20/02/2020

XIII. Бурхан эцсийн өдрүүдэд Хятадад бие махбодтой болсны ач холбогдол 1. Бурхан эцсийн өдрүүдэд Хятадад бие махбодтой болсон; Библийн зөгнөлүүд болон Бурханы үгэнд үүнд зориулсан ямар үндэслэл байна вэ?

1. Бурхан эцсийн өдрүүдэд Хятадад бие махбодтой болсон; Библийн зөгнөлүүд болон Бурханы үгэнд үүнд зориулсан ямар үндэслэл байна вэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Учир нь нар мандахаас жаргах хүртэл Миний нэр Харь үндэстнүүдийн дунд агуу байх болно” (Малахи 1:11).

“Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно” (Матай 24:27).

Холбогдолтой Бурханы үг:

Бурхан, Синим хэмээх нутагт хэсэг бүлэг ялагчдыг олж авахаа олон газарт зөгнөсөн. Дэлхийн Зүүн зүгт ялагчдыг олж авах болно, иймээс хоёр дахь бие махбод болсон Бурханы буух газар нь ямар ч эргэлзээгүй Синимийн газар нутаг буюу агуу улаан луугийн цагираглан хэвтэж байгаа яг тэр газар байх юм. Тэнд Бурхан агуу улаан луугийн үр удмыг олж авах ба ингэснээр энэ нь бүрмөсөн ялагдаж, шившиглэгдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас

Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд агуу болно, мөн Еховагийн нэр Харь үндэстнүүдэд түгэх болно гэж зөгнөлд хэлсэн—яагаад ингэж хэлсэн юм бэ? Хэрвээ Бурхан зөвхөн израильчуудын Бурхан байсан бол Тэр Израильд л ажиллах байв. Цаашлаад, Тэр Өөрийн ажлыг өргөжүүлэхгүй ба ийм зөгнөлийг айлдахгүй байх байлаа. Тэр энэ зөгнөлийг айлдсан учраас Харь үндэстнүүд болоод бүх улс үндэстэн, газар нутагт Өөрийн ажлыг өргөжүүлэх хэрэгтэй болно. Нэгэнт Тэр үүнийг хэлсэн учраас ингэж хийх болно. Энэ бол Түүний төлөвлөгөө, учир нь Тэр тэнгэр газар болоод бүх зүйлийг бүтээсэн Эзэн, бүх бүтээлийн Бурхан билээ. Тэр израильчуудтай ажиллаж байна уу, эсвэл бүх Иудейд ажиллаж байна уу гэдгээс үл хамааран Түүний хийдэг ажил нь бүх орчлон ертөнцийн ажил бөгөөд бүх хүн төрөлхтний ажил юм. Агуу улаан лууны үндэстэн буюу Харь үндэстэнд Түүний өнөөдрийн хийж буй ажил бол мөн л бүх хүн төрөлхтний ажил билээ. Израиль нь газар дээрх Түүний ажлын суурь байж чадна; үүний адилаар Хятад улс ч гэсэн Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын суурь болж чадна. “Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд агуу болно” гэсэн зөгнөлийг Тэр одоо биелүүлээгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн”-ээс

Шинэ тэнгэр, газарт шилжих үедээ л Би алдар сууныхаа нөгөө хэсгийг авч, эхлээд Канааны нутагт харуулж, шөнийн түнэр харанхуйд умбасан дэлхий даяар бүдэгхэн гэрэл цацруулж, дэлхийг бүхэлд нь гэрэлд аваачдаг. Газар дэлхий даяарх хүмүүс тэрхүү гэрлийн хүчнээс бяр чадал авч, алдар суу минь өсөх, үндэстэн бүрд шинээр гарч ирэх боломж олгог. Би хүний ертөнцөд аль эрт ирж, Израилиас алдар суугаа Зүүн зүгт аль эрт авчирсныг олж мэдэх боломжийг бүх хүнд олгодог; учир нь Миний алдар суу Нигүүлслийн эрин үеэс өнөөдөрт авчруулсан Зүүн зүгээсээ гэрэлтдэг. Гэхдээ Би Израилийг орхин явж, тэндээсээ Зүүн зүгт ирсэн юм. Зүүн зүгийн гэрэл аажмаар цагаан болж хувирах үед л газар дэлхий даяарх харанхуй гэгээрч эхлэх ба тэр үед л хүн Намайг Израилиас аль эрт явчхаад Зүүн зүгт шинээр мандаж буйг олж мэдэх болно. Израильд нэгэнтээ буугаад, дараа нь тэндээс явсан Би дахин нэг удаа Израильд төрөх боломжгүй, учир нь Миний ажил бүх орчлон ертөнцийг удирддаг, түүнчлэн аянга шууд Зүүнээс Баруун зүгт цахилдаг. Иймээс Би Зүүн зүгт буун ирж, Канааныг Зүүн зүгийн хүмүүст авчирсан юм. Би газар дэлхийн бүх хүнийг Канааны нутагт авчрахыг хүсдэг, иймээс бүхий л орчлон ертөнцийг хянахын тулд Канааны нутагт айлдвараа айлдсаар байдаг. Одоо цагт, Канаанаас бусад газар дэлхий даяар гэрэлгүй, мөн өлсгөлөн ба хүйтний аюул бүх хүнд тулгарсан байна. Би алдар суугаа Израильд өгсөн ба дараа нь тэндээс буцаан авсан, дараа нь израильчуудыг Зүүн зүгт аваачиж, бас бүх хүнийг Зүүн зүгт аваачиж, бүгдийг нь гэрэлд авчирсан, ингэснээр хүн гэрэлтэй дахин нэгдэж, холбоотой болж, цаашид дахин эрж хайх шаардлагагүй болсон юм. Хайж байгаа бүх хүнд Би гэрлийг дахин харуулж, Израильд Надад байсан алдар сууг харуулах болно; Би хүн төрөлхтний дунд аль хэдийн цагаан үүлэн дээр бууж ирсэн гэдгээ тэдэнд харуулна, мөн тоо томшгүй цагаан үүл, багсарсан их жимсийг, цаашлаад Израилийн Бурхан Еховаг тэдэнд харуулах болно. Би тэдэнд, иудейчүүдийн Эзэнийг, хүсэн хүлээлгэсэн Мессиаг, мөн эрин үеүдийн турш хаадад хавчигдаж ирсэн Өөрийнхөө бүх төрхийг харуулах болно. Би бүхий л орчлон ертөнц дээр ажиллаж, агуу ажлыг гүйцэтгэн, бүх алдар суу, бүх үйл хэргээ эцсийн өдрүүдэд хүмүүст илчилнэ. Намайг олон жил хүлээсэн хүмүүст, цагаан үүлэн дээр бууж ирэхийг минь эгээрэн хүссэн хүмүүст, дахин илрэхийг минь хүсэн хүлээсэн Израильд, мөн Намайг хяхаж хавчдаг бүх хүн төрөлхтөнд Би алдар суут төрх байдлаа бүрнээр нь харуулах болно, ингэснээр Би аль хэдийн Өөрийн алдар сууг авч, түүнийгээ Зүүн зүгт аваачсан бөгөөд тийнхүү энэ нь Иудейд байхаа болино гэдгийг бүх хүн мэдэх болно. Учир нь эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн!


Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлыг хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх улс үндэстэн болон урсгалыг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би бүх хүнийг дуу хоолойгоор минь байлдан дагуулагдаж, энэ урсгалд орж, Миний өмнө захирагдахад хүргэх болно, учир нь Би алдар суугаа бүх газар дэлхийгээс аль эрт буцаан авч, Зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн эрмэлздэггүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин илрэлтийг хүсэмжилдэггүй хэн байх вэ? Миний хайр татам байдлыг мөрөөсдөггүй хэн байх вэ? Гэрэлд гарахгүй хэн байх вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй байх вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байх вэ? Миний дуу хоолой газар дэлхий даяар түгэх болно; сонгосон хүмүүстээ хандан Би илүү их үг хэлмээр байна. Уул нурууд, гол мөрдийг донсолгодог хүчит аянгын адилаар Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Үүний дүнд, хэлэх үг минь хүнд эрдэнэ болсон бөгөөд бүх хүн Миний үгийг нандигнадаг. Аянга Зүүн зүгээс Баруун зүгийг хүртэл цахилдаг. Миний үгс хүнд хаяхад хайран, бас ой тойнд багташгүй санагддаг мөртөө, тэр тусам нь хүн тэдгээрт улам баясан хөөрдөг. Бүх хүн Миний ирэхийг тэмдэглэн дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг баяр хөөртэй, баясгалантай байна. Би дуу хоолойгоо хэрэглэн бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс эхлэн Би хүн төрөлхтний дунд албан ёсоор орж, ингэснээр тэд Намайг шүтэн мөргөж эхэлнэ. Би цацруулдаг алдар суу болон хэлэх үгээрээ дамжуулан, бүх хүнийг өмнөө ирүүлж, Зүүн зүгээс аянга цахидаг гэдгийг, мөн Зүүн зүгийн “Чидун ууланд” Би бууж ирсэн гэдгийг харахуйц болгоно. Би иудейчүүдийн Хөвгүүн байхаа больж, харин Зүүний Аянгын хувиар газар дэлхий дээр байгаад хэдийнээ удсан гэдгийг тэд харах болно. Учир нь Би аль эрт дахин амилсан бөгөөд хүн төрөлхтний дундаас явж, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолшгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн, бас одоогоос тоолшгүй олон эриний өмнө израильчуудын орхисон өнөөх нярай хүүхэд юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн бүрэн алдар суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, алдар суут төрх байдлыг минь харж, дуу хоолойг минь сонсож, үйл хэргийг минь хараг. Энэ бол Миний бүхий л хүсэл; энэ бол Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний удирдлагын зорилго юм. Бүх улс үндэстэн Намайг шүтэн мөргөж, бүх хэл Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр Надад итгэлээ өгч, ард түмэн бүхэн Надад захирагдаг!

Үг нь махбодоор илэрсэн номын “Долоон аянгын нижигнээн—Хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна”-аас


No comments:

Post a Comment