвартай байсан. Иймээс Тэр ч бас та бүхний маш сайн ойлгодог Бурханы ойр дотнын хүн—Бурхан Өөрөө байсан. (Үнэндээ Тэр бол Бурханаар гэрчлэгдсэн Бурхан Өөрөө байсан; үүнийг тайлбарлах үүднээс Би Есүсийн энэ баримтыг дурдав.) Тэрээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлыг хамгийн төвд тавих чадвартай, үргэлж тэнгэрлэг Эцэгт залбирч, тэнгэрлэг Эцгийн хүслийг эрж хайдаг байлаа. Тэрээр залбиран: “Эцэг Бурхан минь! Миний санааны дагуу үйлдэлгүй, харин Та Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Өөрийн төлөвлөгөөний дагуу үйлдээч. Хүн сул дорой байж болно, гэхдээ яагаад Та түүнд анхаарал тавих ёстой гэж? Хүн Таны алган дахь шоргоолж шиг атал Та хэрхэн түүнд анхаарал хандуулна вэ? Зүрх сэтгэлдээ Би зөвхөн Таны хүслийг гүйцэлдүүлэхийг л хүсэж байна, мөн Та Өөрийн санаа зорилгын дагуу Надад хийх зүйлээ хийгээсэй гэж Би хүсэж байна” гэсэн юм. Иерусалим руу явах замд Есүс шаналлыг мэдэрч, яг л зүрхийг нь хутгаар сийчиж байгаа мэт байлаа, гэвч Өөрийн үгээс буцах өчүүхэн төдий ч бодол Түүнд байгаагүй; Өөрийнх нь цовдлогдох газар луу нэгэн хүчирхэг хүч үргэлж Түүнийг түлхэж байв. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн төрхтэй болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлээд, мөн Үхэгсдийн орны дөнгийг давсан юм. Түүний өмнө үхэл, там, Үхэгсдийн орон өөрсдийн хүч чадлыг алдаж, Түүнд ялагдсан билээ. Тэр гучин гурван жил амьдарсан, энэ хугацаандаа Тэрээр тухайн үеийн Бурханы ажлын дагуу Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үргэлж чадах бүхнээ хийж, Өөрийн хувийн ашиг эсвэл алдагдлыг хэзээ ч бодож үзээгүй ба Эцэг Бурханы хүслийг үргэлж бодож байлаа. Иймээс Түүнийг баптисм хүртсэний дараа Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг” гэж хэлсэн юм. Бурханы өмнөх Түүний үйлчлэл Бурханы хүсэлтэй нийцэж байсан учраас Бурхан бүх хүн төрөлхтнийг золин аврах хүнд хэцүү ачааг Түүний мөрөн дээр тавьж, Түүнийг явуулж үүнийг гүйцэлдүүлсэн бөгөөд Тэрээр энэ чухал ажлыг дуусгах эрхтэй, мөн шаардлага хангасан байв.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс

Бурханд үйлчилдэг хүмүүс нь Бурханы ойр дотнын хүмүүс байх ёстой, тэд Бурханд таалагдах ёстой ба Бурханд туйлын үнэнч байх ёстой. Чи хүмүүсийн ард, эсвэл урд нь ажиллаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы өмнө Бурханы баяр баяслыг олж авч чаддаг ба Бурханы өмнө бат зогсож, бусад хүмүүс чамд хэрхэн хандаж байгаагаас үл хамааран үргэлж өөрийн замаар алхаж, Бурханы ачаанд бүх анхаарлаа хандуулж чадна. Зөвхөн энэ л Бурханы ойр дотнын хүн юм. Бурханы ойр дотнын хүмүүс Бурханы агуу даалгаврыг болон Бурханы ачааг авсан учир Түүнд шууд үйлчлэх чадвартай, тэд Бурханы зүрх сэтгэлийг өөрийнх юм шиг, Бурханы ачааг өөрийнх юм шиг авах чадвартай бөгөөд хожмын авах гээхийг эс хайхардаг: Тэд ямар ч хэтийн ирээдүйгүй байсан ч, юу ч олж авахгүй байсан ч хайрын сэтгэлээр Бурханд үргэлж итгэх болно. Иймээс ч энэ төрлийн хүн бол Бурханы ойр дотнын хүн юм. Бурханы ойр дотнынхон бол бас Түүний итгэмжлэгдсэн хүмүүс; Бурханы итгэмжлэгдсэн хүмүүс л Түүний санаа зовнилыг болон хэрэгцээг хуваалцаж чадна, мөн хэдий тэдний махан бие өвдөж, сул дорой байсан ч гэсэн тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд өөрсдийн хайрладаг зүйлийг орхиж, өвдөлтийг тэсвэрлэх чадвартай. Бурхан ийм хүмүүст илүү их ачаа өгдөг ба Бурханы хийх зүйлс энэ хүмүүсээр дамжин илэрхийлэгдэнэ. Иймээс энэ хүмүүс Бурханд таалагддаг, тэд бол Бурханы хүсэлд нийцэх үйлчлэгчид бөгөөд ийм хүмүүс л Бурхантай хамт хаанчилж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс

Петр Бурханд итгэх итгэлээрээ бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар хичээсэн. Тэр өчүүхэн төдий ч гомдолгүйгээр гэсгээлт, шүүлтийг түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, өөрийн амьдрал дахь гачигдлыг хүлээн зөвшөөрөх чадвартай байсан ба эдгээрийн юу ч Бурханыг гэсэн түүний хайрыг өөрчилж чадахгүй байлаа. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр биш гэж үү? Энэ нь Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн биш гэж үү? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үргэлж үхэх хүртлээ дуулгавартай байх чадвартай ба энэ нь Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл, мөн хайр дахь цэвэр ариун байдал юм. Хэрвээ хүн ийм ихийг биелүүлж чадах юм бол тэр Бурханы бүтээл байхад тохирох бөгөөд Бүтээгчийн хүслийг үүнээс илүү хангалуун байлгах юу ч үгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас

Петрийг дурдмагц хүн бүр магтаалаар дүүрч, … Тэр зөвхөн Миний үгийг идэж, уухад их анхаараад зогсохгүй, Миний санаа зорилгыг ухаарахад бүр ч их анхаарал хандуулсан бөгөөд сүнсэндээ үргэлж гярхай, сэргэг байхын тулд өөрийн бодолд байнга хашир, болгоомжтой байсан, иймд хийсэн бүхэндээ Миний тааллыг хүртэж чадсан юм. Жирийн амьдралд, тэр алдааны занганд унахаас машид айж, хүчин чармайлтаа нэмэхэд өөртөө түлхэц өгөхийн тулд, бусдын өнгөрсөнд гаргасан алдаанаас сургамж авахад онцгой анхаарч байв. Тэрээр мөн эрин үеүдийн туршид Бурханыг хайрлаж байсан бүх хүний итгэл болон хайрыг өөрийн болгоход сайтар анхаарсан. Ийм байдлаар тэр өөрийнхөө өсөх үйл явцыг зөвхөн сөрөг талууд дээр ч биш, бүр чухал нь эерэг талууд дээр хурдасгаж, Миний өмнө Намайг хамгийн сайн мэдэх нэгэн хүн болж чадсан юм. Ийм ч учраас, тэр өөрт байгаа бүхнээ Миний гарт атгуулж, бүр идэж, өмсөж, унтаж, ер нь хаа ч байхдаа өөрийнхөө эзэн байхаа больж, харин бүх зүйл дээр Намайг сэтгэл хангалуун байлгаж чадсаны үндсэн дээр Миний өгөөмөр хишгийг эдэлсэн гэдгийг төсөөлөхөд хэцүү биш. Би түүнийг олон ч удаа шалгалтад оруулж, энэ нь мэдээж хэрэг түүнийг хагас үхлүүт байдалтай болгож орхисон, гэвч энэ олон зуун шалгалтын дунд ч тэр хэзээ ч Надад итгэх итгэлээ алдаж, урам нь хугараагүй. Намайг өөрийг нь орхисон гэж хэлэх үед ч гэсэн тэрээр зүрх алдаж, цөхрөлд автаагүй, харин Намайг бодитой байдлаар хайрлахын тулд өөрийн зарчмыг өмнөхтэйгээ адилаар үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Намайг түүнд ингэж хэлэх үед хэдий тэр Намайг хайрладаг байсан ч Би түүнийг сайшаагаагүй, харин эцэстээ түүнийг Сатаны гарт хаях байсан. Махан биед нь хүрээгүй, зөвхөн үгийн арга барилаар явуулсан эдгээр шалгалтын дунд ч тэр Надад залбирсаар л байсан: “Өө, Бурхан минь! Тэнгэр газар хийгээд үй олон зүйлийн дунд Төгс Хүчит Таны гарт эс багтах хүн, бүтээл, эсвэл аливаа зүйл байна уу? Таныг надад өршөөл үзүүлэхийг хүсэх үед, зүрх сэтгэл минь Таны өршөөлд машид баясдаг; Та надад шүүлт хийхийг хүсэх үед, хэдий би үнэ цэнгүй байж мэдэх ч Таны үйл хэргийн гүн гүнзгий нууцыг улам их мэдэрдэг, учир нь Та эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн билээ. Миний бие махбод хэдий зововч сүнсэндээ би тайтгардаг. Таны мэргэн ухаан, Таны үйл хэргийг би хэрхэн шагшин магтахгүй байх билээ? Таныг мэдэж авсныхаа дараа үхэх байсан ч би хэзээд бэлэн агаад дуртай байх болно. Өө, Төгс Хүчит Нэгэн минь! Мэдээж Та Өөрийгөө надад харуулахыг үнэхээр хүсэхгүй байгаа биш биз дээ? Таны шүүлтийг би үнэхээр хүлээн авах үнэ цэнгүй биш биз дээ? Таны харахыг хүсэхгүй байгаа зүйл надад байсаар байгаа юм болов уу?” Ийм төрлийн шалгалтан дунд хэдий Петр Миний санааг яг таг ухаарч чадаагүй ч, Надаар ашиглагдах нь (зөвхөн Миний шүүлтийг хүлээн авч, ингэснээр хүмүүс Миний сүр жавхлан, уур хилэнг үзэх байсан ч бай) нэр төр, хувийн алдрын хэрэг гэж үзсэн нь илэрхий бөгөөд шалгалтад орсондоо ердөө гутраагүй юм. Миний өмнө үнэнч байсан тул, бас өөрийг нь Би ерөөсөн учраас тэрээр хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөнд үлгэр жишээ, дуурайл болсон билээ.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Зургаадугаар бүлэг”-ээс

Иов эхний шалгалтыг амсах үедээ бүх эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан боловч үүний дүнд тэр балраагүй, эсвэл Бурханы эсрэг нүгэл болох ямар нэг зүйлийг хэлээгүй. Тэр Сатаны уруу таталтыг давж гарсан, өөрийн эд хөрөнгө, үр хүүхдийг давсан ба мөн өөртөө байгаа бүхнийг алдах шалгалтыг давж гарсан, өөрөөр хэлбэл, Бурханыг буцаан авахад тэр дуулгавартай байж чадсан ба үүнээс болж Бурханд талархал, магтаалыг өргөсөн. Сатаны эхний шалгалтын үеэр Иовын зан авир ийм байсан, мөн Бурханы эхний шалгалтын үед Иовын гэрчлэл ийм байсан юм. Хоёр дахь шалгалтаар Сатан Иовыг зовоохын тулд гараа сунгаж, Иов урьд өмнөхөөсөө хавьгүй айхтар өвдөлтийг мэдэрсэн боловч түүний гэрчлэл нь хүмүүсийг гайхшируулж орхиход хангалттай байсан. Тэр Сатаныг дахин нэг ялахын тулд сэтгэлийн тэнхээ, итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдлаа ашигласан бөгөөд түүний зан авир болон гэрчлэлийг Бурхан бас дахин сайшааж, ивээсэн юм. Энэ сорилтын үеэр Иов, бие махбодын өвдөлт нь Бурханд итгэх итгэл болоод дуулгавартай байдлыг нь өөрчилж чадахгүй, мөн Бурханаас салж яддагийг нь болон Бурханаас эмээдгийг нь үгүй болгож чадахгүй гэдгийг Сатанд харуулахын тулд бодит үйлдлээ ашигласан; тэрээр үхэлтэй нүүр тулснаас болоод Бурханаас татгалзахгүй, өөрийн төгс, шулуун шударга байдлыг хаяхгүй байх байсан. Иовын шийдэмгий байдал нь Сатаныг хулчийлгаж, итгэл нь Сатаныг түгшээж, бэмбэгнүүр болгосон, түүний Сатантай хийсэн үхэл амьдралын тулааны хүч нь Сатанд гүн гүнзгий үзэн ядалт, хорсол төрүүлж, түүний төгс, шударга байдал Сатаныг өөр юу ч хийж чадахгүй болгосон болохоор Сатан түүний эсрэг дайралтуудаа орхисон бөгөөд Ехова Бурханы өмнө Иовыг буруушаахаа больсон. Энэ нь, Иов дэлхийг ялан дийлсэн, махан биеийг ялан дийлсэн, Сатаныг ялан дийлсэн, үхлийг ялан дийлсэн гэсэн үг юм; тэр бол Бурханд бүрэн дүүрэн, үнэхээр харьяалагддаг хүн байлаа. Энэ хоёр шалгалтын үеэр Иов гэрчлэлдээ бат зогсож, төгс, шударга байдлаа амьдран харуулж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг амьдралын зарчмынхаа цар хүрээг өргөжүүлжээ. Энэ хоёр шалгалтыг туулснаар Иовд илүү баялаг туршлага хуримтлагдаж, энэхүү туршлага нь түүнийг улам боловсорсон, хашир хүн болгосон, мөн илүү хүчтэй, илүү агуу итгэл үнэмшилтэй болгосон ба энэ нь түүнийг хатуу баримталдаг үнэнч шударга зангийнхаа үнэн зөв, үнэ цэнтэй байдалд улам илүү итгэдэг болгосон юм. Ехова Бурхан Иовыг шалгасан нь хүнийг гэх Бурханы анхаарал халамжийн талаар гүн ойлголт, мэдрэмжийг түүнд өгсөн ба Бурханы хайрын үнэ цэнтэй байдлыг мэдрэх боломжийг олгосон, энэ үеэс эхлээд Бурханаас эмээдэг байдал дээр нь Бурханыг анхаарах, хайрлах нэмэгдсэн. Ехова Бурханы шалгалтууд нь Иовыг Түүнээс холдуулаагүйгээр үл барам, харин түүний зүрх сэтгэлийг Бурханд илүү ойртуулсан. Иовын амссан махан биеийн өвдөлт нь дээд цэгтээ хүрсэн үед Ехова Бурханы санаа зовохыг тэр мэдэрсэн нь төрсөн өдрөө өөрийн эрхгүй хараахад түүнийг хүргэсэн юм. Тийм үйлдэл нь эртнээс төлөвлөсөн зүйл байгаагүй, харин түүний зүрх сэтгэлээс гарсан Бурханыг анхаарах, хайрлах төрөлхийн илэрхийлэл байсан, энэ нь Бурханыг бодож, хайрлахаас нь гарсан төрөлхийн илчлэл байсан. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө жигшиж байсан учраас, Бурханыг зовоохыг хүсэхгүй, бас зовоож тэвчихгүй байсан учраас түүний халамж, хайр нь өөрийгөө үл хайрлах цэгт хүрсэн. Энэ үед Иов Бурханыг гэсэн удаан хугацааны хүндлэл, хүсэл тэмүүлэл ба Бурханд зориулсан үнэнч зүтгэлээ дээшлүүлж, анхаарал тавих болон хайрлах түвшинд аваачсан. Үүний зэрэгцээ мөн Бурханд итгэх өөрийн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлыг дээшлүүлж, анхаарал тавих, хайрлах түвшинд аваачсан. Бурханд хор учруулах ямар нэг зүйл хийхийг тэр өөртөө зөвшөөрөөгүй, Бурханыг гомдоох байдлаар авирлахыг өөртөө зөвшөөрөөгүй бөгөөд өөрийнхөө учир шалтгааны улмаас Бурханд ямар нэг уй гашуу, гансрал, гуниглал учруулахыг ч өөртөө зөвшөөрөөгүй юм. Бурханы нүдэнд Иов хэдийгээр урьдын Иов хэвээрээ байсан ч, Иовын итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал нь Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, баяр баясал авчирсан. Энэ үед Бурханы түүнээс хүлээж байсан төгс байдалд Иов хүрсэн ба тэрээр Бурханы нүдэнд “төгс ба шударга” гэж дуудаж үнэхээр болохуйц хүн болсон байв. Түүний зөв шударга үйл хэрэг нь Сатаныг ялан дийлж, Бурханд хийх гэрчлэлдээ бат зогсох боломжийг түүнд олгосон. Иймээс зөв шударга үйл хэрэг нь түүнийг төгс болгож, түүний амийн үнэ цэн дээшлэн, хэзээ хэзээнээс илүү давамгайлах боломжийг олгосон бөгөөд түүнийг цаашид Сатан сорьж, довтлохгүй анхны хүн болгосон билээ. Иов зөв шударга байсан учраас Сатанд буруушаагдаж, соригдсон; Иов зөв шударга байсан учраас Сатаны гарт өгөгдсөн; Иов зөв шударга байсан учраас Сатаныг даван гарч, ялсан бөгөөд өөрийн гэрчлэлд бат зогссон. Энэ үеэс хойш Иов хэзээ ч Сатаны гарт орохгүй анхны хүн болж, үнэхээр Бурханы сэнтийн өмнө ирж, гэрлийн дор, Бурханы ерөөлийн дор Сатаны мөрдлөг, хорлолгүйгээр амьдарчээ … Тэрээр Бурханы нүдэн дэх жинхэнэ хүн болж, чөлөөлөгдсөн юм …

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө ii”-оос

Чи өөрийгөө байлдан дагуулагдсан гэж хэлэх байх, гэвч чи үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу? Тэнд ямар нэгэн хэтийн ирээдүй байгаа эсэхээс үл хамааран чи эцсээ хүртэл дагах чадвартай байх ёстой, мөн орчноос үл хамааран чи Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүй. Эцэстээ чи гэрчлэлийн хоёр талыг биелүүлэх ёстой: Иовын гэрчлэл—үхэлд хүртэл дуулгавартай байх ба Петрийн гэрчлэл—Бурханыг гэсэн дээд зэргийн хайр. Нэг талаар, чи Иовтой адил байх ёстой: Тэр ямар ч эд хөрөнгө эзэмшиж байгаагүй ба махан биеийн өвдөлтөнд нэрвэгдсэн, гэвч тэрээр Еховагийн нэрийг орхиогүй. Энэ нь Иовын гэрчлэл байсан. Петр үхэх хүртлээ Бурханыг хайрлах чадвартай байсан. Тэр нас барах үедээ, загалмай дээр цовдлогдох үедээ ч гэсэн Бурханыг хайрласаар байсан; тэр өөрийн хэтийн ирээдүйн тухай эсвэл гайхамшигт найдвар, хэрээс хэтэрсэн бодлоо дагах тухай бодоогүй бөгөөд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахаар зорьсон юм. Гэрчлэл хийх талаар бодож үзэхээсээ өмнө, байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулсан нэгэн болохоосоо өмнө чиний хүрэх ёстой стандарт бол энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (2)”-оос

30/03/2020

2. Хэрвээ хүн Бурханы нигүүлслийг л эдэлдэг бол энэ нь Бурханд итгэх итгэлийн жинхэнэ гэрчлэл мөн үү?

Холбогдолтой Бурханы үг:

Хэрэв чи зөвхөн Бурханы нигүүлслийг хүртэн айл гэрийн амар жимэр амьдралтай, эд агуурс элбэгтэй байгаа бол чи Бурханыг хараахан олж аваагүй, Бурханд итгэх итгэл чинь бүтэлгүйтсэн байна. Бурхан нигүүлслийн ажлын нэг үе шатыг аль хэдийн махбодоор гүйцэтгэчихсэн, бас хүнд эд агуурсын ерөөл аль хэдийн хүртээчихсэн—гэхдээ хүн гагцхүү нигүүлсэл, хайр, өршөөлөөр төгс төгөлдөр болж чадахгүй. Хүмүүс туршлагадаа Бурханы хайрын зарим талыг мэдэрсэн бөгөөд Бурханы хайр, өршөөлийг үздэг, тэгээд үүнийг хэсэг хугацаанд туулаад, Бурханы нигүүлсэл, хайр, өршөөл нь хүнийг төгс болгож чадахгүй, мөн хүний доторх завхарсан зүйлийг ил гаргаж чадахгүй, хүнийг завхарсан зан чанараас нь салгаж ч чадахгүй, хайр, итгэлийг нь төгс болгож ч чадахгүй гэдгийг ухаардаг. Бурханы нигүүлслийн ажил нь нэгэн хугацааны ажил байсан бөгөөд хүн Бурханыг мэдэхийн тулд Бурханы нигүүлслийг эдэлдэгтээ найдаж болохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

Хэрвээ хүн ердөө Бурханы нигүүлслийг эдэлдэг бол Бурханаар төгс болгуулж чадахгүй. Зарим хүн махан биеийн амар амгалан, зугаа цэнгэл болоод саад тотгор, золгүй явдалгүй амар хялбар амьдралд сэтгэл ханаж, гэр бүлийнхэнтэйгээ ямар ч хэрүүл, тэмцэлгүй амар тайван амьдарч байж болох юм. Тэд бүр үүнийгээ Бурханы ерөөл хэмээн итгэдэг байж болох ч яг үнэндээ бол энэ нь ердөө л Бурханы нигүүлсэл билээ. Чи Бурханы нигүүлслийг эдлэх төдийдөө сэтгэл ханаж болохгүй. Ийм бодол бол хэтэрхий бүдүүлэг юм. Чи өдөр бүр Бурханы үгийг уншиж, өдөр бүр залбирч, сүнс чинь тодорхой хэмжээний таашаал, амар амгаланг мэдэрдэг ч гэсэн эцэстээ Бурхан болон Түүний ажлын талаар ямар ч мэдлэгийг ярьж чаддаггүй, тийм ямар ч туршлагагүй байдаг бөгөөд Бурханы үгийг хэчнээн их идэж, уусан чинь хамаагүй хэрвээ сүнсээрээ л амар амгалан болон таашаалыг мэдэрч, Бурханы үг юутай ч харьцуулшгүй сайхан, эдлээд ханамгүй мэт санагддаг боловч Бурханы үгийн ямар ч бодит туршлага, ямар ч бодит байдал чамд байдаггүй бол Бурханд итгэх ийм итгэлээс чи юу хүлээн авч чадах юм бэ? Хэрвээ чи Бурханы үгийн мөн чанарыг амьдран харуулж чаддаггүй бол Бурханы үгийг идэж, ууж байгаа байдал болон залбирал чинь бүхэлдээ шашны итгэл үнэмшил юм. Тэгвэл ийм төрлийн хүнийг Бурхан төгс болгож, олж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болсон хүмүүст өгөх амлалт”-аас

Бурхан дуулгавартай байдлаар нь болон Бурханы үгийг идэж, ууж, эдэлж байгаагаар нь, мөн амьдралынх нь зовлон шаналал, цэвэршүүлэлтээр дамжуулан хүмүүсийг төгс болгодог. Ийм итгэлээр л хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг, ингэснээр л тэд Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг эзэмшиж чаддаг. Ухамсартайгаар Бурханыг дуулгавартай дагана гэдэг бол Бурханы нигүүлсэл дунд амьдрахад сэтгэл ханалгүй үнэнээр ихэд цангаж, үнэнийг хайж, Бурханаар авхуулахыг эрэлхийлнэ гэсэн үг; энэ нь яг Бурханы хүсдэг төрлийн итгэл билээ. Бурханы нигүүлслийг эдлэхээс өөр юу ч хийдэггүй хүмүүс төгс болгуулж, өөрчлөгдөж чадахгүй бөгөөд тэдний дуулгавартай байдал, сүсэг бишрэл, хайр болон тэвчээр нь бүгд өнгөцхөн юм. Бурханы нигүүлслийг зөвхөн эдэлдэг хүмүүс нь Бурханыг үнэхээр таньж мэдэж чаддаггүй бөгөөд Бурханыг мэдлээ ч мэдлэг нь өнгөц байж, Бурхан хүнд хайртай, Бурхан хүнд энэрэнгүй ханддаг гэх мэт зүйл ярьдаг. Энэ нь хүний амийг төлөөлдөггүй, бас Бурханыг хүмүүс үнэхээр мэддэг гэдгийг харуулдаггүй. Бурханы үг өөрсдийг нь цэвэршүүлж, Бурханы шалгалт өөрсдөд нь тулгарах үед хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадалгүй, харин ч эргэлзэж, бүтэлгүйтдэг бол—тэд огтхон ч дуулгаваргүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос

Хүмүүсийн Бурханд итгэх итгэл нь Бурханаар өөрсдөдөө тохирох хүрэх газрыг өгүүлж, наран доорх бүх нигүүлслийг өөрсдөдөө өгүүлж, Бурханыг өөрсдийн зарц болгож, тэдэнтэй харилцах энх тайван, нөхөрсөг харилцаагаа хадгалахад Бурханыг хүргэж, тэдний хооронд хэзээ ч ямар нэгэн зөрчилдөөнгүй байхын төлөө байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх тэдний итгэл нь, Бурханаас тэдний бүх хэрэгцээг биелүүлэх амлалт өгч, Библид “Би та нарын бүх залбирлыг сонсох болно” гэж хэлсэн шигээр тэдний залбирсан бүхнийг тэдэнд олгохыг шаарддаг. Бурхан бол хаана ч, хэдийд ч хүмүүстэй сайхан харилцаатай байдаг үргэлжийн эелдэг зөөлөн Аврагч Есүс болохоор хэнийг ч шүүхгүй, хэнтэй ч харьцахгүй байхыг Бурханаас шаарддаг. Тэдний итгэх байдал нь ийм байдаг: Тэд ичгүүргүйгээр Бурханаас аливаа зүйлийг үргэлж гуйдаг бөгөөд тэрслүү эсвэл дуулгавартай байх нь хамаагүй Бурхан зүгээр л бүх зүйлийг сохроор тэдэнд хайрлана. Тэд Бурханаас “өрөө” төлөхийг тасралтгүй шаарддаг бөгөөд Бурхан ямар ч эсэргүүцэлгүйгээр “өрөө төлж”, тэднээс ямар нэгэн зүйлийг авсан ч бай, үгүй ч бай Бурхан хоёр дахин ихийг “төлөх” ёстой байдаг. Тэр зөвхөн тэднээс хараат байж л чадна; Тэр хүмүүсийг дур зоргоороо зохион байгуулж чадахгүй, тэр ч бүү хэл Өөрийн хүссэнээр Өөрийнхөө эртний мэргэн ухаан болон зөвт зан чанарыг хүмүүст өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр илчилж чадахгүй. Тэд зүгээр л өөрсдийн нүглийг Бурханд улайх ба Бурхан зүгээр л тэдгээрийг өршөөж, үүнээс залхаж болохгүй бөгөөд энэ нь үүрд үргэлжилнэ. Бурхан хүнээр үйлчлүүлэхийн төлөө биш, харин хүнд үйлчлэхийн төлөө ирсэн, Тэрээр хүний зарц байхаар ирсэн гэж Библид тэмдэглэгдсэн шигээр тэд зүгээр л Бурханд тушааж, Бурхан зүгээр л дуулгавартай дагана. Та нар үргэлж ингэж итгэдэггүй гэж үү? Та нар Бурханаас юу ч олж авч чадахгүй үедээ зугтахыг хүсдэг. Та нар ямар нэгэн зүйлийг ойлгохгүй байх үедээ маш их дургүйцэж, бүр бүх төрлийн хараал зүхэл чулууддаг. Та нар зүгээр л Өөрийн мэргэн ухаан, гайхамшгийг бүрэн илэрхийлэх боломжийг Бурханд Өөрт нь олгодоггүй, харин үүний оронд зүгээр л түр зуурын амар амгалан, тав тухыг эдлэхийг хүсдэг. Одоог хүртэл Бурханд итгэх та нарын итгэлийн хандлага нэгэн хэвийн хуучин үзэл бодол байсан. Хэрвээ Бурхан та нарт ердөө бага зэргийн сүр жавхланг харуулах юм бол та нар аз жаргалгүй болдог; биеийн хэмжээ чинь яг ямар болохыг та нар одоо харж байна уу? Үнэн хэрэгтээ та нарын хуучин үзэл бодол өөрчлөгдөөгүй үед та нар бүгдээрээ Бурханд үнэнч гэж бүү бод. Ямар ч муу зүйл чамд тохиолдохгүй үед бүх зүйл амар хөнгөнөөр явагдаж байна гэж чи боддог бөгөөд Бурханыг дээд зэргээр хайрладаг. Гэхдээ ямар нэгэн жаахан зүйл чамд тохиолдох үед чи Үхэгсдийн орон руу унадаг. Чи Бурханд үнэнч байгаа нь энэ үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас

29/03/2020

XVIII. Бурханы хүслийг дагах гэж юу вэ, мөн жинхэнэ гэрчлэл гэж юу вэ? 1. Бурханы хүслийг дагах гэж юу вэ? Хэрвээ хүн зөвхөн Эзэний төлөө номлож, ажилладаг бол Бурханы хүслийг дагаж байгаа хэрэг үү?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюунаараа Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь, чи бусдыг өөрийн адил хайрла” (Матай 22:37-39)

“Хэрвээ хүн Намайг хайрладаг бол Миний үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана, бид түүн рүү очиж, түүнтэй хамт амьдарна. Намайг хайрладаггүй хүн Миний үгийг сахьдаггүй” (Иохан 14:23-24).

“Хэрвээ та нар Миний үгэн дотор үргэлжлүүлбэл үнэхээр Миний дагалдагчид юм” (Иохан 8:31).

“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:21-23).

Холбогдолтой Бурханы үг:

Эрин үе болгонд Бурхан хүний дунд ажиллах үедээ хүнд зарим үгийг хайрлаж, зарим нэг үнэнийг хэлдэг. Эдгээр үнэн нь хүний баримтлах зам, хүний алхах ёстой зам, хүнийг Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг болгох зам, амьдралдаа болон амьдралынхаа аяны явцад хүний хэрэгжүүлж, баримталбал зохих зам болдог. Ийм шалтгааны улмаас Бурхан эдгээр үгийг хүнд хайрладаг. Бурханаас ирсэн эдгээр үгийг хүн баримтлах ёстой ба тэдгээрийг баримталснаар амийг олж авдаг. Хэрвээ хүн тэдгээрийг баримтлахгүй бол, хэрэгжүүлэхгүй бол, мөн Бурханы үгийг амьдралдаа амьдран харуулахгүй бол энэ хүн үнэнийг хэрэгжүүлэхгүй байна. Хэрвээ үнэнийг хэрэгжүүлэхгүй бол тэр Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй, мөн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй. Хэрвээ хүн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй бол Бурханы сайшаалыг хүлээн авч чадахгүй; ийм хүнд ямар ч төгсгөл байхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлын хүрэх гэсэн үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс

Бурханы замаар алхах нь гаднаа дүрэм журам мөрдөх явдал биш юм. Харин ч чамд асуудал тулгарах үед чи үүнийг Бурханы зохицуулсан орчин нөхцөл, Түүнээс чамд олгосон хариуцлага, эсвэл Түүний чамд даалгасан зүйл гэж юун түрүүнд үзэх ёстой бөгөөд энэ асуудалтай тулгарах үедээ үүнийг бүр Бурханаас ирсэн шалгалт ч гэж үзэх ёстой. Энэ асуудалтай тулгарах үед чамд стандарт байх ёстой, чи үүнийг Бурханаас ирсэн гэж бодох ёстой. Чи хариуцлагаа биелүүлж, Бурханд үнэнч байж чадахын тулд энэ асуудалтай хэрхэн харьцах талаар; мөн үүнийг хэрхэн хийж, Бурханыг хилэгнүүлэхгүй, Түүний зан чанарт халдахгүй байх талаар бодох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлын хүрэх гэсэн үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс

Ажлын талаар ярих үед, ажил нь Бурханы төлөө нааш, цааш гүйж, бүх газруудад номлож, Бурханы төлөө цагаа зориулах юм гэж хүн итгэдэг. Хэдий энэ итгэл нь зөв ч энэ нь хэтэрхий өрөөсгөл; Бурханы хүнээс хүсдэг зүйл нь зөвхөн Бурханы төлөө нааш цааш явах биш; харин энэ нь юунаас ч илүүгээр сүнсэн үйлчлэл болоод сүнсэн хоол тэжээл юм. Олон ах эгч нар маш олон жилийн дадлага туршлагынхаа дараа ч Бурханы төлөө ажиллахаар хэзээ ч бодож байгаагүй, учир нь хүний төсөөлдөг ажил нь Бурханы хүссэнтэй таарч тохирдоггүй. Тиймээс ажлын талаарх ямар ч асуудлыг хүн огт сонирхдоггүй ба хүний оролт яагаад нэлээд өрөөсгөл байдгийн шалтгаан яг энэ юм. Та нар бүгдээрээ Бурханы төлөө ажилласнаар орж эхлэх ёстой, ингэснээр та нар үүний бүх талуудыг илүү сайн мэдэрч болох юм. Энэ бол та нарын орох ёстой зүйл билээ. Ажил гэж Бурханы төлөө нааш цааш гүйхийг хэлдэггүй; энэ нь хүний амь болоод хүний амьдран харуулж байгаа зүйл нь Бурханыг таатай байлгахын төлөө байгаа эсэхийг хэлдэг. Ажил гэдэг нь хүний Бурханд үнэнч зан байдал болоод Бурханыг гэрчилж, хүнд үйлчлэхэд Бурханы талаарх мэдлэгээ ашиглах явдлыг хэлдэг. Энэ бол хүний хариуцлага бөгөөд бүх хүний ухаарах ёстой зүйл юм. Өөрөөр хэлбэл та нарын оролт бол та нарын ажил; Бурханы төлөөх ажлынхаа явцад та нар орохоор зорьж байгаа. Бурханыг мэдрэх нь зүгээр л Түүний үгийг идэж, уух чадвартай байх биш юм; үүнээс илүү чухал нь та нар Бурханыг гэрчилж, Бурханд үйлчилж, мөн хүнд үйлчилж, хангаж чаддаг байх ёстой. Энэ бол ажил бөгөөд та нарын оролт; энэ нь хүн бүхний биелүүлэх ёстой зүйл юм. Бурханы төлөө нааш цааш явж, бүх газар нутагт номлоход л зөвхөн чиглүүлдэг боловч өөрсдийн хувийн дадлага туршлагаа үл хайхран, сүнслэг амьдралд орохыг үл ойшоодог олон хүмүүс байдаг. Энэ бол Бурханд үйлчилдэг хүмүүсийг Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болоход хүргэдэг зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (2)”-оос

Чи Бурханы төлөө ажиллах чадвартай гэж төсөөлье, гэвч чи Бурханд дуулгавартай ханддаггүй ба Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Ийм маягаар чи Бурханы бүтээлийн үүргээ биелүүлээгүйгээр үл барам Бурханаар яллагдах болно, учир нь чи үнэнийг эзэмшээгүй, Бурханд дуулгавартай хандах чадваргүй, мөн Бурханд дуулгаваргүй хүн юм. Чи Бурханы төлөө ажиллах талаар л анхаардаг хэдий ч үнэнийг хэрэгжүүлэх, эсвэл өөрийгөө мэдэх талаар анхаардаггүй. Чи Бүтээгчийг ойлгодоггүй бас мэддэггүй бөгөөд Бүтээгчид дуулгавартай байдаггүй, мөн хайрладаггүй. Чи бол төрөлхийн Бурханд дуулгаваргүй хүн, иймээс тийм хүмүүсийг Бүтээгч хайрладаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас

28/03/2020

3. Эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлдэг үнэн яагаад хүнийг ариусгаж, төгс болгож, хүний амь болж чаддаг вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Амийн зам гэдэг бол хэн дуртай нь эзэмшиж, эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба зөвхѳн Бурханд Өөрт нь л амийн зам бий, иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм. Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш амийн эрч хүчтэй, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлсний дараах хүний оршин тогтнолын баялаг нөөц байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчний ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч чадал нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, цаг хугацаа, орон зайг үл хамааран гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газар өөрчлөгдсөн ч Бурханы амь үүрд хувиршгүй хэвээр үлддэг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, эрч хүчтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы эрх мэдлийн дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид байж байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь хамт оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс чинь өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж өргөмжилж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Зөвхөн Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм. Хэрвээ чи Бурханы өнгөрсөн эрин үеүдэд хэлсэн үгийн тэмдэглэлийг өнөөдөр хэрэглэх аваас чамайг археологич, бас түүхэн өвийн мэргэжилтэн гэж тодорхойлбол хамгийн оновчтой. Учир нь чи үргэлж Бурханы өнгөрсөн цаг үед хийсэн ажлын ул мөрт итгэдэг, хүмүүсийн дунд урьд нь ажиллахад нь Бурханаас үлдсэн сүүдэрт итгэдэг, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг, харин Бурханы өнөөгийн ажлын чиглэлд итгэдэггүй, Бурханы өнөөгийн алдар суутай төрх байдалд итгэдэггүй ба Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан мөрөөдөгч гэдэг нь гарцаагүй юм. Хэрвээ чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй бичиг үсэгтэй тзууралдсаар байгаа бол чи хэрэггүй үжирсэн мод[a], учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, үгэнд ордоггүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйл хэрэгт нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

“Үг” хэмээх үг хэдийгээр энгийн, жирийн боловч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг бүх орчлон ертөнцийг доргиодог; энэ нь хүний зүрх сэтгэлийг, үзлийг, хуучин зан чанарыг болон бүх дэлхий ертөнцийн хуучин байдлыг ч өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм байдлаар ажилладаг бөгөөд зөвхөн Тэр л ингэж ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг. Бүх хүн үгийн дэлхий ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдарч эхэлсэн бөгөөд үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан дэлхийг үгээр бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үгээр удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхийл хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн гүйцэлдэх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм”-аас

27/03/2020

2. Хүн итгэлдээ Библийн теологийн мэдлэгт түшиглэхийн үр дагавар юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“‘Энэ хүмүүс Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг’ гэв” (Матай 15:8-9).

“Учир нь үсэг хөнөөдөг боловч Сүнс амь өгдөг” (2 Коринт 3:6).

Холбогдолтой Бурханы үг:

Ялзарсан хүмүүс бүгд Сатаны урхинд амьдарч, махан биед, хувиа хичээсэн хүсэлд амьдардаг ба тэдний дунд Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцтэй гэж хэлдэг тэдгээр хүмүүс бол бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг хүмүүс юм. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч, Минийхээс эсрэг замаар явж, үг нь биеэ тоосон зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг, учир нь угтаа тэд бүгдээрээ Миний эсрэг байдаг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон, тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” эшлэлийг тохиолдлоор олоод, эцэс төгсгөлгүй уншиж, түүнийгээ судар мэт цээжээр уншдаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэдэг нь ямар утга учиртайг ч мэддэггүй ба судрыг зүгээр л сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлаж, үүнийгээ завтай цагтаа гаргаж хардаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг. Тэдний хувьд Би Библитэй адил; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болоод үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Судрын үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Сударт зөгнөөгүй л бол Би хийх гэсэн аливаа зүйлээ хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Сударт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсэгт хэтэрхий чухалчилж, тэр ч бүү хэл хэлсэн үг бүрийг минь хэмжиж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашиглахдаа тулдаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй юу ч байсан бүгд Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс нь Фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, эцэстээ Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноож, гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилыг үл хайхрангаа, Судрын үг нэг бүртэй зууралдсан. Тэд үнэнийг эрж хайдаг хүмүүс биш, харин Судрын үгийг чанд дагадаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг хүмүүс биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд, өршөөнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолтой нийцээгүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйг болон нүглийн тахилыг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг илэрхийлэхээр ирсэн, гэтэл тэд тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийн тулд хүмүүсийн дундаас Христийг хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд тэд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ. Зүрх сэтгэл нь маш хорлонтой, уг чанар нь Надтай маш эвлэршгүй байхад хүн яаж Миний авралыг хүртэж чадах юм бэ? Би хүмүүсийн дунд амьдардаг атал хүн Миний оршин байгааг мэддэггүй. Намайг өөр дээр нь гэрлээ тусгах үед ч хүн Миний оршин байгааг мэдэхгүй хэвээр байдаг. Намайг уур хилэнгээ өөрт нь гаргах үед, хүн Миний оршин тогтнолыг улам ч эрчтэйгээр үгүйсгэдэг. Хүн үг үсэгтэй, Библитэй нийцэхийг эрэлхийлдэг, гэхдээ үнэнтэй нийцэлтэй байх замыг хайж нэг ч хүн Миний өмнө ирдэггүй. Хүн тэнгэр дэх Намайг хүндэлж, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг атал хүмүүсийн дунд амьдардаг Би ердөө хэтэрхий өчүүхэн болохоор махбод дахь Миний талаар хэн ч санаа тавьдаггүй. Библийн үгтэй нийцэлтэй байхыг л эрэлхийлдэг, тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өөдгүй дорд харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг болон өөрсдөд нь тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь оршин байдаггүй агаад хүний эрхээр байдаг Бурхан юм. Тэгвэл ийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө л үгээр илэрхийлэхийн аргагүй хэтэрхий дорд. Миний эсрэг байж, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос

Библийн үгийг л анхаарч, үнэний талаар юм уу Миний хөлийн мөрийг эрж хайх талаар хайхрамжгүй ханддаг хүмүүс бүгд Миний эсрэг байдаг, учир нь тэд Библийн дагуу Намайг хязгаарлаж, Библийн дотор Намайг хорьдог, тэд ийм байдлаар үйлдэх нь миний хувьд туйлын их доромжлол юм. Ийм хүмүүс яаж Миний өмнө ирж чадах юм бэ? Тэд Миний үйл хэрэгт, Миний хүсэлд, эсвэл үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин ч хүнийг үхүүлдэг үгэнд донтдог. Тийм хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос

26/03/2020

XVII. Үнэний бодит байдал болон теологийн мэдлэгийг хэрхэн ялган таних вэ? 1. Үнэн гэж юу вэ? Библийн мэдлэг болон хоосон сургаал гэж юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа” (Иохан 1:1).

“Үг махбод болж, бидний дунд оршин (бид Түүний алдрыг, Эцэгийн цорын ганц Хүүгийн алдрыг харсан), нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).

“Би бол зам, үнэн, амь юм. … ”(Иохан 14:6).

“Үнэнээр тэднийг ариусгаач: Таны үг үнэн билээ” (Иохан 17:17).

“Тэр тэдэнд, ‘Хоёр нүүртэй та нарын тухай Исаиа зөв зөгнөсөн бөгөөд ‘Энэ хүмүүс Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг’ гэж бичсэн. Бурханы тушаалыг та нар орхигдуулж, хүний ёс заншлыг баримталдаг. Тэр мөн тэдэнд хандан, ‘Та нар ёс заншлаа сахихын тулд Бурханы тушаалыг орхигдуулахдаа гарамгай. … Ингэж та нар уламжлан авсан ёс заншлаараа Бурханы үгийг хүчингүй болгодог: үүнтэй адил олон зүйлийг та нар хийдэг’ гэж айлдав” (Марк 7:6-13).

Холбогдолтой Бурханы үг:

Хүний хэлээр үнэн бол хүн төрөлхтний онч мэргэн үг юм; хүн төрөлхтөн үүнийг хэзээ ч бүрэн дүүрэн мэдрэхгүй бөгөөд тэд үүнд тулгуурлан амьдрах ёстой. Үнэний нэг хэсэг нь бүх хүн төрөлхтнийг хэдэн мянган жилийн турш амьдруулж чадна.

Үнэн бол Бурханы Өөрийн амь бөгөөд Түүний зан чанарыг, Түүний мөн чанарыг, Түүний доторх бүхнийг төлөөлдөг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн яг юу болохыг чи мэдэх үү?”-ээс

Үнэн бол нэгэн хэвийн зүйл ч биш, хууль ч биш. Энэ нь үхмэл биш—энэ бол амь, энэ бол амьд зүйл бөгөөд бүтээлийн дагах ёстой дүрэм, хүний өөрийнхөө амьдралд байлгах ёстой дүрэм юм. Энэ бол амссан туршлагаараа улам сайн ойлгох ёстой зүйл билээ. Чи өөрийнхөө туршлагаар ямар үе шатанд хүрсэн нь, Бурханы үг болон үнэнээс салшгүй нь хамаагүй Бурханы зан чанарын талаар юу ойлгодог чинь, мөн Бурханд юу байгаа болон Тэр юу болох талаар юу мэддэг чинь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнээс салгах аргагүй холбоотой байдаг. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илрэл билээ. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг тод томруун болгож, ойлгомжтойгоор илэрхийлдэг; Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хий гэж хүсэж байгаа болон Тэр чамд юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг болон ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү тодорхой хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний ард Түүний баяр баясгалан, уур, гуниг, аз жаргал болон Түүний мөн чанар байгааг хүмүүс харж болно—энэ нь Түүний зан чанарын илэрхийлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”-аас

үнэн бол амьдралын онч мэргэн үгсээс хамгийн бодитой нь бөгөөд бүх хүн төрөлхтний дундах онч мэргэн үгсээс хамгийн дээд нь билээ. Учир нь энэ нь Бурханы хүнд тавьдаг шаардлага ба Бурханы биечлэн хийдэг ажил учраас үүнийг амьдралын онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Энэ онч мэргэн үг нь ямар нэг зүйлээс дүгнэж гаргасан зүйл биш, мөн агуу хүмүүсийн хэлсэн алдартай эшлэл ч биш; харин тэнгэр газар, бүх зүйлийн Захирагчаас хүн төрөлхтөнд хэлсэн айлдвар бөгөөд хүний нэгтгэн дүгнэсэн хэдэн үг биш, харин Бурханы төрөлх амь билээ. Иймээс үүнийг амьдралын бүх онч мэргэн үгийн хамгийн дээд нь гэж нэрлэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас

Бурханы хийдэг бүхэн нь үнэн ба амь юм. Үнэн гэдэг бол хүн төрөлхтний хувьд амь амьдралд нь дутагдаж болохгүй зүйл, тэд түүнгүйгээр байж чадахгүй зүйл юм; бас энэ бол хамгийн агуу зүйл гэж чи хэлж болно. Хэдийгээр чи үүнийг харж, хүрч чадахгүй боловч ач холбогдлыг нь үл ойшоож болохгүй; энэ бол зүрх сэтгэлийг чинь амрааж чадах цорын ганц зүйл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”-аас

Зарим хүн ажиллаж, номлодог бөгөөд хэдийгээр гаднаа тэд Бурханы үгийн талаар нөхөрлөж байгаа мэт харагддаг ч ярьж байгаа бүхэн нь Бурханы үгийн үгчилсэн утга бөгөөд ямар ч бодитой зүйл дурддаггүй. Тэдний номлол нь хэлний сурах бичгээс зааж байгаа мэт байдаг; Бурханы үгийг төрөл төрлөөр нь, тал талаар нь эмхэлсэн байдаг бөгөөд тэднийг дуусах үед хүн бүхэн магтаж: “Энэ хүн бодит байдалтай юм. Тэр маш сайн, ийм дэлгэрэнгүй номлолоо” гэдэг. Номлож дууссаныхаа дараа тэд үүнийг бүгдийг нь нэгтгэж, хүн бүрд илгээ гэж бусдад хэлдэг. Тэдний үйлдэл бусдыг хуурдаг бөгөөд тэдний номлодог бүхэн нь гажууд онол юм. Гаднаа тэд зөвхөн Бурханы үгийг л номлож байгаа мэт харагддаг бөгөөд энэ нь үнэнтэй нийцдэг мэт үзэгддэг. Гэхдээ илүү анхааралтай ялган салгах юм бол энэ нь хүний зарим нэг төсөөлөл, үзэл, түүнчлэн Бурханыг хязгаарладаг зарим нэг хэсэгтэй бичиг үсэг, хоосон сургаал, хуурамч үндэслэл төдийхөн юм гэдгийг чи харна. Иймэрхүү номлол нь Бурханы ажилд саад болдоггүй гэж үү? Энэ нь Бурханыг эсэргүүцдэг үйлчлэл юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнгүй бол Бурханд халдах амархан”-аас

25/03/2020

Сайн мэдээний магтан дуу “Христийн мөн чанар бол Бурхан” (үгтэй)


Сайн мэдээний магтан дуу “Христийн мөн чанар бол Бурхан” (үгтэй)
Бие махбодтой болсон Бурхан бол Христ,
тиймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг
Бурхан гэдэг.
Бурханы мөн чанартай Түүний хувьд
ингэж хэлэх нь хэтрүүлэл биш юм.
Түүний ажилд хүний хүрч чадахгүй
Бурханы зан чанар, ажлын мэргэн ухаан байдаг.
Өөрсдийгөө Христ гэх атлаа
Бурханы ажлыг хийж чадахгүй бол луйварчид юм.

Христ нь Бурханы газар дээрх илэрхийлэл төдий биш,
харин хүн төрөлхтөний дунд Бурханы ажлыг гүйцээх
Бурханы онцгой бие махбод билээ.
Энэ бие махбодыг хэн дуртай нь орлож чадахгүй.
Энэ бие махбод нь
дэлхий дээр Бурханы ажлыг хийх хангалттай чадвартай.
Энэ бие махбод нь Бурханы зан чанарыг илэрхийлж,
Бурханыг сайн төлөөлж, хүмүүст амь өгдөг.

Өөрсдийгөө Христ гэж өргөмжлөгчид эрт оройгүй унана.
Тэдэнд өчүүхэн төдий Христийн мөн чанар байхгүй.
Тиймээс Бурхан,
жинхэнэ Христийг хүнээр тодорхойлох боломжгүй,
Бурхан Өөрөө хариулж, Өөрөө шийднэ гэж хэлнэ.
Тиймээс Бурхан,
жинхэнэ Христийг хүнээр тодорхойлох боломжгүй,
Бурхан Өөрөө хариулж, Өөрөө шийднэ гэж хэлнэ.
Тиймээс чи үнэхээр амийн замыг хайхыг хүсвэл
эхлээд Тэр газар дэлхийд ирсэнээр
хүнд амийн замыг өгдөг.
Эцсийн өдрүүдэд Тэр ирж
хүнд амийн замыг өгдөг гэдгийг
хүлээн зөвшөөрөх ёстой.

Өнгөрсөнд биш, өнөөдөр энэ бүхэн болж байна.
Өнөөдөр энэ бүхэн болж байна.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

24/03/2020

Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм” (Эшлэл 4)


Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм” (Эшлэл 4)
Бурханыг олон жилийн турш дагаж, Түүний үгийн хангамжийг олон жил эдэлсэн хүний хувьд хэрвээ Бурханы талаарх түүний тодорхойлолт нь мөн чанартаа хуурамч шүтээний өмнө шүтлэгтэйгээр мэхийн ёсолдог хүнийхтэй адил бол тухайн хүн Бурханы үгийн бодит байдлыг олж аваагүй байна гэдгийг энэ нь илэрхийлнэ. Учир нь тэр зүгээр л Бурханы үгийн бодит байдалд ороогүй бөгөөд энэ шалтгааны улмаас Бурханы үгэнд орших бодит байдал, үнэн, цаад санаа, хүн төрөлхтөнд тавьсан шаардлага зэрэг нь бүгд түүнтэй огтхон ч хамаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, тийм хүн Бурханы үгийн өнгөц утгын хувьд хэчнээн шаргуу ажиллавч энэ бүхэн нь хий хоосон юм: Учир нь тэр ердөө үгний хойноос явдаг тул түүний олж авах зүйл нь мөн л энгийн үг байх болно. Бурханы ярьсан үгс нь гадна талдаа ойлгомжтой эсвэл ойлгоход бэрх байсан ч тэдгээр нь амь руу ороход хүнд зайлшгүй хэрэгтэй бүхий л үнэн юм; тэдгээр нь сүнс болон махан биеийн аль алинд амьд үлдэх боломжийг түүнд олгодог амийн усны эх булаг билээ. Тэдгээр нь хүнийг амьд үлдэхэд хэрэгтэй зүйлээр; өдөр тутмын амьдралаа авч явахад нь зориулсан ягшмал сургаал, итгэл үнэмшлээр; аврал хүлээн авахын тулд түүний дамжих ёстой зам, зорилго болон чиглэлээр; Бурханы өмнө бүтээл нь болохын хувьд түүний эзэмших ёстой бүх үнэнээр; хүн Бурханыг хэрхэн дуулгавартай дагаж, шүтэн мөргөх талаарх бүх үнэнээр хангадаг. Тэдгээр нь хүний амьдрах чадварыг хариуцдаг баталгаа, тэдгээр нь хүний өдөр тутмын талх бөгөөд тэдгээр нь мөн хүнийг хүчтэй байж, тэсч гарах боломжтой болгодог бат бөх дэмжлэг юм. Бүтээгдсэн хүн төрөлхтөн үүнийг амьдран харуулах учиртайн улмаас тэдгээр нь энгийн хүн чанарын үнэний бодит байдлаар баялаг, хүн төрөлхтнийг ялзралаас чөлөөлж, Сатаны урхинаас мултлах үнэнээр баялаг, Бүтээгчээс бүтээгдсэн хүн төрөлхтөнд өгсөн цуцашгүй сургаал, сургамж, зоригжуулалт, тайтгарлаар баялаг байдаг. Тэдгээр нь бүхий л эерэг зүйлсийг ойлгоход хүн төрөлхтнийг удирдан, гэгээрүүлдэг гэрэлт цамхаг, зөв шударга сайн бүхнийг амьдран харуулж, эзэмшихэд хүнийг хүргэдэг баталгаа, хүмүүс, үйл явдлууд болон бодисыг бүгдийг хэмждэг хэмжүүр мөн түүнчлэн хүмүүсийг аврал болоод гэрлийн зам руу хөтөлдөг жолоодлогын тэмдэг юм. Зөвхөн Бурханы үгийн бодит туршлагаар л хүмүүс үнэн болон амиар хангагддаг; зөвхөн энд л тэр энгийн хүн чанар юу болохыг, утга учиртай амьдрал гэж юу болохыг, жинхэнэ бүтээгдсэн оршихуй юу болохыг, Бурханд үнэхээр дуулгавартай байх юу болохыг ойлгож авдаг; зөвхөн энд л тэр Бурханыг хэрхэн халамжлах ёстойг, бүтээлийн үүргээ хэрхэн биелүүлэх ёстойг, хэрхэн жинхэнэ хүнтэй адил болох ёстойг ойлгож эхэлдэг; зөвхөн энд л тэр үнэн зөв итгэл, үнэн зөв сүсэг бишрэл нь юу гэсэн үг болохыг ойлгож эхэлдэг; зөвхөн энд л тэр тэнгэр, газар бүх зүйлийн Захирагч нь хэн болохыг ойлгодог; зөвхөн энд л тэр бүх бүтээлийн Эзэн болох Нэгний бүтээлийг захирч, удирдаж, хангадаг арга барилыг ойлгож эхэлдэг; зөвхөн энд л тэр бүх бүтээлийн Эзэн болох Нэгний оршин тогтнож, илрэн гарч, ажилладаг арга барилыг ухаарч ойлгож эхэлдэг... Бурханы үгийн бодит туршлагаас тусгаарлагдсанаар, хүмүүст Бурханы үг болон үнэний талаарх ямар ч бодит мэдлэг эсвэл мэдлэг ухаан байдаггүй. Тийм хүн бол харваас амьд үхдэл, төгс бүрхүүл бөгөөд Бүтээгчтэй хамаатай бүхий л мэдлэг нь түүнтэй огтхон ч хамаагүй байдаг. Бурханы нүдээр тийм хүн хэзээ ч Түүнд итгэдэггүй мөн хэзээ ч Түүнийг дагаж байгаагүй байдаг ба иймээс Бурхан түүнийг жинхэнэ бүтээгдсэн зүйл гэх нь байтугай Өөрийн итгэгч эсвэл Өөрийн дагалдагч гэж хэзээ ч үздэггүй.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

23/03/2020

Сайн мэдээний магтан дуу “Бурханы ажил урагшилсаар байна” (дууны үг)


Сайн мэдээний магтан дуу “Бурханы ажил урагшилсаар байна” (дууны үг) 
Бурханы ажил урагшилсаар байна.
Хэдийгээр зорилго нь өөрчлөөгдөлгүй үлдсэн ч
Түүний ажиллах арга барил байнга өөрчлөгддөг,
тиймээс Түүнийг дагагчид ч бас өөрчлөгддөг.
Бурхан хэдийчинээ их ажил гүйцэтгэнэ,
төдийчинээ их хүн, Түүнийг бүрэн дүүрэн мэдэж,
хүний зан чанар Түүний ажилд нийцүүлэн
төдийчинээ их өөрчлөгдөнө.
Бурханы ажил урагшилсаар байна,
Түүний ажил хэзээ ч хуучин байдаггүй, үргэлж шинэ.
Тэр хийсэн ажлаа хэзээ ч давтдаггүй,
хэзээ ч хийгдэж байгаагүй ажил л Түүний хийх зүйл билээ.

Бурхан нэгэн хэвийн ажлыг хадгалдаггүй;
энэ нь байнга өөрчлөгддөг, үргэлж шинэ байдаг.
Бурхан шинэ үгсийг ярьж,
өдөр бүр та нарт шинэ ажил хийж байгаатай адил.
Бурхан ийм л ажлыг хийдэг; “гайхалтай”, 
“гайхалтай” бөгөөд “шинэ” гэдэг үг нь утга учир юм.
Бурхан хувирашгүй бөгөөд үргэлж Бурхан хэвээрээ байна.
Энэ бол үнэн үг.
Бурханы ажил урагшилсаар байна,
Түүний ажил хэзээ ч хуучин байдаггүй, үргэлж шинэ.
Тэр хийсэн ажлаа хэзээ ч давтдаггүй,
хэзээ ч хийгдэж байгаагүй ажил л Түүний хийх зүйл билээ.

Гэвч Бурханы ажил байнга өөрчлөгдөх зуур
Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон
үнэнийг мэддэггүй олиггүй хүмүүсийн хувьд,
тэд Бурханыг эсэргүүцсээр дуусдаг.
Бурханы мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Бурхан үргэлж Бурхан байна, хэзээ ч Сатан болохгүй.
Гэвч энэ нь Түүний ажил Түүний мөн чанар шиг
тогтмол хувирашгүй гэсэн үг биш.
Гэхдээ “хэзээ ч хуучин биш, үргэлж шинэ” гэдгийг
та нар хэрхэн тайлбарлах вэ?
Бурханы ажил өргөжиж, өөрчлөгдсөөр байна,
Тэр Өөрийн хүслийг харуулж, үүнийг хүнд мэдүүлдэг.
Бурханы ажил урагшилсаар байна, Түүний ажил хэзээ ч
хуучин байдаггүй, үргэлж шинэ.
Тэр хийсэн ажлаа хэзээ ч давтдаггүй,
хэзээ ч хийгдэж байгаагүй ажил л Түүний хийх зүйл билээ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


22/03/2020

Сайн мэдээний магтан дуу “Бие махбодтой болсон Бурхан л хүнийг бүрэн аварч чадна” (үгтэй)


Бурхан хүн төрөлхтнийг аврахдаахарж, хүрч болохгүй,
хүний нүүр тулж чадахгүй Сүнс болж,
эсвэл Сүнсээр дамжиж ирдэггүй.
Хэрэв Бурхан бүтээлийн хүн биш,
Сүнс болж хүнийг аварсан бол
хэн ч Түүний авралыг хүртэж чадахгүй байсан.
Тийм ээ, хэн ч аврагдахгүй байсан.

Бурхан бие махбодтой болоогүй бол
махан биетэй ямар ч хүн аврагдахгүй.
Бурханы агуу авралыг
хэн ч хүлээж авч чадахгүй байсан.
Бурханы Сүнсхүмүүсийн дунд ажилласан бол
хүмүүс Бурханы Сүнсэндхүрч чадахгүй учраас
бүгд цохиулж,Сатанд олзлогдох байсан.
Бурхан бүтээгдсэн хүн болж,махбодод үгээ оруулдаг.
Ингэснээр Бурхан үгээӨөрийг нь дагадаг бүхэнд
хүртээж чаддаг.
Ингэснээр хүнБурханы үгийг сонсож, харж,
хүлээн авч чаддаг.
Үүгээр дамжуулан хүн нүглээсээ
үнэхээр аврагдаж чаддаг.

Хүн авралыг тэнгэрт хандсанзалбирлаас авдаггүй.
Махан биетэй учраас
тэд бие махбодтой болсонБурханаас авдаг.
Тэд Бурханы Сүнсийг нүдээр харж,нүүр тулж чадахгүй.
Махбодтой болсон Бурхан л
тэдний холбогдож чадах Нэгэн.
Түүгээр дамжуулантэд бүх үнэнийг ойлгож,
бүрэн авралыг авдаг.
Бурхан бүтээгдсэн хүн болж,махбодод үгээ оруулдаг.
Ингэснээр Бурхан үгээ
Өөрийг нь дагадаг бүхэндхүртээж чаддаг.
Ингэснээр хүнБурханы үгийг сонсож, харж,
хүлээн авч чаддаг.
Үүгээр дамжуулан хүн нүглээсээ
үнэхээр аврагдаж чаддаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


21/03/2020

Христийн сүмийн дуу “Цэвэрлэгдсэн хүмүүс л амралтад орно” (Lyrics)


Ирээдүйн хүн төрөлхтөн,
Адам, Ева хоёрын удам,
Сатаны эзэмшилд удаан амьдрахгүй,
харин аврагдаж, цэвэрлэгдсэн удам болно.
Энэ бол шүүгдэж, гэсгээгдсэн хүн төрөлхтөн,
ариуссан хүн төрөлхтөн.
Тэд өвөг дээдсээсээ өөр,
Адам, Евагийн үеэс өөр,
бүхэлдээ өөр, шинэ үеийнхэн байх болно.
Сатаны завхруулсан хүмүүсээс сонгогдоод
Бурханы эцсийн шүүлтэнд зогсоно.
Үлдсэн сүүлчийн хүмүүс Бурхантай хамт
сүүлчийн амралтанд орох болно.
Сүүлчийн амралтанд орох болно.

Эцсийн өдрүүдийн шүүлт болон гэсгээлээр
эцсийн ариусгах ажил хүртэл
бат зогсож чадсан хүмүүс л Бурхантай хамт
сүүлчийн амралтанд орох болно.
Энэ бол шүүгдэж, гэсгээгдсэн хүн төрөлхтөн,
ариуссан хүн төрөлхтөн.
Тэд өвөг дээдсээсээ өөр,
Адам, Евагийн үеэс өөр,
бүхэлдээ өөр, шинэ үеийнхэн байх болно.
Сатаны ялзруулахаар сонгосон бүхэн
Бурханы эцсийн шүүлтэнд зогсоно.
Үлдсэн сүүлчийн хүмүүс Бурхантай хамт
сүүлчийн амралтанд орох болно.
Сүүлчийн амралтанд орох болно.
Эцсийн ариусгах ажлаар дамжуулан
амралтанд орсон хүмүүс
Сатаны хүчнээс чөлөөлөгдөж,
Бурханаар авахуулсан байх болно.
Тэд сүүлийн амралтанд орох болно.
Тэд сүүлийн амралтанд орох болно.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


20/03/2020

Ѳдѳр тутмын Бурханы үг - Христэд итгэгчдийн амьдрал (2020 оны 3-р сарын 15)


Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.


19/03/2020

Magtan duu “Бие махбодтой болсон Бурхан хамгийн хайр татам”


Magtan duu “Бие махбодтой болсон Бурхан хамгийн хайр татам”
Бурхан махбод болсоныхоо дараа,
хүн төрөлхтөний дунд амьдарч,
хүний гажуудал, амьдралын нөхцөл байдлыг харсан.
Махбод дахь Бурхан хүний хүчин мөхөсийг,
хэчнээн өрөвдөлтэй болохыг нь гүнээ мэдэрсэн.

Бурхан хүний нөхцөл байдлыг улам их өрөвдсөн,
Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн.
Газар дээр амьдарч, махбодтой болсоныхоо дараа
Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн.
Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн.

Бурханы зүрх сэтгэлд удирдаж,
аврахыг хүсдэг хүмүүс нь хамгийн эрхэм.
Тэр тэднийг бүхнээс илүү үнэлдэг.
Хэдий Түүнээс урваж, шархлуулж байсан ч
Тэр асар их төлөөс төлсөн.
Гэхдээ ямар ч гомдолгүй,
Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийдэг.

Бурхан хүний нөхцөл байдлыг улам их өрөвдсөн,
Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн.
Газар дээр амьдарсныхаа дараа, махбод болсныхоо дараа,
Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн.
Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн.

Бурхан хүний нөхцөл байдлыг улам их өрөвдсөн,
Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн.
Газар дээр амьдарсныхаа дараа, махбод болсныхоо дараа,
Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн.
Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.


18/03/2020

Бурханы үгийн магтан дуу “Үзэл, төсөөллөөр чи Бурханыг хэзээ ч мэдэхгүй” (үгтэй)


Бурханы үгийн магтан дуу “Үзэл, төсөөллөөр чи Бурханыг хэзээ ч мэдэхгүй” (үгтэй)
Бурханы тухай мэдлэг
туршлага, төсөөлөлд тулгуурлахгүй.
Эдгээрийг хэзээ ч Бурханд тулгаж болохгүй.
Хүний туршлага, төсөөлөл хэдий баялаг байвч
хязгаартай, бодит биш, үнэн биш байдаг.
Бурханы жинхэнэ зан чанартай бас нийцдэггүй.
Бурханы жинхэнэ мөн чанартай ч зөрчилддөг.
Бурханы зөвт зан чанар бол
Өөрийнх нь жинхэнэ мөн чанар,
үүнийг хүн зохиодоггүй, Өөрийнх нь бүтээлтэй ч адилгүй.
Бурхан бол Бурхан, Тэр хэзээ ч бүтээлийн нэг болохгүй.
Тэр хүмүүсийн дунд орсон ч,
зан чанар, мөн чанар нь өөрчлөгдөхгүй.

Иймд Бурханы тухай мэдлэг
ухамсарлахаас, юмсыг ухамсарлахаас,
юмыг задлан шинжлэхээс, бусдыг ойлгохоос ирдэггүй.
Бурханы тухай мэдлэгийг ийм арга замаар олж авахгүй.
Бурханы тухай мэдлэг
туршлага, төсөөллөөс минь шалтгаалдаггүй.
Энэ нь хязгаарлагдмал, бодит биш, бас үнэн биш юм.
Бурханы зөвт зан чанар бол
Өөрийнх нь жинхэнэ мөн чанар,
үүнийг хүн зохиодоггүй, Өөрийнх нь бүтээлтэй ч адилгүй.
Бурхан бол Бурхан, Тэр хэзээ ч бүтээлийн нэг болохгүй.
Тэр хүмүүсийн дунд орсон ч,
зан чанар, мөн чанар нь өөрчлөгдөхгүй.
Төсөөлөлдөө тулгуурлавал
хүн хэзээ ч Бурханыг ойлгохгүй.
Тиймээс Бурханыг мэдэх цорын ганц зам бол:
Түүнээс ирэх бүхнийг хүлээн авч,
бага багаар мэдрэх билээ.

Бурхантай хамт, хамтран ажиллаж,
үнэнээр өлсөж, цангасны чинь төлөө
гэгээрэл, жинхэнэ ойлголтыг шагнал болгон
чамд өгөх өдөр ирнэ.
Бурханы зөвт зан чанар бол
Өөрийнх нь жинхэнэ мөн чанар,
үүнийг хүн зохиодоггүй, Өөрийнх нь бүтээлтэй ч адилгүй.
Бурхан бол Бурхан, Тэр хэзээ ч бүтээлийн нэг болохгүй.
Тэр хүмүүсийн дунд орсон ч,
зан чанар, мөн чанар нь өөрчлөгдөхгүй.
Бурханы зөвт зан чанар бол
Өөрийнх нь жинхэнэ мөн чанар,
үүнийг хүн зохиодоггүй, Өөрийнх нь бүтээлтэй ч адилгүй.
Бурхан бол Бурхан, Тэр хэзээ ч бүтээлийн нэг болохгүй.
Тэр хүмүүсийн дунд орсон ч,
зан чанар, мөн чанар нь өөрчлөгдөхгүй.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

17/03/2020

Сайн мэдээний магтан дуу “Бие махбодтой болох үедээ Бурханы харуулдаг эрх мэдэл болон хүч чадал”


Сайн мэдээний магтан дуу “Бие махбодтой болох үедээ Бурханы харуулдаг эрх мэдэл болон хүч чадал”
Түүний үгсийг махан биеэр гаргахын тулд
Бурхан дэлхий дээр ирсэн
(Бурхан шууд тэнгэрээс ярьдаг байсан
Мосегийн цаг үетэй адилгүй)
Дараа нь Мянган жилийн хаанчлалын эрин үед
тэдгээр нь биелж,
хүн бүрийн нүдэнд харагдахуйц бодит болно.
Энэ бол Бурхан бие махбод болно гэсний
гүнзгий утга билээ.
Сүнсний ажил нь бие махбодоор болон үгээр хийгддэг.
Энэ бол “Үг бие махбод болох,
Үг бие махбодоор илрэх”-ийн жинхэнэ утга билээ.
Зөвхөн Бурхан Сүнсний оюун санаагаар ярьж чадна.
Зөвхөн бие махбодтой Бурхан
Сүнсний нэрийн өмнөөс ярьж, ярьж чадна.
Бурханы үгс бие махбодтой Бурханаар илэрхийлэгддэг.
Хүн бүр үүгээр удирдуулах болно.
Үүнийг хэн ч зөрчиж чадахгүй бөгөөд
хүн бүр энэ хязгаар дотор амьдрана.
Энэ үгнээс хүмүүс ойлгох болно,
энэ үгнээс өөр тэнгэрийн айлдварыг хүлээн авахыг
хүн мөрөөдөж чадахгүй.
Энэ бол бие махбодтой Бурханы харуулдаг эрх мэдэл,
Ингэснээр хүн бүр итгэх болно.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


16/03/2020

Христийн сүмийн дуу “Бурханы одоогийн ажлыг чи дагасан уу” (дууны үг)


Христийн сүмийн дуу “Бурханы одоогийн ажлыг чи дагасан уу” (дууны үг)
Хэрэв чи өнөөдрийн гэрлийг дагаж чаддаггүй бол,
Бурхан та хоёрын дунд зай байдаг,
холбоо тасарсан ч байж магадгүй ба
чи хэвийн сүнслэг амьдралгүй байдаг.
Бурхантай харилцах хэвийн харилцаа нь
өнөөдөр Бурханы үгийг
хүлээн зөвшөөрснөөр бий болдог.
Чамд хэвийн сүнслэг амьдрал,
Бурхантай зохистой харилцаа бий юу?
Чи Ариун Сүнсний урсгалыг дагадаг уу?
Чи идэвхгүй байдлаас гарсан уу?
Бурханы үгэнд итгэдэг,
Бурханы ажлыг сууриа болгодог хүмүүс,
өнөөдөр Сүнсний гэрлийг дагадаг,
тэд Ариун Сүнсний урсгалд байдаг.

Чи Ариун Сүнсний ажлыг дагадаг уу?
Хэрэв чи Түүний өнөөдрийн гэрлийг дагаж,
Бурханы хүслийг ухаарч, Түүний үг рүү орж чаддаг бол
Ариун Сүнсний урсгалыг чи дагадаг.
Хэрэв чи Ариун Сүнсний урсгалыг дагадаггүй бол,
үнэнийг эрж хайдаггүй чинь эргэлзээгүй,
сайжрах хүсэлгүй нэгний дотор
Ариун Сүнс ажиллахгүй.
Тийм хүмүүс хүчээ дайчилж чадахгүй,
харин үргэлж идэвхгүй байдаг.
Чи Ариун Сүнсний урсгалыг дагадаг уу?
Чи идэвхгүй байдлаас гарсан уу?
Бурханы үгэнд итгэдэг,
Бурханы ажлыг сууриа болгодог хүмүүс,
өнөөдөр Сүнсний гэрлийг дагадаг,
тэд Ариун Сүнсний урсгалд байдаг.

Хэрэв чи Бурханы үг үнэн, зөв гэдэгт итгэдэг,
Түүнийг юу ч хэлсэн үгэнд нь итгэдэг бол
Бурханы ажил руу орохоор эрэлхийлдэг.
Ийм байдлаар чи Бурханы хүслийг биелүүлдэг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос