(Бурханы үгээс сонгосон хэсэг)
Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм
Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм; энэ мөн чанар нь Түүний ажилд саад болохгүй бөгөөд Тэр Өөрийн ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг яавч хийхгүй, Өөрийн хүслийн эсрэг чиглэсэн ямар ч үгийг Тэр хэлэхгүй юм. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан нь Өөрийн удирдлагад саад болох ямар ч ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. Ариун Сүнсний ажлын мөн чанар нь хүнийг аврах бөгөөд энэ нь Бурханы өөрийн удирдлагын төлөө билээ. Үүний адилаар, Христийн ажил нь хүнийг аврах бөгөөд Бурханы хүслийн төлөө юм. Бурхан махан биетэй болж, Өөрийн мөн чанарыг Өөрийн махан биедээ бодитой болгох ба Түүний тэрхүү махан бие нь Өөрийнхөө ажлыг хийхэд хангалттай билээ. Тиймээс, Бурханы Сүнсний бүх ажил нь бие махбодтой байх хугацаанд, Христийн ажлаар солигдох бөгөөд бие махбодтой болсон Бурханы цаг хугацааны турш дахь бүх ажил нь Христийн ажил байх юм. Энэ нь өөр ямар ч эрин үеийн ажилтай холилдохгүй. Нэгэнт Бурхан махан биетэй болсон учраас, Тэрээр Өөрийн бие махбодын ялгамж чанараар ажиллана; Тэр нэгэнт бие махбодтой ирсэн учраас Өөрийн хийх ёстой ажлаа махан биеэрээ дуусгана. Бурханы Сүнс ч байсан эсвэл Христ ч байсан хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд Тэр Өөрийн хийх ёстой ажлыг хийж, Өөрийн биелүүлэх ёстой үйлчлэлийг гүйцэтгэдэг.
Бурханы мөн чанар нь өөрөө эрх мэдлийг эзэмшдэг, гэхдээ Түүнээс ирсэн эрх мэдэлд Тэр бүрэн захирагдаж чаддаг. Сүнсний ажил ч бай, махан биеийн ажил ч бай аль аль нь нөгөөтэйгээ зөрчилддөггүй. Бурханы Сүнс бол бүх бүтээлийг захирдаг эрх мэдэл юм. Бурханы мөн чанартай махан бие ч гэсэн мөн эрх мэдэл эзэмшдэг, гэхдээ махан бие дэх Бурхан нь тэнгэрлэг Эцгийн хүслийг дагасан бүх ажлыг хийж чадна. Үүнд ямар ч хүн хүрч, ойлгож чадахгүй. Бурхан Өөрөө эрх мэдэл, гэвч Түүний махан бие ч Түүний эрх мэдэлд захирагдана. Энэ үгний дотоод утга учир нь энэ билээ: “Христ, Бурхан Эцгийн хүслийг дуулгавартай дагадаг.” Бурхан бол Сүнс ба авралын ажлыг хийж чадна, мөн Бурхан хүн болж чадна. Ямар ч байсан, Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг хийдэг; Тэр саад ч болдоггүй, хөндлөнгөөс ч оролцдоггүй, тэр ч байтугай харилцан зөрчилдөөнтэй ажил хийдэггүй, учир нь Сүнсний болоод махан биеийн хийх ажлын мөн чанар нь адилхан билээ. Сүнс ч бай, махан бие ч бай хоёулаа нэгэн хүслийг биелүүлэхийн төлөө ажилладаг ба нэг ажлыг удирддаг. Хэдийгээр Сүнс ба махан бие нь харьцуулшгүй хоёр чанартай ч, тэдний мөн чанар нь адилхан; хоёулаа Бурханы Өөрийн мөн чанарыг болон Бурханы ялгамж чанарыг агуулдаг. Бурханд Өөрт нь дуулгаваргүй байдлын ямар ч элемент байхгүй; Түүний мөн чанар нь сайн. Тэр бол бүхий л гоо сайхан, сайн сайхны, мөн бүх хайрын илэрхийлэл юм. Махан биетэй байхдаа ч гэсэн, Бурхан Эцэгт дуулгаваргүй хандах юуг ч Бурхан хийхгүй. Өөрийн амьдралаа золиослоод ч хамаагүй, Тэр бүх зүрх сэтгэлээ зориулах ба өөр ямар ч сонголт хийхгүй. Бурханд Өөрийгөө зөвтгөх, Өөрийгөө чухалчлах эсвэл сайрхах, ихэрхэх ямар ч элемент байхгүй; Түүнд шударга бус зангийн ямар ч элемент байхгүй. Бурханыг дуулгавартай дагадаггүй бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай болон хорон муугийн эх сурвалж билээ. Хүнд Сатантай адилхан шинж чанарууд байдгийн шалтгаан нь хүн Сатанаар хорлогдож, нөлөөлөгдсөний улмаас юм. Христ Сатанаар бузарлагдаагүй, иймээс Тэр зөвхөн Бурханы шинж чанартай ба Сатаны ямар ч шинж байхгүй. Ажил хэчнээн хэцүү бэрх эсвэл махан бие хэчнээн сул дорой байсан ч хамаагүй, махан биед амьдарч байх зуураа Бурхан Өөрийнхөө ажилд саад болох зүйл хэзээ ч хийхгүй ба дуулгаваргүйгээр Бурхан Эцгийн хүслийг орхино гэж бүр ч байхгүй. Бурхан Эцгийн хүслийн эсрэг явсны оронд махан биеийн зовлон эдлэхийг илүүд үзнэ; энэ нь Есүс, “Эцэг минь, хэрвээ боломжтой бол энэ аягатайг надаас зайлуулаач; гэхдээ миний хүслээр биш Таны хүслээр болог” гэж залбиралдаа хэлсэнтэй адил юм. Хүн сонгох болно, харин Христ тэгэхгүй. Хэдий Тэр Бурханы ялгамж чанартай ч гэсэн, Тэрээр Бурхан Эцгийн хүслийг эрж хайсаар байх ба Түүнд Бурхан Эцгийн даалган өгсөн зүйлийг махан биеийн өнцгөөс биелүүлдэг. Энэ нь хүний хувьд хүршгүй зүйл юм. Сатанаас ирсэн зүйл Бурханы мөн чанартай байж чадахгүй, харин Бурханыг дагахгүй эсэргүүцэж байдаг. Энэ нь Бурханы хүслийг сайн дураараа дагах нь бүү хэл, Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй. Христээс бусад бүх хүн Бурханыг эсэргүүцэх зүйлийг хийдэг ба хэн ч Бурханы даалгасан ажлыг шууд өөр дээрээ хүлээн авч чадахгүй; нэг ч хүн Бурханы удирдлагыг өөрсдийн хийх үүрэг гэж үзэж чадахгүй. Бурхан Эцгийн хүсэлд захирагдах нь Христийн мөн чанар юм; Бурханы эсрэг дуулгаваргүй байдал бол Сатаны шинж чанар юм. Эдгээр хоёр шинж чанар нь нийцдэггүй ба Сатаны шинж чанартай хэн ч Христ гэж нэрлэгдэж чадахгүй. Хүн Бурханы оронд Түүний ажлыг хийж чадахгүйн шалтгаан нь хүнд Бурханы ямар ч мөн чанар байдаггүй. Хүн өөрийн ирээдүйн төлөө мөн өөрийн хувийн ашиг сонирхлын өмнөөс Бурханы төлөө ажилладаг, харин Христ, Бурхан Эцгийн хүслийг биелүүлэхийн тулд ажилладаг.
No comments:
Post a Comment