Showing posts with label Гоё магтан дуу. Show all posts
Showing posts with label Гоё магтан дуу. Show all posts

11/06/2020

Гоё магтан дуу “Үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө зовох нь хамгийн утга учиртай” (үгтэй)


Гоё магтан дуу “Үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө зовох нь хамгийн утга учиртай” (үгтэй) 

Өөрийн үгийг Бурхан та нарт илчилсэн,
дараагийн алхам чинь үүнийг хэрэгжүүлэх билээ,
эдгээр үгийг хэрэгжүүлэх үед,
гэгээрэл, удирдамжийн ажлыг Бурхан гүйцэтгэнэ.
Энэ нь ийм л байдаг билээ.

Бурханы үгийг өөртөө хэрэгжүүлж
дадлагаараа үүнийг үнэхээр мэдэх нь
та нарын зорилго гэж мэд.
Та нар Бурханы үгийг ойлгохоор тэмцэж байж болох ч
дадлага энэ дутагдлыг засна.
Та нар олон үнэнийг мэдэх ёстой,
зөвхөн мэдэх биш, хэрэгжүүлэх ёстой.
Үүнийг та нар анхаарах ёстой.
Та нарын мэдэх, хийх ёстой олон үнэн байдаг.
Үүнийг та нар анхаарах ёстой.

Есүс үнэнийг хэрэгжүүлж, амьдран харуулангаа
гучин гурван жил хагас их зовсон.
Бурханы хүслийг биелүүлж, үнэнийг хэрэгжүүлсэн,
тиймээс Тэр ийнхүү зовсон.
Үнэнийг мэдсэн ч хэрэгжүүлээгүй бол,
Тэр ийнхүү зовохгүй байх байсан.
Фарисайчууд болон
Иудейн сургаалыг дагасан бол,
Тэр их зовохгүй байх байсан,
үгүй ээ, их зовохгүй байх байсан,
Тэр их зовохгүй байх байсан.

Есүсийн дадлага мэдэх ёстой зүйлийг чинь харуулдаг.
Бурханы ажил үр дүнд хүрэхийн тулд
хүн хамтран ажиллах хэрэгтэй.
Энэ бол та нарын ойлгох ёстой зүйл,
та нар ойлгох ёстой, та нар ойлгох ёстой.
Есүс үнэнийг хэрэгжүүлээгүй бол
загалмай дээр зовохгүй байх байсан.
Бурханы хүслээр үйлдээгүй бол
гунигт залбирлыг Тэр хэлэх байсан уу?
Иймээс энэ нь хүний тэвчих ёстой зовлон билээ,
хүн тэвчих ёстой, хүн тэвчих ёстой.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

01/06/2020

Гоё магтан дуу “Бурханыг гэсэн Петрийн хайрын илэрхийлэл” үгтэй


Гоё магтан дуу “Бурханыг гэсэн Петрийн хайрын илэрхийлэл” (үгтэй)

Петрийн амьдрал дахь   Бурханы хүсэлд нийцээгүй юу ч
түүний сэтгэлийг түгшээсэн.
Хэрвээ Бурханы таалалд   нийцээгүй бол тэр харамсаж,
Бурханы зүрх сэтгэлийг   хангалуун болгох замыг хайсан.
Амьдралынхаа жаахан зүйлд ч Петр
Бурханы хүслийг биелүүлэхийг өөрөөсөө шаардаж,
хуучин зан чанартаа өршөөлгүй хандаж,
үнэн рүү гүн орохыг өөрөөсөө шаардсан.
Гэсгээлт, шүүлт эсвэл гай зовлон ч бай,
чи үхтэлээ дуулгавартай байж чадна.
Үүнийг Бурханы бүтээл биелүүлэх ёстой.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.

Бурханы шаардсан хэмжээнд хүртэл 
Петр Бурханыг хайрласан.
Зөвхөн ийм хүмүүст л гэрчлэл байдаг.
Итгэлээрээ Петр, бүх зүйл дээр
Бурханыг хангалуун байлгахаар хичээж,
Бурханаас ирсэн бүхнийг даган,
гомдолгүйгээр гэсгээлт, шүүлт, цэвэршүүлэлт,
гай зовлон, амьдралын гачигдлыг   хүлээн зөвшөөрсөн.
Бурханыг гэх түүний хайрыг   юу ч ганхуулж чадахгүй.
Энэ нь Бурханыг гэх туйлын хайр биш гэж үү?
Энэ нь Бурханы бүтээлийн
үүргийг биелүүлдэггүй гэж үү?
Гэсгээлт, шүүлт эсвэл гай зовлон ч бай,
чи үхтэлээ дуулгавартай байж чадна.
Үүнийг Бурханы бүтээл биелүүлэх ёстой.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

23/05/2020

Гоё магтан дуу “Бурханыг хайрлагсад ерөөлтэй” (Lyrics)


Гоё магтан дуу “Бурханыг хайрлагсад ерөөлтэй” (Lyrics)

Зөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,
ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.
Бурханыг хайрладаг хүмүүс бол
Түүний итгэмжит хүмүүс бөгөөд
Түүний ерөөлийг хамтдаа хуваалцаж чадна.
Зөвхөн тийм хүмүүс л мөнх амьдарч чадна.
Бурханыг үнэнчээр, үнэнчээр хайрладаг хүмүүс л
үнэ цэнэтэй, утга учиртай амьдарна.
Зөвхөн тэд л Бурханд үнэнчээр итгэгчид билээ.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
Бурханыг хайрладаг хүмүүс
дэлхий даяар чөлөөтэй алхдаг.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
Түүнийг гэрчлэгчид бүх ертөнцөөр нүүдэллэдэг.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.

Бурханыг үнэнчээр хайрладаг хүмүүс
Бурханы ажилд бүхнээ зориулж чадна.
Тэд дэлхий даяар чөлөөтэй алхдаг,
Бурханы бүх ардыг захирч, газар дээр хаанчилна.
Тийм хүмүүсийг Бурхан хайрлаж, ерөөдөг.
Тийм хүмүүс Бурханы гэрэлд үүрд амьдрах болно.
Тэд хамгийн үнэ цэнэтэй, утга учиртай амьдардаг.
Зөвхөн тэд л Бурханд үнэнчээр итгэдэг.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
Бурханыг хайрладаг хүмүүс
дэлхий даяар чөлөөтэй алхдаг.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
Түүнийг гэрчлэгчид бүх ертөнцөөр нүүдэллэдэг.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.

Тийм хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг,
хэл яриа, арьс өнгө нь өөр ч
амьдралын утга учир нь ижил бөгөөд Бурханд хайртай,
тэд бүгд адил гэрчилдэг, ижил хүсэл зорилготой байдаг.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
Бурханыг хайрладаг хүмүүс
дэлхий даяар чөлөөтэй алхдаг.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
Түүнийг гэрчлэгчид бүх ертөнцөөр нүүдэллэдэг.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
Бурханыг хайрладаг хүмүүс
дэлхий даяар чөлөөтэй алхдаг.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
Түүнийг гэрчлэгчид бүх ертөнцөөр нүүдэллэдэг.
Бурханыг хайрладаг,
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


15/05/2020

Гоё магтан дуу “Зан чанараа өөрчлөхөд Ариун Сүнсний ажил шаардлагатай” (дууны үг)


Гоё магтан дуу “Зан чанараа өөрчлөхөд Ариун Сүнсний ажил шаардлагатай” (дууны үг)  

Чин сэтгэлээсээ эрж хайж байгаа эсэх чинь
бусдын шүүлт, санаа бодлоор биш,
Ариун Сүнсний ажлын оролцоо
байгаа эсэхээр шийдэгддэг.
Гэвч чин сэтгэлийг чинь илүү их тодорхойлох зүйл бол
Ариун Сүнсний ажил аажмаар
чамайг өөрчилж, Бурханыг мэдүүлж байна уу гэдэг юм.
Ариун Сүнсний ажлаар зан чанар чинь өөрчлөгдөнө.
Итгэлийн тухай үзэл бодол чинь цэвэр ариун болно.
Өөрчлөлт гэж Ариун Сүнс ажиллаж байгааг хэлдэг.
Хэр удаан Түүнийг дагасан чинь хамаагүй.

Хэрэв чи өөрчлөгдөөгүй бол энэ нь
Ариун Сүнс чам дээр ажилладаггүйг харуулдаг.
Хэдий чи үйлчилдэг ч ерөөл хүртэхийн тулд л үйлчилдэг.
Хааяа нэг үйлчлэх нь
зан чанарын өөрчлөлт гэсэн үг биш.
Үйлчлэл үзүүлэгчид устгагдах болно.
Учир нь хаанчлалд тэд хэрэггүй.
Итгэлтэй, төгс хүмүүст үйлчлэх
өөрчлөгдөөгүй хүн хаанчлалд хэрэггүй.
Ариун Сүнсний ажлаар зан чанар чинь өөрчлөгдөнө.
Итгэлийн тухай үзэл бодол чинь цэвэр ариун болно.
Өөрчлөлт гэж Ариун Сүнс ажиллаж байгааг хэлдэг.
Хэр удаан Түүнийг дагасан чинь хамаагүй.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос