09/09/2019

9. Шүүлтийн ажлыг хийхээр Бурхан бие махбодтой болох нь, тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэл болон Сатаны эзэмшлийн харанхуй эрин үеийг хэрхэн төгсгөл болгодог юм бэ?

Миний үгс төгссөний дараа газар дээр аажмаар хаанчлал бий болж, хүн аажмаар хэвийн байдалдаа эргэн орно, тиймээс Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагдана. Хаант улсад Бурханы бүх ардууд энгийн хүний амьдралыг эргүүлэн авна. Жавартай хүйтэн өвөл дуусаж жилийн туршид хаврын улиралтай байдаг хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс цаашид золгүй, гунигтай хүний ертөнцтэй нүүр тулахгүй, цаашид тэд хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахгүй. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага болон аллага хядлагаас урсах цус үгүй болно; бүхий л газар аз жаргалаар дүүрч, хүмүүсийн хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг байх болно. Би дэлхий даяар явж, Би Өөрийн сэнтий дээр тааламжтай суун оддын дунд амьдарна. Тэнгэр элчүүд Надад шинэ дуу, шинэ бүжиг өргөн барина. Цаашид өөрсдийнх нь сул дорой байдал тэднийг нулимс урсгахад хүргэхгүй. Миний өмнө тэнгэр элчүүдийн уйлах чимээг Би цаашид сонсохгүй ба цаашид хэн ч өөрсдийн зовлон бэрхшээлийн талаар Надад гомдоллохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Хорь дахь айлдвар”-аас

Хүмүүс бүгд бүрэн дүүрэн болгуулж, газар дэлхийн бүх үндэстнүүд Христийн хаанчлал болох үед тэр нь долоон аянга нижигнэх үе байх болно. Одоо үе бол тэрхүү үе шат руу урагшлах алхаа бөгөөд тэрхүү өдөр лүү довтолж байна. Энэ бол Бурханы төлөвлөгөө—ойрын ирээдүйд энэ нь биелэх болно. Гэсэн хэдий ч Бурхан Өөрийн хэлсэн бүхнээ аль хэдийн биелүүлсэн. Тиймээс газар дэлхийн үндэстнүүд нь, далайн түрлэг ойртохын хэрээр чичрэн доргиж байгаа элсэн дээрх цайз юм гэдэг нь тодорхой: Эцсийн өдөр айсуй бөгөөд агуу улаан луу Бурханы үгэн дор унах болно. Бурханы төлөвлөгөөг гарцаагүй амжилттай гүйцэтгэхийн тулд тэнгэрийн тэнгэрэлчүүд газар дээр буун ирж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийж байгаа. Бие махбодтой болсон Бурхан Өөрөө дайсантай дайн хийхийн тулд тулааны талбарт байрлаж байгаа. Бие махбодтой болсон Бурхан хаана илрэн гарна, тэр газарт байгаа дайсан устгагддаг. Хятад бол хамгийн эхлээд бут цохиулж, Бурханы гарт сүйтгэгдэх газар юм. Бурхан Хятадад ямар ч өршөөл үзүүлэхгүй. Агуу улаан луугийн эрчимтэй сүйрлийн нотолгоог ардуудын тасралтгүй төлөвшлөөс харж болно. Үүнийг мэдээж хэн ч харж чадна. Ардуудын төлөвшил нь дайсан сөнөсний тэмдэг юм. Энэ нь, “тулалдах” гэж юуг хэлсэн талаарх бага зэргийн тайлбар юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Арав дахь айлдварын тайлбар”-аас

Бурхан газар дээр янз бүрийн гай гамшгийг бий болгосноор дамжуулан энэ ажил гүйцэтгэгдэх ёстой. Гэхдээ Бурхан илрэн харагдахгүй; учир нь энэ удаа агуу улаан луугийн үндэстэн бузрын газар хэвээр байх ба Бурхан илрэн харагдахгүй, гэхдээ гэсгээлтээр дамжуулан цухасхан гарч ирэх болно. Тэр нь Бурханы зөвт зан чанар бөгөөд хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Энэ хугацаанд агуу улаан луугийн үндэстэнд оршин суудаг бүхэн гай гамшиг амсах болно,
энэ нь бас угаасаа газар дээрх хаанчлалыг (чуулганыг) багтаадаг. Энэ нь баримтууд гарч ирж байгаа үе бөгөөд иймээс үүнийг бүх хүмүүс мэдэрдэг, хэн ч зугтаж чадахгүй. Энэ нь Бурханаар урьдчилан тогтоогдсон. Бурханы “Одоо үе бол авьяас чадвараа дээд зэргээр ашиглах цаг” хэмээн хэлсэн ажлын энэхүү алхмаас энэ нь болж байгаа. Учир нь ирээдүйд газар дээр нэг ч чуулган байхгүй байх ба гай гамшиг гарч ирсний улмаас хүмүүс өөр юуны ч талаар бодож чадахгүй, тэдний хувьд гай гамшгийн дунд Бурханыг таашаах нь хэцүү байдаг, тиймээс энэ гайхалтай цаг хугацаанд Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлахыг хүмүүсээс гуйдаг, ингэснээр тэд ямар ч боломжийг алдахгүй юм. Энэ баримт улиран өнгөрөхөд Бурхан агуу улаан лууг бүрэн ялан дийлсэн, тиймээс Бурханы ардуудын гэрчлэлийн ажил нь төгсгөл болсон; дараа нь Бурхан ажлын дараагийн алхмыг эхлүүлж, агуу улаан луугийн орныг сүйтгэж, эцэст нь орчлон ертөнц даяарх хүмүүсийг уруу харуулж загалмайд цовдолно, үүний дараа Тэр бүх хүн төрөлхтнийг устгана—эдгээр нь Бурханы ажлын ирээдүйн алхмууд билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Дөчин хоёр дахь айлдварын тайлбар”-аас

Хаанчлалын эрин үе албан ёсоор эхлэх үед Миний зан чанар хүмүүст өөрийгөө аажмаар харуулж эхэлдэг. Тиймээс энэ мөчид ариун бүрээ албан ёсоор дуугарч бүхэнд тунхаглаж эхэлдэг. Би Өөрийн эрх мэдлийг албан ёсоор авч, хаант улсад Хаан болон захирах тусмаа Би Өөрийн бүх ардыг яваандаа төгс төгөлдөр болгоно. Дэлхийн бүх улс гүрэн хагаран бутрах яг тэр үед Миний хаант улс бүрэлдэн тогтох болно, мөн тэр үед Би хувирч бүхий л орчлон ертөнцөд хандах болно. Тэр үед бүх хүмүүс Миний алдар суут царайг харж, Миний жинхэнэ төрхийг харах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Арван дөрөв дэх айлдвар”-аас

Ертөнцийн үндэстнүүд болон хүмүүс бүгд Миний сэнтийн өмнө буцан ирэх үед Би тэнгэрийн бүх өгөөмөр бэлгийг авч үүнийг хүний ертөнцөд хүртээх болно, ингээд Миний ачаар энэ нь зүйрлэшгүй их бэлгээр бялхах болно. Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн захиргааны зарлигийг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлэх болно:

Намайг үгээ хэлэхээр Өөрийн царайг орчлон ертөнц рүү эргүүлэхэд бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх ажлыг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэх болно—хурмаст тэнгэр өмнө нь байсан шигээ биш болох болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэх болно. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болох болно. Орчлон ертөнц дээрх олон үндэстнүүд цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болно, ингэснээр газар дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Надад шүтэн мөргөдөг үндэстэн болох болно; газар дээрх бүх үндэстнүүд устгагдаж, оршин тогтнохоо болих болно. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүмүүс хөнөөгдөх болно; Сатаныг шүтдэг бүх хүмүүс Миний дүрэлзсэн галаас нуугдах болно—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болох болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс, Миний ажлаар байлдан дагуулагдаж ялгаатай түвшинд Миний хаанчлалд эргэн ирэх болно, учир нь тэд Ариун Нэгэн цагаан үүлэн дээр сууж ирэхийг харсан байх юм. Бүх хүн төрөлхтөн өөрсдийн адил төрлийн хүмүүсээ дагах ба өөрсдийн хийсэн зүйлээс хамааран янз бүрийн гэсгээлтийг хүлээн авах болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхөх болно; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд биеэ хэрхэн авч явснаас хамааран тэд, Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор газар дээр үргэлжлүүлэн орших болно. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулж Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглахын тулд Би газар дээр Өөрийн дуу хоолойгоороо дуугарч, тоо томшгүй олон хүмүүс болон тоо томшгүй олон үндэстнүүдэд Өөрийгөө илчлэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Хорин зургаа дахь айлдвар”-аас

Тайлбар:
a. Эх бичигт “өнөөдөр, ийм учраас” гэж байдаг.

No comments:

Post a Comment