Бурхан Өөрийн ажлыг энэ бохир заваан, завхарсан хүмүүст хийж,
энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд
Өөрийгөө тодорхой түвшинд дорд болгосон.
Бурхан зөвхөн хүмүүсийн дунд амьдарч, идэж,
хүмүүсийг хариулж,
хүмүүсийг хэрэгтэй зүйлээр нь хангахын тулд
бие махбодтой болоогүй.
Үүнээс илүү чухал нь,
Тэр тэвчихийн аргагүй энэ завхарсан хүмүүст
аврал болон байлдан дагуулалтын асар их ажлаа хийдэг.
Тэрээр хамгийн завхарсан энэ хүмүүсийг аврахын тулд
агуу улаан лууны зүрхэн дээр ирсэн,
ингэснээр бүх хүн өөрчлөгдөн, шинэчлэгдэж болох юм.
Бурханы тэвчдэг хэмжээлшгүй их бэрхшээл зовлон нь
зөвхөн бие махбодтой болсон Бурханы тэвчдэг зовлон бэрхшээл биш,
харин үндсэндээ Бурханы Сүнс туйлын их доромжлолыг амсдаг—
Өөрийгөө маш их дорд болгож, нуусандаа Тэр эгэл хүн болсон.
Бурхан бие махбодтой болж,
махан биеийн хэлбэрийг сонгож авсан болохоор
хүмүүс Түүнд хэвийн хүний амьдрал байгааг,
хэвийн хүний хэрэгцээ байгааг хардаг.
Энэ нь Бурхан Өөрийгөө тодорхой түвшинд даруу болгосныг
батлахад хангалттай юм.
Бурханы Сүнс махбодод биеллээ олсон.
Түүний Сүнс маш өндөр, агуу боловч
Тэр Өөрийн Сүнсний ажлыг хийхийн тулд
жирийн хүний буюу өчүүхэн хүний хэлбэрийг сонгож авсан.
Та бүхний хэв чанар, мэдлэг ухаан,
эрүүл ухаан, хүн чанар болон амьдралын өнцгөөс хэлбэл,
та нар үнэхээр Бурханы иймэрхүү ажлыг хүлээн авах үнэ цэнгүй,
өөрсдийнхөө төлөө Бурханд ийм их зовлон бэрхшээл амсуулах
үнэ цэнгүй билээ.
Бурхан бол маш агуу.
Тэр маш эрхэм дээд бөгөөд хүмүүс маш эгэл дорд атал
Тэр тэдэн дээр ажилласаар байдаг.
Тэр хүмүүсийг хангаж, хүмүүстэй ярихын төлөө
бие махбодтой болоод зогсохгүй
бүр хүмүүстэй хамт амьдардаг.
Бурхан маш даруу, маш хайр татам.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
No comments:
Post a Comment