30/01/2019

5. Хоёр удаагийн бие махбод бололт нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлдэг.

Холбогдолтой Бурханы үгс:
5. Хоёр удаагийн бие махбод бололт нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлдэг.

Бие махбодтой болохын ач холбогдол нь энгийн, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн бурханлаг ажлыг хүн чанараараа хэрэгжүүлдэг ба тэгснээрээ Сатаныг дардаг. Бие махбодтой болно гэдэг нь Бурханы Сүнс махбодтой болно гэсэн үг, өөрөөр хэлбэл Бурхан махан биетэй болдог гэсэн үг; махбодоор хийж буй Түүний ажил нь Сүнсний ажил бөгөөд энэ нь махбодоор хийгдэж, махбодоор илэрхийлэгддэг. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг биелүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон хэвийн хүн чанартай бие л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. Бурхан эхлээд ирэх үеэр, хэрвээ хорин есөн нас хүрэхээс нь өмнө Түүнд хэвийн хүн чанар байгаагүй бол, хэрвээ Тэр төрөнгүүтээ л ид шидийг үзүүлж чадсан бол, хэрвээ Тэр хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж чадсан бол, хэрвээ газар дээр анх хөл тавьсан үеэсээ л Тэр энэ хорвоогийн асуудлуудыг ухан ойлгож, хүн болгоны бодол, санааг мэдэж чадаж байсан бол Түүнийг энгийн хүн гэж хэлж чадахгүй байх байсан бөгөөд Түүний махан биеийг хүний бие гэж хэлж чадахгүй байх байсан юм. Хэрвээ Христийн хувьд байдал ийм байсан бол бие махбодтой болсон Бурханы мөн чанар болоод утга учир алдагдах байсан. Тэр хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан нь, Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг баталдаг; улмаар Тэр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг дамжсан явдал нь Тэр ердийн махан бие байсан гэдгийг харуулдаг; цаашлаад Түүний ажил нь Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Ажилд нь хэрэгтэй байсан учраас л Бурхан махбод болсон, өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махбодоор, хэвийн хүн чанараар хийх хэрэгтэй байдаг. Энэ нь “Үг махбод болохын”, “Үг махбодоор илрэхийн” урьдчилсан нөхцөл бөгөөд энэ нь Бурханы хоёр удаа бие махбодтой болсны цаад үнэн түүх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Бурхан махан бие болсон нь хүмүүсийг ирж Түүний махан биеийг мэдээсэй гэсэндээ эсвэл Бурханы махан бие болон хүмүүсийн хоорондын ялгааг мэдээсэй гэсэндээ биш билээ. Тэрээр хүний ялган таних чадварыг дадлагажуулахын тулд махан бие болоогүй бас хүмүүс Түүний махан биед ирж мөргөснөөр агуу алдар нэртэй болог гэж тэгээгүй юм. Эдгээрийн аль нь ч Бурханы махан бие болсон үндсэн хүсэл биш. Бурхан хүнийг шүүж, санаатайгаар хүнийг илчлэх, хүний амьдралыг хүндрүүлэхийн тулд махан бие болдоггүй. Эдгээрийн аль нь ч Бурханы үндсэн хүсэл биш. Бурхан махан бие болох бүрд зайлшгүй хийгдэх ажил байдаг. Түүний ингэж хийж байгаа нь Түүний агуу ажил, Түүний агуу удирдлагын дагуу явагдаж байгаа болохоос хүний төсөөллөөс шалтгаалаагүй. Бурхан зөвхөн Өөрийн ажлын шаардлагаар л газар дээр бууж ирдэг ба энэ нь үргэлж хэрэгцээтэй байдаг. Тэрээр газарт бууж ирэхдээ тэнүүчлэх зорилгоор биш харин Өөрийн хийх ёстой ажлаа гүйцэтгэхээр ирдэг. Үгүй бол Тэр яах гэж энэ ажлыг хийхийн тулд ийм тэнгэрлэг ачааг үүрч, ийм агуу эрсдлийг хүлээх вэ? Бурхан хэрэгтэй үедээ л махан бие болдог ба үүнд онцгой утга учир байдаг. Хэрэв энэ нь хүмүүст Өөрийгөө харуулж, тэдний нүдийг нээх байсан бол Тэрээр мэдээж ийм хөнгөмсөг байдлаар хүмүүсийн дунд хэзээ ч ирэхгүй байсан. Тэрээр газарт ирэхдээ Өөрийн удирдлага болон Өөрийн агуу ажлын төлөө, Өөртөө илүү олон хүн олж авахын тулд ирдэг. Тэрээр эринийг төлөөлж, Сатаныг дарахаар ирдэг ба Тэрээр Сатаныг махан биед байхдаа дарах юм. Үүнээс гадна Тэрээр хүн төрөлхтний амьдралд тэднийг удирдахаар ирдэг. Энэ бүгд нь Түүний удирдлагатай хамаатай ба тэр нь бүх ертөнцийг хамарсан ажил юм. Хэрэв Бурхан хүмүүст Өөрийн махан биеийг таниулж, тэдний нүдийг нээхээр л ирсэн юм бол Тэр бүх улсаар аялахгүй яасан юм бол? Энэ нь тулын хялбар асуудал биш гэж үү? Гэвч Тэр тэгээгүй, үүний оронд тохиромжтой газрыг сонгон суурьшаад хийх ёстой ажлаа хийж эхэлсэн. Зөвхөн энэ махан бие л гэхэд асар их утга учиртай. Тэр эринийг бүхлээр нь төлөөлдөг ба эринд бүхлээрээ хамаарах ажлыг хийдэг. Тэрээр хуучин эринийг төгсгөл болгох ба шинэ эринд оруулдаг. Энэ бүгд нь Бурханы удирдлагатай холбоотой чухал зүйл ба энэ нь мөн Бурханы газар дээр хийсэн ажлын шатанд чухал ач холбогдолтой юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (3)”-аас

Хүн тэнгэрт залбирснаараа шууд бүрэн авралыг хүртдэггүй харин Бурханы махан биеэс хүртдэг. Хүн махан биеэс тогтдог. Хүн Бурханы Сүнсийг харах чадваргүй ба Түүнд ойртож ч чаддаггүй. Хүний холбогдож чадах ганц зүйл нь Бурханы махан бие байдаг. Зөвхөн Түүгээр дамжуулан хүмүүс бүх үгсийг, бүх үнэнийг мөн бүрэн авралыг хүлээн авч чадна. Хоёр дахь махан бие бололт нь хүнээс нүглийг нь арилгаж, хүнийг бүрэн ариусгахад хангалттай. Иймд хоёр дахь махан бие бололт нь Бурханы махан бие дэх бүх ажлыг төгсгөж, Бурханы махан бие бололтын ач холбогдлыг гүйцээх болно. Ингэсний дараа Бурханы махан бие дэх ажил бүрмөсөн дуусах болно. Хоёр дахь удаагаа махан бие болсныхоо дараа Тэрээр дахиж Өөрийн ажлаа хийхийн тулд махан бие болохгүй. Учир нь Түүний удирдлага бүхлээрээ төгссөн байх болно. Эцсийн өдрүүдэд Түүний махан бие Өөрийн сонгосон хүмүүсээ бүгдийг нь олж авах ба бүх хүмүүсийг эцсийн өдөр төрлөөр нь хуваах болно. Тэрээр авралын ажлаа хийхээ болих ба махан бие болж ямар нэг ажил хийхээ ч болино.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

No comments:

Post a Comment