12/09/2017

Бүх хүн төрөлхтний хувь тавиланг Бурхан захирдаг

Төгс Xүчит Бурханы үг |Бүх хүн төрөлхтний хувь тавиланг Бурхан захирдаг


Хүн төрөлхтний төлөөлөл болон Христийн шашинтны үнэн сүсэгт гишүүд болохын хувьд, бид өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы хийж буй үйл хэргийн биелэлтэнд зориулах нь бидний үүрэг, хариуцлага юм. Бидний бүх бие Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршин буй зүйл билээ. Хэрвээ бидний оюун санаа, бие махбод Бурханы даалгасан зүйл болоод хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол, Бурханы даалгасан зүйлийн төлөө тарчлан зовсон хүмүүс болон бидэнд бүхнийг бий болгож өгсөн Бурханд бидний сүнс ямар ч үнэ цэнэгүй.
Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, Тэр энэ хүн төрөлхтнийг бүтээсэн. Цаашилбал, эртний Грекийн соёл, хүний иргэншлийн архитектур нь Бурхан байсан. Зөвхөн Бурхан хүн төрөлхтнийг тайтгаруулж, зөвхөн Бурхан энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй анхаарал тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салгашгүй зүйл бөгөөд хүний түүх болон ирээдүй нь Бурханы захиралтаас бас салшгүй. Хэрвээ та нар жинхэнэ Христийн шашинтан бол, аливаа улс, гүрний сэргэн мандалт, доройтол нь Бурханы зохицуулганы дагуу явагддаг гэдэгт эргэлзээгүйгээр итгэж байгаа биз ээ. Бурхан л ганцаараа улс, үндэстний хувь тавиланг мэддэг ба ганцаараа л хүн төрөлхтний амьдралын үйл явцыг зохицуулдаг. Хэрвээ хүмүүс, улс, гүрнүүд сайн сайхан хувь тавиланг өөрсөддөө хүсэж байгаа бол, хүмүүс Бурханы өмнө бөхийж, Түүнийг бишрэн шүтэж, гэмшиж, Түүнийг хүлээн авах ёстой. Үгүй бол хүмүүсийн хувь тавилан, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.
Ноагийн бүхээг барьдаг үеийн цаг хугацаа руу эргэн харвал, Хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ивээлээс алдуурсан, Бурханы анхаарлаас гарсан, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэл, гэгээгүйгээр харанхуйд амьдарч байсан. Тиймээс тэд угийн чанарын хувьд завхаралд автан, үзэшгүй доройтмол байдалтай байсан юм. Тэд ийм байдалтай байснаасаа болж Бурханы амлалтыг хүлээж авч чадаагүй; тэд Бурханы дүрийг харах, Бурханы дуу хоолойг сонсох чадамжгүй байсан. Бурханыг орхисон байсан учраас Түүний өгсөн зүйлсээс татгалзаж, Түүний сургаалыг мартчихсан. Тэдний зүрх, сэтгэл Бурханаас улам, улам холдсоор ухамсраа, хүн чанараа алдаж, улам эвдрэн, хорон санаатай болцгоосон. Тиймээс үхэл рүүгээ ойртож, Бурханы уур хилэн, шийтгэл дор унасан. Зөвхөн Ноа л Бурханыг шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дууг сонсож, Түүний зааврыг сонсож чадсан. Ноа Бурханы үгийн дагуу бүхээг барьж, бүх амьтдыг цуглуулсан. Ингэж Бүх зүйл бэлэн болсны дараа, Бурхан дэлхийд сүйрлийн гамшгийг эхлүүлсэн байдаг. Ноа Еховаг шүтэж, муугаас зайлсныхаа ачаар өөрийгөө болон гэр бүлийн долоон гишүүнээ гамшгийн аюулаас аварсан.
Харин өнөө үе рүү хар л даа: Бурханыг шүтэн мөргөж муугаас зайлах, Ноа шиг ийм зөв шударга хүмүүс ховорджээ. Харин өнөөгийн төгсгөлийн эрин үед, Бурхан хүн төрөлхтөнд өршөөнгүй байсаар л, хүмүүсийг хэлтрүүлсээр л байна. Бурхан Өөрийг нь илрэхийг хүсэн хүлээсэн хүмүүсийг хайдаг. Тэр Өөрийнх нь үгийг сонсох чадвартай, Түүний даалгаварыг мартаагүй, өөрсдийн зүрх сэтгэл, бие махбодыг Түүнд зориулж чадах хүмүүсийг хайдаг. Тэр Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай, Түүнийг эсэргүүцдэггүй хүмүүсийг хайсаар байдаг. Хэрвээ Бурханд ямар нэг саадгүйгээр биеэ зориулж байгаа бол, Бурхан та бүхэнд дуртайяа Өөрийнхөө ивээлийг илгээх болно. Та бүхэн нэр хүндтэй, нийгмийн байдал өндөр, маш өргөн мэдлэгтэй, олон эд хөрөнгийн эзэмшигч, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл Бурханы дуудлага, Түүний даалгасан зүйлийг биелүүлэхэд чамд саад болохгүйгээр Бурханы чамаар хийлгэхийг хүссэн зүйлийг хийвэл, тэдгээр хийсэн бүхэн чинь дэлхийд чухал ач холбогдолтой хийгээд хүн төрөлхтний хувьд хамгийн зөв шударга үйлс болох болно. Хэрвээ өөрийн нийгмийн байдал, өөрийн зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал, та нарын хийсэн бүхэн хараагдаж, Бурхан жигших болно. Магадгүй чи ерөнхийлөгч, эрдэмтэн, пастор, ахлагч байж болно. Гэхдээ та нарын үүрэг хэр өндөр байхаас үл хамааран, зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдвал, үргэлж бүтэлгүйтэж, Бурханы ивээлээс хагацах болно. Яагаад гэвэл Бурхан та нарын хийж байгаа юуг ч хүлээн зөвшөөрдөггүй. Мөн хэн нэгний ажлыг ариун шударга үйлс, хүн төрөлхтний төлөө ажиллаж байна гэж авч үздэггүй. Иймд Тэр Мэдлэг, хүч чадлыг ашиглан хийж байгаа зүйл бүр чинь бусад хүмүүсийг Бурханы хамгаалалтаас салгах, Бурханы ивээлийг үгүйсгэхэд хүргэнэ хэмээх болно. Тэр та бүхнийг, бусад хүмүүсийг харанхуй, үхэл рүү, Бурхан болон Түүний ивээл үгүй хязгааргүй оршихуйн эхлэл рүү хөтөлж байна хэмээн хэлэх болно.
Хүмүүс нийгмийн шинжлэх ухааныг хөгжүүлж эхэлснээс хойш, хүмүүсийн оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Шинжлэх ухаан, мэдлэг зэрэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон. Үүнээс шалтгаалан хүмүүст Бурханыг шүтэх хангалттай орон зай, таатай нөхцөл үлдээгүй. Хүмүүсийн зүрхэн дэх Бурханы байр суурь урьд хожид байгаагүйгээр доройтсон. Зүрхэндээ Бурханыг багтаах орон зайгүй хүмүүсийн ертөнц харанхуй, итгэл найдварүгүй хоосон билээ. Иймээс ч хүмүүсийн оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд Бурхан хүнийг бүтээсэн гэсэн үнэнтэй тэрсэлдэн олон нийгмийн шинжлэх ухаанчид, түүхчид, улс төрчид нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг гаргаж ирсэн билээ. Ингээд, Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг байсан хүмүүсийн тоо буурч, хувьслын онолд итгэгчдийн тоо олширсон юм. Хуучин гэрээний үеийн Бурханы ажлын баримтыг, Түүний үгсийг олон хүн үлгэр, домог мэтээр харж эхэлсэн. Хүмүүс зүрхэндээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, үүгээр ч зогсохгүй Бурхан оршдог болоод Тэрээр бүхнийг захирдаг гэдгийг ч хайхрахаа байсан. Хүний амьд гарах, улс орны хувь заяа тэдэнд чухал биш болсон. Хүмүүс идэх, уух, таашаал авахад хэт татагдсан хоосон орчлонд амьдардаг. ...Цөөхөн хүмүүс л Бурхан өнөөдөр хаана үйл хэргээ гүйцэтгэж яваа бол, хүн төрөлхтний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байгаа бол гэдэг дээр анхаарлаа хандуулж байна. Тиймээс, хүний иргэншил нь өөрийн эрхгүй хүний хүсэлд нийцэх чадваргүй болж, олон хүмүүст ийм ертөнцөд амьдрах нь хорвоог орхисон хүмүүсээс ч илүү зовлонтой санагдах болсон. Өндөр соёл, иргэншил хөгжсөн байсан орнуудын хүмүүс хүртэл ингэж гоморхож байна. Бурханы зааварчилгаагүйгээр, хүн төрөлхтний иргэншлийг авч үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар асар ихээр толгойгоо гашилгасан ч, тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрхэн дэх хоосролыг дүүргэж чадахгүй, ямар ч хүн хүмүүсийн амь болж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүмүүсийг энэхүү хоосорсон мэдрэмжээс чөлөөлж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйлс хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгнө. Эдгээр зүйл байсан ч, хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосоор байх болно. Эдгээр зүйлс хүний хайгуул хийх хүсэл, дурыг зогсоохгүй. Хүнийг Бурхан бүтээсэн учраас, утга учиргүй золиослол, хүмүүсийн эрэл хайгуул нь илүү их зовлон бэрхшээлд л хөтөлнө. Хүмүүс байнгын айдаст автаж, хүн төрөлхтний ирээдүйтэй хэрхэн тулахаа мэдэхгүй, урьдах замаа хэрхэн дагахаа мэдэхгүй. Хүн бүр шинжлэх ухаан, мэдлэгээс айх цаг ирэх ба энэхүү айдас нь мөнөөх хоосон мэдрэмжийг бүр ч илүүтэйгээр төрүүлэх болно. Энэ ертөнцөд, чөлөөтэй оронд эсвэл хүний эрх зөрчигддөг оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран, та бүхэн хүн төрөлхтний хувь тавилангаас зугтаж чадахгүй. Хэдийгээр чи захирагч эсвэл захирагдагч аль нь ч байсан хүн төрөлхтний хувь тавилан, нууц, хүрэх газрыг эрэлхийлэх хүслээс үнэхээр зугтаж чадахгүй. Та бүхэн хий хоосны тэр цөхөрсөн мэдрэмжээс бүр ч зугтаж чадахгүй. Бүх хүмүүст нийтлэг байдаг ийм үзэгдлийг социологичид нийгмийн үзэгдэл гэдэг, гэвч энэ асуудлыг шийдэх ямар ч агуу хүн одоохондоо гарч ирээгүй л байна. Юу ч болсон бай хүн бол хүн л юм. Бурханы байр суурь болон амийг ямар ч хүнээр орлох боломжгүй. Хүн төрөлхтөн зөвхөн хүн бүр эрх тэгш, чөлөөтэй, сайн тэжээгдэх тийм шударга нийгмийг шаарддаггүй, харин Бурханы аврал болон Түүний хүмүүст өгсөн амийг шаарддаг. Зөвхөн Бурханы авралыг, Түүний өгсөн амийг хүртсэн үед л хүний хэрэгцээ, хайгуул хийх хүсэл, нөгөөх хоосон мэдрэмж зэрэг нь шийдэгдэх боломжтой болдог. Хэрвээ улс орон, үндэстэний хүмүүс Бурханы аврал халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс үндэстэн сүйрэл, харанхуйн замаар замнаж, Бурханаар устгагдах болно.
Магадгүй чиний амьдарч байгаа улс дээшлэн дэвжиж байгаа байж болно. Гэхдээ чи өөрийн иргэд, хүмүүсийг Бурханаас улам холдохыг нь зөвшөөрвөл, улс чинь аяндаа Бурханы ивээлээс хагацаж байгааг харах болно. Улсын чинь соёл иргэншил улам дордож, тун удалгүй хүмүүс Бурханы эсрэг босож, Тэнгэрийг хараах болно. Улсын хувь заяа өөрийн эрхгүй сүйдэх болно. Бурханы нөлөөллөөр хүчтэй гүрнүүд Бурханаар хараагдсан тэдгээр улстай харьцаж, магадгүй тэднийг газрын хөрснөөс арчих болно. Улс орны дэвшил, доройтол нь тухайн орны удирдагчид Бурханд шүтэж байна уу, ард иргэд нь Бурхантай ойр байж, тахин шүтэж байна уу гэдгээс хамаардаг. Гэвч, өнөөгийн сүүлийн эринд, Бурханыг шүтдэг, Түүнийг жинхэнээсээ хайдаг хүмүүс цөөрсөн учраас, Христийн шашин улсын албан ёсны шашин болсон орнуудад л Бурхан онцгой дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа юм. Бурхан тэднийг дэлхийн харьцангуй зөв шударга эгнээ болгохын тулд хамтад нь цуглуулж, харин үнэн Бурханд сүсэглэдэггүй, шашингүй үзэлтэй орнууд зөв шударга орнуудын эсрэг болсон юм. Ингэснээр, Бурхан зөвхөн хүмүүсийн дунд ажиллах хэсэгхэн газартаа болоод зогсохгүй ариун шударга эрх мэдлийг мөрдөх улс, орныг олж авна, ингэж Бурханыг эсэргүүцдэг тэдгээр улс оронд хориг хязгаарлалт авах юм. Энэ зүйлийг хийсэн ч Бурханыг шүтэхээр ирэх хүмүүс цөөхөн байсаар л байна. Юунаас болсон бэ гэвэл, хүмүүс Бурханаас хэтэрхий холдчихсонд, хүмүүсийн бодолд Бурхан үгүй болоод урт удаан хугацаа өнгөрсөнд байгаа юм. Ариун шударгыг эрхэмлэдэг, зөв шударга биш байдлаас татгалздаг тийм орнууд л дэлхий дээр үлдэнэ. Гэвч энэ нь Бурханы хүслээс их холдсон бөгөөд ямар ч орны удирдагчид ард иргэдийг нь Бурхан захирахыг хүсэхгүй, ямар ч улс төрийн нам хүмүүсээ Бурханы төлөө цуглуулахгүй. Бурхан улс орны, үндэстнүүдийн, захирагч намууд, тэр ч бүү хэл хүн бүрийн зүрхэнд багтах зайгаа алдчихсан. Хэдийгээр ариун шударга хүчин дэлхий дээр оршиж байгаа боловч тэдний зүрхэнд Бурхан орон зайгүй болсон ноёрхол нь хэврэг юм. Бурханы ивээлгүйгээр, улс төрийн талбар эмх замбараагаа алдаж, дайралтанд эмзэг болох болно. Хүн төрөлхтний хувьд, Бурханы ивээлд багтахгүй байна гэдэг Нарны гэрэлгүй байхтай адил. Улс гүрний удирдагчид хичнээн их хүмүүсийнхээ төлөө чармайснаас үл хамааран, хичнээн олон удаа ариун шударгын хурал хийсэн ч, аль нь ч аливааг эргүүлж, хүний хувь тавиланд өөрчлөлт хийж чадахгүй. Ард иргэд нь сайн хооллож, ундалдаг, сайхан хувцасладаг, хамтдаа эв найрамдалтай, харилцаа сайтай байвал сайн орон гэж хүмүүс боддог. Гэвч Бурхан тэгэж боддоггүй. Ард иргэд нь Бурханд итгэдэггүй л бол Бурхан тэр улсыг байхгүй болгох болно. Хүний харах өнцөг Бурханыхаас маш их зөрдөг. Хэрвээ улсын тэргүүн Бурханыг шүтдэггүй бол, уг орны хувь заяа эмгэнэлтэй байх буюу тэдэнд хүрэх газар гэж үгүй.
Бурхан хүн төрөлхтний улс төрийн хэрэгт оролцдоггүй ч, улс, үндэстний хувь заяаг удирддаг. Бурхан энэ дэлхийг, бүхэл ертөнцийг удирддаг. Хүний хувь заяа, Бурханы төлөвлөгөө нь нарийн уялдаа холбоотой. Ямар ч хүн, улс үндэстэн Бурханы дээд эрхээс чөлөөлөгдөж чадахгүй. Хэрвээ хүн өөрийнхөө хувь тавиланг мэдэхийг хүсвэл, Бурханы өмнө ирэх ёстой. Бурхан Өөрийг нь шүтдэг хүмүүсийг өөд нь татаж, эсэргүүцэж, үгүйсгэдэг хүмүүсийг доройтуулж, мөхөөх болно.
Бурхан Содомд сүйрлийг авчирч, Лотын эхнэр хэрхэн давсан багана болон хувирсан тухай Библийн зарим хэсгийг санацгаая. Ниневегийн хүмүүс хэрхэн үнс, тааран шуудайнд нүгэлээ намачилсныг, 2000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг загалмайд хадсаны дараа тэдэнд юу тохиолдсоныг санаарай. Иудейчүүд Израилиас хөөгдөж дэлхийн улсуудаар тархсан билээ. Олон иудейчүүд хядагдаж, Иудей үндэстэн бүхэлдээ урьд хожид байгаагүй сүйрлийн бай болсон. Тэд Бурханыг загалмайд хадаж, аймшигтай гэмт хэрэг хийсэн, ингээд Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөө төлөөс төлж, хариуцлага хүлээсэн. Тэд Бурханыг яллаж, голсон. Тэдэнд ингээд нэг л хувь тавилан үлдсэн. Энэ бол Бурханы шийтгэл. Энэ бол тэдний удирдагчид ард түмэндээ авчирсан гашуудам үр дүн, гамшиг билээ.
Өнөөдөр, Бурхан Өөрийн үйл хэргийг хийхээр дэлхий дээр эргээд ирчихсэн байгаа. Түүний эхний зогсоол бол дарангуйлагчдын цуглараан болсон газар: Хятад буюу шашингүй үзлийн бат бэх цайз юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ үеэр, Бурхан бүх талаараа Хятадын захиргааны намын гол бай болсон. Бурханыг маш ихээр зовоож, Түүнийг багтах зайгүй болгосон. Үүнээс үл хамааран, Бурхан Өөрийнхөө ажлыг хийсээр байна. Тэр Өөрийн дуу хоолойг ашиглан, сайн мэдээг тарааж байна. Бурханы төгс хүчнийг хэн ч төсөөлж чадахааргүй. Бурханыг дайсан гэж үздэг Хятадад, Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин, Бурхан хүн бүрийг нэг бүрчлэн аврахыг чадахаараа хичээж байгаа тул илүү олон хүмүүс Бурханы ажлыг, үгийг хүлээн зөвшөөрсөн. Ямар ч орон, ямар ч хүч Бурханы замд саад болохгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад болж байгаа хүмүүс, Түүний үгийг хүлээж авахгүй байгаа хүмүүс, Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж байгаа хүн бүр Түүний шийтгэлийг амсах болно. Бурханы ажлыг эсэргүүцсэн хүмүүс там руу илгээгдэнэ. Бурханы ажлыг үзэн яддаг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцсэн ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино. Би бүх үндэстэн, улс орон, аж үйлдвэрүүдийг Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы ажлыг ажиглаж, хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулж, Бурханыг хамгийн ариун, хүндэт, хамгийн дээд, зөвхөн хүн төрөлхтний дунд шүтэгддэг нэгэн болгож, бүх хүн төрөлхтнийг Бурханы ерөөл дор яг л Еховагийн амлалтаар Абрахамын үр удам амьдарсан шиг, Едений цэцэрлэгт Адам, Ева хоёр амьдарсан шиг амьдрах боломж олгохыг яаруулж байна.
Бурханы ажил бол далайн давалгаа огцом өндөрсөхтэй ижил. Хэн ч Түүнийг саатуулж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Зөвхөн Бурханы үгийг анхааралтайгаар сонссон, Түүнийг эрэлхийлдэг, Түүний алхааг дагадаг хүмүүс л Түүний амлалтыг хүлээн авах болно. Харин бусад хүмүүс нь сүйрлийн бай болж, шийтгэлээ хүртэцгээх болно.
                                                               "Үг нь махбодоор илэрсэн" номоос 

                              Зүүний Аянга |Төгс Xүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Xүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.   

No comments:

Post a Comment