08/01/2019

5-р бүлэг. Бие махбодтой болсон Бурханы тухай үнэнийг чи мэдэх ёстой


1. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:
5-р бүлэг. Бие махбодтой болсон Бурханы тухай үнэнийг чи мэдэх ёстой

Эхний бие махбодтой болсон Бурхан газар дээр гучин гурван жил хагас амьдарсан боловч тэдгээр жилийн зөвхөн гурван жил хагаст л Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэсэн. Тэр ажиллаж байх үедээ болон Өөрийн ажлыг эхлэхээс өмнө аль алинд нь хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан юм. Тэр Өөрийн энгийн хүн чанартаа гучин гурван жил хагас амьдарсан. Сүүлийн гурван жилхагасын туршид Тэр Өөрийгөө бие махбодтой болсон Бурхан гэдгийг илчилсэн. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө Тэр Өөрийн бурханлаг чанарыг харуулалгүй, жирийн, хэвийн хүн чанартайгаар гарч ирсэн ба албан ёсоор Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлсний дараа л Түүний бурханлаг чанар илэрхийлэгдсэн. Эхний хорин есөн жилд Түүний амьдрал болоод ажил бүгдээрээ Тэр бол жинхэнэ хүн, хүний хүү, бие махбод байсныг харуулж байсан; учир нь Түүний үйлчлэл хорин есөн наснаас нь хойш л жинхэнээсээ эхэлсэн юм. Бие махбодтой болох гэдгийн утга учир нь Бурхан махан биетэйгээр илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махан биеийн дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд Тэр эхлээд махан бие, хэвийн хүн чанартай махан бие байх ёстой; ядаж энэ нь үнэн байх ёстой. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир бол Бурхан махбодод амьдарч, ажилладаг, Өөрийн чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог юм. Бие махбодтой болсон Түүний амьдрал ба ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх Түүний амьдрал. Тэр хүний амьдралын хэвийн ёс суртахуун, хуулийг дуулгавартай дагаж, хүний хэвийн хэрэгцээ (хоол, хувцас, орон байр, нойр), хүний хэвийн сул талууд болон хүний хэвийн сэтгэл хөдлөлтэй тун хэвийн хүн чанартайгаар энгийн нэг айлд амьдардаг. Өөрөөр хэлбэл, энэ эхний үе шатанд Тэр хүний бүх хэвийн үйл ажиллагааг эрхлэн бурханлаг биш, бүр хэвийн хүн чанартайгаар амьдардаг. Хоёр дахь үе шат нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараах Түүний амьдрал. Тэр мөн л гаднаа ямар ч ер бусын тэмдэг үзүүлэлгүйгээр хэвийн хүн чанартай ердийн хүний бүрхүүлтэй оршин суудаг. Гэсэн ч Тэр ганцхан Өөрийн үйлчлэлийн төлөө л амьдардаг ба энэ үеийн турш Түүний хэвийн хүн чанар бүхэлдээ Түүний бурханлаг чанарын хэвийн ажлын үйлчлэлд оршдог; учир нь тэр үед Түүний хэвийн хүн чанар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж чадах хэмжээнд хүртэл боловсорсон байдаг. Иймээс Түүний амьдралын хоёр дахь үе шат нь Өөрийн хэвийн хүн чанараар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь хэвийн хүн чанар болон бүрэн дүүрэн бурханлаг чанарын хоёулангийнх нь амьдрал юм. Өөрийн амьдралын эхний үе шатанд Тэр бүрэн энгийн хүн чанартайгаар амьдардагийн шалтгаан бол Түүний хүн чанар нь бурханлаг ажлын бүрэн дүүрэн байдалтай хараахан тэнцүү биш, хараахан боловсроогүй байдаг; Түүний хүн чанар боловсорч гүйцэн, Өөрийн үйлчлэлийн үүргийг үүрэх чадвартай болсны дараа л Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээр шийдвэртэй эхэлж чаддаг. Махбод болохын хувьд Тэр өсөж, нас бие гүйцэх хэрэгтэй болохоор Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг байхад хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь, Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг үзүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг агуулсан амьдрал байдаг. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан, Өөрийн төрсөн мөчөөс шууд ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэн Өөрийн үйлчлэлийг жинхэнээсээ эхлэсэн бол Түүнд бие махбодын мөн чанар байхгүй байх байсан юм. Тиймээс Түүний хүн чанар нь Түүний бие махбодын мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байхгүй ба хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм байдлаар, Бурханы махбодын хүн чанар нь Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараа ч гэсэн, Түүний бурханлаг чанар Өөрийн ажлыг хийх үед нь хүний гадаад бүрхүүл дотор оршсоор байдаг; яг тэр үед хэвийн махан бие дотор ажлаа гүйцэтгэх боломжийг Өөрийн бурханлаг чанарт олгох цорын ганц зорилгын төлөө Түүний хүн чанар үйлчилдэг. Иймээс ажил гүйцэтгэгч нь Түүний хүн чанарт оршиж байгаа бурханлаг чанар юм. Түүний хүн чанар биш, харин Түүний бурханлаг чанар ажиллаж байгаа боловч энэ нь Түүний хүн чанар дотор нуугдсан бурханлаг чанар юм; Түүний ажил нь мөн чанартаа Түүний хүн чанараар биш, харин Түүний бүрэн бурханлаг чанараар хийгдэж байгаа. Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь Түүний махан бие юм. Бурхан хүний бүрхүүлтэй, хүний мөн чанартай, бас Бурханы мөн чанартайгаар махан биед амьдардаг Бурхан болдог учраас Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан гэж хэлж болох юм. Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас өөр ямар ч бүтээгдсэн хүнээс илүү дээгүүр, Бурханы ажлыг хэрэгжүүлж буй ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүн шиг хүний бүрхүүлтэй бүх хүмүүсийн дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүмүүсийн дундаас зөвхөн Тэр л бие махбод болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүн бол хүнээс өөр юу ч биш байхад бие махбод болсон Бурхан бол өөр: Тэр Өөрийн махан биедээ зөвхөн хүн чанарыг агуулдаг төдийгүй үүнээс ч илүүтэйгээр, бурханлаг чанарыг агуулж байдаг. Түүний хүн чанарыг махан биеийнх нь гадаад төрхөөс болон Түүний өдөр тутмын амьдралаас харж болно, харин Түүний бурханлаг чанарыг ойлгоход хэцүү. Яагаад гэвэл, Түүний бурханлаг чанар Түүнд хүн чанар байгаа үед л зөвхөн илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адилаар ер бусын байдаггүй, үүнийг харах хүмүүст туйлын хэцүү байдаг. Өнөөдөр ч хүртэл бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгох нь хүмүүст хамгийн хэцүү. Үнэндээ, Намайг энэ талаар ийм дэлгэрэнгүй ярьсны дараа ч гэсэн энэ нь та нарын ихэнхэд учир битүүлэг хэвээр байна гэж Би бодож байна. Энэ асуудал бол маш энгийн: Бурхан махан биетэй болоход Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол болдог. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан гэж нэрлэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Бурхан Өөрийн хэвийн хүн чанарыг төгс болгохын тулд газар дээр ирдэггүй. Тэр хэвийн хүн чанарын ажлыг хийхийн тулд ирдэггүй, харин хэвийн хүн чанараар бурханлаг ажлыг хийхийн тулд л ирдэг. Хэвийн хүнчанараас Бурханы ярьдаг зүйл хүний төсөөлдөг шиг байдаггүй. Хүн “хэвийн хүн чанарыг” эхнэр эсвэл нөхөртэй, хөвгүүд, охидтой байх явдал гэж тодорхойлдог. Эдгээр нь тухайн хүн хэвийн хүн мөн гэдгийг баталгаа юм. Гэхдээ Бурхан ингэж үздэггүй. Тэр хэвийн хүн чанарыг хэвийн хүний бодолтой, хэвийн хүний амьдралтай байж, хэвийн хүмүүсээс төрөх явдал гэж үздэг. Гэхдээ Түүний хэвийн байдал нь хүн хэвийн байдлыг ойлгодог шиг эхнэртэй эсвэл нөхөртэй, хүүхдүүдтэй байхыг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, хүний хувьд Бурханы ярьдаг хэвийн байдал нь хүн чанар байхгүй, сэтгэл хөдлөл бараг дутмаг, харваас бие махбодын хэрэгцээгүй гэж тооцдог зүйл бөгөөд хэвийн хүний хэлбэртэй, хэвийн хүний гадаад төрхийг авсан мөртлөө мөн чанартаа хэвийн хүний эзэмших ёстой бүхнийг бүрэн эзэмшээгүй байсан Есүстэй яг адилхан. Үүнээс, бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь хэвийн хүн чанарыг бүхэлд нь агуулдаггүй, харин зөвхөн хэвийн хүний амьдралын хэвшлийг хангаж, хэвийн хүний эрүүл ухааны хүчийг хадгалахын тулд хүмүүст байх ёстой зүйлийн нэг хэсгийг л агуулдаг гэдгийг харж болно. Гэхдээ эдгээр зүйл нь, хэвийн хүн чанар гэж хүний тооцдог зүйлтэй ямар ч хамаагүй. Тэдгээр нь бие махбодтой болсон Бурханд байх ёстой зүйл юм. Гэсэн ч бие махбодтой болсон Бурхан эхнэртэй, хөвгүүд охидтой, гэр бүлтэй л байх юм бол хэвийн хүн чанартай гэж хэлж болно гэж зүтгэдэг хүмүүс байдаг. Эдгээр зүйлгүйгээр Тэр хэвийн хүн биш гэж тэд хэлдэг. Тэгвэл Би та нараас “Бурханд эхнэр байдаг уу? Бурханы хувьд нөхөртэй байх боломжтой юу? Бурхан хүүхдүүдтэй байж болох уу?” гэж асууя. Эдгээр нь төөрөгдөл биш гэж үү? Гэхдээ бие махбодтой болсон Бурхан хаднуудын хоорондох ан цаваас үсрэн гарч эсвэл тэнгэрээс унаж чадахгүй. Тэр зөвхөн хэвийн хүний гэр бүлд л төрж болно. Тийм учраас Түүнд эцэг эх, эгч дүүс байдаг. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы хэвийн хүн чанарт байх ёстой зүйл юм. Есүсийн хувьд ч тийм байсан. Есүст эцэг, эх, ах эгч дүүс байсан. Энэ бүхэн нь хэвийн байлаа. Гэхдээ хэрвээ Түүнд эхнэр, хөвгүүд, охид байсан бол тэр нь бие махбодтой болсон Бурханд байх ёстой гэж Бурханы төлөвлөсөн хэвийн хүн чанар биш байх байлаа. Хэрвээ тийм байсан бол Тэр бурханлаг чанарын өмнөөс ажиллаж чадахгүй байх байв. Түүнд эхнэр эсвэл хүүхдүүд байгаагүй ч хэвийн гэр бүлд хэвийн хүмүүсээс төрсөн учраас л Тэр бурханлаг чанарын ажлыг хийж чадсан билээ. Үүнийг улам тодруулбал, Бурханы хэвийн хүн гэж үздэг зүйл нь хэвийн гэр бүлд төрсөн хүн юм. Зөвхөн тийм хүн л бурханлаг ажлыг хийхэд тохирно. Нөгөө талаар хэрвээ хүнд эхнэр, хүүхдүүд эсвэл нөхөр байсан бол тэр хүн бурханлаг ажил хийж чадахгүй, учир нь тэр зөвхөн хүмүүст шаардагддаг хэвийн хүн чанарыг эзэмших боловч Бурханы шаарддаг хэвийн хүн чанарыг эзэмшдэггүй. Бурханы авч үздэг зүйл болон хүний ойлгодог зүйл ихэнхдээ асар их ялгаатай, шал өөр байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурхан болон Бурханд ашиглагдсан хүний хоорондын үндсэн ялгаа”-аас

Хэвийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махбод бөгөөд хэвийн хүн чанар, ердийн мэдрэмж, хүний бодлыг эзэмшиж байдаг. “Биеллээ олно” гэдэг нь Бурхан хүн болж, Сүнс махан бие болдог гэсэн үг; ний нуугүй хэлэхэд, энэ нь Бурхан Өөрөө хэвийн хүн чанартай махан биед оршиж, үүгээр дамжуулан Өөрийн бурханлаг ажлаа илэрхийлдэг үе юм—энэ нь биеллээ олсон буюу бие махбодтой болсон гэсэн үг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Бурханы Сүнсний өмссөн бие махбод бол Бурханы Өөрийнх нь бие махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд: Тэр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний бие махбод мөн эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм бие махбод нь хүн төрөлхтөнд зөвхөн зөвт, ач тустайг үйлдэж чаддаг ба риун, гайхамшигтай, агуу тул үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчиж, Бурханы Сүнсэнд тэрсэлсэн өчүүхэн ч атугай зүйлийг хийж үл чадна. Бурханы Сүнс ариун тул Түүний бие махбод Сатанд уруу татагдахгүй; Түүний бие махбод хүний бие махбодоос мөн чанарын хувьд өөр. Сатанаар ялзруулагдсан нь Бурхан биш хүн; Сатан Бурханы бие махбодыг ялзруулж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (2)”-аас

No comments:

Post a Comment