Showing posts with label Шүүлт. Show all posts
Showing posts with label Шүүлт. Show all posts

01/08/2020

Христийн магтан дууны цомог 2020 - Magtan duu (Дууны үгтэй)


Христийн магтан дууны цомог 2020 - Magtan duu (Дууны үгтэй)

00:00:00 Бурхан л хүнийг хамгаас их хайрладаг
00:04:21 Бурханы хайр болон мөн чанар аминч бус
00:07:53 Сэвгүй ариун хайр
00:11:22 Хүний авралын төлөө Бурхан хоёр удаа махбод болсон
00:18:25 Үгийн ажлаар дамжуулан хүмүүс Бурханыг илүү их мэддэг
00:25:24 Эцсийн өдрүүдэд Бурхан үндсэндээ үгээр дамжуулан бүгдийг биелүүлдэг
00:29:22 Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үндсэндээ үгийн ажил хийдэг
00:33:52 Амийн усан гол
00:41:39 Бие махбодтой болсон Бурхан хүнийг аврах хамгийн чухал ажлыг хийдэг
00:45:41 Үгийн шүүлт нь Бурханы эрх мэдлийг илүү сайн төлөөлдөг
00:50:51 Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ
00:57:18 Хүн төрөлхтний төлөөх Бурханы найдвар өөрчлөгдөөгүй
01:01:03 Ямар ч хүн Бурханы ажлыг өмнөөс нь хийж чадахгүй
01:05:29 Бурхан бол бүх хүн төрөлхтний оршин тогтнолын үндэс
01:09:07 Махбод дахь Бурхан бол амийн амьд ундарга юм

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

20/07/2020

3-р бүлэг. Бурханы ажлын гурван үе шатны тухай үнэн 1. Хүн төрөлхтнийг удирдах ажил гэж юу вэ?

1. Хүн төрөлхтнийг удирдах ажил гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин ч Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүхий л хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтнийг Сатан ялзруулаагүй байсан тул хүн төрөлхтний авралын ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил ч бас хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг удирдах Бурханы удирдлага нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлаас болж үүсээгүй. Хүн төрөлхтөн ялзарсан зан чанартай болсны дараа л удирдлагын ажил бий болсон, иймд хүн төрөлхтнийг удирдах ажил дөрвөн үе шат юм уу дөрвөн эрин үеийг биш, харин гурван хэсгийг агуулдаг. Зөвхөн энэ л зөв хэллэг юм. Сүүлчийн эрин үе төгсөх үед хүн төрөлхтнийг удирдах ажил нь бүрэн төгсгөлдөө очсон байх болно. Удирдлагын ажлын төгсгөл гэдэг нь бүх хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дуусаж, хүн төрөлхтөн өөрсдийн аяны эцэст очсон гэсэн үг юм. Бүх хүн төрөлхтнийг аврах ажилгүйгээр хүн төрөлхтнийг удирдах ажил гэж байхгүй, ажлын гурван үе шат ч гэж байхгүй. Яг нарийндаа хүн төрөлхтний доройтлын улмаас, мөн хүн төрөлхтөнд аврал маш яаралтай хэрэгтэй байсан учраас л Ехова дэлхийн бүтээлийг төгсгөж, Хуулийн эрин үеийн ажлыг эхэлсэн. Тэр үед л хүн төрөлхтнийг удирдах ажил эхэлсэн, өөрөөр хэлбэл, тэр үед л хүн төрөлхтнийг аврах ажил эхэлсэн юм. “Хүн төрөлхтнийг удирдах” гэдэг нь газар дээр шинээр бүтээгдсэн хүн төрөлхтний (өөрөөр хэлбэл, хараахан ялзраагүй хүн төрөлхтний) амьдралыг чиглүүлэх гэсэн үг биш. Харин энэ нь Сатаны ялзруулсан хүн төрөлхтнийг аврах, өөрөөр хэлбэл, ялзарсан хүн төрөлхтнийг өөрчлөх явдал юм. Энэ нь хүн төрөлхтнийг удирдахын утга учир билээ. Хүн төрөлхтнийг аврах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй учраас хүн төрөлхтнийг удирдах ажил ч бас дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин дэлхийн бүтээлээс ангид ажлын гурван үе шатыг хамардаг. Хүн төрөлхтнийг удирдах ажлыг ойлгохын тулд, гурван үе шатны ажлын түүхийг мэдэж байх шаардлагатай—энэ бол аврагдахын тулд хүн бүрийн мэдэж байх ёстой зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Удирдлагын ажил нь хүн төрөлхтнөөс болж бий болсон, өөрөөр хэлбэл, энэ нь хүн төрөлхтний оршин тогтнолоос л болж бий болсон. Хүн төрөлхтнөөс өмнө буюу анх тэнгэр, газар болон бүх зүйл бүтээгдэх үед ямар ч удирдлага байгаагүй. Хэрвээ Бурханы бүх ажилд хүнд ашиг тустай хэрэгжүүлэлт байгаагүй, өөрөөр хэлбэл, хэрвээ Бурхан ялзарсан хүн төрөлхтөнд тохирсон шаардлагыг тавиагүй байсан бол (хэрвээ Бурханы хийсэн ажилд хүний хэрэгжүүлэлтэд тохирох зам байгаагүй бол) энэ ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэж болохгүй. Хэрвээ Бурханы бүхий л ажил зөвхөн ялзарсан хүн төрөлхтөнд хэрхэн хэрэгжүүлэх талаар яриад, Бурхан Өөрийн ямар ч үйл хэргийг явуулаагүй, Өөрийн бүхнийг чадагч чадвар болоод мэргэн ухаанаасаа өчүүхэн хэсгийг ч үзүүлээгүй бол Бурханы хүнд тавих шаардлага хэр өндөр байх нь хамаагүй, Бурхан хүмүүсийн дунд хэр удаан амьдарсан нь хамаагүй, хүн Бурханы зан чанарын юуг ч мэдэхгүй байх байсан; хэрвээ тийм байсан бол энэ төрлийн ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэх нь бүр ч зохимжгүй. Энгийнээр хэлбэл, Бурханы удирдлагын ажил бол Бурханы хийдэг ажил бөгөөд Бурханаар авхуулсан хүмүүсийн Бурханы удирдамж дор хийдэг бүх ажил юм. Ийм ажлыг ерөнхийд нь удирдлага гэж дүгнэж болох ба энэ нь хүмүүсийн дундах Бурханы ажил, мөн Түүнийг дагадаг бүх хүмүүсийн Түүнтэй хамтрах хамтын ажиллагааг хэлдэг; энэ бүгдийг нийтэд нь удирдлага гэж нэрлэж болно. Энд, Бурханы ажлыг үзэгдэл, харин хүний хамтын ажиллагааг хэрэгжүүлэлт гэж нэрлэдэг. Бурханы ажил өндөр байхын хэрээр (өөрөөр хэлбэл, үзэгдэл өндөр байх тусам) Бурханы зан чанар хүнд улам ил болдог бөгөөд хүний үзэлтэй нийцэхгүй байх тусам хүний хэрэгжүүлэлт болон хамтын ажиллагаа төдий чинээ өндөр байдаг. Хүнд тавих шаардлага өндөр байх тусам Бурханы ажил хүний үзэлтэй төдий чинээ зөрөлддөг, үүнээс улбаалан хүний шалгалт, түүнээс шаардагдах стандарт ч бас өндөр болдог. Энэ ажлын эцэст бүх үзэгдэл бүрэн төгс болж, хүний хэрэгжүүлэх ёстой зүйлс төгс төгөлдрийн оргилд хүрсэн байх болно. Энэ нь мөн бүгд төрлийнхөө дагуу ангилагдах үе байх бөгөөд учир нь хүний мэдэх шаардлагатай зүйлсийг хүнд үзүүлсэн байх болно. Иймээс үзэгдэл оргилдоо хүрч, ажил ч дуусах тийшээ хандах үед хүний хэрэгжүүлэлт ч бас дээд цэгтээ хүрсэн байх болно. Хүний хэрэгжүүлэлт Бурханы ажилд тулгуурладаг, харин Бурханы удирдлага нь зөвхөн хүний хэрэгжүүлэлт болон хамтын ажиллагааны ачаар л бүрэн илэрхийлэгддэг. Хүн бол Бурханы ажлын үзмэр, Бурханы бүх удирдлагын ажлын бай, бас Бурханы бүхий л удирдлагын үр дүн юм. Хэрвээ Бурхан хүний хамтын ажиллагаагүйгээр ганцаараа ажилласан бол Түүний бүх ажлын биелэлт болох зүйл юу ч байхгүй байх байсан ба ийм маягаар Бурханы удирдлага өчүүхэн төдий ч ач холбогдолгүй байх байлаа. Бурханы ажлын гадна орших, энэ ажлыг илэрхийлж чадах, бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг нь нотолж чадах тохирох байг сонгосноор л Бурханы удирдлагын зорилгыг биелүүлж, энэ бүх ажлыг ашиглан Сатаныг бүрэн ялан дийлэх зорилгыг биелүүлэх боломжтой. Иймээс хүн бол Бурханы удирдлагын ажлын нэн чухал хэсэг бөгөөд хүн л Бурханы удирдлагыг үр өгөөжтэй болгож, туйлын зорилгыг нь биелүүлж чадна, хүнээс өөр ямар ч хэлбэрийн амь ийм үүрэг гүйцэтгэж чадахгүй. Хэрвээ хүн удирдлагын ажлын жинхэнэ биелэлт болно гэвэл ялзарсан хүн төрөлхтний дуулгаваргүй байдлыг бүрэн арилгах ёстой. Энэ нь, хүнд өөр өөр цаг үед тохирох хэрэгжүүлэлт өгөгдөж, Бурхан хүмүүсийн дунд харгалзах ажлыг гүйцэтгэхийг шаарддаг. Зөвхөн ийм маягаар л удирдлагын ажлын биелэлт болсон бүлэг хүмүүсийг эцэстээ олж авах болно. Хүмүүсийн дундах Бурханы ажил дан ганц Бурханы ажлаар дамжуулан Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чадахгүй; Түүний ажлыг биелүүлэхэд тохирох амьд хүмүүс энэ гэрчлэлд шаардлагатай. Бурхан эхлээд энэ хүмүүс дээр ажиллаж, тэднээр дамжуулан Түүний ажил илэрхийлэгдэж, тэгснээр бүтээгдсэн зүйлсийн дунд Түүний ийм гэрчлэл хийгдэх болно. Ингэж Бурхан Өөрийн ажлын зорилгодоо хүрнэ. Бурхан бүх бүтээгдсэн зүйлийн дунд Өөрийгөө шууд гэрчилж чадахгүй учраас Сатаныг ялахын тулд ганцаараа ажилладаггүй. Хэрэв Тэр ганцаараа ажилладаг байсан бол хүнийг бүрэн үнэмшүүлэх боломжгүй байх байсан, иймээс хүнийг байлдан дагуулахын тулд Бурхан түүн дээр ажиллах ёстой бөгөөд зөвхөн тэгж байж л бүх бүтээгдсэн зүйлийн дундах гэрчлэлийг олж авч чадна. Хэрвээ Бурхан ганцаараа ажиллаж, хүний хамтын ажиллагаа гэж байхгүй, эсвэл хүн хамтран ажиллах шаардлагагүй байсан бол хүн хэзээ ч Бурханы зан чанарыг мэдэж чадахгүй, Бурханы хүслийг үүрд мэдэхгүй байх байсан; ийм маягаар үүнийг Бурханы удирдлагын ажил гэж нэрлэж болохгүй байх байсан юм. Хэрвээ хүн өөрөө л хичээж, эрж хайж, шаргуу ажилладаг боловч Бурханы ажлыг ойлгодоггүй байсан бол дүрсгүйтэж томоогүйтэх байсан. Ариун Сүнсний ажилгүйгээр, хүний хийж байгаа зүйл Сатаных бөгөөд тэрээр тэрслүү агаад мууг үйлдэгч юм; Сатан ялзарсан хүн төрөлхтний хийсэн бүхэнд харагддаг ба тэнд Бурханд нийцэлтэй юу ч байхгүй, бүгд Сатаны илрэл юм. Яригдсан бүхэнд үзэгдэл болон хэрэгжүүлэлтгүй юм гэж юу ч байхгүй. Үзэгдлийн суурин дээр хүн хэрэгжүүлэлт болон дуулгавартай байх замыг олж авдаг, ингэснээр тэр өөрийн үзлийг хойш тавьж, өмнө нь эзэмшээгүй зүйлсээ олж авч болох юм. Бурхан хүнээс Өөртэй нь хамтран ажиллахыг, Өөрийнх нь шаардлагад бүрэн захирагдахыг шаарддаг бөгөөд хүн Бурханы Өөрийн хийсэн ажлыг харж, Бурханы төгс хүчийг мэдэрч, Бурханы зан чанарыг мэдэхийг хүсдэг. Эдгээр нь товчхондоо Бурханы удирдлага юм. Бурханы хүнтэй нэгдэх нэгдэл нь удирдлага бөгөөд хамгийн агуу удирдлага билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

16/07/2020

Magtan duu 2020 “Бурхан ялгууснаар эргэн ирлээ” (үгтэй)


Magtan duu 2020 “Бурхан ялгууснаар эргэн ирлээ” (үгтэй)
Бурхан ертөнцтэй нүүр тулж, Түүний үнэн бие Зүүн зүгт илэрлээ! Хэн өвдөг сөхрөн Түүнд мөргөхгүй вэ? Жинхэнэ Бурхан гэхгүй хэн байна? Түүнийг зүрх сэтгэлдээ хүндлэхгүй байж зүрхлэх хэн байна? Хэн баярлан магтахгүй байх вэ? Бурханы ардууд хоолойг нь сонсдог. Өө, Сион! Баярлан дуул! Бурхан ялгууснаар эргэн ирлээ! Бүх ардууд жагсагтун! Бүх бүтээл нам гүм бай!
Тэр бүгдээс хүндлэл, магтаал хайдаг. Энэ бол Түүний 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний зорилго. Энэ бол Түүний шийдвэр билээ. Бурханы ардууд бүгдээрээ Бурханы уул руу буцаж, Түүнд бууж өгнө. Учир нь Бурханд сүр жавхлан, шүүлт, эрх мэдэл бий. Өө, Сион! Баярлан дуул! Бурхан ялгууснаар эргэн ирлээ! Бүх ардууд жагсагтун! Бүх бүтээл нам гүм бай!
Түүнд бүх зүйл амархан. Түүний үг бүхнийг устгаж, гүйцээж чадна. Энэ бол Бурханы хүч чадал, эрх мэдэл. Хэн ч Түүнийг зогсоож зүрхлэхгүй. Бурхан бүхнийг ялан дийлж, тэрслүү хөвгүүдийг бүгдийг нь ялсан. Бурхан хүндлэл хүртсэн. Бүтээлээс хойших Бурханы төлөвлөгөө энэ. Уул, ус баяр хөөрөөр бялхана. Хэн ч холдон явж зүрхлэхгүй. Юу ч, хэн ч эсэргүүцэж зүрхлэхгүй. Энэ бол Бурханы гайхамшиг, сүр хүч билээ! Өө, Сион! Баярлан дуул! Бурхан ялгууснаар эргэн ирлээ! Бүх ардууд жагсагтун! Бүх бүтээл нам гүм бай! Өө, Сион! Баярлан дуул! Бурхан ялгууснаар эргэн ирлээ! Бүх ардууд жагсагтун! Бүх бүтээл нам гүм бай! Бурхан ялгууснаар ирлээ!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

05/07/2020

2. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс билээ

2. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс билээ

Холбогдолтой Бурханы үг:

Еховагийн ажлын дараа, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Есүс махбод болсон. Түүний ажил тусдаа хэрэгжээгүй, харин Еховагийн ажил дээр тулгуурласан юм. Энэ нь Бурхан Хуулийн эрин үеийг төгсгөсний дараах шинэ эрин үеийн төлөөх ажил байсан. Үүнтэй адилаар, Есүсийн ажил дууссаны дараа Бурхан дараагийн эрин үеийн төлөө Өөрийн ажлыг үргэлжлүүлсээр л байсан, учир нь Бурханы бүхий л удирдлага үргэлж урагш хөгждөг. Хуучин эрин үе өнгөрөх үедээ шинэ эрин үеэр солигдох ба хуучин ажил дуусах үед шинэ ажил нь Бурханы удирдлагыг үргэлжлүүлэх болно. Энэ удаад бие махбод болсон нь Есүсийн ажил дууссаны дараах Бурханы хоёр дахь бие махбод бололт юм. Мэдээж, энэ бие махбод бололт дангаараа тохиодоггүй, харин энэ нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үеийн дараах, ажлын гурав дахь үе шат юм. Бурханы ажлын шинэ үе шат бүр шинэ эхлэл, шинэ эрин үеийг үргэлж авчирдаг. Иймээс Бурханы зан чанар, Түүний ажиллах арга зам, Түүний ажлын байршил болон Түүний нэрэнд ч гэсэн харгалзах өөрчлөлтүүд гардаг. Тиймээс хүний хувьд, шинэ эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдагт гайхах зүйлгүй. Гэхдээ Өөрийг нь хүн хэрхэн эсэргүүцэхээс үл хамааран Бурхан үргэлж Өөрийн ажлыг хийдэг ба бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж байдаг. Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа махбод болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүрхэг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын үр удам гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн зарласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд өвчин нь эдгэжээ; сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн сатаны ялзарсан зан чанарыг олж мэдэж чадаагүй, мөн үүнийг хэрхэн хаяхыг ч мэдэхгүй байсан юм. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, гэр бүлийн нэг гишүүний итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт олон нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг хүлээн зөвшөөрч болохуйц итгэгч гэж үздэг байлаа. Зөвхөн ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгохгүй юм. Тэдний хийсэн бүхэн нь зан чанараа өөрчлөх ямар ч замаар явалгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайх явдал байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын энэ үе шат дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь, үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, тийнхүү түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг үргэлжлүүлэн хөөн зайлуулсаар байсан бол энэ үе шат нь үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ өршөөлгөөд л зогсох байв. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүний доторх ялзарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байдаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газар дэлхийн зах хязгаарт өндийн босдог, Өөрийн бүх зан чанараар бялхсан, эрх мэдэл, нэр төр, суу алдраар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч холбогдоогүй, Намайг хэзээ ч мэдээгүй, бас Миний зан чанарыг үргэлж мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал мэт хүч чадлаар дүүрэн, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Бурхан айлдваруудаа үргэлжлүүлэн, янз бүрийн арга барил, өнцөг ашиглан, бидэнд юу хийх ёстой талаар сануулахын зэрэгцээ Өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлдэг. Түүний үгэнд амийн хүч чадал агуулагддаг бөгөөд алхах ёстой замыг маань зааж, үнэн гэж юу болохыг ойлгох боломж олгодог. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярьдаг өнгө, хэв маягт анхааран, энэхүү онц гойд зүйлгүй хүний сэтгэлийн үгийг сонирхож эхэлдэг. Тэрээр бидний төлөө ажиллан зүрхнээсээ цус асгаруулж, бидний төлөө нойр хоолоо хасан, мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, өвдсөндөө ёолж, бидний хүрэх газар, авралын төлөө доог тохуу амсдаг ба бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрхнээс нулимс, цус урсгадаг. Ийм төрлийн оршихуй, байхуй ямар ч эгэл хүнд үгүй, мөн үүнийг ямар ч завхарсан хүн эзэмшиж, олж авч чадахгүй. Тэрээр ямар ч эгэл хүнд байхгүй хүлээцтэй байдал, тэвчээрийг харуулдаг бөгөөд Түүний хайр ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй зүйл юм. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бас уг чанар болон мөн чанарын маань талаар ийм тодорхой, бүрэн мэдэж, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүн, тэнгэр дэх Бурханы өмнөөс бидний дунд ингэж үг хэлж, ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болоод Бурханд юу байгаа, Тэр юу болохыг Тэр бүхэлд нь илэрхийлдэг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг зааж, гэрэл авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы задлаагүй нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг. Бурханы зүрх сэтгэлийн үгийг болон Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин, шинэ үеийг эхлүүлсэн бөгөөд шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирч, бидэнд итгэл найдвар авчран, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, авралын замыг бүрэн тодорхой харах боломжийг бүхий л оршихуйд маань олгосон юм. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ. Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл мэдрэмжтэй болж, сүнс маань сэргэх мэт болсон: Бидний дунд амьдардаг, бидний аль эртнээс голж ирсэн энэхүү эгэл, шалихгүй хүн бол сэрж байхад ч, зүүдэлж байхад ч ямагт бидний бодолд байдаг, бидний өдөр, шөнөгүй хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас

Өнөө үед хийгдэж байгаа ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч Бурханы ажил илүү гүнзгийрсэн. Ажлын энэ үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед тулгуурлан бий болсон гэж Би яагаад ахин дахин хэлдэг вэ? Өөрөөр хэлбэл, өнөө үеийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэн зүйлийн ахиц дэвшил юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нягт харилцан холбогдсон ба холбоос нэг бүр нь дараагийнхтайгаа нягт холбогдсон байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Энэ үе шат нь Есүсийн хийсэн ажил дээр тулгуурлаагүй гэж үзвэл энэ үе шатанд мөн л цовдлол явагдах ёстой болох бөгөөд өмнөх үе шатны золин аврах ажлыг дахиад эхнээс нь хийх хэрэгтэй болох байв. Энэ нь утга учиргүй байх байсан. Иймээс ажил бүрэн дууссан юм биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажлын түвшин өмнөхөөсөө бүр ч илүү өндөрт өргөгдсөн. Ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үе болон Есүсийн хөдөлшгүй ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болох юм. Ажил шат шатаар хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш. Ажлын гурван үе шатны хослолыг л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно. Энэ үе шатны ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлын суурин дээр хийгддэг. Хэрвээ ажлын энэ хоёр үе шат хоорондоо хамааралгүй байсан бол яагаад энэ үе шатанд цовдлол давтагддаггүй вэ? Яагаад Би хүний нүглийг үүрдэггүй, харин оронд нь хүнийг шууд шүүж, гэсгээдэг вэ? Хэрвээ хүнийг шүүж, гэсгээх Миний ажил цовдлолын дараа болоогүй бөгөөд одоо ирж байгаа маань Ариун Сүнснээс олдож төрөөгүй бол Би хүнийг шүүж, гэсгээх эрхгүй байх байлаа. Би Есүстэй нэг учраас л хүнийг шууд гэсгээж, шүүхийн тулд ирсэн билээ. Энэ үе шатан дахь ажил нь бүхэлдээ өмнөх үе шатны ажил дээр суурилсан. Тийм учраас ийм төрлийн ажил л хүнийг алхам алхмаар авралд хүргэж чадна. Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Хэдийгээр Бидний махбод ямар ч хамаагүй боловч Бидний Сүнс нэг юм; хэдийгээр Бидний хийдэг ажлын агуулга болон Бидний хариуцдаг ажил адилхан биш боловч мөн чанартаа Бид адилхан; Бидний махбод өөр өөр дүр төрх олсон нь эрин үеийн өөрчлөлт болон Бидний ажлын өөр өөр шаардлагаас үүдсэн; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирдаг ажил болоод хүнд илчилдэг Бидний зан чанар бас өөр. Тийм учраас энэ өдөр хүний харж, ойлгож байгаа зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй; эрин үеийн өөрчлөлтийн улмаас ийм байдаг. Хэдийгээр Тэдний махбодын хүйс болон дүр төрх өөр, мөн Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлээс төрөөгүй боловч Тэдний Сүнс нэг билээ. Тэдний махбод нь ямар нэг төрлийн мах цусны барилдлагагүй боловч Тэд бол хоёр өөр цаг хугацаан дахь бие махбодтой болсон Бурхан гэдгийг үгүйсгэж болохгүй. Тэд нэг удам сударгүй эсвэл нийтлэг хүний хэлийг хуваалцдаггүй (нэг нь иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь зөвхөн Хятад хэлээр ярьдаг эмэгтэй хүн) хэдий ч Тэд бол Бурханы махбод болсон бие гэдэг нь няцаашгүй үнэн юм. Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлыг хийхийн тулд Тэд өөр өөр оронд, бас өөр өөр цаг үед амьдарсан. Хэдийгээр Тэд ижилхэн мөн чанарыг эзэмшсэн Сүнс боловч Тэдний махбодын гадаад бүрхүүлийн хооронд бүрэн адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэдний хуваалцдаг бүхэн нь адилхан хүн чанар боловч Тэдний махбодын гадаад төрх болон Тэдний төрөлтийн нөхцөл байдал адилгүй байдаг. Эдгээр зүйл Тэдний тус тусын ажил юм уу Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн дүндээ Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуйг Өөрсдийнх нь Сүнс захирдаг, энэ нь Тэдэнд өөр өөр цаг үед, өөр өөр ажил оноодог бөгөөд Тэдний махбодод өөр удам судрыг оноодог. Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш: Тэд бол нэг Сүнс юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан болон Есүстэй яг адилхан. Хэдий цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл Тэдний Сүнс нэг юм. Бурхан өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэлийн ажлыг, түүнчлэн хүний зөвт шүүлт, гэсгээлтийн ажлыг, мөн хүнд хараал учруулах ажлыг хийж чадна; эцэст нь Тэр дэлхийг устгаж, хорон муу хүмүүсийг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийдэггүй гэж үү? Энэ нь Бурханы бүхнийг чадагч байдал биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг”-ээс

Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил нь хүмүүст эхнийхтэй тун адилгүй санагддаг, иймээс энэ хоёрт нийтлэг зүйл огт байхгүй мэт санагддаг бөгөөд эхнийхийн ажлаас юу нь ч энэ удаа харагдахгүй. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил эхнийхийнхээс ялгаатай ч гэсэн Тэдний эх сурвалж нэгэн адил биш гэдгийг энэ нь баталдаггүй. Тэдний эх сурвалж адил эсэх нь Тэдний гадаад бүрхүүлээс биш, харин махбодоор хийгддэг ажлын шинж чанараас хамаардаг. Өөрийнхөө ажлын гурван үе шатны явцад Бурхан хоёр удаа бие махбодтой болсон ба хоёуланд нь бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эрин үеийг нээж, шинэ ажлыг эхлүүлдэг; эдгээр биелсэн махбод нэг нэгийгээ харилцан нөхдөг. Энэ хоёр махбод үнэндээ нэг эх сурвалжаас ирсэн гэдгийг хүний нүдээр таньж мэдэх боломжгүй юм. Энэ нь хүний нүдний юм уу оюун ухааны чадвараас хэтэрсэн зүйл гэдгийг хэлэх нь илүүц билээ. Гэхдээ мөн чанартаа бол Тэд нэгэн адил, учир нь Тэдний ажил нэгэн адил Сүнснээс үүсдэг. Бурханы махбод болсон хоёр бие нэгэн адил эх сурвалжаас гарч ирсэн эсэхийг Тэдний төрсөн эрин үе, төрсөн газраар юм уу эсвэл тиймэрхүү бусад хүчин зүйлээр дүгнэж болохгүй, харин Тэдний илэрхийлсэн бурханлаг ажлаар л дүгнэж болно. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь Есүсийн хийж байсан ажлын алийг ч хийдэггүй, учир нь Бурханы ажил бол тогтсон заншлыг ягштал баримталдаггүй, харин үргэлж шинэ зам нээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь эхний махбодын талаарх сэтгэгдлийг хүмүүсийн оюун санаанд гүнзгийрүүлж, бэхжүүлэх гэж зорьдоггүй, харин үүний дутууг нөхөж, төгс болгож, Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог бүх дүрмийг эвдэж, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы эндүү ташаа төрхийг арилгахаар зорьдог. Бурханы ажлын ямар ч тусгаар үе шат нь хүнд Түүний талаарх бүрэн гүйцэд мэдлэгийг өгч чадахгүй; шат бүр нь бүхэл биш, зөвхөн нэг хэсэг мэдлэгийг л өгдөг гэж хэлж болно. Хэдийгээр Бурхан Өөрийн зан чанарыг бүрэн илэрхийлсэн ч, хүний ойлгох чадвар хязгаарлагдмал учраас Бурханы талаарх түүний мэдлэг хагас хугас хэвээр үлдсэн. Хүний хэлийг ашиглан Бурханы зан чанарыг бүхэлд нь мэдэгдэх боломжгүй юм; тэгэхээр Түүний ажлын ганц үе шат Бурханыг бүрэн илэрхийлж хэдийхэн чадах вэ? Тэр Өөрийн хэвийн хүн чанарын халхавч дор махбодоор ажилладаг ба хүн Түүнийг бие махбодын бүрхүүлээр нь биш, харин бурханлаг чанарын илэрхийллээр нь л мэдэж чадна. Өөрийг нь олон янзын ажлаар нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Бурхан махбодод ирсэн бөгөөд Түүний ажлын ямар ч хоёр үе шат адилхан биш юм. Зөвхөн ийм байдлаар л хүн махбод дахь Бурханы ажлын талаар ганц талд баригдаагүй бүрэн мэдлэгтэй болж чадна. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр биеийн ажил ялгаатай ч, махбодын мөн чанар ба Тэдний ажлын эх сурвалж нь ижил; Тэд ердөө л ажлын хоёр өөр үе шатыг хэрэгжүүлэхийн тулд оршдог, мөн хоёр өөр эрин үед гарч ирдэг. Ямар ч байсан, Бурханы махбод болсон биес нь нэгэн адил мөн чанарыг болон нэгэн адил гарал үүслийг хуваалцдаг—энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй үнэн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас


03/07/2020

Христийн сүмийн дуу “Бурханы зөвт шүүлт бүхий л орчлон ертөнцөд ойртдог” (Lyrics)


Христийн сүмийн дуу “Бурханы зөвт шүүлт бүхий л орчлон ертөнцөд ойртдог” (Lyrics)
Бүх орчлон ертөнцөд зөвт шүүлт ирдэг. Хүн төрөлхтний амьдардаг ертөнцөд зөвт байдлын талаар мэддэггүй, тийм учраас бүх хүн зүрхшээж, айдаг. Зөвт байдлын Нар үзэгдэх үед Зүүн зүгээс эхлээд бүх орчлон гэрэлтэнэ. Хэрэв хүн Бурханы зөвт байдлыг үйлддэг бол айж эмээх зүйл огт үгүй байх сан. Эцэстээ цаг нь ирсэн. Бурхан ажлаа өрнүүлж эхлээд, хүний дунд Хаан болж хаанчилна. Бурхан эргэж ирэх гэж байна, Тэр явах гэж байна. Үүнийг тэд бүгд хүсэж, найдсан. Өөрийнх нь өдөр ирэхийг Бурхан бүгдэд харуулж, үүнийг тэднээр баяртай угтуулна.
Бурханы ард Түүний өдөр ирэхийг хүсдэг. Бурхан цээрлүүлэлт авчирч, зөвт байдлын Нар болох Өөрийн үүргээр хүний хүрэх газрыг тогтоохыг тэд хүлээдэг. Бурханы хаанчлал бүх орчлон дээр хэлбэрээ олж, Түүний сэнтий хэдэн их наяд хүний зүрх сэтгэлийг мэдэлдээ байлгадаг. Тэнгэрэлч тусалж, Бурханы агуу ажил мөд биелнэ. Эцэстээ цаг нь ирсэн. Бурхан ажлаа өрнүүлж эхлээд, хүний дунд Хаан болж хаанчилна. Бурхан эргэж ирэх гэж байна, Тэр явах гэж байна. Үүнийг тэд бүгд хүсэж, найдсан. Өөрийнх нь өдөр ирэхийг Бурхан бүгдэд харуулж, үүнийг тэднээр баяртай угтуулна.
Бурханы хөвгүүд, ардууд бүгдээрээ Бурхантай нэгдэхээр тэмүүлдэг. Хэзээ ч дахин салахгүй гэж тэд Бурханы ирэлтийг амьсгаа даран хүлээдэг. Бурханы хаанчлалын үй олон хүн ард Түүнийг өөрсөдтэй нь хамт байгааг тэмдэглэж, баярлан бие бие рүүгээ гүйлдэхгүй гэж үү? Энэ нэгдэл ямар ч төлөөсгүй ирсэн юм гэж үү? Эцэстээ цаг нь ирсэн. Бурхан ажлаа өрнүүлж эхлээд, хүний дунд Хаан болж хаанчилна. Бурхан эргэж ирэх гэж байна, Тэр явах гэж байна. Үүнийг тэд бүгд хүсэж, найдсан. Өөрийнх нь өдөр ирэхийг Бурхан бүгдэд харуулж, үүнийг тэднээр баяртай угтуулна.
IV
Бурхан бүх хүний нүдэнд хүндтэй. Тэр бүгдийнх нь үгэнд тунхаглагддаг. Бурхан эцэстээ эргэж ирэхдээ дайсны бүх хүчийг байлдан дагуулна. Эцэстээ цаг нь ирсэн. Бурхан ажлаа өрнүүлж эхлээд, хүний дунд Хаан болж хаанчилна. Бурхан эргэж ирэх гэж байна, Тэр явах гэж байна. Үүнийг тэд бүгд хүсэж, найдсан. Өөрийнх нь өдөр ирэхийг Бурхан бүгдэд харуулж, үүнийг тэднээр баяртай угтуулна, тэд энэ өдрийг баяр хөөртэй угтацгааг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

30/06/2020


Magtan duu 2020 “Үгийн шүүлт нь Бурханы эрх мэдлийг илүү сайн төлөөлдөг” (үгтэй)

Бурханы эцсийн өдрүүдийн ажилд
үг нь тэмдэг, гайхамшгаас илүү хүч чадалтай,
эрх мэдэл нь илүү давуу байдаг.
Үг нь хүний ялзарсан зан чанарыг харуулдаг.
Тэдгээрийг чи өөрөө таньж чадахгүй ч
үг чиний өмнө илчлэн ил болгоход
аяндаа үгүйсгэлгүй олж мэдэн,
эргэлт буцалтгүй үнэмшинэ.
Энэ нь үгийн эрх мэдэл биш үү?
Энэ нь өнөөдрийн үгийн ажлаар хүрсэн
үр дүн билээ.
Тийм ээ, Бурханы үгийн хүрсэн үр дүн.
Бурханы эрх мэдэл, хүч чадал нь
зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлж,
өвчтэйг эдгээж,
чөтгөрүүдийг зайлуулах биш гэдгийг
энэ харуулдаг.
Харин үгийн шүүлт нь
Бурханы төгс хүчийг илүү сайн илчилж,
эрх мэдлийг нь төлөөлдөг.

Шүүлт, гэсгээлтийн ажлаар дамжуулан хүн өөрийн
бохир, ялзарсан мөн чанараа бүрэн харж,
бүрэн өөрчлөгдөж, цэвэр болно.
Зөвхөн ингэж хүн Бурханы сэнтийн өмнө
буцан очих эрхтэй болно.
Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан
хүн Бурханаар авахуулж чаддаг.
Үгийн шүүлтээр дамжуулан,
үгийн цэвэршүүлэлт, илчлэлээр
хүний бүх үзэл, сэдэл, эрмэлзэл,
зүрх сэтгэл доторх
ариун бус зүйлс нь илчлэгддэг.
Бурханы эрх мэдэл, хүч чадал нь
зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлж,
өвчтэйг эдгээж,
чөтгөрүүдийг зайлуулах биш гэдгийг
энэ харуулдаг.
Харин үгийн шүүлт нь
Бурханы төгс хүчийг илүү сайн илчилж,
эрх мэдлийг нь төлөөлдөг.

Чиний хүрдэг бүх үр дүн
үгээр дамжин ирдэг бөгөөд
тэмдэг, гайхамшгаар ирдгээс илүү агуу билээ.
Чи Бурханы алдар, эрх мэдлийг
зөвхөн Бурханы цовдлолоор,
эсвэл өвчтэйг эдгээж,
чөтгөрүүдийг зайлуулснаар хардаггүй,
харин Түүний үгийн шүүлтээр илүү сайн хардаг.
Бурханы эрх мэдэл, хүч чадал нь
зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлж,
өвчтэйг эдгээж,
чөтгөрүүдийг зайлуулах биш гэдгийг
энэ харуулдаг.
Харин үгийн шүүлт нь
Бурханы төгс хүчийг илүү сайн илчилж,
эрх мэдлийг нь төлөөлдөг.
Бурханы эрх мэдэл, хүч чадал нь
зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлж,
өвчтэйг эдгээж,
чөтгөрүүдийг зайлуулах биш гэдгийг
энэ харуулдаг.
Харин үгийн шүүлт нь
Бурханы төгс хүчийг илүү сайн илчилж,
эрх мэдлийг нь төлөөлдөг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

27/06/2020

“Бурханы үгээр бүх зүйл биелдэг” Христийн сүмийн дуу MV


“Бурханы үгээр бүх зүйл биелдэг” Христийн сүмийн дуу MV

Бүхнийг Бурхан үгээрээ гүйцэлдүүлнэ;
Бурханы гүйцэтгэх ажилд ямар ч хүн оролцож болохгүй,
үүнийг ямар ч хүн хийж чадахгүй.
Бурхан бүх газар нутгийн агаарыг цэвэрлэж,
дэлхий дээрх чөтгөрүүдийн ул мөрийг үндсээр нь устгана.
Бурхан аль хэдийн ажиллаж эхэлсэн,
агуу улаан лууны оршин суугаа газарт
гэсгээлтийн ажлынхаа анхны алхмыг эхлүүлнэ.
Ингэснээр Бурханы гэсгээлт
бүх орчлон ертөнц дээр буусан бөгөөд 
Бурхан бүх газрыг нарийн шалгаж үзэх тул 
агуу улаан луу болоод бүх төрлийн бузар чөтгөрүүд 
Бурханы гэсгээлтээс зугтах хүчгүй байхыг харж болно.

Газар дээрх Бурханы ажил дуусах үед, 
өөрөөр хэлбэл, шүүлтийн эрин төгсгөл болоход 
Бурхан албан ёсоор агуу улаан лууг гэсгээнэ.
Бурханы ардууд 
агуу улаан лууд оноосон зөвт гэсгээлтийг харж,
Түүний зөвт байдлын улмаас магтаал урсгаж,
Түүний ариун нэрийг үүрд шагшин магтана.
Түүний ариун нэрийг үүрд шагшин магтана.
Ингэснээр та нар албан ёсоор үүргээ биелүүлж,
Бурханыг газар нутаг даяар албан ёсоор
үүрдийн үүрд магтах болно!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

25/06/2020

Magtan duu 2020 “Бурхан эцсийн өдрүүдэд бүх зан чанараа илчилсэн” (үгтэй)


Magtan duu 2020 “Бурхан эцсийн өдрүүдэд бүх зан чанараа илчилсэн” (үгтэй)

Дэлхийг бүтээгдсэнээс хойш өнөөг хүртэл
Бурханы Сүнс ийм агуу ажил хийсэн.
Тэр өөр өөр эрин үед, өөр үндэстнүүдэд
өөр өөр ажлыг хийсэн юм.
Эрин үе бүрийн хүмүүс Түүний
өөр өөр зан чанарыг хардаг.
Энэ нь хүмүүст аяндаа илчлэгддэг,
өөр өөр ажлаар дамжин үзэгддэг.
Тэр бол өршөөл энэрэл,
өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан.
Тэр бол хүмүүсийн нүглийн тахил бөгөөд хоньчин.
Гэхдээ Тэр бас хүний шүүлт,
хараал, гэсгээлт билээ.

Тэр хүнийг газар дээр
хоёр мянган жилээс ч удаан удирдаж,
хүнийг нүглээс золин аварч чадсан.
Өөрийг нь мэддэггүй бүх хүнийг Тэр
байлдан дагуулж чаддаг.
Тэр тэднийг хараат байлгаж чаддаг,
ингэж бүгд захирагддаг.
Эцэстээ Тэр дэлхий дахины
хүмүүст байх бузар, зөвт бус
бүхнийг шатаах болно.
Ингэж хүмүүс Тэр бол ариун,
гайхамшигтай, хүнийг шүүдэг
Бурхан гэдгийг тодорхой харна.
Тэр бол өршөөл энэрэл,
өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан.
Тэр бол хүмүүсийн нүглийн тахил бөгөөд хоньчин.
Гэхдээ Тэр бас хүний шүүлт,
хараал, гэсгээлт билээ.

Муу хүн төрөлхтний хувьд, Тэр бол шатаагч гал,
хүний нүглийг шүүх шүүлт бөгөөд
шийтгэл оноож чаддаг.
Төгс болгуулах хүмүүст Тэр бол гай зовлон,
шалгалт, харьцалт ба засалт,
бас тайтгарал, дэмжлэг, үгийн хангалт билээ.
Таягдуулах хүмүүст Тэр бол шийтгэл
бас залхаан цээрлүүлэлт.
Тэр бол өршөөл энэрэл,
өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан.
Тэр бол хүмүүсийн нүглийн тахил бөгөөд хоньчин.
Гэхдээ Тэр бас хүний шүүлт,
хараал, гэсгээлт билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

24/06/2020

2. Үнэхээр өргөгдөх гэж юу вэ?

2. Үнэхээр өргөгдөх гэж юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ. Тэгээд бүх охид босож, дэнлүүгээ цэгцлэв. Мунхгууд ухаалгуудад, ‘Бидэнд тосноосоо өгөөч; учир нь бидний дэнлүү бөхөх нь’ гэлээ. Харин ухаалгууд нь, ‘Чадахгүй, бидэнд ч, та нарт ч хангалтгүй байх вий: харин та нар худалдаачид руу очиж, өөрсдөө худалдаж ав’ гэжээ. Тэднийг худалдаж авахаар явсан хойгуур сүйт залуу ирэв; бэлэн байсан хүмүүс Түүнтэй хамт хуриманд орж: хаалгыг хаажээ” (Матай 25:6-10).

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

“Тэр надад, ‘Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!’ гэж бичигтүн гэв” (Илчлэл19:9).

Холбогдолтой Бурханы үг:

“Өргөгдөх” гэдэг нь хүмүүсийн төсөөлдөгчлөн нам газраас өндөр газар руу хүргэгдэх биш юм. Энэ бол маш том алдаа. Өргөгдөх гэдэг нь Миний урьдчилан тогтоож, сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоож, сонгосон бүх хүнийг хэлдэг. Ууган хөвгүүдийн, Миний хөвгүүдийн, эсвэл Миний ардуудын байр суурийг олж авсан хүмүүс бүгд өргөгдөх хүмүүс юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй огтоос нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ бол туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй ба хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн ч Миний өмнө өргөгдөнө.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зуун дөрөвдүгээр бүлэг”-ээс

Филаделфийн чуулган хэлбэрээ олсон бөгөөд энэ нь бүхэлдээ Бурханы нигүүлсэл болон өршөөлийн улмаас болсон юм. Үй олон ариун хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханыг гэх хайр бий болсон бөгөөд тэд сүнслэг замаараа гуйвж дайвалгүй алхдаг. Нэгэн жинхэнэ Бурхан махбод болсон бөгөөд Тэр бол бүх зүйлийг захирдаг орчлон ертөнцийн Тэргүүн гэсэн итгэлээ тэд бат баримталдаг: Үүнд Ариун Сүнсний баталгаа байдаг ба уулс мэт хөдөлшгүй! Энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй!

…………

Өнөөдөр Та бүх чуулганыг бүрэн төгс болгосон—Филаделфийн чуулган нь Таны 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний хэрэгжилт юм. Ариун хүмүүс одоо Таны өмнө даруухнаар захирагдаж, бие биетэйгээ сүнсээрээ холбогдож, хайраар дагалддаг. Тэд булгийн эх сурвалжтай нэгдсэн. Амийн амьд ус зогсолтгүй урсаж, чуулган дахь бүхий л шавар шавхай, бохир усыг угааж, цэвэрлэн, Таны сүмийг дахин нэгэнтээ ариусгадаг. Бид бодитой жинхэнэ Бурханыг мэдэж авч, Түүний үгэн дотор алхаж, өөрсдийн үүрэг, хариуцлагыг хүлээн авч, чуулганы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд чадах бүхнээ хийсэн. Таны хүсэл бидэнд саатуулагдах вий гэсэндээ бид хором бүрд Таны өмнө тайван байж, Ариун Сүнсний ажлыг анхаарах ёстой. Ариун хүмүүсийн дунд харилцан хоёр талын хайр байдаг бөгөөд заримынх нь давуу тал бусдынхаа алдаа дутагдлыг нөхнө. Тэд цаг үргэлжид сүнсээр алхаж, Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэж чаддаг. Тэд үнэнийг ойлгосон даруйдаа хэрэгжүүлдэг. Шинэ гэрэлтэй хөл нийлүүлж, Бурхан мөрийг дагадаг.

…………

Бурхантай идэвхтэй хамтран ажилла, уялдуулан үйлчилж, нэг бол, Төгс Хүчит Бурханы санаа зорилгыг биелүүл, ариун сүнслэг бие болохоор яаравчил, Сатан гишгэл, Сатаны хувь заяаг төгсгөл болго. Филаделфийн чуулган Бурханы өмнө өргөгдсөн бөгөөд Бурханы алдраар өөрийгөө харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Хоёрдугаар бүлэг”-ээс

Эзэн Есүс Христийг дагадаг бусад олон зуун сая хүний адилаар бид Библийн хууль, тушаалыг мөрдөж, Эзэн Есүс Христийн арвин их нигүүлслийг эдлэн, Эзэн Есүс Христийн нэрээр цугларч, залбирч, магтаж, үйлчилдэг—энэ бүхнийг бид Эзэний халамж, хамгаалалт дор хийдэг. Бид үргэлж сул дорой, бас үргэлж хүчтэй байдаг. Бүх үйлдэл маань Эзэний сургаалын дагуу байдаг гэдэгт бид итгэдэг. Тэгвэл бид өөрсдийгөө тэнгэр дэх Эцэгийн хүсэлд дуулгавартай зам дээр байна хэмээн итгэдгийг хэлэх илүүц биз. Бид Эзэн Есүсийн эргэн ирэлт, суу алдартай залран ирэлт, газар дээрх бидний амьдралын төгсгөл, хаанчлалын илрэлтийг болон Илчлэлийн номд зөгнөсөн бүхнийг буюу Эзэн ирж, гамшиг авчран, сайныг шагнаж, мууг шийтгэн, Өөрийг нь дагаж, эргэн ирэхэд нь угтан авдаг бүх хүнийг Өөртэйгөө уулзуулахаар агаарт өргөхийг хүсэн хүлээдэг. Энэ тухай бодох бүрдээ бид эцсийн өдрүүдэд төрж, Эзэний ирэхийг нүдээр үзэх зол завшаантай гэдэгтээ талархлаар дүүрч, сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй юм. Бид хяхалт хавчлагыг туулсан боловч хариуд нь “хэмжээлшгүй их, яруу алдрын мөнхийн жинг бий болгодог”-ыг олж авсан билээ. Ямар гээч ерөөл вэ! Энэ бүх хүсэн хүлээлт болон Эзэний хайрласан нигүүлсэл нь биднийг ямагт сэргэгээр залбирч, илүү мэрийн цуглахад хүргэдэг. Магад дараа жил, магад маргааш, бас магадгүй хүний сэтгэх аргагүй богинохон хугацааны дотор Эзэн гэнэт буун ирж, Өөрийг нь ихэд анхааран хүлээж байсан бүлэг хүмүүсийн дунд гарч ирэх болно. Бид бүгд Эзэний илрэлтийг харах эхний бүлэгт, өргөгдөх хүмүүсийн дунд байхын төлөө нэг нэгнээсээ урьтахаар яарч, нэг нь ч ард үлдэхийг хүсэхгүй.

…………

Бурхан чимээгүй байж, бидэнд хэзээ ч үзэгдээгүй атлаа Түүний ажил хэзээ ч зогсоогүй юм. Тэрээр бүхий л газар дэлхийг шинжин, бүх зүйлийг захирч, хүний бүх үг, үйл хэргийг хардаг. Төлөвлөгөөнийхөө дагуу, алхамтайгаар, нам гүм, эрс нөлөөгүйгээр удирдлагаа явуулдаг атлаа хөлийн мөр нь нэг нэгээр хүн төрөлхтөнд улам бүр ойртон урагшилж, орчлон дахь шүүлтийн суудал нь аянгын хурдаар байршиж, дараа нь Түүний сэнтий бидний дунд даруй бууж ирдэг. Энэ нь ямар гээч сүр жавхлант үзэгдэл билээ, ямар сүрлэг, гэгээн дүр зураг билээ! Сүнс бидний дунд тагтаа шиг, бас архирч буй арслан шиг ирдэг. Тэр бол мэргэн ухаан, зөвт байдал, сүр жавхлан бөгөөд эрх мэдлээ эзэмшин, хайр, өршөөлөөр дүүрч, бидний дунд сэмхэн ирдэг. Түүний ирснийг хэн ч мэддэггүй, Түүнийг ирэхэд хэн ч угтдаггүй, мөн Түүний хийх гэж буй бүхнийг хэн ч мэддэггүй. Хүний амьдрал урьдынхаараа үргэлжилж, зүрх сэтгэл нь ч мөн ялгаагүй бөгөөд өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрнө. Бурхан бусад хүний л адил хүн, дагагчдын хамгийн шалихгүй нэгэн, эгэл итгэгч байдлаар бидний дунд амьдардаг. Тэрээр өөрийн гэсэн эрэл хайгуул, зорилготой төдийгүй эгэл хүнд байдаггүй бурханлаг чанартай. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй бөгөөд Түүний мөн чанар, хүний мөн чанар хоёрын ялгааг хэн ч ухаараагүй. …

…………

Гэсэн хэдий ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү эгэл хүн л биднийг аврах шинэ ажлыг хийж байна. Тэрээр бидэнд ямар ч тайлбар өгдөггүй, яагаад ирснээ ч хэлдэггүй, харин хийхээр зорьсон ажлаа зүгээр л төлөвлөгөөнийхөө дагуу алхамтайгаар хийдэг. Түүний үг, айлдвар улам бүр олширдог. Тайтгаруулах, сургамжлах, сануулах, анхааруулахаас эхлээд зэмлэж, сахилгажуулах хүртэл; эелдэг зөөлөн өнгөнөөс эхлээд ширүүн, сүр жавхлант үг хүртэл—хүнд өршөөл хайрладаггүй, айдас хүйдэс төрүүлдэггүй юм гэж нэг ч үгүй. Түүний хэлдэг бүхэн бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан нууцыг яг онож, Түүний үг бидний зүрх сэтгэлийг хатгаж, тэсвэрлэшгүй их ичгүүрээр дүүргэн, нүүрээ хийх газаргүй болгодог. …

21/06/2020

Magtan duu 2020 “Бурханы үг бол эрх мэдэл ба шүүлт” (үгтэй)


Magtan duu 2020 “Бурханы үг бол эрх мэдэл ба шүүлт” (үгтэй)

Ихэнх хүн Бурханы үгийг үл тоож,
баримт биш, үг гэж боддог.
Тэд сохор, Бурхан Өөрөө итгэмжит
гэдгийг тэд мэдэхгүй гэж үү?
Бурханы үг, баримтууд зэрэг тохиодог.
Бурхан Өөрөө итгэмжит гэдэг нь үнэн бус уу?
Бурхан Өөрөө шүүлт, сүр жавхлан,
хэн ч үүнийг өөрчилж чадахгүй.
Энэ бол Түүний захиргааны зарлигийн нэг тал.
Энэ бол бүх хүнийг шүүх Түүний нэг арга.
Энэ бол бүх хүнийг шүүх Түүний нэг арга.
Бурхан бүх зүйлийг бүтээж, дэлхийг устгахад,
ууган хөвгүүдийг бүрэн төгс болгохоор сонгоход,
Түүний амнаас гарсан ганц л
үгээр энэ нь биелсэн билээ.
Түүний үг өөрөө шүүлт, бас эрх мэдэл.

Түүний нүдээр бүх хүн, хэрэг явдал, бүх зүйл бүгд
Түүний шүүлт дор, Түүний гарт байдаг.
Хэн ч, юу ч цадиггүй, дураар аашилж зүрхлэхгүй.
Бүгд Бурханы үгийн дагуу хийгдэх ёстой.
Бурхан бүх зүйлийг бүтээж, дэлхийг устгахад,
ууган хөвгүүдийг бүрэн төгс болгохоор сонгоход,
Түүний амнаас гарсан ганц л
үгээр энэ нь биелсэн билээ.
Түүний үг өөрөө шүүлт, бас эрх мэдэл.

Тэр хуруугаа ч хөдөлгөлгүй үгээрээ бүхнийг хийдэг.
Энэ нь Түүний төгс хүчит байдлыг илтгэдэг.
Тэр хуруугаа ч хөдөлгөлгүй үгээрээ бүхнийг хийдэг.
Энэ нь Түүний төгс хүчит байдлыг илтгэдэг.
Бурхан бүх зүйлийг бүтээж, дэлхийг устгахад,
ууган хөвгүүдийг бүрэн төгс болгохоор сонгоход,
Түүний амнаас гарсан ганц л
үгээр энэ нь биелсэн билээ.
Түүний үг өөрөө шүүлт, бас эрх мэдэл.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 





18/06/2020

“Бүтэлгүйтэлтэй тулгараад өндийн боссон нь” Христэд итгэгчдийн үнэн түүх (Mонгол хэлээр)


“Бүтэлгүйтэлтэй тулгараад өндийн боссон нь” Христэд итгэгчдийн үнэн түүх (Mонгол хэлээр)

“Бүтэлгүйтэлтэй тулгараад өндийн боссон нь” бол Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж байгаа Христэд итгэгчийн гэрчлэл юм. Гол дүрийн баатар нэгэн үе хуульч явсан боловч эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа урам зоригтойгоор өөрийгөө зарлагадаж эхлэн, чуулганы удирдагчаар сонгогджээ. Тэрээр өөрийн чадвараар үүрэгтээ зарим амжилт гаргасан ч улам бүр биеэ тоож, өөрийгөө чухалчлан бусдыг үл тоомсорлох болов. Чуулганы ажилд тэрээр өөрийн дураар байх гэж зүтгэн, хамтран зүтгэгчидтэйгээ тун ховорхон хэлэлцэж, эцэстээ чуулганы ажилд хохирол учруулна. Гэвч хатуу засалт, харьцалт, Бурханы үгийн шүүлт, илчлэл дунд бүтэлгүйтэл, уналтынхаа уг шалтгааныг ухаарч, Бурханы өмнө чин сэтгэлээсээ гэмшжээ. Чуулганы цуглаан дээр тэрээр мартагдашгүй энэ туршлагынхаа талаар нөхөрлөх болно...


15/06/2020

“Хүлдэг хүлээсийг султгах нь” Христэд итгэгчдийн үнэн түүх (Mонгол хэлээр)


“Хүлдэг хүлээсийг султгах нь” Христэд итгэгчдийн үнэн түүх (Mонгол хэлээр)
Гол дүр болох чуулганы удирдагч, бусад ах эгч нар Ли эгчийг үүрэгтээ байнга хайхрамжгүй ханддаг гэж мэдээлснийг чуулганы санал асуулгаас олж мэджээ; Ли эгч үнэнийг хүлээн авдаггүй, хүмүүст ихэмсгээр сургаж, хязгаарлан боогдуулдаг гэж тэд мэдээлнэ. Үнэний зарчмын дагуу Ли эгчийг ажлаас чөлөөлөх ёстойг чуулганы удирдагч маш сайн мэдэж байсан ч “Цус уснаас өтгөн”, “Хүн амьгүй биш; тэр яаж сэтгэл хөдлөлөөс ангид байж чадах билээ?” гэх мэтийн сатанлаг гүн ухаанд завхарч, нөлөөнд нь орсон байлаа. Тэд нэг нутгийнх, үргэлж ойр дотно байсан гэдгээ бодолцон үзээд сэтгэл хөдлөлөөрөө үйлдэж, Ли эгчийг цаг үргэлж ахин дахин хаацайлж, хамгаалжээ. Хожим нь Бурханы үгийн шүүлт, илчлэлээс үүдэн тэрээр сэтгэл хөдлөлд найдан үйлдэхийн уг чанар, үр дагаврыг олж харж чадсан юм. Тэр эдгээр сатанлаг гүн ухааныг бага зэрэг ялган таньдаг болж, асуудалтай тулгарах үедээ мэдрэмждээ найдахаа больж, харин оронд нь үнэний зарчмын дагуу ухамсартайгаар хэрэгжүүлдэг болно.


09/06/2020

“Баяртай, бялдууч аа!” Чуулганы амьдралын гэрчлэлүүд Mонгол хэлээр


“Баяртай, бялдууч аа!” Чуулганы амьдралын гэрчлэлүүд (Mонгол хэлээр)

Баяртай, бялдууч аа! бол Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж буй Христэд итгэгчийн гэрчлэл билээ. Сургуулийн боловсрол, нийгмийн нөлөөний улмаас гол дүр маань “Эв зохицолтой байдал бол үнэт эрдэнэ, хүлцэнгүй байдал бол ариун журам”, “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог” мөн “Өөрийгөө хамгаалахын тулд чимээгүй бай, буруушаалтаас зугтахаар хичээ” гэх мэт үзэл санааг амьдралынхаа зарчим болгосон байжээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа тэрээр амь зуух эдгээр дүрэмд үндэслэн ах, эгч нартайгаа харилцсаар байлаа. Чуулган дахь хуурамч удирдагчдыг олж мэдэх үедээ тэднийг гомдоох вий гэж эмээсэндээ илчилж, мэдээлэхээс айж, улмаар чуулганы ажилд хор хөнөөл учруулжээ. Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан тэр өөрийнх нь эрэлхийлж байсан зүйл сатанлаг амьдралын гүн ухаан байсныг, мөн тэдгээр сатанлаг гүн ухааны дагуу амьдраад гаднаа хэчнээн боловсон, эелдэг харагдлаа ч аминч, ой гутам, туйлбаргүй, зальхай бялдууч хэвээр байхыг ухаарсан юм. Тэгээд тэр Бурханд залбирч, гэмшсэн байна. Үүний дараа үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг ухамсартайгаар хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байх болсон юм.

06/06/2020

Христийн сүмийн дуу “Шүүлтээс зайлсхийхийн үр дагавар” (Lyrics)


Христийн сүмийн дуу “Шүүлтээс зайлсхийхийн үр дагавар” (Lyrics) 

Шүүлт ба үнэн гэж юу болохыг чи ойлгодог уу?
Хэрэв тийм бол Бурхан чамаас
шүүлтэд захирагдахыг гуйдаг,
үгүй бол чи Бурханд сайшаагдаж, эсвэл
Түүний хаанчлалд хүргэгдэх боломжоо алдана.
Үнэнч гэж хэлээд дараа нь урвасан
ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй.
Сүнс, оюун ухаан, биеэрээ дамжуулан
ийм хүмүүс шийтгэгдэнэ.
Энэ нь Бурханы зөвт байдлын илчлэл биш гэж үү?
Хүнийг шүүж, илчлэх Бурханы зорилго биш гэж үү?

Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг ч
хэзээ ч ариусдаггүй хүмүүсийг
шүүлтийн үеэр зугтдаг хүмүүсийг
Бурхан үүрд голдог.
Тэдний нүгэл Фарисайчуудынхаас их бөгөөд муу,
учир нь тэд Бурханаас урвасан, Түүний эсрэг босогчид
үйлчлэх ч үнэ цэнэгүй ийм хүмүүс
илүү муу шийтгэлийг үүрд хүртэнэ.
Үнэнч гэж хэлээд дараа нь урвасан
ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй.
Сүнс, оюун ухаан, биеэрээ дамжуулан
ийм хүмүүс шийтгэгдэнэ.
Энэ нь Бурханы зөвт байдлын илчлэл биш гэж үү?
Хүнийг шүүж, илчлэх Бурханы зорилго биш гэж үү?

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

04/06/2020

"Үүргээ чанд мөрдөх нь" Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл Mонгол хэлээр


"Үүргээ чанд мөрдөх нь" Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл  Mонгол хэлээр

Энэ киноны гол дүрийн баатар “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчир”, “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг” гэх мэт сатанлаг хоронд автаж, нэр төр, байр сууринд нэн их дурлана. Найрал дууны үзүүлбэрийн зураг авалтад оролцох үедээ тэрээр урд талын эгнээнд зогсож, камерын өмнө онгирохын төлөө л сургуулилт дээр шаргуу ажиллаж, зовж, төлөөс төлжээ. Өөрийн байр сууринд донтсон тэрээр, эгнээг удаа дараа өөрчлөх явцад нэр төр, байр суурийн шаналант дөнгөнд амьдарна. Тэгээд эцэст нь Бурханы үгийн илчлэл, шүүлтээр дамжуулан өөрийн сатанлаг зан чанар болон алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөхийн аюул, үр дагаврыг жаахан ойлгож авчээ. Тэрээр харамсаж эхлэн нэр төр, байр суурь хөөцөлдөхөө болив. Үүний оронд ул суурьтай байдлаар үүргээ сайн биелүүлэн, Бурханыг магтаж, гэрчлэл хийхийн тулд сайхан дуулахад анхаарна. Ингэснээр тэр үнэнийг хэрэгжүүлэхийн амар амгалан, баяр баяслыг мэдэрсэн билээ.

03/06/2020

“Төгс Хүчит Бурхан ирсэн нь ямар сайхан бэ” Христийн сүмийн дуу MV


“Төгс Хүчит Бурхан ирсэн нь ямар сайхан бэ” Христийн сүмийн дуу MV

Эгч ээ, надад сайхан мэдээ байна! Эзэн Есүс эргэн иржээ!
Эзэн Есүс эргэн ирсэн гэв үү?
Боломжгүй хэрэг.
Ах аа, Эзэн Есүсийн зөгнөсөн ёсоор, хүний Хүү гарч иржээ!
Хүний Хүү гарч ирсэн гэж үү?
Би яагаад Түүнтэй уулзаагүй байдаг билээ?
Сонсож ханалаа.
Ах аа, Ариун Сүнс чуулгануудад хандан айлдвар айлджээ!
Үнэхээр үү?
Тэр хаана үг хэлэв?
Харин тийм? Хаана тэр вэ?
Төгс Хүчин Бурхан үнэнийг илэрхийлэхээр иржээ;
Үг махбодоор илэрчээ.
Бурханы гэрээс шүүлт эхэлжээ!
Үнэхээр үү? Бурханы үг хаана байна вэ?
Хаана байна?
Хар даа.
Үг нь махбодоор илэрсэн
“Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч,
бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж,
хүний нүглийн тахил болсон юм;
Тэрээр хүнийг бүх ялзарсан зан чанараас нь салгаагүй.
Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь,
Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй,

Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд
Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан.
Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа
Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж,
гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд
энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан.
Түүний эрх мэдэл дор захирагдсан бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж,
илүү агуу ерөөлийг хүлээн авна.
Тэд үнэхээр гэрэлд амьдарч,
үнэн, зам, амийг олж авна.”
“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав
Энэ үнэхээр Бурханы үг байна!
Тийм шүү.
Эзэн Есүс үнэхээр эргэн иржээ!
Бие махбодтой болсон Бурхантай уулзах нь ямар их аз вэ.
Эцсийн өдрүүдэд Христ илэрч, ажилладаг.
Тэр үнэнийг илэрхийлж, шүүлтийг авчирдаг.
Хүнийг аврахын тулд Тэр биечлэн ажилладаг.
Түүнд уй гуниг, баяр хөөр бий, Тэр бол энгийн.
Тэр инээж хөхөрч, үг хэлдэг, Тэр бол практик.
Түүний бие махбодтой болсон нь гүнзгий утга учиртай,
бодит Бурханыг харж болдог.
Төгс Хүчит Бурхантай уулзах нь нэр төрийн хэрэг.
Шүтэн мөргөснөөр бид баярлан баясдаг.
Түүнийг магтсанаар бид маш хөнгөн, эрх чөлөөтэй болдог.
Түүнийг мэддэг учир бидний амьдрал хий хоосон биш.
Эцсийн өдрүүдэд Бурхан махбодод илэрдэг билээ.
Түүнийг хайрладаг хүмүүсийг Тэр Өөрөө төгс болгодог.
Түүний айлдвар хүмүүсийг нь хариулж,
үнэн ба амийг хүнд хайрладаг.
Бурханы үг хүнийг илчилдэг ч бай, сургадаг ч бай,
энэ нь тэднийг аварч, ариусгахын төлөө байдаг.
Түүний үгийн шүүлтийг туулснаар бид
Бурхан бол зөвт, ариун гэдгийг хардаг.
Бурхан хүний төлөө зовж, сул талыг нь ойлгодог.
Түүний үг хүнийг хангаж, гэгээрүүлдэг.
Тэр хүнд итгэл өгөн, гэрэл авчирч,
дутагддаг зүйлийг нь нөхөж, тэдэнд зам заадаг.
Бурхан хүний зовлонг туулж,
гэсгээгдэх үед нь хүний дэргэд зогсдог.
Тэр цаг үргэлж хүний амийн тухай боддог.
Бурхан л тэдний дэргэд хамгийн ойр байдаг.
Гололтыг Тэр чимээгүйхэн туулдаг.
Гай зовлон дунд Тэр хүний хажууд байдаг.
Урагш хөтлөхөөр Тэр зам гаргадаг.
Төгс Хүчит Бурханы дүр төрх намайг зоригжуулдаг.
Эртнээс хойш Бурхантай уулзах хэцүү байсан.
Бурхантай хамт байгаа энэ сайхан цагаа нандигнацгаая.
Энэ бол Бурханы хайр татам байдлыг харах боломж.
Төгс Хүчит Бурханыг бид мэдэх болтугай.
Эртнээс хойш Бурхантай уулзах хэцүү байсан.
Бурхантай хамт байгаа энэ сайхан цагаа нандигнацгаая.
Энэ бол Бурханы хайр татам байдлыг харах боломж.
Төгс Хүчит Бурханыг бид мэдэх болтугай.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос эш татав

01/06/2020

Гоё магтан дуу “Бурханыг гэсэн Петрийн хайрын илэрхийлэл” үгтэй


Гоё магтан дуу “Бурханыг гэсэн Петрийн хайрын илэрхийлэл” (үгтэй)

Петрийн амьдрал дахь   Бурханы хүсэлд нийцээгүй юу ч
түүний сэтгэлийг түгшээсэн.
Хэрвээ Бурханы таалалд   нийцээгүй бол тэр харамсаж,
Бурханы зүрх сэтгэлийг   хангалуун болгох замыг хайсан.
Амьдралынхаа жаахан зүйлд ч Петр
Бурханы хүслийг биелүүлэхийг өөрөөсөө шаардаж,
хуучин зан чанартаа өршөөлгүй хандаж,
үнэн рүү гүн орохыг өөрөөсөө шаардсан.
Гэсгээлт, шүүлт эсвэл гай зовлон ч бай,
чи үхтэлээ дуулгавартай байж чадна.
Үүнийг Бурханы бүтээл биелүүлэх ёстой.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.

Бурханы шаардсан хэмжээнд хүртэл 
Петр Бурханыг хайрласан.
Зөвхөн ийм хүмүүст л гэрчлэл байдаг.
Итгэлээрээ Петр, бүх зүйл дээр
Бурханыг хангалуун байлгахаар хичээж,
Бурханаас ирсэн бүхнийг даган,
гомдолгүйгээр гэсгээлт, шүүлт, цэвэршүүлэлт,
гай зовлон, амьдралын гачигдлыг   хүлээн зөвшөөрсөн.
Бурханыг гэх түүний хайрыг   юу ч ганхуулж чадахгүй.
Энэ нь Бурханыг гэх туйлын хайр биш гэж үү?
Энэ нь Бурханы бүтээлийн
үүргийг биелүүлдэггүй гэж үү?
Гэсгээлт, шүүлт эсвэл гай зовлон ч бай,
чи үхтэлээ дуулгавартай байж чадна.
Үүнийг Бурханы бүтээл биелүүлэх ёстой.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос