30/09/2017

Төгс Xүчит Бурханы үг Шашны үйлчлэлийг төгсгөх

Төгс Xүчит Бурханы үг  Шашны үйлчлэлийг төгсгөх
Шашны үйлчлэлийг төгсгөх
     Өөрийн ажлаа бүх орчлон ертөнц даяар эхлүүлснээс хойш Бурхан, нийгмийн бүх давхаргын хүмүүсийг оролцуулаад Өөрт нь үйлчлэх маш олон хүнийг урьдаас сонгосон. Түүний зорилго нь Өөрийн хүслийг биелүүлж, газар дээрх Өөрийн ажлыг бүтэмжтэй болгоход оршино.

Төгс Xүчит Бурханы үг Удиртгал

Төгс Xүчит Бурханы үг  Удиртгал
Удиртгал

        Хэдийгээр олон хүмүүс Бурханд итгэдэг ч, цөөхөн хүмүүс л Бурханд итгэх итгэл нь юу болох болон Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд тэд юу хийх ёстойгоо ойлгодог. Хүмүүс хэдийгээр “Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” гэх мэт хэлцтэй танил боловч тэд Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг мэддэггүй.

29/09/2017

Төгс Xүчит Бурханы үг Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг

Төгс Xүчит Бурханы үг Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг
Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг
Бурханы хийсэн ажлын үе шат болгон ач холбогдолтой. Есүс ирэхдээ эрэгтэй хүн байсан бөгөөд энэ удаад Тэр эмэгтэй хүн байгаа. Үүнээс чи Бурхан эрэгтэй болон эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийн ажилд зориулан бүтээснийг харж болох ба Түүнд хүйсийн ялгаа байхгүй. Түүний Сүнс ирэхдээ, Тэр ямар ч махан биеийг дураараа сонгон авах бөгөөд тэрхүү махан бие Түүнийг төлөөлдөг.

Төгс Xүчит Бурханы үг Төгс Xүчит Бурханы үгийн уншлагууд “Төгс Хүчит Бурханы санаа алдалт” (Сонгомол ишлэлүүд)


    Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн:“Төгс Хүчит Бурханы амийн хангалтыг орхисон хүн төрөлхтөн яагаад оршин байгаагаа мэдэхгүй атлаа үхлээс айдаг. Ямар ч дэмжлэг, тусламж байхгүй боловч хүн төрөлхтөн нүдээ аних хүсэлгүй хэвээр бөгөөд энэ дэлхий дээр сэтгэлийн мөс чанаргүй бие махбодод өөдгүйгээр оршин тогтнож эрэмгийгээр амь зуусаар.

Төгс Xүчит Бурханы үг Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ

Төгс Xүчит Бурханы үг Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ
Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ
      Өнөөдөр, хүмүүс Бурханд итгэх итгэл үнэмшлээрээ Бурханд хэрхэн үйлчилж, ямар нөхцөл байдлыг хангасан байх ёстой, Бурханд үйлчилдэг хүмүүс юу ойлгох хэрэгтэй, мөн та нарын үйлчлэлд ямар буруу хазайлт байдаг талаар бид эхлээд ярих болно.

27/09/2017

Хаанчлалын магтаaл хөгжимт драм— “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”

Одод түгсэн, нам гүм, амгалан шөнийн тэнгэр дор хэсэг Христчүүд Аврагчийн эргэн ирэхийг чин үнэнчээр хүлээж хөгжилтэй аянд дуулж, бүжиглэнэ. "Бурхан эргэн ирсэн", "Бурхан шинэ үгсийг өгүүлжээ" гэсэн баяртай мэдээг дуулахдаа тэд гайхаж бас хөөрчээ. Тэд: "Бурхан эргээд ирсэн гэв үү?" "Бурхан аль хэдийн гарч ирсэн гэв үү?" гэж бодно. Сониучирхан бас эргэлзэн тэд бие биеийнхээ араас Бурханы шинэ үгийг эрэх аялалдаа гарна. Хүнд бэрх эрлийнхээ явцад зарим нь эргэлзэж байхад бусад нь бүхнийг зүгээр л хүлээж авч байв. Зарим нь ямар ч тайлбаргүйгээр ажиглаж байхад бусад нь санал дэвшүүлж, хариултыг Библиэс хайж байсан ч эцэстээ үр дүнгүй байлаа ... Ийнхүү шантрах мөчид нь гэрч тэдэнд Хаанчлалын эрин үеийн Библийн нэг хувийг авчирч өгөхөд тэд номны үгэнд ихэд шимтэв. Энэ ямар төрлийн ном юм бэ? Тэд үнэхээр энэ номноос Бурханы өгүүлсэн шинэ үгсийг олсон болов уу? Тэд Бурханы илрэлтийг угтаж авсан уу?

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг |Бурхан бол хүний амийн эх сурвалж юм

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг |Бурхан бол хүний амийн эх сурвалж юм
Бурхан бол хүний амийн эх сурвалж юм
Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс л өөрийн үүргээ гүйцэтгэж эхэлдэг. Чи Бурханы тосолгоо болон Бурханы төлөвлөгөөн дэх өөрийн үүргийг хүлээн авдаг. Ингэснээр чи амьдралын аян замаа эхлүүлж буй хэрэг юм. Чиний далд шалтгаан ямар ч байсан, чиний өмнөх аян зам ямар ч байсан Тэнгэрт байгаа зохион байгуулалт болон зохицуулалтаас хэн ч зайлсхийж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь тавилангаа хянаж чадахгүй, учир нь бүх зүйлийг захирдаг Нэгэн л ийм ажил хийх чадвартай билээ.

26/09/2017

ХЯТАД ДАХЬ ШАШНЫ ХАВЧИЛТ ШАХАЛТЫН ОН ТООЛЛЫН БИЧИГ: ҮҮР ЦАЙХЫН ӨМНӨХ ХАРАНХУЙ ХУГАЦАА | Трейлер


Since it came to power in mainland China in 1949, the Chinese Communist Party has been unceasing in its persecution of religious faith. It has frantically arrested and murdered Christians, expelled and abused missionaries operating in China, confiscated and destroyed countless copies of the Bible, sealed up and demolished church buildings, and tried to eradicate all house churches. This documentary describes the real experience of a Chinese Christian, Yang Huizhi who was arrested by the CCP government, tortured, and died from her mistreatment because of her belief in God. After Yang Huizhi died, the CCP government falsely claimed that her death had been the result of a heart attack. Her family wanted to seek justice for her, but were ultimately scared into keeping quiet because of the CCP’s threats. Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Төгс Xүчит Бурханы үг |Мянган жилийн хаанчлал ирсэн нь

Мянган жилийн хаанчлал ирсэн нь
Төгс Xүчит Бурханы үг  |Мянган жилийн хаанчлал ирсэн нь
Бурхан энэ бүлэг хүмүүст ямар ажил гүйцэтгэхийг та нар харсан уу? Бурхан хэлэхдээ, мянган жилийн хаанчлалд ч гэсэн хүмүүс Түүний айлдварыг дагах ёстой бөгөөд ирээдүйд Бурханы айлдварыг нь Канааны сайн газар нутаг руу хүмүүсийн амьдралыг шууд хөтлөх болно. Мосег цөлд байхад Бурхан түүнтэй шууд ярьж зааварчилсан.

24/09/2017

Төгс Xүчит Бурханы үг |Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан диваажин, дэлхийг шинээр бүтээсэн байна

Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан диваажин, дэлхийг шинээр бүтээсэн байна
Чи Есүсийг харахыг хүсэж байна уу? Чи Есүстэй хамт амьдрахыг хүсэж байна уу? Чи Есүсийн хэлсэн үгийг сонсохыг хүсэж байна уу? Хэрэв тийм бол чи Есүсийг эргэн ирвэл хэрхэн угтах вэ? Чи бүрэн бэлэн үү? Чи Есүсийг эргэн ирвэл ямар байдлаар угтах вэ? Миний бодлоор Есүсийг дагадаг ахан дүүс Түүнийг сайхан угтаж авах болно. Харин Есүсийг буцаж ирэхэд чи Түүнийг үнэхээр мэднэ гэж бодож байна уу? Түүний хэлсэн бүх зүйлийг чи үнэхээр ойлгох уу? Чи Түүний хийсэн бүх ажлыг ямар ч болзолгүйгээр үнэхээр хүлээн зөвшөөрөх үү? Библийг уншсан бүх хүмүүс Есүсийн буцан ирэхийг мэдэх ба Библийг уншсан бүх хүмүүс Түүнийг ирэхийг хүлээж байгаа.

23/09/2017

Төгс Xүчит Бурханы үг |Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн

Төгс Xүчит Бурханы үг  |Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн
Төгс Xүчит Бурханы үг  |Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн
Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харахыг хүсэн хүлээсэн. Түүнийг мянга мянган жилийн турш хүсэн эрмэлзсэн хүмүүсийн дунд Аврагч Есүс өөрөө цагаан үүлэн дээр бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй дахин нэгдэхийг өөрөөр хэлбэл Аврагч Есүс мянга мянган жилийн туршид хол байсан хүмүүс рүүгээ буцаж ирэхийг хүн хүсэн хүлээсэн. Иудейчүүдын дунд хийсэн золилтын ажлаа Тэр дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг.

21/09/2017

Зүүний Аянга-ГОЁ ЗУРАГ


Бурхан намайг авраагүй бол




















🌹🌹олоноор анхаарлан талварай:
Хаанчлалын магтаал хөгжимт драм—Үндэстэн бүхэн практик Бурханд шүтэн мөргөдөг


🍁🍁Дэлгэрэнгүй Агуулга: Төгс Хүчит Бурханы Чуулган
                                   Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил                                           ЗҮҮНИЙАЯНГА youtube 

Төгс Xүчит Бурханы үг | Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь



Төгс Xүчит Бурханы үг | Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь
Энэ цаг үе дэх Бурханы ажлыг мэдэх нь ихэнхдээ эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханыг мэдэх, Түүний үндсэн үйлчлэл юу болох болон Тэр юу хийхээр газар дээр ирснийг мэдэх юм. Бурхан явахаасаа өмнө үлгэр дуурайл үзүүлэхийн тулд (эцсийн өдрүүдэд) газар дээр ирсэн гэдгийг Би Өөрийн үгэндээ өмнө нь дурдсан. Бурхан энэ үлгэр дуурайлыг хэрхэн үзүүлэх вэ? Үг хэлснээр, ажилласнаар, бүх газар дэлхий даяар ярьснаар. Энэ бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажил; Тэр зөвхөн үг хэлдэг, ингэснээр газар дэлхий нь үгний ертөнц болно, ингэснээр бүх хүн Түүний үгээр хангагдаж, гэгээрүүлэгдэж, ингэснээр хүний сүнс сэргэж тэр үзэгдлүүдийн талаар тодорхой мэдэх болно. Эцсийн өдрүүдэд бие махбод болсон Бурхан, голдуу үг хэлэхийн тулд газар дээр ирсэн. Есүс ирэхдээ Тэрээр тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн ба цовдлолын золилтын ажлыг биелүүлсэн. Тэр Хуулийн эрин үеийг төгсгөж, бүх хуучин зүйлийг устгасан. Есүсийн ирэлт нь Хуулийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үед оруулсан. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан ирсэн нь Нигүүлслийн эрин үеийн төгсгөлийг авчирсан. Тэр үндсэндээ Өөрийн үгээ хэлэхээр, хүнийг төгс болгоход үгийг ашиглахаар, хүнийг гэгээрүүлж гэрэлтүүлэхээр мөн хүний зүрх сэтгэл доторх тодорхойгүй Бурханы орон зайг арилгахаар ирсэн. Энэ нь Есүс ирсэн үедээ хийсэн ажлын үе шат биш. Есүс ирэхдээ Тэр олон ид шидийг үзүүлсэн, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба Тэр цовдлолын золилтын ажлыг хийсэн. Үүний үр дүнд, өөрийн үзэлдээ хүн Бурхан ийм л байх ёстой гэж итгэсэн. Учир нь Есүс ирэхдээ хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүр төрхийг арилгах ажлыг хийгээгүй; ирэх үедээ Тэр цовдлогдсон, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн. Нэг талаар, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан, хүний үзэлд тодорхойгүй Бурханы эзэлж байгаа орон зайг арилгана, ингэснээр хүний зүрх сэтгэлд тодорхойгүй Бурханы дүр төрх цаашид байхаа болино. Өөрийн бодит үг болон бодит ажлыг ашиглан Тэр бүх газар нутгаар хааяагүй явдаг ба хүмүүсийн дунд Түүний хийдэг ажил нь хосгүй бодитой энгийн байдаг, тэгснээр хүн Бурханы бодит байдлыг мэдэж авч, тодорхойгүй Бурхан хүний зүрх сэтгэл дэх өөрийн орон зайг алдана. Нөгөө талаар Бурхан хүнийг төгс болгохын тулд Өөрийн махан биеэр хэлсэн үгийг ашигладаг ба бүх зүйлийг биелүүлдэг. Энэ нь эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх ажил юм.

20/09/2017

Төгс Xүчит Бурханы үг | Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой

Төгс Xүчит Бурханы үг | Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой

Өөрийн хийж байгаа бүхэндээ зөв шударга байдлыг хэрэгжүүлж байгаа эсэх, чиний бүх үйлдэл Бурханаар ажиглагдаж байгаа эсэхийг хянаж шалгах нь Бурханд итгэдэг хүмүүсийн биеэ авч явах зарчим юм. Чи Бурханыг ханамжтай байлгаж чадах учраас, мөн Бурханы халамж, хамгаалалтыг хүлээн авсан учраас зөв шударга хэмээн нэрлэгдэх болно. Бурханы нүдээр, Бурханы халамж, хамгаалалт, төгс төгөлдөржүүлэлтийг хүлээн авсан Түүгээр хүлээн авахуулсан бүх хүмүүс нь зөв шударга бөгөөд Бурхан тэднийг энхрийлэн хайрладаг. Чи одоо энд Бурханы үгийг хэдий чинээ их хүлээн авна, Бурханы хүслийг төдий чинээ их хүлээн авч, ойлгож чадах болно. Ингэснээр чи Бурханы үгийг төдийчинээ ихээр амьдран харуулж, Түүний шаардлагад нийцэх болно. Энэ бол чамд өгсөн Бурханы даалгавар ба чиний гүйцэтгэх учиртай зүйл юм. Хэрэв чи, өөрчлөгдөшгүй шавар хөшөө байгаа мэтээр Бурханыг хэмжиж, дүрслэхийн тулд үзлийг ашиглавал, мөн хэрвээ чи Бурханыг Библийн дотор хязгаарлаж, Түүнийг ажлын хязгаарлагдмал цар хүрээн дотор барьж байвал энэ нь чи Бурханыг ялласныг батална. Хуучин Гэрээний эрин үеийн иудейчүүд Бурханыг зөвхөн Мессиа л гэж нэрлэж болох мэтээр, зөвхөн Мессиа гэж дуудагдах нэгэн нь Бурхан байсан мэтээр өөрсдийн зүрх сэтгэлдээ Бурханыг хуурамч шүтээний хэвэнд цутгасан учраас мөн тэд Бурханыг (амьгүй) шавар хөшөө мэтээр шүтэж, үйлчилж байсан учраас тэр үеийн Есүсийг загалмайд цовдолж, Түүнийг үхэлд хүргэн – гэм зэмгүй Есүсд үхлийн ял тулгасан юм. Бурхан ямар ч гэмт хэрэг үйлдээгүй боловч хүн Бурханыг өршөөгөөгүй ба Түүнийг чанд хатуугаар цаазын ялаар ялласан. Тиймээс, Есүс цовдлогдсон. Бурхан бол өөрчлөгдөшгүй гэж хүн үргэлж итгэдэг бөгөөд хүн Бурханы удирдлагыг нэвт шувт харсан мэтээр, Бурханы хийдэг бүхэн хүний гарт байдаг мэтээр Түүнийг Библийн дагуу тодорхойлдог. Хүмүүс туйлын инээдтэй, тэд маш бардам зантай байдаг бөгөөд бүгд цэцэн цэлмэг үгээр ярих чадвартай байдаг. Бурханы талаарх чиний мэдлэг хичнээн агуу байх нь хамаагүй, та нар Бурханыг мэддэггүй, та нарын Бурханыг ялладагаас илүүгээр Бурханыг эсэргүүцдэг хэн ч байхгүй гэж Би мөн л хэлж чадна, учир нь та нар Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханаар төгс болгуулах замд алхах чадваргүй билээ. Яагаад Бурхан хэзээ ч хүмүүсийн үйлдэлд сэтгэл нь ханадаггүй вэ? Хүн Бурханыг мэддэггүй учраас, түүнд маш олон үзэл байдаг учраас мөн бодит байдалтай нийцэхийн оронд Бурханы талаарх түүний бүх мэдлэг нь нэгэн хэвийн, хөшүүн, уян хатан бус байдаг учраас юм. Тиймээс, өнөөдөр газар дээр ирсэн Бурханыг хүмүүс дахин нэг удаа загалмайд цовдлолсон. Харгис, балмад хүн төрөлхтөн! Хуйвалдаан, далүзд явуулга, бие биетэйгээ сөргөлдөх байдал, нэр хүнд эд баялагийн төлөөх тэмцэл, харилцан аллага хядлага энэ бүхэн хэзээ төгсөх вэ? Бурхан хэдэн зуун мянган үг хэлсэн боловч хэн ч ойлгож ухаараагүй. Тэд өөрсдийн гэр бүл, хүү охидын төлөө, өөрсдийн ажил мэргэжил, хэтийн ирээдүй, байр суурь, аминч үзэл, мөнгөний төлөө, мөн хувцас хунар, хоол унд махан биенийхээ төлөө ажилладаг – хэний үйлдэл үнэхээр Бурханы төлөө байдаг вэ? Үйлдэл нь Бурханы төлөө байдаг хүмүүсийн дунд ч гэсэн Бурханыг мэддэг хүн тун цөөхөн байдаг. Өөрсдийн хувийн ашиг сонирхлын төлөө үйлддэггүй хичнээн хүн байдаг вэ? Өөрсдийн байр сууриа хадгалахын тулд бусдыг дарлаж, ялгаварлан гадуурхдаггүй хичнээн хүн байна вэ? Тиймээс, Бурханыг тоо томшгүй олон удаа хүчээр үхэлд хүргэсэн, тоо томшгүй олон зэрлэг бүдүүлэг шүүгчид Бурханыг яллаж, Түүнийг дахин нэг удаа загалмайд цовдолсон. Хичнээн нь үнэхээр Бурханы төлөө үйлддэг учраас зөв шударга гэж нэрлэгдэж болох вэ?
Бурханы өмнө, ариун нэгэн эсвэл зөв шударга хүн болж төгс болгуулах нь амархан уу? “Энэ газар дэлхий дээр зөв шударга үгүй, зөв шударга нь энэ дэлхийд үгүй” гэдэг нь үнэн үг юм. Бурханы өмнө очих үедээ чи юу өмсөж байгаагаа эргэцүүлж бод, өөрийн бүх үг, үйлдэл, өөрийн бүх бодол санаа, тэр ч бүү хэл өдөр болгон мөрөөддөг мөрөөдлөө ч эргэцүүлж үз – тэдгээр нь бүгд чиний төлөө л байдаг. Энэ нь аливаа ажил хэргийн бодит байдал биш гэж үү? "Зөв шударга байдал" гэдэг нь өглөг өгнө гэсэн үг биш, энэ нь хөршөө өөр шигээ хайрлана гэсэн үг биш бөгөөд энэ нь тэмцэлдэхгүй, маргахгүй, дээрэмдэхгүй эсвэл хулгайлахгүй байна гэсэн үг ч биш. Зөв шударга байдал гэдэг нь Бурханы даалгаврыг өөрийн үүрэг хэмээн хүлээн авч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтыг тэнгэрээс илгээсэн ажил хэмээн дуулгавартай дагаж, цаг хугацаа эсвэл орон зайнаас үл хамааран Эзэн Есүсийн хийсэнтэй адилаар бүхнийг хийнэ гэсэн үг юм. Энэ нь Бурханы ярьсан яг тэр зөвт шударга байдал юм. Лот юу олж авах эсвэл алдахаа үл хайхран Бурханы илгээсэн хоёр тэнгэр элчийг аварсан учраас түүнийг зөв шударга хүн гэж хэлж болох юм. Тухайн үед түүний хийсэн зүйлийг зөв шударга гэж хэлж болох боловч түүнийг зөв шударга хүн гэж нэрлэж болохгүй. Лот Бурханыг харсан учраас л тэр тэнгэр элчүүдийн оронд өөрийн хоёр охиноо өгсөн юм. Гэхдээ өнгөрсөн үе дэх түүний зан ааш нь бүхэлдээ зөв шударгыг төлөөлж байгаагүй ба тиймээс Би “энэ дэлхий дээр зөв шударга хүн байхгүй” гэж хэлдэг. Сэргэлтийн урсгал дахь хүмүүсийн дотроос ч гэсэн хэнийг ч зөв шударга гэж хэлж чадахгүй. Чиний үйлдэл хичнээн сайн байсан ч гэсэн, Бурханы нэрийг алдаршуулахын тулд чи хэрхэн харагдлаа ч гэсэн, бусдыг цохиж хараахгүй эсвэл тэднийг дээрэмдэж, тэднээс хулгай хийхгүй байсан ч чамайг мөн л зөв шударга хэмээн нэрлэж чадахгүй. Учир нь тийм зүйлсийг ямар ч энгийн хүн эзэмшиж чадна. Өнөөдөр, гол зүйл юу вэ гэвэл чи Бурханыг мэддэггүйд байгаа юм. Өнөөдөр чамайг жаахан хүн чанартай гэж хэлж болох боловч чи Бурханы хэлсэн зөв шударга байдлыг алдсан бөгөөд иймээс чиний хийдэг юу ч Бурханы талаарх чиний мэдлэгийн баталгаа биш юм.
Өмнө нь, Бурханыг тэнгэрт байх үед хүмүүс өөрийн үйлдлээрээ Бурханыг хуурахыг оролдсон. Өнөөдөр Бурхан хүмүүсийн дунд ирсэн бөгөөд хир удаан хугацаагаар гэдгийг хэн ч мэдэхгүй. Гэсэн ч хүмүүс Бурханы төлөө урсгалаараа явж, Бурханыг хуурахаар оролдсоор л байдаг. Хүмүүсийн бодол хэт хоцрогдмол биш гэж үү? Энэ нь Иудастай адил байсан: Есүсийг ирэхээс өмнө, Иудас ах эгч нартаа худлаа ярьдаг байсан ба Есүсийг ирсний дараа ч тэр өөрчлөгдөөгүй; түүнд Есүсийн талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байгаагүй бөгөөд эцэст нь тэр Есүсээс урвасан. Энэ нь тэр Бурханыг мэдэхгүй байснаас болсон биш гэж үү? Хэрвээ өнөөдөр чи Бурханыг мэдэхгүй байгаа бол чи Иудас болох ба мянга маянга жилийн өмнөх Нигүүлслийн эрин үеийн Есүсийн цовдлолын эмгэнэлт явдал дахин тохиолдох болно. Чи үүнд итгэхгүй байна уу? Энэ бол баримт! Өнөөдөр ихэнх хүмүүс ийм нөхцөл байдалд оршдог. Би үүнийг арай эрт хэлж байж магадгүй ба тийм хүмүүс Иудасын дүрд тоглодог. Би хөгжилтэй зүйл яриагүй, харин баримтын дагуу ярьж байгаа бөгөөд чи итгэх ёстой. Хэдийгээр олон хүмүүс даруу мэт дүр үзүүлдэг ч тэдний зүрх сэтгэлд өмхий тогтоол уснаас өөр юу ч байдаггүй. Одоо сүм дэх маш олон хүмүүс ийм байдаг. Чи Намайг юу ч мэдэхгүй гэж боддог; өнөөдөр Миний Сүнс Намайг удирдан чиглүүлдэг ба Намайг гэрчилдэг. Чи Намайг юу ч мэдэхгүй гэж бодож байна уу? Намайг, чиний зүрх сэтгэл доторх зальтай бодол болоод чиний зүрх сэтгэлдээ хадгалсан зүйлсийн талаар юу ч ойлгохгүй байгаа гэж чи бодож байна уу? Бурхан тийм амархан хууртагдах уу? Чи Түүнтэй хүссэнээрээ харьцаж болно гэж бодож байна уу? Өнгөрсөн үед, Би чамайг дөнгөлүүлсэн гэж санаа зовж байсан ба эрх чөлөөг олгож байсан, гэхдээ Би өөрсдөд нь сайн хандаж байгааг хэн ч ойлгоогүй. Би тэдэнд өгөх тусам тэд даварч байсан. Бие биенээсээ асуу. Би бараг хэнийг ч хариуцаагүй ба хэнийг ч яаран буруушааж байгаагүй–гэсэн ч Би хүний санаа зорилго болон үзлийн талаар маш тодорхой мэдэж байгаа. Бурханы гэрчилдэг Бурхан Өөрөө тэнэг гэж чи бодож байна уу? Хэрэв тийм бол, чи хэтэрхий харалган юм гэж Би хэлнэ. Би чамайг зэмлэхгүй бөгөөд чиний хир дордсоныг харцгаая. Чиний заль мэх чамайг аврах уу эсвэл Бурханыг хайрлахаар бүх чадлаараа хичээх нь чамайг аврах уу гэдгийг харцгаая. Өнөөдөр Би чамайг яллахгүй; Бурхан чамайг хэрхэн залхаан цээрлүүлэхээ бодож үзэх тэр цагийг хүртэл хүлээцгээе. Одоо чамтай дэмий юм ярилцах цаг Надад байхгүй ба чиний төлөө Өөрийн агуу ажлыг хойш тавихыг Би хүсэхгүй байна. Чамтай харьцахын тулд Бурхан Өөрийн цаг заваа зарцуулахад чам шиг өт хорхой тохирохгүй. Иймээс чи өөрийгөө хир их өөгшүүлэхийг харцгаая. Тийм хүмүүс Бурханы талаар өчүүхэн төдий мэдэхийг ч хүсдэггүй ба тэдэнд Бурханы төлөө ямар ч хайр байдаггүй, гэсэн ч тэд Бурханаар зөв шударга хэмээн нэрлэгдэхийг хүссээр байдаг. Энэ нь инээдтэй хэрэг биш гэж үү? Үнэндээ үнэнч шударга цөөхөн хүмүүс байдаг учраас хүмүүст зөвхөн амь өгөхөд л Би анхаарлаа хандуулдаг. Би өнөөдөр хийх ёстой зүйлсээ л хийнэ, дараа нь хүн болгоны зан байдлын дагуу тэдэнд таарсан залхаан цээрлүүлэлт ирнэ. Би Өөрийн хэлэх ёстой зүйлийг хэлсэн, учир нь энэ бол Миний хийдэг ажил. Би хийх ёстойгоо хийдэг ба хийх ёсгүй зүйлсээ хийдэггүй, гэсэн ч Би чамайг эргэцүүлэн бодохдоо илүү их цаг зарцуулна гэж найдсаар байна: Бурханы талаарх чиний мэдлэгийн яг хир их нь үнэн бэ? Чи Бурханыг дахин нэгэнтээ загалмайд цовдолсон хүмүүсийн нэг нь үү? Эцэст нь Би үүнийг хэлье: Бурханыг цовдолсон бүхэн золгүй еэ.
  "Үг нь махбодоор илэрсэн" номоос 


🌼🌼Дэлгэрүүлж унших: Төгс Хүчит Бурханы Чуулган




19/09/2017

Зүүний Аянга-ГОЁ ЗУРАГ

    Хүний амьдрал дахь зургаан уулзвар


Бүтээгчийн урьдаас тогтоосон үйл явдал болон бүх зүйлст ямар ч хүч оролцож эсвэл үүнийг өөрчилж чадахгүй гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөд хүрдэг,Эдгээр тэнгэрлэг хууль, дүрэм журмын дор хүмүүс болон бүх зүйлс үеэс үед амьдарч, өсөн үрждэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ биелэл биш гэж үү? Хэдийгээр бодит хуулиудаас хүн, бүх үйл явдал болон бүх зүйлийн төлөөх Бүтээгчийн дээд эрх болон Түүний зохион байгуулалтыг хардаг боловч орчлон ертөнцийг захирах Бүтээгчийн дээд эрхийн зарчмыг хэчнээн хүн ойлгож чадах вэ? Хэр олон хүн, өөрсдийнх нь хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрх болон зохицуулалтыг үнэхээр мэдэж, ухаарч, хүлээн зөвшөөрч, дагаж чадах вэ? Бүх зүйлийг захирах Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэнд итгэснээр, Бүтээгч мөн хүний амьдралын хувь заяаг захирдаг гэдэгт хэн үнэхээр итгэж, хүлээн зөвшөөрдөг вэ? Хүний хувь заяа Бүтээгчийн гарт байдаг гэсэн баримтыг хэн үнэхээр ухаарч ойлгож чадах вэ? Тэрээр хүн төрөлхтний хувь заяаг удирдан хянадаг хэмээх баримттай нүүр тулах үедээ хүн төрөлхтөн Бүтээгчийн дээд эрхийн талаар ямар хандлага баримтлах ёстой вэ гэдэг нь одоо энэхүү баримттай тулгараад байгаа хүн бүхний өөрсдийнх нь гаргах учиртай шийдвэр юм.”

  "Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл"-ээс   



18/09/2017



Since it came to power in mainland China in 1949, the Chinese Communist Party has been unceasing in its persecution of religious faith. It has frantically arrested and murdered Christians, expelled and abused missionaries operating in China, confiscated and destroyed countless copies of the Bible, sealed up and demolished church buildings, and tried to eradicate all house churches. This documentary describes the real experience of a Chinese Christian, Yang Huizhi who was arrested by the CCP government, tortured, and died from her mistreatment because of her belief in God. After Yang Huizhi died, the CCP government falsely claimed that her death had been the result of a heart attack. Her family wanted to seek justice for her, but were ultimately scared into keeping quiet because of the CCP’s threats.

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно. 


🌷дэлгэрэнгүй мэдээлэл: Төгс Хүчит Бурханы Чуулган

16/09/2017

Төгс Xүчит Бурханы үг | Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна

Төгс Xүчит Бурханы үг | Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна


















Амийн зам нь хэн дуртай нь эзэмшиж эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирэх боломжтой, өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанарыг эзэмших ба Бурханд л амийн зам бий, иймд Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны тасалдалгүй урсах эх ундарга юм. Бурхан ертөнцийг бүтээснээсээ хойш амийн амин чанартай холбоотой, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд их үнэ төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, бүхий л цаг үед хүний дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөх хүч, хүний оршин байхын үндэс, мэндэлсний дараах хүний оршин байхын баялаг баталгаа байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, түүнд дүр бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, үл тасалдах амийн хүчийн ачаар хүн үеэс үед амьдарч, энэ үед Бурханы амийн хүч нь хүний оршин байхын гол тулгуур болж ирсэн билээ, учир нь үүний төлөө Бурхан хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг гэтэлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас давдаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амин хүч оршиж, өөрийн гэрэлт цацрагаа цаг хугацаа, орон зайг эс хайхран гэрэлтүүлдэг. Бурханы амь тэнгэр газар өөрчлөгдсөн ч үүрд хувирашгүй байсаар байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурхан бүх зүйлийн оршин байхын эх сурвалж, тэдний оршин байхын үндэс учраас Бурханы амь байсаар л байдаг. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэр Бурханаас болж оршдог, газар Бурханы амийн хүчээс үндэслэн оршдог. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, хүч тэнхээтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы ноёрхлын дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний нөлөөнөөс зугтаж чадахгүй.

Магадгүй одоо чи амийг хүлээн авч, үнэнийг олж авахыг хүсэж болно. Ямартай ч чи Бурханыг, итгэж болох, чамд мөнх амийг өгөх Бурханыг олохыг хүсэж байна. Хэрэв мөнх амийг олж авахыг хүсвэл эхлээд чи мөнх амийн эх сурвалжийг ойлгож, Бурхан хаана байдгийг мэдэх ёстой. Зөвхөн Бурхан хувирашгүй амь бөгөөд зөвхөн Бурханд амийн зам бий гэж Би хэдийн хэлсэн. Түүний амь хувирашгүй учраас энэ нь мөнх; зөвхөн Бурхан амийн зам учраас Бурхан Өөрөө мөнхийн амийн зам юм. Иймд чи эхлээд Бурхан хаана байдгийг, мөнх амийн энэ замыг хэрхэн олж авахыг ойлгох нь зүйтэй. Одоо эдгээр хоёр асуудлыг тус тусад нь хамтдаа ярилцацгаая.

Хэрэв чи мөнх амийн замыг олж авахыг үнэхээр хүсвэл, үүнийг хайх чин эрмэлзэлтэй бол энэ асуултад эхлээд хариулна уу: Өнөөдөр Бурхан хаана байгаа вэ? Магадгүй чи Бурхан диваажинд амьдардаг гэж хариулах байх, мэдээж—Тэр танай гэрт амьдрахгүй нь лавтай, үгүй гэж үү? Магадгүй чи Бурхан мэдээж бүх зүйлсэд амьдардаг гэж хэлэх байх. Эсвэл чи Бурхан хүн бүрийн зүрх сэтгэлд амьдардаг, аль эсвэл Бурхан сүнсний ертөнцөд байдаг гэж хэлэх байх. Би үүний алийг нь ч үгүйсгэхгүй, гэхдээ энэ асуудлыг тодруулах ёстой. Бурхан хүний зүрх сэтгэлд амьдардаг гэж хэлэх нь тийм ч зөв, бас тийм ч буруу биш юм. Учир нь Бурханд итгэгчдийн дунд итгэл нь үнэн эсвэл худал, Бурханд зөвшөөрөгдсөн эсвэл зөвшөөрөгдөөгүй, Түүнийг баясгадаг эсвэл Түүнийг үзэн яддаг, Бурханы төгөлдөржүүлдэг эсвэл таягдуулдаг хүмүүс бий. Иймд Би Бурхан цөөн хүмүүсийн зүрх сэтгэлд амьдардаг гэж хэлнэ, харин эдгээр хүмүүс нь мэдээж Бурханд үнэхээр итгэдэг, Бурханд зөвшөөрөгдсөн, Түүнийг баясгадаг, Бурханы төгөлдөржүүлдэг хүмүүс юм. Тэдгээр хүмүүсийг Бурхан удирддаг. Тэднийг Бурхан удирддаг учраас тэд бол мөнх амийн Бурханы замыг аль хэдийн сонссон үзсэн хүмүүс байна. Бурханд итгэх итгэл нь худал, Бурханд зөвшөөрөгдөөгүй, Түүнийг үзэн яддаг, Бурханаар таягдуулдаг хүмүүс нь Бурханд гологдож, амийн замгүй, Бурхан хаана байгааг ч мэдэхгүй хэвээр үлдэх тавилантай. Эсрэгээрээ, зүрх сэтгэлд нь Бурхан амьдардаг хүмүүс Түүнийг хаана байгааг мэднэ. Тэд бол Бурханы мөнхийн амийн замыг хүртсэн, Бурханыг дагадаг хүмүүс билээ. Одоо чи Бурхан хаана байгааг мэдэх үү? Бурхан хүний зүрх сэтгэлд мөн хүний хажууд бий. Тэр зөвхөн сүнсний ертөнцөд, бүх юмсын дээр оршдоггүй, юу юунаас илүүтэй хүний оршин байдаг газар дэлхий дээр ч байдаг. Иймээс ч эцсийн өдрүүд ирж Бурханы ажлыг шинэ шатанд авчирсан. Бурхан ертөнцийн бүхий л зүйлсэд дээд эрхийг барьж, мөн Тэр хүний зүрх сэтгэлд түшиг тулгуур болохоор барахгүй хүмүүсийн дунд оршдог. Зөвхөн ийм замаар Тэр хүн төрөлхтөнд амийн замыг авчирч, амийн замд хүн төрөлхтөнг дагуулна. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдардаг, ингэж хүн амийн замыг олж, хүн оршин байдаг билээ. Түүнчлэн Бурхан ертөнцийн аливаа юмсад мөн тушаах ба улмаар хүмүүсийн дундах Түүний удирдлагатай тэд хамтрах авай. Иймээс ч хэрэв чи зөвхөн Бурхан диваажин болоод хүний зүрх сэтгэлд байдаг гэсэн номлолыг зөвшөөрсөн атлаа Бурхан хүмүүсийн дунд оршин байхын үнэнийг эс зөвшөөрөх аваас чи амийг, үнэний замыг хэзээ ч олж авахгүй.

Бурхан Өөрөө амь ба үнэн юм, харин Түүний амь ба үнэн хамт оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Зааварчилгаа, дэмжлэг, үнэний хангалтгүйгээр чи зөвхөн бичээс, номлол хийгээд үхлээс өөр юуг ч олж авахгүй. Бурханы амь бол мөнхийн, харин Түүний үнэн ба амь хамт оршдог. Хэрэв үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн ундаргыг олж авахгүй; хэрэв амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй, тиймээс төсөөлөл ба үзлийг эс тооцвол чиний бие бүхэлдээ чиний өмхий махан биеэс өөр юу ч биш юм. Номын үгсийг амь хэмээн бодож, түүхийн бичээсийг үнэн гэж үзэж, хуучны номлолыг Бурханы одоо хэлсэн үгс гэж тооцож болохгүйг мэдээрэй. Зөвхөн Бурханы газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлсэн зүйлс бол үнэн, амь, Бурханы хүсэл, Түүний бодит ажлын арга барил юм. Хэрэв чи Бурханы өнгөрсөн эринд хэлсэн үгс бичгийг өнөөдөр хэрэглэх аваас чамайг археологич, түүхэн өв сангийн мэргэжилтэн гэж тодорхойлохоос өөр юу гэх вэ. Үүний учир нь чи үргэлж Бурханы өнгөрсөн хийсэн ажлын ул мөрт, Бурханы хүн төрөлхтний дунд өмнө ажиллахдаа үлдээсэн зүйлсийнх нь сүүдэрт, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг болохоор тэр. Чи өнөөдөр Бурханы ажлын чиглэлд, Бурханы гайхамшигтай тусламж дэмд, Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан гарцаагүй сэрүүн зүүдлэгч юм. Хэрэв чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй үгсэд зүүгдсээр байгаа бол чи эдгэршгүй үжирсэн мод[a], учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, ёс мэдэхгүй!

Бие махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Түүнд хүний олж авах боломжгүй Бурханы мөн чанар, Бурханы зан чанар, ажилд нь мэргэн ухаан байдаг учраас энэ талаар ямар ч хэтрүүлэл байхгүй. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй бол луйварчид юм. Христ нь газар дэлхий дээрх Бурханы ердөө л нэг илэрхийлэл биш, харин ч хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийж дуусгах Бурханы онц бие махбод билээ. Энэ бие махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хариуцах хангалттай чадвартай, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайн төлөөлж, хүнд амь өгдөг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй. Хэзээ нэгэн цагт, хэдий өөрсдийгөө Христ хэмээн өргөмжилсөн ч тэдэнд Христийн мөн чанар байдаггүй учраас тэдгээр хуурамч Христүүд бүгд унана. Иймд Би жинхэнэ Христийг хүнээр тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө хариулж шийднэ гэж хэлнэ. Ийм байдлаар, үнэхээр амийн замыг хайхыг хүсвэл чи эхлээд Тэр газар дэлхийд ирсэнээр хүнд амийн замыг өгдөг, мөн эцсийн өдрүүдэд Тэр газар дэлхий дээр ирж хүнд амийн замыг өгдөг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ өнгөрсөн юм биш, харин өнөөдөр болж байгаа зүйл.

Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй үнэний өнө удаан үргэлжлэх, мөнхийн замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтэйгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар зөвшөөрөгдөх цорын ганц зам юм. Чи түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй учраас эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг хайхгүй бол хэзээ ч Есүсээр зөвшөөрөгдөж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Дүрэм журам, бичээсээр удирдуулж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс амийг мөн амийн мөнхийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Үүний учир нь тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тогтсон булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд тамын хүү, Сатаны тоглоом, хүүр хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн үзэж чадах вэ? Хэрэв чи зөвхөн өнгөрсөнд баригдаж, юмсыг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчлөхийг хичээдэггүй, түүхийг таягдахгүй бол чи үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давалгаа, нүргэлэх аянга цахилгаан мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхагласаар сүйрлээ хүлээн идэвхгүй, юу ч хийхгүй сууж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох вэ? Чиний зуурч байгаа тэр Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучиршгүй гэж чи яаж зөвтгөх вэ? Мөн яаж шарласан номнуудын үгс чамайг шинэ эринд аваачих вэ? Тэд яаж Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн тэд яаж чамайг Диваажинд аваачих вэ? Чиний гарт буй зүйл түр зуурын тайтгарлыг өгөхөөс бус амийг өгч чадах үнэн биш юм. Чиний уншдаг судрууд чиний хэлийг баяжуулахаас бус, төгс төгөлдөрт хүргэх зам байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үгсээр ч баяжуулахгүй. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд үүний доторх нууцуудыг ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийнхөө чадлаар Бурхантай уулзахын тулд диваажинд өөрийгөө аваачиж чадах уу? Бурханы ирэлтгүйгээр чи өөрийгөө диваажинд аваачиж Бурхантай гэр бүлийн аз жаргалыг таашааж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр байна уу? Би чамайг мөрөөдхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнг аврах ажлыг хэн явуулж байгааг харахыг зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг мөн амийг олж авч чадахгүй.

Христийн ярьсан үнэнд найдахгүйгээр амийг олж авахыг хүсдэг хүмүүс газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, харин Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс хийсвэрлэл дунд гээгдэнэ. Иймд Би мөн эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүс Бурханаар үүрд үзэн ядагдана гэж хэлнэ. Христ бол эцсийн өдрүүдэд хаанчлалд хүргэх хүний гарц бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Хэн ч Христээр дамжилгүйгээр Бурханаар төгөлдөржүүлэгдэхгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгсийг зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг хүлээн авч, амийн хангалтыг зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг тэдгээр бүх хүмүүсийг амиар тэтгэхийн тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Түүний ажил нь хуучин эринг дүгнэж, шинэ эринд оруулахын тулд бөгөөд шинэ эринд орох тэдгээр бүх хүмүүсийн замнах ёстой зам юм. Хэрэв чи Түүнийг зөвшөөрч чадахгүй, оронд нь Түүнийг яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол чи мөнхийн галд шатаж, Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Ийм учраас Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даатгасан нэгэн билээ. Иймд Би хэрэв чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж хэлнэ. Ариун Сүнсийг доромжилсон тэдгээр хүмүүсийн амсах шийтгэл бүгдэд тодорхой болов уу. Би мөн хэрэв чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцвэл, Түүнийг үгүйсгэвэл чиний өмнөөс үр дагаварыг нь тэсвэрлэж чадах хэн ч байхгүй. Түүнчлэн энэ өдрөөс хойш чи Бурханаар зөвшөөрөгдөх өөр боломжгүй болно; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч олж үзэхгүй. Учир нь чиний эсэргүүцсэн зүйл хүн биш, чиний үгүйсгэсэн зүйл ямар нэг туниа муутай биет биш харин Христ билээ. Чи үүний үр дагаварыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргаагүй харин том хар нүгэл үйлдсэн. Зөвхөн үнэн чамд амийг авчирч чадах ба үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, Бурханы царайг үзүүлж чадахгүй учраас хүн бүрд үнэний өмнө шүдээ хавирахгүй, болгоомжгүй шүүмжлэл хийхгүй байхыг иймд Би зөвлөе.

"Үг нь махбодоор илэрсэн" номоос

Илүү дэлгэрэнгүй: Төгс Хүчит Бурханы Чуулган

15/09/2017

Зүүний Аянга-ГОЁ ЗУРАГ

Зүүний Аянга-ГОЁ ЗУРАГ

🌷🌷"Бурханы илрэлтийг хэрхэн хүсэн хүлээж байна вэ! Тэгээд Бурханы хөлийн мөрийг олох хичнээн хэцүү вэ! Ийм цаг үед, ийм дэлхийд, Бурхан илрэх өдрийг нүдээр харахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханы хөлийн мөрийг дагахын тулд бид юу хийх ёстой вэ?""Үг нь махбодоор илэрсэн" номоос
дэлгэрэнгүй мэдээлэлТөгс Хүчит Бурханы Чуулган

                                      




14/09/2017

Төгс Xүчит Бурханы үг | Төгс болсон хүмүүст өгөх амлалт



Төгс Xүчит Бурханы үг | Төгс болсон хүмүүст өгөх амлалт

Бурхан хүнийг төгс болгох зам нь юу вэ? Үүнд ямар талууд багтдаг вэ? Чи Бурханаар төгс болгуулахыг хүсч байна уу? Чи Бурханы шүүлт болон гэсгээлтийг хүлээн авахад бэлэн үү? Чи эдгээр асуултын талаар юу мэдэх вэ? Хэрэв чи тийм мэдлэгийн талаар ярьж чадахгүй бол чи Бурханы ажлыг одоо ч мэдэхгүй байгаа ба Ариун Сүнсээр огтхон ч гэгээрүүлэгдээгүйг энэ нь илтгэж байна. Тийм хүн төгс болгуулж чадахгүй. Тэд түр зуурхан эдлэх бага хэмжээний нигүүлслийг хүлээн авах ба урт хугацаагаар үүнийг хадгалж чадахгүй. Хэрэв хүн зүгээр л Бурханы нигүүлслийг эдэлж байвал тэр Бурханаар төгс болгуулж чадахгүй. Зарим хүн махан биеийн амар тайван байдал болон зугаа цэнгэл, ямар ч гай барцад, азгүй явдалгүй хөнгөн хялбар амьдралд сэтгэл хангалуун байж гэр бүлийнхэнтэйгээ ямарч хэрүүл маргаангүй амар тайван амьдарч байж болох юм. Тэд бүр үүнийгээ Бурханы ерөөл хэмээн итгэж болох ч яг үнэндээ бол энэ нь ердөө л Бурханы нигүүлсэл билээ. Чи зүгээр л Бурханы нигүүлслийг хүртэж байгаадаа сэтгэл ханаж болохгүй. Ийм бодол бол хэтэрхий энгийн юм. Хэдийгээр чи өдөр болгон Бурханы үгсийг уншиж, өдөр бүр залбирч, чиний сүнс тодорхой хэмжээний таашаал, амар амгаланг мэдэрч байсан ч эцэстээ чи Бурхан болон Түүний ажлын талаарх ямар ч мэдлэгийг ярьж чадахгүй эсвэл тийм ямар ч дадлага туршлагагүй байдаг ба чи Бурханы үгийг хичнээн их идэж уусан нь хамаагүй хэрвээ чи өөрийн сүнсээрээ амар амгалан болоод таашаалыг л зөвхөн мэдэрч, чамд Бурханы үг юутай ч харьцуулшгүй амттай, эдлээд ханамгүй мэт байдаг ч хэрвээ чамд Бурханы үгийн ямар ч бодит дадлага туршлага, ямар ч бодит байдал байхгүй бол Бурханд итгэх тийм итгэлээс чи юу хүлээн авах вэ? Хэрэв чи Бурханы үгийн мөн чанарыг амьдран харуулж чадахгүй бол, чиний идэж ууж байгаа байдал болон залбирал нь бүхэлдээ шашинтай холбоотой байна. Тэгвэл ийм төрлийн хүнийг Бурхан төгс болгож, олж авч чадахгүй. Бурханаар авхуулсан бүх хүмүүс нь үнэнийг хайдаг хүмүүс байдаг. Бурханы авдаг зүйл нь хүний бие махбод эсвэл түүний өмч хөрөнгө биш харин түүн доторх Бурханд хамааралтай хэсэг юм. Тийм учраас, Бурхан хүний бие махбодыг биш харин зүрх сэтгэлийг нь төгс болгодог, иймээс хүний зүрх сэтгэлийг Бурхан авах боломжтой гэж Би хэлдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг төгс болгодог гэдэг үгний мөн чанар нь Бурхан хүний зүрх сэтгэлийг төгс болгох явдал ба ингэснээр энэ нь Бурхан руу эргэж Түүнийг хайрлах юм.

Хүний бие махбод нь мөнх биш. Бурханы хувьд хүний бие махбодыг авах нь ямар ч үр дүнгүй, учир нь энэ бол гарцаагүй үхжин илжирдэг зүйл билээ. Энэ нь Бурханы өв залгамжлалыг эсвэл Түүний ерөөлийг хүлээн авч чадахгүй. Хэрвээ Бурхан зөвхөн хүний биеийг авч, хүний бие махбодыг энэ урсгалд байлгавал, хүн энэ урсгалд нэр төдий л байх боловч хүний зүрх сэтгэл нь Сатанд харъяалагдах болно. Тэгвэл хүн Бурханы илэрхийлэл болж чадахгүйгээр зогсохгүй харин оронд нь Түүний ачаа болох болно. Тиймээс Бурхан хүмүүсийг сонгох нь ямар ч утга учиргүй байх юм. Бурханаар төгс болгуулах хүмүүс нь Бурханы ерөөл болон Түүний өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, тэд Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгодог, ингэснээр энэ нь тэдний дотор байгаа зүйл болдог; тэднийг боловсруулсан Бурханы бүх үг тэдэнд байдаг; Бурханы оршихуй ямар ч байсан, чи энэ бүгдийг яг байгаагаар нь авч, тэгснээрээ үнэнийг амьдран харуулж чадна. Энэ бол Бурханаар төгс болгуулж, Бурханаар авахуулж чадах хүн юм. Зөвхөн тийм хүн л Бурханы хүртээсэн эдгээр ерөөлүүдийг өвлөн авах эрхтэй:
1. Бурханы хайрыг бүхэлд нь хүлээн авах.
2. Бүх зүйл дээр Бурханы хүслийн дагуу үйлдэх.
3. Бурханы удирдамжийг хүлээн авч, Бурханы гэрэлд амьдарч, Бурханаар гэгээрүүлэгдэх.
4. Газар дээр Бурханд хайрлагдах дүр төрхийг амьдран харуулах; Петр Бурханыг хайрлаж, Бурханы төлөө цовдлогдож, Бурханы хайрын ачийг хариулан үхэх үнэ цэнэтэй байсан шигээр Бурханыг үнэхээр хайрлах; Петртэй адил алдартай байх.
5. Газар дээрх бүх хүнээр хайрлуулж, хүндлүүлж, бишрүүлэх.
6. Үхлийн бүх хүлээс болон Үхэгсдийн орныг даван гарч, Сатаны ажилд ямар ч боломжийг өгөлгүй, Бурханаар эзэмшүүлж, бие махбод гал цогтой сүнсэн дотор амьдарч, алжааж ядарсан байдалгүй байх.
7. Бурханы алдрын өдөр ирж буйг харсан юм шигээр бүхий л амьдралынхаа туршид үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр, сэтгэл хөдлөлийн мэдрэмжтэй байх.
8. Алдрыг Бурхантай хамт хүлээн авч, Бурханы хайртай ариун хүмүүстэй адил төрхтэй байх.
9. Газар дээрх Бурханы хайрладаг нэгэн, өөрөөр хэлбэл Бурханы хайртай хүү болох.
10. Бие махбодыг даван гарч хэлбэрээ өөрчлөн Бурхантай хамт гуравдагч тэнгэр лүү дээш гарах.
Бурханы ерөөлийг өвлөн авч чадах зөвхөн тэр хүмүүс нь Бурханаар төгс болгуулж, авахуулсан хүмүүс юм. Чи ямар нэг зүйл олж авсан уу? Бурхан чамайг ямар хэмжээнд төгс болгосон бэ? Бурхан хүнийг санамсаргүйгээр төгс болгодоггүй. Хүний харж чадах нөхцөл байдлууд болон илэрхий үр дүнгүүд байдаг. Энэ нь, Бурханд итгэж байгаа цагт тэр Бурханаар төгс болгуулж, авахуулж чадах бөгөөд газар дээр Бурханы ерөөл, өв залгамжлалыг хүлээн авч чадна гэж хүний итгэдэг шиг биш. Тийм асуудлууд нь хэтэрхий хэцүү бөгөөд хэлбэрээ өөрчлөхийн тухайд бол бүр ч илүү хэцүү байдаг. Одоо чиний эхлээд эрж хайх ёстой зүйл бол бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулах бөгөөд өөрт тулгарсан бүх хүмүүс, асуудлууд болон зүйлсээр дамжуулан Бурханаар төгс болгуулах явдал юм, ингэснээр Бурхан юу болохын ихэнх нь чамд нэгдэх болно. Бурханаас илүү их, агуу ерөөлийг өвлөн авах эрхтэй болохоосоо өмнө чи эхлээд газар дээр Бурханы өв залгамжлалыг хүлээн авах ёстой. Энэ бүх зүйлс нь чиний эрж хайх ёстой зүйл бөгөөд чиний эхлээд ойлгох ёстой зүйл юм. Бүхий л зүйлд Бурханаар төгс болгуулахаар чи хэдийчинээ их эрж хайна, чи бүх зүйл дээр Бурханы гарыг төдийчинээ их харж чадах бөгөөд тэгснээр янз бүрийн асуудал дээр, янз бүрийн өнцгөөс Бурханы үгийн оршихуй болон Түүний үгийн бодит байдал руу орохыг идэвхтэйгээр эрж хайна. Чи зүгээр л нүгэл үйлдэхгүй байж, ямар ч үзэлгүй, амьдралын үндсэн зарчимгүй, мөн хүний хүсэлгүй байх тийм сөрөг байдалдаа сэтгэл хангалуун байж болохгүй. Бурхан хүнийг олон янзын аргаар төгс болгодог ба бүхий л асуудлуудаар дамжуулан үр дүнд нь чамайг төгс болгох боломжтой. Чи зөвхөн эерэг талын хувьд төдийгүй сөрөг талын хувьд ч төгс болгуулж болох ба тэгснээр чамайг баяжуулна. Өдөр бүр төгс болгуулах боломж болон Бурханаар авахуулах цаг байдаг. Хэсэг хугацааны тийм дадлага туршлагын дараа чи асар ихээр өөрчлөгдөх болно. Одоо чи урьд нь ойлгож байгаагүй маш олон зүйлийн талаарх мэдлэг ухааныг аяндаа олж авах болно; чи бусад хүмүүсээр заалгахгүйгээр, өөрийн мэдэлгүйгээр Бурханаар гэгээрүүлэгдэх болно, ингэснээр чи бүх зүйл дээр гэгээрч, чиний бүхий л дадлага туршлага илүү нарийн болно. Чамайг Бурхан удирдан чиглүүлэх болно, ингэснээр чи аль нэг тал руу эргэж буцахгүй. Тэгээд чи Түүгээр төгс болгуулах замд орох болно.
Бурханаар төгс болгуулахыг, Бурханы үгийг идэж ууснаар төгс болохоор хязгаарлаж болохгүй. Энэ төрлийн туршлага нь хэтэрхий нэг талыг баримталсан байдаг ба хангалттай хэрэгжүүлдэггүй; энэ нь зөвхөн хүнийг маш бага хүрээнд хязгаарладаг. Энэ тохиолдолд, хүмүүст хамгийн их хэрэгтэй сүнслэг шим тэжээл дутагддаг. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа бол чи бүх зүйлсийг мэдэрч туулж сурах ёстой ба өөрт тулгарч буй бүхэнд гэгээрэх ёстой. Чи сайн ч бай эсвэл муу ч бай ямар нэг зүйлтэй нүүр тулгарах үедээ үүнээс үр ашиг хүртэх ёстой бөгөөд энэ нь чамайг идэвхгүй болгох ёсгүй. Юу ч болсон бай, чи Бурханы талд зогссоноор үүнийг эргэцүүлэн бодох чадвартай байх ёстой бөгөөд үүнийг хүний өнцгөөс шинжилж, судлах ёсгүй (энэ нь чиний дадлага туршлага дахь алдаа завхрал юм). Хэрвээ энэ нь чиний дадлага туршлагын төрх байдал бол зүрх сэтгэлийг чинь чиний амийн ачаа эзлэх болно; чи үргэлжид Бурханы төрх байдлын гэрэлд амьдрах ба өөрийн хэрэгжүүлэлтийн хувьд тийм ч амар хазайхгүй. Тийм хүнд агуу бололцоо байдаг. Бурхнаар төгс болгуулах маш олон боломж байдаг. Энэ нь бүгд, чи Бурханыг үнэхээр хайрладаг эсэхээс болон чамд Бурханаар төгс болгуулж, Бурханаар авахуулж, Түүний ерөөл, өв залгамжлалыг хүлээн авах шийдвэр байгаа эсэхээс хамаардаг. Чамд зөвхөн шийдвэр байх нь хангалтгүй. Чи маш их мэдлэгтэй байх ёстой тэгэхгүй бол чи өөрийн хэрэгжүүлэлтийн хувьд үргэлж хазайх болно. Бурхан та бүхнийг бүгдийг нь төгс болгохыг хүсдэг. Одоо байгаагийн дагуу, хэдий дийлэнх хүмүүс Бурханы ажлыг аль хэдийн удаан хугацаанд хүлээн зөвшөөрсөн ч гэсэн тэд зүгээр л Бурханы нигүүлслийг эдлэх явдлаар өөрсдийгөө хязгаарладаг ба Түүнээс зөвхөн махан биеийн тав тухыг хүлээн авахыг хүсэж байдаг. Тэд илүү их, илүү өндөр илчлэл хүлээн авахыг хүсдэггүй ба хүмүүсийн зүрх сэтгэл үргэлж гадна байсаар байгааг энэ нь харуулдаг. Хэдийгээр хүний ажил, түүний үйлчлэл, Бурханыг хайрласан түүний зүрх сэтгэлд ариун бус байдал илүү бага байсан ч гэсэн, хүний доторх мөн чанар болон түүний гэгээрээгүй үзэл санааны тухайд бол хүн бие махбодын амар амгалан, зугаа цэнгэлийг үргэлжид эрж хайсаар байдаг бөгөөд Бурхан хүнийг төгс болгох нөхцлүүд ямар байх ёстойг мөн үүний зорилгыг ойшоодоггүй. Иймээс ихэнх хүний амьдрал одоо ч дорд бүдүүлэг, муудаж завхарсан байдаг бөгөөд өчүүхэн төдий ч өөрчлөлтгүй байдаг. Тэд зүгээр л Бурханд итгэх итгэлийг чухал зүйл гэж үздэггүй. Үүний оронд, тэд зүгээр л өөр зүйлд итгэдэг мэтээр ямар ч чин сэтгэл эсвэл үнэнч байдалгүйгээр ажиллаж, хамгийн наад захын зүйлийг л хийж, урсгал даган зорилгогүйгээр оршин тогтнодог. Цөөхөн хэд нь л, бүх зүйлд Бурханы үг рүү орохыг эрж хайж, илүү баяжуулах зүйлсийг олж авч, өнөө үеийн Бурханы гэр дэх илүү их эд баялагтай хүмүүс болж, Бурханы ерөөлийг илүү их хүлээн авдаг хүмүүс юм. Хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулахыг эрж хайж, газар дээр Бурханы амлалтыг өвлөн авч чадах бол; хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар гэгээрүүлэгдэж, цаг хугацааг дэмий өнгөрүүлэхгүй байхыг зорьж байгаа бол энэ нь идэвхтэйгээр дотогшлох хүслэнт зам юм. Зөвхөн ийм байдлаар л чи Бурханаар төгс болгуулах үнэ цэнэтэй, эрхтэй байх юм. Чи Бурханаар төгс болгуулахыг зорьдог нэгэн үнэхээр мөн үү? Чамд Петрийнхтэй адил Бурханыг гэсэн хайрын сүнс байгаа юу? Чи Бурханыг Есүс шиг хайрлах хүсэлтэй юу? Чи олон жилийн турш Есүст итгэж ирсэн; Есүс Бурханыг хэрхэн хайрлаж байсныг чи харсан уу? Чиний итгэдэг нэгэн үнэхээр Есүс үү? Чи өнөөдрийн практик Бурханд итгэдэг; бие махбод дахь практик Бурхан тэнгэр дэх Бурханыг хэрхэн хайрладгийг чи харсан уу? Чи Эзэн Есүс Христэд итгэдэг; тэр нь хүн төрөлхтнийг аврах Есүсийн цовдлол болон Түүний үйлдсэн тэмдэг болон гайхамшиг нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэн байсан учраас юм. Гэсэн хэдий ч, чиний итгэл нь Есүс Христийн тухай мэдлэг болон жинхэнэ ойлголтоос гардаггүй. Чи зөвхөн Есүсийн нэрэнд итгэдэг боловч Түүний Сүнсэнд итгэдэггүй, учир нь чи Есүс Бурханыг хэрхэн хайрлаж байсныг огт анхаардаггүй билээ. Бурханд итгэх чиний итгэл хэтэрхий балчир. Хэдий чи Есүст олон жил итгэсэн ч гэсэн Бурханыг хэрхэн хайрлахыг мэддэггүй. Энэ нь чамайг энэ дэлхийн хамгийн тэнэг хүн болгохгүй гэж үү? Чи "Есүс Христийн хоолыг" маш олон жил дэмий идсэнийг энэ нь харуулж байна. Би тийм хүмүүст дургүйгээр зогсохгүй чиний шүтэн мөргөдөг Эзэн Есүс Христ ч гэсэн тэгдэг гэж Би итгэдэг. Тийм хүн хэрхэн төгс болгуулах вэ? Чиний нүүр улайхгүй байна гэж үү? Чи ичихгүй байна уу? Чамд одоо ч Есүс Христтэй нүүр тулах зориг зүрх байна уу? Та нар бүгдээрээ Миний үгний утгыг ойлгож байна уу?
 "Үг нь махбодоор илэрсэн" номоос 


дэлгэрэнгүй мэдээлэл: Төгс Хүчит Бурханы Чуулган
                                          ЗүүнийАянга Facebook
                                                  ЗҮҮНИЙАЯНГА youtube