Showing posts with label ЕСҮС. Show all posts
Showing posts with label ЕСҮС. Show all posts

19/07/2020

2. Яагаад Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ?

2. Яагаад Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр л мэдэж болох юм гэж үү? Түүнийг шинэ эрин үед шинэ нэрээр нэрлэж болохгүй гэж үү? Нэг хүний дүр төрх болон тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийдэг бөгөөд шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр яаж өөр өөр эрин үед адилхан ажил хийж чадах юм бэ? Тэр яаж хуучинтай зууралдаж чадах юм бэ? Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан, иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Ехова, Есүс хоёр нэг атлаа яагаад өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрин үе ялгаатайгаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй, мөн нэр болгон тухайн эрин үе дэх Бурханы зан чанарын эрин үеийн талыг л төлөөлдөг; энэ нь Түүний ажлыг л төлөөлөх хэрэгтэй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

“Ехова” бол Израиль дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг удирдаж чаддаг израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. “Есүс” бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс өнөөгийн эрин үед Иудагийн овгоос бусад бүх израильчууд Еховаг шүтэн мөргөдөг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь Еховагийн дахин илрэлт юм. Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гаралтай ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлаас болж оршин тогтносон. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломжийг олгохын тулд Есүс гэх нэр оршсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүс хэмээх нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг. Ехова хэмээх нэр нь хуулийг дор амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе бүрд, ажлын үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших чадваргүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байсан. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш юм. Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр нь Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л илэрхийлдэг болохоос Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Намайг дууддаг нэрс нь Миний бүх зан чанарыг болон Би юу болохыг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг дууддаг өөр өөр нэр юм. Иймээс сүүлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөнө. Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газар дэлхийн зах хязгаарт өндийн босдог, Өөрийн бүх зан чанараар бялхсан, эрх мэдэл, нэр төр, суу алдраар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч холбогдоогүй, Намайг хэзээ ч мэдээгүй, бас Миний зан чанарыг үргэлж мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал мэт хүч чадлаар дүүрэн, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж зарим нь хэлдэг, тэгвэл Еховагийн нэр яагаад Есүс болсон юм бэ? Мессиаг ирэх талаар зөгнөсөн атал яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ? Ийм ажил аль эрт хийгдээгүй гэж үү? Бурхан өнөөдөр шинэ ажил хийж болохгүй гэж үү? Өчигдрийн ажил ч өөрчлөгдөж болох бөгөөд Еховагийн ажлыг Есүсийн ажил үргэлжлүүлж болно. Тэгвэл Есүсийн ажлыг өөр нэг ажил залгамжилж болохгүй гэж үү? Хэрвээ Еховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болдог юм бол Есүсийн нэр бас өөрчлөгдөж болохгүй гэж үү? Энэ бол ер бусын зүйл биш, өөрсдийнх нь ухаан муутайгаас болсон гэж л хүмүүс боддог[a]. Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил болон нэрэн дэх өөрчлөлтөөс үл хамааран зан чанар, мэргэн ухаан нь үүрд өөрчлөгдөлгүй үлдэнэ. Хэрвээ чи, Бурханыг Есүсийн нэрээр л дуудаж болно гэж итгэдэг бол хэтэрхий багыг мэддэг юм байна. Есүс гэдэг үүрд Бурханы нэр байна, Бурхан үргэлж, үүрд Есүс гэсэн нэртэй байна, энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж чи баталж зүрхлэх үү? Есүсийн нэр Хуулийн эрин үеийг дуусгасан бөгөөд төгсгөлийн эрин үеийг бас дуусгадаг гэдгийг чи итгэлтэйгээр баталж зүрхлэх үү? Есүсийн нигүүлсэл эрин үеийг дуусгаж чаддаг гэж хэн хэлж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахин чадах билээ?”-ээс

Эрин үе бүр дэх Бурханы ажил үргэлж адилхан байдаг ба Түүнийг үргэлж нэг нэрээр нэрлэдэг байлаа гэж үзвэл хүн Түүнийг яаж мэдэх вэ? Бурханыг Ехова гэж нэрлэх ёстой, Бурханыг Ехова гэж нэрлэхээс гадна өөр ямар ч нэрээр нэрлэгддэг нэгэн бол Бурхан биш. Эсвэл Бурхан зөвхөн Есүс байж болох ба Есүсийн нэрээс өөр ямар ч нэрээр Түүнийг нэрлэж болохгүй; Есүсээс өөрөөр, Ехова бол Бурхан биш, Төгс Хүчит Бурхан ч бас Бурхан биш. Бурхан бол төгс хүчит гэдэг нь үнэн боловч Бурхан бол хүнтэй хамт байдаг Бурхан, Түүнийг Есүс гэж нэрлэх ёстой, учир нь Бурхан хүнтэй хамт байдаг гэж хүн итгэдэг. Ингэх нь хоосон сургаал мөрдөх явдал бөгөөд Бурханыг тодорхой хүрээнд хязгаарлаж байгаа хэрэг юм. Иймээс эрин үе бүрд Бурханы хийдэг ажил, Түүнийг нэрлэдэг нэр, Түүний авдаг дүр төрх—өнөөдрийг хүртэлх үе шат болгонд Тэр ямар ажил хийдэг—эдгээр нь ганц ч дэг журмыг дагадаггүй ба ямар ч хязгаарлалтад баригддаггүй. Тэр бол Ехова, гэхдээ Тэр бас Есүс, түүнчлэн Мессиа, Төгс Хүчит Бурхан юм. Түүний ажил алгуур өөрчлөлтийг туулдаг ба Түүний нэрэнд зохих өөрчлөлт гардаг. Ганц ч нэр Түүнийг бүрэн төлөөлж чадахгүй, гэхдээ Түүнийг нэрлэдэг бүх нэр Түүнийг төлөөлж чаддаг бөгөөд эрин үе бүрд Түүний хийдэг ажил зан чанарыг нь төлөөлдөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Есүсийн хийсэн ажил Есүсийн нэрийг төлөөлсөн ба Нигүүлслийн эрин үеийг төлөөлсөн; Еховагийн хийсэн ажлын тухайд бол энэ нь Еховаг төлөөлсөн бөгөөд Хуулийн эрин үеийг төлөөлсөн. Тэдний ажил бол хоёр өөр эрин үе дэх нэг Сүнсний ажил байсан юм. … Хэдийгээр Тэднийг хоёр өөр нэрээр нэрлэж байсан боловч ажлын хоёр үе шатыг хоёуланг нь нэг Сүнс хийсэн бөгөөд хийгдсэн ажил нь үргэлжилсэн ажил байв. Нэр өөр байсны адилаар ажлын агуулга өөр байсан, эрин үе ч өөр байсан. Еховаг ирэх үед тэр нь Еховагийн эрин үе байсан бөгөөд Есүсийг ирэх үед Есүсийн эрин үе байв. Иймээс ирэх болгондоо Бурхан нэг нэрээр нэрлэгдэж, нэг эрин үеийг төлөөлж, шинэ замыг нээдэг; шинэ зам бүрд Тэрээр шинэ нэр авдаг бөгөөд Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй, Түүний ажил урагшлах чиглэлд ахихаа хэзээ ч больдоггүй гэдгийг энэ нь харуулдаг. Түүх үргэлж урагшилдаг ба Бурханы ажил үргэлж урагшилж байдаг. Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд ямагт урагшлан ахисаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил болгон Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээж, шинэ эрин үеийг эхлүүлж, илүү агуу, шинэ ажлыг эхлүүлж, эдгээрийн хамтаар шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас


18/07/2020

2-р бүлэг. Бурханы нэрсийн тухай үнэн 1. Яагаад Бурхан нэр авдаг вэ, мөн нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу?

1. Яагаад Бурхан нэр авдаг вэ, мөн нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу?

Холбогдолтой Бурханы үг:

“Бурхан бидэнтэй хамт” гэх Есүсийн нэр Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Энэ нь Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Бурханыг зөвхөн Есүс гэж нэрлэж болно, Бурхан Өөрийн зан чанарыг өөрчилж болохгүй учраас өөр ямар ч нэртэй байж болохгүй гэж хүн хэрвээ хэлбэл эдгээр үг нь үнэхээр доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүсийн нэр ганцаараа Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж чи итгэж байна уу? Бурханыг олон нэрээр нэрлэж болно, гэхдээ энэ олон нэрийн дунд Бурханыг бүхэлд нь товчоор илэрхийлж чадах, Бурханыг бүрэн төлөөлж чадах ганц ч нэр байхгүй. Иймээс Бурханд олон нэр байдаг боловч энэ олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн тодорхойлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар маш баялаг болохоор энэ нь Түүнийг мэдэх хүний чадвараас даван гардаг. Хүн төрөлхтний хэлийг ашиглан Бурханыг бүрэн илэрхийлэх ямар ч арга хүнд үгүй. Хүн төрөлхтөнд, Бурханы зан чанарын талаар мэддэг бүхнээ товчоор илэрхийлэх үгсийн сан хязгаарлагдмал байдаг: агуу, эрхэмсэг, гайхалтай, ойлгохын аргагүй, эрхэм дээд, ариун, зөвт, ухаалаг гэх мэт. Хэтэрхий олон үг! Ийм хязгаарлагдмал үгсийн сан нь Бурханы зан чанарын талаар хүний харсан өчүүхэн жаахан зүйлийг ч дүрслэх чадваргүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, өөр олон хүн, өөрсдийнх нь зүрх сэтгэл дэх оргилсон сэтгэлийг илүү сайн дүрсэлж чадна гэж бодсон үгийг нэмсэн: Бурхан хэтэрхий агуу! Бурхан хэтэрхий ариун! Бурхан хэтэрхий хайр татам! Өнөөдөр иймэрхүү хүний үг хэллэг оргилдоо хүрсэн хэдий ч хүн өөрийгөө тодорхой илэрхийлэх чадваргүй хэвээр байгаа. Иймээс хүний хувьд, Бурхан олон нэртэй атлаа нэг ч нэргүй, яагаад гэвэл Бурханы оршихуй хэтэрхий элбэг арвин агаад хүний хэл хэтэрхий хомс. Тодорхой нэг үг, эсвэл нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй, иймээс Түүний нэр тогтмол байж болно гэж чи бодож байна уу? Бурхан маш агуу, маш ариун атал шинэ эрин үе бүрд Өөрийн нэрийг өөрчлөхийг чи Түүнд зөвшөөрөхгүй юу? Тиймээс Өөрийн ажлыг биечлэн хийж байгаа эрин үе бүрдээ Бурхан, хийхээр зорьж буй ажлаа товчоор илэрхийлэхийн тулд тухайн эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тэрээр тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд түр зуурын ач холбогдол бүхий энэ тодорхой нэрийг ашигладаг. Энэ бол Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний хэлийг ашиглаж байгаа хэрэг юм. Тэгсэн ч гэсэн сүнслэг туршлагатай бөгөөд Бурханыг биечлэн харсан олон хүнд, энэхүү тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй гэж санагдсаар байдаг—үүнийг яах ч аргагүй! Иймээс хүн Бурханыг ямар нэг нэрээр нэрлэдэггүй ба Түүнийг зүгээр л “Бурхан” гэж нэрлэдэг. Хүний зүрх сэтгэл хайраар дүүрэн атлаа бас зөрчилдөөнд автсан мэт байдаг, учир нь хүн Бурханыг хэрхэн тайлбарлахаа мэддэггүй. Бурхан юу болох нь хэтэрхий элбэг дэлбэг, үүнийг ердөө дүрслэх аргагүй юм. Бурханы зан чанарыг нэгтгэн дүгнэж чадах ганц ч нэр байхгүй бөгөөд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг дүрсэлж чадах ганц ч нэр байхгүй. Хэрвээ хүн Надаас, “Та яг ямар нэр ашигладаг вэ?” гэж асуувал Би түүнд, “Бурхан бол Бурхан!” гэж хэлнэ. Тэр нь Бурханы хувьд хамгийн сайн нэр биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын хамгийн шилдэг товч илэрхийлэл биш гэж үү? Ийм байтал та нар яагаад Бурханы нэрийг эрж хайхад маш их хичээл чармайлт гаргадаг юм бэ? Нэрний төлөө яагаад тархиа гашилгаж, нойр, хоолоо умартана вэ? Бурханыг Ехова, Есүс, Мессиа гэж нэрлэхгүй өдөр ирнэ—Тэр зүгээр л Бүтээгч байх болно. Тэр үед, газар дээр Түүний авсан бүх нэр төгсгөл болно, учир нь газар дээрх Түүний ажил дуусчихсан байх бөгөөд үүний дараа Түүнд нэр байхаа болино. Бүх зүйл Бүтээгчийн ноёрхол дор очих үед туйлын зохистой атлаа бүрэн бус нэр Түүнд ямар хэрэгтэй байх юм бэ? Чи одоо Бурханыг нэрийг хайсаар байна уу? Бурханыг гагцхүү Ехова гэж нэрлэж болно гэж чи хэлж зүрхэлсээр байх уу? Бурханыг зөвхөн Есүс гэж нэрлэж болно гэж чи хэлж зүрхлэх үү? Бурханыг доромжилсон нүглийг чи үүрч чадах уу? Бурхан анхнаасаа ямар ч нэргүй байсан гэдгийг чи мэдэх ёстой. Түүнд хийх ажил байсан ба хүн төрөлхтнийг удирдах хэрэгтэй болсон учраас л Тэр нэг, хоёр, эсвэл олон нэртэй болсон юм. Тэр ямар ч нэрээр нэрлэгдсэн бай—үүнийг Өөрөө чөлөөтэйгээр сонгоогүй гэж үү? Өөрийн бүтээлийн нэг болох чамаар Тэр үүнийг шийдүүлэх хэрэгтэй юу? Бурханыг нэрлэдэг нэр нь хүний ойлгож чадах зүйлтэй, мөн хүн төрөлхтний хэлтэй нийцдэг нэр юм, гэхдээ энэ нэр бол хүний дүгнэж чадах зүйл биш юм. Тэнгэрт Бурхан байдаг, Түүнийг Бурхан гэж нэрлэдэг, Тэр бол агуу хүч чадалтай, хэтэрхий ухаалаг, хэтэрхий өргөмжит, хэтэрхий гайхалтай, хэтэрхий нууцлаг, хэтэрхий төгс хүчит Бурхан Өөрөө юм гэж л чи хэлж чадна, өөр юу ч хэлж чадахгүй; энэ жаахан зүйл бол мэддэг бүхэн чинь юм. Ийм болохоор ганцхан Есүсийн нэр Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу? Эцсийн өдрүүд ирэхэд хэдийгээр Бурхан ажлаа хийж байгаа ч Түүний нэр өөрчлөгдөх ёстой, учир нь энэ бол өөр эрин үе билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Эрин үе бүрд, ажлын үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших чадваргүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байсан. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш юм. Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр нь Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л илэрхийлдэг болохоос Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Намайг дууддаг нэрс нь Миний бүх зан чанарыг болон Би юу болохыг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг дууддаг өөр өөр нэр юм. Иймээс сүүлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөнө. Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

13/07/2020

Христийн сүмийн дуу “Бурханы нэрийн утга учир” (Lyrics)


Христийн сүмийн дуу “Бурханы нэрийн утга учир” (Lyrics)

Үеийн үед, Түүний ажлын үе шат болгонд Бурханы нэр бэлгэдлийн ач холбогдолтой, дэмий хоосон зүйл биш. Түүний нэр бүхэн эрин үеийг төлөөлдөг.

Ехова, Есүс, Мессиа бүгд Бурханы Сүнсийг төлөөлдөг. Эдгээр нэр нь Бурханы удирдлагын эрин үеүдийг төлөөлдөг ч Бурханыг бүрэн төлөөлдөггүй. Газар дээр хүний Бурханыг дууддаг нэрс Түүний зан чанар хийгээд Тэр хэн болохыг бүхэлд нь илэрхийлж чадахгүй. Тэдгээр нь зөвхөн өөр өөр үеүдийн Бурханы нэр. Тиймээс эцсийн үед, эцсийн өдрүүд ирэхэд Бурханы нэр ахин нэг удаа өөрчлөгдөх болно. Түүнийг Ехова, Есүс, Мессиа гэж дуудахгүй. Түүнийг Төгс Хүчит, Сүр Жавхлант Бурхан гэж дуудна. Энэ нэрээр Тэр энэ үеийг дуусгана.
II
Бурхан нэг удаа Ехова байсан. Түүнийг Мессиа гэдэг байсан билээ. Хайрлаж, хүндэлдэг хүмүүс Түүнийг Есүс, Аврагч гэж дууддаг байсан. Өнөөдөр Бурхан хүмүүсийн урьдны мэдэх Ехова, Есүс биш. Тэр бол эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Бурхан, энэ үеийг төгсгөх Бурхан. Өөрийн зан чанар, эрх мэдлээр дүүрэн, нэр төр, суу алдартай, Тэр бол Бурхан, Бурхан Өөрөө билээ. Тэр бол ертөнцийн хязгаарт мандсан Бурхан Өөрөө билээ. Тэр бол ертөнцийн хязгаарт мандсан Бурхан Өөрөө билээ.
III
Эцэст нь дэлхийн бүх үндэстэн Бурханы үгээр ерөөгдөж, бас сүйрэл амсах болно. Тиймээс эцсийн өдрийн хүмүүс Аврагч Бурхан эргэн ирэхийг харах болно. Тэр бол хүн төрөлхтөнг байлдан дагуулдаг хүчирхэг Төгс Хүчит Бурхан. Хүмүүсийн нүглийн тахил болж байснаа Тэр харуулах болно. Гэвч эцсийн өдрүүдэд Тэр бүх зүйлийг шатаадаг нарны гэрэл. Тэр бүх зүйлийг илчилдэг зөвт байдлын нар билээ. Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажил. Энэ бол Бурханы ажил. Тиймээс эцсийн үед, эцсийн өдрүүд ирэхэд Бурханы нэр ахин нэг удаа өөрчлөгдөх болно. Түүнийг Ехова, Есүс, Мессиа гэж дуудахгүй. Түүнийг Төгс Хүчит, Сүр Жавхлант Бурхан гэж дуудна. Энэ нэрээр Тэр энэ үеийг дуусгана.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос




11/07/2020

Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь” | Эшлэл 141


Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь” | Эшлэл 141

Энэ цаг үе дэх Бурханы ажлыг мэдэх нь ихэнхдээ эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханыг мэдэх, Түүний үндсэн үйлчлэл юу болох болон Тэр юу хийхээр газар дээр ирснийг мэдэх явдал юм. Бурхан явахаасаа өмнө үлгэр дуурайл үзүүлэхийн тулд (эцсийн өдрүүдэд) газар дээр ирсэн гэдгийг Би Өөрийн үгэндээ өмнө нь дурдсан. Бурхан энэ үлгэр дуурайлыг хэрхэн үзүүлэх вэ? Үг хэлснээр, ажилласнаар, бүх газар нутаг даяар ярьснаар. Энэ бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажил; Тэр зөвхөн үг хэлдэг, ингэснээр газар дэлхий нь үгний ертөнц болно, ингэснээр бүх хүн Түүний үгээр хангагдаж, гэгээрүүлэгдэж, ингэснээр хүний сүнс сэргэж, үзэгдлүүдийн талаар тодорхой мэдэх болно. Эцсийн өдрүүдэд бие махбод болсон Бурхан, голдуу үг хэлэхийн тулд газар дээр ирсэн. Есүс ирэхдээ тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн ба цовдлолын золин авралын ажлыг биелүүлсэн. Тэр Хуулийн эрин үеийг төгсгөж, бүх хуучин зүйлийг устгасан. Есүсийн ирэлт нь Хуулийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үед оруулсан. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ирэлт нь Нигүүлслийн эрин үед төгсгөл авчирсан. Тэр үндсэндээ Өөрийн үгийг хэлэхээр, хүнийг төгс болгоход үгийг ашиглахаар, хүнийг гэгээрүүлж гэрэлтүүлэхээр мөн хүний зүрх сэтгэл доторх тодорхойгүй Бурханы орон зайг арилгахаар ирсэн юм. Энэ нь Есүсийн ирэх үедээ хийсэн ажлын үе шат биш. Есүс ирэхдээ олон ид шидийг үзүүлсэн, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба Тэр цовдлолын золилтын ажлыг хийсэн. Үүний үр дүнд өөрийн үзэлдээ хүн, Бурхан ийм л байх ёстой гэж итгэсэн. Учир нь Есүс ирэхдээ хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүр төрхийг арилгах ажлыг хийгээгүй; ирэх үедээ Тэр цовдлогдсон, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн. Нэг талаар, эцсийн өдрүүдийн үеэр бие махбодтой болсон Бурхан, хүний үзэлд тодорхойгүй Бурханы эзэлж байгаа орон зайг арилгана, ингэснээр хүний зүрх сэтгэлд тодорхойгүй Бурханы дүр төрх цаашид байхаа болино. Өөрийн бодит үг болон бодит ажил, бүх газар нутаг даяарх Өөрийн шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн дунд хийдэг хосгүй бодитой агаад энгийн ажлаар дамжуулан Тэр, хүнд Бурханы бодит байдлыг мэдүүлж, хүний зүрх сэтгэл дэх тодорхойгүй Бурханы байр суурийг арилгадаг. Нөгөө талаар Бурхан хүнийг төгс болгохын тулд Өөрийн махан биеэр хэлсэн үгийг ашиглаж, бүх зүйлийг биелүүлдэг. Энэ нь эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх ажил юм.
Та нарын мэдэх ёстой зүйл:
1 Бурханы ажил бол ер бусын биш бөгөөд та нар энэ талаар үзэл өвөрлөх ёсгүй.
2 Та нар энэ цаг үед бие махбодтой болсон Бурханы хийхээр ирсэн үндсэн ажлыг ойлгох ёстой.
Тэр өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж эсвэл ид шид үзүүлэхээр ирээгүй бөгөөд Тэр гэмшлийн сайн мэдээг түгээхээр эсвэл хүнд аврал хайрлахаар ирээгүй. Учир нь Есүс энэ ажлыг аль хэдийн хийчихсэн бөгөөд Бурхан адилхан ажлыг дахин давтдаггүй. Өнөөдөр Бурхан Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үеийн бүх дадлыг хаяхаар ирсэн. Тэр бол бодитой гэдгийг ерөнхийдөө харуулахын тулд бодитой Бурхан ирсэн. Есүс ирэхдээ цөөхөн үг хэлсэн; Тэр ихэвчлэн ид шид үзүүлж, тэмдэг гайхамшгуудыг үйлдэж, өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан эсвэл Тэр хүмүүсийг итгүүлж Тэр бол үнэхээр Бурхан юм гэдгээ хүнд харуулахын тулд зөгнөл хэлсэн бөгөөд сэтгэлийн хөдөлгөөнд автдаггүй Бурхан байсан. Эцэст нь Тэр цовдлолын ажлыг гүйцээсэн. Өнөөдрийн Бурхан тэмдэг, гайхамшгуудыг харуулахгүй, мөн өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулахгүй. Есүсийг ирэх үед Түүний хийсэн ажил нь Бурханы нэг хэсгийг төлөөлсөн, харин энэ удаа Бурхан энэ үе шатанд хийвэл зохих ажлыг хийхийн тулд ирсэн, учир нь Бурхан нэг ажлыг дахин давтдаггүй; Тэр бол үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан юм, иймээс өнөөдөр чиний харж байгаа бүхэн бол бодитой Бурханы үг болон ажил билээ.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

08/07/2020

Өдөр тутмын Бурханы үг | Эшлэл 278


Өдөр тутмын Бурханы үг | “Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ? ” | Эшлэл 278

Тухайн үеийн Иудейчүүд бүгд Хуучин Гэрээг уншсан бөгөөд эрэгтэй хүүхэд тэжээлийн онгоцонд төрнө гэдгийг Исаиагийн зөгнөлөөс мэдэж байсан. Тэгвэл ийм мэдлэгтэй байсан атлаа тэд яагаад Есүсийг хавчин шахсан юм бэ? Энэ нь тэдний тэрслүү уг чанар болоод Ариун Сүнсний ажлыг мэддэггүйгээс нь болоогүй гэж үү? Тухайн үед Фарисайчууд, зөгнөгдсөн эрэгтэй хүүхдийн талаар тэдний мэддэг зүйлээс Есүсийн ажил өөр байна гэж итгэсэн; харин өнөөдрийн хүмүүс, бие махбодтой болсон Бурханы ажил Библитэй нийцдэггүй учраас Бурханыг голдог. Тэдний Бурханд тэрслэх тэрслүү байдлын мөн чанар нэгэн адил биш гэж үү? Чи Ариун Сүнсний бүх ажлыг туйлын хүлээн зөвшөөрдөг байж чадах уу? Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил бол энэ нь зөв урсгал юм. Чи юуг нь хүлээн зөвшөөрөхөө шилж сонгохын оронд үүнийг өчүүхэн төдий ч сэжиггүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ чи Бурханаас зарим нэг мэдлэгийг олж авч, Түүний эсрэг тодорхой хэмжээгээр болгоомжилсон бол энэ нь үнэхээр шаардлагагүй үйлдэл биш гэж үү? Чиний хийх учиртай зүйл бол, Ариун Сүнсний ажил мөн л бол ямар ч ажлыг Библийн нэмэлт баталгаа нотолгоогүйгээр хүлээн зөвшөөрөх явдал юм, учир нь чи Бурханыг мөрдөн шалгахын тулд биш харин Түүнийг дагахын тулд Бурханд итгэдэг билээ. Би бол чиний Бурхан мөн гэдгийг харуулах нэмэлт нотолгоог чи хайх ёсгүй. Үүний оронд чи, Би чамд ашиг тустай юу гэдгийг ялган таних учиртай; тэр бол гол зүйл. Чи Библийн дотроос маргашгүй нотолгоо ихийг олсон байсан ч гэсэн энэ нь чамайг Миний өмнө бүрэн дүүрэн авчирч чадахгүй. Чи бол Миний өмнө биш харин Библийн зах хязгаар дотор амьдардаг нэгэн; Намайг мэдэхэд Библи чамд тусалж чадахгүй, мөн энэ нь Намайг гэсэн чиний хайрыг ч гүнзгийрүүлж чадахгүй. Хэдийгээр Библид эрэгтэй хүүхэд төрнө гэдгийг зөгнөсөн ч, хэн дээр уг зөгнөл биелэхийг хэн ч ухан ойлгож чадаагүй, учир нь хүн Бурханы ажлыг мэддэггүй бөгөөд энэ нь Фарисайчуудыг Есүсийн эсрэг зогсоход хүргэсэн юм. Миний ажил хүний ашиг сонирхлын төлөө байдаг гэдгийг зарим нь мэддэг боловч тэд Есүс бид хоёрыг бие биетэйгээ үл нийцэх, бүрэн салангид хоёр оршихуй гэдэгт итгэсээр байдаг. Нигүүлслийн эрин үед Есүс шавь нартаа, хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн цугларах, хэрхэн залбирал үйлдэх, бусдад хэрхэн хандах гэх мэтийн хэдэн цуврал сургаалыг л айлдсан. Түүний гүйцэтгэсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан бөгөөд шавь нар нь болон Түүнийг дагаж байсан хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх учиртай талаар л Тэр нарийвчлан тайлбарласан. Тэр эцсийн өдрүүдийн нэг ч ажлыг хийгээгүй бөгөөд зөвхөн Нигүүлслийн эрин үеийн ажлыг л хийсэн юм. Ехова Хуулийн эрин үед Хуучин Гэрээний хуулийг тогтоох үедээ яагаад Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийгээгүй юм бэ? Яагаад Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан тодорхой болгоогүй юм бэ? Тэгвэл энэ нь хүн хүлээн зөвшөөрөхөд нэмэртэй байх байсан биш гэж үү? Тэрээр эрэгтэй хүүхэд төрж эрх мэдэлд хүрнэ гэдгийг л зөгнөсөн боловч Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан гүйцэтгээгүй юм. Эрин үе бүр дэх Бурханы ажил тодорхой зааг хязгаартай байдаг; Тэр зөвхөн тухайн эрин үеийн ажлыг хийдэг бөгөөд ажлын дараагийн үе шатыг хэзээ ч урьдчилан гүйцэтгэдэггүй. Зөвхөн ийм байдлаар эрин үе болгон дахь Түүний бэлгэдлийн ажил илүү анзаарагдахуйц болдог. Есүс зөвхөн эцсийн өдрүүдийн тэмдгүүдийн талаар, хэрхэн тэвчээртэй байж, хэрхэн аврагдах тухай, хэрхэн гэмшиж, нүглээ улайх, мөн хэрхэн загалмайг үүрч, зовлонг тэвчих талаар ярьсан; Тэрээр, хүн эцсийн өдрүүдэд юунд орж эсвэл хэрхэн Бурханы хүслийг хангалуун болгохоор эрж хайх ёстой талаар хэзээ ч яриагүй. Ийм байхад эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг Библи дотроос хайх нь эндүү ташаа үйл биш гэж үү? Гартаа зүгээр л Библи барьснаар чи юуг ялган таньж чадах юм бэ? Библийн тайлбарлагч эсвэл номлогчийн аль нь ч бай, хэн өнөөдрийн ажлыг урьдаас мэдэж чадах юм бэ?

“Үг нь махбодоор илэрсэн” номоос


06/07/2020

3. Төгс Хүчит Бурханд итгэснээр л аврал ирдэг.

3. Төгс Хүчит Бурханд итгэснээр л аврал ирдэг.

Холбогдолтой Бурханы үг:

Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа махбод болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Эхний удаад бие махбодтой болсон нь хүнийг нүглээс золин аварсан ба Есүсийн бие махбодын тусламжтайгаар түүнийг золин аврсан юм. өөрөөр хэлбэл, Тэр хүнийг загалмайнаас аварсан боловч хүний дотор сатаны ялзарсан зан чанар мөн л үлдсэн юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон нь дахиж нүглийн тахил болж үйлчлэхгүй, харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг. Энэ нь өршөөгдсөн хүмүүсийг нүглээс нь ангижруулан, бүрэн ариусгаж, мөн зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлж, Бурханы сэнтийн өмнө буцаан авчрахын тулд хийгддэг. Зөвхөн ийм маягаар л хүнийг бүрэн ариусгах болно. Хуулийн эрин үе дууссаны дараа, Нигүүлслийн эрин үе эхлэхийн хамтаар Бурхан авралын ажлыг эхлүүлсэн ба эцсийн өдрүүдийг хүртэл хүн төрөлхтөний тэрслүү байдлыг шүүж гэсгээж, тэднийг бүрмөсөн ариусгасны дараа л Бурхан Өөрийн авралын ажлыг төгсгөөд амралтанд орно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Өнөөгийн хүмүүс эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь, Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх ялзарсан зан чанар нь хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх сатаны ялзарсан зан чанарыг яг яаж цэвэрлэх тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Итгэснийх нь улмаас хүнийг аварч, нүглийг нь өршөөсөн боловч хүний нүгэлтэй уг чанар арилаагүй бөгөөд түүний дотор үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг өршөөсөн боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, мөн нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол тэр энэ асуудлыг шийдэх ямар ч аргагүй. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас болсон боловч хүн хуучны, сатаны ялзарсан зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатаны ялзарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, тийнхүү хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь, амийн өсөлтийн замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, өөрийн зан чанарыг аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан доор амьдарч, хийдэг бүхэн нь Бурханы хүслийн дагуу байж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, ийнхүү нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүрхэг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын үр удам гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн зарласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд өвчин нь эдгэжээ; сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн сатаны ялзарсан зан чанарыг олж мэдэж чадаагүй, мөн үүнийг хэрхэн хаяхыг ч мэдэхгүй байсан юм. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, гэр бүлийн нэг гишүүний итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт олон нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг хүлээн зөвшөөрч болохуйц итгэгч гэж үздэг байлаа. Зөвхөн ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгохгүй юм. Тэдний хийсэн бүхэн нь зан чанараа өөрчлөх ямар ч замаар явалгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайх явдал байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын энэ үе шат дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь, үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, тийнхүү түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг үргэлжлүүлэн хөөн зайлуулсаар байсан бол энэ үе шат нь үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ өршөөлгөөд л зогсох байв. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүний доторх ялзарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байдаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг хэрхэн бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч чи нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн агаад өөдгүй, гэсэн ч чи Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байх уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгаар л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, ариусгах ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдах боловч ариун байдалд хүрэх боломжгүй байх болно. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Иймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

Эцсийн өдрүүдийн ажилд үгийн хүч чадал нь тэмдэг, гайхамшгийн хүч чадлаас илүү их байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийн эрх мэдлээс давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө таних ямар ч аргагүй. Үгээр дамжуулан тэдгээрийг чиний өмнө ил болгоход чи аяндаа олж мэднэ; чи тэдгээрийг үгүйсгэж чадахгүй бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгний ажлаар хүрсэн үр дүн юм. Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшгаар дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүмүүст нигүүлслийг л өгдөг боловч хүний махан бие Сатанд харьяалагдсаар байдаг ба сатаны ялзарсан зан чанар хүний дотор хэвээр үлддэг. Өөрөөр хэлбэл, цэвэр болгоогүй зүйл нүгэл болон бузарт харьяалагдсаар байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л тэр Бурханаар авахуулах бөгөөд ариун хүн болж чаддаг. Хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж, түүнийг золин аврах үед энэ нь, түүнийг Сатаны гараас булаан авч, Бурханд буцааж өгсөн гэсэн утгатай. Гэвч тэр Бурханаар ариусгагдаж, өөрчлөгдөөгүй учраас ялзарсан хүн хэвээр үлддэг. Хүний дотор бузар буртаг, эсэргүүцэл, тэрслүү байдал оршсоор байдаг; хүн зөвхөн Бурханы золин авралаар дамжуулж Түүн рүү буцаж очсон боловч түүнд Бурханы тухай өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүй ба Түүнийг эсэргүүцэж, Түүнээс урвасаар байдаг. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт уг чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг ариусгаж, өөрчлөх зорилготой; үгээр хийсэн шүүлт, гэсгээлтээр мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн ялзралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж нэрлэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Бурхан энэ удаа махбод болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь аврах Өөрийн зорилгод хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын дотоод түүх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үеэр, өөрөөр хэлбэл цэвэрлэх эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн цэвэрлэх ажлыг туулсныхаа дараа л Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Эцэстээ Бурханаар авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг цэвэрлэх явдал бөгөөд энэ нь эцсийн амралтын өдрийн төлөө байдаг. Эс бөгөөс бүх хүн төрөлхтөн өөрсдийн төрлийг дагаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы цэвэрлэх ажил л хүн төрөлхтнийг зөвт бус байдлаас нь цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дундах дуулгаваргүй зүйлсийг ил болгож, тэгснээрээ аврагдах боломжтойг аврагдах боломжгүйгээс, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс ялгана. Түүний ажил дуусахад үлдэх хүмүүс цэвэрлэгдэж, хүн төрөлхтний дээд ертөнцөд орсноор хүмүүний илүү гайхалтай хоёр дахь амьдралыг газар дэлхий дээр эдлэх болно; өөрөөр хэлбэл, тэд хүн төрөлхтний амралтын өдөрт орж, Бурхантай хамт амьдарна. Үлдэж чадахгүй хүмүүс гэсгээлт, шүүлтийг туулсны дараа анхдагч төрх нь бүрмөсөн илчлэгдэнэ; үүний дараа тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; энэ хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд хорон муу, зөвт бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, мөн Бурхан, хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тохирохгүй. … Мууг шийтгэж, сайныг шагнах Түүний эцсийн ажил нь тэр аяараа бүх хүн төрөлхтнийг бүрмөсөн ариусгахын төлөө хийгддэг, ингэснээр Тэр бүхэлдээ ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат бол Түүний хамгийн амин чухал ажил юм. Энэ бол Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос

Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй, өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөн мөнх амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тэдний зууралдсан бохир ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, аливаа зүйлийг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарлыг өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг судар зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос, төгс байдалд хүргэх зам байх нь байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрүү чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүйгээр чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай хамт гэр бүлийн аз жаргалыг эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүн эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө байдаг бөгөөд шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлдэг. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, үгүйсгэвэл үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэж Би бас хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагаврыг мэдэж байна уу? Чиний хийсэн зүйл чинь жижиг алдаа биш, харин асар том нүгэл үйлдсэн. Иймээс үнэн л чамд амь авчирч чадах ба үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, чамд Бурханы царайг харуулж чадахгүй учраас үнэний өмнө шүдээ ярзайлгаж, болгоомжгүй шүүмжлэл хийхгүй байхыг Би хүн бүрд ятгаж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас


22/06/2020

Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм” | Эшлэл 10


Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

11/06/2020

Гоё магтан дуу “Үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө зовох нь хамгийн утга учиртай” (үгтэй)


Гоё магтан дуу “Үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө зовох нь хамгийн утга учиртай” (үгтэй) 

Өөрийн үгийг Бурхан та нарт илчилсэн,
дараагийн алхам чинь үүнийг хэрэгжүүлэх билээ,
эдгээр үгийг хэрэгжүүлэх үед,
гэгээрэл, удирдамжийн ажлыг Бурхан гүйцэтгэнэ.
Энэ нь ийм л байдаг билээ.

Бурханы үгийг өөртөө хэрэгжүүлж
дадлагаараа үүнийг үнэхээр мэдэх нь
та нарын зорилго гэж мэд.
Та нар Бурханы үгийг ойлгохоор тэмцэж байж болох ч
дадлага энэ дутагдлыг засна.
Та нар олон үнэнийг мэдэх ёстой,
зөвхөн мэдэх биш, хэрэгжүүлэх ёстой.
Үүнийг та нар анхаарах ёстой.
Та нарын мэдэх, хийх ёстой олон үнэн байдаг.
Үүнийг та нар анхаарах ёстой.

Есүс үнэнийг хэрэгжүүлж, амьдран харуулангаа
гучин гурван жил хагас их зовсон.
Бурханы хүслийг биелүүлж, үнэнийг хэрэгжүүлсэн,
тиймээс Тэр ийнхүү зовсон.
Үнэнийг мэдсэн ч хэрэгжүүлээгүй бол,
Тэр ийнхүү зовохгүй байх байсан.
Фарисайчууд болон
Иудейн сургаалыг дагасан бол,
Тэр их зовохгүй байх байсан,
үгүй ээ, их зовохгүй байх байсан,
Тэр их зовохгүй байх байсан.

Есүсийн дадлага мэдэх ёстой зүйлийг чинь харуулдаг.
Бурханы ажил үр дүнд хүрэхийн тулд
хүн хамтран ажиллах хэрэгтэй.
Энэ бол та нарын ойлгох ёстой зүйл,
та нар ойлгох ёстой, та нар ойлгох ёстой.
Есүс үнэнийг хэрэгжүүлээгүй бол
загалмай дээр зовохгүй байх байсан.
Бурханы хүслээр үйлдээгүй бол
гунигт залбирлыг Тэр хэлэх байсан уу?
Иймээс энэ нь хүний тэвчих ёстой зовлон билээ,
хүн тэвчих ёстой, хүн тэвчих ёстой.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

28/05/2020

Христийн сүмийн дуу “Бурханы хайр татам байдлыг мэдэхийн тулд Түүний ажлыг туул” (үгтэй)


Христийн сүмийн дуу “Бурханы хайр татам байдлыг мэдэхийн тулд Түүний ажлыг туул” (үгтэй)

Бурханы мөн чанар зөвхөн хүнээр итгүүлэх биш,
харин хүнээр хайрлуулах билээ.
Гэвч Бурханд итгэдэг олон хүн үүнийг мэдээгүй.
Бурханы хайрлам байдал ажлаар нь илэрдэг.
Хүмүүс хайр татам байдлыг нь зөвхөн
биечлэн туулж олж мэдэх боломжтой байдаг.
Бурханы хайр татам байдлыг
бодит туршлагаар мэдэрдэг.
Үүнийг бодит байдал дээр хараагүй л бол
хэн ч олж чадахгүй.
Хүн Бурханыг хайрлаж зүрхэлдэггүй,
хайрлахыг ч хичээдэггүй.
Бурхан хэчнээн хайр татмыг,
мөн хүнийг хайрладгийг,
хүн Бурханыг хайрлах ёстойг
тэд хэзээ ч олж мэдээгүй.
Бурханд хайр татам зүйл их.
Түүнтэй харилцахгүй бол харагддаггүй.
Бурханыг газарт ирэхэд
хүн бодит үйлсийг нь, хайр татмыг нь,
бодит, хэвийн зан чанарыг нь харж чадна.
Тэнгэр дэх Бурханы тухай мэдлэгээс
энэ бүхэн хавьгүй бодитой билээ.
Бурханд хайр татам зүйл их.
Бурханд хайр татам зүйл маш их.

Хүн тэнгэр дэх Бурханыг хэчнээн хайрладаг ч,
бодит биш, хүний санаагаар дүүрэн байдаг.
Газар дээрх Бурханыг гэх хайр нь
бага хэдий ч бодитой байдаг.
Бодит ажлаар хүнд Тэр Өөрийгөө мэдүүлж,
энэ мэдлэгээр хайрыг авдаг.
Хүмүүст хайрлуулахаар Бурхан дунд нь орж,
Өөрийн бодит байдлыг тэдэнд мэдрүүлдэг.
Петр Есүстэй хамт амьдраагүй бол
Есүсийг хайрлаж чадахгүй.
Иймд Есүсийг гэсэн үнэнч сэтгэл нь
Есүстэй хамт байснаас үүссэн.
Хүн Бурханыг хайрлаж зүрхэлдэггүй,
хайрлахыг ч хичээдэггүй.
Бурхан хэчнээн хайр татмыг,
мөн хүнийг хайрладгийг,
хүн Бурханыг хайрлах ёстойг
тэд хэзээ ч олж мэдээгүй.
Бурханд хайр татам зүйл их.
Түүнтэй харилцахгүй бол харагддаггүй.
Бурханыг газарт ирэхэд
хүн бодит үйлсийг нь, хайр татмыг нь,
бодит, хэвийн зан чанарыг нь харж чадна.
Тэнгэр дэх Бурханы тухай мэдлэгээс
энэ бүхэн хавьгүй бодитой билээ.
Бурханд хайр татам зүйл их.
Бурханд хайр татам зүйл маш их.

Бурхан махбод болоогүй бол
ажлыг нь туулж болохгүй байсан.
Тэгвэл Бурханыг гэх хүний хайранд
төсөөлөл, худал холилдох байв.
Тэнгэр дэх Бурханыг гэх хайр
газар дээрх Бурханыг гэх хайр шиг биш.
Тэнгэр дэх Бурханы тухай мэдлэг
харж болох бодит зүйл үү,
хүний туулсан зүйлд суурилдаггүй,
харин төсөөлөлд суурилдаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

27/05/2020

Христийн үг “Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм (Эшлэл 1)”


Христийн үг “Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм (Эшлэл 1)”

Миний мянга мянган жилийн хугацаанд удирдсаар ирсэн ажил зөвхөн эцсийн өдрүүдэд хүнд бүрэн илчлэгддэг. Зөвхөн одоо л Би Өөрийн удирдлагын бүх нууцыг хүнд бүрэн задласан. Хүн Миний ажлын зорилгыг мэддэг, түүнчлэн Миний бүхий л нууцын талаарх ойлголтуудыг олж авсан. Би хүмүүсийн анхаарал хандуулдаг хүрэх газрынх нь тухай бүхнийг хүнд хэлж өгсөн. 5900 жилийн туршид далд байсан Өөрийн нууцуудыг Би аль хэдийн хүнд илчилсэн. Хэн Ехова вэ? Хэн Мессиа вэ? Хэн Есүс вэ? Та нар энэ бүгдийн талаар мэдэх ёстой. Миний ажил эдгээр нэрэн дээр эргэлддэг. Та нар үүнийг ойлгосон уу? Миний ариун нэрийг хэрхэн тунхаглах ёстой вэ? Намайг Миний нэрнүүдийн аль нэгээр дууддаг аливаа үндэстэнд Миний нэр хэрхэн түгэх ёстой вэ? Миний ажил аль хэдийн өргөжих үйл явцдаа байгаа ба Би бүхий л үндэстэнд үүнийг бүрэн түгээх болно. Миний ажил та нар дээр хийгдсэн тул та нарыг бүхий л үндэстэн дунд тарахад хүргэж, Ехова Израильд Давидын гэрт хоньчдыг цохисон шиг Би та нарыг цохих болно. Эцсийн өдрүүдэд, Би бүх үндэстнийг няц дарж, ард түмнийг нь шинээр хуваарилна. Намайг дахин эргэж ирэх үед улс үндэстнүүд, Миний шатаж буй дөлөөс болж үүссэн хил хязгааруудаар аль хэдийн хуваагдсан байх болно. Тэр үед Би тэдний хэзээ ч харж байгаагүй Ариун Нэгний дүрээр Өөрийгөө тэдэнд ил тод харуулж, нэгэнтээ Ехова Би нэгэнтээ Иудей овгуудын дунд алхаж байсан шиг үй олон үндэстнүүдийн дунд алхан, Өөрийгөө хүн төрөлхтөнд төөнөх нар мэт шинээр үзүүлэх болно. Тэр цагаас эхлээд газар дээр амьдарч байгаа хүмүүсийн амьдралыг Би удирдах болно. Тэд тэнд Миний алдрыг гарцаагүй харж, мөн тэдний амьдралыг удирдах агаар дахь үүлэн баганыг гарцаагүй харна, учир нь Би ариун газарт илрэх болно. Хүн Миний зөвт байдлын өдрийг мөн түүнчлэн Миний суу алдарт илэрхийллийг харна. Би бүх газар дэлхий дээр хаанчилж, олон хөвгүүдээ алдар луу авчрах үед тэр нь тохионо. Газар дээр хүмүүс хаа сайгүй доош бөхийж, мөн Миний асар хүмүүсийн дунд Миний одоогийн хийж буй ажлын хадан дээр бат бөх сүндэрлэнэ. Сүмд хүмүүс бас Надад үйлчлэх болно. Бохир заваан, бузар зүйлсээр бүрхэгдсэн тахилын ширээг Би хэдэн хэсэг болгон хагалж, дахин шинээр бүтээнэ. Ариун тахилын ширээн дээр дөнгөж төрсөн хурга, тугалнууд овоолоостой байх болно. Би өнөөдрийн сүмийг нурааж, шинийг барих болно. Одоо байгаа, олиггүй хүмүүсээр дүүрэн сүм нуран унах ба Миний барих сүм Надад үнэнч зарц нараар дүүрэн байна. Тэд дахин нэгэнтээ босож, Миний сүмийн алдрын төлөө Надад үйлчлэх болно. Би агуу алдрыг хүлээн авах өдрийг та нар гарцаагүй харах бөгөөд Би сүмийг нурааж, шинийг барих өдрийг бас гарцаагүй харах болно. Та нар бас Миний асар хүний ертөнц рүү ирэх өдрийг лавтайяа харах болно. Сүмийг нураангуутаа Би Өөрийн асрыг хүний ертөнц рүү авчирна; энэ нь, хүмүүс Миний бууж ирэхийг харахтай адилхан байх болно. Бүх үндэстнийг няц дарсныхаа дараа Би тэднийг шинээр нэгтгэж цуглуулна, тэгээд Өөрийн ариун сүмийг барьж, Өөрийн тахилын ширээг байрлуулснаар бүгд Надад тахил өргөж, Миний сүмд Надад үйлчилж, Харь үндэстнүүд дэх Миний ажилд өөрсдийгөө үнэн сэтгэлээр зориулж болох юм. Тэд тахилчийн өмсгөл болон титэм өмссөн, өөрсдийнхөө дунд Ехова Миний алдрыг агуулсан одоогийн Израильчууд шиг байх ба Миний сүр жавхлан тэднийг хучиж мөн тэдэнтэй хамт байх болно. Харь үндэстнүүдэд хийх Миний ажил ч гэсэн ийм байдлаар гүйцэтгэгдэх болно. Израильд хийсэн Миний ажилтай адилаар Харь үндэстнүүд дэх Миний ажил ч бас тийм байх болно, учир нь Би Израиль дахь Өөрийн ажлыг өргөжүүлж, Харь үндэстнүүд рүү үүнийг түгээнэ.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав


01/05/2020

“Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно” (Эшлэл 1)


Бурханы дуу хоолой “Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно” (Эшлэл 1) (Монгол хэлээр)

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, голж, гүжирдэх чадвартай байсан. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг голж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба махбодод эргэн ирсэн Есүсийг илүү олон хүн яллах болно. Энэ бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг үл ойшоох ийм зүйлтэй та нар нүүр тулна. Та нар ийм мунгинаа байвал Есүсээс юу олж авч чадах вэ? Хэрвээ та нар алдаагаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүс цагаан үүлэн дээр махбодод эргэн ирэх үед Есүсийн ажлыг хэрхэн ойлгож чадах юм бэ? Би та нарт үүнийг хэлье: үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй атлаа Есүсийг цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг гарцаагүй доромжлох бөгөөд тэд бол устгагдах угсаатан мөн. ”


02/04/2020

2. Шашны ертөнц яагаад үргэлж Христийг үгүйсгэж, голж, яллаж, улмаар Бурханы хараалыг амссан бэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Өөр нэг сургаалт зүйрлэл сонсоцгоо: Нэг газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, үүнийгээ тойруулан хашаа барьж, дарс шахагчийн нүх ухаж, цамхаг босгож, тариаланчдад түрээслээд, алс холын нутаг руу явжээ. Жимс хураах цаг ойртоход усан үзэм авчруулахын тулд тэр зарц нараа тариаланчид руу илгээв. Тариаланчид зарц нарыг нь барьж аваад нэгийг нь зодож, нөгөөг нь хөнөөж, бас нэгийг нь чулуугаар цохьжээ. Тэр урьдныхаас ч олон зарцыг дахин илгээлээ, тэд мөн адил үйлдэв. Гэхдээ эцэст нь тэр, Тэд миний хүүг хүндэлнэ гээд хүүгээ илгээжээ. Гэвч тариаланчид хүүг харангуутаа, ‘Энэ бол өв залгамжлагч байна; ирцгээ, түүнийг алаад, өв хөрөнгийг нь булаацгаая’ гэж өөр хоорондоо ярилцжээ. Тэд түүнийг барьж аваад, усан үзмийн талбайгаас гарган хаяж, түүнийг хөнөөв” (Матай 21:33-39).

“Тэгээд ахлах тахилчид болон Фарисайчууд зөвлөлд цуглаж, ‘Бид юу хийх вэ? Учир нь энэ хүн олон гайхамшиг үйлдэж байна. Хэрвээ бид Түүнийг ингээд орхивол бүх хүн Түүнд итгэнэ: тэгвэл Ромчууд ирээд, манай газар нутаг, үндэстнийг хоёуланг нь булаан авна’ гэв” (Иохан 11:47-48).

“Тэр өдрөөс хойш тэд Есүсийг алахаар зөвлөлдөв” (Иохан 11:53).

Холбогдолтой Бурханы үг:

Үнэхээр сонирхолтой! Бие махбодтой болсон Бурхан яагаад үргэлж хүмүүст гологдож, доромжлогддог вэ? Яагаад хүмүүст бие махбодтой болсон Бурханы талаар ямар нэгэн ойлголт байдаггүй вэ? Бурхан буруу цагт ирснээс болсон байж болох уу? Бурхан буруу газарт ирснээс болсон байж болох уу? Бурхан хүний “гарын үсэггүйгээр” ганцаараа үйлдсэн учраас ийм зүйл тохиолдсон байж болох уу? Бурхан хүний зөвшөөрөлгүйгээр Өөрөө шийдсэн учраас болсон байж болох уу? … Хүмүүс Түүний амнаас гарсан зүйлийг идэж, Түүний цусыг ууж, тэдэнд хайрласан Түүний нигүүлсийг тэр таалан соёрхсон боловч тэд мөн Түүнийг эсэргүүцсэн, учир нь хэн тэдэнд амь өгснийг тэд хэзээ ч мэдээгүй юм. Эцэст нь тэд Түүнийг загалмайд цовдолсон, гэхдээ Тэр ямар ч дуу чимээ гаргаагүй. Өнөөдөр ч гэсэн Тэр чимээгүй хэвээр үлддэг. Хүмүүс Түүний махан биеийг идэж, тэдэнд зориулж хийсэн Түүний хоолыг идэж, Түүний тэдэнд нээж өгсөн замаар алхаж, Түүний цусыг уудаг, гэсэн ч тэд мөн л Түүнийг голохоор санаархаж, тэдэнд амийг нь өгсөн Бурханд тэд үнэхээр дайсан мэт ханддаг ба харин оронд нь өөрсөдтэйгээ яг адилхан тэдгээр боолуудад тэнгэрлэг Эцэг мэт ханддаг. Үүгээрээ тэд Түүнийг санаатайгаар эсэргүүцэхгүй байна гэж үү? Есүс яаж загалмай дээр үхэх болсон юм бэ? Та нар мэдэх үү? Түүнд хамгийн ойр байсан, Түүнийг идэж, Түүнийг ууж, Түүнийг таашаан соёрхож байсан Иудас Түүнээс урваагүй гэж үү? Иудасын урвалтын шалтгаан нь Есүс ердөө л энгийн өчүүхэн багшаас өөрцгүй байснаас болсон биш үү? Есүс ер бусын бөгөөд тэнгэрээс ирсэн Нэгэн гэдгийг хүмүүс хэрвээ үнэхээр харсан бол, тэд хэрхэн Түүнийг амьдаар нь хорин дөрвөн цагийн турш, Түүний биед ямар ч амьсгаа үлдэхгүй болтол нь загалмай дээр цовдолж чадах юм бэ? Хэн Бурханыг мэдэж чадах вэ? Хүмүүс Бурханыг ханашгүй шуналтайгаар эдлэхээс өөр юу ч хийдэггүй, гэхдээ тэд хэзээ ч Түүнийг мэдээгүй. Тэд даварсаар даварсаар “Есүсийг” өөрсдийн тушаалд, өөрсдийн зааварт бүрэн дуулгавартай байлгасан. Толгой хоргодох газаргүй Энэ хүний Хүүд ямар нэг өршөөл энэрлийн замыг хэн үзүүлсэн бэ? Эцэг Бурханы даалгаврыг биелүүлэхэд Түүнтэй хүчээ нэгтгэхийг хэн бодож байсан бэ? Хэн хэзээд Түүнийг бодож байсан бэ? Түүний бэрхшээл зовлонгийн талаар хэн санаа тавьж байсан бэ? Өчүүхэн төдий ч хайргүйгээр хүн Түүнийг урагш, хойш угзардаг; түүний гэрэл болон амь хаанаас гарсныг хүн мэддэггүй бөгөөд хүмүүсийн дунд зовлон шаналал туулсан, хоёр мянган жилийн өмнөх Есүсийг хэрхэн дахин нэг удаа цовдлох талаар нууцаар төлөвлөхөөс өөрийг хийдэггүй. “Есүс” үнэхээр тийм үзэн ядалтыг төрүүлсэн үү? Түүний хийсэн бүхэн аль хэдийн мартагдчихсан уу? Мянга мянган жилийн турш нэгдэн нийлсэн үзэн ядалт нь эцэстээ гадагшаа буудах болно. Иудейчүүдийн үр хүүхдүүд! Та нар Түүнийг тийм их үзэх ядахуйцаар “Есүс” та нарт хэзээ дайсагнасан юм бэ? Тэр маш ихийг хийсэн ба маш ихийг ярьсан—үүний юу ч та нарын тусын тулд байгаагүй юу? Тэр оронд нь юу ч нэхэлгүйгээр Өөрийн амийг та нарт өгсөн, Тэр Өөрийгөө бүхэлд нь та нарт өгсөн, та нар үнэхээр Түүнийг амьдаар нь идэхийг хүсэж байна уу? … “Иудейчүүд” олдохгүй газар гэж хаа ч байхгүй бөгөөд тэд өнөөдөр ч гэсэн адилхан ажил хийж, Бурханыг эсэргүүцэх нэг төрлийн ажлаа хийсээр байдаг боловч тэд Бурханыг өргөмжилж байна гэдэгтээ итгэдэг. Хүний нүд яаж Бурханыг таньж чадах билээ? Махан биеэр амьдардаг хүн, Сүнснээс ирсэн, бие махбод болсон Бурханд хэрхэн Бурхан шиг хандаж чадах юм бэ? Хүмүүсийн дундаас хэн Түүнийг мэдэж чадах юм бэ? Хүмүүсийн дундах үнэн хаана байна? Жинхэнэ зөвт байдал хаана байна? Хэн Бурханы зан чанарыг мэдэж чадах вэ? Тэнгэр дэх Бурхантай хэн өрсөлдөж чадах вэ? Түүнийг хүмүүсийн дунд ирэхэд хэн ч Бурханыг мэдээгүй бөгөөд Тэр гологдсон гэдэгт гайхах зүйл үгүй. Хүн Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчих вэ? Дэлхийн харанхуйг зайлуулах боломжийг тэр гэрэлд хэрхэн олгох билээ? Энэ нь бүгд хүний шулуун цайлган зориулалт биш гэж үү? Энэ нь хүний цэх шулуун оролт биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (10)”-аас

27/03/2020

2. Хүн итгэлдээ Библийн теологийн мэдлэгт түшиглэхийн үр дагавар юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“‘Энэ хүмүүс Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг’ гэв” (Матай 15:8-9).

“Учир нь үсэг хөнөөдөг боловч Сүнс амь өгдөг” (2 Коринт 3:6).

Холбогдолтой Бурханы үг:

Ялзарсан хүмүүс бүгд Сатаны урхинд амьдарч, махан биед, хувиа хичээсэн хүсэлд амьдардаг ба тэдний дунд Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцтэй гэж хэлдэг тэдгээр хүмүүс бол бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг хүмүүс юм. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч, Минийхээс эсрэг замаар явж, үг нь биеэ тоосон зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг, учир нь угтаа тэд бүгдээрээ Миний эсрэг байдаг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон, тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” эшлэлийг тохиолдлоор олоод, эцэс төгсгөлгүй уншиж, түүнийгээ судар мэт цээжээр уншдаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэдэг нь ямар утга учиртайг ч мэддэггүй ба судрыг зүгээр л сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлаж, үүнийгээ завтай цагтаа гаргаж хардаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг. Тэдний хувьд Би Библитэй адил; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болоод үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Судрын үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Сударт зөгнөөгүй л бол Би хийх гэсэн аливаа зүйлээ хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Сударт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсэгт хэтэрхий чухалчилж, тэр ч бүү хэл хэлсэн үг бүрийг минь хэмжиж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашиглахдаа тулдаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй юу ч байсан бүгд Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс нь Фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, эцэстээ Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноож, гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилыг үл хайхрангаа, Судрын үг нэг бүртэй зууралдсан. Тэд үнэнийг эрж хайдаг хүмүүс биш, харин Судрын үгийг чанд дагадаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг хүмүүс биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд, өршөөнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолтой нийцээгүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйг болон нүглийн тахилыг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг илэрхийлэхээр ирсэн, гэтэл тэд тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийн тулд хүмүүсийн дундаас Христийг хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд тэд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ. Зүрх сэтгэл нь маш хорлонтой, уг чанар нь Надтай маш эвлэршгүй байхад хүн яаж Миний авралыг хүртэж чадах юм бэ? Би хүмүүсийн дунд амьдардаг атал хүн Миний оршин байгааг мэддэггүй. Намайг өөр дээр нь гэрлээ тусгах үед ч хүн Миний оршин байгааг мэдэхгүй хэвээр байдаг. Намайг уур хилэнгээ өөрт нь гаргах үед, хүн Миний оршин тогтнолыг улам ч эрчтэйгээр үгүйсгэдэг. Хүн үг үсэгтэй, Библитэй нийцэхийг эрэлхийлдэг, гэхдээ үнэнтэй нийцэлтэй байх замыг хайж нэг ч хүн Миний өмнө ирдэггүй. Хүн тэнгэр дэх Намайг хүндэлж, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг атал хүмүүсийн дунд амьдардаг Би ердөө хэтэрхий өчүүхэн болохоор махбод дахь Миний талаар хэн ч санаа тавьдаггүй. Библийн үгтэй нийцэлтэй байхыг л эрэлхийлдэг, тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өөдгүй дорд харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг болон өөрсдөд нь тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь оршин байдаггүй агаад хүний эрхээр байдаг Бурхан юм. Тэгвэл ийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө л үгээр илэрхийлэхийн аргагүй хэтэрхий дорд. Миний эсрэг байж, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос

Библийн үгийг л анхаарч, үнэний талаар юм уу Миний хөлийн мөрийг эрж хайх талаар хайхрамжгүй ханддаг хүмүүс бүгд Миний эсрэг байдаг, учир нь тэд Библийн дагуу Намайг хязгаарлаж, Библийн дотор Намайг хорьдог, тэд ийм байдлаар үйлдэх нь миний хувьд туйлын их доромжлол юм. Ийм хүмүүс яаж Миний өмнө ирж чадах юм бэ? Тэд Миний үйл хэрэгт, Миний хүсэлд, эсвэл үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин ч хүнийг үхүүлдэг үгэнд донтдог. Тийм хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос

14/03/2020

3. Цор ганц жинхэнэ Бурханыг гурвалын Бурхан гэж тодорхойлох нь Бурханыг эсэргүүцэж, доромжилж байгаа хэрэг

Холбогдолтой Бурханы үг:

Үнэндээ энэ орчлон ертөнцийн хаа ч Гурвал оршдоггүй гэдгийг Би та нарт хэлье. Бурханд Эцэг байхгүй, Хүү байхгүй, тэр ч бүү хэл Эцэг Хүүгийн хамтдаа хэрэглэдэг хэрэгсэл болох Ариун Сүнсний тухай онол ч байдаггүй. Энэ бүхэн нь хамгийн том тэрс үзэл бөгөөд энэ ертөнц дээр огт оршдоггүй! Гэхдээ ийм тэрс үзэл ч гэсэн эх сурвалж байдаг бөгөөд огт үндэслэлгүй байдаггүй, учир нь та нарын оюун санаа тийм ч энгийн биш, мөн та нарын бодол эрүүл ухаангүй биш билээ. Харин ч тэдгээр нь нэлээд зохистой, чадварлаг, бүр ямар ч Сатан нэвтэршгүй байдаг. Харамсалтай нь эдгээр бодол бүгд тэрс үзэл бөгөөд зүгээр л оршин байдаггүй! Та нар жинхэнэ үнэнийг огтхон ч хараагүй; та нар бусдын итгэлийг хуурамчаар олж, оюуны чадамжгүй буюу эрүүл ухаангүй хамгийн тэнэг хүмүүст нөлөөлөхийн тулд зүгээр л таамаглал, үзэл бий болгож, үүнийгээ янз бүрийн түүх болгон зохиодог, ингэснээр тэд агуу цуутай “мэргэжилтний сургаалд” чинь итгэдэг. Энэ нь үнэн үү? Энэ нь хүний хүлээн авах ёстой амийн зам уу? Энэ бүхэн ямар ч утгагүй! Нэг ч үг нь зүй зохистой биш! Энэ олон жилийн туршид Бурханыг та нар ийм маягаар хуваасан, үе удам бүрд илүү нарийн болж хуваагдсаар нэг Бурхан нь гурван Бурхан болж илт хуваагдах хэмжээнд очсон. Одоо хүний хувьд Бурханыг нэг болгон буцаан нийлүүлэх ердөө боломжгүй, учир нь та нар Түүнийг хэтэрхий нарийн хуваасан! Хэтэрхий оройтохоос нь өмнө Миний шуурхай ажил хийгдээгүй бол, та нар хэр удаан ийм байдлаар ичгүүр сонжуургүйгээр үргэлжлүүлэх байсныг хэлэхэд хэцүү юм! Бурханыг ийм байдлаар хуваасаар байвал Тэр яаж та нарын Бурхан хэвээр байж чадах юм бэ? Та нар Бурханыг таньж чадна гэж үү? Та нар Түүн рүү буцан очиж чадна гэж үү? Хэрвээ Би арай оройтож ирсэн бол “Эцэг, Хүү” Ехова Есүс хоёрыг Израиль руу илгээчихээд та нар өөрсдийгөө Бурханы нэг хэсэг гэж хэлэх байлаа. Азаар одоо бол эцсийн өдрүүд. Эцэстээ Миний удаан хүлээсэн энэ өдөр ирсэн ба Би ажлын энэ үе шатыг Өөрийн гараар хэрэгжүүлсний дараа л Бурханыг Өөрийг нь хуваадаг явдлыг чинь хориглосон. Хэрвээ тэгээгүй бол та нар нөхцөл байдлыг хурцатгаж, тэр ч бүү хэл бишрэн шүтэхийн тулд өөрсдийн дунд байгаа бүх Сатаныг тахилын ширээн дээр тавих байлаа. Энэ бол та нарын арга чарга юм! Бурханыг хуваах та нарын арга барил! Та нар одоо ч ингэсээр л байх уу? Би та нараас асууя: Хэдэн Бурхан байдаг вэ? Аль Бурхан нь та нарт аврал авчрах вэ? Та нарын үргэлж залбирдаг Бурхан чинь эхнийх нь үү, хоёр дахь нь, эсвэл гурав дахь нь уу? Тэдний алинд нь та нар үргэлж итгэдэг вэ? Эцэг нь үү? Эсвэл Хүү нь үү? Эсвэл Сүнс үү? Чи хэнд нь итгэдгээ Надад хэл. Чи үг хэлэх бүрдээ Бурханд итгэдэг гэж хэлдэг хэдий ч, үнэхээр итгэдэг зүйл чинь та нарын уураг тархи юм! Та нарын зүрх сэтгэлд Бурхан ердөө байхгүй! Гэсэн ч та нарын оюун санаанд өдий төдий тийм “Гурвалууд” байдаг! Та нар санал нийлэхгүй байна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

13/03/2020

2. Гурвал гэдгийг хамгийн утгагүй үг гэж яагаад хэлж болох вэ?


Холбогдолтой Бурханы үг:

Есүс махбод болсон тухай үнэн ил болсны дараа хүн үүнд итгэсэн: Тэнгэрт Эцэг байгаад зогсохгүй, мөн түүнчлэн Хүү, тэр ч бүү хэл Сүнс байдаг. Өөрөөр хэлбэл, хүний уламжлалт үзэлд баримталдаг ийм Бурхан тэнгэрт байдаг: Гурвал буюу Эцэг, Хүү, Ариун Сүнс нь бүгд нэг. Бүх хүн төрөлхтөнд ийм үзэл байдаг: Бурхан бол нэг Бурхан боловч гурван хэсгээс бүрддэг ба уламжлалт үзэлд ноцтойгоор заншиж тогтсон зүйлс нь Эцэг, Хүү, Ариун Сүнс юм. Зөвхөн Энэ гурван хэсгийг нийлүүлбэл Бурхан бүхэлдээ юм. Ариун Эцэггүйгээр Бурхан бүрэн гүйцэд байж чадахгүй. Үүнтэй адилаар Хүү, эсвэл Ариун Сүнсгүйгээр Бурхан мөн л бүрэн гүйцэд байхгүй. Өөрсдийн үзэлдээ тэд Эцгийг ганцааранг нь, мөн Хүүг ганцааранг нь Бурхан гэж үзэж болохгүй хэмээн итгэдэг. Зөвхөн Эцэг, Хүү, Ариун Сүнсийг хамтад нь Бурхан Өөрөө гэж үзэж болно. Одоо та нарын дунд байгаа дагалдагч болгоныг оролцуулаад шашны бүх итгэгч энэ итгэлийг баримталдаг. Гэсэн ч энэхүү итгэл зөв эсэх талаар хэн ч тайлбарлаж чадахгүй, учир нь та нар Бурханы Өөрийн хэрэг явдлын талаар үргэлж төөрөгдлийн манан дунд байдаг. Хэдий эдгээр нь үзэл боловч та нар зөв, буруу эсэхийг нь мэддэггүй, учир нь шашны үзэл та нарт хэтэрхий ноцтойгоор халдварласан. Та нар шашны эдгээр уламжлалт үзлийг хэтэрхий гүнзгий хүлээн зөвшөөрсөн ба энэхүү хор дотор чинь хэтэрхий гүн нэвчсэн. Тиймээс энэ асуудлын хувьд ч та нар энэ хортой нөлөөнд автсан, учир нь Гурвал ердөө оршин байдаггүй. Өөрөөр хэлбэл, Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвал ердөө оршин байдаггүй. Эдгээр нь бүгд хүний уламжлалт үзэл бөгөөд хүний андуу ташаа ойлголт билээ. Олон зууны туршид, хүний оюун санаан дахь үзлээс бий болсон, хүний зохиосон, өмнө нь хэзээ ч хүнд үзэгдэж байгаагүй энэхүү Гурвалд хүн итгэсэн. Энэ олон жилийн туршид Гурвалын “жинхэнэ утгыг” тайлбарласан олон сүнслэг агуу хүн байсан боловч Гурвалыг гурван өөр нэгдмэл бие хэмээсэн тайлбар нь тодорхой бус, ойлгомжгүй байсан ба хүмүүс бүгд Бурханы “бүтцийн” талаар будилдаг. Ямар ч агуу хүн бүрэн төгс тайлбар өгч чадаагүй; ихэнх тайлбар нь учир шалтгааны хувьд болон цаасан дээр шаардлага хангадаг боловч нэг ч хүн үүний утга учрын талаар бүрэн тодорхой ойлголттой байдаггүй. Яагаад гэвэл, хүний зүрх сэтгэлдээ хадгалдаг агуу Гурвал ердөө оршдоггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

Хэрвээ та нарын дундаас хэн нэгэн Гурвал үнэхээр оршдог гэж хэлбэл гурван бие дэх энэ нэг Бурхан яг юу вэ гэдгийг тайлбарла. Ариун Эцэг гэж юу вэ? Хүү нь юу вэ? Ариун Сүнс гэж юу вэ? Ехова Ариун Эцэг үү? Есүс Хүү юу? Тэгвэл Ариун Сүнс юу вэ? Эцэг нь Сүнс биш гэж үү? Хүүгийн мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Есүсийн ажил нь Ариун Сүнсний ажил байгаагүй гэж үү? Тэр үеийн Еховагийн ажил ч гэсэн Есүсийнхтэй адил Сүнсээр хийгдээгүй гэж үү? Бурхан хэдэн Сүнстэй вэ? Чиний тайлбарын дагуу бол Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурван бие нь нэг; хэрвээ тийм бол гурван Сүнс байна, гэхдээ гурван Сүнс байна гэдэг нь гурван Бурхан байна гэсэн үг, тэгвэл цор ганц жинхэнэ Бурхан байхгүй гэсэн үг; ийм төрлийн Бурхан яаж Бурханы төрөлх мөн чанартай байж чадах юм бэ? Хэрвээ чи зөвхөн нэг Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл Тэр хэрхэн хүүтэй байж, мөн эцэг байж чадах юм бэ? Эдгээр нь бүгдээрээ зүгээр л чиний үзэл биш гэж үү? Зөвхөн ганц Бурхан байдаг, энэ Бурханд ганц л үнэн бие байдаг, ганц л Бурханы Сүнс байдаг, яг л Библид бичсэнчлэн “Цорын ганц Ариун Сүнс, цорын ганц Бурхан байдаг.” Чиний ярьдаг Эцэг, Хүү оршдог эсэхээс үл хамааран, эцсийн эцэст цорын ганц Бурхан байдаг бөгөөд та нарын итгэдэг Эцэг, Хүү, Ариун Сүнсний мөн чанар бол Ариун Сүнсний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр махбод болж, хүмүүсийн дунд амьдрах, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байх чадвартай. Түүний Сүнс бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэр махбодод болон орчлон ертөнц даяар нэгэн зэрэг оршиж чадна. Нэгэнт бүх хүн, Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж хэлдэг учраас нэг л Бурхан байдаг, хэний ч хүслээр хуваагдашгүй! Бурхан бол цорын ганц Сүнс, цорын ганц үнэн бие; тэр нь Бурханы Сүнс юм. Хэрвээ энэ нь чиний хэлдэг шигээр Эцэг, Хүү, Ариун Сүнс байсан бол Тэд гурван Бурхан биш гэж үү? Ариун Сүнс бол нэг зүйл, Хүү өөр зүйл бөгөөд Эцэг бас нэг өөр зүйл. Тэд өөр өөр мөн чанартай ялгаатай биес, иймээс Тэд яаж ганц Бурханы нэг хэсэг байж чадах юм бэ? Ариун Сүнс бол Сүнс; энэ нь хүний хувьд ойлгоход амархан. Хэрвээ тийм бол, Эцэг нь бүр ч Сүнс юм. Тэр хэзээ ч газар дээр буугаагүй ба хэзээ ч махбод болоогүй; Тэр бол хүний зүрх сэтгэл дэх Ехова Бурхан бөгөөд бас гарцаагүй Сүнс юм. Тэгвэл Ариун Сүнс, Тэр хоёрын хоорондох харилцаа юу вэ? Энэ нь Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа юу? Эсвэл Ариун Сүнс болоод Эцгийн Сүнсний хоорондох харилцаа юу? Сүнс бүрийн мөн чанар нь адилхан уу? Эсвэл Ариун Сүнс нь Эцгийн хэрэгсэл үү? Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Тэгвэл Хүү болон Ариун Сүнсний хоорондын харилцаа юу вэ? Энэ нь хоёр Сүнсний хоорондын харилцаа юу, эсвэл хүн болон Сүнсний хоорондын харилцаа юу? Эдгээр нь бүгд ямар ч тайлбаргүй асуудлууд юм! Хэрвээ Тэд бүгд нэг Сүнс юм бол гурван биеийн тухай яриа байх учиргүй, учир нь Тэд нэг Сүнсийг эзэмшдэг билээ. Хэрвээ Тэд өөр өөр биес байсан бол Тэдний Сүнс хүч чадлаараа ялгаатай байх байсан ба Тэд нэг Сүнс байж ердөө чадахгүй. Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай ойлголт хамгийн утгагүй юм! Энэ нь Бурханыг хэсэглэж, тус бүрдээ байр суурьтай, Сүнстэй гурван бие болгон хуваадаг; тэгвэл Тэр яаж ганц Сүнс, ганц Бурхан байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас