Showing posts with label итгэл гэж юу вэ. Show all posts
Showing posts with label итгэл гэж юу вэ. Show all posts

30/03/2020

2. Хэрвээ хүн Бурханы нигүүлслийг л эдэлдэг бол энэ нь Бурханд итгэх итгэлийн жинхэнэ гэрчлэл мөн үү?

Холбогдолтой Бурханы үг:

Хэрэв чи зөвхөн Бурханы нигүүлслийг хүртэн айл гэрийн амар жимэр амьдралтай, эд агуурс элбэгтэй байгаа бол чи Бурханыг хараахан олж аваагүй, Бурханд итгэх итгэл чинь бүтэлгүйтсэн байна. Бурхан нигүүлслийн ажлын нэг үе шатыг аль хэдийн махбодоор гүйцэтгэчихсэн, бас хүнд эд агуурсын ерөөл аль хэдийн хүртээчихсэн—гэхдээ хүн гагцхүү нигүүлсэл, хайр, өршөөлөөр төгс төгөлдөр болж чадахгүй. Хүмүүс туршлагадаа Бурханы хайрын зарим талыг мэдэрсэн бөгөөд Бурханы хайр, өршөөлийг үздэг, тэгээд үүнийг хэсэг хугацаанд туулаад, Бурханы нигүүлсэл, хайр, өршөөл нь хүнийг төгс болгож чадахгүй, мөн хүний доторх завхарсан зүйлийг ил гаргаж чадахгүй, хүнийг завхарсан зан чанараас нь салгаж ч чадахгүй, хайр, итгэлийг нь төгс болгож ч чадахгүй гэдгийг ухаардаг. Бурханы нигүүлслийн ажил нь нэгэн хугацааны ажил байсан бөгөөд хүн Бурханыг мэдэхийн тулд Бурханы нигүүлслийг эдэлдэгтээ найдаж болохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

Хэрвээ хүн ердөө Бурханы нигүүлслийг эдэлдэг бол Бурханаар төгс болгуулж чадахгүй. Зарим хүн махан биеийн амар амгалан, зугаа цэнгэл болоод саад тотгор, золгүй явдалгүй амар хялбар амьдралд сэтгэл ханаж, гэр бүлийнхэнтэйгээ ямар ч хэрүүл, тэмцэлгүй амар тайван амьдарч байж болох юм. Тэд бүр үүнийгээ Бурханы ерөөл хэмээн итгэдэг байж болох ч яг үнэндээ бол энэ нь ердөө л Бурханы нигүүлсэл билээ. Чи Бурханы нигүүлслийг эдлэх төдийдөө сэтгэл ханаж болохгүй. Ийм бодол бол хэтэрхий бүдүүлэг юм. Чи өдөр бүр Бурханы үгийг уншиж, өдөр бүр залбирч, сүнс чинь тодорхой хэмжээний таашаал, амар амгаланг мэдэрдэг ч гэсэн эцэстээ Бурхан болон Түүний ажлын талаар ямар ч мэдлэгийг ярьж чаддаггүй, тийм ямар ч туршлагагүй байдаг бөгөөд Бурханы үгийг хэчнээн их идэж, уусан чинь хамаагүй хэрвээ сүнсээрээ л амар амгалан болон таашаалыг мэдэрч, Бурханы үг юутай ч харьцуулшгүй сайхан, эдлээд ханамгүй мэт санагддаг боловч Бурханы үгийн ямар ч бодит туршлага, ямар ч бодит байдал чамд байдаггүй бол Бурханд итгэх ийм итгэлээс чи юу хүлээн авч чадах юм бэ? Хэрвээ чи Бурханы үгийн мөн чанарыг амьдран харуулж чаддаггүй бол Бурханы үгийг идэж, ууж байгаа байдал болон залбирал чинь бүхэлдээ шашны итгэл үнэмшил юм. Тэгвэл ийм төрлийн хүнийг Бурхан төгс болгож, олж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болсон хүмүүст өгөх амлалт”-аас

Бурхан дуулгавартай байдлаар нь болон Бурханы үгийг идэж, ууж, эдэлж байгаагаар нь, мөн амьдралынх нь зовлон шаналал, цэвэршүүлэлтээр дамжуулан хүмүүсийг төгс болгодог. Ийм итгэлээр л хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг, ингэснээр л тэд Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг эзэмшиж чаддаг. Ухамсартайгаар Бурханыг дуулгавартай дагана гэдэг бол Бурханы нигүүлсэл дунд амьдрахад сэтгэл ханалгүй үнэнээр ихэд цангаж, үнэнийг хайж, Бурханаар авхуулахыг эрэлхийлнэ гэсэн үг; энэ нь яг Бурханы хүсдэг төрлийн итгэл билээ. Бурханы нигүүлслийг эдлэхээс өөр юу ч хийдэггүй хүмүүс төгс болгуулж, өөрчлөгдөж чадахгүй бөгөөд тэдний дуулгавартай байдал, сүсэг бишрэл, хайр болон тэвчээр нь бүгд өнгөцхөн юм. Бурханы нигүүлслийг зөвхөн эдэлдэг хүмүүс нь Бурханыг үнэхээр таньж мэдэж чаддаггүй бөгөөд Бурханыг мэдлээ ч мэдлэг нь өнгөц байж, Бурхан хүнд хайртай, Бурхан хүнд энэрэнгүй ханддаг гэх мэт зүйл ярьдаг. Энэ нь хүний амийг төлөөлдөггүй, бас Бурханыг хүмүүс үнэхээр мэддэг гэдгийг харуулдаггүй. Бурханы үг өөрсдийг нь цэвэршүүлж, Бурханы шалгалт өөрсдөд нь тулгарах үед хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадалгүй, харин ч эргэлзэж, бүтэлгүйтдэг бол—тэд огтхон ч дуулгаваргүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос

Хүмүүсийн Бурханд итгэх итгэл нь Бурханаар өөрсдөдөө тохирох хүрэх газрыг өгүүлж, наран доорх бүх нигүүлслийг өөрсдөдөө өгүүлж, Бурханыг өөрсдийн зарц болгож, тэдэнтэй харилцах энх тайван, нөхөрсөг харилцаагаа хадгалахад Бурханыг хүргэж, тэдний хооронд хэзээ ч ямар нэгэн зөрчилдөөнгүй байхын төлөө байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх тэдний итгэл нь, Бурханаас тэдний бүх хэрэгцээг биелүүлэх амлалт өгч, Библид “Би та нарын бүх залбирлыг сонсох болно” гэж хэлсэн шигээр тэдний залбирсан бүхнийг тэдэнд олгохыг шаарддаг. Бурхан бол хаана ч, хэдийд ч хүмүүстэй сайхан харилцаатай байдаг үргэлжийн эелдэг зөөлөн Аврагч Есүс болохоор хэнийг ч шүүхгүй, хэнтэй ч харьцахгүй байхыг Бурханаас шаарддаг. Тэдний итгэх байдал нь ийм байдаг: Тэд ичгүүргүйгээр Бурханаас аливаа зүйлийг үргэлж гуйдаг бөгөөд тэрслүү эсвэл дуулгавартай байх нь хамаагүй Бурхан зүгээр л бүх зүйлийг сохроор тэдэнд хайрлана. Тэд Бурханаас “өрөө” төлөхийг тасралтгүй шаарддаг бөгөөд Бурхан ямар ч эсэргүүцэлгүйгээр “өрөө төлж”, тэднээс ямар нэгэн зүйлийг авсан ч бай, үгүй ч бай Бурхан хоёр дахин ихийг “төлөх” ёстой байдаг. Тэр зөвхөн тэднээс хараат байж л чадна; Тэр хүмүүсийг дур зоргоороо зохион байгуулж чадахгүй, тэр ч бүү хэл Өөрийн хүссэнээр Өөрийнхөө эртний мэргэн ухаан болон зөвт зан чанарыг хүмүүст өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр илчилж чадахгүй. Тэд зүгээр л өөрсдийн нүглийг Бурханд улайх ба Бурхан зүгээр л тэдгээрийг өршөөж, үүнээс залхаж болохгүй бөгөөд энэ нь үүрд үргэлжилнэ. Бурхан хүнээр үйлчлүүлэхийн төлөө биш, харин хүнд үйлчлэхийн төлөө ирсэн, Тэрээр хүний зарц байхаар ирсэн гэж Библид тэмдэглэгдсэн шигээр тэд зүгээр л Бурханд тушааж, Бурхан зүгээр л дуулгавартай дагана. Та нар үргэлж ингэж итгэдэггүй гэж үү? Та нар Бурханаас юу ч олж авч чадахгүй үедээ зугтахыг хүсдэг. Та нар ямар нэгэн зүйлийг ойлгохгүй байх үедээ маш их дургүйцэж, бүр бүх төрлийн хараал зүхэл чулууддаг. Та нар зүгээр л Өөрийн мэргэн ухаан, гайхамшгийг бүрэн илэрхийлэх боломжийг Бурханд Өөрт нь олгодоггүй, харин үүний оронд зүгээр л түр зуурын амар амгалан, тав тухыг эдлэхийг хүсдэг. Одоог хүртэл Бурханд итгэх та нарын итгэлийн хандлага нэгэн хэвийн хуучин үзэл бодол байсан. Хэрвээ Бурхан та нарт ердөө бага зэргийн сүр жавхланг харуулах юм бол та нар аз жаргалгүй болдог; биеийн хэмжээ чинь яг ямар болохыг та нар одоо харж байна уу? Үнэн хэрэгтээ та нарын хуучин үзэл бодол өөрчлөгдөөгүй үед та нар бүгдээрээ Бурханд үнэнч гэж бүү бод. Ямар ч муу зүйл чамд тохиолдохгүй үед бүх зүйл амар хөнгөнөөр явагдаж байна гэж чи боддог бөгөөд Бурханыг дээд зэргээр хайрладаг. Гэхдээ ямар нэгэн жаахан зүйл чамд тохиолдох үед чи Үхэгсдийн орон руу унадаг. Чи Бурханд үнэнч байгаа нь энэ үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас

07/02/2020

5. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу вэ? Бурханы сайшаалыг хүртэхийн тулд хүн Түүнд хэрхэн итгэх ёстой вэ?

5. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу вэ? Бурханы сайшаалыг хүртэхийн тулд хүн Түүнд хэрхэн итгэх ёстой вэ?
Холбогдолтой Бурханы үг:



“Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Нэмж хэлэхэд, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно.




Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас




Бурханд итгэх жинхэнэ итгэл нь аврагдахын төлөө итгэх явдал биш, сайн хүн байх тухай бүр ч биш билээ. Мөн ердөө л хүний төрхийг эзэмшихийн тулд Бурханд итгэх явдал биш юм. Үнэн хэрэгтээ хүмүүс итгэл гэдгийг зүгээр л Бурхан байдаг гэдэгт итгэх явдал хэмээн үзэх ёсгүй. Мөн итгэл нь Бурхан бол үнэн, зам, амь гэдэгт итгэхээс цаашгүй байх ёстой гэсэн үг биш. Түүнчлэн Бурханыг хүлээн зөвшөөрч, Бурхан бол бүх зүйлийн Захирагч, төгс хүчит, мөн Бурхан дэлхий дээрх бүх зүйлийг бүтээсэн, Бурхан бол цор ганц, дээдийн дээд гэдэгт итгэх явдал ч биш юм. Энэ нь зүгээр л эдгээр баримтад чамайг итгүүлэх явдал биш. Бурхан чамайг бүхий л оршихуй болон зүрх сэтгэлээ Өөрт нь өгч, Түүнд захирагдаасай гэж хүсдэг; өөрөөр хэлбэл, чи Бурханыг дагаж, чамайг ашиглах боломжийг Түүнд олгож, Түүний төлөө дуртайяа үйлчлэл үзүүлж, Түүний төлөө юуг ч хийдэг байх ёстой юм.




Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас




Өнөөдөр Бурханд итгэх бодитой итгэл гэж юу вэ? Энэ бол, Бурханы үгийг амийнхаа бодит байдал болгон хүлээж авах, мөн Бурханы үгээс Түүнийг мэдэж, Түүнийг жинхэнээсээ хайрлах юм. Тодруулбал: Энэ нь, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг хайрлаж, Бурханы бүтээлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэхийн төлөө Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар, Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлүүлэх үнэ цэнтэй тухай, Бурхан бүтээлүүддээ хэрхэн авралын ажил хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэхдээ эзэмших ёстой наад захын зүйл юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан бие дэх амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж, угийн байдлаараа байгаа амьдралаа Бурханы оршихуй доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эзэмшлээс гарч, Бурханы халамж, хамгаалалт дор амьдрахын нэр юм. Энэ бол, махан биедээ бус, Бурханд дуулгавартай байж чадах явдал, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авч, чамайг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатанлаг зан чанараас өөрийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы агуу хүч чадал, алдар сууг чам дээр илэрхийлэхийн төлөө, мөн чамайг Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байлгахын төлөө байдаг. Тэмдэг гайхамшгийг харахын төлөө Бурханд итгэх ёсгүй, өөрийн махан биеийн төлөө ч итгэх ёсгүй. Бурханыг мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханд дуулгавартай байж, Петр шиг үхэн үхтлээ Бурханыг дуулгавартай дагахын төлөө Бурханд итгэх ёстой. Үндсэндээ үүнийг биелүүлэхийн төлөө л Бурханд итгэдэг юм. Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд Бурханы үгийг идэж уудаг. Бурханы үгийг идэж, уух нь чамд Бурханы тухай асар их мэдлэг өгдөг, үүний дараа л чи Бурханд дуулгавартай байж чадна. Бурханыг мэдэж байж л чи Бурханыг хайрлаж чадна, энэ зорилгод хүрэх нь Бурханд итгэх хүний итгэлд байх ёстой зорилго юм. Бурханд итгэхдээ чи үргэлж тэмдэг, гайхамшиг харахаар оролддог бол Бурханд итгэх энэ үзэл санаа чинь буруу байна. Бурханд итгэх нь үндсэндээ Бурханы үгийг амийн бодит байдал болгон хүлээн зөвшөөрөх явдал юм. Бурханы амнаас гарсан үгийг хэрэгжүүлж, тэдгээрийг өөрсдийнхөө дотор биелүүлэх нь л Бурханы зорилгын биелэлт билээ. Бурханд итгэхдээ хүн Бурханаар төгс болгуулж, Бурханд захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай байхаар эрэлхийлэх хэрэгтэй. Хэрвээ чи гомдолгүйгээр Бурханд дуулгавартай байж, Бурханы хүслийг анхаарч, Петрийн биеийн хэмжээнд хүрч, Бурханы хэлсэн Петрийн хэв маягийг эзэмшиж чадвал Бурханд итгэх итгэлдээ амжилт олсон байх бөгөөд Бурханаар авхуулсныг чинь энэ нь илтгэнэ.




Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс