04/01/2019

5. Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?

5. Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?

Бурханыг дуулгавартай дагаж, хайрлаж, Бурханы бүтээлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэх нь Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар, Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлэгдэх үнэ цэнэтэй тухай, Өөрийн бүтээлүүддээ Бурхан хэрхэн авралын ажлыг хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэх итгэлээрээ та нарын эзэмших ёстой наад захын зүйлс юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан бие дэх амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж,төрөлх байдлаараа байгаа амьдралаа Бурханы оршихуй доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эзэмшлээс гарч, Бурханы ивээл, хамгаалалтан дор амьдрахын нэр юм. Энэ бол махан биедээ биш Бурханд дуулгавартай байдлыг олж авах явдал бөгөөд энэ нь, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авах боломжийг Бурханд олгож, та нарыг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатаны зан чанараас өөрсдийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы хүч чадал, алдар та нарт илэрхийлэгдэж, ингэснээр та нар Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байхыг хэлнэ. Бурханд итгэх итгэл нь тэмдэг гайхамшгийг харахын төлөө байх ёсгүй, мөн өөрийн махан биеийн төлөө ч байж болохгүй.Энэ нь Бурханы тухай мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханд дуулгавартай байж, Петр шиг үхэн үхтлээ Түүнд дуулгвартай байхын төлөө байх ёстой. Энэ нь үндсэндээ энэ бүхнийг биелүүлэхийн төлөө юм. Бурханы үгсийг идэж уух нь Бурханыг мэдэхийн тулд мөн Бурханыг хангалуун болгохын тулд юм. Бурханы үгийг идэж, уух нь та нарт Бурханы тухай асар их мэдлэгийг өгөх ба зөвхөн үүний дараа л та нар Бурханд дуулгавартай байж чадна. Гагцхүү Бурханыг мэддэг болсон үедээ л та нар Бурханыг хайрлах ба үүнд хүрэх нь аливаа хүний Бурханд итгэх итгэлд байх ёстой зорилго юм. Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ та нар үргэлж тэмдэг гайхамшгийг харахаар оролддог бол Бурханд итгэх энэ итгэлийн үзэл санаа буруу байна.
Бурханд итгэх итгэл ньүндсэндээ Бурханы үгийг амийн бодит байдал болгон хүлээн зөвшөөрөх явдал юм. Бурханы амнаас гарсан үгсийг хэрэгжүүлж, тэдгээрийг өөрсөд дотроо биелүүлэх нь Бурханы зорилгын биелэлт билээ. Бурханд итгэхдээ хүн Бурханаар төгс болгож, Бурханд захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай байхыг зорих хэрэгтэй. Хэрвээ та нар ямар нэг гомдолгүйгээр Бурханд дуулгавартай байж, Бурханы хүслийг анхаарч, Петрийн бие бялдрын хэмжээнд хүрч, Бурханы хэлсэн Петрийн хэв маягийг эзэмшиж чадвал, та нар Бурханд итгэх итгэлдээ амжилт олсон байх бөгөөд энэ нь Бурхан чамайг олж авсныг илтгэх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Нэгэнт чи Бурханд итгэдэг учраас Түүний үгийг идэж ууж, Түүний үгийг амсан мэдэрч, Түүний үгийг биелүүлэх ёстой. Зөвхөн энэ л Бурханд итгэх итгэл юм! Хэрвээ чи Бурханд итгэдэг гэж хэлдэг атлаа Түүний ямар ч үгийг хэлж чадахгүй, эсвэл тэдгээрийг хэрэгжүүлж чадахгүй бол чамайг Бурханд итгэдэг гэж үзэхгүй. Энэ бол “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайж байгаатай” адил. … Бурханд итгэгчид, хамгийн наад зах нь гаднаа сайн зан авирыг эзэмшсэн байх хэрэгтэй ба хамгийн чухал нь, Бурханы үгтэй байх явдал юм. Юу ч болж байсан чи Түүний үгээс хэзээ ч татгалзаж чадахгүй. Бурханы талаарх чиний мэдлэг болон Түүний хүслийн биелэлт нь бүгд Түүний үгээр дамжуулан хэрэгждэг. Бүх улс үндэстэн, шашны бүлэглэл, урсгал болон секторуудыг ирээдүйд үгээрээ байлдан дагуулах болно. Бурхан шууд ярих ба бүх хүмүүс Бурханы үгийг гартаа барина; үүгээр дамжин хүмүүс төгс болно. Бурханы үг даяар тархаж, хүмүүс Бурханы үгийг хэлж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэхдээ дотроо Бурханы үгийг хадгалсаар байдаг. Дотор гаднагүй тэд Бурханы үгэнд автсан ба тэд ингэж төгс болдог. Бурханы хүслийг биелүүлдэг ба Түүнд гэрчилж чадах хүмүүс бол Бурханы үгийг бодит байдал болгосон хүмүүс юм.

Үгийн эрин үе буюу Мянган жилийн хаанчлалын эрин үед орох нь одоо гүйцэлдэж буй ажил юм. Одоогоос эхлээд, Бурханы үгийн талаар нөхөрлөхийг дадлагажуул. Түүний үгийг идэж, ууснаар болон үүнийг мэдэрч туулснаар л чи Бурханы үгийг харуулж чадна. Зөвхөн туулсан туршлагынхаа үгээр л чи бусдыг итгүүлж чадна. Хэрвээ чамд Бурханы үг байхгүй бол хэн ч чамд итгэхгүй! Бурханы ашиглаж байгаа бүхэн Бурханы үгийг хэлэх чадвартай байдаг. Хэрвээ чи чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллаагүй ба чи төгс болоогүй гэдгийг харуулж байгаа юм. Энэ нь Бурханы үгийн ач холбогдол билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас

Хүмүүс Бурханы үгийг мэдрэх үйл явц нь махан биед Бурханы үг гарч ирэхийг мэдэхтэй ижил үйл явц юм. Хүмүүс Бурханы үгийг хэдий чинээ их мэдэрнэ, тэд Бурханы Сүнсийг төдий чинээ их мэдэх болно; Бурханы үгийг мэдэрснээр дамжуулан хүмүүс Сүнсний ажлын зарчмыг ухаарч, практик Бурханыг Өөрийг нь мэдэж авдаг. Үнэндээ Бурхан хүмүүсийг төгс болгож, олж авах үедээ Тэр тэдэнд практик Бурханы үйл хэргийг мэдэгдэж байдаг; бие махбод болсон Бурханы бодит ач холбогдлыг хүмүүст харуулж, Бурханы Сүнс хүний өмнө бодитоор илэрсэн гэдгийг тэдэнд харуулахын тулд Тэр практик Бурханы ажлыг ашиглаж байгаа. Хүмүүс Бурханаар авахуулж, Бурханаар төгс болгуулах үед практик Бурханы илэрхийлэл тэднийг байлдан дагуулж, практик Бурханы үг тэднийг өөрчилж, Өөрийн амийг тэдэн дотор өгч, Тэр юу болох (Тэр хүн чанарын хувьд хэн болох эсвэл Тэр бурханлаг чанарын хувьд хэн болохын аль алинаар) гэдгээр тэднийг дүүргэж, Түүний үгийн мөн чанараар тэднийг дүүргэж, Түүний үгийг амьдран харуулахад тэднийг хүргэдэг. Бурхан хүмүүсийг олж авах үедээ, хүмүүсийн дутагдалтай байдалтай харьцахын тулд, тэдний тэрслүү зан чанарыг шүүж, илчлэхийн тулд практик Бурханы үг, айлдварыг голчлон ашиглан хийдэг ба хэрэгтэй зүйлээ олж авахад тэднийг хүргэж, Бурхан хүмүүсийн дунд ирсэн гэдгийг тэдэнд харуулдаг. Хамгийн чухал нь практик Бурханы хийсэн ажил нь хүн бүрийг Сатаны нөлөөнөөс аварч, бохир заваан газраас тэднийг холдуулж, тэдний ялзарсан зан чанарыг зайлуулж байгаа. Практик Бурханаар авахуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол нь практик Бурханыг үлгэр жишээ, дуурайллаа болгон, энгийн хүн чанараа амьдран харуулж, Түүний хэлсэн бүхнийг хэрэгжүүлж, практик Бурханы үг, шаардлагуудын дагуу өчүүхэн төдий ч хазайлт, холдолтгүйгээр хэрэгжүүлж, Түүний хүссэн юуг ч биелүүлэх чадвартай байх явдал юм. Ийм байдлаар Бурхан чамайг олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Практик Бурхан бол Бурхан Өөрөө гэснийг чи мэдэх ёстой”-оос

Бурханы үгийн талаарх ойлголт чинь хэдий чинээ их байж, чи тэдгээрийг хэдий чинээ хэрэгжүүлж чадна, Бурханаар төгс болгуулах замд чи төдий чинээ хурдан орж чадна. Залбирснаар дамжуулан чи залбирлынхаа дунд төгс болгуулж чадна; Бурханы үгийг идэж ууж, Бурханы үгийн мөн чанарыг ухаарч, Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулснаар дамжуулан чи төгс болгуулж чадна. Өдөр тутамдаа Бурханы үгийг мэдэрч туулснаар дамжуулан чи өөртөө юу дутагдаж байгааг мэдэж авдаг, цаашлаад өөрийнхөө сул тал, дутагдлыг мэдэж авдаг бөгөөд Бурханд залбирдаг, үүгээр дамжуулан чи аажмаар төгс болгуулна. Төгс болгуулах зам нь: залбирах, Бурханы үгийг идэж уух, Бурханы үгийн мөн чанарыг ухаарах, Бурханы үгийн туршлага руу орох, өөртөө юу дутагдаж байгааг мэдэж авах, Бурханы ажилд дуулгавартай байх, Бурханы ачааг анхаарч, хайрын зүрх сэтгэлээрээ дамжуулан махан биеэс урвах, ах эгч нартайгаа ойр ойрхон нөхөрлөл хийх, энэ нь чиний туршлагыг баяжуулдаг. Энэ нь нийтийн амьдрал эсвэл хувийн амьдрал байх нь хамаагүй, томоохон цуглаан эсвэл жижиг цуглаан байх нь хамаагүй бүгдээрээ чамд, туршлага олж авч, сургалт хүлээн авах боломж олгодог, ингэснээр зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байж, Бурхан руу эргэн очиж чадна. Энэ бүхэн нь төгс болгуулах үйл явц юм. Яригдаж буй Бурханы үгийг туулж мэдрэх гэдэг нь Бурханы үгийг үнэхээр амталж, тэдгээрийг өөртөө амьдран харуулах чадвартай байх гэсэн үг юм, ингэснээр чамд Бурханд хандах илүү их итгэл, хайр байдаг. Үүгээр дамжуулан чи завхарсан сатаны зан чанараа аажмаар хаяж, зүй бус сэдлээ аажмаар орхиж, хэвийн хүний төрхийг амьдран харуулах болно. Чиний дотор Бурханы төлөө гэсэн хайр хэдий чинээ их байна—өөрөөр хэлбэл, чи Бурханаар хэдий чинээ их төгс болгуулна—Сатанаар төдий чинээ бага завхруулагддаг. Бодитой туршлагаар дамжуулан чи төгс болгуулах замд аажмаар орох болно. Тиймээс хэрвээ чи төгс болгуулахыг хүсэж байгаа бол Бурханы хүслийг анхаарч, Бурханы үгийг мэдэрч туулах нь нэн чухал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс байдалд хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас

No comments:

Post a Comment