07/02/2020

5. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу вэ? Бурханы сайшаалыг хүртэхийн тулд хүн Түүнд хэрхэн итгэх ёстой вэ?

5. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу вэ? Бурханы сайшаалыг хүртэхийн тулд хүн Түүнд хэрхэн итгэх ёстой вэ?
Холбогдолтой Бурханы үг:



“Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Нэмж хэлэхэд, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно.




Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас




Бурханд итгэх жинхэнэ итгэл нь аврагдахын төлөө итгэх явдал биш, сайн хүн байх тухай бүр ч биш билээ. Мөн ердөө л хүний төрхийг эзэмшихийн тулд Бурханд итгэх явдал биш юм. Үнэн хэрэгтээ хүмүүс итгэл гэдгийг зүгээр л Бурхан байдаг гэдэгт итгэх явдал хэмээн үзэх ёсгүй. Мөн итгэл нь Бурхан бол үнэн, зам, амь гэдэгт итгэхээс цаашгүй байх ёстой гэсэн үг биш. Түүнчлэн Бурханыг хүлээн зөвшөөрч, Бурхан бол бүх зүйлийн Захирагч, төгс хүчит, мөн Бурхан дэлхий дээрх бүх зүйлийг бүтээсэн, Бурхан бол цор ганц, дээдийн дээд гэдэгт итгэх явдал ч биш юм. Энэ нь зүгээр л эдгээр баримтад чамайг итгүүлэх явдал биш. Бурхан чамайг бүхий л оршихуй болон зүрх сэтгэлээ Өөрт нь өгч, Түүнд захирагдаасай гэж хүсдэг; өөрөөр хэлбэл, чи Бурханыг дагаж, чамайг ашиглах боломжийг Түүнд олгож, Түүний төлөө дуртайяа үйлчлэл үзүүлж, Түүний төлөө юуг ч хийдэг байх ёстой юм.




Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас




Өнөөдөр Бурханд итгэх бодитой итгэл гэж юу вэ? Энэ бол, Бурханы үгийг амийнхаа бодит байдал болгон хүлээж авах, мөн Бурханы үгээс Түүнийг мэдэж, Түүнийг жинхэнээсээ хайрлах юм. Тодруулбал: Энэ нь, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг хайрлаж, Бурханы бүтээлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэхийн төлөө Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар, Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлүүлэх үнэ цэнтэй тухай, Бурхан бүтээлүүддээ хэрхэн авралын ажил хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэхдээ эзэмших ёстой наад захын зүйл юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан бие дэх амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж, угийн байдлаараа байгаа амьдралаа Бурханы оршихуй доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эзэмшлээс гарч, Бурханы халамж, хамгаалалт дор амьдрахын нэр юм. Энэ бол, махан биедээ бус, Бурханд дуулгавартай байж чадах явдал, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авч, чамайг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатанлаг зан чанараас өөрийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы агуу хүч чадал, алдар сууг чам дээр илэрхийлэхийн төлөө, мөн чамайг Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байлгахын төлөө байдаг. Тэмдэг гайхамшгийг харахын төлөө Бурханд итгэх ёсгүй, өөрийн махан биеийн төлөө ч итгэх ёсгүй. Бурханыг мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханд дуулгавартай байж, Петр шиг үхэн үхтлээ Бурханыг дуулгавартай дагахын төлөө Бурханд итгэх ёстой. Үндсэндээ үүнийг биелүүлэхийн төлөө л Бурханд итгэдэг юм. Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд Бурханы үгийг идэж уудаг. Бурханы үгийг идэж, уух нь чамд Бурханы тухай асар их мэдлэг өгдөг, үүний дараа л чи Бурханд дуулгавартай байж чадна. Бурханыг мэдэж байж л чи Бурханыг хайрлаж чадна, энэ зорилгод хүрэх нь Бурханд итгэх хүний итгэлд байх ёстой зорилго юм. Бурханд итгэхдээ чи үргэлж тэмдэг, гайхамшиг харахаар оролддог бол Бурханд итгэх энэ үзэл санаа чинь буруу байна. Бурханд итгэх нь үндсэндээ Бурханы үгийг амийн бодит байдал болгон хүлээн зөвшөөрөх явдал юм. Бурханы амнаас гарсан үгийг хэрэгжүүлж, тэдгээрийг өөрсдийнхөө дотор биелүүлэх нь л Бурханы зорилгын биелэлт билээ. Бурханд итгэхдээ хүн Бурханаар төгс болгуулж, Бурханд захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай байхаар эрэлхийлэх хэрэгтэй. Хэрвээ чи гомдолгүйгээр Бурханд дуулгавартай байж, Бурханы хүслийг анхаарч, Петрийн биеийн хэмжээнд хүрч, Бурханы хэлсэн Петрийн хэв маягийг эзэмшиж чадвал Бурханд итгэх итгэлдээ амжилт олсон байх бөгөөд Бурханаар авхуулсныг чинь энэ нь илтгэнэ.




Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс



Чи Бурханд итгэдэг тул Түүний үгийг идэж ууж, Түүний үгийг мэдэрч туулж, Түүний үгийг амьдран харуулах ёстой. Зөвхөн үүнийг л Бурханд итгэх итгэл гэж нэрлэж болно! Чи Бурханд итгэдэг гэж амаараа хэлдэг атлаа Түүний үгийн алийг нь ч хэрэгжүүлж, бодит байдал болгож чадахгүй бол үүнийг Бурханд итгэх гэж нэрлэхгүй. Харин ч, энэ нь “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайх” явдал юм. Өчүүхэн төдий ч бодит байдлыг эзэмшихгүйгээр ялихгүй гэрчлэл, хэрэггүй зүйлс болон өнгөц хэрэг явдлын талаар л ярих: эдгээр нь бүгд Бурханд итгэх итгэл биш бөгөөд чи Бурханд итгэх зөв замыг ердөө ухаараагүй. Яагаад Бурханы үгийг аль болох их идэж уух ёстой вэ? Хэрвээ Түүний үгийг идэж уухгүй, зөвхөн тэнгэрт гарахыг л хичээдэг бол энэ нь Бурханд итгэж байгаа хэрэг үү? Бурханд итгэдэг хүний хийх ёстой эхний алхам юу вэ? Бурхан ямар замаар хүнийг төгс болгодог вэ? Бурханы үгийг идэж уухгүйгээр төгс болгуулж чадах уу? Бурханы үгийг өөрийн бодит байдал болгохгүй бол чамайг хаанчлалын ард гэж үзэж болох уу? Бурханд итгэх итгэл гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Бурханд итгэгч ядаж гаднаа сайн зан авиртай байх ёстой; хамгийн чухал нь Бурханы үгийг эзэмших явдал юм. Юу ч болж байсан чи Түүний үгнээс хэзээ ч салж болохгүй. Бурханыг мэдэх, Түүний хүслийг биелүүлэх нь бүгд Түүний үгээр дамжин биелдэг. Ирээдүйд, улс үндэстэн, урсгал, шашны бүлэглэл, салбаруудыг үгээр байлдан дагуулна. Бурхан шууд ярьж, бүх хүн Бурханы үгийг гартаа барина; үүгээр дамжин хүмүүс төгс болгуулна. Дотор гадна хааяагүй Бурханы үг түгнэ: Хүмүүс амаараа Бурханы үгийг ярьж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, Бурханы үгийг дотроо хадгалж, дотор гаднагүй Бурханы үг шингэсэн байх болно. Тийнхүү хүмүүс төгс болгуулна. Бурханы хүслийг биелүүлдэг, Түүнд гэрчлэл хийх чадвартай хүмүүс бол Бурханы үгийг бодит байдлаа болгосон хүмүүс юм.




Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм”-аас




Бурханд үйлчилдэг хүн Түүний төлөө яаж зовохоо мэдээд зогсохгүй, Бурханд итгэх нь Түүнийг хайрлахаар эрж хайхын төлөө юм гэдгийг бүр ч их ойлгох ёстой гэдгийг хүмүүс бүгд одоо харсан. Бурхан чамайг ашиглаж байгаа нь чамайг ердөө цэвэршүүлж, эсвэл зовоохдоо бус, харин Түүний үйлсийг ойлгож, хүний амьдралын жинхэнэ ач холбогдлыг мэдэж, ялангуяа Бурханд үйлчлэх нь амар ажил биш гэдгийг чамд мэдэгдэхийн төлөө билээ. Бурханы ажлыг туулах нь нигүүлсэл эдлэхээс илүүтэйгээр Түүнийг гэсэн хайрынхаа улмаас зовох явдал юм. Чи Бурханы нигүүлслийг эдэлдэг тул Бурханы гэсгээлтийг ч бас эдлэх ёстой—чи энэ бүх зүйлийг туулах ёстой. Чи Бурханы гэгээрлийг өөрийн дотор мэдэрч болох ба Тэр чамтай харьцаж байгааг болон Түүний шүүлтийг туулж чадна. Ийм байдлаар чи бүх талыг туулдаг. Бурхан чам дээр шүүлтийн ажил хийсэн бөгөөд бас гэсгээлтийн ажил хийсэн. Бурханы үг чамтай харьцсан, гэхдээ бас чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлсэн. Чамайг зугтахыг хүсэх үед Бурханы гар чамаас зуурсаар байгаа. Энэ бүх ажил нь хүний бүх зүйл Бурханы зохицуулалтад оршдог гэдгийг чамд мэдэгдэхийн төлөө юм. Бурханд итгэх нь зовлон амсах юм уу Түүний төлөө олон зүйлийг хийх явдал, эсвэл өөрийн махан биеийн амар амгалангийн төлөө, чиний бүх зүйл бүтэмжтэй, тав тухтай байхын төлөө байдаг гэж чи боддог бол—эдгээрийн аль нь ч хүмүүсийн Бурханд итгэх зорилго байх ёсгүй. Хэрэв чи ингэж итгэдэг бол чиний өнцөг буруу бөгөөд чи ерөөсөө төгс болгуулж чадахгүй. Бурханы үйлс, Бурханы зөвт зан чанар, Түүний мэргэн ухаан, Түүний үг, Түүний гайхалтай, ойлгогдошгүй байдал нь бүгд хүмүүсийн ойлгох учиртай зүйл юм. Өөрийн ойлголтоор дамжуулан сэтгэлдээ тээдэг хувийн хүсэлт, хувийн найдлага, үзлийг арилга. Эдгээрийг арилгаснаар л чи Бурханы шаардсан нөхцөлд нийцэж чадна. Мөн зөвхөн үүгээр дамжуулан чи амийг олж, Бурханы хүслийг ханамжуулж чадна. Бурханд итгэх нь Бурханыг хангалуун байлгаж, Түүний шаарддаг зан чанарыг амьдран харуулахын төлөө байдаг, ингэснээр Түүний үйлс болон алдар энэхүү тэнцэхээргүй бүлэг хүмүүсээр дамжин харагдаж болох юм. Энэ бол Бурханд итгэх зөв өнцөг бөгөөд бас чиний эрж хайх ёстой зорилго билээ. Бурханд итгэх итгэлийн талаар чи зөв үзэл бодолтой байж, Бурханы үгийг олж авахаар эрж хайх хэрэгтэй. Чи Бурханы үгийг идэж ууж, үнэнийг амьдран харуулж, ялангуяа Бурханы бодитой үйлс, бүхий л орчлон ертөнц даяарх гайхамшигт үйлс болон махбодоор хийдэг Түүний бодитой ажлыг ч харж чаддаг байх хэрэгтэй. Хүмүүс бодит туршлагаараа дамжуулан Бурхан тэдэн дээр Өөрийн ажлыг хэрхэн хийдэг болон тэдэнд хандах Бурханы хүсэл юу болохыг ойлгож чадна. Энэ бүхэн нь тэдний сатанлаг ялзарсан зан чанарыг хаяхын төлөө байдаг. Өөрийн дотор байгаа бохир заваан, зөв шударга бус байдлаас салж, буруу санаа зорилгоо хаяснаар чи Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй болж чадна. Жинхэнэ итгэлтэй байснаар л чи Бурханыг үнэхээр хайрлаж чадна. Зөвхөн Бурханд итгэх итгэл дээрээ тулгуурлан чи Түүнийг жинхэнээсээ хайрлаж чадна. Чи Бурханд итгэхгүйгээр Түүнийг хайрлаж чадна гэж үү? Чи Бурханд итгэдэг тул энэ талаар будилуу байж болохгүй. Зарим хүн Бурханд итгэх итгэл нь тэдэнд ерөөл авчирна гэдгийг олж харсан даруйдаа эрч хүчээр дүүрдэг боловч цэвэршүүлэлт туулах ёстой гэдгээ мэдсэн даруйдаа эрч хүчээ алддаг. Энэ Бурханд итгэх итгэл мөн үү? Бурханд итгээд эцэстээ чи Бурханы өмнө далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орох ёстой. Чи Бурханд итгэдэг боловч Түүнд тавих шаардлага, салж чадахгүй шашны олон үзэл, орхиж чадахгүй хувийн ашиг сонирхол чамд байсаар байдаг, мөн чи махан биеийн ерөөлийг эрж хайж, махан биеийг чинь болон сүнсийг чинь аврахыг Бурханаас хүссээр байгаа бол—эдгээр нь бүгд буруу үзэл бодолтой хүмүүсийн илэрхийлэл юм. Шашны итгэл үнэмшилтэй хүмүүс Бурханд итгэдэг хэдий ч зан чанарын өөрчлөлтийг эрж хайдаггүй, Бурханыг мэдэхээр эрэлхийлдэггүй, зөвхөн махан биеийн ашиг сонирхлын араас хөөцөлддөг. Та нарын дундах дийлэнх хүний итгэлийн арга хэлбэр нь шашны итгэл үнэмшилд харьяалагддаг. Энэ бол Бурханд итгэх жинхэнэ итгэл огт биш. Бурханд итгэхийн тулд хүмүүс Түүний төлөө зовох сэтгэлтэй, өөрсдийгөө орхих хүсэлтэй байх ёстой. Энэ хоёр болзлыг хангахгүй л бол үүнийг Бурханд итгэх итгэл гэж тооцдоггүй бөгөөд тэд зан чанарын өөрчлөлтөд хүрч чадахгүй. Үнэнийг жинхэнээсээ эрэлхийлдэг, Бурханыг мэдэхийн төлөө эрэлхийлдэг, амийг эрэлхийлдэг хүмүүс л Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс юм.




Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос




Петр Бурханд итгэх итгэлээрээ бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар хичээсэн. Тэр өчүүхэн төдий ч гомдолгүйгээр гэсгээлт, шүүлтийг түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, өөрийн амьдрал дахь гачигдлыг хүлээн зөвшөөрөх чадвартай байсан ба эдгээрийн юу ч Бурханыг гэсэн түүний хайрыг өөрчилж чадахгүй байлаа. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр биш гэж үү? Энэ нь Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн биш гэж үү? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үргэлж үхэх хүртлээ дуулгавартай байх чадвартай ба энэ нь Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл, мөн хайр дахь цэвэр ариун байдал юм. Хэрвээ хүн ийм ихийг биелүүлж чадах юм бол тэр Бурханы бүтээл байхад тохирох бөгөөд Бүтээгчийн хүслийг үүнээс илүү хангалуун байлгах юу ч үгүй юм. Чи Бурханы төлөө ажиллах чадвартай гэж төсөөлье, гэвч чи Бурханд дуулгавартай ханддаггүй ба Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Ийм маягаар чи Бурханы бүтээлийн үүргээ биелүүлээгүйгээр үл барам Бурханаар яллагдах болно, учир нь чи үнэнийг эзэмшээгүй, Бурханд дуулгавартай хандах чадваргүй, мөн Бурханд дуулгаваргүй хүн юм. Чи Бурханы төлөө ажиллах талаар л анхаардаг хэдий ч үнэнийг хэрэгжүүлэх, эсвэл өөрийгөө мэдэх талаар анхаардаггүй. Чи Бүтээгчийг ойлгодоггүй бас мэддэггүй бөгөөд Бүтээгчид дуулгавартай байдаггүй, мөн хайрладаггүй. Чи бол төрөлхийн Бурханд дуулгаваргүй хүн, иймээс тийм хүмүүсийг Бүтээгч хайрладаггүй.




Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас




Итгэлдээ Петрийн замаар явах гэдэг нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал бөгөөд энэ нь бас өөрийгөө үнэхээр мэдэж авч, зан чанараа өөрчлөх зам юм. Петрийн замаар алхсанаар л хүн Бурханаар төгс болгуулах зам дээр байх болно. Хүн, Петрийн замаар яг хэрхэн явах болон үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тун тодорхой мэдэж байх ёстой. Нэгдүгээрт хүн өөрийнхөө санаа зорилго, зүй зохисгүй эрэл хайгуул, тэр ч бүү хэл гэр бүл, махан биеийн бүх зүйлийг хойш тавих ёстой. Тэрээр бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой; өөрөөр хэлбэл, Бурханы үгэнд өөрийгөө бүрэн зориулж, Бурханы үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлэн, Бурханы үгээс үнэнийг болон Бурханы санаа зорилгыг хайхад анхаарлаа төвлөрүүлж, бүх зүйл дээр Бурханы хүслийг ухаарахаар хичээх ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн, хамгийн чухал арга юм. Энэ нь Эзэн Есүсийг харсныхаа дараа Петрийн хийсэн зүйл бөгөөд ийм маягаар хэрэгжүүлснээр л хүн хамгийн сайн үр дүнд хүрч чадна. Бурханы үгэнд үнэн сэтгэлээ зориулна гэдэг нь үндсэндээ үнэнийг эрж хайх, Бурханы санаа зорилгыг үгээс нь эрж хайх, Бурханы хүслийг ухаарахад анхаарлаа төвлөрүүлэх, Бурханы үгээс илүү их үнэнийг ойлгож, олж авах явдлыг агуулдаг. Бурханы үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй, теологийн мэдлэг олж авахад бүр ч анхаараагүй; харин ч үнэнийг ойлгож, Бурханы хүслийг ухаарч, Түүний зан чанар болон хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж байлаа. Петр бас, хүний янз бүрийн завхарсан байдал, мөн түүнчлэн хүний завхарсан уг чанар, бодит дутагдлыг Бурханы үгээс ойлгож, улмаар Бурханыг хангалуун байлгахын тулд хүнд тавьдаг шаардлагынх нь бүх талыг биелүүлсэн юм. Петрт Бурханы үгийг баримталсан маш олон зөв хэрэгжүүлэлт байв; энэ нь Бурханы хүсэлтэй хамгийн их нийцэж байсан бөгөөд энэ бол хүн Бурханы ажлыг туулах зуураа хамтран ажиллах хамгийн сайн арга зам билээ. …




Хүн үүргээ гүйцэтгэж байхдаа Бурханыг хангалуун байлгаж, үг болон үйлдэлдээ зарчимтай байж, үнэний бүх талын бодит байдалд орж чаддаг бол Бурханаар төгс болгуулдаг хүн мөн. Ийм хүмүүст Бурханы үг болон ажил бүрэн үр нөлөөтэй байсаар ирсэн, Бурханы үг тэдний амь болж, тэд үнэнийг олж авсан бөгөөд Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлэхэд болно. Үүний дараа тэдний махан биеийн уг чанар буюу анхдагч оршин тогтнолынх нь гол суурь ганхаж, нуран унана. Хүмүүс Бурханы үгийг амиа болгон эзэмшсэнийхээ дараа шинэ хүмүүс болцгооно. Хэрэв тэд Бурханы үгийг амиа болгож, Бурханы ажлын үзэгдэл, хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага, хүмүүст өгдөг илчлэл, Бурханы хүр гэж шаарддаг жинхэнэ амьдралын стандартыг амиа болгон, эдгээр үг, үнэний дагуу амьдардаг бол Бурханы үгээр төгс болгуулдаг. Ийм хүмүүс дахин төрж, Бурханы үгээр дамжуулан шинэ хүмүүс болцгоосон юм. Энэ бол үнэнийг эрэлхийлсэн Петрийн зам; энэ нь төгс болгуулах зам, Бурханы үгээр төгс болж, Бурханы үгээс амь олж авах зам байсан юм. Бурханы илэрхийлсэн үнэн түүний амь болсон бөгөөд тэр үед л үнэнийг олж авсан хүн болсон билээ.




Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн явах вэ”-ээс


No comments:

Post a Comment