03/01/2019

5. Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?

Холбоотой Бурханы Үг:
5. Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?

Хэдийгээр олон хүмүүс Бурханд итгэдэг ч, цөөхөн хүмүүс л Бурханд итгэх итгэл нь юу болох болон Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд тэд юу хийх ёстойгоо ойлгодог. Хүмүүс хэдийгээр “Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” гэх мэт хэлцтэй танил боловч тэд Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэдгээр бүх хүмүүс нь будилж самуурсан итгэлтэй байдагт гайхах зүйл үгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий хачин учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг ноцтойгоор авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхгүй бол, Түүний ажлыг мэдэхгүй бол тэд Бурханы хүслийг биелүүлж чадах нь бүү хэл, Бурхан хэрэглэхэд тохирохгүй билээ. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх юм; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс ч илүүгээр Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар өөрсдийн ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн маш энгийн, хөнгөн хуумгай зүйл мэтээр үздэг. Тийм хүмүүсийн итгэл нь утга учиргүй бөгөөд хэзээ ч Бурханы зөвшөөрлийг олж авч чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байгаа. Өнөөдөр ч гэсэн хоосон номлол дахь, захиан дахь Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Бурханд итгэх тэдний итгэл нь ямар ч мөн чанаргүй бөгөөд Бурханы зөвшөөрлийг олж авах чадваргүй гэдгээ тэд мэддэггүй ба Бурханаас ирэх амар амгалан болоод арвин их нигүүлслийн төлөө тэд залбирсаар байдаг. Бид зогсоод, өөрсдөөсөө ингэж асуух ёстой: Бурханд итгэх нь үнэхээр газар дээрх хамгийн амархан зүйл байж болох уу? Бурханд итгэх нь Бурханаас илүү их нигүүлслийг хүлээн авахаас өөр юу ч биш гэсэн үг үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй мөн Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс нь Бурханы хүслийг үнэхээр биелүүлж чадна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Бурханд итгэж, Бурханыг мэдэх нь Тэнгэрийн хууль, газрын зарчим бөгөөд өнөөдөр бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийх энэ эрин үе нь Бурханыг мэдэх тун зөв цаг юм. Бурханы сэтгэлд нийцэх нь Бурханы хүслийг ойлгосон суурин дээр биелдэг ба Бурханы хүслийг ойлгохын тулд Бурханыг мэдэх шаардлагатай. Бурханы талаарх энэ мэдлэг нь итгэгчид байх ёстой үзэгдэл; энэ нь хүний Бурханд итгэх итгэлийн үндэс юм. Хэрвээ хүнд энэ мэдлэг байхгүй бол, Бурханд итгэх түүний итгэл тодорхойгүй байх бөгөөд хоосон онолд оршино. Бурханыг дагах нь ийм хүмүүсийн шийдвэр байдаг хэдий ч тэд юуг ч олж авдаггүй. Энэ урсгалд юуг ч олж авдаггүй бүх хүмүүс нь таягдагдах хүмүүс байх болно, мөн тэд бол хамгийн багыг арай ядан хийж байгаа хүмүүс юм. Бурханы ажлын аль ч үе шатыг туулсан чи агуу үзэгдлийг дагалдуулах ёстой. Тийм үзэгдэлгүйгээр, шинэ ажлын алхам бүрийг хүлээн зөвшөөрөх нь чиний хувьд хэцүү байх болно, учир нь хүн Бурханы шинэ ажлыг төсөөлөх чадваргүй бөгөөд энэ нь хүний үзлээс давдаг. Тэгвэл хүнийг хариулах хоньчингүйгээр, үзэгдлийн талаар нөхөрлөх хоньчингүйгээр хүн энэ шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй юм. Хэрвээ хүн үзэгдлийг хүлээн авч чадахгүй бол, тэр Бурханы шинэ ажлыг хүлээн авч чадахгүй бөгөөд хэрвээ хүн Бурханы шинэ ажлыг дуулгавартай дагаж чадахгүй бол хүн Бурханы хүслийг ойлгож чадахгүй, иймээс Бурханы талаарх түүний мэдлэг юу ч үгүйтэй адил юм. Хүн Бурханы үгийг хэрэгжүүлэхээсээ өмнө Бурханы үгийг мэдэх ёстой, өөрөөр хэлбэл Бурханы хүслийг ойлгох ёстой; зөвхөн ингэснээр л Бурханы үгийг нарийн нягт, Бурханы зүрх сэтгэлийн дагуу хэрэгжүүлж чадна. Үнэнийг эрж хайж буй хүн бүхэн үүнийг эзэмших ёстой бөгөөд энэ нь Бурханыг мэдэхээр хичээдэг хүн бүхний туулах ёстой үйл явц юм. Бурханы үгийг мэдэх үйл явц нь Бурханыг мэдэх үйл явц, мөн түүнчлэн Бурханы ажлыг мэдэх үйл явц билээ. Иймээс үзэгдлийг мэдэх нь бие махбод болсон Бурханы хүн чанарыг мэдэхээр барахгүй мөн Бурханы үгийг болон ажлыг мэдэхийг багтаадаг. Бурханы үгнээс хүмүүс Бурханы хүслийг ойлгож эхэлдэг ба Бурханы ажлаас тэд Бурханы зан чанарыг болон Бурхан юу болохыг мэдэж эхэлдэг. Бурханд итгэх итгэл бол Бурханыг мэдэх эхний алхам юм. Бурханд итгэх анхны итгэлээс Бурханд итгэх хамгийн гүн гүнзгий итгэл хүртэл ахин дэвших үйл явц нь Бурханыг мэдэх үйл явц бөгөөд Бурханы ажлыг мэдрэх үйл явц юм. Хэрвээ чи Бурханд итгэхийн тулд л Бурханд итгэдэг бөгөөд Бурханыг мэдэхийн тулд Бурханд итгэдэггүй бол, чиний итгэлд ямар ч бодит байдал байхгүй бөгөөд энэ нь ариун болж чадахгүй, энэ нь ямар ч эргэлзээгүй. Хэрвээ Бурханыг мэдрэх үйл явцдаа хүн аажмаар Бурханыг мэдэж эхэлбэл түүний зан чанар аажмаар өөрчлөгдөх болно, мөн түүний итгэл улам бүр жинхэнэ болох болно. Ийм байдлаар хүн Бурханд итгэх итгэлдээ амжилт авчрах үедээ тэр Бурханыг бүрэн дүүрэн олж авах болно. Бурхан хоёр дахь удаагаа бие махбод болж, Өөрийн ажлыг биечлэн хийхийн тулд асар ихийг туулсан, ингэснээр хүн Түүнийг мэдэх чадах болно, Түүнийг харж чадах болно. Бурханыг мэдэх[a] нь, Бурханы ажлын төгсгөлд биелэх ёстой сүүлчийн үр дүн юм; энэ нь хүн төрөлхтөнд тавих Бурханы сүүлчийн шаардлага юм. Өөрийн сүүлчийн гэрчлэлийн төлөө Тэр үүнийг хийдэг, ингэснээр хүн Түүн рүү эргэлт буцалтгүй, бүрэн дүүрэн эргэж болох юм. Хүн Бурханыг мэдсэнээр л Бурханыг хайрлаж чадах бөгөөд Бурханыг хайрлахын тулд тэр Бурханыг мэдэх ёстой. Тэр хэрхэн эрж хайх нь эсвэл юуг олохоор эрж хайх нь хамаагүй Бурханы талаарх мэдлэгт хүрэх чадвартай байх ёстой. Зөвхөн ийм байдлаар л хүн Бурханы зүрх сэтгэлд нийцэж чадна. Бурханыг мэдсэнээр л хүн Бурханд үнэхээр итгэж чадна, мөн Бурханыг мэдсэнээр л тэр Бурханыг үнэхээр хүндэлж, дуулгавартай дагаж чадна. Бурханыг мэдэхгүй хүмүүс хэзээ ч Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, хүндэлж чадахгүй. Бурханыг мэдэх нь Бурханы зан чанарыг мэдэх, Бурханы хүслийг ойлгох болон Бурхан юу болохыг мэдэхийг агуулдаг. Гэхдээ Бурханыг мэдэхийн аль ч тал байсан, аль аль нь золиос гаргахыг хүнээс шаарддаг ба дуулгавартай байх хүслийг шаарддаг, үүнгүйгээр хэн ч эцэст нь хүртэл дуулгавартай дагаж чадахгүй юм. Бурханы ажил бол хүний үзэлтэй хэтэрхий нийцэшгүй, Бурханы зан чанар болон Бурхан юу болох нь хүний хувьд мэдэхэд хэтэрхий хэцүү бөгөөд Бурханы хэлдэг хийдэг бүхэн нь хүнд хэтэрхий ойлгомжгүй; хэрвээ хүн Бурханыг дагахыг хүссэн ч Бурханд дуулгавартай байх хүсэлгүй бол тэр юуг ч олж авахгүй юм. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл, хүнд ойлгомжгүй бөгөөд хүн хүлээн зөвшөөрөхөд хэцүү маш их ажлыг Бурхан хийсэн, мөн хүний үзлийг засахад хэцүү болгох маш ихийг Бурхан хэлсэн. Гэхдээ хүнд хэтэрхий их бэрхшээл тулгарсны улмаас Тэр хэзээ ч Өөрийн ажлыг зогсоогоогүй; хэдийгээр зам дагуу асар олон тооны “дайчид” ойчин унаж байсан ч Тэр ажиллаж, ярихаа үргэлжлүүлсэн, Тэр Өөрийн ажлаа хийсээр байсан ба Түүний шинэ ажлыг дуулгавартай дагахад бэлэн бүлэг, бүлэг хүмүүсийг үргэлжлүүлэн сонгосон билээ. Ойчин унасан тэдгээр “баатруудыг” Тэр өрөвддөггүй харин үүний оронд Түүний шинэ ажил болон үгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг нандигнадаг. Гэхдээ хэдий хүртэл Тэр ийм байдлаар, алхам алхмаар ажиллах вэ? Тэр яагаад үргэлж хүмүүсийг таягдан хаяж, сонгож байна вэ? Тэр яагаад үргэлж ийм арга хэрэглэдэг вэ? Түүний ажлын зорилго нь хүн Түүнийг мэдэж, ингэснээр Түүгээр авахуулахын төлөө юм. Түүний ажлын зарчим нь, Түүний өнгөрсөн үеийн ажлыг дуулгавартай дагадаг боловч Түүний өнөөдрийн ажлыг эсэргүүцдэг хүмүүс дээр ажиллах биш харин, Түүний өнөөдөр хийж байгаа ажлыг дуулгавартай дагаж чадах хүмүүс дээр ажиллах юм. Тэр маш олон хүмүүсийг таягдан хаясны жинхэнэ шалтгаан нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас

No comments:

Post a Comment