23/02/2020

XIV. Бурханы чуулган болон шашны байгууллагуудын хоорондох ялгааг хүн тодорхой нөхөрлөх ёстой 1. Бурханы чуулган гэж юу вэ? Шашны байгууллага гэж юу вэ?

1. Бурханы чуулган гэж юу вэ? Шашны байгууллага гэж юу вэ?
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

Есүс Бурханы сүмд орж, худалдаачид болон худалдан авагчдыг бүгдийг нь хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээ болон тагтаа худалдагсдын сандлыг хөмрөөд тэдэнд, “Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно” гэж бичигдсэн байдаг; гэхдээ та нар үүнийг дээрэмчдийн үүр болгочихож гэлээ. (Матай 21:12-13).

“Тэр чанга дуугаар хашхиран, ‘Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэгээд энэ нь чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнодог газар, бүх бузар, жигшүүрт шувуудын үүр болсон байна. Учир нь бүх үндэстэн түүний завхайрлын хилэнт дарснаас ууж, газар дэлхийн хаад түүнтэй завхайрч, газрын худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжжээ’ гэв” (Илчлэл 18:2-3).

Холбогдолтой Бурханы үгс:

Өнөөдөр Бурханы бодитой үгийг дагадаг бүхэн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы бодит үгийг танихгүй хүмүүс бол Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүс Бурханаар магтагдахгүй. Ариун Сүнсний бодит айлдвараас тусгаарлагдсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл байдаг бөгөөд энэ нь Бурханы хүслийн дагуу байх чадваргүй байдаг. … “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь өнөөдрийн Бурханы хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагуудын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханд дуулгавартай байж, дагаж, Бурханы шинэхэн айлдваруудын дагуу орох чадвартай байх гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг хүн бөгөөд тэр Ариун Сүнсний урсгалд байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

Ариун Сүнсний урсгал дотор буй бүх хүмүүс Ариун Сүнсний сахилга бат болон Түүнтэй хамт байх байдлыг эзэмшсэн байдаг, харин Ариун Сүнсний урсгал дотор байдаггүй хүмүүс Сатаны ноёрхол дор байдаг ба Ариун Сүнсний ямар ч ажилгүй байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрсөн, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. Хэрвээ энэ урсгал дотор байгаа хүмүүс хамтран ажиллах чадваргүй, энэ хугацаанд Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй бол тэд сахилгажуулагдах бөгөөд цаанадаж Ариун Сүнсээр хаягдах болно. Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор амьдарч, Ариун Сүнсний халамж, хамгаалалтыг хүртэнэ.Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүс Ариун Сүнсээр гэгээрүүлэгддэг ба үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүс Ариун Сүнсээр сахилгажуулагдаж, бүр шийтгэгдэж ч болох юм. Тэд ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд байгаа цагт Бурхан, Түүний нэрийн төлөө Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн төлөө хариуцлага хүлээх болно. Түүний нэрийг алдаршуулж, Түүний үгсийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс Түүний ерөөлийг хүртэнэ; Түүнд дуулгаваргүй, Түүний үгсийг хэрэгжүүлдэггүй хүмүүс Түүний шийтгэлийг хүртэнэ. … Харин шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн хувьд: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг ба Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэлт тэдэнд хэрэглэгддэггүй. Бүхий л өдрийн турш тэд махан бие болоод оюун санаандаа амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас бий болсон хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаардлага байтугай Бурхантай хамтрах хамтын ажиллагаа ч биш юм. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс, Бурхангүй байдаг, цаашлаад тэд Бурханы ерөөл болон хамгаалалтгүй байдаг. Тэдний үг ба үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдны шаардлагуудтай зууралдсан байдаг; тэдгээр нь номлол болохоос үнэн биш. Ийм номлол, дүрэм журам нь тэднийг нэгдүүлдэг ганц зүйл нь шашин гэдгийг батлахад хангалттай юм; тэд бол Бурханы ажлын бай эсвэл сонгогдсон хүмүүс биш. Тэдний дунд байгаа тэр бүх хүмүүсийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол хувиршгүй үнэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс


Яагаад шашны чуулгануудын хэрэгжүүлэлтийг хоцрогдсон гэж хэлдэг вэ? Учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл өнөөдрийн ажилтай тусгаарлагдсан. Нигүүлслийн эрин үед тэдний хэрэгжүүлж байсан зүйл зөв байсан, харин эрин үе өнгөрөхийн хэрээр Бурханы ажил өөрчлөгдөж, тэдний хэрэгжүүлэлт аажмаар хоцрогдсон билээ. Энэ нь шинэ ажил болон шинэ гэрлийн ард үлдсэн. Анхдагч сууринд үндэслэн Ариун Сүнсний ажил хэд хэдэн алхмаар гүнзгийрч урагшилсан. Гэсэн ч тэр хүмүүс Бурханы ажлын анхдагч үе шатанд гацаж, хуучин хэрэгжүүлэлт, хуучин гэрлээс зуурсаар байдаг. … Ариун Сүнсний ажил үргэлж урагшилж байдаг ба Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс ч бас алхам алхмаар гүнзгийрэн урагшилж, өөрчлөгдөж байх учиртай. Тэд ганцхан үе шатанд зогсох ёсгүй. Зөвхөн Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй хүмүүс Түүний анхны ажил дунд үлдэх ба Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн дуулгаваргүй хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байдаг. Хэрвээ хүний хэрэгжүүлэлт Ариун Сүнсний шинэ ажилтай алхаа нийлүүлж чадахгүй бол хүний хэрэгжүүлэлт гарцаагүй өнөөдрийн ажлаас салсан байх бөгөөд өнөөдрийн ажилтай гарцаагүй нийцэхгүй. Ийм хоцрогдсон хүмүүс Бурханы хүслийг биелүүлэх нь байтугай Бурханы гэрчлэлд зогсох сүүлчийн хүмүүс ч болж чадахгүй. Цаашлаад бүхий л удирдлагын ажил ийм бүлэг хүмүүсийн дунд дуусгавар болохгүй. Нэгэнтээ Еховагийн хуулийг мөрдөж байсан хүмүүс болон загалмайн төлөө зовсон хүмүүсийн хувьд хэрвээ тэд эцсийн өдрүүдийн ажлын үе шатыг хүлээн зөвшөөрч чадахгүй бол тэдний хийсэн бүхэн хий дэмий, хэрэггүй болох болно. …Хэрэв хүн нэг үе шатанд гацсан хэвээр байгаа бол тэр Бурханы ажил болон шинэ гэрлийг дагах чадваргүйн нотолгоо юм; энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөө өөрчлөгдөөгүй гэдгийг нотлохгүй. Ариун Сүнсний урсгалын гадна байгаа хүмүүс үргэлж өөрсдийнхөө зөв гэж боддог боловч үнэндээ тэдэн дээрх Бурханы ажил аль хэдийн зогссон ба Ариун Сүнсний ажил тэдэнд байдаггүй. Бурханы ажил өөр бүлэг хүмүүс рүү буюу Өөрийн шинэ ажлаа гүйцэлдүүлэхээр Түүний зорьсон бүлэг хүмүүс рүү аль хэдийн шилжсэн. Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй, зөвхөн өнгөрсний хуучин ажилтай зууралддаг учраас Бурхан энэ хүмүүсийг орхисон бөгөөд энэ шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх хүмүүс дээр Өөрийн шинэ ажлыг хийдэг. Энэ хүмүүс Түүний шинэ ажилд хамтран ажилладаг бөгөөд зөвхөн ийм байдлаар Түүний удирдлага биелэгдэх боломжтой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Еховад итгэсэн хүмүүсийг Бурхан юу гэж нэрлэдэг вэ? Иудейн шашин. Тэд нэг төрлийн шашин болсон. Тэгвэл Есүст итгэсэн хүмүүсийг Бурхан хэрхэн тодорхойлдог вэ? Үүнийг Христийн шашин гэж тодорхойлдог уу? (Тийм.) Бурханы нүд Иудейн шашин болон Христийн шашныг шашны бүлэг гэж хардаг. Бурхан яагаад тэдгээрийг тийнхүү тодорхойлдог вэ? Би та нараас тун энгийн асуулт асууя: Бурханаар шашин гэж тодорхойлогдсон бүх шашны дунд Бурханаас эмээж, муугаас зайлдаг, Бурханы хүслийг гүйцэтгэж, Бурханы замыг дагадаг нь байгаа юу? (Үгүй.)…

… Энэ хүмүүс Бурханы гэрийн хүмүүс биш, шашин гэж Бурханы үздэг, жинхэнэ Бурханд нэр төдий итгэдэг энэ хүмүүс—ямар замаар алхдаг вэ? Энэ хүмүүс Бурханд итгэх итгэлийн далбааг намируулах замаар алхдаг боловч Бурханы замыг, Бурханд итгэх замыг хэзээ ч дагадаггүй, харин Бурханд хэзээ ч шүтэн мөргөдөггүй, Бурханыг орхих замаар явдаг гэж хэлж болох уу? Өөрөөр хэлбэл тэд Бурханд итгэдэг ч Бурханы замыг дагахгүй, Бурханыг орхих замаар алхдаг; тэдний зам нь Бурханд итгэдэг боловч Сатанд шүтэн мөргөх зам бөгөөд тэд диаволд шүтэн мөргөж, өөрсдийн удирдлагыг тогтоохоор хичээж, өөрсдийн хаанчлалыг байгуулахаар оролддог—мөн чанар нь энэ үү? (Тийм.) Ийм хүмүүс хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөтэй ямар нэгэн холбоотой байдаг уу? (Үгүй.) Та нар яаж мэдэж байгаа юм бэ? Бурханд итгэдэг хүмүүс хэд байх нь хамаагүй, тэдний итгэлийн арга зам нь Бурханаар шашин эсвэл бүлэг гэж тодорхойлогдсон л бол Бурхан тэднийг аврагдах боломжгүй гэж шийдсэн. Яагаад Би ингэж хэлдэг вэ? Бурханы ажилгүй, Бурханы удирдамжгүй, Бурханыг огтхон ч шүтэн мөргөдөггүй хэсэг бүлэг хүмүүсийн хувьд тэд хэнийг шүтэн мөргөдөг вэ? Тэд хэнийг дагадаг вэ? Харагдах байдлаараа тэд хүмүүсийг дагадаг—гэхдээ мөн чанартаа тэд хэнийг дагадаг вэ? (Сатаныг.) Хэлбэр маяг, нэрэн дээрээ тэд хүнийг дагадаг; зүрх сэтгэлдээ тэд Бурханыг хүлээн зөвшөөрдөг, гэвч үнэн хэрэгтээ тэд хүний арга заль, зохицуулалт болон хяналтаас хараат байдаг; тэд Сатаныг дагадаг, тэд диаволыг дагадаг, тэд Бурханд дайсагнадаг хүчийг, Бурханы дайсныг дагадаг. Бурхан ийм хүмүүсийг авардаг уу? (Үгүй.) Яагаад Тэр тэднийг авардаггүй юм бэ? Тэд гэмших чадвартай юу? Ийм хүмүүс гэмших чадваргүй. Тэд өөрсдөө ажил мэргэжилтэй болохоор хичээж, өөрсдийн удирдлагыг тогтоохоор оролдон Бурханд итгэх итгэлийн далбааг намируулдаг бөгөөд хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний эсрэг явдаг. Эцсийн үр дүнд тэд Бурханаар жигшигдэн гологддог; Бурхан энэ хүмүүсийг яавч аварч чадахгүй, тэд яавч гэмшиж чадахгүй, Сатан тэднийг аль хэдийн авсан—тэд бүхэлдээ Сатаны гарт байдаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Цаг үргэлжид Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”-аас

Яагаад гэвэл зөвхөн Христийн шашин ердөө Бурхан байгаа гэдгийг л хүлээн зөвшөөрдөг ба тэд мөн Бурханыг эсэргүүцэж Түүнд дайсагнадаг. Тэд Христийг дахин нэг удаа загалмайд цовдолж эцсийн өдрүүдэд Бурханы ажлын эсрэг өөрсдийгөө тавьж үүний үр дүнд тэд илчлэгдэж, итгэл бишрэлийн бүлэг болж буурсан. Христийн шашин нь итгэл бишрэлийн нэг төрөл учраас ямар ч маргаангүй зөвхөн итгэл бишрэлтэй холбоотой. Энэ нь нэг төрлийн зан үйл, шашны урсгал, шашны болон жинхэнэ Бурханыг дагадаг хүмүүсийн итгэл бишрэлээс ялгаатай зүйл. Би үүнийг таван гол шашны нэгт оруулсан шалтгаан нь Христийн шашин бол Иудей шашин, Буддын шашин, Исламын шашинтай адил түвшинд хүрч буурсан. Ихэнх Христэд итгэгчид Бурхан байгаа эсвэл Тэр бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэггүй ба тэр тусмаа Түүний оршин тогтнолд итгэдэггүй. Үүний оронд тэд Сударыг зөвхөн шашны номлолын талаар ярихад ашиглаж хүмүүст сайхан сэтгэлтэй байж, зовлонг тэсэж, сайн зүйлсийг үйлдэхийг заахад шашны номлолыг ашиглаж байна. Энэ нь ямар төрлийн Христийн шашин бэ гэвэл шашны номлолын онолд анхаарч Бурханы удирдлага болон хүний авралын ажилтай огтхон ч холбоогүй байдаг шашин юм. Энэ бол Бурханаар хүлээн зөвшөөрөгдөөгүй ч Бурханыг дагадаг хүмүүсийн шашин юм.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө X”-өөс

Эзэн Есүс “сүмээс ч илүү аугаа Нэгэн байна” гэж хэлэх үед “нэгэн” гэж хэнийг хэлсэн бэ? Мэдээж “нэгэн” гэдэг нь махан бие дэх Эзэн Есүс байсан, учир нь зөвхөн Тэр л сүмээс илүү агуу байсан. Тэдгээр үг нь хүмүүст юуг хэлсэн бэ? Тэдгээр нь хүмүүсийг сүмээс гар гэж хэлсэн–Бурхан аль хэдийнэ гарсан бөгөөд үүн дотор цаашид ажиллаагүй байсан, иймээс хүмүүс сүмийн гаднаас Бурханы хөлийн мөрийг эрж хайж, Түүний ажилд Түүний алхмуудыг дагах ёстой юм. Эзэн Есүс үүнийг хэлсний цаад шалтгаан нь хуулийн дор хүмүүс сүмийг Бурханаас Өөрөөс нь илүү агуу зүйл гэж үзэж эхэлсэн байсан. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханд шүтэн мөргөхөөс илүү сүмд шүтэн мөргөж байсан, иймээс Эзэн Есүс шүтээнийг шүтэхгүйгээр харин Бурханыг шүтэн мөргөхийг тэдэнд анхааруулсан, учир нь Тэр бол эрхэм дээд билээ. Тиймээс, Тэр: “Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг” гэж хэлсэн. Эзэн Есүсийн нүдээр, хуулийн доорх ихэнх хүмүүс цаашид Еховаг шүтэн мөргөхөө больж, харин зүгээр л тахил өргөх үйл явцыг дамжин явагдаж байсан гэдэг нь тодорхой бөгөөд энэ үйл явц нь “шүтээн шүтэх” явдал гэж Эзэн Есүс тодорхойлсон. Эдгээр шүтээн-шүтэгчид сүмийг Бурханаас илүү агуу, илүү дээгүүр зүйл гэж үзэж байсан. Тэдний зүрх сэтгэлд Бурхан биш зөвхөн сүм байсан бөгөөд хэрвээ тэд сүмээ алдвал амьдрах газраа алддаг. Сүмгүйгээр тэд шүтэн мөргөх газаргүй болж өргөлөө өргөж чадахгүй болдог. Тэдний амьдрах газар гэж нэрлэдэг газар нь Ехова Бурханыг шүтэн мөргөх гэсэн далбаан дор тэдний ажилладаг газар бөгөөд тэдэнд сүмд байрлаж өөрсдийн хувийн хэрэг явдлыг хэрэгжүүлэх боломж олгодог. Тэдний тахил үйлдэх гэж хэрлэдэг зүйл нь сүмд үйлчилж байгаа гэсэн нэрийн дор зүгээр л өөрсдийн хувийн ичгэвтэр наймааг гүйцэтгэх явдал байсан юм. Энэ нь, тэр үеийн хүмүүс сүмийг Бурханаас илүү агуу гэж үздэгийн шалтгаан байв. Тэд сүмийг халхавч болгож, тахилыг хүмүүсийг болон Бурханыг хуурах бамбай болгон ашигласан тул хүмүүст анхааруулахын тулд Эзэн Есүс үүнийг хэлсэн. Хэрвээ та нар эдгээр үгийг өнөөдөрт хамаатуулж үзвэл энэ нь адил тэгш хүчинтэй, адил тэгш хамаатай хэвээр байгаа. Хэдийгээр өнөөдөр хүмүүс Хуулийн эрин үеийн хүмүүсийнхээс өөр ажлыг мэдэрч туулдаг боловч тэдний уг чанарын мөн чанар нь адилхан. …Хоёр мянган жилийн өмнө хүмүүс өөрсдийн хувийн ажил хэргийг бодит сүмд явуулж байсныг эс тооцвол өнөөдөр хүмүүс өөрсдийн хувийн ажил хэргийг биет бус сүмд явуулж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-өөс

No comments:

Post a Comment