08/02/2020

6. Хүн, Бурханы хүсэлд нийцдэг байдлаар Библид хэрхэн хандаж, ашиглах ёстой вэ? Библийн төрөлх үнэ цэн юу вэ?

6. Хүн, Бурханы хүсэлд нийцдэг байдлаар Библид хэрхэн хандаж, ашиглах ёстой вэ? Библийн төрөлх үнэ цэн юу вэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Бичвэрүүдийг хай. Чи тэдгээрт чиний мөнхийн амь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн чамайг амьтай болгож чадах Над дээр чи ирдэггүй” (Иохан 5:39-40).

Холбогдолтой Бурханы үг:

Өнөөдөр Би ийм байдлаар Библийг задлан шинжилж байна, энэ нь Би үүнийг үзэн яддаг юм уу лавлагаа болох үнэ цэнийг нь үгүйсгэдэг гэсэн үг биш. Мэдэхгүй байгааг чинь болиулахын тулд Би Библийн угийн үнэ цэн болон эх сурвалжийг чамд тайлбарлаж, тодруулж өгч байна. Учир нь хүмүүст Библийн талаар маш олон үзэл байдаг ба тэдгээрийн ихэнх нь буруу байдаг; Библийг ингэж унших нь тэднийг олж авах ёстой зүйлдээ хүрэхээс сэргийлээд зогсохгүй, үүнээс ч илүүгээр энэ нь Миний хийхээр зорьсон ажилд саад болдог. Энэ нь ирээдүйн ажилд асар их гай уршиг болох ба давуу талыг биш зөвхөн сул талыг л бий болгодог. Тиймээс Миний чамд зааж буй зүйл бол ердөө л Библийн мөн чанар болон дотоод түүх юм. Би чамаас Библийг битгий унш гэж эсвэл энэ нь ямар ч үнэ цэнэгүй гэдгийг энд тэндгүй тунхагла гэж гуйгаагүй, харин Библийн талаар зөв мэдлэг болон зөв үзэл бодолтой байхыг гуйж байна. Нэг талыг хэтэрхий их бүү баримтал! Хэдийгээр Библи нь хүнээр бичигдсэн түүхийн ном боловч энэ нь мөн эртний ариун хүмүүс болон элчүүдийн Бурханд үйлчилж байсан олон зарчмуудыг, түүнчлэн орчин үеийн элчүүдийн Бурханд үйлчилсэн дадлага туршлагуудыг баримтжуулсан ба энэ бүхнийг эдгээр хүмүүс үнэхээр харж, мэдсэн бөгөөд үнэн замыг эрж хайж байгаа энэ үеийн хүмүүст лавлах бичиг адилаар ашиглагдаж болно. Тиймээс Библийг уншихдаа хүмүүс өөр номноос олдохгүй амийн олон замыг мөн олж авч чадна. Эдгээр зам нь өнгөрсөн эрин үеүдийн эш үзүүлэгчид, элчүүдийн туулсан Ариун Сүнсний ажлын амийн замууд бөгөөд ихэнх үгс нь үнэ цэнэтэй бөгөөд хүмүүсийг хэрэгтэй зүйлсээр хангаж чадна. Тиймээс хүмүүс бүгдээрээ Библийг унших дуртай байдаг. Библид маш олон зүйл нуугдсан учраас үүнийг үзэх хүмүүсийн үзэл бодол нь агуу сүнслэг хүмүүсийн бичвэрт хандахтай адилгүй. Библи бол хуучин болон шинэ үед Ехова, Есүст үйлчилж байсан хүмүүсийн дадлага туршлага, мэдлэгийн бичлэг, цуглуулга бөгөөд ингэснээр дараагийн үеийнхэн үүнээс ихээхэн гэгээрэл, гэрэлтүүлэг, үүнийг хэрэгжүүлэх замыг олж авч чадсан. Библи ямар ч агуу сүнслэг хүний бичвэрээс илүү дээр байдгийн шалтгаан нь тэдний бүх бичвэр нь Библиэс гарсан, тэдний дадлага туршлага нь бүгд Библиэс бий болсон бөгөөд тэд бүгд Библийг тайлбарладаг. Иймээс хэдийгээр хүмүүс ямар ч агуу сүнслэг хүний номноос хангамжийг олж авдаг ч тэд Библийг шүтсээр байдаг, учир нь энэ нь тэдний хувьд маш өндөр дээд, гүн гүнзгий санагддаг! Хэдийгээр Библи нь Паулын захидал болон Петрийн захидал гэх мэт амийн үгийн зарим номыг нэгтгэсэн ч, хэдийгээр хүмүүс эдгээр номоор туслуулж, дэмжүүлж байдаг ч эдгээр ном нь хоцрогдсон хэвээр, тэдгээр нь хуучин эрин үед харьяалагддаг хэвээр бөгөөд тэдгээр нь хэчнээн сайн байх нь хамаагүй зөвхөн нэг цаг үед л тохиромжтой буюу үүрд мөнхийн зүйл биш. Учир нь Бурханы ажил үргэлж хөгжиж байдаг ба энэ нь Паул болон Петрийн цаг үед зүгээр л зогсчихож болохгүй эсвэл Есүсийн цовдлогдсон Нигүүлслийн эрин үед дандаа үлдэхгүй. Иймээс эдгээр ном нь эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед биш, зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Тэдгээр нь Хаанчлалын эрин үеийн ариун хүмүүст биш, Нигүүлслийн эрин үеийн итгэгчдэд л зөвхөн тустай, тэдгээр нь хэчнээн сайн байсан ч хоцрогдсон зүйл юм. Еховагийн бүтээлийн ажил эсвэл Израиль дахь Түүний ажлын хувьд ч энэ нь адилхан: Энэ ажил нь хэчнээн агуу байсан ч, энэ нь хоцрогдсон хэвээр бөгөөд энэ бүхэн болж өнгөрөх цаг ирэх болно. Бурханы ажил ч бас адилхан: Энэ нь агуу боловч дуусах цаг ирэх болно; энэ нь үргэлж бүтээлийн ажил дунд эсвэл цовдолын ажил дунд үлдэж чадахгүй. Цовдлолын ажил хэчнээн итгэмээр байсан ч, Сатаныг ялахад энэ нь хэчнээн үр дүнтэй байсан ч, эцсийн эцэст ажил бол ажил, эцсийн эцэст эрин үе бол эрин үе; ажил нь үргэлж нэг суурин дээр байж чадахгүй, мөн цаг хугацаа хэзээ ч өөрчлөгдөхгүй байж чадахгүй, бүтээл байсан учраас эцсийн өдрүүд байх ёстой. Энэ бол зайлшгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-өөс


Учир нь Библи хэдэн мянган жилийн хүн төрөлхтний түүхийг дагасан бөгөөд эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханыг Библиэр солих хүртэл түвшинд бүгд үүнийг Бурхан шиг авч үздэг. Энэ нь Бурханы үнэхээр үзэн яддаг зүйл юм. Иймээс завтай цагтаа Тэр Библийн дотоод түүх болон гарал үүслийг тодорхой болгох хэрэгтэй болсон. Эс бөгөөс Библи нь хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг орлох чадвартай байсаар байх бөгөөд тэд Библийн үгс дээр үндэслэн Бурханы үйлдлүүдийг яллаж, хэмжих болно. Библийн мөн чанар, бүтэц болон өө сэвийн талаарх Бурханы тайлбар нь үүний оршин тогтнолыг огтоос үгүйсгэж байгаа биш, мөн Библийг ч яллаж байгаа биш. Үүний оронд энэ нь үндэслэлтэй, зүй зохистой тайлбараар хангаж, Библийн анхдагч дүр зургийг сэргээж, Библид хандах хүмүүсийн буруу ойлголтуудыг засахын төлөө юм, ингэснээр бүх хүмүүс үүний талаар зөв үзэл бодолтой болж, үүнийг шүтэн мөргөхөө больж, цаашид төөрөлдөхөө болино—тэд Библид итгэх сохор итгэлээ Бурханд итгэж, шүтэн мөргөж байна гэж эндүүрдэг бөгөөд тэд үүний жинхэнэ цаад шалтгаан болон сул талуудтай нүүр тулж ч зүрхэлдэггүй. Хүн бүхэн Библийн талаар зөв ойлголттой болсныхоо дараа үүнийг эргэлзээгүйгээр хаяж, Бурханы шинэ үгсийг зоригтойгоор хүлээн зөвшөөрч чадах болно. Энэ бол эдгээр хэдэн бүлэг дэх Бурханы зорилго билээ. Энд байгаа, Бурханы хүмүүст хэлэхийг хүссэн үнэн нь Бурханы бодитой ажил эсвэл үгийг орлож чадах онол эсвэл баримт биш бөгөөд Бурханы байр суурийг орлож чадах юу ч үгүй. Хэрвээ хүмүүс Библийн торыг хаяж чадахгүй бол тэд хэзээ ч Бурханы өмнө очиж чадахгүй. Хэрвээ тэд Бурханы өмнө очихыг хүсвэл тэд эхлээд Түүнийг орлож чадах аливаа юмсаас өөрсдийнхөө зүрх сэтгэлийг цэвэрлэх ёстой—ийм байдлаар Бурханы сэтгэл хангалуун байх болно.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Чуулгануудаар явахдаа Христийн хэлсэн үгийн “Оршил”-оос

Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ чи эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Чи өнөөдрийн Бурханы удирдалтыг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ нь шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй. Өнөөдөр Бурхан махан биетэй болсон ба Хятад дахь сонгогдсон хүмүүсийг шилж авсан. Бурхан энэ хүмүүс дээр ажилладаг, Тэр газар дээрх Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлдэг. Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам бөгөөд хэн ч өмнө нь хараагүй зам юм. Энэ нь өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил буюу энэ нь газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. Тиймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил бол түүх биш, учир нь одоо үе бол одоо бөгөөд энэ нь хараахан өнгөрсөн үе болоогүй. Бурхан илүү агуу зүйлийг, газар дээрх илүү шинэлэг ажлыг Израилийн гадна хийснийг хүмүүс мэдэхгүй, энэ нь аль хэдийн Израилийн цар хүрээнээс цааш, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс цааш даван гарсан ба энэ нь зөгнөлүүдээс гаднах шинэ, гайхамшигтай ажил буюу хүмүүсийн ойлгож, төсөөлж ч чадахгүй ажил юм. Тийм ажлын тодорхой бичлэгийг Библи хэрхэн агуулж чадах вэ? Хэн өнөөгийн ажлын бүх зүйлийг юу ч үлдээлгүйгээр урьдчилан бичиж чадах юм бэ? Өмхөрсөн хуучин номон дахь ёс заншилд үл автах энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн бичиж чадах юм бэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библиэс салах ёстой, чи зөгнөлийн ном эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадах ба зөвхөн тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадах болно. Өнөөдөр яагаад чамаас Библи уншихгүй байхыг гуйж байгааг, яагаад Библиэс тусдаа өөр ажил байгааг, яагаад Бурхан Библи дэх илүү шинэ, илүү дэлгэрэнгүй хэрэгжүүлэлтийг эрж хайдаггүйг, яагаад Библиэс гаднах илүү хүчирхэг ажил байгааг чи ойлгох ёстой. Энэ нь та нарын ойлгох ёстой бүх зүйл юм. Чи хуучин ба шинэ ажлын хоорондох ялгааг мэдэх ёстой бөгөөд хэдий чи Библийг уншдаггүй байсан ч үүнийг задлан шинжлэх чадвартай байх ёстой; хэрвээ тэгэхгүй бол чи Библийг шүтсээр л байх болно, ингэснээр шинэ ажилд орж, шинэ өөрчлөлтүүдийг туулахад чамд хэцүү байх болно. Илүү өндөр зам байхад яагаад тэрхүү хуучирсан дорд замыг судлана гэж? Илүү шинэлэг айлдварууд, илүү шинэлэг ажил байхад яагаад хуучин түүхэн бичлэг дунд амьдарна гэж? Энэ нь шинэ ажил гэдгийг батлах зүйлийг чамд шинэ айлдварууд өгч чадна; хуучин бичлэгүүд нь чиний сэтгэлийг хангаж чадахгүй эсвэл чиний одоогийн хэрэгцээг хангаж чадахгүй ба тэдгээр нь түүх буюу одоо энд хийгдэж байгаа ажил биш гэдгийг энэ нь батална. Хамгийн өндөр зам бол хамгийн шинэлэг ажил бөгөөд шинэ ажлын улмаас өнгөрсөн үеийн зам хэчнээн өндөр байх нь хамаагүй энэ нь хүмүүсийн эргэцүүллийн түүх ба үүний үнэ цэнэ ямар ч байсан энэ нь одоо ч хуучин зам юм. Хэдийгээр энэ нь “ариун номонд” бичигдсэн ч хуучин зам бол түүх; хэдий үүний талаарх бичлэг “ариун номонд” байхгүй ч шинэ зам бол энд, одоо байгаа зүйл. Энэ зам чамайг аварч чадна, энэ зам чамайг өөрчилж чадна, учир нь энэ бол Ариун Сүнсний ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс


No comments:

Post a Comment