“Петр Бурханыг хамгийн сайн мэддэг байв” Христийн сүмийн шинэ дуу (lyrics)
I
Петр олон жилийн турш Бурханд үнэнч байсан ч,
хэзээ ч гомдоллох сэтгэлтэй байгаагүй.
Иов хүртэл түүнтэй эн зэрэгцэхгүй,
бүх цаг үеийн ариун хүмүүс түүнд хүрээгүй.
Тэр зөвхөн Бурханыг мэдэхээр эрмэлзээд зогсохгүй,
Сатан арга залиа хэрэгжүүлж байхад Бурханыг мэдсэн.
Бурханы зүрх сэтгэлийн дагуу
олон жил үйлчилсэний эцэст,
Сатан түүнийг ашиглаж чадаагүй.
Петр Бурханыг мэддэг,
Петр Бурханыг хамгийн сайн мэддэг байсан.
Түүний Бурханы тухай мэдлэг нь
хэн хүнийхээс илүү байсан.
II
Петр Иовын итгэлийг өөртөө авсан ч
Иовоос илүү зарим зүйлсийг ойлгодог байсан.
Иов агуу итгэлтэй байсан ч,
сүнсний ертөнцийн тухай мэдлэг дутмаг байсан учраас
олон алдаатай, үнэнд нийцэхгүй үгийг тэр ярьсан.
Түүний бүх мэдлэг нь нимгэн хэвээр, төгс биш байсан.
Петр Бурханыг мэддэг,
Петр Бурханыг хамгийн сайн мэддэг байсан.
Түүний Бурханы тухай мэдлэг нь
хэн хүнийхээс илүү байсан.
III
Петр сүнсний мэдрэмжийг олж авахаар үргэлж хичээсэн.
Сүнсний ертөнцийн хөдөлгөөнийг ажиглахад анхаарсан.
Тэр зөвхөн Бурханы хүслийг мэдээд зогсохгүй,
Сатаны зарим арга залийг ч ойлгосон.
Бурханы тухай түүний мэдлэг хэн хүнийхээс илүү байсан.
Петр Бурханыг мэддэг,
Петр Бурханыг хамгийн сайн мэддэг байсан.
Түүний Бурханы тухай мэдлэг нь
хэн хүнийхээс илүү байсан.
Петр Бурханыг мэддэг,
Петр Бурханыг хамгийн сайн мэддэг байсан.
Түүний Бурханы тухай мэдлэг нь
хэн хүнийхээс илүү байсан.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
No comments:
Post a Comment