20/07/2020

3-р бүлэг. Бурханы ажлын гурван үе шатны тухай үнэн 1. Хүн төрөлхтнийг удирдах ажил гэж юу вэ?

1. Хүн төрөлхтнийг удирдах ажил гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин ч Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүхий л хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтнийг Сатан ялзруулаагүй байсан тул хүн төрөлхтний авралын ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил ч бас хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг удирдах Бурханы удирдлага нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлаас болж үүсээгүй. Хүн төрөлхтөн ялзарсан зан чанартай болсны дараа л удирдлагын ажил бий болсон, иймд хүн төрөлхтнийг удирдах ажил дөрвөн үе шат юм уу дөрвөн эрин үеийг биш, харин гурван хэсгийг агуулдаг. Зөвхөн энэ л зөв хэллэг юм. Сүүлчийн эрин үе төгсөх үед хүн төрөлхтнийг удирдах ажил нь бүрэн төгсгөлдөө очсон байх болно. Удирдлагын ажлын төгсгөл гэдэг нь бүх хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дуусаж, хүн төрөлхтөн өөрсдийн аяны эцэст очсон гэсэн үг юм. Бүх хүн төрөлхтнийг аврах ажилгүйгээр хүн төрөлхтнийг удирдах ажил гэж байхгүй, ажлын гурван үе шат ч гэж байхгүй. Яг нарийндаа хүн төрөлхтний доройтлын улмаас, мөн хүн төрөлхтөнд аврал маш яаралтай хэрэгтэй байсан учраас л Ехова дэлхийн бүтээлийг төгсгөж, Хуулийн эрин үеийн ажлыг эхэлсэн. Тэр үед л хүн төрөлхтнийг удирдах ажил эхэлсэн, өөрөөр хэлбэл, тэр үед л хүн төрөлхтнийг аврах ажил эхэлсэн юм. “Хүн төрөлхтнийг удирдах” гэдэг нь газар дээр шинээр бүтээгдсэн хүн төрөлхтний (өөрөөр хэлбэл, хараахан ялзраагүй хүн төрөлхтний) амьдралыг чиглүүлэх гэсэн үг биш. Харин энэ нь Сатаны ялзруулсан хүн төрөлхтнийг аврах, өөрөөр хэлбэл, ялзарсан хүн төрөлхтнийг өөрчлөх явдал юм. Энэ нь хүн төрөлхтнийг удирдахын утга учир билээ. Хүн төрөлхтнийг аврах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй учраас хүн төрөлхтнийг удирдах ажил ч бас дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин дэлхийн бүтээлээс ангид ажлын гурван үе шатыг хамардаг. Хүн төрөлхтнийг удирдах ажлыг ойлгохын тулд, гурван үе шатны ажлын түүхийг мэдэж байх шаардлагатай—энэ бол аврагдахын тулд хүн бүрийн мэдэж байх ёстой зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Удирдлагын ажил нь хүн төрөлхтнөөс болж бий болсон, өөрөөр хэлбэл, энэ нь хүн төрөлхтний оршин тогтнолоос л болж бий болсон. Хүн төрөлхтнөөс өмнө буюу анх тэнгэр, газар болон бүх зүйл бүтээгдэх үед ямар ч удирдлага байгаагүй. Хэрвээ Бурханы бүх ажилд хүнд ашиг тустай хэрэгжүүлэлт байгаагүй, өөрөөр хэлбэл, хэрвээ Бурхан ялзарсан хүн төрөлхтөнд тохирсон шаардлагыг тавиагүй байсан бол (хэрвээ Бурханы хийсэн ажилд хүний хэрэгжүүлэлтэд тохирох зам байгаагүй бол) энэ ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэж болохгүй. Хэрвээ Бурханы бүхий л ажил зөвхөн ялзарсан хүн төрөлхтөнд хэрхэн хэрэгжүүлэх талаар яриад, Бурхан Өөрийн ямар ч үйл хэргийг явуулаагүй, Өөрийн бүхнийг чадагч чадвар болоод мэргэн ухаанаасаа өчүүхэн хэсгийг ч үзүүлээгүй бол Бурханы хүнд тавих шаардлага хэр өндөр байх нь хамаагүй, Бурхан хүмүүсийн дунд хэр удаан амьдарсан нь хамаагүй, хүн Бурханы зан чанарын юуг ч мэдэхгүй байх байсан; хэрвээ тийм байсан бол энэ төрлийн ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэх нь бүр ч зохимжгүй. Энгийнээр хэлбэл, Бурханы удирдлагын ажил бол Бурханы хийдэг ажил бөгөөд Бурханаар авхуулсан хүмүүсийн Бурханы удирдамж дор хийдэг бүх ажил юм. Ийм ажлыг ерөнхийд нь удирдлага гэж дүгнэж болох ба энэ нь хүмүүсийн дундах Бурханы ажил, мөн Түүнийг дагадаг бүх хүмүүсийн Түүнтэй хамтрах хамтын ажиллагааг хэлдэг; энэ бүгдийг нийтэд нь удирдлага гэж нэрлэж болно. Энд, Бурханы ажлыг үзэгдэл, харин хүний хамтын ажиллагааг хэрэгжүүлэлт гэж нэрлэдэг. Бурханы ажил өндөр байхын хэрээр (өөрөөр хэлбэл, үзэгдэл өндөр байх тусам) Бурханы зан чанар хүнд улам ил болдог бөгөөд хүний үзэлтэй нийцэхгүй байх тусам хүний хэрэгжүүлэлт болон хамтын ажиллагаа төдий чинээ өндөр байдаг. Хүнд тавих шаардлага өндөр байх тусам Бурханы ажил хүний үзэлтэй төдий чинээ зөрөлддөг, үүнээс улбаалан хүний шалгалт, түүнээс шаардагдах стандарт ч бас өндөр болдог. Энэ ажлын эцэст бүх үзэгдэл бүрэн төгс болж, хүний хэрэгжүүлэх ёстой зүйлс төгс төгөлдрийн оргилд хүрсэн байх болно. Энэ нь мөн бүгд төрлийнхөө дагуу ангилагдах үе байх бөгөөд учир нь хүний мэдэх шаардлагатай зүйлсийг хүнд үзүүлсэн байх болно. Иймээс үзэгдэл оргилдоо хүрч, ажил ч дуусах тийшээ хандах үед хүний хэрэгжүүлэлт ч бас дээд цэгтээ хүрсэн байх болно. Хүний хэрэгжүүлэлт Бурханы ажилд тулгуурладаг, харин Бурханы удирдлага нь зөвхөн хүний хэрэгжүүлэлт болон хамтын ажиллагааны ачаар л бүрэн илэрхийлэгддэг. Хүн бол Бурханы ажлын үзмэр, Бурханы бүх удирдлагын ажлын бай, бас Бурханы бүхий л удирдлагын үр дүн юм. Хэрвээ Бурхан хүний хамтын ажиллагаагүйгээр ганцаараа ажилласан бол Түүний бүх ажлын биелэлт болох зүйл юу ч байхгүй байх байсан ба ийм маягаар Бурханы удирдлага өчүүхэн төдий ч ач холбогдолгүй байх байлаа. Бурханы ажлын гадна орших, энэ ажлыг илэрхийлж чадах, бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг нь нотолж чадах тохирох байг сонгосноор л Бурханы удирдлагын зорилгыг биелүүлж, энэ бүх ажлыг ашиглан Сатаныг бүрэн ялан дийлэх зорилгыг биелүүлэх боломжтой. Иймээс хүн бол Бурханы удирдлагын ажлын нэн чухал хэсэг бөгөөд хүн л Бурханы удирдлагыг үр өгөөжтэй болгож, туйлын зорилгыг нь биелүүлж чадна, хүнээс өөр ямар ч хэлбэрийн амь ийм үүрэг гүйцэтгэж чадахгүй. Хэрвээ хүн удирдлагын ажлын жинхэнэ биелэлт болно гэвэл ялзарсан хүн төрөлхтний дуулгаваргүй байдлыг бүрэн арилгах ёстой. Энэ нь, хүнд өөр өөр цаг үед тохирох хэрэгжүүлэлт өгөгдөж, Бурхан хүмүүсийн дунд харгалзах ажлыг гүйцэтгэхийг шаарддаг. Зөвхөн ийм маягаар л удирдлагын ажлын биелэлт болсон бүлэг хүмүүсийг эцэстээ олж авах болно. Хүмүүсийн дундах Бурханы ажил дан ганц Бурханы ажлаар дамжуулан Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чадахгүй; Түүний ажлыг биелүүлэхэд тохирох амьд хүмүүс энэ гэрчлэлд шаардлагатай. Бурхан эхлээд энэ хүмүүс дээр ажиллаж, тэднээр дамжуулан Түүний ажил илэрхийлэгдэж, тэгснээр бүтээгдсэн зүйлсийн дунд Түүний ийм гэрчлэл хийгдэх болно. Ингэж Бурхан Өөрийн ажлын зорилгодоо хүрнэ. Бурхан бүх бүтээгдсэн зүйлийн дунд Өөрийгөө шууд гэрчилж чадахгүй учраас Сатаныг ялахын тулд ганцаараа ажилладаггүй. Хэрэв Тэр ганцаараа ажилладаг байсан бол хүнийг бүрэн үнэмшүүлэх боломжгүй байх байсан, иймээс хүнийг байлдан дагуулахын тулд Бурхан түүн дээр ажиллах ёстой бөгөөд зөвхөн тэгж байж л бүх бүтээгдсэн зүйлийн дундах гэрчлэлийг олж авч чадна. Хэрвээ Бурхан ганцаараа ажиллаж, хүний хамтын ажиллагаа гэж байхгүй, эсвэл хүн хамтран ажиллах шаардлагагүй байсан бол хүн хэзээ ч Бурханы зан чанарыг мэдэж чадахгүй, Бурханы хүслийг үүрд мэдэхгүй байх байсан; ийм маягаар үүнийг Бурханы удирдлагын ажил гэж нэрлэж болохгүй байх байсан юм. Хэрвээ хүн өөрөө л хичээж, эрж хайж, шаргуу ажилладаг боловч Бурханы ажлыг ойлгодоггүй байсан бол дүрсгүйтэж томоогүйтэх байсан. Ариун Сүнсний ажилгүйгээр, хүний хийж байгаа зүйл Сатаных бөгөөд тэрээр тэрслүү агаад мууг үйлдэгч юм; Сатан ялзарсан хүн төрөлхтний хийсэн бүхэнд харагддаг ба тэнд Бурханд нийцэлтэй юу ч байхгүй, бүгд Сатаны илрэл юм. Яригдсан бүхэнд үзэгдэл болон хэрэгжүүлэлтгүй юм гэж юу ч байхгүй. Үзэгдлийн суурин дээр хүн хэрэгжүүлэлт болон дуулгавартай байх замыг олж авдаг, ингэснээр тэр өөрийн үзлийг хойш тавьж, өмнө нь эзэмшээгүй зүйлсээ олж авч болох юм. Бурхан хүнээс Өөртэй нь хамтран ажиллахыг, Өөрийнх нь шаардлагад бүрэн захирагдахыг шаарддаг бөгөөд хүн Бурханы Өөрийн хийсэн ажлыг харж, Бурханы төгс хүчийг мэдэрч, Бурханы зан чанарыг мэдэхийг хүсдэг. Эдгээр нь товчхондоо Бурханы удирдлага юм. Бурханы хүнтэй нэгдэх нэгдэл нь удирдлага бөгөөд хамгийн агуу удирдлага билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс


Бурханы удирдлага нь ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгч, Сатаны дураар ялзруулдаг. Дараа нь хүн Бурханыг бүрэн шүтэн мөргөж, Сатаныг голох хүртэл нь Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ бол Бурханы удирдлага юм. Энэ бүхэн үлгэр домог шиг сонсогддог; мөн энэ нь ээдрээтэй санагддаг. Энэ нь хүмүүст үлгэр домог шиг санагддаг, учир нь энэ орчлон ертөнцийн уудамд хэчнээн олон үйл явдал болж өнгөрсөн талаар хүн мэдэх нь байтугай, хэдэн мянган жилийн турш хүнд хэчнээн их зүйл тохиолдсоныг ч мэддэггүй. Яагаад гэвэл, материаллаг ертөнцөөс чанагш оршдог илүү гайхалтай, илүү айдас төрүүлэм ертөнцийг хүний эгэл нүд харж чаддаггүй. Энэ нь хүмүүст ойлгохын аргагүй мэт санагддаг, учир нь Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болон Бурханы удирдлагын ажлын ач холбогдлын тухай ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг эцэстээ ямар байгаасай гэж хүсэж буйг хүн ухаардаггүй. Сатанаар ялзруулагдаагүй Адам, Еватай адил Хүн төрөлхтөн үү? Үгүй! Бурханы удирдлага бол Бурханыг шүтэн мөргөж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүн төрөлхтнийг хэдийгээр Сатан ялзруулсан боловч Сатаныг дахиж өөрийн эцэг гэж үзэхээ больж, харин Сатаны муухай царайг таниад түүнийг хаядаг ба Бурханы өмнө ирж Түүний шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс ямар тэс өөр байдгийг мэдэж, мөн Бурханы агуу байдал, Сатаны хорон мууг олж мэддэг. Ийм хүн төрөлхтөн нь цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй, бас Сатаныг тахихгүй. Учир нь, тэд бол Бурханы үнэхээр олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас


No comments:

Post a Comment