29/09/2017

Төгс Xүчит Бурханы үг Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ

Төгс Xүчит Бурханы үг Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ
Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ
      Өнөөдөр, хүмүүс Бурханд итгэх итгэл үнэмшлээрээ Бурханд хэрхэн үйлчилж, ямар нөхцөл байдлыг хангасан байх ёстой, Бурханд үйлчилдэг хүмүүс юу ойлгох хэрэгтэй, мөн та нарын үйлчлэлд ямар буруу хазайлт байдаг талаар бид эхлээд ярих болно. Та нар энэ бүхнийг ойлгох ёстой. Эдгээр асуудлууд нь та нарын Бурханд хэрхэн итгэх, Ариун Сүнсээр удирдуулсан зам мөрийн дагуу хэрхэн явах, мөн та нарын бүх зүйл хэрхэн Бурханаар зохицуулагддаг талаар хөндөх ба тэдгээр нь та нарын төлөө хийх Бурханы ажлын алхам бүрийг мэдэх боломжийг та нарт олгох болно. 
     Та нар тэр түвшинд хүрэх үедээ, Бурханд итгэх итгэл гэж юу болох, Бурханд яаж зөв зохистой итгэх болон Бурханы хүсэл зорилгод нийцүүлэн юу хийх хэрэгтэй талаарх ойлголтод хүрнэ. Энэ нь та нарыг Бурханы ажилд бүрэн дүүрэн бөгөөд бүрмөсөн дуулгавартай болгоно, мөн та нар гомдоллохгүй, шүүж, дүгнэлт хийхгүй, судалгааг бол дурдах ч хэрэггүй. Түүнчлэн, та бүхэн үхэл хүртэл Бурханд дуулгавартай байх чадвартай болно, Бурханаар та нар удирдуулан жолоодуулж, та нарыг хонь шиг нядлахыг зөвшөөрнө, тэгээд та бүхэн 1990-ээд оны Петр болж, тэр ч байтугай загалмай дээр хадуулсан ч гэсэн өчүүхэн ч гомдолгүйгээр Бурханыг хайрлаж чадна. Зөвхөн тэр цагт л та нар 1990-ээд оны Петрийн адилаар амьдарч чадна.
    Шийдвэр гаргасан хүн бүхэн Бурханд үйлчилж чадна–гэхдээ зөвхөн бүх анхаарлаа Бурханы хүсэлд хандуулж, Бурханы хүслийг ойлгосон хүмүүс л Бурханд үйлчлэх эрхтэй бөгөөд шаардлага хангах болно. Олон хүмүүс Бурханы төлөө үйлчилэх нь сайн мэдээг Бурханы төлөө чин сэтгэлээсээ түгээж, Бурханы төлөө явж, Бурханы төлөө зарцуулж, золиослон илүү ихийг хийх ёстой гэсэн үг хэмээн итгэдгийг та нар өөрсдийн туршлагаас харж болно; илүү олон шашны хүмүүс Бурханд үйлчилэх гэдэг нь өөрийн гартаа Библийг эргүүлж, тэнгэрийн хаант улсын сайн мэдээг түгээж, хүмүүсийг наманчлуулж, гэмийг нь ухааруулах замаар хүмүүсийг аврах гэдэгт итгэдэг; шашны олон албан тушаалтнууд Бурханд үйлчлэх гэдэг нь шашны сургуульд сурсны дараа ариун ёслолын цуглааны байруудад зааж номлож, Библийн бүлгийг уншиж хүмүүст заах юм гэдэгт итгэдэг; цуглааны олон ах эгч нар Бурханд үйлчлэх гэдэг нь хэзээ ч гэрлэж, гэр бүлтэй болохгүй, өөрийгөө бүхэлд нь Бурханд зориулахын нэр гэж итгэдэг; мөн ядуу бүс нутагт байдаг хүмүүс Бурханд үйлчлэх гэдэг нь анагаах, чөтгөрүүдийг хөөх эсвэл ах эгч нарын төлөө залбирах, тэдэнд үйлчлэх гэж итгэдэг; Бурханд үйлчлэх гэдэг нь Бурханы үгсийг ууж идэж, Бурханд өдөр болгон залбирч, чуулгануудаар явах гэдэгт итгэдэг хүмүүс та нарын дунд байгаа; түүнчлэн чуулганы амьдралаар амьдрах нь Бурханд үйлчлэх юм гэж хэлдэг хүмүүс ч бас байдаг. Гэвч цөөн хүмүүс л Бурханд үйлчлэх гэдэг нь үнэндээ ямар утгатайг мэддэг. Хэдий тэнгэрийн од шиг олон хүмүүс Бурханд үйлчилдэг боловч, шууд үйлчилдэг болон Бурханы хүсэлд үйлчлэх чадвартай хүмүүсийн тоо өчүүхэн–шалихгүй бага. Яагаад Би үүнийг хэлж байна вэ? Та нар “Бурханд үйлчлэх үйлчлэл” гэдэг үг хэллэгийн мөн чанарыг ойлгодоггүй, Бурханы хүсэлд яаж үйлчлэх талаар маш багыг ойлгодог учраас Би үүнийг хэлж байгаа юм. Өнөөдөр, Бурханы хүслийн дагуу хэрхэн үйлчлэх, Бурханы хүсэлд нийцэхийн тулд хэрхэн үйлчлэх талаар бид үндсэндээ ярьж байна.
    Хэрвээ та нар Бурханы хүсэлд үйлчлэхийг хүсэж байгаа бол, эхлээд ямар төрлийн хүмүүс Бурханаар хайрлагддагийг, ямар төрлийн хүмүүс Бурханаар жигшигддэгийг, ямар төрлийн хүмүүс Бурханаар төгс болгуулдгийг, мөн ямар төрлийн хүн Бурханд үйлчлэх шаардлага хангадгийг эхлээд ойлгох ёстой. Энэ бол та нарын хамгийн наад захын эзэмшвэл зохих зүйл юм. Цаашлаад, та нар Бурханы ажлын зорилтуудыг мэдэж, одоо энд хийх гэж байгаа Бурханы ажлыг ойлгох ёстой. Үүнийг ойлгосны дараа, Бурханы үгсийн удирдамжаар дамжуулан та нар эхлээд орж, эхлээд Бурханы даалгаврыг хүлээн авах болно. Та нар Бурханы үгсэд үнэхээр туршлагажсан үедээ, мөн Бурханы ажлыг үнэхээр мэдсэн үедээ Бурханд үйлчлэх шаардлагыг хангах болно. Та нар Түүнд үйлчлэх үед Бурхан та нарын сүнслэг нүдийг гэгээрүүлж, Түүний ажлын тухай илүү их ойлголттой болж, үүнийг илүү тодорхойгоор харах боломжийг та нарт олгоно. Чи энэ бодит байдалд орох үед чиний туршлага илүү гүнзгий, бодит болох ба ийм туршлагатай хүн бүхэн чуулгануудаар алхаж ах эгч нарыг хангах чадвартай болно, бусдын давуу талаар өөрсдийн муу талыг нөхөж, сүнсэндээ илүү их мэдлэгийг олж авна. Зөвхөн энэ үр дүнд хүрснийхээ дараа л та нар Бурханы хүсэлд үйлчлэх чадвартай болж өөрийнхөө үйлчлэлийн явцад Бурханаар төгс болгуулна.
     Бурханд үйлчилдэг хүмүүс нь Бурханы ойр дотнын хүмүүс байх ёстой, тэд Бурханаар хайрлагдах ёстой ба Бурханд туйлын үнэнч байх чадвартай байх ёстой. Чи хүмүүсийн ард эсвэл тэдний урд ажиллаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы өмнө Бурханы баяр баяслыг олж авч чаддаг, Бурханы өмнө чи бат зогсох чадвартай, бусад хүмүүс чамд хэрхэн хандаж байгаагаас үл хамааран үргэлж өөрийн замаар алхаж, Бурханы ачаанд бүх анхаарлаа хандуулж чаддаг байх ёстой. Зөвхөн энэ хүн л Бурханы ойр дотнын хүн юм. Бурханы ойр дотнын хүмүүс Бурханы агуу даалгаврыг, Бурханы ачааг авсан учир Түүнд шууд үйлчлэх чадвартай, тэд Бурханы зүрх сэтгэлийг өөрийнх юм шиг, Бурханы ачааг өөрийнх юм шиг авах чадвартай бөгөөд тэд хожмын авах гээхийг эс хайхардаг: Тэд хожим юу ч олж долоохгүй байсан ч Бурханыг хайрлах сэтгэлээр Бурханд үргэлж итгэдэг. Иймээс ч энэ төрлийн хүмүүс Бурханы ойр дотнын хүн. Бурханы ойр дотнынхон бол мөн Түүний итгэмжлэгдсэн хүмүүс; зөвхөн Бурханы итгэмжлэгдсэн хүмүүс л Түүний тайван бус байдал болоод Түүний хүслүүдээс хуваалцаж чадна, мөн хэдий тэдний махан бие өвдөмтгий, сул дорой ч гэсэн тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд өөрсдийн хайрладаг зүйлийг орхиж, өвдөлтийг тэсвэрлэх чадвартай. Бурхан эдгээр хүмүүст илүү их ачааг өгдөг ба Бурханы хийх хэрэгтэй зүйлс эдгээр хүмүүсээр илэрхийлэгддэг. Иймээс эдгээр хүмүүс нь Бурханаар хайрлагддаг, тэд Бурханы үйлчлэгчид, Түүний зүрх сэтгэлийн төлөө явдаг хүмүүс бөгөөд зөвхөн ийм хүмүүс л Бурхантай хамт удирдаж чаддаг. Чи жинхэнээсээ Бурханы ойр дотнын хүн болох яг тэр үед Бурхантай хамт удирдана.
    Есүс өөрийн хувийн төлөвлөгөө, тооцоогүйгээр Бурханы хүсэлд бүрэн анхаарлаа хандуулсан учраас Бурханы даалгаврыг буюу бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх чадвартай байсан. Тэрээр мөн Бурханы ойр дотнын хүн буюу Бурхан Өөрөө байсан, үүнийг та бүхэн маш сайн ойлгож байгаа байх. (Үнэндээ Тэр бол Бурхан Өөрөө байсан бөгөөд Бурханаар гэрчлэгдсэн; Үүнийг тодруулах үүднээс Би Есүсийн энэ баримтыг дурдав.) Тэрээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлыг хамгийн төвд тавих чадвартай, үргэлж тэнгэрлэг Эцэгтээ залбирдаг, тэнгэрлэг Эцгийнхээ хүслийг эрэлхийлдэг байсан. Тэр залбиран, хэлэхдээ: “Бурхан Эцэг минь! Миний санааны дагуу үйлдэлгүй харин Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Өөрийн төлөвлөгөөний дагуу үйлд. Хүн сул дорой байж болно, гэхдээ яагаад Та түүнд анхаарал тавих ёстой гэж? Хүн Таны алган дахь шоргоолж шиг атал Та хэрхэн түүнд анхаарал хандуулна вэ? Зүрх сэтгэлдээ Би зөвхөн Таны хүслийг гүйцэлдүүлэхийг л хүсэж байна, мөн Та Өөрийн зорилтуудын дагуу Надад хийх тэр бүх зүйлсийг Би хийх болно.” Иерусалим руу хүрэх замд, Есүс шаналлыг мэдэрсэн, яг л хутга Түүний зүрх сэтгэлд мушгиран зоогдсон мэт, гэвч Өөрийн үгнээс буцах өчүүхэн төдий ч бодол Түүнд байгаагүй; Түүнийг цовдлол руу урагшлуулах хүчирхэг хүч үргэлж Түүнийг албадаж байсан. Эцэст нь Тэр загалмайд хадагдаж нүгэлт махан биеийн нэгэн адил болсон, хүн төрөлхтөнг золин аврах ажлаа гүйцэлдүүлээд, мөн үхэл ба Үхэгсдийн орны дөнгийг давсан. Түүний өмнө мөнх бус байдал, там, Үхэгсдийн орон өөрсдийн хүч чадлаа алдаж, Түүнд ялагдсан. Тэр гучин гурван жил амьдарсан, Тэрээр тухайн үед Бурханы ажлын дагуу Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үргэлж бүх чадлаараа хийсэн, Тэрээр өөрийн хувийн ашиг эсвэл алдагдлыг хэзээ ч бодож үзээгүй ба Эцэг Бурханы хүслийг үргэлж бодож байсан. Иймээс Түүнийг баптисм хүртсэний дараа, Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнд ихэд тааламжтай байна” гэж хэлсэн юм. Түүний Бурханы өмнөх үйлчлэл Бурханы хүсэл зорилготой нийцэж байсан учраас, Бурхан бүх хүн төрөлхтнийг золин аврах хүнд хэцүү ачааг Түүний мөрөн дээр тавьж, Түүнийг явуулж үүнийг гүйцэлдүүлсэн, Тэр шаардлага хангасан бөгөөд чухал ажлыг дуусгах эрхтэй байсан. Амьдралынхаа туршид Тэрээр Бурханы төлөө хэмжээлшгүй их зовлонг туулж, Сатанаар тоо томшгүй олон удаа тэнсүүлсэн, гэсэн ч Тэр хэзээ ч мохоогүй. Бурхан Түүнд итгэсэн учраас ийм даалгавар өгсөн, мөн Түүнд хайртай учраас Бурхан биечлэн ийнхүү хэлсэн: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнд ихэд тааламжтай байна.” Тухайн үед зөвхөн Есүс энэхүү даалгаврыг биелүүлж чадах байсан ба энэ нь Нигүүлслийн эрин үед бүх хүн төрөлхтнийг золин аврах Түүний ажлыг Бурхан гүйцээсний нэг хэсэг нь байсан.
      Хэрэв та нар Есүстэй адилаар Бурханы ачаанд бүх анхаарлаа хандуулж, махан биеэсээ татгалзах чадвартай бол, Бурхан Өөрийн чухал даалгаврыг та нарт итгэл хүлээлгэн өгөх болно, тэгээд та нар Бурханд үйлчлэх нөхцөлийг хангах болно. Зөвхөн ийм нөхцөл байдалд та нар Бурханы хүслийг гүйцэлдүүлж, Түүний даалгаварыг гүйцэтгэж байна гэж хэлж зүрхэлнэ, зөвхөн тэр үед л та нар Бурханд бодитоор үйлчилж байна гэж хэлж зүрхэлнэ. Есүсийн жишээтэй харьцуулбал, чи өөрийгөө Бурханы ойр дотнын хүн гэж хэлж зүрхлэх үү? Чи Бурханы хүслийг гүйцэлдүүлж байна гэж хэлж зүрхлэх үү? Чи үнэхээр Бурханд үйлчилж байна гэж хэлж зүрхлэх үү? Хэрвээ өнөөдөр чи Бурханд үйлчлэх ийм үйлчлэлийг ойлгохгүй бол чи өөрийгөө Бурханы ойр дотнын хүн гэж хэлж зүрхлэх үү? Хэрвээ чи Бурханд үйлчилдэг гэж хэлбэл, чи Түүний эсрэг доромжлол үйлдэж байгаа биш гэж үү? Энэ тухай бод: Чи Бурханд үйлчилж байна уу, эсвэл өөртөө үйлчилж байна уу? Чи Сатанд үйлчилдэг боловч зөрүүдлэн Бурханд үйлчилдэг гэж хэлж байна–ингэснээр чи Бурханыг доромжилж байгаа хэрэг биш үү? Миний ард талд байгаа олон хүмүүс байр суурийн ерөөлд шунахайрдаг, тэд хоолоор өөрсдийгөө цатгадаг, унтах дуртай ба махан биедээ бүх анхаарлаа хандуулдаг, махан бие гарах гарцгүй болохоос үргэлж айдаг. Тэд өөрсдийнхөө жирийн үйлдлийг чуулган дээр хийдэггүй, үнэгүй идэж, эсвэл ах эгч нарыг Миний үгсээр сургадаг, тэд өндөрт зогсоод бусдыгаа захирдаг. Эдгээр хүмүүс үүнийгээ Бурханы хүслийг гүйцэлдүүлж байна гэж хэлсээр байдаг, тэд үргэлж өөрсдийгөө Бурханы ойр дотнын хүн гэж хэлдэг, энэ нь утгагүй хэрэг биш гэж үү? Хэрвээ чи зөв санаа зорилготой атлаа Бурханы хүсэлд үйлчлэх чадваргүй бол чи мулгуу юм; харин чиний санаа зорилго буруу атал чи өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж хэлсээр байвал чи Бурханыг эсэргүүцдэг нэгэн тул Бурханаар шийтгэгдэх учиртай! Би ийм хүмүүсийг огт өрөвдөхгүй! Бурханы гэрт тэд үнэгүй идэж, мөн үргэлж махан биеийн тав туханд шунаж, Бурханы хүсэл сонирхолыг хайхардаггүй; тэд үргэлж өөрсдөдөө сайн зүйлсийг эрж хайж, Бурханы хүсэлд ямар ч анхаарал хандуулдаггүй ба тэдний хийдэг бүхэн нь Бурханы Сүнсээр ажиглуулахгүй байх явдал, тэд үргэлж ах эгч нарын эсрэг явуулга болон хуйвалдаан хийдэг, хоёр нүүртэй, яг л усан үзмийн тариалан дээр үргэлж гишгэчиж усан үзэм хулгайлдаг усан үзмийн тариалангийн үнэг шиг. Ийм хүмүүс Бурханы ойр дотны хүн байж чадах уу? Чи Бурханы ерөөлийг хүлээн авахад тохирох уу? Чи өөрийн амь болон чуулганд ямар ч хариуцлага хүлээдэггүй, чи Бурханы үүрэг даалгаврыг хүлээн авахад тохирох уу? Та нар шиг хүнд хэн итгэж зүрхлэх вэ? Чамайг ингэж үйлчлэхэд Бурхан чамд илүү их ажил даалгах уу? Чи аливаа зүйлсийг саатуулаагүй юу?
       Би ингэж хэлж байгаагийн учир нь Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэхийн тулд ямар нөхцөлүүдийг биелүүлэх ёстойг та нарт мэдүүлэхийн тулд юм. Хэрвээ та нар Бурханд өөрийн зүрх сэтгэлийг өгөхгүй, яг л Есүс шиг Бурханы хүслийг бодох биш бол Бурханы итгэлийг олж чадахгүй, харин ч эцэстээ Бурханаар шүүгдэх болно. Магадгүй өнөөдөр ч гэсэн, Бурханд үйлчлэхдээ чи үргэлж Бурханыг мэхлэх санаа агуулж байж болно, гэхдээ Бурхан чамайг анхааралдаа авах болно. Товчоор хэлбэл, өөр бусдаас үл хамааран хэрвээ чи Бурханыг хуурвал өршөөлгүй хахир хатуу шийтгэл чам дээр ирэх болно. Та нар зүгээр л үнэнч шударга байдлаа хуваалгүй Бурханд эхлээд зүрх сэтгэлээ өгч Түүнд үйлчлэх зөв зам руу орсон явдлаа ашиглах нь зүйтэй. Та нар Бурханы өмнө эсвэл бусад хүмүүсийн өмнө байгаа эсэхээс үл хамааран чиний зүрх сэтгэл үргэлж Бурхантай нүүр тулж байх ёстой ба чи Бурханыг яг л Есүс шиг хайрлахаар шийдсэн байх ёстой. Энэ аргаар Бурхан чамайг төгс төгөлдөр болгоно, ингэснээр чи Түүний зүрх сэтгэлийн төлөө явдаг, Бурханы үйлчлэгч болно. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хүсэж байгаа бол, мөн чиний үйлчлэл Түүний хүсэлтэй нийцэж байхыг хүсэж байгаа бол Бурханд итгэх итгэлийн талаарх өмнөх ойлголтуудаа өөрчлөх ёстой, мөн Бурханд үйлчилж байсан арга замаа өөрчлөх ёстой, ингэснээр чи илүү ихээр Бурханаар төгс болгуулна; ийм байдлаар Бурхан чамайг орхихгүй, мөн чи яг л Петр шигээр, Бурханыг хайрладаг хүмүүсийн тэргүүн эгнээнд байх болно. Хэрвээ чи гэмшихгүй хэвээр үлдвэл Иудас шиг төгсгөлтэй учрах болно. Үүнийг Бурханд итгэдэг бүх хүмүүс ойлгох ёстой.

      Эзэн Есүс хэлсэн ны: Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй. ИОХАН(5:39-40) АБ2004
      Төгс хүчит Бурхан ингэж хэлэв-“Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу эсвэл Библи үү? Яагаад Бурханы ажил Библийн дагуу байх ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй гэж үү? Бурхан Библийг орхиж өөр ажил хийж чадахгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний дагалдагчид Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Тэр Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад Тэр ирснийхээ дараа Амралтын өдрийг сахилгүй харин үүний оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж дарс уусан бэ? Энэ бүхэнд нь Хуучин Гэрээний тушаалууд үгүй байгаа биш үү? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг хүндэлсэн бол Тэр яагаад эдгээр ёс заншлыг үл тоосон бэ? Бурхан эсвэл Библийн аль нь нэгдүгээрт байдгийг та нар мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн байснаараа Тэр мөн Библийн Эзэн байхгүй гэж үү?” "Үг нь махбодоор илэрсэн" номоос

No comments:

Post a Comment