25/02/2020

XV. Шашны ертөнцийн Бурханыг эсэргүүцдэг мөн чанарыг хэрхэн таньж мэдэх вэ? 1. Яагаад Эзэн Есүс фарисайчуудыг хараасан бэ? Фарисайчуудын мөн чанар ямар байсан бэ?

1. Яагаад Эзэн Есүс фарисайчуудыг хараасан бэ? Фарисайчуудын мөн чанар ямар байсан бэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Яагаад та нар бас өөрсдийнхөө ёс заншлаар Бурханы тушаалыг зөрчдөг юм бэ? Учир нь Бурхан, ‘Эцэг эхээ хүндэл’, ‘Эцэг эхийгээ хараадаг хүн үхэх ёстой’ гэж тушаасан. Гэтэл та нар, ‘Хэрвээ эцэгтээ эсвэл эхдээ, ‘Танд хэрэг болох байсан зүйлээ би Бурханд өргөсөн’ гэж хэлбэл эцэг эхээ хүндлэх хэрэггүй’ гэдэг. Тиймээс та нар ёс заншлаасаа болж Бурханы тушаалыг хүчингүй болгосон. Хоёр нүүрт хүмүүс ээ, Исаиа та нарын тухай сайтар зөгнөж, ‘Энэ хүмүүс Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг’ гэв” (Матай 15:3-9).

“Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. (Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг ба дүр үзүүлж удаан залбирал хийдэг: тийм учраас та нар илүү их хараал хүртэх болно.)

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог.

Сохор газарчид та нар золгүй еэ! Та нар, ‘Сүмээр тангарагладаг хэн боловч юу ч биш; харин сүмийн алтаар тангараглагчид үүрэг оногддог’ гэж хэлдэг. Мунхаг, сохор хүмүүс ээ: аль нь чухал вэ? Алт уу эсвэл алтыг ариусгадаг сүм үү? Тахилын ширээгээр тангарагладаг хүн юу ч биш; харин үүн дээрх өргөлөөр тангарагладаг хүн буруутай. Мунхаг, сохор хүмүүс ээ: аль нь чухал вэ? Өргөл үү эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юү? Тиймээс тахилын ширээгээр тангараглах хэн боловч тахилын ширээгээр болон үүн дээр байгаа бүх зүйлээр тангарагладаг. Сүмээр тангараглах хэн боловч сүмээр болоод тэнд оршдог Түүгээр тангараглаж байгаа юм. Тэнгэрээр тангарагладаг хүн нь Бурханы сэнтийгээр болон дээр нь залардаг Түүгээр тангарагладаг.

Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг мөртлөө хуулийн чухал нөхцөлүүд болох шүүлт, өршөөл, итгэлийг орхигдуулсан: та нар бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг хийх ёстой байсан юм. Шумуулыг шүүж, тэмээг залгидаг сохор газарчид аа!

Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар аяга, савныхаа гадна талыг цэвэрлэдэг боловч дотор нь дээрэм тонуул, илүүдэл хүнс дүүрэн байдаг. Сохор Фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ, тэгвэл гадна тал нь ч бас цэвэрхэн байна.

Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар цагаанаар будсан булшны хөшөө шиг үнэндээ гаднаа сайхан харагддаг боловч дотроо үхэгсдийн яс болон бузар бүхнээр дүүрэн байдаг. Та нар бас хүмүүсийн өмнө зөвт мэт харагддаг боловч дотроо хоёр нүүрт зан болон ёс бус явдлаар дүүрэн байдаг.

Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар эш үзүүлэгчдийн бунхныг барьж, зөв шудрага хүмүүсийн хөшөөг чимээд, ‘Хэрвээ бид эцэг өвгөдийнхөө үед амьдарч байсан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад тэдний хамсаатан болохгүй байсан’ гэдэг. Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийг хөнөөсөн хүмүүсийн хүүхдүүд гэдгээ гэрчилдэг. Та нар тэгээд эцэг өвгөдийнхөө гэмийн хэмжээг дүүргэг. Могойнууд аа, хорт могойн удам аа, та нар яаж тамын шийтгэлээс зугтааж чадах вэ? Тиймээс харагтун, Би та нар луу эш үзүүлэгчид, мэргэн хүмүүс болон хуулийн багш нарыг илгээнэ: тэдний заримыг нь та нар алж, цовдолно; заримыг нь өөрсдийн синагогуудад ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөнө. Зөв шударга Абелын цуснаас эхлээд сүм болон тахилын ширээний хооронд та нарын хөнөөсөн Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөв шударга цус та нар дээр ирнэ. Үнэнээр Би та нарт хэлье, Энэ бүх зүйл энэ үеийнхэн дээр ирнэ” ( Матай 23:13-36).

“Гэхдээ ахлах тахилчид болон ахлагчид, Барабын төлөө гуйж, Есүсийг хөнөөлгө гэж ард түмнийг ятгасан байлаа. Захирагч тэднээс, ‘Энэ хоёрын хэнийг нь надаар суллуулмаар байна?’ гэхэд тэд, ‘Барабыг’ гэв. Пилат тэдэнд, ‘Тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна?’ гэхэд бүгдээрээ түүнд, ‘Түүнийг цовдол’ гэцгээлээ. Тэгэхэд нь захирагч ‘Яагаад? Тэр ямар муу юм хийсэн юм бэ?’ гэж асуув. Гэсэн ч тэд улам чангаар ‘Түүнийг цовдол’ гэж хашхирч байлаа. Пилат яасан ч нэмэргүй, харин ч үймээн самуун дэгдэж эхэлснийг хараад ус авч, хурсан олны өмнө гараа угаагаад, ‘Би энэ зөвт Хүний цусанд буруугүй: та нар өөрсдөө мэдэцгээ’ гэв. Тэгтэл бүх хүн, ‘Түүний цус бидний дээр болон үр хүүхдүүдийн минь дээр байг’ гэж хариулцгаав. Тэгээд тэр Барабыг суллан, Есүсийг ташуурдсаныхаа дараа цовдлуулахаар өгчээ” (Матай 27:20-26).

“Есүс тэдэнд ‘Хэрвээ Бурхан та нарын Эцэг байсан бол та нар Намайг хайрлах байсан: учир нь Би Бурханаас үүдэн, Бурханаас ирсэн; Би Өөрөө ирээгүй, харин Тэр Намайг илгээсэн билээ. Яагаад та нар Миний хэлсэн үгийг ойлгодоггүй юм бэ? Та нар Миний үгийг сонсож чаддаггүйгээс болж байгаа юм. Та нар эцэг диаволаасаа гаралтай бөгөөд эцэгийнхээ хүслийг хийх болно. Тэр анхнаасаа алуурчин байсан ба түүнд ямар ч үнэн байхгүй тул Үнэнийг баримталдаггүй. Худлаа хэлэхдээ тэр өөрөөсөө хэлдэг: учир нь тэр бол худалч бөгөөд худал хуурмагийн эцэг мөн. Би та нарт үнэнийг хэлдэг учраас та нар Надад итгэдэггүй. Намайг нүгэлтэй гэж хэн чинь нотлох вэ? Намайг үнэнийг хэлэхэд та нар яагаад Надад итгэдэггүй юм бэ? Бурханы хүн Бурханы үгийг сонсдог, та нар Бурханых биш учраас тэдгээрийг сонсдоггүй’ гэв” (Иохан 8:42-47).

“Хорт могойн үр удам аа, та нар ёрын муу мөртөө яаж сайныг ярьж чадна вэ? Учир нь зүрх сэтгэлд бялхаж байгаа зүйлийг ам нь ярьдаг” (Матай 12:34).

Холбогдолтой Бурханы үг:

10. Эзэн Есүсийн талаарх фарисайчуудын шүүлт

Mарк 3:21-22 Есүсий хамаатан нь энэ тухай сонсоод Түүнийг барьж авахаар явав. Тэд, “Тэр өөрийн ухаангүй болжээ” хэмээв. Иерусалимаас бууж ирсэн хуулийн багш нар, “Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг” гэв.


11. Эзэн Есүс фарисайчуудыг зэмлэсэн нь

Mатай 12:31-32 Би та нарт хэлж буйгийн учир бол хүмүүсийн аливаа нүгэл болон доромжлол уучлагдаж болно: гэвч Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдана: гэвч Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй.

Mатай 23:13-15 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг ба дүр үзүүлж удаан залбирал хийдэг: тийм учраас та нар илүү их хараал хүртэх болно. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог.

Дээр хоёр салангид хэсэг байна—эхлээд эхнийхийг нь авч үзэцгээе: Эзэн Есүсийн талаарх фарисайчуудын шүүлт.

Эзэн Есүсийн Өөрийнх нь талаар болон Түүний хийсэн зүйлийн талаар фарисайчуудын үнэлснийг Библид: “Тэр өөрийн ухаангүй болжээ … Түүнд Беелзебүл байна, Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрийг хөөн зайлуулдаг” (Марк 3:21-22) гэсэн. Эзэн Есүсийн талаарх номлогч нар болон фарисайчуудын шүүлт нь юмыг тоть шиг давтаж, эсвэл оргүй хоосноос төсөөлж байсан хэрэг биш—энэ нь Эзэн Есүсийн талаар Түүний үйлдлийг харж, сонссон зүйлээсээ хийсэн дүгнэлт нь юм. Хэдийгээр тэдний дүгнэлт өнгөн дээрээ шударга ёсны төлөө хийгдсэн, үндэслэл сайтай мэт хүмүүст харагдаж байсан боловч Эзэн Есүсийг шүүсэн хэгжүүн зангаа барих нь тэдэнд ч гэсэн хэцүү байсан. Эзэн Есүсийг үзэн ядах улайрсан эрч хүч нь тэдний өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл болон ёрынн муу сатанлаг төрх байдал, түүнчлэн Бурханыг эсэргүүцдэг атгаг муу уг чанарыг илчилсэн юм. Эзэн Есүсийг шүүхдээ тэдний хэлсэн зүйл нь өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл, атаархал болон Бурхан ба үнэнд дайсагнасан балиар, атгаг муу уг чанараас үүсэн гарсан юм. Тэд Эзэн Есүсийн үйлдлийн эх үүсвэрийг судлаагүй, мөн Түүний хэлсэн, эсвэл хийсэн зүйлийн мөн чанарыг ч шалгаагүй. Харин тэд зориуд тэгэхээс тэгэх гэж сохроор, уурсан галзуурч дайрч давшлан гутаасан. Энэ нь бүр Түүний Сүнсийг буюу Ариун Сүнсийг, Бурханы Сүнсийг хамаа намаагүй гутаах хэмжээнд хүрсэн. Тэдний “Тэр өөрийн ухаангүй болжээ”, “Беелзебүл” ба “чөтгөрүүдийн захирагч” гэж хэлсэн нь ийм учиртай юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс нь Беелзебүл буюу чөтгөрүүдийн захирагч байсан гэж тэд хэлсэн. Тэд Бурханы Сүнсний өмссөн махбодын ажлыг галзуу хэмээн тодорхойлсон. Тэд Бурханы Сүнсийг Беелзебүл ба чөтгөрийн ван гэж доромжилсноор үл барам Бурханы ажлыг ялласан. Тэд Эзэн Есүс Христийг яллаж, доромжилсон. Тэдний эсэргүүцэл болон Бурханыг доромжилсны мөн чанар нь Сатан болон диаволын Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл, доромжлолын мөн чанартай тэр чигээрээ адилхан байлаа. Тэд ялзарсан хүмүүсийг төлөөлснөөр барахгүй, үүнээс ч илүүтэйгээр Сатаны биелэл байсан юм. Тэд хүн төрөлхтний дундах Сатаны суваг болж байсан ба Сатаны хамсаатан, элч нар байв. Тэдний Эзэн Есүс Христийг доромжилж, гүтгэсэн мөн чанар нь байр суурийн төлөө Бурхантай хийсэн тэдний тэмцэл, Бурхантай хийсэн тэдний өрсөлдөөн, Бурханыг эцэс төгсгөлгүй туршсан явдал байсан юм. Бурханыг эсэргүүцсэн тэдний эсэргүүцлийн мөн чанар болон Түүнд дайсагнасан хандлага, түүнчлэн тэдний үг, тэдний бодол Бурханы Сүнсийг шууд доромжилж, хилэгнүүлсэн. Тиймээс Бурхан тэдний хэлсэн, хийсэн зүйлийг зүй зохистойгоор шүүн тодорхойлж, тэдний үйл хэргийг Ариун Сүнсний эсрэг доромжлол үйлдсэн нүгэл гэж тодорхойлсон. Энэ нүгэл нь: “Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй” ба “Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” …

… Библийн энэ хоёр хэсгээс та нар юм анзаарав уу? Бурханы уур хилэнг харсан гэж зарим хүн хэлдэг. Зарим хүн, хүн төрөлхтний халдахыг тэвчдэггүй Бурханы зан чанарын нэг талыг харсан бөгөөд хэрвээ хүмүүс Бурханыг доромжлох ямар нэг зүйл хийвэл Түүний уучлалыг хүртэж чадахгүй гэж хэлдэг. Энэ хоёр хэсгээс хүмүүс Бурханы уур хилэн ба хүний халдахыг тэвчдэггүйг нь харж, ойлгодог баримт байгаа ч гэсэн тэд Түүний хандлагыг лавтай ойлгоогүй хэвээр байдаг. Энэ хоёр хэсэг нь Түүнийг доромжилж, уурлуулж байгаа хүмүүст хандах Бурханы жинхэнэ хандлага болон арга замын цаад учрыг агуулдаг. Судрын: “Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” хэмээх энэ хэсэгт Түүний хандлага болон арга замын жинхэнэ утга байдаг. Хүмүүс Бурханыг доромжлоход, Бурханыг уурлуулахад Тэр шийдвэр гаргадаг ба энэ шийдвэр нь Түүний эцсийн үр дүн юм. Үүнийг Библид ийм байдлаар дүрсэлсэн байдаг: “Би та нарт хэлж буйгийн учир бол хүмүүсийн аливаа нүгэл болон доромжлол уучлагдаж болно: гэвч Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй.” (Mаtай 12:31), “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ!” (Mатай 23:13).

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”-аас

Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, эцэстээ Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноож, гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилыг үл хайхрангаа, Судрын үг нэг бүртэй зууралдсан. Тэд үнэнийг эрж хайдаг хүмүүс биш, харин Судрын үгийг чанд дагадаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг хүмүүс биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд, өршөөнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолтой нийцээгүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйг болон нүглийн тахилыг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос

2000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг загалмайд цовдолсны дараа тэдэнд юу тохиолдсоныг сана. Иудейчүүд Израилиас хөөгдөж, дэлхий дахины улсууд руу зугтсан билээ. Олон нь алагдаж, Иудей үндэстэн бүхэлдээ урьд хожид байгаагүй сүйрэлд өртсөн. Тэд Бурханыг загалмайд цовдолж, хиртхийм нүгэл үйлдсэн, Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөөсийг төлж, өөрсдийнхөө үйлдлийн үр дагаврыг үүрэх болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд Бурханаар шийтгүүлэх хувь заяа л үлдсэн юм. Энэ бол тэдний удирдагчдын ард түмэндээ авчирсан гашуун үр дагавар, гамшиг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас

Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг та нар мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна тэд Мессиаг ирнэ гэдэгт л итгэсэн ч амийн үнэнийг эрж хайгаагүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд Мессиаг олж харж чадах уу? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэрийг хоосон баримтлах зуураа Мессиагийн мөн чанарыг бүхий л аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ Фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон байж, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэр өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг олж харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос

No comments:

Post a Comment