31/01/2019

5. Хоёр удаагийн бие махбод бололт нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлдэг.

5. Хоёр удаагийн бие махбод бололт нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлдэг.

Анхны бие махбодтой болсон Бурхан нь бие махбодтой болсон ажлаа дуусгаагүй; Тэр ердөө ажлын эхний үе шатыг гүйцээсэн ба Бурхан үүнийг махбодоор хийх шаардлагатай байсан. Иймээс, бие махбодтой болох ажлыг дуусгахын тулд Бурхан дахин нэг удаа махан биетэйгээр эргэн ирээд махан биеийн бүх л хэвийн байдал, бодитой байдлыг амьдран харуулж, өөрөөр хэлбэл Бурханы Үгийг бүрэн ердийн, жирийн махбодоор илэрхийлж, тэгснээрээ Түүний махан биеэр хийж чадалгүй орхисон ажлыг гүйцээх юм. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь мөн чанараараа эхнийхтэй адил боловч эхнийхээсээ бүр илүү бодитой, бүр илүү хэвийн байна. Үүний дүнд, Бурханы махбод болсон хоёр дахь биеийн зовлон эхнийхээс илүү их байх боловч энэхүү зовлон нь махан бие дэх Түүний үйлчлэлийн үр дүн бөгөөд энэ нь ялзарсан хүний зовлонгоос өөр байдаг. Энэ нь мөн Түүний махбодын хэвийн байдал болон бодит байдлаас урган гардаг. Тэр Өөрийн үйлчлэлийг тун ердийн, бодитой махан биеэр хэрэгжүүлдэг учраас махан бие нь асар их зовлон зүдгүүрийг туулах ёстой. Энэхүү махан бие нь хэдий чинээ ердийн, бодитой байх тусмаа Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхдээ Тэр төдий чинээ их зовох болно. Бурхан огтхон ч ер бусын биш, маш энгийн махан биеэр ажилладаг. Түүний махан бие хэвийн бөгөөд хүнийг аврах ажлыг үүрэх ёстой учраас Тэр ер бусын махан бие зовж болохоос ч илүү ихээр зовдог—энэ бүх зовлон нь Түүний махан биеийн бодитой, хэвийн байдлаас урган гардаг. Өөрсдийнхөө үйлчлэлийг гүйцэтгэх явцдаа бие махбодтой болсон хоёр махбодын туулсан зовлонгоос хүн, махбод болсон биеийн мөн чанарыг харж болно. Махан бие нь хэвийн байх тусам ажлаа хийх явцдаа Тэр төдий чинээ их зовлон бэрхшээлийг туулах ёстой; ажлыг хийж буй махан бие нь бодитой байх тусам хүмүүсийн үзэл төдий чинээ хатуу ширүүн байна, мөн төдий чинээ их аюул Түүнд тохиолдох магадлалтай юм. Түүнчлэн махбод нь хэдий чинээ илүү бодитой байна, мөн махан бие нь ердийн хүний хэрэгцээ, бүрэн мэдрэмжийг хэдий чинээ илүү их эзэмшиж байна, Тэр махан биетэйгээр Бурханы ажлыг хийх төдий чинээ их чадвартай байна. Загалмай дээр хадагдсан нь Есүсийн махан бие байсан, Тэр Өөрийн махан биеийг нүглийн тахил болгон хаясан; хэвийн хүн чанартай махан биеийн тусламжтайгаар Тэр Сатаныг ялж, хүнийг загалмайнаас бүрэн аварсан.

30/01/2019

5. Хоёр удаагийн бие махбод бололт нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлдэг.

Холбогдолтой Бурханы үгс:
5. Хоёр удаагийн бие махбод бололт нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлдэг.

Бие махбодтой болохын ач холбогдол нь энгийн, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн бурханлаг ажлыг хүн чанараараа хэрэгжүүлдэг ба тэгснээрээ Сатаныг дардаг. Бие махбодтой болно гэдэг нь Бурханы Сүнс махбодтой болно гэсэн үг, өөрөөр хэлбэл Бурхан махан биетэй болдог гэсэн үг; махбодоор хийж буй Түүний ажил нь Сүнсний ажил бөгөөд энэ нь махбодоор хийгдэж, махбодоор илэрхийлэгддэг. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг биелүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон хэвийн хүн чанартай бие л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. Бурхан эхлээд ирэх үеэр, хэрвээ хорин есөн нас хүрэхээс нь өмнө Түүнд хэвийн хүн чанар байгаагүй бол, хэрвээ Тэр төрөнгүүтээ л ид шидийг үзүүлж чадсан бол, хэрвээ Тэр хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж чадсан бол, хэрвээ газар дээр анх хөл тавьсан үеэсээ л Тэр энэ хорвоогийн асуудлуудыг ухан ойлгож, хүн болгоны бодол, санааг мэдэж чадаж байсан бол Түүнийг энгийн хүн гэж хэлж чадахгүй байх байсан бөгөөд Түүний махан биеийг хүний бие гэж хэлж чадахгүй байх байсан юм. Хэрвээ Христийн хувьд байдал ийм байсан бол бие махбодтой болсон Бурханы мөн чанар болоод утга учир алдагдах байсан. Тэр хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан нь, Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг баталдаг; улмаар Тэр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг дамжсан явдал нь Тэр ердийн махан бие байсан гэдгийг харуулдаг; цаашлаад Түүний ажил нь Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Ажилд нь хэрэгтэй байсан учраас л Бурхан махбод болсон, өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махбодоор, хэвийн хүн чанараар хийх хэрэгтэй байдаг. Энэ нь “Үг махбод болохын”, “Үг махбодоор илрэхийн” урьдчилсан нөхцөл бөгөөд энэ нь Бурханы хоёр удаа бие махбодтой болсны цаад үнэн түүх юм.

29/01/2019

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө IV Бурханы ариун байдал (I)” Хоёрдугаар хэсэг(Монгол хэлээр)

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө IV Бурханы ариун байдал (I)” Хоёрдугаар хэсэг (Монгол хэлээр)
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан ажиллаж, Бурхан хүнд анхаарал тавьж, хүнийг онцлон үздэг ба Сатан Түүний алхам бүрийг салахгүй мөрддөг. Бурханы дэмжиж тэтгэж байгаа хэнийг ч Сатан мөн л харж, ардаас нь цаг ямагт дагаж байдаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд өөрийн чадах бүхнийг хийж, өөрийн далд зорилгод хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, зовоож, сүйрүүлэхээр янз бүрийн хорон арга ашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнд шүтэн мөргөж, түүнтэй хамт муу үйлийг үйлдэх юм. Энэ нь Сатаны муу ёрын сэдэл биш гэж үү? …Сатан Бурхантай дайтаж, Түүний араас цаг ямагт мөрддөг. Түүний зорилго нь Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажлыг нурааж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг эзэмдэн хянаж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг бүрмөсөн устгах юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатанд ашиглуулахын тулд түүний эзэмшилд орох учиртай—энэ бол түүний зорилго.”

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III Хоёрдугаар хэсэг”Монгол хэлээр

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III Хоёрдугаар хэсэг” Монгол хэлээр
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Түүний ажил болон Түүний хийдэг зүйлд ямар ч хориотой зүйл байдаггүй бөгөөд энэ нь ямар ч хүн, зүйл эсвэл объектоор хязгаарлагдахгүй, үүнийг ямар ч дайсагнагч хүчин тасалдуулж чадахгүй. Өөрийн шинэ ажилдаа Тэр үргэлжид-ялагч Хаан байх ба ямар нэгэн дайсагнагч хүчин болон хүн төрөлхтний бүх тэрс үзэл болон эндүүрэл төөрөгдөл нь бүгд Түүний хөлийн тавиур дор гишгэлэгддэг. Өөрийн ажлын ямар шинэ үе шатыг Тэр хэрэгжүүлж байгаа нь хамаагүй, энэ нь хүн төрөлхтний дунд өрнөж, өргөжих ёстой бөгөөд энэ нь, Түүний агуу ажил дуусах хүртэл бүхий л орчлон ертөнц дээр саадгүйгээр хэрэгжих ёстой. Энэ бол Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан бөгөөд Түүний эрх мэдэл, хүч чадал билээ. ”

27/01/2019

“Бүхнийг Захирагч Нэгэн” баримтат киноны трейлер | Амьдралын Нууцыг Шинжлэх нь (Монгол хэлээр)

“Бүхнийг Захирагч Нэгэн” баримтат киноны трейлер | Амьдралын Нууцыг Шинжлэх нь (Монгол хэлээр)
Үнс нь үнс рүүгээ, тоос шороо нь шороо руугаа.Өвчин болон үхлийг хэн ч ялж чадахгүй.Хөгшрөлт болон бие махбодын доройтлын хуулийг хэн ч өөрчилж чадахгүй.… … … …“Бид яагаад амьдардаг вэ? Бид яагаад үхэх ёстой вэ? Энэ дэлхийг хэн захирдаг вэ?”
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.


Сайн мэдээний дуу “Эзэн Есүсийг дуурайцгаа” Есүс Христ бол миний Хайртай хүн (гоё дуу)


Сайн мэдээний дуу “Эзэн Есүсийг дуурайцгаа” Есүс Христ бол миний Хайртай хүн (гоё дуу)
Есүс Бурханы ажлыг, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцээсэн, анхаарлаа Бурханы хүсэлд хандуулж, аминч зорилго, төлөвлөгөөгүй байсан. Тэр Бурханы төлөвлөгөөг төвд нь тавьсан. Тэнгэрлэг Эцэгт Тэр залбирч, Тэнгэрлэг Эцгийн хүслийг эрж хайсан. Тэр үргэлж эрж хайж бас залбирч байсан. Хэрэв та нар Есүс шиг бүх халамжаа Бурханд зориулж, Махан биеэс нүүр буруулбал Бурхан чамд амин чухал даалгавар өгч, Түүнд үйлчлэх боломж олгоно. Тэр ийнхүү залбирсан, “Бурхан Эцэг минь! Хүсэл тань биелэх болтугай. Миний хүслээр биш, харин Таны төлөвлөгөө биелэх болтугай. Таны гарт шоргоолж адил сул дорой хүнд Та яагаад санаа тавина гэж? Би Таны хүслийг биелүүлэхийг л хүсдэг, Өөрийн хүссэнээр Надад үйлдээч.” Хэрэв та нар Есүс шиг бүх халамжаа Бурханд зориулж, Махан биеэс нүүр буруулбал Бурхан чамд амин чухал даалгавар өгч, Түүнд үйлчлэх боломж олгоно. Иерусалим руу явах замдаа Есүсийн зүрх шаналж зовсон. Гэсэн ч Тэр амлалтаа биелүүлхээр Цовдлогдох газар луугаа урагшилсан. Эцэст нь Тэр загалмайд хадагдан, нүгэлт махан биеийн дүртэй болж, Золин аврах ажлыг гүйцээн, үхлийн дөнгөн дээгүүр өргөгдсөн. Хэрэв та нар Есүс шиг бүх халамжаа Бурханд зориулж, Махан биеэс нүүр буруулбал Бурхан чамд амин чухал даалгавар өгч Түүнд үйлчлэх боломж олгоно. Есүс 33 жил амьдарч Бурханыг баярлуулах бүхнийг хийсэн, хэзээ ч алдах, олох тухай бодолгүй, Эцэг Бурханы хүслийг бодсон. Эзэн Есүсийн энэ үйлчлэл эгнэгт Бурханы хүсэлтэй нийцэж байсан. Тиймээс золин авралын ачааг Тэр гүйцээх чадалтай байсан. Эцэс төгсгөлгүй зовлонг тэвчиж, тоймгүй олон удаа Сатанд соригдсон. Гэвч Тэр хэзээ ч итгэл алдраагүй. Итгэл ба хайраар Бурхан Түүнд энэ ачааг өгсөн. Хэрэв та нар Есүс шиг бүх халамжаа Бурханд зориулж, Махан биеэс нүүр буруулбал Бурхан чамд амин чухал даалгавар өгч Түүнд үйлчлэх боломж олгоно. Зөвхөн ийм үед л та нарыг Бурханы хүслийг биелүүлж, Бурханы даалгаврыг гүйцээж, Бурханд үнэнчээр үйлчилдэг гэж хэлж зүрхэлнэ. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

25/01/2019

4. Завхарсан хүн төрөлхтөнд махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй байдаг.

4. Завхарсан хүн төрөлхтөнд махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй байдаг.

Бурханы махбод дахь ажлын үе шат бүр бүхий л эрин үеийн Түүний ажлыг төлөөлөх бөгөөд хүний ажилтай адилаар тодорхой нэг хугацааг төлөөлдөггүй. Иймээс Түүний сүүлчийн бие махбодын ажлын төгсгөл нь Түүний ажил бүрэн төгсгөлдөө очсон гэсэн үг биш байсан, учир нь махбодоороо хийх Түүний ажил бүхий л эрин үеийг төлөөлдөг бөгөөд Өөрийн ажлыг махбодоороо хийсэн хугацааг нь зөвхөн төлөөлдөггүй. Бие махбодтой байх хугацаандаа Тэр бүхий л эрин үеийн ажлаа төгсгөх ба үүний дараа энэ нь бүх газар нутагт түгдэг. Бие махбодтой болсон Бурхан Өөрийн үйлчлэлийг биелүүлсэний дараа Өөрийг нь дагадаг хүмүүст хожмын ажлаа даалгадаг. Ийм маягаар бүхэл бүтэн эрин үед хийх Түүний ажил тасалдалгүйгээр гүйцэтгэгдэх болно. Бие махбодтой болж хийсэн бүхий л эрин үеийн ажлыг зөвхөн бүх орчлон ертөнцөд түгсэн цагт л гүйцэлдсэн гэж тооцдог. Бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эринийг эхлүүлдэг ба Түүний ажлыг үргэлжлүүлэх хүмүүс нь Түүнд ашиглагддаг хүмүүс юм. Хүний хийсэн ажил бүгд махбод дахь Бурханы үйлчлэлийн дотор байх бөгөөд энэ цар хүрээнээс хэтрэн гарах чадваргүй. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирээгүй бол хүн хуучин эрин үеийг дуусгаж, шинэ эрин үед орж чадахгүй. Хүний хийсэн ажил ердөө л хүний хувьд боломжтой үүргийнх нь хүрээнд байх бөгөөд Бурханы ажлыг төлөөлдөггүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л ирж, хийх ёстой ажлаа гүйцээх боломжтой, Түүнээс өөр хэн ч Түүний өмнөөс энэ ажлыг хийж чадахгүй. Мэдээж Миний энд ярьж байгаа зүйл бие махбодтой Бурханы ажилтай холбоотой. Энэ бие махбодтой болсон Бурхан эхлээд хүний үзэлтэй үл нийцэх ажлын алхмыг хийдэг, үүний дараа Тэр хүний үзэлтэй үл нийцэх илүү их ажлыг хийдэг.

24/01/2019

4. Завхарсан хүн төрөлхтөнд махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй байдаг.

4. Завхарсан хүн төрөлхтөнд махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй байдаг.

Ажил гэдэг үүднээс ярьвал махбод дахь Түүний ажил туйлын ач холбогдолтой бөгөөд ажлыг бүрэн дуусгадаг Нэгэн бол Сүнс биш бие махбодтой болсон Бурхан билээ. Зарим хүмүүс, Бурхан заримдаа газар дэлхий дээр ирж, хүмүүст үзэгдэж, бүх хүн төрөлхтнийг биечлэн шүүж, нэгийг нь ч үлдээлгүй нэг нэгээр нь туршдаг гэж итгэдэг. Ингэж боддог хүмүүс бие махбодтой болох ажлын энэ үе шатыг мэддэггүй. Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүдэггүй ба хүмүүсийг нэг нэгээр нь туршдаггүй; ийнхүү хийх нь шүүлтийн ажил биш байх байсан. Бүх хүн төрөлхтний ялзрал адил биш гэж үү? Хүний мөн чанар бүхэлдээ ижил биш гэж үү? Шүүгдэж байгаа зүйл нь хүн төрөлхтний ялзарсан мөн чанар, Сатаны ялзруулсан хүний мөн чанар, хүний бүх гэм нүгэл билээ. Бурхан хүний ялихгүй агаад аар саар алдааг шүүдэггүй. Шүүлтийн ажил нь бэлгэдэл бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүх хүн төрөлхтний шүүлтийг төлөөлөхийн тулд бүлэг хүмүүсийг шүүдэг ажил юм. Өөрийн ажлыг бүлэг хүмүүс дээр биечлэн гүйцэтгэхдээ бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлөхийн тулд махбод дахь Бурхан Өөрийн ажлыг ашигладаг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний шударга бус байдал буюу Бурханыг эсэргүүцэх хүний эсэргүүцлийг, тухайлбал хүний Бурханыг хүндэлдэггүй байдал эсвэл Бурханы ажилд саад болох зэрэг байдлыг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болоод үг нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн төсөөлж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ.

23/01/2019

4. Завхарсан хүн төрөлхтөнд махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй байдаг.

4. Завхарсан хүн төрөлхтөнд махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй байдаг.
Махан биед амьдарч байгаа бүх хүмүүсийн хувьд зан чанараа өөрчлөхөд зорьсон зорилго шаардлагатай, Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай. Хоёуланд нь зөвхөн Бурханы махбод болсон биеэр хүрэх боломжтой ба хоёуланг нь эгэл, бодит махбодоор биелүүлэх боломжтой. Ийм ч учраас бие махбодтой болох нь шаардлагатай зүйл бөгөөд ялзарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл юм. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын Бурхадын дүр төрхийг өөрсдийн зүрх сэтгэлээс зайлуулах ёстой, хүмүүс ялзарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас эхлээд тэд өөрсдийн ялзарсан зан чанарыг мэдэх ёстой. Хэрэв хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурхадын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй Бурхадын дүр төрхийг дан ганц үгээр ил гаргаж, хөөж, бүрэн зайлуулж чадахгүй. Ийнхүү хийвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй байх болно. Зөвхөн бодитой Бурхан болон Бурханы бодит дүр л эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлийг орлож, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдэх боломж олгох ба зөвхөн ийм маягаар л хүссэн үр дүндээ хүрч чадна. Хүн, өнгөрсөн хугацаанд хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг ухаардаг. Сүнсний шууд удирдлагаар, тэр ч бүү хэл хэн нэгэн хүний сургаалаар биш харин бие махбодтой болсон Бурхан л энэ үр дүнд хүргэж чадна. Бие махбодтой болсон Бурханы эгэл чанар ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын төсөөллийн эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурхан албан ёсоор Өөрийн ажлыг хийх үед хүний үзэл ил болдог. Хүний анхдагч үзэл, бие махбодтой болсон Бурханаас эрс ялгаатай байдаг байдлаар нь л дамжуулан илчлэгдэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл бодит байдлын эсрэг ялгаагүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодит байдал болоод эгэл чанарыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийн дүр төрх, Өөрийн оршихуйг бүрэн үзүүлсэн цагт л хүн Бурханыг илүү бодитой мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд ямар ч махан биетэй хүн хүрч чадахгүй. Мэдээж Бурханы Сүнс ч бас энэ үр дүнд хүрэх чадваргүй. Бурхан ялзарсан хүнийг Сатаны нөлөөнөөс аварч чадна, гэхдээ энэ ажлыг Бурханы Сүнс шууд биелүүлж чадахгүй;

22/01/2019

4. Завхарсан хүн төрөлхтөнд махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй байдаг.



(Бурханы үгээс сонгосон хэсэг)
4. Завхарсан хүн төрөлхтөнд махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй байдаг.

Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

Бурханы ажлын бай нь Сатаны сүнс эсвэл ямар нэг биегүй хоосон зүйл биш, харин махан биеэс бүтсэн, Сатанаар ялзруулагдсан хүн учраас Тэр махбод болсон билээ. Чухамдаа хүний махан бие ялзарсан учраас Бурхан махан биетэй хүнийг Өөрийн ажлын бай болгосон; цаашлаад хүн ялзралын бай учраас Тэр Өөрийнхөө авралын ажлын бүх үе шатанд хүнийг Өөрийн ажлын цорын ганц бай болгосон. Хүн бол мах, цуснаас бүтсэн мөнх бус оршихуй бөгөөд хүнийг аварч чадах цор Нэгэн бол Бурхан билээ. Ийм маягаар Бурхан, Өөрийн ажлыг хийхийн тулд хүнтэй адил шинж чанарыг эзэмшсэн махбод болох ёстой байсан, ингэснээр Түүний ажил илүү дээр үр дүнд хүрч болох юм. Хүн махан биетэй, гэм нүглийг ялан дийлж, өөрийгөө махан биеэс салгах чадваргүй учраас Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан чухамдаа махбод болох ёстой. Бие махбодтой болсон Бурханы мөн чанар болон ялгамж чанар нь хүний мөн чанар болон ялгамж чанараас ихээхэн ялгаатай боловч Түүний гадаад төрх нь хүнийхтэй яг адил, Тэр энгийн хүний дүр төрхтэй бөгөөд энгийн хүний амьдралаар амьдардаг тул Түүнийг харсан хүмүүс энгийн хүнээс ялгаж чадахгүй. Энэ энгийн төрх байдал ба хэвийн хүн чанар нь Түүний хувьд хэвийн хүн чанараараа Өөрийн бурханлаг ажлыг гүйцэтгэхэд хангалттай. Түүний махбод нь Түүнд хэвийн хүн чанараараа ажиллах боломж олгож, хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийхэд тусладаг бөгөөд цаашлаад Түүний хэвийн хүн чанар нь, хүмүүсийн дунд авралын ажлаа явуулахад Түүнд тусалдаг. Хэдийгээр Түүний хэвийн хүн чанар хүн төрөлхтөн дунд ихээхэн үймээн шуугиан тарьсан ч, тийм үймээн шуугиан Түүний ажлын хэвийн үр дүнд нөлөөлөөгүй.

21/01/2019

3. Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

3. Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

Хэрэв Бурханы Сүнс хүнд шууд хэлбэл тэд бүгд дуу хоолойг нь дагах ба илчлэлтийн үггүйгээр доошоо болж, Паул Дамаск руу явж байхдаа гэрлэн дунд газар унасантай адил болох байсан билээ. Хэрэв Бурхан ажлаа ийм байдлаар үргэлжлүүлсэн бол хүн өөрийн ялзралыг хэзээ ч үгэн шүүлтээр таньж, авралыг хүртэхгүй байх байсан. Зөвхөн махан бие болсоноор л Тэр биечлэн Өөрийн үгсийг бүгдийн чихэнд хүргэн, чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгээр хийсэн шүүлтийн ажлыг хүлээн авч чадах юм. Зөвхөн үүнийг л Түүний үгээр хүрсэн үр дүн гэдэг ба энэ нь харин хүний өмнө Сүнс гарч ирж хүмүүсийг айлган дагуулахыг хэлдэггүй. Зөвхөн ийм бодит, ер бусын ажлын тусламжтайгаар хүний дотор гүнд олон жил нуугдсан хуучин зан чанарыг бүрэн илчлэн гаргаснаар хүн Түүнийг таньж өөрчилж болох юм. Энэ нь бие махбодтой болсон Бурханы бодитой ажил юм; Тэрээр хүн дээр үгээр шүүлт хийж үр дүнд хүрэхийн тулд шүүлтийг ярьж, бодитой байдлаар хийдэг. Энэ бол махан бие болсон Бурханы эрх мэдэл ба Бурханы махан биеийн ач холбогдол билээ. Үүнийг Бурханы махан бие болсон эрх мэдлийг, үгээр хийсэн ажлын хүрсэн үр дүнг, Сүнс махан биед ирсэнийг мэдүүлэх гэж хийдэг. Тэрээр Өөрийн эрх мэдлийг хүн дээр үгээр хийсэн шүүлтээрээ үзүүлдэг. Түүний махан бие нь энгийн хүн чанарын гадна тал нь боловч энэ нь Түүний үг нь хүнд Түүний бүрэн эрх мэдлийг, Тэр Бурхан Өөрөө болохыг, Түүний үгс нь Бурханы Өөрийн илэрхийлэл болохыг харуулж чадсаны үр дүн юм.

20/01/2019

Эзэний эцсийн өдрүүд дэх илрэлт ба ажил “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм”(Хоёрдугаар хэсэг)

Эзэний эцсийн өдрүүд дэх илрэлт ба ажил “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм”(Хоёрдугаар хэсэг) (Монгол хэлээр)
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хаанчлалын эрин үед шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд, мөн бүхэл эриний төлөөх ажлыг хийхийн тулд Бурхан үгээ хэрэглэдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим юм. Тэр, өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болж, Үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхамшгийг үнэхээр харах боломжийг хүнд олгожээ. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгож, хүнийг таягдах зорилгодоо илүү сайн хүрэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үг ашиглахын жинхэнэ утга учир нь энэ юм. ”

19/01/2019

“Бүхнийг Захирагч Нэгэн” Баримтат Киноны Трейлер | Улс Орнуудын Үүсэл ба Уналт (Монгол хэлээр)


“Бүхнийг Захирагч Нэгэн” Баримтат Киноны Трейлер | Улс Орнуудын Үүсэл ба Уналт (Монгол хэлээр)
Улс орон эсвэл үндэстний үүсэл, уналт нь хүний үйлдлийн үр дүн мөн үү? Энэ нь байгалийн хууль мөн үү? Үүн дотор ямар нууц агуулагдаж байна вэ? Улс орон, үндэстний үүсэл ба уналтыг яг хэн удирдаж байдаг юм бэ? Бүхнийг Захирагч Нэгэн хэмээх Христийн хөгжимт баримтат кино нь уг нууцыг удахгүй илчлэх болно!

3. Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:
3. Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

Хэдийгээр бие махбодоор хийх Бурханы ажилд төсөөлөхийн аргагүй олон саад бэрхшээл гардаг ч эцэстээ хүрэх үр дүн нь Сүнсээр шууд хийсэн ажлаас хамаагүй илүү байдаг. Махан биеийн ажил нь ихээхэн зовлон зүдгүүрийн шалтгаан болдог ч махан биед Сүнстэй адилхан агуу ялгамж чанар байдаггүй, Сүнсний нэгэн адил эрх мэдэл эзэмших нь байтугай Сүнстэй адил ер бусын үйл хэргийг ч хийж чадахгүй. Гэхдээ бусдаас ялгарах юмгүй энэ махан биеийн хийсэн ажлын мөн чанар нь шууд Сүнсээр хийсэн ажлаас хавьгүй илүү бөгөөд энэхүү махбод Өөрөө хүний бүх хэрэгцээний хариулт нь юм. Аврагдах хүмүүсийн хувьд, Cүнсний ашиглалтын үнэ цэнэ нь махан биеийнхээс хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгис гээд бүх орчлон ертөнцийг хамрах чадвартай, гэтэл махбодын ажил нь Түүний харилцаж байгаа хүн бүртэй илүү үр дүнтэйгээр холбогддог. Үүнээс гадна бодит хэлбэртэй Бурханы махбодыг хүн илүү их ойлгож, итгэж чадах бөгөөд энэ нь Бурханы тухай хүний мэдлэгийг улам гүнзгийрүүлж, хүнд Бурханы бодит үйл хэргийн талаарх илүү гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чаддаг. Сүнсний ажил нууц далд оршино, мөнх бус хүмүүсийн хувьд ухаж ойлгох байтугай харах хүртэл хэцүү, иймээс ч тэд зөвхөн хоосон төсөөлөлд найдаж л чадна. Махбодын ажил харин энгийн бөгөөд бодит байдалд тулгуурласан, баялаг мэргэн ухааныг шингээсэн, хүний нүдэнд үзэгдэж харагдах барьцтай байдаг; хүн Бурханы ажлын мэргэн ухааныг биеэр мэдрэх боломжтой, үүнд өөрийн асар их төсөөллийг ашиглах шаардлагагүй. Энэ бол Бурханы махбод дахь ажлын нарийн зөв байдал болон жинхэнэ үнэ цэнэ мөн. Сүнс зөвхөн хүнд үл үзэгдэх зүйлсийг болон түүний хувьд төсөөлөхөд амаргүй зүйлсийг хийж чаддаг, тухайлбал Сүнсний гэгээрэл, Сүнсний хөдөлгөлт, Сүнсний удирдамж зэрэг нь оюун санаатай хүний хувьд ямар нэгэн тодорхой утга учраар хангадаггүй. Тэд зөвхөн сэтгэл хөдөлгөлт эсвэл ерөнхий утга учрыг өгөхөөс биш үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Үүнд үгний яг таг удирдамж байдаг ба тодорхой хүсэл, тодорхой шаардсан зорилготой байдаг. Тиймээс хүн таамаглал хийх нь байтугай, тэмтчин бэдэрч, төсөөллөө ашиглах хэрэггүй. Энэ бол махбод дахь ажлын тодорхой байдал бөгөөд Сүнсний ажлаас ялгагдах асар том ялгаа юм. Сүнсний ажил нь зөвхөн хязгаарлагдмал цар хүрээнд зохимжтой бөгөөд махбодын ажлыг орлож чадахгүй. Махбодын ажил нь хүнд хамаагүй илүү оновчтой, чухал зорилго болон Сүнсний ажлаас хамаагүй илүү бодит, үнэ цэнэтэй мэдлэгийг өгдөг. Ялзарсан хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай ажил бол оновчтой үгс, зорьсон зорилго болон харж, хүрч болох зүйлээр хангадаг ажил юм.

17/01/2019

2. Бурхан махбодтой болохын чухлыг чи мэдэх ёстой.

2. Бурхан махбодтой болохын чухлыг чи мэдэх ёстой.

Хүний хийж чадахгүйг энэ махбод хийж чаддагийн шалтгаан нь Түүний дотоод мөн чанар ямар ч хүнийхтэй адилгүй бөгөөд Тэр хүнийг аварч чаддагийн шалтгаан нь Түүний ялгамж чанар ямар ч хүнийхээс өөр учраас юм. Тэр бол хүн, үүнээс ч илүүтэйгээр Бурхан учраас, Тэр махан биетэй энгийн хүний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг учраас, Өөртэй нь хамт газар дэлхий дээр амьдарч байгаа ялзарсан хүнийг аварч чадах учраас энэхүү махбод хүн төрөлхтөнд нэн чухал билээ. Тэр хэдий хүнтэй адил ч гэсэн бие махбодтой болсон Бурхан нь хүн төрөлхтөнд, ямар ч үнэ цэнэтэй хүнээс илүү чухал, учир нь Тэр Бурханы Сүнсний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг бөгөөд Бурханы Сүнснээс илүүтэйгээр Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чаддаг, Бурханы Сүнсээс илүүтэйгээр хүн төрөлхтнийг бүрэн олж авч чаддаг. Үүний үр дүнд хэдий энэ махбод эгэл жирийн ч гэсэн хүн төрөлхтөнд оруулсан Түүний хувь нэмэр, хүн төрөлхтний оршин тогтнол дахь Түүний ач холбогдол Түүнийг илүү эрхэм нандин болгодог бөгөөд мөн энэ махбодын жинхэнэ үнэ цэнэ болон ач холбогдлыг ямар ч хүнтэй жишихийн аргагүй. Хэдий энэ махбод Сатаныг шууд устгаж чадахгүй ч, хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Сатаныг ялж, Сатаныг Өөрийн ноёрхолд бүрэн оруулахын тулд Тэр Өөрийн ажлыг ашиглаж чадна. Бурхан бие махбодтой болсон тул Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг аврах чадвартай юм. Тэр Сатаныг шууд устгадаггүй, харин Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажлыг хийхийн тулд махбод болдог. Ийм маягаар Тэр бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж, ялзарсан хүн төрөлхтнийг илүү сайн аварч чадна. Бие махбодтой болсон Бурхан Сатаныг ялах нь Бурханы Сүнс Сатаныг шууд устгаснаас илүү үнэмшилтэй байж, илүү дээр гэрчлэл хийдэг. Махбод дахь Бурхан, хүнд Бүтээгчийг мэдэхэд нь илүү сайн тусалж, бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж чадна.

16/01/2019

2. Бурхан махбодтой болохын чухлыг чи мэдэх ёстой.


Холбогдолтой Бурханы үг:
2. Бурхан махбодтой болохын чухлыг чи мэдэх ёстой.

Энэ удаа Бурхан ажлаа сүнслэг биеэр биш харин маш эгэл биеэр хийхээр ирсэн. Энэ нь хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы бие байгаад зогсохгүй энэ нь мөн Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл биемахбод билээ. Бусдаас өөр юуг ч Түүнээс олж харахгүй боловч чи Түүнээс урьд нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг хүлээн авах болно. Энэхүү өчүүхэн бие махбод бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үүрсэн, Бурханы бүх үнэн үгийн биелэл бөгөөд хүнд мэдэгдэх Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг асар ихээр хүсээгүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг асар ихээр хүсээгүй гэж үү? Хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг чи асар ихээр хүсээгүй гэж үү? Тэр чамд өөр ямар ч хүний хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлэх бөгөөд чиний ойлгодоггүй үнэнийг ч гэсэн Тэр чамд хэлэх болно. Тэр бол чиний хаанчлалд хүрэх үүд хаалга, чамайг шинэ эрин үе рүү хөтлөгч билээ. Ийм эгэл бие махбод ойлгохын аргагүй олон нууцыг хадгалж байдаг. Түүний үйл хэрэг нь чамд ойлгогдошгүй байж болох боловч Түүний хийдэг бүх ажлын зорилго нь, Тэр бол хүний итгэдэг шиг энгийн нэгэн бие махбод биш гэдгийг чамд харуулахад хангалттай юм. Учир нь Тэр Бурханы хүслийг болон эцсийн өдрүүдэд Бурханы хүн төрөлхтөнд үзүүлдэг халамжийг төлөөлдөг билээ. Хэдийгээр чи тэнгэр газрыг донсолгох мэт санагддаг Түүний хэлдэг үгийг сонсож эсвэл дүрэлзэх галын дөл мэт Түүний нүдийг харж чадахгүй байсан ч гэсэн, хэдий чи Түүний төмөр савааны сахилгажуулалтыг мэдэрч чадахгүй байсан ч гэсэн Түүний үгнээс чи Бурханы уур хилэнг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэл нигүүлсэл үзүүлдгийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар болон Түүний мэргэн ухааныг харж, цаашлаад бүх хүн төрөлхтөнд үзүүлэх Бурханы анхаарал, халамжийг ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь, тэнгэр дэх Бурхан газар дээр хүмүүсийн дунд амьдарч байгааг харах боломжийг хүнд олгож, хүнийг Бурханыг мэдэж, дуулгавартай байж, хүндэлж, хайрлах боломжтой болгоход оршино. Ийм учраас Тэр хоёр дахь удаагаа бие махбодод эргэн ирсэн.

15/01/2019

Ариун Сүнсний үг “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт” (Хоёрдугаар хэсэг) (Монгол хэлээр)


Ариун Сүнсний үг “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт” (Хоёрдугаар хэсэг) (Монгол хэлээр)
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулж, төсөөлж чадах зүйлс юм. Номлол эсвэл үзэл байсан ч эдгээр нь бүгд хүний сэтгэхүйгээр хүрч болох зүйл байдаг. Хүний ажлын хэмжээнээс үл хамааран энэ нь хүний туршлага, хүний хардаг зүйл эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах цар хүрээнээс хэтэрч чаддаггүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй, өөрөөр хэлбэл үүнд хүний сэтгэхүйгээр хүрэхийн аргагүй байдаг. Тэр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Түүний Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг илэрхийлдэг—энэ оршихуй нь Түүний төрөлх зан чанар бөгөөд үүнд хүн хүршгүй. ”

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II 3-р хэсэг” (Монгол хэлээр)

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II 3-р хэсэг” (Монгол хэлээр) Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд, “Бурхан зөвхөн Түүний үгэнд дуулгавартай байж, Түүний тушаалыг дагаж чадах хүмүүсийн талаар анхаардаг Бурхан санаа тавьдаг хүмүүстээ асар их өршөөнгүй байдаг ба Өөрийн жигшиж, голдог хүмүүст гүнээ хилэгнэж байдаг Эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханы уур хилэнг зөвхөн Түүний үгнээс л харах бөгөөд Бурханы уур хилэнг жинхэнээр амсахгүй Бурханы зан чанар хэзээ ч хүнээс нуугдмал байгаагүй—хүний зүрх сэтгэл Бурханаас хөндийрсөн ” гэх агуулгуудыг багтаана.

14/01/2019

Библийн кино “Библийн тухай нууцыг задлах нь” Библийн тухай хамгийн шинэ тайлбар (Монгол хэлээр)

Библийн кино “Библийн тухай нууцыг задлах нь” Библийн тухай хамгийн шинэ тайлбар (Монгол хэлээр)

Фэн Жиахуй бол Хятад дахь гэр чуулганы номлогч билээ. Тэр Эзэнд олон жилийн турш итгэсэн бөгөөд Библи нь Бурханы онгодыг хүртсэн, тиймээс хүн үүнийг итгэлдээ мөрдөх ёстой, Бурханы үг Библиэс гадуур байдаггүй бөгөөд Библиэс хазайх нь тэрс үзэл гэж тэр үргэлж боддог байв. Гэтэл сүүлийн жилүүдэд чуулган улам бүр эзгүйрэн хоосрох болж, итгэгчид итгэлдээ хайнга анзааргагүй болж, түүнд асар их эргэлзээ төрүүлэх болжээ. Библийн тухай тэр яаж ч ярилаа гээд чуулганаа дахин сэргээх боломжгүй болсон байв ... Нэгэн өдөр хамтран зүтгэгч Юань ах Төгс Хүчит Бурханы Чуулганаас гэрчлэгчдийг урин авчирч, дахин дахин хүчтэй мэтгэлцсэнээр Фэн Жиахуй Библийн дотоод түүх болон мөн чанарыг эцэстээ ойлгосон билээ. Тэр үүнээс гарч, Хурганы мөрийг даган, бусад итгэгчдээ дагуулан Төгс Хүчит Бурхан руу эргэсэн юм.

12/01/2019

1. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

1. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?
Христийн ажил болоод илэрхийлэл нь Түүний бодит байдлыг тодорхойлдог. Тэр, Өөрт нь олгогдсон жинхэнэ зүрх сэтгэлтэйгээр дуусгах чадвартай юм. Тэр жинхэнэ зүрх сэтгэлээр тэнгэрт байгаа Бурханыг бишрэн шүтэх чадвартай ба жинхэнэ зүрх сэтгэлээр Бурхан Эцгийн хүслийг эрж хайдаг. Энэ нь бүгд Түүний мөн чанараар тодорхойлогддог. Иймээс Түүний төрөлхийн илчлэл нь ч гэсэн Түүний мөн чанараар тодорхойлогддог; Түүний төрөлхийн илчлэл ингэж нэрлэгддэгийн шалтгаан нь Түүний илэрхийлэл бол дуураймал биш эсвэл хүний боловсролын үр дүн биш эсвэл хүний олон жилийн дэмжлэгийн үр дүн биш учраас юм. Тэр үүнийг сураагүй эсвэл үүгээр Өөрийгөө гоёогүй; харин энэ нь Түүний дотор төрөлхийн байдаг. Хүн Түүний ажлыг, Түүний илэрхийллийг, Түүний хүн чанарыг, Түүний энгийн хүний бүх амьдралыг үгүйсгэж болох юм, гэвч Тэр жинхэнэ зүрх сэтгэлээр тэнгэрт байгаа Бурханыг бишрэн шүтдэг гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй; Тэр тэнгэрлэг Эцгийн хүслийг биелүүлэхээр ирсэн гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй ба Бурхан Эцгийг эрж хайдаг Түүний чин сэтгэлийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хэдий Түүний дүр төрх мэдрэхүйд таатай биш, Түүний яриа ер бусын төрх намбыг эзэмшдэггүй ба Түүний ажил хүний төсөөлдөг шиг газар нураам эсвэл тэнгэр чичрүүлэм биш боловч Тэр бол үнэндээ, тэнгэрлэг Эцгийн хүслийг жинхэнэ зүрх сэтгэлээр биелүүлдэг, тэнгэрлэг Эцэгт бүрэн захирагддаг бөгөөд үхэх хүртлээ дуулгавартай байдаг Христ мөн юм. Учир нь Түүний мөн чанар бол Христийн мөн чанар юм. Энэ үнэн нь хүн итгэхэд хэцүү боловч үнэндээ оршин байдаг. Христийн үйлчлэл бүрэн биелэх үед, Түүний зан чанар ба Түүний оршихуй нь тэнгэр дэх Бурханы зан чанар, оршихуйг төлөөлж байгааг хүн Түүний ажлаас харах боломжтой болно.

11/01/2019

1. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

1. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Христийн хүн чанар нь Түүний бурханлаг чанараар удирдуулдаг. Хэдий Тэр махан биетэй ч Түүний хүн чанар нь бие махбодтой хүнийхтэй бүрэн адилгүй. Түүнд Өөрийн өвөрмөц зан ааш бий ба энэ нь ч гэсэн Түүний бурханлаг чанараар удирдуулдаг. Түүний бурханлаг чанарт ямар ч сул тал байхгүй; Христийн сул тал нь Түүний хүн чанартай холбоотой. Тодорхой хэмжээнд энэхүү сул тал нь Түүний бурханлаг чанарыг хязгаарладаг, гэхдээ тэдгээр хязгаар нь тодорхой хүрээ, цаг хугацаан дотор байдаг ба хязгааргүй биш. Өөрийн бурханлаг чанарын ажлыг хэрэгжүүлэх цаг ирэх үед, Түүний хүн чанараас үл хамааран энэ нь хийгддэг. Христийн хүн чанар нь Түүний бурханлаг чанараар бүрэн захирагддаг. Түүний хүн чанарын энгийн амьдралаас гадна Түүний хүн чанарын бусад бүх үйлдэлд Түүний бурханлаг чанар нөлөө үзүүлж, нөлөөлж, захирч байдаг. Хэдийгээр Христ хүн чанартай ч гэсэн, энэ нь Түүний бурханлаг чанарын ажлыг тасалдуулахгүй. Нарийн хэлбэл Христийн хүн чанар нь Түүний бурханлаг чанарт захирагддаг учраас тэр юм; хэдийгээр Түүний хүн чанарын бусдын өмнө биеэ авч явах байдал нь төлөвшөөгүй байсан ч, Түүний бурханлаг чанарын ажилд энэ нь нөлөөлөхгүй. Түүний хүн чанар завхраагүй гэж хэлэх үедээ Би, Христийн хүн чанар нь Түүний бурханлаг чанарт шууд захирагдах ба Тэрээр энгийн хүнийг бодвол илүү өндөр мэдрэмжийг эзэмшсэн байдаг гэж хэлсэн юм. Түүний хүн чанар нь Өөрийн ажилдаа бурханлаг чанараар удирдуулахад хамгийн их тохирсон байдаг; Түүний хүн чанар нь бурханлаг чанарын ажлыг илэрхийлэх хамгийн их чадвартай, мөн түүнчлэн тийм ажилд захирагдах хамгийн чадвартай нь юм.

10/01/2019

Бурханы дуудлага Мюзикл жүжиг Магтаалын найрал дуу | Ес дэх үзүүлбэр

Бурханы дуудлага Мюзикл жүжиг Магтаалын найрал дуу | Ес дэх үзүүлбэр Хүн бүхэн амьдралынхаа турш, Бурхантай цуг алхсан ч Бурхан бол амьд бүхнийг захирдагийг мэддэггүй, Бурхан бүх зүйлийг хэрхэн зохицуулж, яаж удирддагийг ч мэддэггүй Өнө эрт цагаас өнөөг хүртэл энэ бол хэний ч мэдээгүй зүйл билээ Үүнийг хэн ч мэдэхгүй Бурханы замыг олоход хэтэрхий хэцүүгээс эсвэл Эсвэл Түүний төлөвлөгөө хараахан биелээгүйгээс бус, Харин хүний (хүний) сэтгэл, сүнс Бурханаас хэтэрхий алс байдаг Хүн Бурханыг дагахдаа ч Хүн бүхэн яагаад ч юм Сатанд үйлчлэгчийн дүртэй байдаг Хүн хэзээ ч өөрөө үүнийг ойлгож, ухаардаггүй Түнэр харанхуйг мэдэрдэггүй Хэн ч Бурханы алхмууд болон илрэлтийг хайх санаачлага гаргаагүй Хэн ч Бурханы анхаарал, халамжинд амьдарч, оршихыг хүсээгүй Гэвч тэд энэ дэлхийд дасан зохицож, Сатан хорон мууг сонгож Түүнчлэн ёс бус хүн төрөлхтний дагасан амьдралын дүрэмд өөрийгөө тохируулдаг Энэ үед хүний зүрх сэтгэл, сүнс нь Сатанд өргөх бэлэг болж хувирдаг Хүний сэтгэл, сүнс Сатаны хоол болон хувирч Бүр түүний суурьших газар нь, тоглоомын талбай нь болдог Хүн Бурханыг дагахдаа ч Хүн бүхэн яагаад ч юм Сатанд үйлчлэгчийн дүртэй байдаг Хүн хэзээ ч өөрөө үүнийг ойлгож, ухаардаггүй Түнэр харанхуйг мэдэрдэггүй Ийм үед хүн өөрийн мэдэлгүй хүн байх гол зарчмаа алддаг Тэгээд өөрийн оршин буй зорилго үнэ цэнээ мэдэхээ болидог Бурханы хуулиуд болон Бурхан хүнтэй хийсэн гэрээ хүний сэтгэлээс аажмаар үгүй болдог Хүн Бурханыг эрж хайж, анхаарахаа болидог Цаг хугацаа улиран өнгөрѳхѳд, Бурхан яагаад хүнийг бүтээснийг Бурханы үгийг хийгээд бүх зүйлийг Бурханаас ирдэгийг ч ойлгохоо болидог Хүн Бурханы хуулиудыг зөрчиж эхэлдэг Хүн Бурханы хуулиудыг зөрчиж эхэлдэг Хүний зүрх сэтгэл, сүнсээрээ хөшүүн болно Бурхан Өөрийн бүтээсэн хүнийг алдаж, Харин хүн өөрийн эхлэлийн үндсийг алддаг Энэ бол маш том харуусал, Энэ бол хүн төрөлхтний том харуусал Энэ бол маш том харуусал, Энэ бол хүн төрөлхтний том харуусал “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоосТөгс Хүчит Бурхан

09/01/2019

1. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

(Бурханы үгээс сонгосон хэсэг)

Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм
1. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм; энэ мөн чанар нь Түүний ажилд саад болохгүй бөгөөд Тэр Өөрийн ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг яавч хийхгүй, Өөрийн хүслийн эсрэг чиглэсэн ямар ч үгийг Тэр хэлэхгүй юм. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан нь Өөрийн удирдлагад саад болох ямар ч ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. Ариун Сүнсний ажлын мөн чанар нь хүнийг аврах бөгөөд энэ нь Бурханы өөрийн удирдлагын төлөө билээ. Үүний адилаар, Христийн ажил нь хүнийг аврах бөгөөд Бурханы хүслийн төлөө юм. Бурхан махан биетэй болж, Өөрийн мөн чанарыг Өөрийн махан биедээ бодитой болгох ба Түүний тэрхүү махан бие нь Өөрийнхөө ажлыг хийхэд хангалттай билээ. Тиймээс, Бурханы Сүнсний бүх ажил нь бие махбодтой байх хугацаанд, Христийн ажлаар солигдох бөгөөд бие махбодтой болсон Бурханы цаг хугацааны турш дахь бүх ажил нь Христийн ажил байх юм. Энэ нь өөр ямар ч эрин үеийн ажилтай холилдохгүй. Нэгэнт Бурхан махан биетэй болсон учраас, Тэрээр Өөрийн бие махбодын ялгамж чанараар ажиллана; Тэр нэгэнт бие махбодтой ирсэн учраас Өөрийн хийх ёстой ажлаа махан биеэрээ дуусгана. Бурханы Сүнс ч байсан эсвэл Христ ч байсан хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд Тэр Өөрийн хийх ёстой ажлыг хийж, Өөрийн биелүүлэх ёстой үйлчлэлийг гүйцэтгэдэг.

08/01/2019

5-р бүлэг. Бие махбодтой болсон Бурханы тухай үнэнийг чи мэдэх ёстой


1. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:
5-р бүлэг. Бие махбодтой болсон Бурханы тухай үнэнийг чи мэдэх ёстой

Эхний бие махбодтой болсон Бурхан газар дээр гучин гурван жил хагас амьдарсан боловч тэдгээр жилийн зөвхөн гурван жил хагаст л Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэсэн. Тэр ажиллаж байх үедээ болон Өөрийн ажлыг эхлэхээс өмнө аль алинд нь хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан юм. Тэр Өөрийн энгийн хүн чанартаа гучин гурван жил хагас амьдарсан. Сүүлийн гурван жилхагасын туршид Тэр Өөрийгөө бие махбодтой болсон Бурхан гэдгийг илчилсэн. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө Тэр Өөрийн бурханлаг чанарыг харуулалгүй, жирийн, хэвийн хүн чанартайгаар гарч ирсэн ба албан ёсоор Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлсний дараа л Түүний бурханлаг чанар илэрхийлэгдсэн. Эхний хорин есөн жилд Түүний амьдрал болоод ажил бүгдээрээ Тэр бол жинхэнэ хүн, хүний хүү, бие махбод байсныг харуулж байсан; учир нь Түүний үйлчлэл хорин есөн наснаас нь хойш л жинхэнээсээ эхэлсэн юм. Бие махбодтой болох гэдгийн утга учир нь Бурхан махан биетэйгээр илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махан биеийн дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд Тэр эхлээд махан бие, хэвийн хүн чанартай махан бие байх ёстой; ядаж энэ нь үнэн байх ёстой. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир бол Бурхан махбодод амьдарч, ажилладаг, Өөрийн чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог юм. Бие махбодтой болсон Түүний амьдрал ба ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх Түүний амьдрал. Тэр хүний амьдралын хэвийн ёс суртахуун, хуулийг дуулгавартай дагаж, хүний хэвийн хэрэгцээ (хоол, хувцас, орон байр, нойр), хүний хэвийн сул талууд болон хүний хэвийн сэтгэл хөдлөлтэй тун хэвийн хүн чанартайгаар энгийн нэг айлд амьдардаг. Өөрөөр хэлбэл, энэ эхний үе шатанд Тэр хүний бүх хэвийн үйл ажиллагааг эрхлэн бурханлаг биш, бүр хэвийн хүн чанартайгаар амьдардаг.

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө III Бурханы эрх мэдэл (II)” (Нэгдүгээр хэсэг)(Монгол хэлээр)

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө III Бурханы эрх мэдэл (II)” (Нэгдүгээр хэсэг)(Монгол хэлээр)

Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд, “Бурханы эрх мэдлийг макро болон микро өнцгөөс ойлгох нь Хүн төрөлхтний хувь заяа болон орчлон ертөнцийн хувь заяа нь Бүтээгчийн дээд эрхээс салшгүй юм ” гэх агуулгуудыг багтаана. 
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

06/01/2019

5. Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?


5. Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?

Хэрвээ хүмүүс амьд зүйлс болж, Бурханд гэрчлэл хийж, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл Бурханы авралыг хүлээн зөвшөөрөх ёстой, тэд Түүний шүүлт болон гэсгээлтэнд баяртайгаар захирагдах ёстой ба Бурханы засалт, харьцалтыг баяртайгаар хүлээн авах ёстой. Зөвхөн тэр үед л тэд Бурханы шаардсан бүх үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болно, зөвхөн тэр үед л тэд Бурханы авралыг олж авч, үнэхээр амьд зүйлс болох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи амилсан хүн мөн үү?”-ээс

Бурхан, дуулгавартай байдлаар нь дамжуулан, Бурханы үгийг идэж, ууж, эдлэж байгаагаар дамжуулан, мөн тэдний амьдрал дахь зовлон шаналал, цэвэршүүлэлтээр нь дамжуулан хүмүүсийг төгс болгодог. Зөвхөн ийм итгэлээр л дамжуулан хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг, зөвхөн ингэснээр л тэд Бурханы жинхэнэ мэдлэгийг эзэмшиж чадна. Бурханы нигүүлсэл дунд амьдрахдаа сэтгэл ханалгүйгээр идэвхтэйгээр үнэнээр цангаж, үнэнийг эрж хайж, Бурхан авахуйц байхыг зорих нь—ухамсартайгаар Бурханыг дуулгавартай дагах гэсэн үг юм; энэ нь Бурханы хүсдэг яг тийм төрлийн итгэл билээ.

05/01/2019

Эзэн Есүс эргэн ирэх үедээ хэлсэн үг “Бурханы ажил ба хүний ажил” (Нэгдүгээр хэсэг)

Эзэн Есүс эргэн ирэх үедээ хэлсэн үг “Бурханы ажил ба хүний ажил” (Нэгдүгээр хэсэг)
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулж, төсөөлж чадах зүйлс юм. Номлол эсвэл үзэл байсан ч эдгээр нь бүгд хүний сэтгэхүйгээр хүрч болох зүйл байдаг. Хүний ажлын хэмжээнээс үл хамааран энэ нь хүний туршлага, хүний хардаг зүйл эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах цар хүрээнээс хэтэрч чаддаггүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй, өөрөөр хэлбэл үүнд хүний сэтгэхүйгээр хүрэхийн аргагүй байдаг. Тэр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Түүний Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг илэрхийлдэг—энэ оршихуй нь Түүний төрөлх зан чанар бөгөөд үүнд хүн хүршгүй. ”

04/01/2019

5. Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?

5. Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?

Бурханыг дуулгавартай дагаж, хайрлаж, Бурханы бүтээлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэх нь Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар, Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлэгдэх үнэ цэнэтэй тухай, Өөрийн бүтээлүүддээ Бурхан хэрхэн авралын ажлыг хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэх итгэлээрээ та нарын эзэмших ёстой наад захын зүйлс юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан бие дэх амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж,төрөлх байдлаараа байгаа амьдралаа Бурханы оршихуй доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эзэмшлээс гарч, Бурханы ивээл, хамгаалалтан дор амьдрахын нэр юм. Энэ бол махан биедээ биш Бурханд дуулгавартай байдлыг олж авах явдал бөгөөд энэ нь, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авах боломжийг Бурханд олгож, та нарыг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатаны зан чанараас өөрсдийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы хүч чадал, алдар та нарт илэрхийлэгдэж, ингэснээр та нар Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байхыг хэлнэ. Бурханд итгэх итгэл нь тэмдэг гайхамшгийг харахын төлөө байх ёсгүй, мөн өөрийн махан биеийн төлөө ч байж болохгүй.Энэ нь Бурханы тухай мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханд дуулгавартай байж, Петр шиг үхэн үхтлээ Түүнд дуулгвартай байхын төлөө байх ёстой. Энэ нь үндсэндээ энэ бүхнийг биелүүлэхийн төлөө юм. Бурханы үгсийг идэж уух нь Бурханыг мэдэхийн тулд мөн Бурханыг хангалуун болгохын тулд юм. Бурханы үгийг идэж, уух нь та нарт Бурханы тухай асар их мэдлэгийг өгөх ба зөвхөн үүний дараа л та нар Бурханд дуулгавартай байж чадна. Гагцхүү Бурханыг мэддэг болсон үедээ л та нар Бурханыг хайрлах ба үүнд хүрэх нь аливаа хүний Бурханд итгэх итгэлд байх ёстой зорилго юм. Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ та нар үргэлж тэмдэг гайхамшгийг харахаар оролддог бол Бурханд итгэх энэ итгэлийн үзэл санаа буруу байна.

03/01/2019

5. Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?

Холбоотой Бурханы Үг:
5. Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?

Хэдийгээр олон хүмүүс Бурханд итгэдэг ч, цөөхөн хүмүүс л Бурханд итгэх итгэл нь юу болох болон Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд тэд юу хийх ёстойгоо ойлгодог. Хүмүүс хэдийгээр “Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” гэх мэт хэлцтэй танил боловч тэд Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэдгээр бүх хүмүүс нь будилж самуурсан итгэлтэй байдагт гайхах зүйл үгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий хачин учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг ноцтойгоор авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхгүй бол, Түүний ажлыг мэдэхгүй бол тэд Бурханы хүслийг биелүүлж чадах нь бүү хэл, Бурхан хэрэглэхэд тохирохгүй билээ. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх юм; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс ч илүүгээр Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар өөрсдийн ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн маш энгийн, хөнгөн хуумгай зүйл мэтээр үздэг. Тийм хүмүүсийн итгэл нь утга учиргүй бөгөөд хэзээ ч Бурханы зөвшөөрлийг олж авч чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байгаа. Өнөөдөр ч гэсэн хоосон номлол дахь, захиан дахь Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Бурханд итгэх тэдний итгэл нь ямар ч мөн чанаргүй бөгөөд Бурханы зөвшөөрлийг олж авах чадваргүй гэдгээ тэд мэддэггүй ба Бурханаас ирэх амар амгалан болоод арвин их нигүүлслийн төлөө тэд залбирсаар байдаг. Бид зогсоод, өөрсдөөсөө ингэж асуух ёстой: Бурханд итгэх нь үнэхээр газар дээрх хамгийн амархан зүйл байж болох уу? Бурханд итгэх нь Бурханаас илүү их нигүүлслийг хүлээн авахаас өөр юу ч биш гэсэн үг үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй мөн Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс нь Бурханы хүслийг үнэхээр биелүүлж чадна гэж үү?

02/01/2019

Ариун Сүнсний үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” (Ⅲ хэсэг)

Ариун Сүнсний үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” (Ⅲ хэсэг)
Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд, “Бурхан хүний үр дүнг хэрхэн тодорхойлдог болон хүний үр дүнг тодорхойлдог Түүний стандартууд Бодитой асуулт нь хүмүүст бүх төрлийн эвгүйрэлийг авчирдаг ” гэх агуулгуудыг багтаана.
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Христийн сүмийн хөгжимт жүжиг | Шиаужэний түүх | Бурханы хайрын дуудлага (Монгол хэлээр)


христийн кино | Шиаужэний түүх | Бурханы хайрын дуудлага (Монгол хэлээр)
Шиаужэн бол найзууддаа үргэлж чин сэтгэлээсээ ханддаг, ариухан, өр зөөлөн сэтгэлтэй хүн байлаа. Гэсэн ч өөрсдийнхөө ашиг тусын төлөө өөрийнх нь хуучин найзууд түүний дайснууд болсон юм. Энэ эмгэнэлт явдлыг туулсны дараа Шиаужэн жинхэнэ зүрх сэтгэлээ болон хуучин зарчмуудаа хаяхаас өөр аргагүй болжээ. Тэрээр өөрийнхөө сайн мөс чанар болон сайхан сэтгэлээс урваж эхэлсэн бөгөөд ёрын муу ертөнцийн намаг балчигт хутгалдлаа... Нигүүлслээс мултарч, ёс суртахууны доройтлын замаар алхах зуураа тэрээр дэлхий ертөнцөд гишгэлүүлж, шарх сорвиор дүүрчээ. Тэр мухардалд орсон бөгөөд бүх итгэл найдвараа алдан, цөхрөх мөчид Төгс Хүчит Бурханы чин сэтгэлийн дуудлага Шиаужэний зүрх, сэтгэлийг эцэстээ сэрээсэн юм ...

01/01/2019

Сайн мэдээний дуу “Эцсийн өдрүүдийн Христийн илрэлт ба ажлыг хэрхэн мэдэх вэ”

Сайн мэдээний дуу “Эцсийн өдрүүдийн Христийн илрэлт ба ажлыг хэрхэн мэдэх вэ” Бурхан бие махбодтой болох нь Бурханы мөн чанар ба илэрхийллийг агуулна. Махбод болох үедээ Тэр хийх ёстой ажлаа хийж, Тэр юу болохыг илэрхийлэн, бүх хүнд үнэнийг авчирч, Тэдэнд амь хайрлаж, замыг харуулдаг. Бурханы мөн чанарыг агуулдаггүй махбод яавч бие махбодтой болсон Бурхан биш. Бурханы зан чанар, үг ба ажлаар нь Түүний махбод, үнэн замыг батал. Түүний гадаад төрхийн оронд мөн чанарыг нь анхаар. Бурханы гадаад төрхийг анхаарах нь гэнэн, мэдлэггүй хэрэг юм. Гадна тал мөн чанарыг тодорхойлдоггүй, Бурханы ажил хүний үзэлтэй нийцдэггүй. Есүсийн гадаад төрх хүмүүсийн төсөөлснөөс өөр байгаагүй гэж үү? Түүний гадаад үзэмж ялгамж чанарыг нь тодорхойлж чадахгүй байсан биш үү? Фарисайчууд үүнээс болж Түүнийг эсэргүүцээгүй гэж үү? Тэд Түүний харагдах байдлыг анхаарч, хэлсэн үгийг нь тоогоогүй. Өөрийнх нь илрэлтийг эрж хайж буй ах, эгч нар түүхийг давтахгүй гэж Бурхан найддаг. Фарисайчуудыг дагаж, Бурханыг загалмайд ахин бүү цовдло. Бурханы эргэн ирэлтийг хэрхэн угтахаа анхааралтай бод. Үнэнд хэрхэн захирагдахаа тодорхой мэдэж бай. Энэ бол Есүсийн эргэн ирэхийг хүлээж буй хүн бүрийн үүрэг юм. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос