26/09/2017

Төгс Xүчит Бурханы үг |Мянган жилийн хаанчлал ирсэн нь

Мянган жилийн хаанчлал ирсэн нь
Төгс Xүчит Бурханы үг  |Мянган жилийн хаанчлал ирсэн нь
Бурхан энэ бүлэг хүмүүст ямар ажил гүйцэтгэхийг та нар харсан уу? Бурхан хэлэхдээ, мянган жилийн хаанчлалд ч гэсэн хүмүүс Түүний айлдварыг дагах ёстой бөгөөд ирээдүйд Бурханы айлдварыг нь Канааны сайн газар нутаг руу хүмүүсийн амьдралыг шууд хөтлөх болно. Мосег цөлд байхад Бурхан түүнтэй шууд ярьж зааварчилсан.
Хүний таашаалыг хангахын тулд Бурхан тэнгэрээс хоол хүнс, ус болон манна илгээсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн тэгсэн хэвээр байна: Бурхан хүмүүст эдлүүлэхийн тулд идэж, уух зүйлийг биечлэн доош илгээсэн ба хүмүүсийг гэсгээхийн тулд Тэр хараал зүхлийг биечлэн илгээсэн. Иймээс Өөрийн ажлын алхам бүрийг Бурхан биечлэн гүйцэтгэдэг. Өнөөдөр хүмүүс, бодит явдлууд тохиолдохыг хүлээж, тэмдэг гайхамшгуудыг харахыг хичээдэг ба тэдгээр бүх хүмүүс хаягдах боломжтой, учир нь Бурханы ажил улам бүр бодитой болж байна. Бурхан тэнгэрээс бууж ирсэн гэдгийг хэн ч мэддэггүй, Бурхан хоол хүнс шингэн бэлдмэлийг тэнгэрээс доош илгээсэн гэдгийг мэдээгүй хэвээр—Бурхан үнэхээр оршин байдаг бөгөөд хүмүүсийн төсөөлдөг мянган жилийн хаанчлалын халуун дулаан дүр зураг нь ч гэсэн Бурханы хувийн айлдвар юм. Энэ нь бодит байдал бөгөөд зөвхөн үүнийг л газар дэлхий дээр Бурхантай хамт хаанчлах гэнэ. Газар дээр Бурхантай хамт хаанчилна гэдэг нь махан биетэй хамаатай. Махан биеийнх биш зүйл нь газар дээр байхгүй бөгөөд тиймээс гурав дахь тэнгэр лүү явахад анхаарлаа хандуулдаг бүх хүмүүс дэмий зүйл хийж байна. Нэг өдөр бүхий л орчлон ертөнц Бурханд буцаж очиход сансар огторгуй даяарх Түүний ажлын төв нь Бурханы дуу хоолойг дагах болно; өөр газарт Бурханы айлдварыг хүлээн авахын тулд зарим хүмүүс утсаар ярих болно, зарим нь онгоцоор явна, зарим нь далайг гатлан завиар явна мөн зарим нь лазер ашиглана. Хүн бүр сэтгэл татам, тэмүүлэл дүүрэн байх ба тэд бүгд Бурханд ойртон ирж, Бурханы өмнө цугларч, бүгд Бурханд шүтэн мөргөх болно, тэгээд энэ бүхэн нь Бурханы үйл байх болно. Үүнийг сана! Бурхан хэзээ ч хаа нэгтээ дахин эхлэхгүй. Бурхан энэ нөхцөлийг биелүүлэх болно: Тэр орчлон ертөнц даяарх хүмүүсийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, жинхэнэ замыг эрж хайхад хүмүүсийг албадах болно. Энэ нь яг л Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол хүнсний төлөө түүн дээр ирж, түүнд мэхийн ёсолсон. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс жинхэнэ замыг эрж хайхаар албадуулах болно. Бүх шашны нийгэмлэгүүд өлсөж байгаа ба зөвхөн өнөөдрийн Бурхан л хүний таашаалыг хангах тасралтгүй урсах булгийг эзэмшсэн, амийн усны ширгэшгүй булаг бөгөөд хүмүүс Түүн дээр ирж Түүнд найдах болно. Тэр нь, Бурханы үйл илчлэгдэж, Бурхан алдарших цаг үе байх болно; орчлон ертөнц даяарх бүх хүмүүс бусдаас ялгарах зүйлгүй энэ “хүнийг” шүтэх болно. Энэ нь Бурханы алдрын өдөр байхгүй гэж үү? Нэг өдөр хуучин пастарууд амийн усны ширгэшгүй булгаас ус хайж цахилгаан мэдээ илгээх болно. Тэд өндөр настай байх боловч тэд өөрсдийн үл тоомсорлож байсан энэ хүнийг шүтэхээр ирсээр байх болно. Амаараа тэд хүлээн зөвшөөрөх ба зүрх сэтгэлдээ тэд итгэсээр байх болно, энэ тэмдэг гайхамшиг биш гэж үү? Бүх хаант улс баярлан баясахад энэ нь Бурханы алдрын өдөр байх ба та нар дээр ирж Бурханы сайн мэдээг хүлээн авсан хэн боловч Бурханаар ерөөгдөх болно, тэгээд эдгээр улс болон эдгээр хүмүүс Бурханаар ерөөгдөж, халамжлуулах болно. Ирээдүйн чиглэл ийм байх болно: Бурханы амнаас айлдварыг нь олж авсан хүмүүс газар дээр алхах замтай байх ба бизнес эрхлэгчид, эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгчид, аж үйлдвэр эрхлэгчид ч бай Бурханы үггүй тэдгээр хүмүүсийн хувьд нэг алхам хийхэд ч хэцүү байх ба тэд жинхэнэ замыг эрж хайхаар албадуулах болно. “Үнэний хамтаар чи бүхий л дэлхий даяар алхах болно; үнэнгүйгээр чи хаашаа ч хүрч чадахгүй” гэдгийн учир энэ юм. Бодит байдал бол ийм: бүхий л орчлон ертөнцийг захирч, хүн төрөлхтнийг удирдаж, байлдан дагуулахын тулд Бурхан Замыг (Өөрийн бүх үгийг гэсэн утгатай) ашиглах болно. Бурханы ажилладаг арга барилд агуу эргэлт гарахыг хүмүүс үргэлж найдаж байдаг. Тодорхой хэлбэл, үгээр дамжуулан Бурхан хүмүүсийг хянадаг ба чи хүссэн ч хүсээгүй ч Түүний хэлснийг[a] хийх ёстой; энэ бол бодит байдал бөгөөд үүнд бүгд дуулгавартай байх ёстой мөн энэ нь ерөнхий хандаш, хүн бүхний мэддэг зүйл.
Ариун Сүнс хүмүүст мэдрэмж өгдөг. Бурханы үгийг уншсаны дараа тэд зүрх сэтгэлдээ тогтвортой, амар амгалан болдог, харин тэгэхэд Бурханы үгийг олж аваагүй хүмүүст хоосон санагддаг. Энэ бол Бурханы үгийн хүч чадал ба хүмүүс тэдгээрийг унших ёстой, тэдгээрийг уншсаны дараа тэд тэжээгдэх болно, мөн тэдгээргүйгээр тэд юу ч хийж чадахгүй. Энэ нь яг л хүмүүс мансууруулах бодис хэрэглэх мэт байдаг: Энэ нь тэдэнд хүч чадал өгөх болно, үүнгүйгээр тэд цөхрөн шаналж, ямар ч хүчгүй болох болно. Энэ бол өнөөдрийн хүмүүсийн дундах хандлага юм. Бурханы үгийг унших нь хүмүүст хүч чадал өгдөг. Хэрвээ тэдгээрийг уншихгүй бол тэд идэвхгүй үлбэгэр болно, гэвч тэдгээрийг уншсаныхаа дараа тэд нэн даруй өвчтөний орноосоо босох болно. Энэ бол газар дээрх Бурхан хаанчлахын (Үг) утга учир юм. Зарим хүмүүс Бурханы ажлаас залхаж эсвэл орхин явахыг хүсдэг. Гэсэн ч тэд Бурханы үгээс салж чадахгүй; хэчнээн сул дорой байсан ч тэд амьдрахын тулд Бурханы үгэнд итгэж найдах ёстой ба хэчнээн тэрслүү байсан ч тэд Бурханы үгсийг орхиж зүрхлэхгүй. Бурханы үг сүр хүчээ үнэхээр харуулах үе бол Бурхан хаанчилж, эрх барих үе бөгөөд Бурхан ингэж ажилладаг. Эцсийн эцэст энэ нь Бурханы ажилладаг арга барил бөгөөд хэн ч үүнийг орхиж чадахгүй. Бурханы үг тоо томшгүй гэр оронд тархах болно, тэдгээр нь бүгдэд мэдэгдэх болно, зөвхөн ийм байдлаар л Түүний ажил орчлон ертөнц даяар тархана. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурханы ажил бүхий л орчлон ертөнц даяар тархана гэвэл Түүний үгс мөн тархах ёстой. Бурханы алдрын өдөр, Бурханы үгс нь өөрсдийн хүч чадал болон эрх мэдлийг харуулах болно. Балар эртний үеэс өнөөдрийг хүртэлх Түүний үг нэг бүр нь хэрэгжиж, биеллээ олох болно. Ийм байдлаар газар дээрх Бурханы алдар бадрах ба өөрөөр хэлбэл Түүний үгс газар дээр хаанчлах болно. Хорон муу хүмүүс Бурханы амнаас гарсан үгсээр гэсгээгдэж, зөв шударга хүн бүхэн Түүний амнаас гарсан үгээр ерөөгдөх ба бүгд Түүний амнаас гарсан үгсээр бүтээгдэж бүрэн дүүрэн болгуулах болно. Мөн Тэр ямар нэгэн тэмдэг гайхамшгуудыг үзүүлэхгүй; Түүний үгсээр бүх зүйл биелэх ба Түүний үгс бодит байдлыг бий болгох болно. Газар дээрх хүн бүхэн Бурханы үгийг алдаршуулж, насанд хүрэгчид эсвэл хүүхэд, эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэдгээс үл хамааран бүх хүмүүс Бурханы үгийн дор захирагдах болно. Бурханы үг махбодтойгоор гарч ирэх болно энэ нь газар дээрх хүмүүст хурц тодоор, яг л амьд юм шиг харагдах болно. Энэ нь Үг махбод болно гэдгийн утга учир юм. “Үг махбодтой болно” гэсэн бодит байдлыг юун түрүүнд хэрэгжүүлэхийн тулд Бурхан газар дээр ирсэн, өөрөөр хэлбэл, Түүний үгс махан биеэс гарахын тулд (Бурхан шууд тэнгэрээс ярьдаг байсан Хуучин Гэрээний Мосегийн цаг үе шиг биш) Тэр ирсэн. Үүний дараа, мянган жилийн хаанчлалын эрин үед Түүний үг болгон биелж, тэдгээр нь хүмүүсийн нүдний өмнө харагдахуйц бодит байдал болох болно, мөн хүмүүс тэдгээрийг өөрсдийн нүдээр өчүүхэн ч ялгаагүйгээр харах болно. Энэ бол бие махбод болсон Бурханы эрхэм дээд утга учир юм. Өөрөөр хэлбэл, Сүнсний ажил махан биеэр дамжин, үгээр дамжин хэрэгжинэ. Энэ бол “Үг нь махбод болох” болоод “Үг нь махбодоор илрэх” гэдгийн жинхэнэ утга учир юм. Зөвхөн Бурхан л Сүнсний хүслийг ярьж чадах ба зөвхөн бие махбодтой Бурхан л Сүнсний өмнөөс ярьж чадна; бие махбод болсон Бурханаар, Бурханы үг ил тод болгогдож бусад хүмүүс нь тэдгээрээр удирдуулна. Хэн ч үүнээс ангид биш, тэд бүгдээрээ энэ цар хүрээн дотор оршино. Зөвхөн эдгээр айлдваруудаас л хүмүүс мэдэж эхэлнэ; ийм байдлаар олж аваагүй хүмүүс хэрвээ өөрсдийгөө тэнгэрийн айлдварыг олж авч чадсан гэж бодож байгаа бол тэд мөрөөдөж байна. Бүгдийг итгүүлэх нь бие махбод болсон Бурханы махан биед илэрхийлэгдсэн эрх мэдэл юм. Хамгийн хүндэт мэргэжилтнүүд болон шашны пасторууд хүртэл эдгээр үгсийг хэлж чадахгүй. Тэд бүгд түүн дор захирагдах ёстой ба хэн ч өөр нэгэн эхлэлийг бий болгох чадваргүй. Орчлон ертөнцийг байлдан дагуулахын тулд Бурхан үгийг ашиглах болно. Тэрээр үүнийг бие махбод болсон Өөрийн махан биеэр хийхгүй, харин бүхий л орчлон ертөнц дэх бүх хүмүүсийг байлдан дагуулахын тулд махан биетэй болсон Бурханы амнаас гарсан айлдваруудыг ашиглан хийх юм; зөвхөн энэ л Үг махан бие болох явдал юм мөн зөвхөн энэ л Үг нь махбодоор илрэх юм. Хүмүүст Бурхан тийм ч их ажил хийгээгүй мэт харагдаж магадгүй, гэхдээ Бурхан Өөрийн үгийг хэлмэгц хүмүүсийг бүрмөсөн итгүүлж, тэднийг айлган бишрүүлдэг. Бодит байдалгүйгээр хүмүүс орилж хашгирна; Бурханы үгийн хамтаар тэд чимээгүй болно. Бурхан энэ бодит байдлыг гарцаагүй хийж биелүүлэх болно, учир нь энэ бол Бурханы аль хэдийнэ байгуулсан төлөвлөгөө буюу газар дээр Үг ирсэн бодит байдлыг хийж биелүүлэх явдал юм. Үнэндээ, газар дээрх мянган жилийн хаанчлалын ирэлт нь газар дээрх Бурханы үгийн ирэлт юм гэдгийг тайлбарлах хэрэг Надад байхгүй. Шинэ Иерусалим тэнгэрээс бууж ирсэн нь, хүмүүсийн дунд амьдарч, хүний үйлдэл болоод түүний сэтгэлийн гүн дэх бүх бодолтой хамт байхын тулд ирсэн Бурханы үгийн ирэлт юм. Энэ нь мөн Бурханы биелүүлэх бодит байдал бөгөөд мянган жилийн хаанчлалын гайхалтай дүр зураг билээ. Энэ бол Бурханы тодорхойлсон төлөвлөгөө: Түүний үгс газар дээр мянган жилийн хугацаанд харагдаж, тэдгээр нь Түүний бүх үйлийг илэрхийлж, газар дээрх Түүний бүх ажлыг дуусгах болно, үүний дараа хүн төрөлхтний энэ үе шат төгсгөлдөө очно.
Тайлбар:
a. Эх бичигт “Түүний хэлсэн зүйлийг” гэдгийг орхисон.

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм.

No comments:

Post a Comment