Showing posts with label амийн. Show all posts
Showing posts with label амийн. Show all posts

12/05/2021

Бурханд түшиглэх нь зөвхөн ажил хүртэх биш юм

 япон Жиэ жин

    Япон бол маш сайхан улс гэдгийг би эрт сонссон, 2015 оны 4-р сард Японд ирснийхээ дараа эндхийн байгаль орчин сайхан, иргэдийн боловсрол өндөр байгааг хараад , би Японд ажил хайгаад , дараа нь суурьшихыг улам их хүсэж байсан . 

    Дараа нь Японд гадаадын иргэн ажилд орох нь тийм ч амар зүйл биш, гэхдээ тэд орон сууцны барилгын гэрчилгээ авч чадвал хамаагүй хялбар болно гэж нэг ахмад настанаас сонссон. Тиймээс хэлний сургуулиа төгсөөд эдийн засгийн хичээлийг голчлон ажил эрхлэлтийн гэрчилгээжүүлэлт, орон сууц барилга угсралтын ажлын гэрчилгээжүүлэлтэд зорилгоо төвлөрүүлдэг. Хэсэг хугацааны турш шаргуу мэрийлттэй хичээллэсний эцэст би шалгалтаа амжилттай өгөв. Ажил эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх зорилгоор архитекторын диплом авахаас гадна маш олон дипломын шалгалт өгж миний намтар бас маш их баяжсан.

    Намтараа хараад би дотроо: Үл хөдлөх хөрөнгийн компаниуд, бусад компаниуд намайг ийм олон дипломтой байгааг хараад ажилд авах нь гарцаагүй. Гэж дотроо бодлоо. Үүнийг бодоод би аз жаргалтай байгаагаа мэдэрлээ. Үүний дараа би хэдэн компаниудад товч намтар анкет өргөдөл итгэлтэйгээр гаргасан боловч татгалзсан бичиг ирнэ гэж би төсөөлөөгүй байсан.

  Энэ үед би мэл гайхаж , Би маш олон дипломтой, хятад хэлээр ярьдаг. Би гадаадад бизнес эрхлэхэд орчуулга хийхэд тусалж чадна. Үл хөдлөх хөрөнгийн компаниудад архитекторын чадвартай хүмүүс үнэхээр хэрэгтэй биш гэж үү? Гэж бодлоо. Яагаад надад ярилцлага хийх боломж ч өгдөггүй юм бэ? Би маш их бухимдаж байна. Би маш олон диплом авахын тулд чадах бүхнээ хийсэн гэж бодож байна. Хэрэв би ийм ажил олж чадахгүй бол өөр ямар арга зам байх вэ? Энэ үед би хүйтэн усаар цутгаж байсантай адил . Гал цогтой зүрх маань бас хөрсөн байлаа .. Аажмаар би ажил хайх талаар улам бүр итгэлгүй болж эхлэв.

  Ажилд орох оргил үе мэдэлгүй өнгөрлөө, олон компаниуд боловсон хүчин элсүүлэхээ больсон, гадаадын иргэд хэрэгтэй компаниуд цөөхөн болсон. Би хий дэмий хүчин чармайлтаа үрэхгүй, тиймээс гадаад хүнийг ажилд авдаг компани байгаа эсэхийг багшаасаа аминчхан асуусан болов ч, эцэст нь миний горьдлого тасарсан. Ангийн дотор надаас гадна гадаад оюутанаас бусад нь ажил олдсон байгааг хараад би улам их түгшиж, ирээдүйнхээ талаар санаа зовж эхэлсэн:Энэ хэвээр үргэлжилбэл би ажил олж чадах уу? Японд үлдэж болох уу?

  Дараагийн хагас сард товч намтраа илгээсэн боловч амжилтанд хүрээгүй. : Энэхүү үр дүнтэй нүүр тулахдаа би сэтгэлээр унаж, уурлаж бухимдсандаа би дотроо бодлоо : Хэрэв би ажил олж чадахгүй бол юу хийх вэ? Би энэ тухай бодох тусам улам их санаа зовж байв. Энэ үед надад Бурхан бодогдож миний уур уцаартай зүрх сэтгэл тайвширч, хүнд хэцүү байдлаас гаргахыг бурханаас гуйж бурханы өмнө залбирахаар яаравчилсан . Маргааш нь би нэг эгчийг олж, ажил хайх асуудлын талаараа хэлэхэд эгч надад Бурханы үгийн хэсгийг уншсан : Зарим хүн коллежид сайн мэргэжил сонгож, сургуулиа төгсөөд сэтгэлдээ нийцсэн ажил олж, амьдралынхаа аянд анхныхаа ялгуусан алхмыг хийдэг. Зарим хүн олон янзын ур чадвар сурч, эзэмшдэг боловч ажил мэргэжлийн замналтай болох нь бүү хэл өөртөө тохирох ажил, байр сууриа хэзээ ч олдоггүй; тэд амьдралын замналынхаа эхэнд алхам бүрдээ бүтэлгүйтэж, хүндрэл бэрхшээлээр хүрээлэгдэж, ирээдүй нь бүрхэг, амьдрал нь тодорхойгүй байдалд ордог… Хүний мөрөөдөл болон нүүр тулах ёстой бодит байдал хоёр хоорондоо үргэлж бага зэрэг зайтай байх болно; аливаа зүйл хэзээ ч хүний хүссэнээр байдаггүй, ийм бодит байдалтай нүүр тулсан хүмүүс хэзээ ч сэтгэл ханаж, сэтгэл хангалуун болж чадахгүй. Зарим хүн хувь заяагаа өөрчлөх гэж оролдохдоо төсөөлж болох юуг ч хийхээс буцахгүй, ахуй амьдрал, ирээдүйнхээ төлөө маш их хүчин чармайлт гаргаж, ихийг золиосолно. Гэвч эцэст нь, шаргуу ажиллах замаар хүсэл, мөрөөдлөө биелүүлж чадлаа ч гэсэн тэд хувь заяагаа хэзээ ч өөрчилж чадахгүй, хэчнээн цөхрөлтгүй хичээх нь хамаагүй, хувь тавилангийн оноосон зүйлээс илүү гарч хэзээ ч чадахгүй. Том, жижиг, өндөр нам, өргөмжлөгдсөн, эсвэл олхиогүй зантайг хооронд нь огт ялгадаггүй хувь заяаны өмнө хүмүүс, ур чадвар, оюуны чадамж, сэтгэлийн тэнхээний ялгааг үл харгалзан бүгд эн тэнцүү байдаг. Хүн ямар ажил мэргэжил эрхлэх, амьдрахын тулд юу хийх, амьдралдаа хэр их эд баялаг хураахыг хүний эцэг эх, авьяас чадвар, хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл шийддэггүй, харин Бүтээгч урьдчилан тодорхойлдог юм. (Үг нь махбодоор илэрсэн номын Цор ганц Бурхан Өөрөө III”).

   Эгч ингэж нөхөрлөлөө : Хүний хувь тавилан, ирээдүйг Бурхан захирч зохицуулдаг. Бид энэ амьдралдаа ямар ажил хийх, хэзээ ажилд орхыг Бурхан аль хэдийн урьдчилан тодорхойлсон . Энэ нь бидний хүчин чармайлт эсвэл гадны бусад зүйлээс хамаардаггүй. Бидний эргэн тойрон дахь олон хүмүүсийн нэгэн адил, зарим хүмүүс шаргуу суралцдаг, төгсөлтийн янз бүрийн диплом авдаг, тэр байтугай гадаадад сурдаг, гэхдээ төгсөөд гэртээ ажил хүлээж, тохирох ажил олдохгүй , зарим нь дунд зэргийн боловсролтой байдаг. Өндөр соёлгүй, гэхдээ ур чадвар сайтай учраас тэр одоо хүртэл сайн ажил олж, зарим нь компани байгуулж, дарга болдог . Энэ нь бидний хувь тавилан, ирээдүйг Бурхан удирдаж, зохицуулж байгааг харах боломжийг надад олгож байгаа бөгөөд бидний бодсоноор биелэгдэхгүй . Гэхдээ бид Бурханы дээд эрхт байдлыг мэддэггүй, Бурханд итгэсэн ч гэсэн бид үнэн сэтгэлээр залбирдаггүй, Бурханд найддаггүй, ажил хайхыг Бурханд даатгадаггүй, Бурханы дээд эрхт байдлын зохицуулалтыг дуулгавартай хүлээж авдаггүй , үүний оронд би олон мэргэжилийн дипломтой гэж боддог. Хятад хэлээр орчуулах хэлийн авьяас чадвартай өөрийн оюун ухаан, чанараараа сайн ажил олохыг л хүсдэг. Энэ нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг биш гэж үү? Бидэнд саад бартаа тулгарах , эсвэл ажил хайж бухимдахдаа Бурханы хүслийг эрэлхийлдэггүй, харин бид сөрөг сэтгэлээр унаж, гутарч , зовж шаналж, явах тусам яахаа ч мэддэггүй . Үнэндээ бидэнд ийм орчин нөхцөл тохиолдож байгаа нь Бурханы зөвшөөрөл бөгөөд ,үүнд Бурханы хүсэл санаа зорилго үүнээс ч илүү их байдаг. Тэрээр Бурхан ийм саад бэрхшээл , бүтэлгүйтэлийг ашиглан биднийг ийм орчинд өөрийгөө таньж өнгөрүүлж, Бурханы дээд бүрэн эрхт байдлыг мэдэрүүлж байна, бүх зүйлд байж сур. Бурханд найдаж, Бурханы зохион байгуулалт дуулгавартай бай. Бурханы бидэнд зориулж зохицуулж байгаа зүйл нь үргэлж хамгийн тохиромжтой байх болно гэдэгт итгэлтэй, тиймээс үүнийг тайван туулж өнгөрүүлэх хэрэгтэй 

   Эгчийн нөхөрлөлийг сонссоны дараа би ойлгосон , Бурхан миний ямар ажил хийж чадахыг тогтоочихсон байдаг, гэхдээ би Бурханы дээд эрхийг мэдэхгүй, би өөрийгөө хятад , япон хэлээр ч ярьж чаддаг гэж үргэлж боддог, маш олон Мэргэжлийн дипломтой , Ажил хайхад тийм хэцүү байх ёсгүй. Үүний үр дүнд намайг удаан хугацаанд шийтгэж, ярилцлага хийх боломж ч надад олдсонгүй. саад бэрхшээл тулгархад бухимдаж би сөрөг байдалд амьдарч байсан. Энэ бол миний Бурханы дээд эрхт байдлын тухай мэдэхгүй байдлаас үүдсэн бүх шаналал юм. Үүнийг ойлгосны дараа зүрх сэтгэлдээ би бага сага чөлөөтэй болсон . 

 Дараа нь би дахин Бурханы үгийг уншсан:Хүмүүс ухамсаргүй байдлаар амьдран ихэнх цаг хугацаагаа өнгөрөөдөг. Тэд Бурханд найдах ёстой юу, өөрсдөдөө найдах ёстой юу гэдгээ мэддэггүй. Тэгээд өөрсдөдөө болон өөрсдийн эргэн тойрон дахь таатай нөхцөл, орчин, өөрсдөд нь ашигтай хүмүүс, үйл явдал, юманд найдахаар сонгох гээд байдаг. Хүмүүс үүндээ хамгийн сайн. Тэд Бурханд найдаж, Бурханыг бишрэхдээ хамгийн тааруу, учир нь ингэх нь дэндүү төвөгтэй гэж тэдэнд санагддаг. Бурханыг бишрэх нь нүдэнд үзэгддэггүй, гарт баригддаггүй; ингэх нь тодорхойгүй, бодитой бус гэж санагддаг. Иймээс тэд сургамжийнхаа энэ тал дээр хамгийн тааруу гүйцэтгэлтэй, оролт нь хамгийн өнгөц байдаг. Хэрэв чи Бурханыг биширч, Бурханд найдаж сурахгүй бол Бурхан чам дээр ажиллаж, чамайг замчилж, гэгээрүүлж байгааг хэзээ ч харахгүй. Эдгээр зүйлийг харж чадахгүй бол Бурхан оршдог эсэх, Бурхан хүн төрөлхтний амьдрал дахь бүх зүйлийг залж чиглүүлдэг эсэх” гэх мэт асуултууд чиний зүрх сэтгэлийн гүнд цэг юм уу анхааруулгын тэмдгээр бус, асуултын тэмдгээр төгсөх болно. Бурхан хүн төрөлхтний амьдрал дахь бүх зүйлийг залж чиглүүлдэг үү?”, “Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажигладаг уу?” Ямар шалтгаанаар чи эдгээрийг асуулт болгодог юм бэ? Хэрэв чи Бурханд үнэхээр найдаж, Бурханыг биширдэггүй бол Бурханд жинхэнээсээ итгэдэг болж чадахгүй. Бурханд жинхэнээсээ итгэдэг болж чадахгүй бол өнөөх асуултын тэмдгүүд үүрд тэндээ байж, Бурханы хийдэг бүхнийг дагалдах бөгөөд ямар ч цэг байхгүй байх болно. (“Итгэгчид эхлээд дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг нэвт харах хэрэгтэй” номоос эш татав). Бурханы үгийн талаар бодол хийж би Бурханд итгэдэг боловч бүх зүйл дээр Бурханд найдаж, Бурханыг бишрэхгүй, Бурханы ажлыг бодитоор туулах талаар би анхаарч үздэггүй, харин өөрийнхөө оюун ухаан, ур чадвар дээр найддаг, Бурханы бүрэн эрхт байдал, Түүний удирдамжийн талаар танилт ойлголт , ямарч үнэн байхгүй тул Бурханд итгэх итгэл нь зөвхөн аман дээр байсан, үнэн биш юм .Үүнийг ойлгосноор Бурхан ийм орчныг ирэхийг зөвшөөрдөг бөгөөд, үүнд дотор Бурханы сайн санаа зорилго үнхээр байдаг

гэдгийг би ойлгосон . Бурхан эдгээр бэрхшээл ашиглан намайг Бурхан руу эргэн ирж өөрийгөө танин мэдэхийн тулд намайг Бурханд буцааж авчирдаг, ингэснээр би Бурханд найдаж бишэрж сурдаг. Бодит орчинд Бурханы ажлыг туулж, Бурханы бүрэн эрхт байдлыг мэдэж, Бурханд итгэх жинхэнэ итгэлийг олж авсан . Бурханы хүслийг ойлгосны дараа би Бурханд талархаж, ажил олоход Бурханд итгэхэд бэлэн байсан, би ажил олж чадах эсэхээс үл хамааран Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байсан.

   Маргааш нь би ердийнхөөрөө онлайнаар ажил хайхдаа үл хөдлөх хөрөнгийн компани гадаадын оюутнуудыг элсүүлж байгааг санамсаргүйгээр олж мэдсэн бөгөөдкомпанийн байршил нь Токио хотын төвд байдаг бөгөөд амралт цаг нь тогтсон үндсэндээ илүү цагаар ажилдаггүй, хэрэв би өргөдөл гаргаж чадвал энэ ажлын хувьд би хэвийн ажиллаж, цуглааанд оролцож болно, энэ ажил надад үнэхээр тохиромжтой. Би дотроо: Үүнийг Бурхан надад зориулж бэлдсэн зүйл мөн үү? Юутай ч гэсэн туршаад үзье.  Тиймээс би анкетаа энэ компанид өгсөн бөгөөд тэд надруу хэдхэн минутын дотор ярилцлага авхаар цаг тохирохоор над руу залгана гэж бодоогүй. Утсаа салгасны дараа би Бурханд талархсанаа илэрхийлж, ажлаа Бурханд даатгаж, Бурханы бүрэн эрхт байдал, зохицуулалтыг дуулгавартай дагахад Бурханд найдах хүсэлтэй байх үед Бурхан үнэхээр надад гарц нээж байгааг харсан. 

    Сэтгэлийн хөдлөлөөс гадна би дахин сандарч эхлэв. Би багаасаа л зан ааш дотогшоо байсан болохоор хүмүүстэй харилцах чадваргүй, ярилцлага өгөх үргэлж надад хэцүү байсан. Өмнө нь өгсөн ярилцлага болгонд би урьдчилан асууж магадгүй агуулгыг нь цээжлээд , сэтгэлээ тайван байлган ,байлдахаасаа өмнө бүх зүйлээ бэлдсэн байсан, Гэсэн хэдий ч би газар дээр нь очоод өөртөө итгэлгүй байсан тул цээжилсэн зүйлээ матсаар л байв. Одоо гэнэтийн ярилцлагад ороход би огт бэлтгэлгүй байна, би яах вэ?Энэ үед би дахин санаа зовж, эргэлзээн дунд байгаагаа ойлгосон тул Бурханы өмнө залбирч, Бурханы удирдамжыг эрэлхийж , Бурханы үгс бодогдсон : Энэ дэлхий дээрх амьдралдаа тэд ганцаараа биш. Хүн төрөлхтөнд Бурханы халамж байгаа ба Бурхан тэдэнтэй хамт байдаг; хүмүүс үргэлж Бурханыг түшиж тулж болно; Тэр бол Өөрийн дагагч нэг бүрийн гэр бүл юм. Түшиж тулах Бурхантай байснаар хүн төрөлхтөн цаашид ганцаардмал, арчаагүй байхаа больж(Үг нь махбодоор илэрсэн номын Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”). Тийм шүү, Бурхан бүх зүйлийг захирч удирддаг , бидний өдөр тутмын амьдралыг удирдан чиглүүлдэг бөгөөд Бурхан бол бидний бат бөх түшиг тулгуур юм. Хэдийгээр би ярилцлагад ганцаараа очдог ч Бурхан миний хажууд, Бурханы удирдлагаар , би юунд санаа зовоод байгаа юм бэ? Би Бурханд үнэхээр найдаж л байвал Бурхан миний өмнөх замыг удирдаж чиглүүлж өгнө гэдэгт итгээрэй. Библид Мосе израильчуудыг Египетээс гаргаж байсан түүх надад санагдсан . Бурхан Мосег дуудахад Мосе өөрийгөө болхи, үг хэлж чадахгүй гэж хэлсэн ч бүх зүйл Бурханы замаар байгааг мэдэж байсан тул санаа зовж, айсангүй. Гэхдээ тэр бүх зүйл Бурханы гарт байгаа бөгөөд Бурхан түүнийг удирдан чиглүүлж өгөх болно гэдгийг мэдэж байсан тул тэр санаа зовоогүй бас айсангүй, үүний дараа тэрээр Бурханы итгэлийг итгэл дүүрэн хүлээн авч, израильчуудыг Египетээс саадгүй гаргахад Бурханд найдсан юм.Үүнийг бодоод би зүрх сэтгэлдээ хүч чадал, итгэлтэй байсан , Бурхан бол миний түшиг тулгуур , би Бурханд найдаж, итгэлээр туулж , Бурханы бүрэн эрхт байдлыг таниж, дуулгавартай дагах ёстой.

 Ярилцлагын өмнө би өө Бурхаан миний урагшлах замыг чиглүүлж удирдан өгөөрэй гэж зайлбирсаар байв. Бурханд талархлаа, албан ёсны ярилцлагын үеэр би бага сандарч, ярилцлага авагчтай хийсэн яриа амжилттай болж, ярилцлага авсан хүн надад даруй тэнцсэн гэж хэлсэн , мөн хоёр дахь ярилцлагынхаа цагийг надтай тохирсон . 

  Гэртээ харих замдаа Бурханы магтаалын дуу дуулж , маш их аз жаргалтай байгаагаа мэдэрлээ. Энэ туршлагаас харахад би үнэхээр Бурханд найдаж, Бурханг бишрэх үед , Бурхан намайг удирдаж, чиглүүлхэд үгээ ашиглан , ингэснээр надад Бурхан миний хажууд байгаа гэдгийг үнэхээр мэдрүүлж, Бурханд найдах нь бүрхэг биш, бас Бурханд итгэх итгэл надад бий болсон.

 Ярилцлагыг дараалан хийсэн бөгөөд хоёр дахь ярилцлагад тэнцсэний дараа шууд гурав дахь ярилцлагад оруулав. Энэ удаад яамны сайдын зиндааний хоёр хүнд ярилцлага өгсөн юм. Ярилцагчийн зэрэг цол улам илүү өндөр ахиж байгааг хараад Би энэ удаад ярилцлага өгсөн хүмүүс хоёр яамны сайд байна. Шаардлага нь маш хатуу байх ёстой, хэрэв би сайн гүйцэтгэхгүй бол . Тэд намайг нэг үгээр шигших тул би дахиад эхнээс нь эхлэх болно . Хэдийгээр би Бурханд найддаг боловч , миний япон хэл тийм ч сайн биш , тэд намайг компани ажилд авах уу? Би энэ тухай бодох тусам өөртөө итгэх итгэлгүй болж , ярилцлагад ялагдах нь гарцаагүй юм шиг санагдаж байсан . 

   Ярилцлага өгөх өдөр би илүү их санаа зовж, огт тайвширч чадсангүй. Миний зан төлөв тийм ч зөв биш байгааг мэдээд би эгчдээ хүнд хэцүү байдлынхаа талаар хурдан мессеж явуулахад эгч надад Бурханаас нэг хэсэг үгийг илгээсэн :Хэрвээ та нар Бурханы дээд эрхээс зугтахыг хүсэж байгаа бол тэр чинь бүр ч боломжгүй! Бурхан бол хүний цорын ганц Эзэн, Бурхан бол хүний хувь заяаны цорын ганц Эзэн учраас хүн өөрийн хувь заяаг захирах боломжгүй, үүнийг даван гарах боломж ч байхгүй. Хүний ур чадвар хэчнээн агуу байх нь хамаагүй, хүн бусдын хувь заяаг зохион байгуулж, зохицуулж, хянаж, өөрчлөх нь бүү хэл нөлөөлж ч чадахгүй. Зөвхөн цор ганц Бурхан Өөрөө л хүнд зориулж бүх зүйлийг захирч чадна, учир нь зөвхөн Тэр л хүний хувь заяаг захирах дээд эрх бүхий цорын ганц эрх мэдэлтэй байдаг, иймээс Бүтээгч л хүний цор ганц Эзэн билээ.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”)Эгч нөхөрлөсөн : Бурхан бол Бүтээгч Эзэн бөгөөд бидний хувь заяаны цорын ганц захирагч юм. Бурханы эрх мэдэл нь цорын ганц юм. Хичнээн агуу хүмүүс, хичнээн хүчирхэг, ямар өндөр байр суурьтай байсан ч тэд Бусдын хувь заяаг өөрчлөх нь бүү хэл Бурханы захирамжийг давахгүй . Үнэндээ бид ярилцлагад тэнцэж чадах эсэх нь ярилцагчийн үгнээс огт хамаагүй, Бурханы хэлсэн үг биелнэ , гэхдээ бид эрх мэдэл, байр суурийн урхинд орж , хүний ​​шийдвэрийг бүхнээс чухалчилж, зүрх сэтгэлдээ Бурханы байр суурь байдаггүй. Би Бурханы цор ганц эрх мэдлийг мэдэхгүй тул санаа зовж, айж байна. Эгч, Бурхан бол Бүтээгч Эзэн бөгөөд бүх зүйл Бурханы гарт байгаа гэдэгт бид итгэх ёстой. Өнөөдөр бид Бурханы эрх мэдэл, үйлдэлийг бодитоор туршиж ойлгох хэрэгтэй , ингэснээр бид илүү их туршлагажих тусам Бурханы хийх үйлдэл ба итгэлийг илүү их харах болно, Бурханд итгэх итгэл маань улам хүчтэй болж, зөвхөн тэр үед л бид Бурханд үнэн итгэж чадна.  

 Бурханы үгийг уншаад , эгчийн нөхөрлөлийг сонссоноор миний санаа зовох, айх нь багасдаг . Би зүрх сэтгэлдээ Бурханы байр суурьгүй учраас итгэлээ амархан алдаж чадна. Үүний зэрэгцээ, Бурхан бол миний хувь тавиланг удирддаг нэгэн гэдгийг би бас ойлгож авсан . Намайг элсүүлж авах эсэх нь Бурханы шийдвэр бөгөөд хэн ч шийдэж чадахгүй. Би Бурханд итгэж, Бурханы зохион байгуулалтад дуулгавартай байх ёстой. Үүнийг бодоод миний зүрх тогтуун болж их тайвширч, хөшүүн мөр минь тэр даруй тайвшрав. 

   Сэтгэлээ дахин тохируулсны дараа би тайванаар ярилцлагад орох боломжтой болсон. Ярилцлагын үеэр би бас л ойлгохгүй байсан бэрхшээлүүдтэй тулгарч, япон хэл сайн ярих чадваргүй байсан ч ярилцлагад тэнцэх эсэх нь Бурханы гарт байгаа гэж бодсон , би чадах бүхнээ хийх хэрэгтэй байсан. Энэ үед би зүрх сэтгэлдээ нэг хандлагатай болж, төөрөлдсөн, сандарсан байдалтай байхаа больсон. Хэд хоногийн дараа компаниас миний гурав дахь ярилцлага тэнцсэн гэсэн бичиг ирээд эцэст нь нийгмийн ажилтантай ярилцлага авахыг надад мэдэгдээд би маш их баярласан. Туршлагын дараа би Бурханы үгсийн эрх мэдлийг үнэхээр ухаарсан бөгөөд Бурханы үгсийн дагуу дадлага хийж байхдаа би Бурханы гайхамшигт үйлдэлийг харж чадсан. 

    Дараа нь нийгмийн ажилчинтай ярилцлага байсан .Би жаахан сандарсан хэвээр байгаа боловч өмнөх хэдэн туршлагаар дамжуулан би Бурханы гайхамшигт ажлыг харж, Бурхан миний хажууд байгаа бөгөөд миний урд замыг удирдаж байгааг ойлгосон.Тэгээд би Бурханд залбирч Бурхан минь! Би илэрхийлэх чадвар сул, мэдлэг, зориг дутмаг гэдгийг та мэднэ шүү дээ. Та надад итгэл ба хүч чадлыг өгнө үү, Би таны ажил, үгийг бүх төрлийн хүмүүс, бүх зүйл, орчинд мэдрэхийн тулд энэ бүхнийг таны гарт даатгахад бэлэн байна ...  Залбирсны дараа миний зүрх аажмаар тайвширсан. Би ярилцлагыг бүхэлд нь хялбархан зохицуулж, урьд өмнө хэзээ ч байгаагүй бие болон сэтгэл санааны хувьд суллагдсан. Ярилцлагаас хэдхэн минутын дотор Боловсон хүчний хэлтэс хариуцсан хүн намайг хүлээн зөвшөөрсөн, миний цалин бусадтай харьцуулахад өндөр байна гээд мэдэгдийн хуудас надад гардуулсан. Энэ үр дүнг хараад миний сэтгэл маш их хөдөлсөн тул миний нүднээс нулимс урслаа. Энэ бүхэн бол Бурханы гайхамшигт үйлдэл. 

   Ажил хайхаас эхлээд өнөөдрийг хүртэл эргэн дурсахад би үнэхээр итгэж, Бурханд найдаж, биширч Бурханы ажлыг туршиж үзсэн л бол Бурхан үнэнч бөгөөд Бурхан намайг хангаж, удирдан чиглүүлдэг гэдгийг би үнэхээр ойлгосон. Бидний тулгардаг хүмүүс, зүйлс, хүрээлэн буй орчинд Бурханы үг ажлыг өнгөрүүлж , Бурханы гайхамшигт үйлсийг харах болно. Бурханд талархаж байна! Энэхүү ажлын туршлагаас харахад би сайн ажил олж аваад зогсохгүй хамгийн том олз бол Бурханы бүрэн эрхт байдлын талаар тодорхой мэдлэгтэй болж, Бурханд итгэх итгэлээ нэмэгдүүлсэн явдал юм. Ирээдүйн амьдралын туршлагадаа, Бурханы хамт, Бурханы Үгийн удирдамжаар илүү зоригтой, өөртөө итгэлтэй байх болно гэдэгт би итгэдэг!

06/07/2020

3. Төгс Хүчит Бурханд итгэснээр л аврал ирдэг.

3. Төгс Хүчит Бурханд итгэснээр л аврал ирдэг.

Холбогдолтой Бурханы үг:

Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа махбод болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Эхний удаад бие махбодтой болсон нь хүнийг нүглээс золин аварсан ба Есүсийн бие махбодын тусламжтайгаар түүнийг золин аврсан юм. өөрөөр хэлбэл, Тэр хүнийг загалмайнаас аварсан боловч хүний дотор сатаны ялзарсан зан чанар мөн л үлдсэн юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон нь дахиж нүглийн тахил болж үйлчлэхгүй, харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг. Энэ нь өршөөгдсөн хүмүүсийг нүглээс нь ангижруулан, бүрэн ариусгаж, мөн зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлж, Бурханы сэнтийн өмнө буцаан авчрахын тулд хийгддэг. Зөвхөн ийм маягаар л хүнийг бүрэн ариусгах болно. Хуулийн эрин үе дууссаны дараа, Нигүүлслийн эрин үе эхлэхийн хамтаар Бурхан авралын ажлыг эхлүүлсэн ба эцсийн өдрүүдийг хүртэл хүн төрөлхтөний тэрслүү байдлыг шүүж гэсгээж, тэднийг бүрмөсөн ариусгасны дараа л Бурхан Өөрийн авралын ажлыг төгсгөөд амралтанд орно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Өнөөгийн хүмүүс эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь, Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх ялзарсан зан чанар нь хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх сатаны ялзарсан зан чанарыг яг яаж цэвэрлэх тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Итгэснийх нь улмаас хүнийг аварч, нүглийг нь өршөөсөн боловч хүний нүгэлтэй уг чанар арилаагүй бөгөөд түүний дотор үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг өршөөсөн боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, мөн нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол тэр энэ асуудлыг шийдэх ямар ч аргагүй. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас болсон боловч хүн хуучны, сатаны ялзарсан зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатаны ялзарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, тийнхүү хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь, амийн өсөлтийн замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, өөрийн зан чанарыг аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан доор амьдарч, хийдэг бүхэн нь Бурханы хүслийн дагуу байж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, ийнхүү нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүрхэг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын үр удам гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн зарласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд өвчин нь эдгэжээ; сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн сатаны ялзарсан зан чанарыг олж мэдэж чадаагүй, мөн үүнийг хэрхэн хаяхыг ч мэдэхгүй байсан юм. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, гэр бүлийн нэг гишүүний итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт олон нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг хүлээн зөвшөөрч болохуйц итгэгч гэж үздэг байлаа. Зөвхөн ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгохгүй юм. Тэдний хийсэн бүхэн нь зан чанараа өөрчлөх ямар ч замаар явалгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайх явдал байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын энэ үе шат дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь, үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, тийнхүү түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг үргэлжлүүлэн хөөн зайлуулсаар байсан бол энэ үе шат нь үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ өршөөлгөөд л зогсох байв. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүний доторх ялзарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байдаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг хэрхэн бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч чи нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн агаад өөдгүй, гэсэн ч чи Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байх уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгаар л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, ариусгах ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдах боловч ариун байдалд хүрэх боломжгүй байх болно. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Иймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

Эцсийн өдрүүдийн ажилд үгийн хүч чадал нь тэмдэг, гайхамшгийн хүч чадлаас илүү их байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийн эрх мэдлээс давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө таних ямар ч аргагүй. Үгээр дамжуулан тэдгээрийг чиний өмнө ил болгоход чи аяндаа олж мэднэ; чи тэдгээрийг үгүйсгэж чадахгүй бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгний ажлаар хүрсэн үр дүн юм. Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшгаар дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүмүүст нигүүлслийг л өгдөг боловч хүний махан бие Сатанд харьяалагдсаар байдаг ба сатаны ялзарсан зан чанар хүний дотор хэвээр үлддэг. Өөрөөр хэлбэл, цэвэр болгоогүй зүйл нүгэл болон бузарт харьяалагдсаар байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л тэр Бурханаар авахуулах бөгөөд ариун хүн болж чаддаг. Хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж, түүнийг золин аврах үед энэ нь, түүнийг Сатаны гараас булаан авч, Бурханд буцааж өгсөн гэсэн утгатай. Гэвч тэр Бурханаар ариусгагдаж, өөрчлөгдөөгүй учраас ялзарсан хүн хэвээр үлддэг. Хүний дотор бузар буртаг, эсэргүүцэл, тэрслүү байдал оршсоор байдаг; хүн зөвхөн Бурханы золин авралаар дамжуулж Түүн рүү буцаж очсон боловч түүнд Бурханы тухай өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүй ба Түүнийг эсэргүүцэж, Түүнээс урвасаар байдаг. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт уг чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг ариусгаж, өөрчлөх зорилготой; үгээр хийсэн шүүлт, гэсгээлтээр мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн ялзралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж нэрлэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Бурхан энэ удаа махбод болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь аврах Өөрийн зорилгод хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын дотоод түүх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үеэр, өөрөөр хэлбэл цэвэрлэх эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн цэвэрлэх ажлыг туулсныхаа дараа л Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Эцэстээ Бурханаар авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг цэвэрлэх явдал бөгөөд энэ нь эцсийн амралтын өдрийн төлөө байдаг. Эс бөгөөс бүх хүн төрөлхтөн өөрсдийн төрлийг дагаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы цэвэрлэх ажил л хүн төрөлхтнийг зөвт бус байдлаас нь цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дундах дуулгаваргүй зүйлсийг ил болгож, тэгснээрээ аврагдах боломжтойг аврагдах боломжгүйгээс, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс ялгана. Түүний ажил дуусахад үлдэх хүмүүс цэвэрлэгдэж, хүн төрөлхтний дээд ертөнцөд орсноор хүмүүний илүү гайхалтай хоёр дахь амьдралыг газар дэлхий дээр эдлэх болно; өөрөөр хэлбэл, тэд хүн төрөлхтний амралтын өдөрт орж, Бурхантай хамт амьдарна. Үлдэж чадахгүй хүмүүс гэсгээлт, шүүлтийг туулсны дараа анхдагч төрх нь бүрмөсөн илчлэгдэнэ; үүний дараа тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; энэ хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд хорон муу, зөвт бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, мөн Бурхан, хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тохирохгүй. … Мууг шийтгэж, сайныг шагнах Түүний эцсийн ажил нь тэр аяараа бүх хүн төрөлхтнийг бүрмөсөн ариусгахын төлөө хийгддэг, ингэснээр Тэр бүхэлдээ ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат бол Түүний хамгийн амин чухал ажил юм. Энэ бол Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос

Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй, өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөн мөнх амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тэдний зууралдсан бохир ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, аливаа зүйлийг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарлыг өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг судар зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос, төгс байдалд хүргэх зам байх нь байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрүү чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүйгээр чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай хамт гэр бүлийн аз жаргалыг эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүн эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө байдаг бөгөөд шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлдэг. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, үгүйсгэвэл үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэж Би бас хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагаврыг мэдэж байна уу? Чиний хийсэн зүйл чинь жижиг алдаа биш, харин асар том нүгэл үйлдсэн. Иймээс үнэн л чамд амь авчирч чадах ба үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, чамд Бурханы царайг харуулж чадахгүй учраас үнэний өмнө шүдээ ярзайлгаж, болгоомжгүй шүүмжлэл хийхгүй байхыг Би хүн бүрд ятгаж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас


04/07/2020

1-р бүлэг. Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг бүтээсэн цор ганц жинхэнэ Бурхан юм 1. Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг захирдаг цор ганц жинхэнэ Бурхан юм

1. Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг захирдаг цор ганц жинхэнэ Бурхан юм

Холбогдолтой Бурханы үг:

Энэ ертөнцийн бүх зүйл Төгс Хүчитийн бодлын дагуу, Түүний нүдэн дор хурдан өөрчлөгддөг. Хүн төрөлхтний хэзээ ч сонсож байгаагүй зүйлс гэнэтхэн ирж, хүн төрөлхтний эртнээс эзэмшиж ирсэн зүйлс мэдэгдэлгүйгээр алга болдог. Төгс Хүчитийн хаа байгааг хэн ч ухан ойлгож чаддаггүй, тэр ч бүү хэл Төгс Хүчитийн амийн хүчний ер бусын, агуу байдлыг хэн ч мэдэрч чаддаггүй. Хүмүүсийн ухамсарлаж чадахгүй зүйлийг ухамсарлаж чаддаг болохоороо Тэр ер бусын байдаг. Хүн төрөлхтөнд орхигдсон атлаа хүн төрөлхтнийг авардаг Нэгэн болохоороо Тэр агуу байдаг. Тэрээр амьдрал, үхлийн утга учрыг мэддэг, үүнээс ч илүүтэйгээр Өөрийнх нь бүтээсэн хүн төрөлхтний оршин тогтнолыг захирахад ямар дүрэм зохистойг мэддэг. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолын суурь, мөн хүн төрөлхтнийг дахин амилуулдаг Золин аврагч юм. Тэрээр Өөрийн ажил, Өөрийн төлөвлөгөөнийхөө төлөө аз жаргалтай зүрх сэтгэлийг уй гашуугаар дарж, уй гашуутай зүрх сэтгэлийг аз жаргалтай болгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс Хүчитийн санаа алдалт”-аас

Орчлон ертөнцийн өргөн уудам чөлөөнд хэчнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, үл хувирах нэгэн дүрмийг мөрддөг билээ. Нас барсан хүмүүс амьд хүмүүсийн түүхийг аван оддог ба амьд буй хүмүүс нь нас барагсдын яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүн төрөлхтөн өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтнийг үнэхээр Байгаль Эх бүтээсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийнхөө хувь заяаг үнэхээр хянадаг уу? … Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг бүр ч мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулиар амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт мөнхийн мөнхөд орших Нэгэн бүхнийг захирч байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй Нэгэн, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй Нэгэн, гэвч Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгал үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн билээ. Түүнчлэн хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд цор ганц түшиж найдах Нэгэн билээ. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнцийн доорх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи, хяруу, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрэл өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн болон тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйл Түүний харцан дор оршдог, түүнчлэн бүх зүйл Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг баримтыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг танин мэдэж чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс чинь үл шалтгаалан чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үүрд мөнх бүх зүйлийг захирдаг гэдэгт эргэлзэх юмгүй билээ. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөх, ойлгох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг нэг их удалгүй өөрсдийн нүдээр харах ба энэ нь Бурханы удахгүй биелүүлэх бодит баримт юм. Хүн төрөлхтөн Бурханы мэлмий дор амьдарч, нас бардаг. Хүн төрөлхтөн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүдээ аних үе нь ч мөн Түүний удирдлагын төлөө байдаг. Хүмүүс тасралтгүй нааш цааш ирж, буцдаг. Энэ нь ялгаагүй бүгд Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм. Бурханы удирдлага нь үргэлж урагшилдаг ба хэзээ ч зогсдоггүй. Тэр хүн төрөлхтөнд Өөрийн оршин байгааг мэдүүлж, тэднийг Өөрийн дээд эрхэд итгүүлж, Өөрийн үйл хэргийг харуулах ба Өөрийн хаанчлалд эргэн очуулна. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн турш Түүний хийсээр буй ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас

Амийн зам гэдэг бол хэн дуртай нь эзэмшиж, эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба зөвхѳн Бурханд Өөрт нь л амийн зам бий, иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм. Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш амийн эрч хүчтэй, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлсний дараах хүний оршин тогтнолын баялаг нөөц байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчний ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч чадал нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, цаг хугацаа, орон зайг үл хамааран гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газар өөрчлөгдсөн ч Бурханы амь үүрд хувиршгүй хэвээр үлддэг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, эрч хүчтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы эрх мэдлийн дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Энэхүү хүн төрөлхтөн үүсэн бий болохоос өмнө сансар огторгуй—бүх гараг, тэнгэрийн бүх од—аль хэдийн оршин байсан. Макро түвшинд, хэчнээн олон жил өнгөрсөн ч эдгээр тэнгэрийн эрхэс оршин байх бүхэл хугацаандаа Бурханы хяналт дор тогтмол тойрон эргэсээр байна. Ямар гараг яг ямар цагт хаашаа явах; ямар гараг хэзээ, ямар үүрэг биелүүлэх; ямар гараг ямар тойрог замаар эргэх болон хэзээ алга болох, эсвэл солигдох—энэ бүхэн өчүүхэн төдий ч алдаа мадаггүй явагддаг. Гарагуудын байрлал болон тэдний хоорондын зай бүгд хатуу чанд загварыг мөрддөг бөгөөд бүгдийг нарийн мэдээллээр дүрсэлж болно; тэдний аялах зам, тойргийн хурд болон хууль, янз бүрийн байрлалд очих цагийг нарийн тодорхой тооцоолж, онцгой хуулиар дүрсэлж болно. Олон мянган жилийн туршид гарагууд эдгээр хуулийг хэзээ ч өчүүхэн төдий ч хазайлгүйгээр дагасан. Тэдний тойрог зам, эсвэл тэдний дагадаг хуулийг ямар ч хүч өөрчилж, эсвэл тасалдуулж чадахгүй. Тэдний хөдөлгөөнийг захирдаг онцгой хууль болон тэдгээрийг тодорхойлдог нарийн мэдээлэл нь Бүтээгчийн эрх мэдлээр урьдаас тогтоогдсон байдаг учраас тэд Бүтээгчийн дээд эрх болон хяналтын дор эдгээр хуулийг өөрсдөө дуулгавартай дагадаг. Макро түвшинд, зарим нэг хууль, зарим мэдээлэл, түүнчлэн зарим хачирхалтай, тайлбарлашгүй хууль, эсвэл үзэгдлийг олж мэдэх нь хүмүүсийн хувьд хэцүү зүйл биш юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Бурхан оршин байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, Бүтээгч бүх зүйлийг бүтээсэн бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэсэн бодит үнэнийг зөвшөөрдөггүй, цаашлаад Бүтээгчийн эрх мэдлийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй боловч шинжлэх ухааны эрдэмтэд, одон орон судлаачид, физикчид хорвоо ертөнц дээрх бүх зүйлийн оршин тогтнол, тэдгээрийн хөдөлгөөнийг захирдаг зарчим, хуулиуд нь бүгд нэгэн уудам, үл үзэгдэх далд энергид захирагдаж, удирдуулдаг гэдгийг улам бүр нээсээр байна. Энэ баримт нь, хөдөлгөөний эдгээр хуулийн дунд бүх зүйлийг зохион байгуулдаг Төгс Хүчит Нэгэн байна гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүнд тулгадаг. Түүний хүч чадал ер бусын бөгөөд хэдийгээр хэн ч Түүний жинхэнэ нүүр царайг харж чадахгүй боловч Тэр хором бүрд бүх зүйлийг захирч, хянаж байдаг. Хэн ч, эсвэл ямар ч хүч Түүний дээд эрхийг даван гарч чадахгүй. Энэ баримттай тулгарснаар хүн, бүх зүйлийн оршин тогтнолыг захирдаг хуулийг хүн хянаж чадахгүй, хэн ч өөрчилж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй; үүний зэрэгцээ хүмүүс эдгээр хуулийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй. Тэдгээр нь аяндаа тохиолдож байгаа биш, харин Эзэн, Мастер тушаадаг юм. Эдгээр нь бүгд, макро түвшинд хүн төрөлхтний ойлгож чадах Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм.

Микро түвшинд, газар дэлхий дээр хүний хардаг бүх уул, гол, нуур, далай, хуурай газар, хүний үзэж туулдаг бүх улирал, дэлхийд оршдог ургамал, амьтан, бичил биетэн болон хүмүүсийг оролцуулаад бүх зүйл нь Бурханы дээд эрхэд захирагдаж, Бурханаар хянагдаж байдаг. Бурханы дээд эрх болон хяналт дор бүх зүйл Түүний бодлын дагуу үүсэн бий болж, эсвэл үгүй болж байдаг бөгөөд тэдний амьдрал нь бүгд тодорхой хуулинд захирагддаг ба тэдгээрт нийцүүлэн өсөж үрждэг. Ямар ч хүн, ямар ч зүйл эдгээр хуулиас дээгүүр байдаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iii”-аас

26/06/2020

Сайн мэдээний гэрчлэлүүд "Хүлээс дөнгөнөөс ангижрах нь" Христэд итгэгчдийн үнэн түүх


Сайн мэдээний гэрчлэлүүд "Хүлээс дөнгөнөөс ангижрах нь" Христэд итгэгчдийн үнэн түүх
Гол дүрийн баатрын аав олон жил итгэгч явжээ. Тэрээр сайн мэдээ гүйцэтгэх үүргээ тууштай гүйцэтгэхийн зэрэгцээ зовж, төлөөс төлж чадсан боловч үнэнийг эрэлхийлэхийн оронд алдар нэр, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлсэн ажээ. Мөн ах эгч нарын дунд хагарал үүсгэж, тэр ч бүү хэл бусдыг гадуурхан дайрч давшлахдаа тулж, улмаар чуулганы амьдрал, ах эгч нарын амийн оролтод ноцтой саад учруулсан юм. Нөхөрлөл, тусламж олон удаа авсан ч тэрээр хэзээ ч гэмшиж байсангүй. Аав нь үнэнээс залхсан, үнэнийг үзэн яддаг хүн бөгөөд чуулганаас хөөгдөх ёстой гэдгийг гол дүрийн баатар Бурханы үгээр дамжуулан ялган таньдаг болно. Гэсэн хэдий ч сэтгэл хөдлөлдөө автан аавыгаа илчилж, мэдэгдэж зүрхэлсэнгүй. Тэгээд Бурханы үгийг унших замаар үнэнийг эрж хайгаад, сэтгэл хөдлөлдөө автахын шинж чанар, аюул уршиг, үр дагаврыг олж харав. Тэрээр хувийн мэдрэмжийнхээ хүлээснээс мултарч, Бурханы хайрладаг зүйлийг хайрлан, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн ядах явдлыг хэрэгжүүлэх чадвартай болж, аавынхаа ёрын муу зан авирыг илчилнэ. Аавыг нь хөөсний дараа чуулганы амьдрал сайжирч, ёрын муу хүний саад тотгороос ангижирсан билээ.

24/06/2020

2. Үнэхээр өргөгдөх гэж юу вэ?

2. Үнэхээр өргөгдөх гэж юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ. Тэгээд бүх охид босож, дэнлүүгээ цэгцлэв. Мунхгууд ухаалгуудад, ‘Бидэнд тосноосоо өгөөч; учир нь бидний дэнлүү бөхөх нь’ гэлээ. Харин ухаалгууд нь, ‘Чадахгүй, бидэнд ч, та нарт ч хангалтгүй байх вий: харин та нар худалдаачид руу очиж, өөрсдөө худалдаж ав’ гэжээ. Тэднийг худалдаж авахаар явсан хойгуур сүйт залуу ирэв; бэлэн байсан хүмүүс Түүнтэй хамт хуриманд орж: хаалгыг хаажээ” (Матай 25:6-10).

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

“Тэр надад, ‘Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!’ гэж бичигтүн гэв” (Илчлэл19:9).

Холбогдолтой Бурханы үг:

“Өргөгдөх” гэдэг нь хүмүүсийн төсөөлдөгчлөн нам газраас өндөр газар руу хүргэгдэх биш юм. Энэ бол маш том алдаа. Өргөгдөх гэдэг нь Миний урьдчилан тогтоож, сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоож, сонгосон бүх хүнийг хэлдэг. Ууган хөвгүүдийн, Миний хөвгүүдийн, эсвэл Миний ардуудын байр суурийг олж авсан хүмүүс бүгд өргөгдөх хүмүүс юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй огтоос нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ бол туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй ба хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн ч Миний өмнө өргөгдөнө.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зуун дөрөвдүгээр бүлэг”-ээс

Филаделфийн чуулган хэлбэрээ олсон бөгөөд энэ нь бүхэлдээ Бурханы нигүүлсэл болон өршөөлийн улмаас болсон юм. Үй олон ариун хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханыг гэх хайр бий болсон бөгөөд тэд сүнслэг замаараа гуйвж дайвалгүй алхдаг. Нэгэн жинхэнэ Бурхан махбод болсон бөгөөд Тэр бол бүх зүйлийг захирдаг орчлон ертөнцийн Тэргүүн гэсэн итгэлээ тэд бат баримталдаг: Үүнд Ариун Сүнсний баталгаа байдаг ба уулс мэт хөдөлшгүй! Энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй!

…………

Өнөөдөр Та бүх чуулганыг бүрэн төгс болгосон—Филаделфийн чуулган нь Таны 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний хэрэгжилт юм. Ариун хүмүүс одоо Таны өмнө даруухнаар захирагдаж, бие биетэйгээ сүнсээрээ холбогдож, хайраар дагалддаг. Тэд булгийн эх сурвалжтай нэгдсэн. Амийн амьд ус зогсолтгүй урсаж, чуулган дахь бүхий л шавар шавхай, бохир усыг угааж, цэвэрлэн, Таны сүмийг дахин нэгэнтээ ариусгадаг. Бид бодитой жинхэнэ Бурханыг мэдэж авч, Түүний үгэн дотор алхаж, өөрсдийн үүрэг, хариуцлагыг хүлээн авч, чуулганы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд чадах бүхнээ хийсэн. Таны хүсэл бидэнд саатуулагдах вий гэсэндээ бид хором бүрд Таны өмнө тайван байж, Ариун Сүнсний ажлыг анхаарах ёстой. Ариун хүмүүсийн дунд харилцан хоёр талын хайр байдаг бөгөөд заримынх нь давуу тал бусдынхаа алдаа дутагдлыг нөхнө. Тэд цаг үргэлжид сүнсээр алхаж, Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэж чаддаг. Тэд үнэнийг ойлгосон даруйдаа хэрэгжүүлдэг. Шинэ гэрэлтэй хөл нийлүүлж, Бурхан мөрийг дагадаг.

…………

Бурхантай идэвхтэй хамтран ажилла, уялдуулан үйлчилж, нэг бол, Төгс Хүчит Бурханы санаа зорилгыг биелүүл, ариун сүнслэг бие болохоор яаравчил, Сатан гишгэл, Сатаны хувь заяаг төгсгөл болго. Филаделфийн чуулган Бурханы өмнө өргөгдсөн бөгөөд Бурханы алдраар өөрийгөө харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Хоёрдугаар бүлэг”-ээс

Эзэн Есүс Христийг дагадаг бусад олон зуун сая хүний адилаар бид Библийн хууль, тушаалыг мөрдөж, Эзэн Есүс Христийн арвин их нигүүлслийг эдлэн, Эзэн Есүс Христийн нэрээр цугларч, залбирч, магтаж, үйлчилдэг—энэ бүхнийг бид Эзэний халамж, хамгаалалт дор хийдэг. Бид үргэлж сул дорой, бас үргэлж хүчтэй байдаг. Бүх үйлдэл маань Эзэний сургаалын дагуу байдаг гэдэгт бид итгэдэг. Тэгвэл бид өөрсдийгөө тэнгэр дэх Эцэгийн хүсэлд дуулгавартай зам дээр байна хэмээн итгэдгийг хэлэх илүүц биз. Бид Эзэн Есүсийн эргэн ирэлт, суу алдартай залран ирэлт, газар дээрх бидний амьдралын төгсгөл, хаанчлалын илрэлтийг болон Илчлэлийн номд зөгнөсөн бүхнийг буюу Эзэн ирж, гамшиг авчран, сайныг шагнаж, мууг шийтгэн, Өөрийг нь дагаж, эргэн ирэхэд нь угтан авдаг бүх хүнийг Өөртэйгөө уулзуулахаар агаарт өргөхийг хүсэн хүлээдэг. Энэ тухай бодох бүрдээ бид эцсийн өдрүүдэд төрж, Эзэний ирэхийг нүдээр үзэх зол завшаантай гэдэгтээ талархлаар дүүрч, сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй юм. Бид хяхалт хавчлагыг туулсан боловч хариуд нь “хэмжээлшгүй их, яруу алдрын мөнхийн жинг бий болгодог”-ыг олж авсан билээ. Ямар гээч ерөөл вэ! Энэ бүх хүсэн хүлээлт болон Эзэний хайрласан нигүүлсэл нь биднийг ямагт сэргэгээр залбирч, илүү мэрийн цуглахад хүргэдэг. Магад дараа жил, магад маргааш, бас магадгүй хүний сэтгэх аргагүй богинохон хугацааны дотор Эзэн гэнэт буун ирж, Өөрийг нь ихэд анхааран хүлээж байсан бүлэг хүмүүсийн дунд гарч ирэх болно. Бид бүгд Эзэний илрэлтийг харах эхний бүлэгт, өргөгдөх хүмүүсийн дунд байхын төлөө нэг нэгнээсээ урьтахаар яарч, нэг нь ч ард үлдэхийг хүсэхгүй.

…………

Бурхан чимээгүй байж, бидэнд хэзээ ч үзэгдээгүй атлаа Түүний ажил хэзээ ч зогсоогүй юм. Тэрээр бүхий л газар дэлхийг шинжин, бүх зүйлийг захирч, хүний бүх үг, үйл хэргийг хардаг. Төлөвлөгөөнийхөө дагуу, алхамтайгаар, нам гүм, эрс нөлөөгүйгээр удирдлагаа явуулдаг атлаа хөлийн мөр нь нэг нэгээр хүн төрөлхтөнд улам бүр ойртон урагшилж, орчлон дахь шүүлтийн суудал нь аянгын хурдаар байршиж, дараа нь Түүний сэнтий бидний дунд даруй бууж ирдэг. Энэ нь ямар гээч сүр жавхлант үзэгдэл билээ, ямар сүрлэг, гэгээн дүр зураг билээ! Сүнс бидний дунд тагтаа шиг, бас архирч буй арслан шиг ирдэг. Тэр бол мэргэн ухаан, зөвт байдал, сүр жавхлан бөгөөд эрх мэдлээ эзэмшин, хайр, өршөөлөөр дүүрч, бидний дунд сэмхэн ирдэг. Түүний ирснийг хэн ч мэддэггүй, Түүнийг ирэхэд хэн ч угтдаггүй, мөн Түүний хийх гэж буй бүхнийг хэн ч мэддэггүй. Хүний амьдрал урьдынхаараа үргэлжилж, зүрх сэтгэл нь ч мөн ялгаагүй бөгөөд өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрнө. Бурхан бусад хүний л адил хүн, дагагчдын хамгийн шалихгүй нэгэн, эгэл итгэгч байдлаар бидний дунд амьдардаг. Тэрээр өөрийн гэсэн эрэл хайгуул, зорилготой төдийгүй эгэл хүнд байдаггүй бурханлаг чанартай. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй бөгөөд Түүний мөн чанар, хүний мөн чанар хоёрын ялгааг хэн ч ухаараагүй. …

…………

Гэсэн хэдий ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү эгэл хүн л биднийг аврах шинэ ажлыг хийж байна. Тэрээр бидэнд ямар ч тайлбар өгдөггүй, яагаад ирснээ ч хэлдэггүй, харин хийхээр зорьсон ажлаа зүгээр л төлөвлөгөөнийхөө дагуу алхамтайгаар хийдэг. Түүний үг, айлдвар улам бүр олширдог. Тайтгаруулах, сургамжлах, сануулах, анхааруулахаас эхлээд зэмлэж, сахилгажуулах хүртэл; эелдэг зөөлөн өнгөнөөс эхлээд ширүүн, сүр жавхлант үг хүртэл—хүнд өршөөл хайрладаггүй, айдас хүйдэс төрүүлдэггүй юм гэж нэг ч үгүй. Түүний хэлдэг бүхэн бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан нууцыг яг онож, Түүний үг бидний зүрх сэтгэлийг хатгаж, тэсвэрлэшгүй их ичгүүрээр дүүргэн, нүүрээ хийх газаргүй болгодог. …

03/06/2020

“Төгс Хүчит Бурхан ирсэн нь ямар сайхан бэ” Христийн сүмийн дуу MV


“Төгс Хүчит Бурхан ирсэн нь ямар сайхан бэ” Христийн сүмийн дуу MV

Эгч ээ, надад сайхан мэдээ байна! Эзэн Есүс эргэн иржээ!
Эзэн Есүс эргэн ирсэн гэв үү?
Боломжгүй хэрэг.
Ах аа, Эзэн Есүсийн зөгнөсөн ёсоор, хүний Хүү гарч иржээ!
Хүний Хүү гарч ирсэн гэж үү?
Би яагаад Түүнтэй уулзаагүй байдаг билээ?
Сонсож ханалаа.
Ах аа, Ариун Сүнс чуулгануудад хандан айлдвар айлджээ!
Үнэхээр үү?
Тэр хаана үг хэлэв?
Харин тийм? Хаана тэр вэ?
Төгс Хүчин Бурхан үнэнийг илэрхийлэхээр иржээ;
Үг махбодоор илэрчээ.
Бурханы гэрээс шүүлт эхэлжээ!
Үнэхээр үү? Бурханы үг хаана байна вэ?
Хаана байна?
Хар даа.
Үг нь махбодоор илэрсэн
“Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч,
бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж,
хүний нүглийн тахил болсон юм;
Тэрээр хүнийг бүх ялзарсан зан чанараас нь салгаагүй.
Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь,
Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй,

Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд
Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан.
Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа
Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж,
гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд
энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан.
Түүний эрх мэдэл дор захирагдсан бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж,
илүү агуу ерөөлийг хүлээн авна.
Тэд үнэхээр гэрэлд амьдарч,
үнэн, зам, амийг олж авна.”
“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав
Энэ үнэхээр Бурханы үг байна!
Тийм шүү.
Эзэн Есүс үнэхээр эргэн иржээ!
Бие махбодтой болсон Бурхантай уулзах нь ямар их аз вэ.
Эцсийн өдрүүдэд Христ илэрч, ажилладаг.
Тэр үнэнийг илэрхийлж, шүүлтийг авчирдаг.
Хүнийг аврахын тулд Тэр биечлэн ажилладаг.
Түүнд уй гуниг, баяр хөөр бий, Тэр бол энгийн.
Тэр инээж хөхөрч, үг хэлдэг, Тэр бол практик.
Түүний бие махбодтой болсон нь гүнзгий утга учиртай,
бодит Бурханыг харж болдог.
Төгс Хүчит Бурхантай уулзах нь нэр төрийн хэрэг.
Шүтэн мөргөснөөр бид баярлан баясдаг.
Түүнийг магтсанаар бид маш хөнгөн, эрх чөлөөтэй болдог.
Түүнийг мэддэг учир бидний амьдрал хий хоосон биш.
Эцсийн өдрүүдэд Бурхан махбодод илэрдэг билээ.
Түүнийг хайрладаг хүмүүсийг Тэр Өөрөө төгс болгодог.
Түүний айлдвар хүмүүсийг нь хариулж,
үнэн ба амийг хүнд хайрладаг.
Бурханы үг хүнийг илчилдэг ч бай, сургадаг ч бай,
энэ нь тэднийг аварч, ариусгахын төлөө байдаг.
Түүний үгийн шүүлтийг туулснаар бид
Бурхан бол зөвт, ариун гэдгийг хардаг.
Бурхан хүний төлөө зовж, сул талыг нь ойлгодог.
Түүний үг хүнийг хангаж, гэгээрүүлдэг.
Тэр хүнд итгэл өгөн, гэрэл авчирч,
дутагддаг зүйлийг нь нөхөж, тэдэнд зам заадаг.
Бурхан хүний зовлонг туулж,
гэсгээгдэх үед нь хүний дэргэд зогсдог.
Тэр цаг үргэлж хүний амийн тухай боддог.
Бурхан л тэдний дэргэд хамгийн ойр байдаг.
Гололтыг Тэр чимээгүйхэн туулдаг.
Гай зовлон дунд Тэр хүний хажууд байдаг.
Урагш хөтлөхөөр Тэр зам гаргадаг.
Төгс Хүчит Бурханы дүр төрх намайг зоригжуулдаг.
Эртнээс хойш Бурхантай уулзах хэцүү байсан.
Бурхантай хамт байгаа энэ сайхан цагаа нандигнацгаая.
Энэ бол Бурханы хайр татам байдлыг харах боломж.
Төгс Хүчит Бурханыг бид мэдэх болтугай.
Эртнээс хойш Бурхантай уулзах хэцүү байсан.
Бурхантай хамт байгаа энэ сайхан цагаа нандигнацгаая.
Энэ бол Бурханы хайр татам байдлыг харах боломж.
Төгс Хүчит Бурханыг бид мэдэх болтугай.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос эш татав

24/05/2020

Өдөр тутмын Бурханы үг “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?” Эшлэл8


Бурханы үг | “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?” | Эшлэл 8

Бурханы замаар алхах: Бурханаас эмээж, муугаас зайлах
Та нарын тэмдэглэж авах ёстой хэллэг байдаг. Энэ хэллэг нь маш чухал гэж Би итгэдэг, учир нь Миний хувьд энэ үг өдөр болгон тоо томшгүй удаа сэтгэлд минь орж ирдэг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл Би хэн нэгэнтэй нүүр тулах бүрдээ, Би хэн нэгний түүхийг сонсох болгондоо, Би хэн нэгний дадлага туршлага эсвэл Бурханд итгэх тэдний сэтгэгдлийг сонсох болгондоо, энэ хүн нь Бурханы хүсдэг төрлийн, Бурханд таалагддаг төрлийн хүн мөн үү, биш үү гэдгийг цэгнэхийн тулд Би энэ хэллэгийг үргэлж ашигладаг. Тэгвэл энэ хэллэг нь юу вэ? Одоо та нар бүгд хүсэн хүлээж байгаа. Би энэ хэллэгийг илчлэх үед та нарын урам хугарч магадгүй, учир нь олон жилийн турш үнэнч мэт дүр үзүүлсээр ирсэн хүмүүс байгаа. Гэхдээ Миний хувьд Би хэзээ ч, ямар ч дүр үзүүлээгүй. Энэ хэллэг Миний зүрх сэтгэлд оршдог. Тэгвэл энэ хэллэг нь юу вэ? Энэ бол “Бурханы замаар алхах: Бурханаас айж, муугаас зайлах” юм. Энэ нь хэтэрхий энгийн хэлц үг биш гэж үү? Гэхдээ энэ хэллэг хэдий энгийн байж болох ч үүний талаар үнэхээр гүнзгий ойлголттой хүн л энэ нь агуу жинтэй гэдгийг мэдрэх болно; энэ нь хэрэгжүүлэхэд маш их үнэ цэнэтэй; энэ нь үнэний бодит байдалтай амийн хэл юм; энэ нь Бурханы сэтгэлийг хангалуун байлгахыг эрж хайдаг хүмүүсийн хувьд зорих насан туршийн зорилго юм; мөн энэ нь Бурханы цаад санааг анхаардаг хэн хүний дагах насан туршийн зам билээ. Иймээс та нар юу гэж бодож байна: Энэ хэллэг үнэн үү? Энэ нь ийм төрлийн ач холбогдолтой юу? Магадгүй зарим хүмүүс энэ хэллэгийн талаар бодоод, үүний учрыг олохоор оролдож байгаа бөгөөд мөн зарим нь үүнийг сэжиглэж байгаа: Энэ хэллэг маш чухал уу? Энэ нь маш чухал уу? Энэ нь тийм их шаардлагатай, цохон тэмдэглэхүйц гэж үү? Магадгүй энэ хэллэгэнд тийм ч их дургүй зарим хүмүүс байдаг, учир нь тэд Бурханы замыг авч, үүнийг энэ нэг хэллэгэнд оруулах нь хэтэрхий их хураангуйлал гэж боддог. Бурханы хэлсэн болгоныг авч, багасган нэг хэллэгэнд багтаах нь—энэ нь Бурханыг арай хэтэрхий ялихгүй болгохгүй гэж үү? Энэ нь ийм биш гэж үү? Эдгээр үгний ар дахь гүн гүнзгий утга учрыг та нарын ихэнх нь бүрэн ойлгохгүй байж болох юм. Та нар үүнийг тэмдэглэж авсан ч гэсэн та нар энэ хэллэгийг зүрх сэтгэлдээ оруулах бодолгүй байгаа; та нар зүгээр л үүнийг бичиж авсан ба завтай цагтаа үүнийг эргүүлэн хараад, дахин судалж үздэг. Энэ хэллэгийг сайн ашиглахаар хичээх нь байтугай цээжлэхээс ч залхдаг өөр бусад хүмүүс байдаг. Гэвч Би яагаад энэхүү хэллэгийг хэлэлцэж байна вэ? Та нарын үзэлтээс эсвэл та нар юу бодохоос үл хамааран Би энэ хэллэгийг хэлэлцэх ёстой, яагаад гэвэл энэ нь Бурхан хүний үр дүнг хэрхэн тодорхойлдогтой туйлын их хамаатай. Энэ хэллэгний талаар та нарын одоогийн ойлголт ямар байх нь эсвэл та нар үүнд хэрхэн хандах нь хамаагүй Би та нарт үүнийг хэлэх болно: Хэрвээ хэн нэгэн энэ хэллэгийг зүй зохистойгоор хэрэгжүүлж, Бурханаас эмээж, нүглээс зайлах стандартад хүрч чадвал, тэд амьд үлдэгч болох нь гарцаагүй мөн тэд сайн үр дүнтэй нэгэн болох нь гарцаагүй. Хэрвээ чи энэ хэллэгний тавьсан стандартад хүрч чадахгүй бол чиний үр дүн тодорхойгүй гэж хэлж болох юм. Тиймээс Би та нарын сэтгэл зүйн бэлтгэлийн төлөө энэ хэллэгийг та нарт хэлж байгаа бөгөөд ингэснээр та нарыг хэмжихдээ Бурхан ямар төрлийн стандарт ашигладаг тухай та нар мэдэх болно.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

02/04/2020

2. Шашны ертөнц яагаад үргэлж Христийг үгүйсгэж, голж, яллаж, улмаар Бурханы хараалыг амссан бэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Өөр нэг сургаалт зүйрлэл сонсоцгоо: Нэг газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, үүнийгээ тойруулан хашаа барьж, дарс шахагчийн нүх ухаж, цамхаг босгож, тариаланчдад түрээслээд, алс холын нутаг руу явжээ. Жимс хураах цаг ойртоход усан үзэм авчруулахын тулд тэр зарц нараа тариаланчид руу илгээв. Тариаланчид зарц нарыг нь барьж аваад нэгийг нь зодож, нөгөөг нь хөнөөж, бас нэгийг нь чулуугаар цохьжээ. Тэр урьдныхаас ч олон зарцыг дахин илгээлээ, тэд мөн адил үйлдэв. Гэхдээ эцэст нь тэр, Тэд миний хүүг хүндэлнэ гээд хүүгээ илгээжээ. Гэвч тариаланчид хүүг харангуутаа, ‘Энэ бол өв залгамжлагч байна; ирцгээ, түүнийг алаад, өв хөрөнгийг нь булаацгаая’ гэж өөр хоорондоо ярилцжээ. Тэд түүнийг барьж аваад, усан үзмийн талбайгаас гарган хаяж, түүнийг хөнөөв” (Матай 21:33-39).

“Тэгээд ахлах тахилчид болон Фарисайчууд зөвлөлд цуглаж, ‘Бид юу хийх вэ? Учир нь энэ хүн олон гайхамшиг үйлдэж байна. Хэрвээ бид Түүнийг ингээд орхивол бүх хүн Түүнд итгэнэ: тэгвэл Ромчууд ирээд, манай газар нутаг, үндэстнийг хоёуланг нь булаан авна’ гэв” (Иохан 11:47-48).

“Тэр өдрөөс хойш тэд Есүсийг алахаар зөвлөлдөв” (Иохан 11:53).

Холбогдолтой Бурханы үг:

Үнэхээр сонирхолтой! Бие махбодтой болсон Бурхан яагаад үргэлж хүмүүст гологдож, доромжлогддог вэ? Яагаад хүмүүст бие махбодтой болсон Бурханы талаар ямар нэгэн ойлголт байдаггүй вэ? Бурхан буруу цагт ирснээс болсон байж болох уу? Бурхан буруу газарт ирснээс болсон байж болох уу? Бурхан хүний “гарын үсэггүйгээр” ганцаараа үйлдсэн учраас ийм зүйл тохиолдсон байж болох уу? Бурхан хүний зөвшөөрөлгүйгээр Өөрөө шийдсэн учраас болсон байж болох уу? … Хүмүүс Түүний амнаас гарсан зүйлийг идэж, Түүний цусыг ууж, тэдэнд хайрласан Түүний нигүүлсийг тэр таалан соёрхсон боловч тэд мөн Түүнийг эсэргүүцсэн, учир нь хэн тэдэнд амь өгснийг тэд хэзээ ч мэдээгүй юм. Эцэст нь тэд Түүнийг загалмайд цовдолсон, гэхдээ Тэр ямар ч дуу чимээ гаргаагүй. Өнөөдөр ч гэсэн Тэр чимээгүй хэвээр үлддэг. Хүмүүс Түүний махан биеийг идэж, тэдэнд зориулж хийсэн Түүний хоолыг идэж, Түүний тэдэнд нээж өгсөн замаар алхаж, Түүний цусыг уудаг, гэсэн ч тэд мөн л Түүнийг голохоор санаархаж, тэдэнд амийг нь өгсөн Бурханд тэд үнэхээр дайсан мэт ханддаг ба харин оронд нь өөрсөдтэйгээ яг адилхан тэдгээр боолуудад тэнгэрлэг Эцэг мэт ханддаг. Үүгээрээ тэд Түүнийг санаатайгаар эсэргүүцэхгүй байна гэж үү? Есүс яаж загалмай дээр үхэх болсон юм бэ? Та нар мэдэх үү? Түүнд хамгийн ойр байсан, Түүнийг идэж, Түүнийг ууж, Түүнийг таашаан соёрхож байсан Иудас Түүнээс урваагүй гэж үү? Иудасын урвалтын шалтгаан нь Есүс ердөө л энгийн өчүүхэн багшаас өөрцгүй байснаас болсон биш үү? Есүс ер бусын бөгөөд тэнгэрээс ирсэн Нэгэн гэдгийг хүмүүс хэрвээ үнэхээр харсан бол, тэд хэрхэн Түүнийг амьдаар нь хорин дөрвөн цагийн турш, Түүний биед ямар ч амьсгаа үлдэхгүй болтол нь загалмай дээр цовдолж чадах юм бэ? Хэн Бурханыг мэдэж чадах вэ? Хүмүүс Бурханыг ханашгүй шуналтайгаар эдлэхээс өөр юу ч хийдэггүй, гэхдээ тэд хэзээ ч Түүнийг мэдээгүй. Тэд даварсаар даварсаар “Есүсийг” өөрсдийн тушаалд, өөрсдийн зааварт бүрэн дуулгавартай байлгасан. Толгой хоргодох газаргүй Энэ хүний Хүүд ямар нэг өршөөл энэрлийн замыг хэн үзүүлсэн бэ? Эцэг Бурханы даалгаврыг биелүүлэхэд Түүнтэй хүчээ нэгтгэхийг хэн бодож байсан бэ? Хэн хэзээд Түүнийг бодож байсан бэ? Түүний бэрхшээл зовлонгийн талаар хэн санаа тавьж байсан бэ? Өчүүхэн төдий ч хайргүйгээр хүн Түүнийг урагш, хойш угзардаг; түүний гэрэл болон амь хаанаас гарсныг хүн мэддэггүй бөгөөд хүмүүсийн дунд зовлон шаналал туулсан, хоёр мянган жилийн өмнөх Есүсийг хэрхэн дахин нэг удаа цовдлох талаар нууцаар төлөвлөхөөс өөрийг хийдэггүй. “Есүс” үнэхээр тийм үзэн ядалтыг төрүүлсэн үү? Түүний хийсэн бүхэн аль хэдийн мартагдчихсан уу? Мянга мянган жилийн турш нэгдэн нийлсэн үзэн ядалт нь эцэстээ гадагшаа буудах болно. Иудейчүүдийн үр хүүхдүүд! Та нар Түүнийг тийм их үзэх ядахуйцаар “Есүс” та нарт хэзээ дайсагнасан юм бэ? Тэр маш ихийг хийсэн ба маш ихийг ярьсан—үүний юу ч та нарын тусын тулд байгаагүй юу? Тэр оронд нь юу ч нэхэлгүйгээр Өөрийн амийг та нарт өгсөн, Тэр Өөрийгөө бүхэлд нь та нарт өгсөн, та нар үнэхээр Түүнийг амьдаар нь идэхийг хүсэж байна уу? … “Иудейчүүд” олдохгүй газар гэж хаа ч байхгүй бөгөөд тэд өнөөдөр ч гэсэн адилхан ажил хийж, Бурханыг эсэргүүцэх нэг төрлийн ажлаа хийсээр байдаг боловч тэд Бурханыг өргөмжилж байна гэдэгтээ итгэдэг. Хүний нүд яаж Бурханыг таньж чадах билээ? Махан биеэр амьдардаг хүн, Сүнснээс ирсэн, бие махбод болсон Бурханд хэрхэн Бурхан шиг хандаж чадах юм бэ? Хүмүүсийн дундаас хэн Түүнийг мэдэж чадах юм бэ? Хүмүүсийн дундах үнэн хаана байна? Жинхэнэ зөвт байдал хаана байна? Хэн Бурханы зан чанарыг мэдэж чадах вэ? Тэнгэр дэх Бурхантай хэн өрсөлдөж чадах вэ? Түүнийг хүмүүсийн дунд ирэхэд хэн ч Бурханыг мэдээгүй бөгөөд Тэр гологдсон гэдэгт гайхах зүйл үгүй. Хүн Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчих вэ? Дэлхийн харанхуйг зайлуулах боломжийг тэр гэрэлд хэрхэн олгох билээ? Энэ нь бүгд хүний шулуун цайлган зориулалт биш гэж үү? Энэ нь хүний цэх шулуун оролт биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (10)”-аас

28/03/2020

3. Эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлдэг үнэн яагаад хүнийг ариусгаж, төгс болгож, хүний амь болж чаддаг вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Амийн зам гэдэг бол хэн дуртай нь эзэмшиж, эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба зөвхѳн Бурханд Өөрт нь л амийн зам бий, иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм. Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш амийн эрч хүчтэй, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлсний дараах хүний оршин тогтнолын баялаг нөөц байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчний ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч чадал нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, цаг хугацаа, орон зайг үл хамааран гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газар өөрчлөгдсөн ч Бурханы амь үүрд хувиршгүй хэвээр үлддэг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, эрч хүчтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы эрх мэдлийн дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид байж байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь хамт оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс чинь өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж өргөмжилж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Зөвхөн Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм. Хэрвээ чи Бурханы өнгөрсөн эрин үеүдэд хэлсэн үгийн тэмдэглэлийг өнөөдөр хэрэглэх аваас чамайг археологич, бас түүхэн өвийн мэргэжилтэн гэж тодорхойлбол хамгийн оновчтой. Учир нь чи үргэлж Бурханы өнгөрсөн цаг үед хийсэн ажлын ул мөрт итгэдэг, хүмүүсийн дунд урьд нь ажиллахад нь Бурханаас үлдсэн сүүдэрт итгэдэг, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг, харин Бурханы өнөөгийн ажлын чиглэлд итгэдэггүй, Бурханы өнөөгийн алдар суутай төрх байдалд итгэдэггүй ба Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан мөрөөдөгч гэдэг нь гарцаагүй юм. Хэрвээ чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй бичиг үсэгтэй тзууралдсаар байгаа бол чи хэрэггүй үжирсэн мод[a], учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, үгэнд ордоггүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйл хэрэгт нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

“Үг” хэмээх үг хэдийгээр энгийн, жирийн боловч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг бүх орчлон ертөнцийг доргиодог; энэ нь хүний зүрх сэтгэлийг, үзлийг, хуучин зан чанарыг болон бүх дэлхий ертөнцийн хуучин байдлыг ч өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм байдлаар ажилладаг бөгөөд зөвхөн Тэр л ингэж ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг. Бүх хүн үгийн дэлхий ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдарч эхэлсэн бөгөөд үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан дэлхийг үгээр бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үгээр удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхийл хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн гүйцэлдэх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм”-аас