11/03/2020

6. Шашны ертөнцөд үнэн болон Бурхан эрх мэдлийг атгаж байдаг уу, эсвэл антихристүүд болон Сатан эрх мэдлийг атгаж байдаг уу?

6. Шашны ертөнцөд үнэн болон Бурхан эрх мэдлийг атгаж байдаг уу, эсвэл антихристүүд болон Сатан эрх мэдлийг атгаж байдаг уу?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй” (Maтай 23:13).

Есүс Бурханы сүмд орж, худалдаачид болон худалдан авагчдыг бүгдийг нь хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээ болон тагтаа худалдагсдын сандлыг хөмрөөд тэдэнд, ‘Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж бичигдсэн байдаг; гэхдээ та нар үүнийг дээрэмчдийн үүр болгочихож’ гэлээ” (Матай 21:12-13).

Холбогдолтой Бурханы үг:

Урсгал болгоны удирдагчдыг харцгаа—тэд бүгд биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөдөг бөгөөд Библийг агуулгаас нь гажуудуулж, өөрсдийн төсөөллөөр тайлбарладаг. Ажлаа хийхдээ тэд бүгд билиг авьяас, эрдэм мэдлэгт түшиглэдэг. Хэрэв тэд юу ч номлох чадваргүй байсан бол энэ хүмүүс тэднийг дагана гэж үү? Эцсийн эцэст тэд жаахан мэдлэгтэй бөгөөд зарим нэг хоосон сургаалын тухай номлож чаддаг, эсвэл бусдыг хэрхэн өөрийн талд оруулах, заль мэх хэрхэн ашиглахаа мэддэг. Тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө авчирч, хуурахдаа эдгээрийг ашигладаг. Тэд Бурханд нэр төдий итгэдэг боловч бодит байдал дээр удирдагчдаа дагадаг. Хэрэв үнэн замыг номлож байгаа хүнтэй таарах юм бол зарим нь, “Бид итгэлийнхээ талаар удирдагчтайгаа зөвлөлдөх ёстой” гэцгээдэг. Тэдний итгэл хүнээр дамжих ёстой байна гэдэг чинь асуудал бус уу? Тэгвэл тэрхүү удирдагчид юу болсон бэ? Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд нь хүмүүсийг бүдрээх бул хар чулуу болсон бус уу?

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас

Бид шашны хүрээний олон удирдагчид сайн мэдээг ахин дахин номлосон боловч үнэнийг яаж ч нөхөрлөлөө гэсэн тэд хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад тэр вэ? Учир нь тэдний биеэ тоосон зан дадал зуршил болж, зүрх сэтгэлд нь Бурхан байхаа больсон байдаг! “Шашны ертөнцийн зарим пасторын удирдлага дор байгаа хүмүүс үнэхээр их эрч хүчтэй байдаг. Тэдний дунд Бурхан байгаа юм шиг санагддаг!” гэж зарим хүн хэлж магад. Номлол нь хэчнээн сүрлэг байлаа ч гэсэн тэр пасторууд Бурханыг мэддэг гэж үү? Хэрэв тэд Бурханыг зүрх сэтгэлдээ үнэхээр хүндэлдэг байсан бол хүмүүсээр өөрсдийгөө дагуулж, өргөмжлүүлэх үү? Бусдыг дангаараа өмчлөх үү? Үнэнийг эрж хайж, үнэн замыг судлахад нь бусдад хязгаарлалт тогтоож зүрхлэх үү? Хэрэв тэд Бурханы хоньдыг үнэндээ өөрсдийнх нь гэж итгэн, Бурханы хоньд бүгд өөрсдийг нь сонсох ёстой гэж боддог бол өөрсдөө Бурхан мэт аашилж байгаа хэрэг бус уу? Ийм хүмүүс нь фарисайчуудаас бүр ч долоон дор—тэд антихристүүд бус уу? Иймээс тэд биеэ тоосон уг чанартаа захирагдан, Бурханаас урвах зүйл хийж чаддаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний биеэ тоосон уг чанар бол Бурханыг эсэргүүцдэгийнх нь уг үндэс юм”-аас

Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд Бурханы ажлын зорилгыг мэддэг атлаа Бурханыг хангалуун байлгахаар эрж хайдаггүй хүмүүс бол бүр ч Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; түүнчлэн нэг ч хүн Бурханы хүсэлд нийцдэггүй. Тэд бүгдээрээ хэрэггүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд өндөрт зогсож, Бурханд сургамжилдаг хүмүүс юм. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс юм. Тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд ороход нь хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг замд хүмүүст саад болдог бул хар чулуу билээ. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Ялангуяа хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг нь тэд яаж мэдэх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас

No comments:

Post a Comment