24/02/2020

2. Яагаад Бурхан зөвхөн Түүний ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг чуулганыг л ерөөдөг вэ? Яагаад Тэр шашны бүлгүүдийг хараадаг вэ?

2. Яагаад Бурхан зөвхөн Түүний ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг чуулганыг л ерөөдөг вэ? Яагаад Тэр шашны бүлгүүдийг хараадаг вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Ариун Сүнсний ажлын хамгийн тодорхой илрэл нь амьдралтай ойрхон, өнгөрсөнтэй зууралддаггүй. Өнөөдрийн ажилтай хөл нийлүүлээгүй, өнөөдрийн хэрэгжүүлэлтээс салсан хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрөлгүй, эсэргүүцдэг хүмүүс юм. Ийм хүмүүс бол бүгд Бурханы өнөөгийн ажлыг эсэргүүцэгчид юм. Хэдий тэд өнгөрсний гэрэлтэй зууралддаг ч, энэ шалтгааны улмаас тэднийг Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс хэмээн үгүйсгэж болохгүй. … Ариун Сүнсний урсгалын гадна байгаа хүмүүс үргэлж өөрсдийнхөө зөв гэж боддог боловч үнэндээ тэдэн дээрх Бурханы ажил аль хэдийн зогссон ба Ариун Сүнсний ажил тэдэнд байдаггүй. Шинэ ажлаа гүйцэлдүүлэхээр Бурханы зорьдог өөр бүлэг хүмүүс рүү Түүний ажил аль хэдийн шилжсэн. Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй, өнгөрсний хуучин ажилтай л зууралддаг учраас Бурхан тэр хүмүүсийг орхисон бөгөөд шинэ ажлыг нь хүлээн зөвшөөрдөг хүмүүс дээр энэхүү шинэ ажлаа хийдэг. Тэд бол Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс бөгөөд ийм маягаар л Түүний удирдлага хэрэгжиж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Бурханыг дагах хамгийн чухал зүйл бол бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахыг эрэлхийлж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй байна. Бурханы хүсдэг зүйл нь Түүний алхааг дагадаг хүмүүс билээ. Чиний өмнө ойлгосон зүйл хэчнээн гайхалтай, зөв байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүхэн нь ерөөгдсөн. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан боловч өнөөдрийг хүртэл дагаж чадахгүй; энэ нь эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, Бурханы хөлийн мөрийг дагах чадвартай, Бурхан тэднийг хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгдсөн хүмүүс юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаагүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд тэд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй ба Бурхан тэднийг сайшаахгүй. Өнөөдөр, Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй. Ариун Сүнсний өнөөгийн үгээс салсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл бөгөөд Бурханы хүсэлд нийцэлтэй байж чаддаггүй. Хэрвээ хүмүүс шашны үзэл дунд амьдардаг бол Бурханы хүсэлд нийцэх юу ч хийж чаддаггүй бөгөөд Бурханд хэдий үйлчиллээ ч гэсэн төсөөлөл, үзлийнхээ дунд үйлчлэн, Бурханы хүслийн дагуу үйлчлэх ямар ч чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагах чадваргүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй ба Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж болохгүй. Бурхан Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух үйлчлэлийг хүсдэг; харин үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол үзлийн дунд амьдардаг. Ийм хүмүүсийн үйлчлэл саад болж, төвөг уддаг бөгөөд ийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг. Тиймээс Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханд үйлчлэх чадваргүй; Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс Бурханыг гарцаагүй эсэргүүцдэг ба Бурхантай таарамжтай байж чаддаггүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханыг дуулгавартай дагаж, Бурханы хамгийн шинэ айлдварын дагуу орох гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагаж, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханд сайшаагдаж, Бурханыг харж чаддаг төдийгүй Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж, мөн хүний үзэл, дуулгаваргүй байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс нь бүгд Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй, харин үүнээс урвадаг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцдэг нь Бурхан шинэ ажил хийснээс болдог, мөн Бурханы дүр, өөрсдийнх нь үзэлд байдаг Бурханы дүрээс өөр байгаагаас болдог—иймээс тэд Бурханыг илт эсэргүүцэж, шүүн, улмаар Бурхан тэднийг жигшин голоход хүрдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаарх мэдлэгийг эзэмших нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажилд санаатайгаар дуулгавартай байж, Бурханы ажлыг эрж хайвал тэд Бурханыг харах боломжтой байх ба Ариун Сүнсний хамгийн шинэ удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг зориуд эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрлийг эсвэл Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй; тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу эсвэл үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, энэ нь мөн тэдний эрэл хайгуулаас хамаардаг ба тэдний санаа зорилгоос хамаардаг.

Ариун Сүнсний өнөөгийн айлдваруудыг дуулгавартай дагаж чаддаг бүх хүн ерөөгдсөн юм. Тэд өмнө нь ямар байсан нь, эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгдсөн бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй хүмүүс таягдан хаягддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас


Хүн Бурханд итгэдэг болохоор Бурханы мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; тэр “Хургыг хаашаа ч явсан дагах” хэрэгтэй. Зөвхөн энэ хүмүүс л үнэн замыг эрж хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм. Бичиг үсэг, хоосон номлолыг боол мэт дагадаг хүмүүс бол Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс билээ. Цаг үе бүрд Бурхан шинэ ажлыг эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн зөвхөн “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн ганцхан эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй, үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажилладгаас үл хамааран хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр дагадаг бөгөөд ойрхон дагадаг. Ингэвэл хүн яаж Ариун Сүнсээр таягдан хаягдах юм бэ? Бурхан юу ч хийсэн бай, хүн Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд эргэлзэлгүйгээр хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал тэр яалаа гэж шийтгүүлэх юм бэ? … “Израильчууд Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэж байсан” нь буруу байсан гэж хүн итгэдэг ч дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, “Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг боловч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрд тоглодог. Тиймээс хүмүүс Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг хүлээн авсныхаа дараа Сатаны ноёрхол дор амьдарсаар байж, Бурханы ерөөлийг хүлээн авдаггүйд гайхах юмгүй. Энэ нь хүний тэрслүү байдлын үр дүн биш гэж үү? Өнөөдрийн шинэ ажилтай хөл нийлүүлээгүй, дэлхий даяарх Христийн шашны хүмүүс бүгд ѳѳрсдийгѳѳ азтай хүмүүс бөгөөд Бурхан хүсэл бүрийг нь биелүүлдэг гэж итгэцгээдэг. Гэсэн атал тэд Бурхан яагаад тэднийг гурав дахь тэнгэр лүү аваачихыг итгэлтэй хэлж чаддаггүй, мөн Есүс хэрхэн цагаан үүл хөлөглөн тэднийг авахаар ирэхийг тодорхой хэлж чаддаггүй, түүгээр ч үл барам тэдний төсөөлсөн тэр өдөр Есүс үнэхээр цагаан үүл хөлөглөн ирэх эсэхийг ч баттай хэлж чаддаггүй. Тэд бүгдээрээ түгшиж, яахаа мэдэхгүй байгаа; бүх урсгалаас ирсэн, янз бүрийн цөөн тооны хүмүүсээс Бурхан хүн нэг бүрийг авах эсэхийг ч тэд өөрсдөө мэдэхгүй байгаа. Бурханы одоо хийдэг ажил, өнөөгийн эрин үе, Бурханы хүсэл—тэд эдгээрийн алийг нь ч ухаараагүй бөгөөд хуруугаараа хоног тоолохоос өөр юу ч хийж чаддаггүй. Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс л эцсийн ерөөлийг хүртэж чадна, харин эцсээ хүртэл дагах чадваргүй атлаа өөрсдийгөө бүхнийг олж авсан гэж боддог тэр “ухаалаг хүмүүс” Бурханы илрэлтийг харж чадахгүй. Тэд бүгд өөрсдийгөө газар дэлхий дээрх хамгийн ухаантай хүн гэж үздэг, тэд Бурханы ажлын үргэлжилсэн хөгжлийг ямар ч шалтгаангүй тасладаг бөгөөд Бурханд “чин үнэнч байж, Бурханыг дагаж, Бурханы үгийг сахидаг” болохоор Бурхан тэднийг тэнгэр лүү авч явна гэдэгт асар их итгэдэг юм шиг санагддаг. Тэд Бурханы хэлсэн үгэнд “чин үнэнч” ханддаг ч гэсэн Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, заль мэх, ёрын мууг үйлддэг учраас үг болоод үйлдэл нь маш жигшүүртэй байдаг. Эцсийг нь хүртэл дагадаггүй, Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй, зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс Бурханд үнэнч байж чадах нь бүү хэл, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон ба шинэ эринээр гологдож, шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу? Хуучин хуулийг голж, шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бол мөс чанаргүй гэж тэдний олонх нь итгэдэг. Зөвхөн “мөс чанарын” талаар ярьдаг, Ариун Сүнсний ажлын талаар мэддэггүй энэ хүмүүсийн хувьд, эцэстээ мөс чанар нь өөрсдийнх нь хэтийн ирээдүйг үгүй хийх болно. Бурхан ажиллахдаа дүрэм журмыг мөрддөггүй, хэдий энэ нь Өөрийнх нь ажил ч гэсэн Бурхан үүнтэй зууралддаггүй ба үгүйсгэх ёстой зүйлийг үгүйсгэж, таягдах ёстой зүйлийг таягддаг байхад, хүн Бурханы удирдлагын ажлын өчүүхэн хэсгээс зуурч, Бурхантай дайсагнадаг. Энэ нь хүний гажуудал биш гэж үү? Хүний мэдлэггүй байдал биш гэж үү? Бурханы ерөөлийг олж авахгүй байх вий гэдгээсээ эмээж, болгоомжлох тусам хүмүүс их ерөөлийг олж авч чадахгүй, эцсийн ерөөлийг хүртэж чадахгүй болдог. Хуулийг боол мэт сахидаг хүмүүс бүгд хуулинд хамгийн үнэнч болохоо харуулдаг ба тэд хуулинд үнэнч байдлаа харуулах тусмаа төдий чинээ Бурханыг эсэргүүцдэг босогчид болдог. Учир нь одоо бол Хуулийн эрин үе биш, харин Хаанчлалын эрин үе бөгөөд өнөөдрийн ажлыг өнгөрсөн үеийн ажилтай жишиж болохгүй, өнгөрсөн үеийн ажлыг өнөөдрийн ажилтай харьцуулж болохгүй. Бурханы ажил өөрчлөгдсөн, хүний хэрэгжүүлэлт ч мөн өөрчлөгдсөн; энэ нь хуулиас зуурч, загалмайг үүрэх явдал биш. Иймээс хууль болоод загалмайд хандах хүмүүсийн үнэнч байдал Бурханы сайшаалыг хүртэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Чөтгөрүүд болон муу сүнснүүд газар дээр галзуурсан мэт гүйж, Бурханы хүсэл болон уйгагүй хичээл чармайлтыг хааж, тэдгээрийг нэвтэршгүй болгосон. Ямар аймшигтай нүгэл вэ? Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бурхан яаж хилэгнэхгүй байж чадах юм бэ? Тэд Бурханы ажилд аймшигтай их саад тотгор, эсэргүүцэл учруулсан. Хэтэрхий тэрслүү! Тэр ч бүү хэл тэдгээр том, жижиг чөтгөрүүд илүү чадалтай диаволын хүчээр онгироо сагсуу болж, түйвээж эхэлсэн. Тэд үүнийг тодорхой мэдэж байсан ч, санаатайгаар үнэнийг эсэргүүцдэг. Тэрслүү байдлын хөвгүүд! Одоо тэдний тамын хаан нь тамын хааны сэнтийдээ заларсан мэтээр тэд хэт бардам болж, бусдад үл хүндэтгэлтэйгээр ханддаг. Хэчнээн нь үнэнийг эрж хайж, шударга байдлыг дагадаг вэ? Тэд бүгдээрээ, өөрсдийн толгойг сэгсэрч, эмх замбараагүй байдал өдөөхийн[1] тулд овоолсон баасан дахь өмхий ялаануудын бүлгийг удирдаж байгаа гахай, нохой шиг адгуус юм. Тэд өөрсдийгөө ялаанаас өөрцгүй гэдгээ ухааралгүйгээр, тэдний тамын хаан нь хаадуудаас хамгийн шилдэг нь гэж тэд итгэдэг. Үүгээр ч зогсохгүй, тэд өөрсдийн гахай, нохой шиг эцэг эхдээ итгэн, Бурханы оршин тогтнолын эсрэг гүтгэн доромжилсон үг хэлдэг. Өчүүхэн жаахан ялаанууд өөрсдийн эцэг эхийгээ шүдтэй халим[2] шиг том гэж боддог. Тэд бол маш жижигхэн, харин тэдний эцэг эх нь тэднээс тэрбум дахин том гахай, нохой шиг бохир заваан гэдгийг ухаардаггүй гэж үү? Тэд өөрсдийн хөөрхийлөлтэй байдлаа мэдэхгүйгээр тэдгээр гахай, нохойны илжирсэн үнэрийн суурин дээр галзуурсан мэт гүйлддэг ба ирээдүйн үе удмыг бий болгох эндүү ташаа үзэл санаатай байдаг. Тэр нь туйлын ичгүүргүй юм! Нуруун дээрээ ногоон далавчтай (энэ нь тэдний Бурханд итгэдэг гэж заргалддагтай хамаатай) тэд их зантай болж, өөрсдийн гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлаа хаа сайгүй сайрхаж, өөрсдийн бузар булайг хүн рүү нууцаар хаяж байдаг. Солонгын долоон өнгөтэй далавчнууд нь тэдний бузар булайг далдалж чадах юм шиг тэд бүр ч их бардам байдаг бөгөөд тиймээс тэд жинхэнэ Бурханы оршин тогтнолыг хавчин шахдаг (энэ нь шашны ертөнцийн дотоод түүхтэй хамаатай.) Ялааны далавч үзэсгэлэнтэй, дур булаам хэдий ч эцсийн эцэст энэ нь бохироор дүүрч, нянгаар бүрхэгдсэн өчүүхэн ялаанаас өөр юу ч биш юм гэдгээ хүн мэддэггүй. Гахай, нохой шиг эцэг эхийнхээ хүчээр тэд хэмжээлшгүй их харгис авиртайгаар (Бурханыг хяхан хавчдаг шашны албан тушаалтнууд улс орны хүчтэй дэмжлэгийн үндсэн дээр жинхэнэ Бурхан болон үнэнээс урвахыг энэ нь хэлж байна) газар нутаг даяар галзуурсан мэт гүйдэг. Энэ нь иудейн фарисайчуудын сүнснүүд Бурханы хамтаар агуу улаан луугийн үндэстэнд, өөрсдийн хуучин үүрэндээ буцан ирсэн мэт байдаг. Тэд хэдэн мянган жилийн тэртээх ажлаа үргэлжлүүлж, хавчилт шахалтын ажлаа дахин эхлүүлсэн. Энэ завхарсан бүлэг хүмүүс нь эцэстээ газар дээр гарцаагүй сүйрэх болно! Хэдэн мянганы дараа, бузар сүнснүүд нь бүр ч илүү их зальтай, овжин болсон. Тэд хорон санаатай, башир аргатай бөгөөд хэдэн мянган жилийн өмнөх эмгэнэлт жүжгийг өөрсдийн эх орондоо дахин тоглохыг хүсдэг. Энэ нь Бурханыг чангаар орилон уйлж, тэднийг хүйс тэмтрэхээр гуравдагч тэнгэр лүү буцаж очихоос Өөрийгөө арай ядан барихад бараг хүргэсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос

Жинхэнэ Бурханд нэр төдий итгэдэг атлаа шашны бүлгийн нэг хэсэг хэмээн Бурханы үздэг энэ хүмүүс ямар замаар алхдаг вэ? Энэ хүмүүс итгэлийн туг дарцаг хийсгэдэг хэрнээ хэзээ ч Бурханы замыг дагаж, Түүнд шүтэн мөргөлгүйгээр, оронд нь Бурханыг орхих замаар алхдаг гэж хэлж болох уу? Өөрөөр хэлбэл, тэд Бурханд итгэх замаар алхдаг мөртөө Сатаныг шүтэж, өөрсдийн удирдлагаа хэрэгжүүлэн, өөрсдийн гэсэн хаант улсыг байгуулахаар хичээх замаар алхдаг—үүний мөн чанар нь энэ мөн үү? Ийм хүмүүс хүнийг аврахын төлөөх Бурханы удирдлагын төлөвлөгөөтэй ямар нэгэн холбоотой юу? (Холбоогүй.) Бурханд хэчнээн хүн итгэдэг ч бай хамаагүй, Бурхан тэдний итгэлийг шашин юм уу бүлэг хэмээн тодорхойлмогцоо аврагдаж чадахгүй гэдгийг нь тогтоосон байдаг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Бурханы ажил болон удирдамжгүй, Түүнийг огт шүтэн мөргөдөггүй хэсэг бүлэг хүмүүс хэнийг шүтдэг вэ? Хэнийг дагадаг вэ? Тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хүлээн зөвшөөрдөг боловч үнэн хэрэгтээ хүний ов мэх, хяналтад орсон байдаг. Тэд хүнийг нэр төдий дагаж магадгүй боловч мөн чанартаа диавол Сатаныг дагадаг; тэд Бурханд дайсагнагч, Бурханы дайсан болох хүчнийг дагадаг. Бурхан ийм бүлэг хүмүүсийг аварах уу? Тэд гэмших чадвартай юу? Тэд итгэлийн туг дарцаг хийсгэж, хүний ажил хэргийг эрхлэн, өөрсдийн удирдлагыг явуулдаг бөгөөд хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний эсрэг явдаг. Тэдний эцсийн үр дүн нь Бурханд жигшигдэн гологдох явдал юм; Бурхан энэ хүмүүсийг аврахгүй, тэд гэмших боломжгүй бөгөөд аль хэдийн Сатанд олзлогдсон—тэд тэр чигтээ Сатаны гарт байдаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”-аас

Тайлбар:

1. “Эмх замбараагүй байдал өдөөх” гэдэг нь чөтгөр шиг хүмүүс хяналтаас гарч, Бурханы ажилд саад хийн, эсэргүүцэж байдагтай хамаатай.

2. “Шүдтэй халим” гэдэг нь тохуурхан хэрэглэгдсэн. Энэ нь, ялаанууд маш жижиг учраас гахай, нохойнууд тэдэнд шүдэлсэн халим мэт том харагддаг гэдгийг хэлсэн зүйрлэл юм.

No comments:

Post a Comment