Христийн хүн чанар нь Түүний бурханлаг чанараар удирдуулдаг. Хэдий Тэр махан биетэй ч Түүний хүн чанар нь бие махбодтой хүнийхтэй бүрэн адилгүй. Түүнд Өөрийн өвөрмөц зан ааш бий ба энэ нь ч гэсэн Түүний бурханлаг чанараар удирдуулдаг. Түүний бурханлаг чанарт ямар ч сул тал байхгүй; Христийн сул тал нь Түүний хүн чанартай холбоотой. Тодорхой хэмжээнд энэхүү сул тал нь Түүний бурханлаг чанарыг хязгаарладаг, гэхдээ тэдгээр хязгаар нь тодорхой хүрээ, цаг хугацаан дотор байдаг ба хязгааргүй биш. Өөрийн бурханлаг чанарын ажлыг хэрэгжүүлэх цаг ирэх үед, Түүний хүн чанараас үл хамааран энэ нь хийгддэг. Христийн хүн чанар нь Түүний бурханлаг чанараар бүрэн захирагддаг. Түүний хүн чанарын энгийн амьдралаас гадна Түүний хүн чанарын бусад бүх үйлдэлд Түүний бурханлаг чанар нөлөө үзүүлж, нөлөөлж, захирч байдаг. Хэдийгээр Христ хүн чанартай ч гэсэн, энэ нь Түүний бурханлаг чанарын ажлыг тасалдуулахгүй. Нарийн хэлбэл Христийн хүн чанар нь Түүний бурханлаг чанарт захирагддаг учраас тэр юм; хэдийгээр Түүний хүн чанарын бусдын өмнө биеэ авч явах байдал нь төлөвшөөгүй байсан ч, Түүний бурханлаг чанарын ажилд энэ нь нөлөөлөхгүй. Түүний хүн чанар завхраагүй гэж хэлэх үедээ Би, Христийн хүн чанар нь Түүний бурханлаг чанарт шууд захирагдах ба Тэрээр энгийн хүнийг бодвол илүү өндөр мэдрэмжийг эзэмшсэн байдаг гэж хэлсэн юм. Түүний хүн чанар нь Өөрийн ажилдаа бурханлаг чанараар удирдуулахад хамгийн их тохирсон байдаг; Түүний хүн чанар нь бурханлаг чанарын ажлыг илэрхийлэх хамгийн их чадвартай, мөн түүнчлэн тийм ажилд захирагдах хамгийн чадвартай нь юм.
Бурхан махан биед ажиллаж байгаа тул, махан биетэй хүний биелүүлэх учиртай үүргээс Тэр хэзээ ч хараагаа салгадаггүй; Тэрээр тэнгэрт байгаа Бурханыг жинхэнэ зүрх сэтгэлээр бишрэн шүтэх чадвартай. Түүнд Бурханы мөн чанар байгаа ба Түүний ялгамж чанар бол Бурханы Өөрийнх нь юм. Тэр газар дээр ирээд бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй бүтээл болоод зогсоогүй Түүнд өмнө нь байгаагүй хүн чанарыг эзэмшсэн юм; Тэрээр тэнгэрт байгаа Бурханыг бишрэн шүтэх чадвартай. Энэ нь Бурханы Өөрийн оршихуй бөгөөд хүн дуурайшгүй билээ. Түүний ялгамж чанар бол Бурхан Өөрөө. Махан биеийн өнцгөөс л Тэр Бурханыг бишрэн шүтдэг; тиймээс, “тэнгэрт байгаа Бурханыг Христ шүтдэг” гэсэн үг нь алдаатай биш юм. Түүний хүнээс шаардаж байгаа зүйл бол яг Түүний оршихуй; Тэр хүнээс тийм зүйл шаардахаасаа өмнө аль хэдийн тэр бүхнийг Өөрөө хэрэгжүүлсэн байдаг. Өөрийн хийгээгүй зүйлээ Тэр хэзээ ч бусдаас шаардахгүй, учир нь энэ бүхэн нь Түүний оршихуйг бүрдүүлдэг билээ. Тэр Өөрийн ажлаа хэрхэн хэрэгжүүлэх нь хамаагүй, Бурханд дуулгаваргүй хандах зүйлийг хийхгүй. Тэр хүнээс юу ч хүссэн гэсэн, тэр шаардлага нь хүний хийж чадах зүйлээс хэтрэхгүй. Түүний хийдэг бүхэн нь Бурханы хүслийг биелүүлэх бөгөөд энэ нь Түүний удирдлагын төлөө билээ. Христийн бурханлаг чанар нь бүх хүнийхээс дээр, тиймээс Тэр бол бүх бүтээлүүдээс хамгийн өндөр эрх мэдэлтэй нь юм. Энэхүү эрх мэдэл нь Түүний бурханлаг чанар буюу Бурханы Өөрийн зан чанар ба оршихуй, энэ нь Түүний ялгамж чанарыг тодорхойлдог. Тиймээс, Түүний Хүн чанар хэчнээн энгийн байх нь хамаагүй, Тэр бол Бурханы Өөрийн ялгамж чанартай гэдэг нь эргэлзээгүй; Тэр ямар өнцгөөс ярих мөн Бурханы хүслийг Тэр хэрхэн дуулгавартай дагах нь хамаагүй Түүнийг Бурхан биш гэж хэлж болохгүй. Тэнэг, мэдлэггүй хүмүүс, Христийн энгийн хүн чанарыг өө сэв гэж үздэг. Тэр Өөрийн бурханлаг чанараа хэрхэн илэрхийлж, илчлэх нь хамаагүй, хүн Түүнийг Христ гэж хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Христ Өөрийн дуулгавартай байдал, номхон даруу байдлыг хэдий чинээ их харуулна, тэнэг хүмүүс Христийг төдий чинээ дорд үздэг. Тэр ч байтугай Түүнд гадуурхсан ба доромжилсон хандлагаар ханддаг хүмүүс байдаг, гэсэн ч тэд шүтэн бишрэхийн тулд ширээн дээрээ ихэмсэг төрхтэй “агуу хүмүүсийн” зургийг тавьдаг. Хүний Бурханд хандах дуулгаваргүй байдал ба эсэргүүцэл нь, бие махбодтой болсон Бурханы мөн чанар Бурханы хүсэлд захирагддаг байдлаас, мөн түүнчлэн Христийн энгийн хүн чанараас үүсдэг; энд л хүн Бурханыг эсэргүүцэж, дуулгавартай дагадаггүйн эх үүсвэр оршиж байгаа юм. Хэрвээ Христэд хүн чанарын гадаад төрх байдаггүй, мөн бүтээгдсэн хүний өнцгөөс Бурхан Эцгийн хүслийг эрж хайдаггүй, харин үүний оронд Тэр супер хүний чанарыг эзэмшсэн байсан бол ямар ч хүн дуулгаваргүй хандахгүй байх байсан юм. Хүн тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд итгэхэд үргэлж бэлэн байдгийн шалтгаан нь, тэнгэр дэх Бурханд хүн чанар байхгүй ба Түүнд бүтээгдсэн зүйлийн нэг ч чанар байхгүйгээс болдог билээ. Иймээс хүн Түүнд үргэлж хамгийн их хүндэтгэлтэйгээр ханддаг, харин Христэд үл хүндэтгэсэн хандлага гаргадаг.

Хэдийгээр газар дээрх Христ нь Бурханы Өөрийн өмнөөс ажиллах чадвартай ч Тэрээр бүх хүнд Өөрийн махан бие дэх төрхийг харуулах бодолтой ирээгүй. Тэрээр бүх хүмүүст Өөрийгөө харуулахаар ирээгүй; Тэр хүмүүст Түүний гараар удирдуулах боломж олгож, ингэснээрээ шинэ эрин үе рүү орох болно. Христийн махан биеийн чиг үүрэг нь Бурханы Өөрийн ажлын төлөө, өөрөөр хэлбэл, бие махбодоор Бурханы ажлыг гүйцэлдүүлэхийн төлөө болохоос Өөрийн махан биеийн мөн чанарыг хүмүүст бүрэн ойлгуулахын тулд биш юм. Тэр хэрхэн ажиллах нь хамаагүй, энэ нь махан биеийн хийж чадах зүйлээс илүү гарахгүй. Тэр хэрхэн ажиллах нь хамаагүй, Тэр хэвийн хүн чанартай махан биеэр үүнийг хийдэг ба Бурханы жинхэнэ төрх байдлыг хүнд бүрэн илчлэхгүй. Нэмж хэлэхэд, Түүний махан бие дэх ажил нь хэзээ ч, хүний боддог шиг ид шидтэй эсвэл хэмжээлшгүй байхгүй юм. Хэдийгээр Христ махан биетэй Бурхан Өөрийгөө төлөөлж, Бурханы Өөрийн хийх ёстой ажлыг биеэрээ хэрэгжүүлдэг ч, Тэрээр тэнгэр дэх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэггүй бөгөөд Өөрийн үйл хэргээ Тэр сэтгэл хөдлөн тунхагладаггүй. Харин ч Тэр Өөрийн махан бие дотроо даруухнаар нуугдсан хэвээр байдаг. Христээс бусад, өөрсдийгөө Христ хэмээн хуурамчаар зарладаг хүмүүст Түүний чанарууд байдаггүй. Тэдгээр хуурамч Христүүдийн ихэмсэг болоод өөрсдийгөө өргөмжилсөн зан чанарыг харьцуулж үзэх үед, махан биеийн ямар байдал нь үнэхээр Христ вэ гэдэг нь ойлгомжтой болдог. Тэд хэдий чинээ хуурамч байна, тийм хуурамч Христүүд төдий чинээ өөрсдийгөө гайхуулдаг ба хүнийг хуурахын тулд төдий чинээ тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай байдаг. Хуурамч Христүүдэд Бурханы чанарууд байдаггүй; Христэд хуурамч Христийн ямар ч элемент байхгүй. Бурхан махан биеийн ажлыг гүйцэтгэхийн тулд л махан бие болсон ба бүх хүмүүст Өөрийгөө харах боломж олгохын тулд биш. Харин ч, Тэр Өөрийн ажлаар Өөрийнх нь ялгамж чанарыг нотлох ба Түүний илчилдэг зүйл Өөрийнх нь мөн чанарыг нотлохыг зөвшөөрдөг. Түүний мөн чанар нь үндэслэлгүй биш; Түүний ялгамж чанар булааж авсан зүйл биш; энэ нь Түүний ажил болоод Түүний мөн чанараар тодорхойлогддог. Хэдий Тэр Бурханы Өөрийн мөн чанартай ба Бурханы Өөрийн ажлыг хийх чадвартай ч, эцсийн эцэст Тэр бол Сүнстэй адилгүй махан бие билээ. Тэр бол Сүнсний чанартай Бурхан биш; Тэр бол махан биеийн бүрхүүлтэй Бурхан юм. Тиймээс, Тэр хэчнээн энгийн, хэчнээн сул дорой байж, Бурхан Эцгийн хүслийг яаж ч эрж хайж байсан хамаагүй, Түүний бурханлаг чанар нь маргаангүй юм. Бие махбодтой болсон Бурханд зөвхөн хэвийн хүн чанар байгаад зогсохгүй мөн үүний сул талууд байдаг; Түүний бурханлаг чанарын гайхалтай байдал ба ойлгошгүй байдал, мөн түүнчлэн махан бие дэх Түүний бүх үйл хэрэг бүр ч илүү их байдаг. Тиймээс, хүн чанар ба бурханлаг чанарын аль аль нь Христийн дотор бодитоор, үнэхээр оршдог. Энэ нь хамгийн хоосон эсвэл ер бусын байдаггүй. Тэрээр ажлаа биелүүлэх үндсэн зорилготойгоор газар дээр ирсэн; газар дээрх ажлыг хэрэгжүүлэхийн тулд хэвийн хүн чанарыг эзэмшсэн байх шаардлагатай; эс бөгөөс, Түүний бурханлаг чанарын хүч чадал хэчнээн агуу ч гэсэн, зорьсон үйл хэргээ гүйцэлдүүлж чадахгүй. Хэдий Түүний хүн чанар чухал ач холбогдолтой ч, энэ нь Түүний мөн чанар биш. Түүний мөн чанар бол бурханлаг чанар; тиймээс, Тэр газар дээрх Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэх мөч нь Тэр Өөрийн бурханлаг чанараа илэрхийлж эхлэх мөч юм. Түүний хүн чанар нь зөвхөн Өөрийн махан биеийн энгийн амьдралыг хангах бөгөөд ингэснээр Түүний бурханлаг чанар махан биеэр дамжуулан ажлаа хэвийн явуулна; Түүний ажлыг бүхэлд нь чиглүүлдэг зүйл нь бурханлаг чанар юм. Өөрийн ажлыг дуусгах үедээ Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэлдүүлсэн байх болно. Хүний мэдэх ёстой зүйл бол Түүний бүхий л ажил бөгөөд Өөрийн ажлаар дамжуулан Тэр, хүнд Түүнийг мэдэх боломжийг олгодог. Өөрийнхөө ажлын туршид Тэр Өөрийн бурханлаг чанараа нэлээд бүрэн илэрхийлсэн ба энэ нь хүн чанараар гутаагдсан зан чанар биш эсвэл хүний зан ааш болон бодлоор гутаагдсан оршихуй биш юм. Түүний бүх үйлчлэл дуусах цаг ирэх үед, Тэр Өөрийн илэрхийлэх ёстой зан чанараа аль хэдийн төгс, бүрэн илэрхийлсэн байх болно. Түүний ажлыг ямар ч хүн зааварчилдаггүй; Түүний зан чанарын илэрхийлэл нэлээд чөлөөтэй ч, үүнийг оюун санаагаар хянаж эсвэл бодлоороо боловсруулдаггүй, харин ч энэ нь аяндаа илчлэгддэг. Үүнд ямар ч хүн хүрч чадахгүй. Хэдий хүрээлэн буй орчин хахир ширүүн эсвэл нөхцөл байдал бололцоо олгохгүй байсан ч, Тэр тохиромжтой цагт Өөрийнхөө зан чанарыг илэрхийлэх чадвартай. Христ л, Өөрийгөө Христ болохыг илэрхийлж чадах ба тэр үед Христ биш хүмүүс нь Христийн зан чанаргүй байна. Тиймээс, хэдий бүгд Түүнийг эсэргүүцэж эсвэл Түүний талаар буруу үзэлтэй байсан ч, Христийн илэрхийлсэн зан чанар нь Бурханых юм гэдгийг хүний үзэлд үндэслэн хэн ч үгүйсгэж чадахгүй. Жинхэнэ зүрх сэтгэлтэйгээр Христийг эрж хайдаг эсвэл зорилготойгоор Бурханыг эрж хайдаг бүх хүмүүс, Түүний бурханлаг чанарын илэрхийлэл дээр үндэслээд Тэр бол Христ гэж хүлээн зөвшөөрөх болно. Түүний ямар нэг тал хүний үзэлтэй нийцээгүйгээс болж тэд хэзээ ч Христийг үгүйсгэхгүй. Хэдий хүн маш тэнэг ч, хүний хүсэл юу вэ болоод Бурханаас юу үүссэн бэ гэдгийг бүгд маш сайн мэднэ. Зүгээр л олон хүмүүс өөрсдийн санаа зорилгын улмаас Христийг санаатайгаар эсэргүүцдэг. Хэрвээ ийм биш байсан бол, нэг ч хүнд Христийн оршин тогтнолыг үгүйсгэх ямар ч шалтгаан байхгүй, учир нь Христээр илэрхийлэгдэж буй бурханлаг чанар үнэхээр оршин байдаг ба Түүний ажил бүх хүний энгийн нүдэнд харагдаж байдаг билээ.
No comments:
Post a Comment