Одод түгсэн, нам гүм, амгалан шөнийн тэнгэр дор хэсэг Христчүүд Аврагчийн эргэн ирэхийг чин үнэнчээр хүлээж хөгжилтэй аянд дуулж, бүжиглэнэ. "Бурхан эргэн ирсэн", "Бурхан шинэ үгсийг өгүүлжээ" гэсэн баяртай мэдээг дуулахдаа тэд гайхаж бас хөөрчээ. Тэд: "Бурхан эргээд ирсэн гэв үү?" "Бурхан аль хэдийн гарч ирсэн гэв үү?" гэж бодно. Сониучирхан бас эргэлзэн тэд бие биеийнхээ араас Бурханы шинэ үгийг эрэх аялалдаа гарна. Хүнд бэрх эрлийнхээ явцад зарим нь эргэлзэж байхад бусад нь бүхнийг зүгээр л хүлээж авч байв. Зарим нь ямар ч тайлбаргүйгээр ажиглаж байхад бусад нь санал дэвшүүлж, хариултыг Библиэс хайж байсан ч эцэстээ үр дүнгүй байлаа ... Ийнхүү шантрах мөчид нь гэрч тэдэнд Хаанчлалын эрин үеийн Библийн нэг хувийг авчирч өгөхөд тэд номны үгэнд ихэд шимтэв. Энэ ямар төрлийн ном юм бэ? Тэд үнэхээр энэ номноос Бурханы өгүүлсэн шинэ үгсийг олсон болов уу? Тэд Бурханы илрэлтийг угтаж авсан уу?
Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг
Энэ удаа, Бурхан ажлаа сүнслэг биед бус маш энгийн биэр гүйцэтгэхээр ирсэн. Энэ бие бол Бурханы хоёр дахь удаагаа махбод болсон бие, мөн Бурханы эргэн ирж буй бие юм. Энэ бол маш энгийн махан бие билээ. Түүнээс, чи бусдаас өөр зүйл олж харахгүй ч гэсэн чи Түүнээс хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг олж сонсох болно. Энэ өчүүхэн бие бол эцсийн өдрүүдэд Бурханы ажлыг хийж гүйцэтгэх Бурханы бүх үнэн үгсийн биелэл бөгөөд хүн төрөлхтөнд Бурханы зан чанарыг мэдүүлэхийн илэрхийлэл болно. Чи диваажинд байгаа Бурханыг харахыг хүсэхгүй байна уу? Чи диваажинд байгаа Бурханыг ойлголцохыг хүсэхгүй байна уу? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг хүсэхгүй байна уу? Тэр чамд бүх нууцыг дэлгэхээс гадна чиний ойлгодоггүй үнэнийг хэлэх болно. Тэр бол чиний хаанчлалд хүргэх гарц бөгөөд шинэ эрин рүү хөтлөгч юм.
Ийм энгийн бие хүний хэмжээлшгүй их нууцыг хадгалж байдаг. Түүний үйлс нь магадгүй чамд ойлгошгүй байж болох ч, Түүний хийж байгаа ажлын зорилгыг авч үзвэл Тэр хүний боддог шиг энгийн нэгэн махбод биш гэдгийг хангалттай батална. Тэрээр эцсийн өдрүүдэд Бурханы хүн төрөлхтөнд үзүүлэх хайр энэрэл, хүсэл зоригийг илэрхийлдэг. Чи Түүний тэнгэр ба газрыг донсолгох яриаг сонсож, гал шиг дүрэлзэх нүдийг ширтэж, Түүний төмөр жадны амтыг мэдэрч чадахгүй ч, чи Түүний үгнээс уур хилэнг сонсож, Бурхан хүн төрөлхтнийг нигүүлсдэгийг мэднэ; чи Бурханы зөвт зан чанар болон Түүний мэргэн ухааныг харж, түүнчлэн, Бурханы хүн төрөлхтөнд үзүүлэх анхаарал, хайр халамжийг мэдрэх болно.
.……
төгсгөл ирэхэд бүх үндэстэн энэ энгийн хүнийг шүтэн мөргөж, энэ жаахан хүнд талархаж, дуулгавартай болох учиртай. Яагаад гэвэл, Тэр бүх хүн төрөлхтнийг аврах үнэн, амь, замыг авчирч, Бурхан ба Хүн хоорондын зөрчлийг арилгаж, Бурхан Хүн хоёрыг ойртуулж, ойлголцуулна. Мөн Тэрээр Бурханд илүү их алдар хүнд авчирсан. Ийм энгийн хүн чиний итгэл болон гайхшралыг ингэж төрүүлж чадахгүй юу? Ийм энгийн хүн Христ гэж дуудагдахад зохимжгүй юу? Ийм энгийн хүн хүмүүст Бурханыг илэрхийлж болохгүй юу? Ийм хүн гамшгаас хүн төрөлхтнийг аварч, чиний хайр энэрлийг хүртэж болохгүй юу? Хэрэв чи Түүний амнаас гарах үнэнийг эсэргүүцэж Түүний оршихуйг зэвүүцвээс, чиний хувь тавилан юу болох вэ?
"Үг нь махбодоор илэрсэн"номоос
Зүүний Аянга,
Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн
Есүсийн хоёр дахь ирэлт,
Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment