31/03/2020

3. Бурханы хүслийг дагадаг хүн гэж юу вэ? Бурханд итгэх итгэлийн жинхэнэ гэрчлэл гэж юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөөд, ‘Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно: Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг’ гэв” (Иов 1:20-21).

“Тэр, ‘Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө’ гэв. Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав. … Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ алахаар хутга авлаа” (Эхлэл 22:2-3, 9-10).

“Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ” (Илчлэл 14:4-5).

Холбогдолтой Бурханы үг:

Есүс Өөрийн хувийн төлөвлөгөө, бодолгүйгээр Бурханы хүсэлд бүрэн анхаарлаа хандуулсан учраас Бурханы даалгаврыг буюу бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх чадвартай байсан. Иймээс Тэр ч бас та бүхний маш сайн ойлгодог Бурханы ойр дотнын хүн—Бурхан Өөрөө байсан. (Үнэндээ Тэр бол Бурханаар гэрчлэгдсэн Бурхан Өөрөө байсан; үүнийг тайлбарлах үүднээс Би Есүсийн энэ баримтыг дурдав.) Тэрээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлыг хамгийн төвд тавих чадвартай, үргэлж тэнгэрлэг Эцэгт залбирч, тэнгэрлэг Эцгийн хүслийг эрж хайдаг байлаа. Тэрээр залбиран: “Эцэг Бурхан минь! Миний санааны дагуу үйлдэлгүй, харин Та Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Өөрийн төлөвлөгөөний дагуу үйлдээч. Хүн сул дорой байж болно, гэхдээ яагаад Та түүнд анхаарал тавих ёстой гэж? Хүн Таны алган дахь шоргоолж шиг атал Та хэрхэн түүнд анхаарал хандуулна вэ? Зүрх сэтгэлдээ Би зөвхөн Таны хүслийг гүйцэлдүүлэхийг л хүсэж байна, мөн Та Өөрийн санаа зорилгын дагуу Надад хийх зүйлээ хийгээсэй гэж Би хүсэж байна” гэсэн юм. Иерусалим руу явах замд Есүс шаналлыг мэдэрч, яг л зүрхийг нь хутгаар сийчиж байгаа мэт байлаа, гэвч Өөрийн үгээс буцах өчүүхэн төдий ч бодол Түүнд байгаагүй; Өөрийнх нь цовдлогдох газар луу нэгэн хүчирхэг хүч үргэлж Түүнийг түлхэж байв. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн төрхтэй болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлээд, мөн Үхэгсдийн орны дөнгийг давсан юм. Түүний өмнө үхэл, там, Үхэгсдийн орон өөрсдийн хүч чадлыг алдаж, Түүнд ялагдсан билээ. Тэр гучин гурван жил амьдарсан, энэ хугацаандаа Тэрээр тухайн үеийн Бурханы ажлын дагуу Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үргэлж чадах бүхнээ хийж, Өөрийн хувийн ашиг эсвэл алдагдлыг хэзээ ч бодож үзээгүй ба Эцэг Бурханы хүслийг үргэлж бодож байлаа. Иймээс Түүнийг баптисм хүртсэний дараа Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг” гэж хэлсэн юм. Бурханы өмнөх Түүний үйлчлэл Бурханы хүсэлтэй нийцэж байсан учраас Бурхан бүх хүн төрөлхтнийг золин аврах хүнд хэцүү ачааг Түүний мөрөн дээр тавьж, Түүнийг явуулж үүнийг гүйцэлдүүлсэн бөгөөд Тэрээр энэ чухал ажлыг дуусгах эрхтэй, мөн шаардлага хангасан байв.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс

Бурханд үйлчилдэг хүмүүс нь Бурханы ойр дотнын хүмүүс байх ёстой, тэд Бурханд таалагдах ёстой ба Бурханд туйлын үнэнч байх ёстой. Чи хүмүүсийн ард, эсвэл урд нь ажиллаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы өмнө Бурханы баяр баяслыг олж авч чаддаг ба Бурханы өмнө бат зогсож, бусад хүмүүс чамд хэрхэн хандаж байгаагаас үл хамааран үргэлж өөрийн замаар алхаж, Бурханы ачаанд бүх анхаарлаа хандуулж чадна. Зөвхөн энэ л Бурханы ойр дотнын хүн юм. Бурханы ойр дотнын хүмүүс Бурханы агуу даалгаврыг болон Бурханы ачааг авсан учир Түүнд шууд үйлчлэх чадвартай, тэд Бурханы зүрх сэтгэлийг өөрийнх юм шиг, Бурханы ачааг өөрийнх юм шиг авах чадвартай бөгөөд хожмын авах гээхийг эс хайхардаг: Тэд ямар ч хэтийн ирээдүйгүй байсан ч, юу ч олж авахгүй байсан ч хайрын сэтгэлээр Бурханд үргэлж итгэх болно. Иймээс ч энэ төрлийн хүн бол Бурханы ойр дотнын хүн юм. Бурханы ойр дотнынхон бол бас Түүний итгэмжлэгдсэн хүмүүс; Бурханы итгэмжлэгдсэн хүмүүс л Түүний санаа зовнилыг болон хэрэгцээг хуваалцаж чадна, мөн хэдий тэдний махан бие өвдөж, сул дорой байсан ч гэсэн тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд өөрсдийн хайрладаг зүйлийг орхиж, өвдөлтийг тэсвэрлэх чадвартай. Бурхан ийм хүмүүст илүү их ачаа өгдөг ба Бурханы хийх зүйлс энэ хүмүүсээр дамжин илэрхийлэгдэнэ. Иймээс энэ хүмүүс Бурханд таалагддаг, тэд бол Бурханы хүсэлд нийцэх үйлчлэгчид бөгөөд ийм хүмүүс л Бурхантай хамт хаанчилж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс

Петр Бурханд итгэх итгэлээрээ бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар хичээсэн. Тэр өчүүхэн төдий ч гомдолгүйгээр гэсгээлт, шүүлтийг түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, өөрийн амьдрал дахь гачигдлыг хүлээн зөвшөөрөх чадвартай байсан ба эдгээрийн юу ч Бурханыг гэсэн түүний хайрыг өөрчилж чадахгүй байлаа. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр биш гэж үү? Энэ нь Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн биш гэж үү? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үргэлж үхэх хүртлээ дуулгавартай байх чадвартай ба энэ нь Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл, мөн хайр дахь цэвэр ариун байдал юм. Хэрвээ хүн ийм ихийг биелүүлж чадах юм бол тэр Бурханы бүтээл байхад тохирох бөгөөд Бүтээгчийн хүслийг үүнээс илүү хангалуун байлгах юу ч үгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас

Петрийг дурдмагц хүн бүр магтаалаар дүүрч, … Тэр зөвхөн Миний үгийг идэж, уухад их анхаараад зогсохгүй, Миний санаа зорилгыг ухаарахад бүр ч их анхаарал хандуулсан бөгөөд сүнсэндээ үргэлж гярхай, сэргэг байхын тулд өөрийн бодолд байнга хашир, болгоомжтой байсан, иймд хийсэн бүхэндээ Миний тааллыг хүртэж чадсан юм. Жирийн амьдралд, тэр алдааны занганд унахаас машид айж, хүчин чармайлтаа нэмэхэд өөртөө түлхэц өгөхийн тулд, бусдын өнгөрсөнд гаргасан алдаанаас сургамж авахад онцгой анхаарч байв. Тэрээр мөн эрин үеүдийн туршид Бурханыг хайрлаж байсан бүх хүний итгэл болон хайрыг өөрийн болгоход сайтар анхаарсан. Ийм байдлаар тэр өөрийнхөө өсөх үйл явцыг зөвхөн сөрөг талууд дээр ч биш, бүр чухал нь эерэг талууд дээр хурдасгаж, Миний өмнө Намайг хамгийн сайн мэдэх нэгэн хүн болж чадсан юм. Ийм ч учраас, тэр өөрт байгаа бүхнээ Миний гарт атгуулж, бүр идэж, өмсөж, унтаж, ер нь хаа ч байхдаа өөрийнхөө эзэн байхаа больж, харин бүх зүйл дээр Намайг сэтгэл хангалуун байлгаж чадсаны үндсэн дээр Миний өгөөмөр хишгийг эдэлсэн гэдгийг төсөөлөхөд хэцүү биш. Би түүнийг олон ч удаа шалгалтад оруулж, энэ нь мэдээж хэрэг түүнийг хагас үхлүүт байдалтай болгож орхисон, гэвч энэ олон зуун шалгалтын дунд ч тэр хэзээ ч Надад итгэх итгэлээ алдаж, урам нь хугараагүй. Намайг өөрийг нь орхисон гэж хэлэх үед ч гэсэн тэрээр зүрх алдаж, цөхрөлд автаагүй, харин Намайг бодитой байдлаар хайрлахын тулд өөрийн зарчмыг өмнөхтэйгээ адилаар үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Намайг түүнд ингэж хэлэх үед хэдий тэр Намайг хайрладаг байсан ч Би түүнийг сайшаагаагүй, харин эцэстээ түүнийг Сатаны гарт хаях байсан. Махан биед нь хүрээгүй, зөвхөн үгийн арга барилаар явуулсан эдгээр шалгалтын дунд ч тэр Надад залбирсаар л байсан: “Өө, Бурхан минь! Тэнгэр газар хийгээд үй олон зүйлийн дунд Төгс Хүчит Таны гарт эс багтах хүн, бүтээл, эсвэл аливаа зүйл байна уу? Таныг надад өршөөл үзүүлэхийг хүсэх үед, зүрх сэтгэл минь Таны өршөөлд машид баясдаг; Та надад шүүлт хийхийг хүсэх үед, хэдий би үнэ цэнгүй байж мэдэх ч Таны үйл хэргийн гүн гүнзгий нууцыг улам их мэдэрдэг, учир нь Та эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн билээ. Миний бие махбод хэдий зововч сүнсэндээ би тайтгардаг. Таны мэргэн ухаан, Таны үйл хэргийг би хэрхэн шагшин магтахгүй байх билээ? Таныг мэдэж авсныхаа дараа үхэх байсан ч би хэзээд бэлэн агаад дуртай байх болно. Өө, Төгс Хүчит Нэгэн минь! Мэдээж Та Өөрийгөө надад харуулахыг үнэхээр хүсэхгүй байгаа биш биз дээ? Таны шүүлтийг би үнэхээр хүлээн авах үнэ цэнгүй биш биз дээ? Таны харахыг хүсэхгүй байгаа зүйл надад байсаар байгаа юм болов уу?” Ийм төрлийн шалгалтан дунд хэдий Петр Миний санааг яг таг ухаарч чадаагүй ч, Надаар ашиглагдах нь (зөвхөн Миний шүүлтийг хүлээн авч, ингэснээр хүмүүс Миний сүр жавхлан, уур хилэнг үзэх байсан ч бай) нэр төр, хувийн алдрын хэрэг гэж үзсэн нь илэрхий бөгөөд шалгалтад орсондоо ердөө гутраагүй юм. Миний өмнө үнэнч байсан тул, бас өөрийг нь Би ерөөсөн учраас тэрээр хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөнд үлгэр жишээ, дуурайл болсон билээ.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Зургаадугаар бүлэг”-ээс

Иов эхний шалгалтыг амсах үедээ бүх эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан боловч үүний дүнд тэр балраагүй, эсвэл Бурханы эсрэг нүгэл болох ямар нэг зүйлийг хэлээгүй. Тэр Сатаны уруу таталтыг давж гарсан, өөрийн эд хөрөнгө, үр хүүхдийг давсан ба мөн өөртөө байгаа бүхнийг алдах шалгалтыг давж гарсан, өөрөөр хэлбэл, Бурханыг буцаан авахад тэр дуулгавартай байж чадсан ба үүнээс болж Бурханд талархал, магтаалыг өргөсөн. Сатаны эхний шалгалтын үеэр Иовын зан авир ийм байсан, мөн Бурханы эхний шалгалтын үед Иовын гэрчлэл ийм байсан юм. Хоёр дахь шалгалтаар Сатан Иовыг зовоохын тулд гараа сунгаж, Иов урьд өмнөхөөсөө хавьгүй айхтар өвдөлтийг мэдэрсэн боловч түүний гэрчлэл нь хүмүүсийг гайхшируулж орхиход хангалттай байсан. Тэр Сатаныг дахин нэг ялахын тулд сэтгэлийн тэнхээ, итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдлаа ашигласан бөгөөд түүний зан авир болон гэрчлэлийг Бурхан бас дахин сайшааж, ивээсэн юм. Энэ сорилтын үеэр Иов, бие махбодын өвдөлт нь Бурханд итгэх итгэл болоод дуулгавартай байдлыг нь өөрчилж чадахгүй, мөн Бурханаас салж яддагийг нь болон Бурханаас эмээдгийг нь үгүй болгож чадахгүй гэдгийг Сатанд харуулахын тулд бодит үйлдлээ ашигласан; тэрээр үхэлтэй нүүр тулснаас болоод Бурханаас татгалзахгүй, өөрийн төгс, шулуун шударга байдлыг хаяхгүй байх байсан. Иовын шийдэмгий байдал нь Сатаныг хулчийлгаж, итгэл нь Сатаныг түгшээж, бэмбэгнүүр болгосон, түүний Сатантай хийсэн үхэл амьдралын тулааны хүч нь Сатанд гүн гүнзгий үзэн ядалт, хорсол төрүүлж, түүний төгс, шударга байдал Сатаныг өөр юу ч хийж чадахгүй болгосон болохоор Сатан түүний эсрэг дайралтуудаа орхисон бөгөөд Ехова Бурханы өмнө Иовыг буруушаахаа больсон. Энэ нь, Иов дэлхийг ялан дийлсэн, махан биеийг ялан дийлсэн, Сатаныг ялан дийлсэн, үхлийг ялан дийлсэн гэсэн үг юм; тэр бол Бурханд бүрэн дүүрэн, үнэхээр харьяалагддаг хүн байлаа. Энэ хоёр шалгалтын үеэр Иов гэрчлэлдээ бат зогсож, төгс, шударга байдлаа амьдран харуулж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг амьдралын зарчмынхаа цар хүрээг өргөжүүлжээ. Энэ хоёр шалгалтыг туулснаар Иовд илүү баялаг туршлага хуримтлагдаж, энэхүү туршлага нь түүнийг улам боловсорсон, хашир хүн болгосон, мөн илүү хүчтэй, илүү агуу итгэл үнэмшилтэй болгосон ба энэ нь түүнийг хатуу баримталдаг үнэнч шударга зангийнхаа үнэн зөв, үнэ цэнтэй байдалд улам илүү итгэдэг болгосон юм. Ехова Бурхан Иовыг шалгасан нь хүнийг гэх Бурханы анхаарал халамжийн талаар гүн ойлголт, мэдрэмжийг түүнд өгсөн ба Бурханы хайрын үнэ цэнтэй байдлыг мэдрэх боломжийг олгосон, энэ үеэс эхлээд Бурханаас эмээдэг байдал дээр нь Бурханыг анхаарах, хайрлах нэмэгдсэн. Ехова Бурханы шалгалтууд нь Иовыг Түүнээс холдуулаагүйгээр үл барам, харин түүний зүрх сэтгэлийг Бурханд илүү ойртуулсан. Иовын амссан махан биеийн өвдөлт нь дээд цэгтээ хүрсэн үед Ехова Бурханы санаа зовохыг тэр мэдэрсэн нь төрсөн өдрөө өөрийн эрхгүй хараахад түүнийг хүргэсэн юм. Тийм үйлдэл нь эртнээс төлөвлөсөн зүйл байгаагүй, харин түүний зүрх сэтгэлээс гарсан Бурханыг анхаарах, хайрлах төрөлхийн илэрхийлэл байсан, энэ нь Бурханыг бодож, хайрлахаас нь гарсан төрөлхийн илчлэл байсан. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө жигшиж байсан учраас, Бурханыг зовоохыг хүсэхгүй, бас зовоож тэвчихгүй байсан учраас түүний халамж, хайр нь өөрийгөө үл хайрлах цэгт хүрсэн. Энэ үед Иов Бурханыг гэсэн удаан хугацааны хүндлэл, хүсэл тэмүүлэл ба Бурханд зориулсан үнэнч зүтгэлээ дээшлүүлж, анхаарал тавих болон хайрлах түвшинд аваачсан. Үүний зэрэгцээ мөн Бурханд итгэх өөрийн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлыг дээшлүүлж, анхаарал тавих, хайрлах түвшинд аваачсан. Бурханд хор учруулах ямар нэг зүйл хийхийг тэр өөртөө зөвшөөрөөгүй, Бурханыг гомдоох байдлаар авирлахыг өөртөө зөвшөөрөөгүй бөгөөд өөрийнхөө учир шалтгааны улмаас Бурханд ямар нэг уй гашуу, гансрал, гуниглал учруулахыг ч өөртөө зөвшөөрөөгүй юм. Бурханы нүдэнд Иов хэдийгээр урьдын Иов хэвээрээ байсан ч, Иовын итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал нь Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, баяр баясал авчирсан. Энэ үед Бурханы түүнээс хүлээж байсан төгс байдалд Иов хүрсэн ба тэрээр Бурханы нүдэнд “төгс ба шударга” гэж дуудаж үнэхээр болохуйц хүн болсон байв. Түүний зөв шударга үйл хэрэг нь Сатаныг ялан дийлж, Бурханд хийх гэрчлэлдээ бат зогсох боломжийг түүнд олгосон. Иймээс зөв шударга үйл хэрэг нь түүнийг төгс болгож, түүний амийн үнэ цэн дээшлэн, хэзээ хэзээнээс илүү давамгайлах боломжийг олгосон бөгөөд түүнийг цаашид Сатан сорьж, довтлохгүй анхны хүн болгосон билээ. Иов зөв шударга байсан учраас Сатанд буруушаагдаж, соригдсон; Иов зөв шударга байсан учраас Сатаны гарт өгөгдсөн; Иов зөв шударга байсан учраас Сатаныг даван гарч, ялсан бөгөөд өөрийн гэрчлэлд бат зогссон. Энэ үеэс хойш Иов хэзээ ч Сатаны гарт орохгүй анхны хүн болж, үнэхээр Бурханы сэнтийн өмнө ирж, гэрлийн дор, Бурханы ерөөлийн дор Сатаны мөрдлөг, хорлолгүйгээр амьдарчээ … Тэрээр Бурханы нүдэн дэх жинхэнэ хүн болж, чөлөөлөгдсөн юм …

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө ii”-оос

Чи өөрийгөө байлдан дагуулагдсан гэж хэлэх байх, гэвч чи үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу? Тэнд ямар нэгэн хэтийн ирээдүй байгаа эсэхээс үл хамааран чи эцсээ хүртэл дагах чадвартай байх ёстой, мөн орчноос үл хамааран чи Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүй. Эцэстээ чи гэрчлэлийн хоёр талыг биелүүлэх ёстой: Иовын гэрчлэл—үхэлд хүртэл дуулгавартай байх ба Петрийн гэрчлэл—Бурханыг гэсэн дээд зэргийн хайр. Нэг талаар, чи Иовтой адил байх ёстой: Тэр ямар ч эд хөрөнгө эзэмшиж байгаагүй ба махан биеийн өвдөлтөнд нэрвэгдсэн, гэвч тэрээр Еховагийн нэрийг орхиогүй. Энэ нь Иовын гэрчлэл байсан. Петр үхэх хүртлээ Бурханыг хайрлах чадвартай байсан. Тэр нас барах үедээ, загалмай дээр цовдлогдох үедээ ч гэсэн Бурханыг хайрласаар байсан; тэр өөрийн хэтийн ирээдүйн тухай эсвэл гайхамшигт найдвар, хэрээс хэтэрсэн бодлоо дагах тухай бодоогүй бөгөөд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахаар зорьсон юм. Гэрчлэл хийх талаар бодож үзэхээсээ өмнө, байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулсан нэгэн болохоосоо өмнө чиний хүрэх ёстой стандарт бол энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (2)”-оос


Жинхэнэ гэрчлэл гэж яг юу вэ? Энд ярьж байгаа гэрчлэл хоёр хэсэгтэй: Нэг нь байлдан дагуулагдсаны гэрчлэл, нөгөө нь төгс болгуулсны гэрчлэл (энэ нь мэдээжээр хожмын асар их шалгалт, гай зовлонгийн дараах гэрчлэл юм.) Өөрөөр хэлбэл, хэрвээ чи гай зовлон, шалгалтуудын үеэр бат зогсох чадвартай бол чи гэрчлэлийн хоёр дахь алхмыг хийсэн. Өнөөдрийн шийдвэрлэх чухал зүйл бол гэрчлэлийн эхний алхам юм: гэсгээлт болон шүүлтийн шалгалт болгонд бат зогсох чадвартай байх. Энэ нь байлдан дагуулагдах тухай гэрчлэл юм. Учир нь өнөөдөр бол байлдан дагуулалтын цаг билээ. (Өнөөдөр бол газар дээрх Бурханы ажлын цаг үе гэдгийг чи мэдэх ёстой; бие махбодтой болсон Бурханы газар дээрх үндсэн ажил бол газар дээр Түүнийг дагадаг энэ бүлэг хүмүүсийг байлдан дагуулахын тулд гэсгээлт, шүүлтийг хэрэглэх явдал юм.) Чи байлдан дагуулагдах талаар гэрчлэл хийх чадвартай байх эсэх нь эцсийг нь хүртэл дагах чадвартай байхаас чинь хамаараад зогсохгүй үүнээс ч илүү чухал нь чи Бурханы ажлын алхам бүрийг туулахдаа энэ ажил дахь гэсгээлт, шүүлтийн талаарх жинхэнэ мэдлэгтэй байх чадвартай эсэхээс болон чи энэ бүх ажлыг үнэхээр харж байгаа эсэхээс хамаарна. Хэрвээ чи бүр эцэст нь хүртэл дагах юм бол арайхийн ард нь гарч чадна гэсэн үг биш. Чи гэсгээлт, шүүлтийн тохиолдол болгонд дуртайяа буулт хийж чадах ёстой бөгөөд өөрсдийн туулж байгаа ажлын алхам бүрийн талаар жинхэнэ мэдлэгтэй байж, Бурханы зан чанарын талаарх мэдлэгт хүрч, дуулгавартай байх ёстой. Энэ нь та нараас шаардагдаж буй байлдан дагуулагдсан тухай эцсийн гэрчлэл юм. Байлдан дагуулагдсан гэрчлэл нь үндсэндээ бие махбодтой болсон Бурханы талаарх чиний мэдлэгтэй хамаатай. Хамгийн гол нь, гэрчлэлийн энэ алхам нь бие махбодтой болсон Бурханы төлөө юм. Чи дэлхий ертөнцийн хүмүүсийн өмнө эсвэл хүч чадалтай хүмүүсийн өмнө юу хийж, хэлж байгаа чинь хамаагүй; хамгаас илүү хамаатай зүйл бол чи Бурханы амнаас гарсан бүх үгийг болон Түүний бүх ажлыг дуулгавартай дагах чадвартай эсэх юм. Тиймээс гэрчлэлийн энэ алхам нь Сатан болон Бурханы бүх дайснууд руу буюу Бурхан хоёр дахь удаагаа бие махбод болж, бүр илүү агуу ажлыг хийхээр ирнэ гэж итгэдэггүй цаашлаад Бурхан бие махбодод эргэн ирсэн тухай баримтанд итгэдэггүй чөтгөрүүд болон өстнүүд рүү чиглэдэг. Өөрөөр хэлбэл энэ нь бүх антихристүүд рүү—бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй бүх дайснууд руу чиглэдэг.

…………

Эцсийн өдрүүдийн гэрчлэл бол чи төгс болгуулах чадвартай юу үгүй юу гэдэг гэрчлэл юм—өөрөөр хэлбэл, эцсийн гэрчлэл бол бие махбодтой болсон Бурханы амаар хэлэгдсэн бүх үгсийг хүлээн зөвшөөрч, Бурханы тухай мэдлэгийг эзэмшиж, Түүний талаар тодорхой мэдсэнээр чи Бурханы амнаас гарсан бүх үгийг амьдран харуулж, Бурханы чамаас шаардсан—Петрийн хэв маяг болон Иовын итгэлийн нөхцөлд байдалд хүрэх явдал, тэгснээр чи үхэлд хүртлээ дуулгавартай байж, өөрийгөө бүхэлд нь Түүнд өгч, эцэстээ стандартад нийцэх хүний дүр төрхөнд хүрнэ—энэ нь байлдан дагуулагдаж, гэсгээгдэж, шүүгдэж, төгс болгуулсан хүний дүр төрх гэсэн үг юм. Энэ нь эцсийн гэрчлэл бөгөөд төгс болгуулсан нэгний хийх учиртай гэрчлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-өөс

Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх нь чамд бодитой Бурханы талаарх мэдлэг байгаа юу, үгүй юү гэдэгтэй болон эгэл жирийн агаад хэвийн энэ хүний өмнө дуулгавартай байж, бүр үхэх хүртлээ дуулгавартай байж чадах уу, үгүй юү гэдэгтэй чинь үндсэндээ хамаатай. Хэрвээ чи энэ дуулгавартай байдлаар дамжуулан Бурханы төлөө үнэхээр гэрчлэл хийж чадвал, Бурханаар авхуулсан гэсэн үг юм. Үхэх хүртлээ дуулгавартай дагах чадвартай байх болон Түүний өмнө гомдолгүй байх, шүүлт хийхгүй байх, гүжирдэхгүй байх, үзэлгүй байх, өөр ямар нэгэн далд санаагүй байх—ийм байдлаар Бурхан алдрыг олж авна. Хүмүүсийн үл тоомсорлодог жирийн хүний өмнө дуулгавартай байх явдал болон үхэх хүртлээ ямар ч үзэлгүйгээр дуулгавартай дагах чадвартай байх—энэ нь жинхэнэ гэрчлэл юм. Бурханы хүмүүсээс орохыг шаарддаг бодит байдал нь Түүний үгийг дуулгавартай дагах чадвартай байж, Түүний үгийг хэрэгжүүлэх чадвартай байж, бодитой Бурханы өмнө бөхийж, завхралаа мэдэх чадвартай байж, Түүний өмнө зүрх сэтгэлээ нээж, эцэст нь эдгээр үгээр нь дамжуулан Түүгээр авхуулах чадвартай байх явдал юм. Эдгээр үг чамайг байлдан дагуулж, чамайг Түүнд бүрэн дуулгавартай болгох үед Бурхан алдрыг олж авдаг; үүгээр дамжуулан Тэр Сатаныг шившиг болгож, Өөрийн ажлыг дуусгадаг. Бие махбодтой болсон Бурханы бодит байдлын талаар ямар нэгэн үзэлгүй байх үедээ буюу энэ шалгалтад бат зогсох үедээ чи сайн гэрчлэл хийдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас

Бурханыг ирэх үед хүмүүс Түүний сүр жавхлан, уур хилэнг эдлэх ёстой, гэвч Түүний үг хэчнээн хатуу байх нь хамаагүй, Тэр хүнийг аварч, төгс болгохоор ирдэг. Бүтээл болохын хувьд хүмүүс биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, цэвэршүүлэлт дунд Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Шалгалт бүрд тэд гэрчлэх ёстой гэрчлэлээ баримталж, Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх ёстой. Энэ бол ялагч юм. Бурхан чамайг хэрхэн цэвэршүүлсэн нь хамаагүй, чи бүрэн итгэлтэй хэвээр байж, Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алддаггүй. Чи хүний хийх ёстой зүйлийг хийдэг. Энэ бол хүнээс Бурханы шаарддаг зүйл бөгөөд хүний зүрх сэтгэл бүхэлдээ Түүн рүү буцан очиж, хором бүрд Түүн рүү хандаж чаддаг байх ёстой. Энэ бол ялагч юм. Бурханы ялагч гэж хэлдэг хүмүүс нь Сатаны нөлөө болон Сатаны бүслэлт дор, өөрөөр хэлбэл, харанхуйн хүчний дотор байх үедээ ч гэрчлэлд зогсож, анхны итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чаддаг хүмүүс юм. Юу ч болж байсан, хэрвээ чи цэвэр ариун зүрх сэтгэл болон Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чаддаг бол Бурханы өмнө гэрчлэлд зогсдог бөгөөд энэ бол Бурханы хэлдэг ялагч юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах учиртай”-аас

Хүмүүсийн дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцан үйлдэл мэт, хүний зохицуулалтаас, эсвэл хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр болон тохиолдож буй бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай бооцоо тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг ба хүмүүсийн үймээн байсан. Та нарт хийж байгаа Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан бооцоо байдаг—энэ бүгдийн ард тулаан байдаг. Жишээлбэл, ах эгч нарыг ялгаварлан гадуурхах үедээ чи зарим зүйлийг хэлэхийг хүсдэг боловч Бурханд таалагдахгүй гэдгийг мэдэрдэг—гэхдээ хэрвээ хэлэхгүй бол чиний дотор таагүй санагдах ба энэ мөчид чиний дотор тулаан эхэлнэ: “Би хэлэх үү, болих уу?” Энэ бол тулаан. Иймээс чамтай тулгардаг бүх зүйлд тулаан байдаг, чиний дотор тулаан байх үед, бодит хамтын ажиллагаа болон бодит зовлонгийн чинь ачаар Бурхан чиний дотор ажилладаг. Эцэст нь чи дотроо асуудлыг хойш тавих чадвартай болдог ба уур бухимдал аяндаа намждаг. Энэ нь Бурхантай хамтран ажилласны чинь үр нөлөө юм. Хүмүүсийн хийдэг бүхэн хүчин чармайлтаараа тодорхой төлөөс төлөхийг шаарддаг. Бодит зовлон бэрхшээлгүйгээр Бурханыг хангалуун болгож чадахгүй, Бурханыг сэтгэл хангалуун болгоход дөхөж очих ч үгүй бөгөөд хоосон уриа лоозон хэлж байгаа төдий юм! Эдгээр хоосон уриа лоозон нь Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах уу? Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнийг гэрчлэх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн бол агуу шалгалт бөгөөд Бурханы хувьд чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй үе юм гэдгийг чи мэдэх ёстой. Гаднаа тэдгээр нь томоохон зүйл шиг санагдахгүй байж болох ч эдгээр зүйл тохиолдох үедээ Бурханд хайртай юу, үгүй юу гэдгийг чинь харуулдаг. Хэрвээ хайртай бол чи Түүний төлөөх гэрчлэлдээ бат зогсож чадна, хэрвээ чи Түүнийг гэх хайрыг хэрэгжүүлээгүй бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш гэдгийг чинь, мөн чи бол үнэнгүй, амьгүй агаад хог хаягдал юм гэдгийг чинь энэ нь харуулдаг! Хүмүүст тохиолддог бүхэн нь Бурханы төлөөх гэрчлэлдээ хүмүүс бат зогсох хэрэгтэй байдаг үе юм. Одоохондоо чамд ямар ч томоохон зүйл тохиолдоогүй ба чи агуу гэрчлэл хийдэггүй боловч өдөр тутмын амьдралын чинь нарийн ширийн болгон Бурханы гэрчлэлтэй хамаатай байдаг. Хэрвээ чи ах эгч нарынхаа, гэр бүлийн гишүүдийнхээ болон эргэн тойронд чинь байгаа хүн бүрийн бахдал бишрэлийг олж авч чадвал; хэрвээ нэгэн өдөр үл итгэгч ирээд хийдэг бүхнийг чинь биширч, Бурханы хийдэг бүхэн гайхалтай гэдгийг харвал чи гэрчлэл хийсэн байх болно. Чамд мэдлэг ухаан байхгүй, хэв чанар чинь дорд байсан хэдий ч Бурхан чамайг төгс болгосноор дамжуулан чи Түүнийг сэтгэл хангалуун болгож, Түүний хүслийг анхаарах чадвартай. Хамгийн дорд хэв чанартай хүмүүст Бурхан ямар агуу ажил хийснийг бусад хүмүүс харах болно. Хүмүүс Бурханыг мэдэж авч, Сатаны өмнө ялагчид болж, тодорхой хэмжээгээр Бурханд үнэнч байх болно. Тэгээд энэ бүлэг хүмүүсээс илүү ноён нуруутай хэн ч байхгүй байх болно. Энэ нь хамгийн агуу гэрчлэл байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэх явдал юм”-аас

Өнөөдөр чи төгс болгуулахыг эрж хайж эсвэл гадаад хүн чанар дахь өөрчлөлт болон өөрийн хэв чанарын сайжралтыг эрж хайж болно, гэхдээ гол чухал зүйл бол Бурханы өнөөдөр хийж байгаа бүхэн утга учиртай бөгөөд үр ашигтай гэдгийг чи ойлгох юм: Энэ нь, бохир заваан газарт амьдардаг чамайг бохир заваанаас зугтаж үүнийг сэгсрэн хаях боломжтой болгоно, энэ нь чамайг Сатаны нөлөөг даван гарч, Сатаны харанхуйн нөлөөг орхих боломжтой болгоно, иймд эдгээр зүйл дээр төвлөрснөөр чи энэхүү бохир газарт хамгаалагдах болно. Эцэст нь чамаас ямар гэрчлэл өгөхийг хүсэх вэ? Чи бохир заваан газар амьдардаг ч гэсэн дахин хэзээ ч бохир завааны нөлөөнд автахаа больдог, Сатаны эзэмшил дор амьдардаг ч гэсэн Сатаны нөлөөнөөс салж, Сатанаар эзэмдүүлж, доромжлуулдаггүй бөгөөд Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Чи Сатаныг хаях чадвартай, чиний амьдран харуулж байгаа байдал Сатаныг илрүүлдэггүй, харин энэ нь Бурхан хүнийг бүтээхдээ хүнийг хүрэхийг шаардсан зүйлс юм: хэвийн хүн чанар, хэвийн ухаалаг байдал, хэвийн мэдлэг ухаан, Бурханыг хайрлах хэвийн шийдвэр ба Бурханд үнэнч байдал. Эдгээр нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл юм. Чи, “Бид бохир муухай газар амьдардаг боловч Бурханы хамгаалалтын улмаас, Түүний манлайллын улмаас, Тэр биднийг байлдан дагуулсан учраас бид өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс салгасан. Өнөөдөр бид дуулгавартай байж чадаж байгаа нь Бурханаар байлдан дагуулагдахын үр нөлөө бөгөөд энэ нь бид сайн учраас эсвэл бид аяндаа Бурханыг хайрласан учраас болоогүй. Бурхан биднийг сонгож, урьдчилан товлосон учраас л бид өнөөдөр байлдан дагуулагдаж, Түүнд гэрчлэл хийх чадвартай болж, Түүнд үйлчилж чаддаг; мөн Тэр биднийг сонгож, биднийг хамгаалсан учраас л бид Сатаны эзэмшлээс гарч аврагдсан ба бохир завааныг орхиж, агуу улаан луугийн үндэстэн дотор ариусгагдсан билээ” гэж хэлдэг. Нэмж хэлэхэд, гадаад талдаа амьдран харуулдаг зүйл чинь, чи хэвийн хүн чанартай, чиний хэлдэг зүйлд ухаалаг байдал байдаг бөгөөд хэвийн хүний төрхийг амьдран харуулдаг гэдгийг харуулна. Бусад хүмүүс та нарыг хараад “Энэ агуу улаан лууны дүр төрх биш гэж үү? Эгч нарын биеэ авч явах байдал нь эгч нарт тохирохгүй, ах нарын биеэ авч явах байдал нь ах нарт тохирохгүй байгаа ба тэдэнд ариун хүмүүсийн ёс зүй огт алга” гэж хэлэх ёсгүй. Мөн “Бурхан тэднийг Моабын удам гэж хэлсэнд гайхах зүйл алга, Түүний түмэн зөв!” хэмээн хэлэх ёсгүй. Хэрвээ хүмүүс та нар луу хараад, “Бурхан та нарыг Моабын удам гэж хэлсэн боловч, амьдран харуулдаг зүйл чинь Сатаны нөлөөг орхисон гэдгийг чинь нотолж байна; хэдий тэдгээр зүйл та нарын дотор байгаа хэвээр боловч та нар тэдгээрийг орхих чадвартай” гэж хэлбэл, та нар бүрэн дүүрэн байлдан дагуулагдсан гэдгийг энэ нь харуулна. Байлдан дагуулагдаж, аврагдсан та нар “Бид Моабын удам гэдэг нь үнэн, гэхдээ бид Бурханаар аврагдсан ба хэдийгээр Моабын удам хаягдаж, хараагдаж мөн Израилийн ард түмнээр Харь үндэстэн дунд цөлөгдсөн боловч өнөөдөр Бурхан биднийг аварсан. Бид бүх хүмүүсээс хамгийн ялзарсан нь гэдэг үнэн бөгөөд үүнийг ч Бурхан тогтоосон, энэ бол үнэн, үүнийг бүгд үгүйсгэх аргагүй. Гэвч өнөөдөр бид энэ нөлөөнөөс зугтаасан. Бид өвөг дээдсээ жигшдэг, үүнийг бүрмөсөн хаяж, Бурханы бүх зохицуулалтанд дуулгавартай байж, Бурханы хүслийн дагуу үйлдэж, Түүний биднээс шаардсан зүйлийг биелүүлж, Бурханы хүслийг хангахын тулд өвөг дээдсээ орхиход бэлэн байна. Моаб Бурханаас урвасан, тэр Бурханы хүслийн дагуу үйлдээгүй ба Бурхан түүнийг үзэн ядсан. Гэвч бид Бурханы зүрх сэтгэлийг бодох ёстой ба өнөөдөр бид Бурханы хүслийг нэгэнт ойлгосон учраас Бурханаас урваж болохгүй, өөрсдийн хуучин өвөг дээдсээсээ татгалзах ёстой!” гэж хэлэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (2)”-оос

Бурхан хүмүүсийн доторх амь болонгуут тэд Бурханыг орхиж чадахаа больдог. Энэ нь Бурханы үйл хэрэг биш гэж үү? Үүнээс илүү гэрчлэл гэж үгүй! Бурхан тодорхой түвшинд хүртэл ажилласан; Тэр хүмүүст үйлчлэл хий, гэсгээлт хүрт эсвэл үх гэж хэлсэн бөгөөд хүмүүс үүнээс ухраагүй нь Бурханаар байлдан дагуулагдсан гэдгийг нь харуулдаг. Үнэнтэй хүмүүс нь, бодит туршлагын дунд өөрсдийн гэрчлэлд бат зогсдог, өөрсдийн байр сууринд бат зогсдог, Бурханы талд хэзээ ч ухрахгүйгээр зогсдог, мөн Бурханыг хайрладаг хүмүүстэй хэвийн харилцаатай байж чаддаг, өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдоход Бурханыг бүрэн дуулгавартай дагаж чаддаг, үхэн үхтэлээ Бурханд дуулгавартай ханддаг хүмүүс байдаг. Чиний хэрэгжүүлэлт болон бодит амьдрал дахь илчлэл бол Бурханы гэрчлэл юм, тэдгээр нь хүний амьдран харуулалт болоод Бурханы гэрчлэл, мөн энэ нь Бурханы хайрыг үнэхээр эдлэх явдал юм; чи энэ түвшин хүртэл туршлагажсан үедээ үр дүнд хүрэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно”-оос


No comments:

Post a Comment