10/03/2020

5. Хүн шашин дотор Бурханд итгэж, фарисайчууд болон антихристүүдийн хууран мэхлэлт, хяналтыг амсахын үр дагавар юу вэ? Ийм маягаар Бурханд итгэвэл хүн Бурханаар авруулж чадах уу?


Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Тэд бол сохруудын сохор удирдагчид юм. Хэрвээ сохор нь сохроо удирдвал хоёулаа нүхэнд унах болно” (Матай 15:14).

“Энэ газрын удирдагчид нь тэднийг төөрүүлж, тэднээр удирдуулагсад нь сүйрнэ” (Исаиа 9:16).

“Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан… Тхилчид олшрох тусмаа Миний эсрэг улам их нүгэл үйлдэж байв: тиймээс Би тэдний алдрыг ичгүүрээр солино. Тэд Миний ард түмний нүглээр хооллож, зүрх сэтгэлээ хууль бус байдал руугаа чиглүүлж байна. Ард түмэн ямар байна, тахилчид ч бас тийм байна: Тиймээс Би тэднийг замуудынх нь төлөө шийтгэж, үйлсийнх нь төлөө шагнах болно” (Хосеа 4:6-9).

Холбогдолтой Бурханы үг:

Хүн оюун санаандаа байгаа ажлыг маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пастор, удирдагчид авьяас билиг, байр суурин дээрээ тулгуурлан ажлаа хийдэг. Удаан хугацаанд тэднийг дагасан хүмүүст тэдний авьяас билиг, тэд юу болох нь зарим талаар нөлөөлдөг. Тэд хүмүүсийн авьяас билиг, ур чадвар, мэдлэгт анхаарч, мөн ер бусын зарим зүйл, бодит бус гүн гүнзгий олон сургаалд (эдгээр гүн гүнзгий сургаал нь мэдээж хүний хүрч чадахгүй зүйл юм) анхаарал хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанарын өөрчлөлтийг анхаардаггүй, харин хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, мэдлэг болон шашны баялаг сургаалыг нь сайжруулахад анхаардаг. Хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөнийг, хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг тэд анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэх гэж оролдох нь байтугай мөн чанарынх нь талаар ч хайхардаггүй. Хүмүүсийн дутагдал, завхралыг засаж залруулах нь байтугай, үзлийг нь ч сөрж, илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүн төрөлх авьяас билгээрээ үйлчилдэг ба илэрхийлдэг зүйл нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй мэдлэг болон шашны тодорхойгүй үнэн байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Шүүлт туулаагүй хүмүүс, хүний ихээхэн билэг ухаан, төрөлх чадвартай хутгалдсан хүний махан бие болон бодлоос өөр юуг ч илэрхийлдэггүй. Энэ нь Бурханы ажлын тухай хүний нарийн зөв илэрхийлэл биш юм. Тэднийг дагадаг хүмүүс төрөлх хэв чанарынхаа дагуу тэдний өмнө ирдэг. Учир нь тэд Бурханы анхдагч бодолтой бараг холбоогүй, үүнээс хэт хазайсан дэндүү олон үзэж харсан зүйлс болон туршлагыг илэрхийлдэг учраас ийм төрлийн хүмүүсийн ажил нь хүмүүсийг Бурханы өмнө биш өөрийнх нь өмнө л аваачиж чадна. Иймээс Бурханы шүүлт, гэсгээлтийг туулаагүй хүмүүс Бурханы ажлыг гүйцэтгэхэд тэнцэхгүй. Шалгуурт нийцсэн ажилчны ажил хүмүүсийг зөв замд аваачиж, үнэнд улам гүн нэвтрэх боломж олгож чаддаг. Түүний хийдэг ажил хүмүүсийг Бурханы өмнө авчирч чаддаг бөгөөд ийм ажил нь хүнээс хүнд ялгаатай байж болох ба дүрэмд баригдалгүй, хүмүүст чөлөөлөлт, эрх чөлөөг олгодог. Түүнчлэн, хүмүүсийн амь алгуур өсгөж, үнэнд аажмаар улам гүн нэвтэрч чаддаг. Харин шалгуурт нийцээгүй ажилчны ажил хавьгүй тааруухан, бас мунхаг байдаг. Тэрээр хүмүүсийг дүрэм рүү л аваачиж чаддаг; хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд ялгаатай байдаггүй; тэрээр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Ийм төрлийн ажилд, хэтэрхий олон дүрэм, хоосон сургаал байдаг бөгөөд хүмүүсийг бодит байдал, амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсийг үнэ цэнгүй цөөн хэдэн дүрэм журмыг баримтлахад л хүргэдэг. Ийм төрлийн удирдамж нь хүмүүсийг буруу зам руу хөтлөх болно. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас


Чуулганд ялган таних чадваргүй олон хүн бий. Ямар нэгэн төөрөлдүүлсэн зүйл болоход тэд зүгээр л Сатаны талд зогсдог бөгөөд Сатаны боол гэж дуудагдах үед маш их хэлмэгдсэн мэт тэдэнд санагддаг. Тэднийг ялган таних чадваргүй гэж хэлж болох боловч тэд үргэлж үнэнгүй талд зогсдог; тэд үнэний талд зогссон шийдвэрлэх үе нэг ч байхгүй, үнэний төлөө босож, маргаж байсан үе гэж нэг ч байхгүй, тэгэхээр тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад үргэлж Сатаны талд зогсдог юм бэ? Яагаад тэд үнэнийг дэмжсэн шулуун шударга, үндэслэлтэй нэг ч болтугай үг ер нь хэлдэггүй юм бэ? Энэ нөхцөл байдал үнэхээр тэдний агшин зуурын төөрөгдлөөс үүссэн гэж үү? Хүмүүст ялган таних чадвар хэдий чинээ бага байна, үнэний талд зогсох чадвар нь төдий чинээ бага байдаг. Энэ юуг харуулдаг вэ? Ялган таних чадваргүй хүмүүс ёрын мууд хайртай гэдгийг харуулдаг бус уу? Тэд бол Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулдаг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүний хэлээр ярьж чаддаг юм бэ? Тэд ямар нэг байдлаар үнэнийг хайрлагч бус гэдгийг үг үйлдэл бүхэн нь, мөн нүүр царайн илэрхийллүүд нь хангалттай нотолдог; тэд бол үнэнийг жигшдэг хүмүүс юм. Тэд Сатаны талд зогсож чаддаг нь, өөрийнх нь төлөө тэмцэн бүх амьдралаа өнгөрүүлдэг эдгээр өчүүхэн диаволд Сатан үнэхээр хайртай гэдгийг хангалттай нотолдог. Энэ бүх баримт дэндүү тодорхой бус уу? Хэрвээ чи үнэхээр үнэнийг хайрладаг хүн мөн бол яагаад үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хүндэлж чаддаггүй юм бэ, мөн яагаад илэрхийлэл нь өөрчлөгдөх хоромд үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүсийг нэн даруй дагадаг юм бэ? Энэ ямар гээчийн асуудал вэ? Чамд ялган таних чадвар байгаа эсэхийг Би тоодоггүй. Хэчнээн их төлөөс төлсөн чинь Надад хамаагүй. Хэчнээн их хүчтэй чинь Надад хамаагүй, бас нутгийн танхай этгээд байна уу, эсвэл туг барьсан удирдагч байна уу, Надад хамаагүй. Хүч чинь агуу их байвал Сатаны хүч чадал л тусалсных. Нэр хүнд чинь өндөр байвал эргэн тойронд чинь үнэнийг хэрэгжүүлдэггүй хүн дэндүү олон байгаагийнх. Хэрвээ чи хөөгдөөгүй байгаа бол одоо хөөн зайлуулах ажлын цаг үе болоогүй байгаагийнх; харин ч энэ нь таягдах ажилд зориулсан цаг үе юм. Чамайг одоо хөөх гэж яарахгүй. Чамайг шийтгэхийн тулд таягдуулсны чинь дараах тэр өдөр ирэхийг л Би хүлээж байгаа. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хэн бүхэн таягдуулах болно!

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас

Урсгал болгоны удирдагчдыг харцгаа—тэд бүгд биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөдөг бөгөөд Библийг агуулгаас нь гажуудуулж, өөрсдийн төсөөллөөр тайлбарладаг. Ажлаа хийхдээ тэд бүгд билиг авьяас, эрдэм мэдлэгт түшиглэдэг. Хэрэв тэд юу ч номлох чадваргүй байсан бол энэ хүмүүс тэднийг дагана гэж үү? Эцсийн эцэст тэд жаахан мэдлэгтэй бөгөөд зарим нэг хоосон сургаалын тухай номлож чаддаг, эсвэл бусдыг хэрхэн өөрийн талд оруулах, заль мэх хэрхэн ашиглахаа мэддэг. Тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө авчирч, хуурахдаа эдгээрийг ашигладаг. Тэд Бурханд нэр төдий итгэдэг боловч бодит байдал дээр удирдагчдаа дагадаг. Хэрэв үнэн замыг номлож байгаа хүнтэй таарах юм бол зарим нь, “Бид итгэлийнхээ талаар удирдагчтайгаа зөвлөлдөх ёстой” гэцгээдэг. Тэдний итгэл хүнээр дамжих ёстой байна гэдэг чинь асуудал бус уу? Тэгвэл тэрхүү удирдагчид юу болсон бэ? Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд нь хүмүүсийг бүдрээх бул хар чулуу болсон бус уу? …

Хүмүүс Бурханд итгэхдээ бусдыг дагадаг байсан ч бай, эсвэл Бурханы хүслийг хангаагүй ч бай, эцсийн өдрүүдийн ажлын энэ үе шатанд эцэстээ Бурханы өмнө очих ёстой. Хэрэв чи ажлын энэ үе шатыг туулсан суурьтай атлаа бусдыг дагасаар байвал уучлагдах аргагүй бөгөөд яг л Паул шиг дуусна.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас

Хэрэв чуулган дотор орон нутгийн хэд хэдэн танхай этгээд, мөн ямар ч ялган таних чадваргүй, тэднийг дагадаг зарим нэг жижиг “ялаа” байдаг бол, хэрэв гишүүд үнэнийг харсныхаа дараа ч гэсэн эдгээр танхай этгээдийн хүлээс, арга залиас салж чадахгүй байгаа бол тэр мунхгууд бүгд эцэстээ таягдуулах болно. Эдгээр жижиг ялаа ямар нэгэн аймшигтай зүйл хийгээгүй байж болох ч, тэд бүр илүү ов мэхтэй, бүр илүү зальхай, булзамхай байдаг бөгөөд ийм хүн бүр таягдуулах болно. Ганц нь ч үлдэхгүй! Сатанд харьяалагддаг хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагддаг хүмүүс үнэнийг хайн явах нь гарцаагүй; энэ нь тэдний уг чанараар тодорхойлогддог. Сатаныг дагадаг хүмүүс устаг! Энэ хүмүүст өрөвч сэтгэл огт үзүүлэхгүй. Үнэнийг хайдаг хүмүүс хангалт хүртэж, зүрх сэтгэлээ ханатал Бурханы үгэнд баясах болтугай. Бурхан бол зөвт; Тэрээр хэнд ч алагчилж ханддаггүй. Хэрвээ чи диавол бол үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй; хэрвээ чи үнэнийг хайдаг нэгэн бол Сатанд олзлогдохгүй нь лавтай. Энэ ямар ч эргэлзээгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас


No comments:

Post a Comment