2. Эцсийн өдрүүдэд ажиллахын тулд Бурхан Хятадад бие махбодтой болохын зорилго болон ач холбогдол юу вэ?
Холбогдолтой Бурханы үг:
Еховагийн ажил нь дэлхийг бүтээх байсан, энэ нь эхлэл байсан юм; ажлын энэ үе шат бол ажлын төгсгөл бөгөөд энэ нь эцэс юм. Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газруудаас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орнуудаас хамгийн бузар заваан оронд хийгдэнэ. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн их гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт гүйцэтгэгдэх бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүмүүсийг байлдан дагуулна. Бүх газруудаас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдах үед бүхий л хүн, Бурхан байдаг ба Тэр нь жинхэнэ Бурхан юм гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх хүн бүрэн дүүрэн итгэнэ, тэгээд бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулах ажлыг биелүүлэхэд энэхүү баримтыг ашиглах болно. Ажлын энэ үе шат нь бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил нэгэнт дуусчихвал 6000 жилийн удирдлагын ажил бүрэн төгсгөл болох болно. Бүх газруудаас хамгийн харанхуйд байгаа хүмүүс байлдан дагуулагдах юм бол, хаа сайгүй ийм зүйл болох болно гэдэг нь илэрхий юм. Ийм учраас зөвхөн Хятад дахь байлдан дагуулах ажил нь утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг ба Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цуснаас бүтсэн бүх хүнийг төлөөлдөг. Агуу улаан луугаар хамгийн их ялзруулагдсан, Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус хүмүүс нь Хятад хүмүүс юм, иймээс тэд бол бүх ялзруулагдсан хүн төрөлхтний жишээ билээ. Энэ нь бусад улс орнуудад огтхон ч асуудал байхгүй гэж хэлж байгаа юм биш; хүний үзэл бүгд адилхан бөгөөд хэдий эдгээр орны хүмүүс сайн хэв чанартай байж болох боловч хэрвээ тэд Бурханыг мэддэггүй бол тэд Түүнийг эсэргүүцдэг байж таарна. Яагаад иудейчүүд бас Бурханыг эсэргүүцэж, үл хэрэгссэн бэ? Яагаад фарисайчууд мөн Түүнийг эсэргүүцсэн бэ? Яагаад Иудас Есүсээс урвасан бэ? Тэр үед шавь нарынх нь олонх нь Есүсийг мэдээгүй. Есүсийг цовдлогдож, дахин амилсны дараа ч яагаад хүмүүс Түүнд итгээгүй вэ? Хүний дуулгаваргүй байдал бүгд адилхан биш гэж үү? Зүгээр л Хятад хүмүүсийг жишээ болгож байгаа ба байлдан дагуулагдах үедээ тэд үлгэр жишээ, загвар болж, бусдад лавлах болон үйлчлэх болно. Та нар бол Миний удирдлагын төлөвлөгөөний хавсралт гэж Би яагаад дандаа хэлдэг вэ? Учир нь Хятадын ард түмэнд ялзрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл болон тэрслүү чанар нь хамгийн бүрэн илэрхийлэгддэг ба янз бүрийн бүх хэлбэрээрээ илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай нөгөө талаас, тэдний амьдрал, үзэл санаа нь хоцрогдмол, тэдний зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд дорд муу бөгөөд хамгийн их хоцрогдсон байдаг. Тэдний байр суурь ч мөн дорд юм. Энэ газарт хийж байгаа ажил нь бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Түүний дараагийн ажил хамаагүй илүү дээр явагдах болно. Хэрвээ ажлын энэ үе шатыг гүйцэтгэж чадвал ирээдүйн ажил харваас илт юм. Ажлын энэ үе шат биелэгдчих юм бол агуу амжилтанд бүрэн хүрч, бүхий л орчлон ертөнц даяарх байлдан дагуулах ажил төгсгөлдөө бүрэн очих болно. Үнэндээ, та нарын дундах ажил амжилттай болох юм бол энэ нь бүх орчлон ертөнц даяарх амжилттай тэнцүү байх болно. Энэ нь яагаад Би та нарыг үлгэр жишээ, загвар болгохыг хүссэний ач холбогдол юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос
Хятад хүмүүс Бурханд хэзээ ч итгээгүй бөгөөд Еховад хэзээ ч үйлчлээгүй, Есүст хэзээ ч үйлчлээгүй. Тэдний хийж чаддаг бүхэн нь бөхөлзөж, хүж асааж, сахиустай цаас шатаах болон Буддаг шүтэн мөргөх юм. Тэд зүгээр л хуурамч шүтээнд мөргөдөг—тэд бүгд туйлын тэрслүү, иймээс хүмүүсийн байр суурь хэдий чинээ доогуур байна, Бурханы та нараас олж авдаг зүйл нь бүр илүү их алдар юм гэдгийг энэ нь төдий чинээ их харуулдаг. … Хэрвээ Иаковын үр удам Хятадад, энэ хэсэг газарт төрсөн бол, тэдгээр нь та бүхэн байсан бол та нар дээр хийсэн ажлын ач холбогдол юу байх байсан бэ? Сатан юу гэж хэлэх байсан бэ? Сатан ингэж хэлэх байсан: “Тэд Танаас эмээдэг байсан, тэд анхнаасаа Танд дуулгавартай байсан ба тэдэнд Танаас урваж байсан түүх байхгүй. Тэд хүн төрөлхтнөөс хамгийн харанхуй, хамгийн дорд, эсвэл хамгийн хоцрогдмол нь биш.” Хэрвээ энэ нь үнэхээр ингэж хийгдэх юм бол, энэ ажилд хэн үнэмших юм бэ? Бүхий л орчлон ертөнцөөс Хятадууд бол хамгийн хоцрогдсон хүмүүс. Тэд ёс жудаг багатай ядуу дорд төрсөн, мангуу, хөшүүн бөгөөд бүдүүлэг, доройтмол. Тэдэнд сатанлаг зан чанар нэвт шингэсэн, бузар агаад садар самуун. Та нарт энэ бүхэн байдаг. Эдгээр завхарсан зан чанарын тухайд гэвэл энэ ажил дууссаны дараа хүмүүс тэдгээрийг хаях ба бүрэн дуулгавартай байж, бүрэн төгс болгуулж чадна. Ийм төрлийн ажлын үр жимс л бүтээлийн дундах гэрчлэл гэж нэрлэгддэг!
Үг нь махбодоор илэрсэн номын “Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос
Одоо Моабын үр удам дээр ажиллаж буй нь хамгийн харанхуй байдалд унасан хүмүүсийг аврах явдал юм. Хэдий тэд хараагдсан ч Бурхан тэднээс алдрыг олж авахад бэлэн байгаа. Учир нь анхнаасаа тэд бүгд зүрх сэтгэлдээ Бурханаар дутагдсан хүмүүс байсан—тэднийг Түүнийг дуулгавартай дагадаг, хайрладаг хүмүүс болгох нь л жинхэнэ байлдан дагуулалт бөгөөд ажлын тийм үр жимс нь хамгийн үнэ цэнтэй, хамгийн үнэмшилтэй. Зөвхөн энэ л алдрыг олж авах явдал—энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы олж авахыг хүсэж байгаа алдар юм. Хэдий эдгээр хүмүүс дорд байр суурьтай ч гэсэн тэд одоо тийм агуу авралыг олж авч чадна, энэ бол үнэхээр Бурханы өргөлт билээ. Энэхүү ажил маш утга учиртай бөгөөд шүүлтээр дамжуулан Тэр энэ хүмүүсийг олж авдаг. Тэр тэднийг зориуд шийтгээгүй, харин тэднийг аврахаар ирсэн. Хэрвээ Тэр эцсийн өдрүүдийн туршид байлдан дагуулах ажлыг Израильд явуулсаар байсан бол энэ нь үнэ цэнгүй байх байсан; энэ нь үр жимсээ өгсөн ч гэсэн ямар ч үнэ цэнгүй, эсвэл ямар нэгэн агуу ач холбогдолгүй байх байсан ба бүх алдрыг олж авч чадахгүй байх байсан юм. Тэр та нар дээр буюу хамгийн харанхуй газарт унасан хүмүүс дээр, хамгийн хоцрогдсон хүмүүс дээр ажиллаж байгаа. Энэ хүмүүс Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй ба Бурхан байдаг гэдгийг хэзээ ч мэдээгүй. Эдгээр бүтээл Бурханыг мартах хэмжээнд хүртлээ Сатанаар завхруулагдсан. Тэд Сатанаар сохлуулсан бөгөөд тэнгэрт Бурхан байдаг гэдгийг огтхон ч мэддэггүй. Зүрх сэтгэлдээ та нар бүгд хуурамч шүтээнд мөргөдөг, Сатанд мөргөдөг—та нар хамгийн дорд, хамгийн хоцрогдсон хүмүүс биш гэж үү? Та нар бол бие махбодтой хүмүүсээс хамгийн дорд нь бөгөөд ямар нэгэн хувийн эрх чөлөө дутагдаж, мөн зовлон бэрхшээл туулж байдаг. Та нар бас энэ нийгмийн хамгийн доод түвшний хүмүүс ба бүр шүтэн бишрэх эрх чөлөө ч байдаггүй. Энэ нь та нар дээр ажиллахын ач холбогдол юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос
Бурхан газар дээр ирэх үедээ энэ дэлхийнх биш байсан бөгөөд дэлхий ертөнцөд зугаацахын тулд бие махбодтой болоогүй. Ажил нь Түүний зан чанарыг хамгийн сайн илчлэх, хамгийн утга учиртай газар бол Түүний төрсөн газар юм. Энэ нь ариун, эсвэл бузар заваан газар байх нь хамаагүй, мөн Тэр хаана ажиллаж байгаа нь хамаагүй Тэр бол ариун юм. Дэлхий ертөнц дээрх бүх зүйл Түүгээр бүтээгдсэн; зүгээр л бүх зүйл Сатанаар завхруулагдсан билээ. Гэсэн хэдий ч бүх зүйл Түүнд харьяалагддаг хэвээр байгаа; тэд бүгд Түүний гарт байдаг. Тэр ажиллахын тулд бузар заваан газарт ирсэн явдал нь Түүний ариун байдлыг илчлэхийн төлөө байдаг; Тэр үүнийг Өөрийн ажлын төлөө хийдэг, өөрөөр хэлбэл, Тэр энэ бузар газрын хүмүүсийг аврахын төлөө ийм байдлаар ажиллахдаа асар их доромжлолыг туулдаг. Энэ нь гэрчлэлийн төлөө бөгөөд бүх хүн төрөлхтний төлөө билээ. Ийм төрлийн ажлаар хүмүүст харуулдаг зүйл нь Бурханы зөвт байдал бөгөөд энэ нь Бурханы дээд засгийг илүү сайн харуулах чадвартай. Түүний агуу байдал болон шулуун шударга байдал нь хэний ч тоож үздэггүй дорд хүмүүсийн бүлгийг аварснаар дамжуулан харагддаг. Бузар заваан газарт төрсөн нь Тэр бол дорд гэдгийг огтхон ч нотолдоггүй; энэ нь ердөө, Түүний агуу байдал болон хүн төрөлхтний төлөөх Түүний жинхэнэ хайрыг харах боломжийг бүх бүтээлд олгодог. Тэр хэдий чинээ их ийм байдлаар хийнэ, энэ нь хүнийг гэсэн Түүний ариун хайрыг болон Түүний өө сэвгүй хайрыг төдий чинээ их илчилдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос
Бүхий л орчлон ертөнц дэх Бурханы бүх ажил энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэрээр бүх хичээл чармайлтаа та нарт зориулж, та нарын төлөө бүхнийг золиосолсон; Тэрээр орчлон ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч, та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс гэж Би хэлдэг. Түүнчлэн, Тэрээр Өөрийн төлөвлөгөөний зорилгыг бүлэг хүмүүс та нараар дамжуулан бүрэн харуулахын тулд алдар суугаа Өөрийн сонгосон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн. Тиймээс та нар бол Бурханы өвийг хүлээн авах хүмүүс, үүнээс ч илүүгээр Бурханы алдрын өв залгамжлагчид билээ. Магадгүй та нар бүгд эдгээр үгийг санаж байгаа байх: “Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.” Урьд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр, тэдгээрийн агуулдаг бодит ач холбогдлыг та нар сайн мэднэ. Эдгээр үг бол эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх зүйл юм. Тэдгээр нь агуу улаан лууны оршдог газарт түүний харгисаар зовоосон хүмүүс дээр гүйцэлдэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс доромжлол, хавчлагад өртдөг. Тийм учраас эдгээр үг нь бүлэг хүмүүс та нарын дунд бодит байдал болох болно. Бурханыг эсэргүүцдэг газарт энэ ажлыг хийхэд Түүний бүх ажилд асар их саад тотгор учирч, олон үг нь цагтаа биелж чаддаггүй; иймээс Бурханы үгээс болж хүмүүс цэвэршүүлэгддэг. Энэ ч бас зовлонгийн нэг элемент юм. Агуу улаан лууны газар нутагт Өөрийн ажлыг явуулах нь Бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харуулдаг. Бурхан энэ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг. Хүний амссан зовлон, тэдний хэв чанар болон энэ бохир заваан газар нутаг дахь хүмүүсийн бүх сатанлаг зан чанарын улмаас Бурхан ариусгалт, байлдан дагуулалтын ажлаа явуулдаг, ингэснээр үүнээс алдар сууг олж авч, Өөрийнх нь үйл хэргийг гэрчилдэг хүмүүсийг олж авч болох юм. Энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиослолын бүрэн дүүрэн утга учир энэ билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсээр л дамжуулан байлдан дагуулах ажлыг хийдэг. Ингэх нь л Бурханы агуу хүч чадлыг харуулж чадна. Өөрөөр хэлбэл, бохир газар нутагт байгаа хүмүүс л Бурханы алдар сууг өвлөн авахад зохистой бөгөөд энэ нь л Бурханы агуу хүч чадлыг онцолж чадна. Иймээс, Бурханы алдрыг бохир заваан газар нутгаас, тэнд амьдардаг хүмүүсээс олж авдаг гэж Би хэлдэг. Энэ нь Бурханы хүсэл юм. Энэ нь Есүсийн ажлын үе шаттай яг адилхан; Тэрээр Өөрийг нь хяхан хавчсан фарисайчуудын дунд л алдаршиж чадах байсан. Хэрвээ тийм хавчлага болон Иудасын урвалт байгаагүй бол Есүс дооглуулж, гүтгүүлэхгүй, тэр ч бүү хэл цовдлогдохгүй, тэгснээр хэзээ ч алдар сууг олж авч чадахгүй байх байлаа. Бурхан эрин үе болгонд хаана ч ажилладаг бай, махбод дахь ажлаа хаана ч хийдэг бай, тэндээс алдар сууг олж авч, Өөрийнхөө олж авахаар зорьдог хүмүүсийг олж авдаг. Энэ нь Бурханы ажлын төлөвлөгөө, мөн Түүний удирдлага юм.
Хэдэн мянган жилийн Бурханы төлөвлөгөөнд, махбодоор хийгддэг ажил хоёр хэсэгтэй байдаг: Эхнийх нь цовдлолын ажил, үүгээр Тэр алдаршдаг; нөгөө нь эцсийн өдрүүд дэх байлдан дагуулж, төгс болгох ажил, үүгээр дамжуулан Тэр алдар сууг олж авна. Энэ бол Бурханы удирдлага юм. Тиймээс Бурханы ажлыг юм уу Бурханы та нарт өгсөн даалгаврыг хэтэрхий энгийн гэж бүү үз. Та нар бүгдээрээ Бурханы үлэмж арвин, мөнхийн алдрын өв залгамжлагчид бөгөөд үүнийг Бурхан онцгойлон урьдчилан тодорхойлсон. Түүний алдрын хоёр хэсгээс нэг нь та нарт илчлэгддэг; Бурханы алдрын нэг хэсэг нь бүхэлдээ та нарт өгөгдөж, та нараар өвлүүлэх юм. Энэ нь Бурханы өргөмжлөл бөгөөд аль эртнээс урьдчилан тодорхойлогдсон Түүний төлөвлөгөө билээ. Агуу улаан лууны оршдог нутагт Бурханы хийсэн ажлын агуу байдлыг харгалзан үзвэл, тийм ажил хэрвээ хаа нэг тийшээ шилжсэн бол аль хэдийн асар их үр дүнд хүрч, хүн амархан хүлээн зөвшөөрөх байв. Бурханд итгэдэг Барууны санваартнуудын хувьд ийм ажлыг хүлээн зөвшөөрөх нь хэтэрхий амархан байх байсан, учир нь Есүсийн ажлын үе шат урьдын жишээ болдог. Ийм учраас Тэр алдар суу олж авах энэ үе шатны ажлыг өөр хаа нэгтээ хэрэгжүүлж чаддаггүй; өөрөөр хэлбэл, бүх хүний дэмжлэг болон бүх улс орны хүлээн зөвшөөрөлт байгаа тул Бурханы алдрын хувьд тулгуурлах газар огт байдаггүй. Энэхүү газар нутагт энэ үе шатны ажлыг хэрэгжүүлсний хосгүй ач холбогдол яг энэ юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?”-ээс
Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүгдийг бүтээсэн ба бүх бүтээлийг бүтээсэн; Тэр Өөрийн ажлыг зөвхөн Израилиар хязгаарлаж яаж чадах юм бэ? Тийм байсан бол Өөрийн бүх бүтээлийг бүтээх нь ямар хэрэгтэй байх юм бэ? Тэр бүх дэлхийг бүтээсэн; Тэр Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг зөвхөн Израильд ч биш, харин орчлон ертөнц дээрх хүн бүрд хэрэгжүүлсэн. Хятадад, Америкийн Нэгдсэн Улсад, Нэгдсэн Вант Улсад, эсвэл Орост амьдарч байгаа эсэхээс үл хамааран хүн бүр Адамын үр удам; тэд бүгдээрээ Бурханаар бүтээгдсэн. Ганц ч хүн Бурханы бүтээлийн цар хүрээнээс гарч чадахгүй ба ганц ч хүн “Адамын үр удам” хэмээх шошгоноос зугтаж чадахгүй. Тэд бүгдээрээ Бурханы бүтээл, бүгдээрээ Адамын үр удам; түүнчлэн тэд Адам, Ева хоёрын ялзарсан үр удам юм. Бурханы бүтээл нь зөвхөн израильчууд ч биш, харин бүх хүн; гэсэн хэдий ч бүтээлийн доторх зарим нь хараагдаж, зарим нь ерөөгдсөн билээ. Израильчуудын хувьд олон хүсүүштэй зүйлс байдаг; тэд хамгийн бага ялзарсан хүмүүс байсан учраас Бурхан анхнаасаа тэдэнтэй ажиллаж байв. Тэдэнтэй харьцуулахад Хятадууд илүү дор бөгөөд тэдэнтэй тэнцэнэ гэж найдаад ч хэрэггүй; тиймээс Бурхан анхнаасаа Израилийн ард түмний дунд ажилласан ба Түүний ажлын хоёр дахь үе шат нь зөвхөн Иудейд хэрэгжсэн юм. Үүний үр дүнд хүмүүс олон үзэл, олон дүрэм журмыг бий болгосон. Үнэндээ, хэрвээ хүний үзлийн дагуу ажилласан бол Бурхан зөвхөн израильчуудын л Бурхан байх байсан; ийм байдлаар Тэр Өөрийн ажлыг Харь үндэстнүүдэд өргөжүүлж чадахгүй байх байсан, учир нь Тэр бүх бүтээлийн Бурхан байхын оронд зөвхөн израильчуудын Бурхан байх байсан юм. Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд агуу болно, мөн Еховагийн нэр Харь үндэстнүүдэд түгэх болно гэж зөгнөлд хэлсэн—яагаад ингэж хэлсэн юм бэ? Хэрвээ Бурхан зөвхөн израильчуудын Бурхан байсан бол Тэр Израильд л ажиллах байв. Цаашлаад, Тэр Өөрийн ажлыг өргөжүүлэхгүй ба ийм зөгнөлийг айлдахгүй байх байлаа. Тэр энэ зөгнөлийг айлдсан учраас Харь үндэстнүүд болоод бүх улс үндэстэн, газар нутагт Өөрийн ажлыг өргөжүүлэх хэрэгтэй болно. Нэгэнт Тэр үүнийг хэлсэн учраас ингэж хийх болно. Энэ бол Түүний төлөвлөгөө, учир нь Тэр тэнгэр газар болоод бүх зүйлийг бүтээсэн Эзэн, бүх бүтээлийн Бурхан билээ. Тэр израильчуудтай ажиллаж байна уу, эсвэл бүх Иудейд ажиллаж байна уу гэдгээс үл хамааран Түүний хийдэг ажил нь бүх орчлон ертөнцийн ажил бөгөөд бүх хүн төрөлхтний ажил юм. Агуу улаан лууны үндэстэн буюу Харь үндэстэнд Түүний өнөөдрийн хийж буй ажил бол мөн л бүх хүн төрөлхтний ажил билээ. Израиль нь газар дээрх Түүний ажлын суурь байж чадна; үүний адилаар Хятад улс ч гэсэн Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын суурь болж чадна. “Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд агуу болно” гэсэн зөгнөлийг Тэр одоо биелүүлээгүй гэж үү? Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын эхний алхам нь, агуу улаан лууны үндэстэнд хийж байгаа Түүний энэ ажлыг хэлдэг. Бие махбодтой болсон Бурханы хувьд энэ газар нутагт ажиллаж, энэ хараагдсан хүмүүсийн дунд ажиллана гэдэг нь ялангуяа хүний үзлийн эсрэг байдаг; энэ хүмүүс хамгийн дорд, ямар ч үнэ цэнгүй. Эдгээр нь Еховагийн анх хаяж орхисон бүх хүн билээ. Хүмүүс бусад хүмүүст хаягдаж болно, гэхдээ хэрвээ Бурханд хаягдсан бол энэ хүмүүс ямар ч байр суурьгүй байх ба хамгийн өчүүхэн үнэ цэнтэй байх болно. Бүтээлийн нэг болохын хувьд, Сатанд эзэмдүүлэх, эсвэл бусад хүмүүст хаягдах нь хоёулаа л зовлонтой зүйл, гэхдээ бүтээлийн нэгийг бүтээлийн Эзэн хаявал, түүний байр суурь туйлын дорд гэдгийг энэ нь илтгэдэг. Моабын үр удам хараагдсан бөгөөд тэд энэхүү буурай хөгжилтэй оронд төрсөн; Моабын үр удам нь харанхуйн нөлөөн доорх хамгийн дорд байр суурьтай хүмүүс гэдэг нь эргэлзээгүй. Энэ хүмүүс өнгөрсөн үед хамгийн дорд байр суурьтай байсан учраас тэдний дунд хийгдсэн ажил хүний үзлийг нураах хамгийн чадвартай нь бөгөөд энэ нь бас Түүний бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд хамгийн үр ашигтай ажил юм. Түүний хувьд энэ хүмүүсийн дунд ажиллана гэдэг нь хүний үзлийг нураах хамгийн чадвартай үйлдэл юм; үүгээр Тэр эрин үеийг эхлүүлдэг; үүгээр Тэр хүний бүх үзлийг нураадаг; үүгээр Тэр Нигүүлслийн эрин үеийн бүх ажлыг төгсгөдөг. Түүний анхны ажил Израилийн цар хүрээн дотор Иудейд хийгдсэн; Тэр эрин үеийг эхлүүлэх ямар ч ажлыг Харь үндэстнүүдэд хийгээгүй. Түүний ажлын эцсийн үе шат нь зөвхөн Харь үндэстнүүдийн хүмүүс дунд хэрэгжээд зогсохгүй; үүнээс ч илүүтэйгээр тэрхүү хараагдсан хүмүүсийн дунд хэрэгждэг. Энэ зүйл бол Сатаныг хамгийн их гутаан доромжлох чадвартай нотолгоо юм; тиймээс Бурхан орчлон ертөнц дээрх бүх бүтээлийн Бурхан “болдог” ба бүх зүйлийн Эзэн, амьтай бүхний шүтэн мөргөх бай болдог.
… Бурханы ажил бүх бүтээл рүү чиглэдэг; энэ нь бүтээгдсэнийхээ дараа хүн хараагдсан эсэхээс хамаарч явагддаггүй. Түүний удирдлагын ажил нь зөвхөн хараагдаагүй сонгогдсон хүмүүс рүү биш, бүх бүтээл рүү чиглэдэг. Бурхан Өөрийн ажлыг бүтээлийнхээ дунд гүйцэтгэхийг хүсдэг тул Тэр үүнийг Бурханы ажил бүх бүтээл рүү чиглэдэг; энэ нь бүтээгдсэнийхээ дараа хүн хараагдсан эсэхээс хамаарч явагддаггүй. Түүний удирдллахдаа Тэрээр тогтсон бүх журмыг нураадаг; Түүний хувьд “хараагдсан”, “гэсгээгдсэн” болон “ерөөгдсөн” гэдэг үг ямар ч утгагүй! Иудей хүмүүс бол нэлээд сайн бөгөөд Израилийн сонгогдсон хүмүүс ч бас муу биш; тэд бол сайн хэв чанартай, хүн чанартай хүмүүс мөн. Ехова анхнаасаа Өөрийн ажлыг тэдний дунд эхлүүлж, Өөрийн анхны ажлыг гүйцэтгэсэн, гэхдээ Тэр тэднийг Өөрийн одоогийн байлдан дагуулалтын ажлын хүлээн авагчид болгон ашиглах байсан бол энэ нь утга учиргүй байх байлаа. Хэдийгээр тэд бас бүтээлийн нэг хэсэг бөгөөд олон эерэг талтай ч, ажлын энэ үе шатыг тэдний дунд гүйцэтгэх нь утгагүй байх юм. Тэр хэнийг ч байлдан дагуулж чадахгүй байх болно, мөн бүх бүтээлийг итгүүлж ч чадахгүй байх болно. Энэ нь, агуу улаан лууны үндэстний хүмүүст Өөрийн ажлыг шилжүүлсний ач холбогдол юм. Энд байгаа хамгийн гүнзгий утга учир нь, Тэрээр эрин үеийг эхлүүлж, бүх дүрэм журам, хүний үзлийг нурааж, түүнчлэн Нигүүлслийн эрин үеийн бүхий л ажлыг төгсгөхөд оршиж байгаа билээ. Хэрвээ Түүний одоогийн ажил израильчуудын дунд явагдах байсан бол, Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө эцэс болох үед Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан, зөвхөн израильчууд л Бурханы сонгосон хүмүүс бөгөөд израильчууд л Бурханы ерөөл, амлалтуудыг өвлөх эрхтэй гэж хүн бүхэн итгэх байв. Эцсийн өдрүүдэд Бурхан агуу улаан лууны Харь үндэстэнд бие махбодтой болдог; Тэрээр Бурхан бол бүх бүтээлийн Бурхан хэмээх ажлыг гүйцэлдүүлсэн; Өөрийн удирдлагын ажлыг бүхэлд нь гүйцээсэн ба агуу улаан лууны үндэстэнд Өөрийн ажлын гол хэсгийг дуусгах болно. Ажлын энэ гурван үе шатны гол цөм нь хүний аврал—тухайлбал, бүтээлийн Эзэнийг бүх бүтээлээр шүтэн мөргүүлэх юм. Тиймээс энэхүү ажлын үе шат бүр маш утга учиртай; Бурхан ямар ч утга учиргүй, үнэ цэнгүй зүйл яавч хийхгүй. Нэг талаар, ажлын энэ үе шат нь шинэ эрин үеийг эхлүүлж, өмнөх хоёр эрин үеийг төгсгөхөөс бүрддэг; нөгөө талаар энэ нь, хүний бүх үзэл болоод хүний итгэл, мэдлэгийн бүх хуучин арга замыг нураахаас бүрддэг. Өмнөх хоёр эрин үеийн ажил нь хүний өөр үзлийн дагуу явагдсан; энэ үе шат нь харин хүний үзлийг бүрэн арилгаж, улмаар хүнийг бүрэн байлдан дагуулна. Моабын үр удмын байлдан дагуулалтыг ашиглан, Моабын үр удам дунд явагдсан ажлыг ашиглан Бурхан бүхий л орчлон ертөнц дэх бүх хүнийг байлдан дагуулна. Энэ нь, Түүний ажлын энэхүү үе шатны гүн гүнзгий утга учир бөгөөд Түүний ажлын энэ үе шатны хамгийн үнэ цэнтэй тал юм. Байр суурь чинь доогуур бөгөөд дорд үнэ цэнтэй гэдгээ одоо мэдсэн ч гэсэн чи хамгийн жаргалтай зүйлтэй учирсан гэдгээ мэдрэх болно: Чи агуу ерөөлийг өвлөсөн, агуу амлалтыг олж авсан ба Бурханы энэ агуу ажлыг биелүүлж чадна, мөн Бурханы жинхэнэ төрхийг харж, Бурханы төрөлх зан чанарыг мэдэж, Бурханы хүслийг биелүүлж чадна. Бурханы ажлын өмнөх хоёр үе шат Израильд явагдсан. Хэрвээ Эцсийн өдрүүд дэх Түүний ажлын энэ үе шат мөн л израильчууд дунд явагдсан бол зөвхөн израильчууд л Бурханы сонгосон хүмүүс юм байна гэж бүх бүтээл итгээд зогсохгүй, Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөө ч бас хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Түүний ажлын хоёр үе шат Израильд явагдаж байх үед, Харь үндэстнүүдийн дунд хэзээ ч шинэ ажил хийгдээгүй ба шинэ эринийг нээх ажил хэзээ ч явагдаж байгаагүй. Эринийг эхлүүлэх ажлын энэ үе шат эхлээд Харь үндэстэнд явагддаг ба нэмж хэлэхэд, энэ нь эхлээд Моабын үр удам дунд явагддаг; энэ нь бүхий л эрин үеийг эхлүүлсэн. Бурхан хүний үзэл дотор агуулагддаг бүх мэдлэгийг нураасан ба үүний алийг ч цаашид оршин тогтнохыг зөвшөөрөөгүй. Өөрийн байлдан дагуулах ажлаараа Тэр, хүний үзлийг, тэдгээр хуучин, эртний мэдлэгийг нь нураасан. Бурханы хувьд ямар ч дүрэм байхгүй, хуучин зүйл юу ч байхгүй, Түүний хийдэг ажил бол бүхэлдээ чөлөөлөгдсөн, бүхэлдээ эрх чөлөөтэй бөгөөд Түүний хийдэг бүхэн зөв гэдгийг хүмүүст Тэр харуулдаг. Бүтээлийн дунд Түүний хийдэг ямар ч ажилд чи бүрэн захирагдах ёстой. Түүний хийдэг ямар ч ажил утга учиртай бөгөөд хүний сонголт, үзлийн дагуу биш, харин Түүний хувийн хүсэл, мэргэн ухааны дагуу хийгддэг. Тэр Өөрийнх нь ажилд ач тустай зүйлсийг л хийдэг; хэрвээ ямар нэг зүйл Түүний ажилд ашиг тусгүй бол хэчнээн сайн байсан ч Тэр үүнийг хийхгүй! Тэр Өөрийн ажлын утга учир, зорилгын дагуу ажлынхаа хүлээн авагч болон байршлыг сонгож ажилладаг. Тэр өнгөрсөн үеийн дүрмийг баримталдаггүй, хуучин хэв загварыг ч дагадаггүй; үүний оронд Тэр ажлын ач холбогдлын дагуу Өөрийн ажлыг төлөвлөдөг; эцэст нь үүнийхээ жинхэнэ үр дүн болон үүнээс хүлээсэн зорилгод хүрэхийг хүсдэг. Хэрвээ чи эдгээр зүйлийг одоо л ойлгохгүй бол энэхүү ажил нь чамд ямар ч үр нөлөө үзүүлэхгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн”-ээс
No comments:
Post a Comment