Хүн Сатаны нөлөөнөөс гарахааргүйгээр гинжлэгдэн, харанхуйн нөлөөний бүрхүүл дор амьдарсаар ирсэн. Сатанаар боловсруулагдсаны дараа хүний зан чанар нь улам их ялзармал болсоор байгаа. Өөрөөр хэлбэл, хүн байнга сатаны ялзармал зан чанартайгаа амьдардаг ба Бурханыг жинхэнээсээ хайрлаж чаддаггүй. Иймээс, хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсвэл тэр өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө чухалд тавьдаг байдал, их зан, бие тоосон байдал болон Сатаны зан чанарт хамаарагддаг дуртай зүйлсээ хаях ёстой. Үгүй бол, хүний хайр нь ариун бус хайр, бүхэлдээ Сатаны хайр бөгөөд Бурханы зөвшөөрлийг хүлээн авч яасан ч чадахгүй. Хэрэв хүнийг шууд төгс болгож, хариуцаж, эвдэж, засаж, сахилга батжуулж, гэсгээж эсвэл Ариун Сүнсээр цэвэршүүлэхгүй бол хэн ч Бурханыг жинхэнээсээ хайрлаж чадахгүй. Чиний зан чанарын нэг хэсэг Бурханыг төлөөлж байгаа болохоор Бурханыг үнэхээр хайрладаг гэж чи хэрвээ хэлбэл чи биеэ тоосон үг хэлдэг нэгэн бөгөөд солиотой хүн юм. Тийм хүмүүс бол Тэргүүн тэнгэрэлч! Хүний төрөлхийн чанар Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Хүний амьдран харуулж байгаа байдал Бурханаар зөвшөөрөгдөхөөс өмнө тэр Бурханд төгс болгогдохоор дамжуулан үүнийгээ хаяж, дараа нь Бурханы хүслийг анхаарч, ханамжуулж, Ариун Сүнсний ажлыг дамжих ёстой. Хүн Ариун Сүнсээр ашиглагдаж байгаа л биш бол бие махбодтой амьдарч байгаа хэн ч Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Гэхдээ, тийм хүний зан чанар болон түүний амьдран харуулж байгаа байдлыг ч гэсэн Бурханыг бүрэн төлөөлж байгаа гэж хэлж болохгүй; түүний амьдран харуулалт Ариун Сүнсэнд захирагдаж байгаа л гэж хэлж болно. Тийм хүний зан чанар Бурханыг төлөөлж чадахгүй.
Хэдийгээр хүний зан чанар Бурханаар урьдчилан тодорхойлогддог – энэ нь маргаангүй бөгөөд үүнийг эерэг зүйл гэж үзэж болох боловч–энэ нь Сатанаар боловсруулагдсан. Тийм учраас хүний бүх зан чанар нь Сатаны зан чанар юм. Бурхан зан чанарын хувьд Өөрийн ажилдаа эрс шулуун байдаг ба тэр ч бас ингэж ажилладаг; түүнд ч бас ийм төрлийн зан ааш байдаг, иймээс түүний зан чанар Бурханыг төлөөлдөг гэж хүн хэлж болох юм. Энэ ямар төрлийн хүн бэ? Сатаны ялзармал зан чанар Бурханыг төлөөлж чадах уу? Түүний зан чанар бол Бурханы төлөөлөгч гэж хэлж байгаа хэн боловч Бурханыг гутааж байгаа бөгөөд энэ нь Ариун Сүнсийг доромжилж байгаа явдал юм! Ариун Сүнс яаж ажилладгийг харахад, газар дээрх Бурханы ажил нь зөвхөн эрхшээх юм, иймээс хүний сатаны ялзармал зан чанарын дийлэнх нь цэвэрлэгдээгүй билээ. Хүний амьдран харуулдаг зүйл нь Сатаны дүр төрх хэвээр байгаа юм. Энэ нь хүний сайн байдал бөгөөд хүний бие махбодын үйлдлийг төлөөлдөг. Илүү тодорхой хэлбэл, энэ нь Сатаныг төлөөлдөг ба Бурханыг огтхон ч төлөөлж чадахгүй. Хэдий хүн газар дээрх тэнгэрийн амьдралыг эдэлж чадах хэмжээнд Бурханыг аль хэдийн хайрлаж, “Бурхан минь! Би Таныг хангалттай хайрлаж чадахгүй байна” гэх мэт зүйлийг хэлэх чадвартай бөгөөд хамгийн өндөр хүрээнд хүрсэн ч гэсэн тэр Бурханыг амьдран харуулж байна эсвэл Бурханыг төлөөлж байна гэж та нар хэлж чадахгүй, учир нь хүний мөн чанар нь Бурханыхтай адилгүй билээ. Хүн Бурхан болох нь байтугай Бурханыг хэзээ ч амьдран харуулж чадахгүй юм. Ариун Сүнсээр удирдагдангаа хүний амьдран харуулж байгаа зүйл нь зөвхөн Бурханы хүнээс хүссэн зүйлийн дагуу байдаг.
Сатаны бүхий л үйлдэл болон үйл хэрэг хүнээр дамжин харагддаг. Одоо хүний бүхий л үйлдэл, үйл хэрэг нь Сатаны илэрхийлэл бөгөөд тэгэхээр Бурханыг төлөөлж чадахгүй. Хүн бол Сатаны биелэл бөгөөд хүний зан чанар нь Бурханы зан чанарыг төлөөлдөггүй. Зарим хүмүүс сайн зан ааштай байдаг; Бурхан үүгээр нь дамжуулан зарим нэг ажлыг хийж, тэдний ажил Ариун Сүнсээр захирагдаж болох боловч тэдний зан чанар нь Бурханыг төлөөлж чадахгүй. Тэдэнд хийдэг Бурханы ажил нь ердөө л дотор нь хэдийнэ оршиж байгаа зүйлтэй ажиллаж, үүнийг өргөтгөж байдаг. Өнгөрсөн үеийн эш үзүүлэгчид эсвэл Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн хэн ч Түүнийг шууд төлөөлж чадахгүй. Бүхий л хүмүүс өөрсдийн эргэн тойрны шахалтан дор л Бурханыг хайрлаж эхэлдэг ба нэг нь ч бодитоор хамтран ажиллахаар чармайдаггүй. Эерэг зүйлс нь юу вэ? Бурханаас шууд ирдэг бүхэн эерэг. Гэхдээ хүний зан чанар Сатанаар боловсруулагдсан бөгөөд Бурханыг төлөөлж чадахгүй. Зөвхөн бие махбод болсон Бурханы хайр, зовох хүсэл, зөвт байдал, хүлцэнгүй байдал, даруу зан болон нуугдмал байдал нь Бурханыг шууд төлөөлж чадна. Учир нь ирэх үедээ Тэр нүгэлт чанаргүй байсан ба Бурханаас шууд ирсэн; Тэр Сатанаар боловсруулагдаагүй. Есүс зөвхөн нүгэлт махан биетэй адил байсан бөгөөд нүглийг төлөөлдөггүй; тиймээс цовдлолоор дамжуулан (цовдлолыг оролцуулаад) Өөрийн ажлаа гүйцэтгэхээс өмнөх тэр цагийг хүртэл Түүний үйлдэл, үйл хэрэг, үгс нь бүгд Бурханы шууд илэрхийлэл байсан. Есүсийн энэ тохиолдол нь нүгэлт чанартай ямар нэг хүн Бурханыг төлөөлж чадахгүй ба хүний нүгэл нь Сатаныг төлөөлдөг гэдгийг батлахад хангалттай юм. Өөрөөр хэлбэл, нүгэл Бурханыг төлөөлдөггүй бөгөөд Бурхан бол нүгэлгүй. Тэр ч байтугай Ариун Сүнсээр хүнд хийгдсэн ажлыг зөвхөн Ариун Сүнсээр удирдагдсан гэж үзэж болох бөгөөд Бурханы өмнөөс хүний хийсэн зүйл гэж хэлж болохгүй юм. Хүний хувьд гэх юм бол, түүний нүгэл ч эсвэл түүний зан чанар ч Бурханыг төлөөлдөггүй. Өнөөдөр болон өнгөрсөн үед Ариун Сүнсний хүнд хийсэн ажлыг харах юм бол ихэнх нь Ариун Сүнсээр хийгдсэн. Энэ нь хүний амьдран харуулахыг зөвшөөрсөн зүйл юм. Гэхдээ энэ нь зөвхөн нэг тал нь бөгөөд Ариун Сүнсээр хариуцагдан, сахилга батжуулагдсаны дараа маш цөөн хүн үнэнийг амьдран харуулах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн Ариун Сүнсний ажил байгаа бөгөөд хүний талын хамжилцал байхгүй байгаа юм. Чи үүнийг одоо тодорхой ойлгож байна уу? Иймээс, Ариун Сүнстэй нэгдэн хичээнгүйлэн ажиллаж, ингэснээр өөрийн үүргээ биелүүлэхийн тулд чи юу хийх ёстой вэ?
Зүүний Аянга |Төгс Xүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Xүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.
No comments:
Post a Comment