19/09/2017

Зүүний Аянга-ГОЁ ЗУРАГ

    Хүний амьдрал дахь зургаан уулзвар


Бүтээгчийн урьдаас тогтоосон үйл явдал болон бүх зүйлст ямар ч хүч оролцож эсвэл үүнийг өөрчилж чадахгүй гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөд хүрдэг,Эдгээр тэнгэрлэг хууль, дүрэм журмын дор хүмүүс болон бүх зүйлс үеэс үед амьдарч, өсөн үрждэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ биелэл биш гэж үү? Хэдийгээр бодит хуулиудаас хүн, бүх үйл явдал болон бүх зүйлийн төлөөх Бүтээгчийн дээд эрх болон Түүний зохион байгуулалтыг хардаг боловч орчлон ертөнцийг захирах Бүтээгчийн дээд эрхийн зарчмыг хэчнээн хүн ойлгож чадах вэ? Хэр олон хүн, өөрсдийнх нь хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрх болон зохицуулалтыг үнэхээр мэдэж, ухаарч, хүлээн зөвшөөрч, дагаж чадах вэ? Бүх зүйлийг захирах Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэнд итгэснээр, Бүтээгч мөн хүний амьдралын хувь заяаг захирдаг гэдэгт хэн үнэхээр итгэж, хүлээн зөвшөөрдөг вэ? Хүний хувь заяа Бүтээгчийн гарт байдаг гэсэн баримтыг хэн үнэхээр ухаарч ойлгож чадах вэ? Тэрээр хүн төрөлхтний хувь заяаг удирдан хянадаг хэмээх баримттай нүүр тулах үедээ хүн төрөлхтөн Бүтээгчийн дээд эрхийн талаар ямар хандлага баримтлах ёстой вэ гэдэг нь одоо энэхүү баримттай тулгараад байгаа хүн бүхний өөрсдийнх нь гаргах учиртай шийдвэр юм.”

  "Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл"-ээс   



No comments:

Post a Comment