1. Хятадын Коммунист засгийн газар яагаад Төгс Хүчит Бурхан болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг харгисаар хавчиж, дарангуйлж, эрс арга хэмжээ авдаг юм бэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Энэ бол ёрын муу үеийнхэн” (Лук 11:29).
“Бүх ертөнц хорон муу нэгний дор байдаг” (1Иохан 5:19).
“Чи яаж тэнгэрээс унав аа, Аяа Үүрийн хүү, гялбаат цолмон! үндэстнүүдийг доройтуулагч чи газарт хаягдлаа! Учир нь чи зүрх сэтгэлдээ, ‘Би тэнгэр лүү гарна, Бурханы оддын дээр сэнтийгээ зална; Би умардын чанадад цуглааны уулан дээр заларна; Би үүлсийн дээр гарна; Би Хамгийн Дээд Нэгэн шиг байх болно’ гэсэн” (Исаиа 14:12-14).
“Тэнгэрт дайн болов: Михаел болон түүний тэнгэрэлчүүд луутай тулалдлаа; луу болон түүний тэнгэрэлчүүд бас тулалдаад тэд ялсангүй; тэнгэрт байх газар ч тэдэнд олдсонгүй. Том луу буюу бүх ертөнцийг хууран мэхлэгч Диавол, Сатан гэгддэг эртний могой доош хаягдав: тэр газар луу хаягдсан бөгөөд түүнтэй хамт тэнгэрэлчүүд нь ч доош хаягдлаа” (Илчлэл 12:7-9).
“Луу газар луу хаягдсанаа хараад хүү төрүүлсэн өнөөх эмэгтэйг мөрдөн хавчлаа” (Илчлэл 12:13).
Холбогдолтой Бурханы үг:
Эдгээр нь бодит баримт: газар дэлхий хараахан оршин тогтноогүй байх үед, тэргүүн тэнгэрэлч нь тэнгэрийн тэнгэрэлчүүдээс хамгийн агуу нь байсан юм. Тэр нь тэнгэр дэх бүх тэнгэрэлчүүдийг захирч байсан; энэ нь Бурханы олгосон эрх мэдэл байсан. Бурханыг оролцуулахгүйгээр, тэр нь тэнгэрэлчүүдийн хамгийн агуу нь байсан. Дараа нь Бурхан хүнийг бүтээх үед, тэргүүн тэнгэрэлч Бурханы эсрэг хамгийн том урвалтыг газар дээр хийсэн. Тэр нь хүмүүсийг удирдаж, Бурханы эрх мэдлийг давахыг хүссэн учраас Бурханаас урвасан гэж Би хэлдэг. Тэр Еваг нүгэлд уруу татсан тэргүүн тэнгэрэлч байсан; тэр өөрийн хаант улсыг газар дээр байгуулж, хүн төрөлхтнийг Бурханаас урвуулж, оронд нь тэднийг өөртөө дуулгавартай байлгахыг хүссэн учраас ингэж хийсэн юм. Түүнийг дуулгавартай дагадаг олон зүйл байгааг тэр харсан; тэнгэрэлчүүд түүнийг дуулгавартай дагаж байсан, газар дээрх хүмүүс ч бас тэгж байсан. Араатан, шувууд, модод, ой, уулс, гол болон газар дээрх бүх зүйл хүний—буюу Адам, Евагийн халамжинд байсан—харин тэгэхэд Адам, Ева хоёр түүнд дуулгавартай байсан. Тиймээс тэргүүн тэнгэрэлч Бурханы эрх мэдлийг давж, Бурханаас урвахыг хүссэн. Дараа нь тэр олон тэнгэрэлчүүдийг Бурханаас урвахад хүргэсэн ба тэгээд тэд янз бүрийн бохир сүнснүүд болсон. Өнөөдрийг хүртэлх хүн төрөлхтний хөгжил нь тэргүүн тэнгэрэлчийн завхралаас үүдээгүй гэж үү? Тэргүүн тэнгэрэлч Бурханаас урваж, хүн төрөлхтнийг завхруулсан учраас л хүн төрөлхтөн өнөөдөр ийм байдалд байгаа юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос
Бурхан ажиллаж, Бурхан хүнд анхаарал тавьж, хүнийг харж ханддаг ба Сатан Түүний алхам бүрийг салахгүй мөрддөг. Бурханы ивээдэг хэнийг ч Сатан мөн л харж, араас нь цаг ямагт дагаж байдаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд чадах бүхнээ хийж, далд зорилгодоо хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, үймүүлж, сүйрүүлэхээр янз бүрийн хорон арга ашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнийг шүтэж, түүнтэй хамт муу үйл үйлдэх юм. Энэ нь Сатаны хорлонтой сэдэл биш гэж үү? … Сатан Бурхантай дайтаж, Түүний араас мөрддөг. Түүний зорилго нь Бурханы хийхийг хүсдэг бүх ажлыг нурааж, Бурханы хүсдэг хүмүүсийг эзэмдэн хянаж, Бурханы хүсдэг хүмүүсийг бүрмөсөн устгах явдал юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатаны эзэмшилд орж, түүгээр ашиглуулдаг—энэ бол түүний зорилго.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iv”-өөс
Агуу улаан лууны илрэл нь Намайг эсэргүүцдэг, Миний үгийн утгыг ойлгож, ухаарах нь дутмаг, Намайг дандаа хавчдаг, Миний удирдлагад саад хийхийн тулд явуулга ашиглах гэдэг. … Миний ярьж байгаа агуу улаан луу бол том улаан луу биш; харин ч энэ нь Намайг эсэргүүцдэг муу ёрын сүнс бөгөөд “агуу улаан луу” гэдэг нь төлөөлсөн нэр юм.
Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Ерэн зургаадугаар бүлэг”-ээс
Эртний соёлын мэдлэг нь хүнийг Бурханаас чимээгүйхнээр хулгайлсан бөгөөд хүнийг диаволуудын хаан болон үүний хөвгүүдэд шилжүүлэн өгсөн. Дөрвөн Бичиг болон Таван Судар нь хүний үзэл санаа болон үзхүйг эсэргүүцлийн өөр эрин үед аваачиж, Бичиг болон Сударыг бичсэн тэдгээр хүмүүсийг цаашид шүтэхэд хүнийг хүргэсэн ба Бурханы талаарх тэдний төсөөлөлд дэм болсон. Диаволын хаан тэдэнд мэдэгдэлгүйгээр хүний зүрх сэтгэлээс Бурханыг хайр найргүйгээр хөөж, харин өөрөө хүний зүрх сэтгэлийг баяртайгаар эзэмдсэн. Тэр үеэс эхлээд хүн диаволын хааны нүүр царайтай, муухай хорон сэтгэлтэй болсон. Бурханы үзэн ядалт тэдний цээжийг дүүргэдэг ба диаволын хааны хорон санаа нь хүн үүнд бүрэн автах хүртэл өдрөөс өдөрт хүний дотор тархдаг. Хүн эрх чөлөөгүй болж, диаволын хаантай орооцолдсон байдлаас гарах чадваргүй болсон юм. Тиймээс, хүн зөвхөн байрандаа, баригдсан хэвээр байж үүнд бууж өгч, үүнд захирагдсаар байна. Энэ нь, “шинжлэх ухаан, технологийг суралцаж, Дөрвөн Шинэчлэлтийг биелүүлэх, дэлхий дээр Бурхан гэж үгүй” гэх мэт төөрөгдлийг хүнд сургаж, бурхангүйн үзлийн хавдрын үрийг залуу хүмүүсийн зүрх сэтгэлд хэдийнээ суулгасан. Түүгээр ч зогсохгүй энэ нь, “Үйлдвэрлэлийн ажил хөдөлмөрөөрөө дамжуулан сайхан эх орныг бүтээцгээе” хэмээн тасралтгүй тунхаглаж, улс орныхоо төлөө зүтгэхийн тулд бага наснаасаа эхлээд бэлтгэгдэхийг бүх хүнээс гуйдаг. Хүн өөрийн мэдэлгүйгээр үүний өмнө ирсэн бөгөөд энэ нь эргэлзэлгүйгээр гавъяаг нь үүрдэг (Бурхан бүх хүн төрөлхтөнийг Өөрийн гартаа барьж байгаатай хамаатай). Энэ нь хэзээ ч ичгүүрийг мэдэрч байгаагүй эсвэл ичих мэдрэмж байхгүй. Цаашлаад энэ нь Бурханы ардыг өөрийн гэрт ичгүүргүйгээр олзлон авчирсан ба тэгэнгээ ширээн дээр хулгана шиг үсрэн гарч хүнээр өөрийгөө Бурхан мэт шүтүүлсэн. Энэ нь тийм цөхөрсөн амьтан! Энэ нь цочирдмоор гүтгэлгийг хашгирдаг, “Дэлхий дээр огт Бурхан байхгүй. Салхи байгалийнхаа жамаар салхилдаг; бороо бол ус болон хувирч, газар дээр дусалдаг чийгшил; газар хөдлөлт бол геологийн өөрчлөлтийн улмаас газрын гадарга чичрэх юм; нарны гадаргуу дээрх цөмийн дэлбэрэлтээс болж үүссэн агаарын хуурайшлын улмаас ган гачиг болдог. Эдгээр нь бүгд байгалийн үзэгдэл. Аль хэсэг нь Бурханы үйл хэрэг юм бэ?” гэдэг. Тэр ч бүү хэл зарим нь: “Хүн эртний сармагчнаас хувьсаж үүссэн ба өнөөдрийн дэлхий нь ойролцоогоор тэрбум жилийн тэртээ хүй нэгдлийн нийгмээс эхэлж хөгжин дэвшсэн. Улс орон хөгжиж, сүйрэх эсэх нь ард түмнийх нь гараар шийдэгддэг” хэмээх ичгүүргүй хэллэгийг хашхирдаг[a]. Ард нь тэр, өөрийгөө тахиулж, шүтүүлэхийн тулд хүнээр өөрийгөө ханан дээр доош нь харуулан өлгүүлж, мөн ширээн дээр тавиулдаг. “Бурхан байхгүй” гэж уйлан хашгирах зуураа энэ нь өөрийгөө Бурхан хэмээн үзэж, Бурханыг газрын хязгаараас хайр найргүй түлхдэг. Энэ нь Бурханы оронд зогсож, диаволын хаан мэт аашилдаг. Хэчнээн инээдтэй хэрэг вэ! Энэ нь хүнийг хорт үзэн ядалтанд автахад хүргэдэг. Бурхан түүний заналт дайсан бөгөөд Бурхан түүнтэй эвлэршгүй мэт санагддаг. Энэ нь шийтгэгдэлгүйгээр, эрх дураараа үлдэх зуураа[1] Бурханыг хөөн зайлуулах арга сийлж байдаг. Энэ нь тийм л диаволын хаан! Бид үүний оршин тогтнолыг хэрхэн тэвчих юм бэ? Энэ нь Бурханы ажилд саад учруулж, үүнийг навсархай, бүхэлдээ эмх замбараагүй[2] болгон үлдээх хүртлээ амрахгүй ба энэ нь эцсээ хүртэл, нэг нь эсвэл нөгөө нь сүйрч мөхөх хүртэл Бурханыг эсэргүүцэхийг хүсэж байгаа мэт байдаг. Энэ нь санаатайгаар Бурханыг эсэргүүцэж, илүү ойр дөхөж ирдэг. Үүний жигшүүртэй царай нь аль хэдийн бүрэн илчлэгдсэн бөгөөд энэ нь одоо цөхөж ядсан[3] хүнд бэрх байдалтай боловч Бурханыг үзэн ядах нь багасдаггүй, харин энэ нь өөрийн зүрх сэтгэл дэх үзэн ядалтаа арилгахын тулд Бурханыг нэг үмхэлтээр бүхэлд нь залгихыг хүсэж байгаа мэт байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос
Дээрээс доошоо, эхнээсээ эцэс хүртэл энэ нь Бурханы ажилд саад учруулж, Түүнтэй харшилсаар ирсэн. “Эртний соёлын өв”, үнэ цэнэтэй “эртний соёлын мэдлэг”, “Даосизм болон Күнзийн сургаал”, “Күнзийн сонгодог бүтээл болон феодалын ёс заншил” зэрэг бүх яриа нь хүнийг тамд аваачсан. Орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухаан технологи, түүнчлэн аж үйлдвэрийн хөгжил, хөдөө аж ахуй, бизнес нь бүгд хаа ч харагдахгүй байна. Үүний оронд энэ нь зүгээр л, Бурханы ажлыг санаатайгаар нурааж, эсэргүүцэж, сүйрүүлэхийн тулд эртний “сармагчингуудын” дэлгэрүүлсэн феодалын ёс заншлыг цохон тэмдэглэдэг. Энэ нь өнөөдрийг хүртэл хүнийг зовоон шаналгаад зогсохгүй, мөн хүнийг бүрмөсөн залгиж дуусгахыг[4] хүсдэг. Феодалын ёс суртахууны хуулийн сургаал болон эртний соёлын мэдлэгийг өвлүүлсэн нь хүнд аль хэдийн халдварлаж, хүнийг том, жижиг диаволууд болгон хувиргасан. Бурханыг амархан хүлээж авч, Бурханы ирэлтийг баярлан угтах хүн маш цөөхөн байдаг юм. Хүний царай аллагаар дүүрсэн бөгөөд хаа сайгүй үхэл мэдрэгдэж байдаг. Тэд Бурханыг энэ газар нутгаас хөөхийг зорьдог; гартаа хутга, сэлэм бариад тэд Бурханыг газрын хөрснөөс арчих тулаанд байраа эзэлдэг. Хуурамч шүтээнүүд Бурхангүй диаволын нутгаар хөндлөн гулд тархсан гэдгийг тэд хүнд байнга зааж сургаж байдаг. Энэ газраас дээш, шатаж буй цаас болон хүжний дотор муухайрам үнэр тархдаг ба амьсгал боогдуулам маш өтгөн байдаг. Энэ нь могой мушгирч, цагираглах үедээ сэвсэн хаягдал лагийн үнэр мэт санагдах бөгөөд хүн бөөлжихөөс өөр яаж ч чадахгүй. Үүнээс гадна тэнд муу чөтгөрүүд ариун бичээсийг аялгуулан уншиж байгаа нь дөнгөн данган сонсогдоно. Энэ чимээ нь тамын гүнээс ирж байгаа мэт санагдах бөгөөд хүний нуруугаар нь өөрийн эрхгүй хүйт даадаг. Энэ газар нутгийн энд тэндгүй солонгын долоон өнгөтэй хуурамч шүтээнүүд тархаж, энэ нь энэ газрыг нүд гялбам ертөнц болгон хувиргадаг ба түүний хорон муу санаа амжилттай болж байгаа мэт диаволын хаан нүүрэндээ ёжтой инээд тодруулдаг. Энэ хооронд хүн үүнийг огтхон ч мэдээгүй, мөн диавол түүнийг аль хэдийн мэдрэмжгүй, ялагдсан байдалтай болтол нь завхруулсан гэдгийг ч хүн мэдэхгүй. Энэ нь Бурханыг нэг цохилтоор л устгаж, Түүнийг дахин доромжилж, амь насанд нь халдахыг хүсэж, мөн Түүний ажлыг нурааж, саад болохыг оролддог. Энэ нь Бурханыг “ижил байртай” байхыг хэрхэн зөвшөөрөх юм бэ? Газар дээрх хүмүүсийн дундах өөрийнх нь ажилд Бурхан “хөндлөнгөөс оролцохыг” энэ нь хэрхэн тэвчих юм бэ? Бурхан үүний жигшүүртэй царайг илчлэхийг энэ нь хэрхэн зөвшөөрөх юм бэ? Үүний ажилд саад болохыг энэ нь Бурханд хэрхэн зөвшөөрөх вэ? Уур хилэн нь буцалж байгаа энэ диавол, Бурхан газар дээрх түүний засаглалыг удирдахыг хэрхэн зөвшөөрч чадах билээ? Тэр ялагдлаа хэрхэн дуртайяа хүлээн зөвшөөрөх юм бэ? Түний жигшүүрт үнэн төрх бүрэн илчлэгдсэн, иймээс хүн инээх эсвэл уйлахаа мэдэхээ болих ба энэ талаар ярихад үнэхээр хэцүү. Энэ нь түүний мөн чанар биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос
Мянга мянган жилийн турш энэ нь бузрын газар байсан, энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, эмгэнэлээр дүүрэн, сүг сүнснүүд хаа сайгүй тархан, залилан мэхэлж, ул үндэсгүй буруушааж[5], балмад догшин, хорон санаатай байж, энэ сүнсний хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхисон; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэсэн бөгөөд энэ нь асар их хамгаалагдсан[6]. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах вэ? Диавол хүний биеийг чангаар хүлж, түүний хоёр нүдийг сохолж, амыг нь бат хамхисан юм. Нэвтрэхийн аргагүй “чөтгөрийн өргөө” мэт чөтгөрт хотыг нүд салгахгүй харах үедээ диаволын хаан хэдэн мянган жилийн турш, яг өнөөдрийг хүртэл догшин ширүүн авирласан; тэр зуур, энэхүү сүрэг манаач нохойнууд нь догшин харцаар ширтэж, Бурхан тэднийг мэдээгүй байхад нь барьж аван тэднийг бүгдийг нь устгаж, тэднийг “амар тайван, аз жаргалын” газаргүй болгох болно гэж гүн гүнзгий айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс хэрхэн Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг хэзээ нэгэн цагт амссан гэж үү? Хүний ертөнцийн асуудлуудын талаар тэд юу мэдэх юм бэ? Тэдний хэн нь Бурханы хүчтэй хүслийг ойлгож чадах вэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах зүйл бага юм: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд ирмэхийн төдийд хүн алдаг диаволын хаан, хайр татам, эелдэг зөөлөн, мөн ариун Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчиж чадах юм бэ? Энэ нь Бурханы ирэлтийг хэрхэн магтан сайшааж, баясах юм бэ? Тэдгээр боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, тэд аль хэдийн Бурханыг басамжилж, Бурхантай зүй бусаар харьцдаг, тэд туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй, тэд тонуул дээрэм хийдэг, аль хэдийн мөс чанараа алдсан, сайхан сэтгэлийн ул мөр ч байдаггүй ба тэд гэм зэмгүй хүмүүсийг ухамсаргүй байдалд уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй болон эмх замбараагүй байдалд аваачсан! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм. Хэн Бурханы ажлыг тэврэн авсан бэ? Бурханы ажлын төлөө хэн өөрийн амиа золиослож эсвэл цусаа урсгасан юм бэ? Үеэс үед, эцэг эхээс хүүхдүүдээ хүртэл боолчлогдсон хүмүүс Бурханыг зүй ёсгүйгээр боолчилсон, энэ нь яаж уур хилэнг өдөөхгүй байх юм бэ? Мянган жилийн үзэн ядалт зүрх сэтгэлд бөөгнөрч, мянга мянган жилийн нүгэл зүрх сэтгэлд бичигдсэн, энэ нь яаж жигшил дургүйцлийг өдөөхгүй байх юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн устгаж, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд олгохгүйгээр, хүссэнээрээ төвөг учруулахыг үүнд бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг тасдан хаяж, бүх төрлийн зовлон бэрхшээлийг туулж, сохорсон хүмүүст өөрсдийн зовлон шаналлаасаа босч, энэ хөгшин диаволаас нүүр буруулах боломжийг олгохын тулд хүн аль эрт бүх хүч чадлаа дайчилж, өөрийн бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн. Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг хуурахын тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал хаана байна вэ? Халуун дулаан хаана байна? Бурханы ардыг мэхлэхийн тулд яагаад зальжин арга хэрэглэнэ вэ? Яагаад Бурханы ирэлтийг зогсоохын тулд хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгохгүй байна вэ? Өөрийн толгойг тавин амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөрдөн хөөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханд яагаад тийм их цөхрөнгүй шаналал учруулна вэ? Бурханыг яагаад дахин дахин хашгирахад хүргэнэ вэ? Яагаад Бурханыг Өөрийн хайртай Хүүгийн төлөө санаа зовоход хүргэнэ вэ? Яагаад энэ харанхуй нийгэм болон үүний өрөвдөлтэй манаач нохойнууд, Өөрийн бүтээсэн дэлхий дээр чөлөөтэй ирж, очихыг Бурханд зөвшөөрдөггүй юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас
Сатан олон нийтийг мэхэлснээр нэр хүнд олж авдаг. Тэр байнга өөрийгөө зөв шударга байдлын манлайлагч, үлгэр дуурайл болгон тогтоодог. Зөв шударга байдлыг хамгаалах далбаан дор хүнд хор учруулж, хүний сүнсийг залгиж, хүнийг мэгдүүлж, хууран мэхэлж, турхирахын тулд бүх төрлийн арга барил ашигладаг. Түүний зорилго нь, хүнээр ёрын муу үйл хэргээ зөвшөөрүүлж, хүнийг дагуулах, мөн Бурханы эрх мэдэл, дээд эрхийг эсэргүүцэхэд хүнийг өөртөө нэгтгэх явдал юм. Гэсэн ч, хүн түүний заль мэх, хуйвалдаан болон өөдгүй шинжүүдийг мэддэг болох үед, түүгээр гишгэлүүлж, түүнд хууртахыг, эсвэл үргэлжлүүлэн түүнд боолчлогдохыг, түүнтэй хамт шийтгүүлж, устгуулахыг хүсэхгүй байх үед Сатан урьдын ариун гэгээн чанараа өөрчилж, жинхэнэ ёрын муу, харгис догшин, муухай, хэрцгий нүүр царайгаа илчлэхийн тулд хуурамч багаа хуулан хаядаг. Тэр өөрийг нь дагахаас татгалздаг бүх хүнийг болон өөрийнх нь муу ёрын хүчийг эсэргүүцдэг хүмүүсийг үгүй хийхээс өөр юуг ч хүсдэггүй. Энэ үед Сатан итгэл даахуйц, боловсон дүр төрхтэй байж чадахаа больдог; харин ч хонины арьс нөмөрсөн жинхэнэ муу муухай, чөтгөрлөг чанар нь илчлэгддэг. Явуулга нь илчлэгдэж, жинхэнэ төрх нь ил болмогц Сатан уурсаж, зэрлэг балмад зангаа илчилдэг; хүмүүсийг хорлож, залгих түүний хүсэл улам бүр л нэмэгдэх болно. Учир нь, хүний ухаарлаас болж тэр уурсдаг; эрх чөлөө болон гэрэлд тэмүүлж, өөрийнх нь шоронгоос чөлөөлөгдөхийг хүсэн эрмэлзсэнийх нь төлөө тэрээр хүнд хатуу өс санадаг. Түүний уур хилэн өөрийн ёрын мууг л хамгаалах зорилготой байдаг бөгөөд энэ нь ч бас харгис хэрцгий уг чанарынх нь жинхэнэ илрэл юм.
Сатаны хийсэн бүхэн нь түүний ёрын муу уг чанарыг нь хаа сайгүй харуулдаг. Хүнд Сатаны хийсэн бүх ёрын муу үйл хэргээс—хүнийг төөрөгдүүлэн өөрийгөө дагуулах гэсэн эртний хичээл чармайлтаас нь эхлээд хүнийг ашиглаж, ёрын муу үйл хэрэгтээ татан оруулах хүртэл, мөн үнэн нүүр царай нь илчлэгдэж, хүн түүнийг таньж, хаясны дараа хүнд өс санах хүртэл—бүгд Сатаны ёрын муу мөн чанарыг илчилдэг; Сатан эерэг зүйлтэй ямар ч хамаагүй байдаг хэмээх баримтыг бүгд баталдаг; Сатан бол бүх ёрын муу зүйлийн эх сурвалж гэдгийг бүгд баталдаг. Түүний үйлдэл нэг бүр муу муухайг нь хадгалж, муу үйл хэргийг нь үргэлжлүүлж, шударга болон эерэг зүйлсийн эсрэг явж, хүний хэвийн оршин тогтнолын хууль, дэг журмыг алдагдуулдаг. Тэдгээр нь Бурханд дайсагнадаг ба Бурханы уур хилэн тэдгээрийг устгах болно. Сатанд өөрийн гэсэн уур хилэн байдаг боловч түүний уур хилэн нь ёрын муу уг чанараа гаргах арга зам юм. Сатан унтууцаж, улангасан уурладгийн шалтгаан нь ийм байдаг: Түүний үгээр хэлшгүй явуулга ил болсон; түүний хуйвалдаан амжилттай болох нь тийм ч амаргүй; Бурханыг орлож, Бурхан шиг авирлах гэсэн түүний зэрлэг санаархал, эрмэлзэл нь цохигдож, саад учирсан; бүх хүнийг хянах түүний зорилго талаар болж, хэзээ ч биелэхгүй болсон.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө ii”-оос
Тайлбар:
1. “Шийтгэгдэлгүйгээр эрх дураараа үлдэх” гэдэг нь диавол зэрлэг догшноор, галзуурсан мэт явдаг гэдгийг илтгэдэг
2. “бүхэлдээ эмх замбараагүй” гэдэг нь диаволын догшин хэрцгий зан авир хүмүүст харж тэвчишгүй байдагтай холбоотой.
3. “Цөхөж ядсан” гэдэг нь диаволын хааны муухай царайтай хамаатай.
4.“Залгиж дуусгах” гэдэг нь диаволын хааны догшин хэрцгий зан авиртай холбоотой ба энэ нь хүмүүсийг бүхэлд нь цөлмөдөг.
5.“Ул үндэсгүй буруушаах” гэж хүмүүсийг хорлодог диаволын арга барилыг хэлж байна.
6.“Асар их хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга нь тун догшин хэрцгий байдаг ба хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.
a. Эх бичвэрт “зарим нь бүр хашхирдаг” гэж байдаг.
No comments:
Post a Comment