Showing posts with label амийн Бурханы хүсэл. Show all posts
Showing posts with label амийн Бурханы хүсэл. Show all posts

24/02/2020

2. Яагаад Бурхан зөвхөн Түүний ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг чуулганыг л ерөөдөг вэ? Яагаад Тэр шашны бүлгүүдийг хараадаг вэ?

2. Яагаад Бурхан зөвхөн Түүний ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг чуулганыг л ерөөдөг вэ? Яагаад Тэр шашны бүлгүүдийг хараадаг вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Ариун Сүнсний ажлын хамгийн тодорхой илрэл нь амьдралтай ойрхон, өнгөрсөнтэй зууралддаггүй. Өнөөдрийн ажилтай хөл нийлүүлээгүй, өнөөдрийн хэрэгжүүлэлтээс салсан хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрөлгүй, эсэргүүцдэг хүмүүс юм. Ийм хүмүүс бол бүгд Бурханы өнөөгийн ажлыг эсэргүүцэгчид юм. Хэдий тэд өнгөрсний гэрэлтэй зууралддаг ч, энэ шалтгааны улмаас тэднийг Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс хэмээн үгүйсгэж болохгүй. … Ариун Сүнсний урсгалын гадна байгаа хүмүүс үргэлж өөрсдийнхөө зөв гэж боддог боловч үнэндээ тэдэн дээрх Бурханы ажил аль хэдийн зогссон ба Ариун Сүнсний ажил тэдэнд байдаггүй. Шинэ ажлаа гүйцэлдүүлэхээр Бурханы зорьдог өөр бүлэг хүмүүс рүү Түүний ажил аль хэдийн шилжсэн. Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй, өнгөрсний хуучин ажилтай л зууралддаг учраас Бурхан тэр хүмүүсийг орхисон бөгөөд шинэ ажлыг нь хүлээн зөвшөөрдөг хүмүүс дээр энэхүү шинэ ажлаа хийдэг. Тэд бол Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс бөгөөд ийм маягаар л Түүний удирдлага хэрэгжиж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Бурханыг дагах хамгийн чухал зүйл бол бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахыг эрэлхийлж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй байна. Бурханы хүсдэг зүйл нь Түүний алхааг дагадаг хүмүүс билээ. Чиний өмнө ойлгосон зүйл хэчнээн гайхалтай, зөв байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүхэн нь ерөөгдсөн. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан боловч өнөөдрийг хүртэл дагаж чадахгүй; энэ нь эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, Бурханы хөлийн мөрийг дагах чадвартай, Бурхан тэднийг хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгдсөн хүмүүс юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаагүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд тэд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй ба Бурхан тэднийг сайшаахгүй. Өнөөдөр, Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй. Ариун Сүнсний өнөөгийн үгээс салсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл бөгөөд Бурханы хүсэлд нийцэлтэй байж чаддаггүй. Хэрвээ хүмүүс шашны үзэл дунд амьдардаг бол Бурханы хүсэлд нийцэх юу ч хийж чаддаггүй бөгөөд Бурханд хэдий үйлчиллээ ч гэсэн төсөөлөл, үзлийнхээ дунд үйлчлэн, Бурханы хүслийн дагуу үйлчлэх ямар ч чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагах чадваргүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй ба Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж болохгүй. Бурхан Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух үйлчлэлийг хүсдэг; харин үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол үзлийн дунд амьдардаг. Ийм хүмүүсийн үйлчлэл саад болж, төвөг уддаг бөгөөд ийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг. Тиймээс Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханд үйлчлэх чадваргүй; Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс Бурханыг гарцаагүй эсэргүүцдэг ба Бурхантай таарамжтай байж чаддаггүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханыг дуулгавартай дагаж, Бурханы хамгийн шинэ айлдварын дагуу орох гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагаж, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханд сайшаагдаж, Бурханыг харж чаддаг төдийгүй Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж, мөн хүний үзэл, дуулгаваргүй байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс нь бүгд Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй, харин үүнээс урвадаг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцдэг нь Бурхан шинэ ажил хийснээс болдог, мөн Бурханы дүр, өөрсдийнх нь үзэлд байдаг Бурханы дүрээс өөр байгаагаас болдог—иймээс тэд Бурханыг илт эсэргүүцэж, шүүн, улмаар Бурхан тэднийг жигшин голоход хүрдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаарх мэдлэгийг эзэмших нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажилд санаатайгаар дуулгавартай байж, Бурханы ажлыг эрж хайвал тэд Бурханыг харах боломжтой байх ба Ариун Сүнсний хамгийн шинэ удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг зориуд эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрлийг эсвэл Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй; тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу эсвэл үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, энэ нь мөн тэдний эрэл хайгуулаас хамаардаг ба тэдний санаа зорилгоос хамаардаг.

Ариун Сүнсний өнөөгийн айлдваруудыг дуулгавартай дагаж чаддаг бүх хүн ерөөгдсөн юм. Тэд өмнө нь ямар байсан нь, эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгдсөн бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй хүмүүс таягдан хаягддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас