Хэрэв Бурханы Сүнс хүнд шууд хэлбэл тэд бүгд дуу хоолойг нь дагах ба илчлэлтийн үггүйгээр доошоо болж, Паул Дамаск руу явж байхдаа гэрлэн дунд газар унасантай адил болох байсан билээ. Хэрэв Бурхан ажлаа ийм байдлаар үргэлжлүүлсэн бол хүн өөрийн ялзралыг хэзээ ч үгэн шүүлтээр таньж, авралыг хүртэхгүй байх байсан. Зөвхөн махан бие болсоноор л Тэр биечлэн Өөрийн үгсийг бүгдийн чихэнд хүргэн, чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгээр хийсэн шүүлтийн ажлыг хүлээн авч чадах юм. Зөвхөн үүнийг л Түүний үгээр хүрсэн үр дүн гэдэг ба энэ нь харин хүний өмнө Сүнс гарч ирж хүмүүсийг айлган дагуулахыг хэлдэггүй. Зөвхөн ийм бодит, ер бусын ажлын тусламжтайгаар хүний дотор гүнд олон жил нуугдсан хуучин зан чанарыг бүрэн илчлэн гаргаснаар хүн Түүнийг таньж өөрчилж болох юм. Энэ нь бие махбодтой болсон Бурханы бодитой ажил юм; Тэрээр хүн дээр үгээр шүүлт хийж үр дүнд хүрэхийн тулд шүүлтийг ярьж, бодитой байдлаар хийдэг. Энэ бол махан бие болсон Бурханы эрх мэдэл ба Бурханы махан биеийн ач холбогдол билээ. Үүнийг Бурханы махан бие болсон эрх мэдлийг, үгээр хийсэн ажлын хүрсэн үр дүнг, Сүнс махан биед ирсэнийг мэдүүлэх гэж хийдэг. Тэрээр Өөрийн эрх мэдлийг хүн дээр үгээр хийсэн шүүлтээрээ үзүүлдэг. Түүний махан бие нь энгийн хүн чанарын гадна тал нь боловч энэ нь Түүний үг нь хүнд Түүний бүрэн эрх мэдлийг, Тэр Бурхан Өөрөө болохыг, Түүний үгс нь Бурханы Өөрийн илэрхийлэл болохыг харуулж чадсаны үр дүн юм.
Энэ нь бүх хүнд Түүнийг Бурхан Өөрөө юм гэдгийг, махан бие болсон Бурхан гэдгийг, Түүний эсрэг хэн ч гэм бурууг хийж чадахгүй гэдгийг харуулдаг. Түүний үгэн шүүлтийг хэн ч давж чадахгүй ба ямар ч харанхуй хүчин Түүний эрх мэдлийг давж гарч чадахгүй. Тэр бол Үг махбод болсон учраас Түүнд, Түүний эрх мэдэл болон Түүний үгийн шүүлтэнд хүн бүрэн захирагддаг. Түүний махбод болсон биений авчирсан ажил нь Түүний эзэмшдэг эрх мэдэл билээ.
Энэ нь бүх хүнд Түүнийг Бурхан Өөрөө юм гэдгийг, махан бие болсон Бурхан гэдгийг, Түүний эсрэг хэн ч гэм бурууг хийж чадахгүй гэдгийг харуулдаг. Түүний үгэн шүүлтийг хэн ч давж чадахгүй ба ямар ч харанхуй хүчин Түүний эрх мэдлийг давж гарч чадахгүй. Тэр бол Үг махбод болсон учраас Түүнд, Түүний эрх мэдэл болон Түүний үгийн шүүлтэнд хүн бүрэн захирагддаг. Түүний махбод болсон биений авчирсан ажил нь Түүний эзэмшдэг эрх мэдэл билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас
Шүүгдэх нэгэн нь махан биеэс бүтсэн, ялзарсан хүн болохоос шууд шүүгддэг нь Сатаны сүнс биш учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш харин хүмүүсийн дунд хийгддэг. Хүний махан биеийн ялзралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд хийсэн бол бүгдийг хамрахгүй байх байсан. Түүнчлэн Сүнс хүнтэй нүүр нүүрээрээ халз тулж чадахгүй учраас ийм ажлыг зөвшөөрөх нь хүний хувьд хэцүү байх байсан ба үүнээс улбаалан үр нөлөө тэр даруйдаа харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байв. Зөвхөн махбод дахь Бурхан хүн төрөлхтний ялзралыг шүүсэн цагт л Сатан бүрэн ялагдана. Хэвийн хүн чанарыг эзэмшсэн хүнтэй адил байснаар, махбод дахь Бурхан нь хүний зөв шударга бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал буюу Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Зөвхөн Бурхан л хүнийг шүүх байр сууринд байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн хийгээд зөвт байдлыг эзэмшдэг ба иймээс Тэр хүнийг шүүх чадвартай. Үнэн болоод зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй. Хэрэв энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол энэ нь Сатаныг ялах ялалт болохгүй байх байлаа. Сүнс төрөлхөөсөө мөнх бус хүмүүсээс илүү өндөр бөгөөд Бурханы Сүнс төрөлхөөсөө ариун, махан биеэс илүү ялгуусан. Хэрэв Сүнс энэ ажлыг шууд хийсэн бол Тэр хүний бүх дуулгаваргүй байдлыг шүүж, хүний бүх шударга бус байдлыг илчилж чадахгүй байх байсан юм. Учир нь шүүлтийн ажлыг Бурханы талаарх хүний үзэлд зориулж хийдэг, хүнд хэзээ ч Сүнсний талаарх үзэл байгаагүй, иймээс Сүнс хүний шударга бус байдлыг сайн илчлэх нь байтугай ийм шударга бус байдлыг бүрэн ил болгох чадваргүй. Бие махбодтой болсон Бурхан бол Түүнийг мэддэггүй бүх хүмүүсийн дайсан юм. Хүний үзэл хийгээд Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүснээр дамжуулан Тэр хүн төрөлхтний бүх дуулгаваргүй байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр нөлөө Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтний шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Бие махбодтой Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна. Махбод дахь Бурхантай харилцах явцдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал руу, хавчилт шахалтаас хүлээн зөвшөөрөх байдал руу, үзлээс мэдлэг рүү, гололтоос хайр луу хөгжин дэвшдэг. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр нөлөө юм. Хүн зөвхөн Түүний шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр дамжуулан аврагдаж, Түүний амнаас гарсан үгээр дамжуулан Түүнийг аажмаар мэдэж авч, Түүнийг эсэргүүцэх явцдаа Түүгээр байлдан дагуулагдаж, Түүний гэсгээлтийг хүлээн зөвшөөрснөөр Түүнээс амийн хангамжийг хүртдэг. Энэ бүх ажил нь махбод дахь Бурханы ажил бөгөөд Сүнсний ялгамж чанартай Бурханы ажил биш юм. Бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил нь хамгийн агуу, хамгийн гүн гүнзгий ажил бөгөөд Бурханы ажлын гурван үе шатны шийдвэрлэх чухал хэсэг нь бие махбодтой болох ажлын хоёр үе шат билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс
…хэрвээ энэ ажил нь Сүнсээр хийгдсэн бол—хэрвээ Бурхан бие махбодтой бололгүй харин оронд нь аянгаар дамжуулан шууд ярьдаг Сүнс байж, хүн Түүнтэй холбоо барих ямар ч аргагүй байсан бол хүн Түүний зан чанарыг хэрхэн мэдэх юм бэ? Хэрвээ зөвхөн Сүнс ажлыг хийсэн бол хүн Түүний зан чанарыг мэдэх ямар ч аргагүй байх байв. Хүмүүс Бурханыг бие махбодтой болох үед, Үг нь махбодоор илрэх үед л Түүний зан чанарыг өөрсдийн нүдээр харж чадах байсан ба Тэр Өөрийн бүхий л зан чанарыг бие махбодоор дамжуулан илэрхийлдэг. Бурхан үнэхээр хүмүүсийн дунд амьдардаг. Тэр бол биет; хүн Түүний зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохтой үнэхээр холбогдож чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Түүнийг үнэхээр мэдэж чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн тал нь Тэр оновчтой үгс болон сургаалиас гадна хүн төрөлхтний төлөөх Өөрийн оновчтой хүслийг Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээх боломжтой, ингэснээр хожим Түүний дагалдагчид махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг зөвшөөрдөг хүмүүст илүү оновчтой, илүү бодитоор дамжуулж чадна. Хүмүүсийн дундах махбодтой Бурханы ажил л Бурхан хүнтэй хамт амьдарч, оршин байгаагийн бодит баримтыг үнэхээр биелүүлдэг. Зөвхөн энэ ажил л Бурханы царайг харж, Бурханы ажлыг гэрчилж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөлд нь аваачдаг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү практик, илүү таатай эрин үед аваачдаг. Тэр зөвхөн хууль болоод номлолын эрин үеийг дуусгавар болгоод зогсоогүй; хамгийн гол нь Тэр бодитой агаад энгийн, зөвт агаад ариун, мөн удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болоод хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахыг хүссэн ч харж чаддаггүй тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг бүхэлд нь цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний биш харин махбод дахь Бурханы ажлын үр дүн юм. Бурхан махбодоороо ажиллах үед, Түүнийг дагадаг хүмүүс тэдгээр тодорхойгүй, эргэлзээтэй зүйлийн хойноос хөөцөлдөн хайхаа больж, тодорхойгүй Бурханы хүслийг тааварлахаа больдог. Бурхан махбодоороо Өөрийн ажлыг түгээхэд, Түүнийг дагадаг хүмүүс махбодоороо хийсэн Түүний ажлыг бүх бүлэг, урсгал руу дамжуулж, Түүний бүх үгийг бүх хүн төрөлхтний чихэнд хүргэнэ. Түүний сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн сонссон бүхэн нь Түүний ажлын баримт байх болно, хүний биечлэн үзэж сонссон зүйлс байх болно мөн цуу яриа биш баримт байх болно. Эдгээр баримт нь Түүний ажлаа түгээдэг нотолгоо, бас ажлаа түгээхдээ ашигладаг багаж хэрэгсэл билээ. Баримт байхгүйгээр Түүний сайн мэдээ бүх улс оронд, бүх газар нутагт түгэхгүй байх байсан; баримт байхгүйгээр харин зөвхөн хүний төсөөллөөр Тэр бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлыг хэзээ ч хийж чадахгүй байх байсан юм. Сүнс бол хүний хувьд ойлгошгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь хүний төлөө Бурханы хийсэн ажлын талаар ямар нэг баримт, нотолгоо үлдээх чадваргүй. Хүн хэзээ ч Бурханы бодит нүүр царайг харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй Бурханд үргэлж итгэх болно. Хүн хэзээ ч Бурханы нүүр царайг харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгсийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл нь эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх чанар болоод Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болоод Түүний ажлыг, хүн төрөлхтний дунд биечлэн ажилладаг бие махбодтой болсон Бурхан л газар дээр авчирч чадна. Энэ бол Бурханы хүнд илрэн харагдах хамгийн тохиромжтой арга юм, үүгээр хүн Бурханыг харж, Бурханы бодит дүрийг мэдэж авдаг бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлэх боломжгүй. Энэ үе шат хүртэл Бурхан Өөрийн ажлыг хийснээр Түүний ажил аль хэдийн хүссэн үр дүндээ хүрч, бүрэн амжилттай болсон. Махбод дахь Бурханы биечлэн хийх ажил Бурханы бүхий л удирдлагын ажлын ерэн хувийг аль хэдийн биелүүлсэн. Энэхүү махбод Өөрийнхөө бүх ажлыг илүү сайн эхлэл болон дүгнэлтээр хангаж, Өөрийнхөө бүх ажлыг зарлан тунхагласан бөгөөд энэ бүх ажилд эцсийн нэмэлтийг хийсэн. Тиймээс Бурханы ажлын дөрөв дэх үе шатыг хийх бие махбодтой болсон Бурхан гэж өөр байхгүй бөгөөд Бурханы гурав дахь бие махбодын гайхамшигт ажил гэж ч байхгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс
No comments:
Post a Comment