Сайн мэдээний магтан дуу “Үнэний төлөө чи бүхнийг орхих ёстой”
Чи үнэний төлөө зовлон зүдгүүр туулах ёстой,
үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой,
үнэний төлөө доромжлол амсах ёстой ба
илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой.
Энэ нь чиний хийх ёстой зүйл юм.
Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө
чи үнэнийг хаях ёсгүй,
түр зуурын таашаалын төлөө
өөрийн амьдралын нэр хүнд, жудгийг алдах ёсгүй.
Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж,
илүү утга учиртай амьдралын замыг мөрдөх ёстой.
Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдарч,
эрж хайх ямар ч зорилгогүй бол
амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү?
Чи тийм амьдралаас юу олж авч чадах вэ?
Чи нэг үнэний төлөө
бие махбодын бүх таашаалыг орхих ёстой,
багахан таашаалын төлөө
бүх үнэнийг хаях ёсгүй.
Иймэрхүү хүмүүст ямар ч жудаг, нэр хүнд байдаггүй;
тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байхгүй!
Чи нэг үнэний төлөө
бие махбодын бүх таашаалыг орхих ёстой,
багахан таашаалын төлөө
бүх үнэнийг хаях ёсгүй.
Иймэрхүү хүмүүст ямар ч жудаг, нэр хүнд байдаггүй;
тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байхгүй!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
No comments:
Post a Comment