30/09/2019

2. Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго болон ач холбогдлыг мэдэх нь.

(3) Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын зорилго болон ач холбогдол

Холбогдолтой Бурханы үгс:

Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Тэр Нигүүлслийн эрин үеийг авчирсан бөгөөд Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махан биетэй болсон ба энэ удаа махан биетэй болохдоо Тэр Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүс нь Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөх ба Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ихээхэн ажил хийсэн ч, Тэр зөвхөн бүх хүн төрөлхтний авралыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсийг нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхэд хүргээд зогсохгүй, хүнийг Сатанаар ялзруулагдсан зан чанараас нь бүрэн салгахын тулд Бурханыг бүр илүү агуу ажил хийхийг шаарддаг. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махан биед эргэн ирж гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эзэмшиж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдрах ба үнэн, зам, амийг олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Эцсийн өдрүүдийн ажил нь бүгдийг төрлөөр нь салгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгахын төлөө юм, учир нь хугацаа ойртож, Бурханы өдрүүд ирсэн. Бурхан Өөртөө эцсийг хүртэл үнэнч байсан бүх хүмүүсийг буюу Түүний хаанчлалд орсон хүмүүсийг Бурханы Өөрийн эрин үе рүү авч орно. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил бол хүний хийсэн үйлийг ажиглах биш, хүний амьдралын талаар асуух биш харин түүний тэрслүү байдлыг шүүх явдал юм, учир нь Бурхан Түүний сэнтийн өмнө ирэх хүн бүрийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы алхмыг дагасан хүмүүс нь Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс бөгөөд иймээс
эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээн авдаг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай юм. Өөрөөр хэлбэл эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээж авдаг хүн бүхэн нь Бурханы шүүлтийн бай билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Бурхан энэ удаа махан бие болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь хүнийг аврах Өөрийн зорилгодоо хүрнэ. Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай хүлцэнгүй байх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Эдгээр шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүн өөрийн дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар бүрэн мэдсэнээр бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм замаар л хүн Бурханы хаан ширээний өмнө буцан очиход тэнцэнэ. Өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэр болгож өөрчлөх зорилготой. Үгээр хийсэн шүүлт болон гэсгээлтээр мөн цэвэршүүлтээр дамжуулан хүнээс түүний ялзралыг гарган хаяж цэвэр болгож болно. Ажлын энэ үе шатыг аврал гэж нэрлэхээс илүүгээр түүнийг цэвэр болгох ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ бол энэ үе шат нь байлдан дагуулалт ба авралын хоёрдугаар үе шат юм. Хүнийг үгээр шүүж, гэсгээснээр Бурхан олж авдаг. Үгээр цэвэршүүлэлт, шүүлт, нээлтийг хийснээр хүний зүрхэн дэх ариун бус зүйлс, үзэл, санаа, хувийн найдвар зэргийг бүгдийг нь илчилдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Өөрийн гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлыг хийдэг, ингэснээр хүн Түүнийг мэдэж болох юм. Тэр хүний ялзармал зан чанарыг шүүхгүйгээр хүн, ямар ч зөрчлийг хүлээн зөвшөөрдөггүй Түүний зөвт зан чанарыг мэдэхгүй ба Бурханы талаарх өөрийн хуучин мэдлэгээ шинэ болгон өөрчилж чадахгүй. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийн бүрэн дүүрэн байдлыг ил болгосон, ингэснээр Бурханы талаарх мэдлэгт хүрч, өөрийн зан чанараа өөрчилж, Бурханы ил тод харагдах байдлаар дамжуулан Бурханд хангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгосон. Бурханы өөр өөр төрлийн ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; хүний зан чанар дахь тийм өөрчлөлтгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанар дахь өөрчлөлт нь, хүн өөрийгөө Сатаны хүлээснээс чөлөөлж, харанхуйн нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар болж, үнэхээр Бурханы гэрч буюу Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүн болсныг илэрхийлдэг. Өнөөдөр, бие махбод болсон Бурхан нь газар дээр Өөрийн ажлыг хийхийн тулд ирсэн ба Түүний талаарх мэдлэг, Түүнд дуулгавартай байдал, Түүний гэрчлэлд хүрэхийг Тэр хүнээс шаарддаг, мөн Түүний бодитой болон энгийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцэхгүй Түүний бүх үг болон ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврах Түүний бүх ажил, хүнийг байлдан дагуулахын тулд Түүний хийдэг бүх үйлд гэрчлэл хийхийг шаарддаг. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс нь Бурханы талаар мэдлэгтэй байх ёстой; зөвхөн тийм төрлийн гэрчлэл нь үнэн зөв, бодитой бөгөөд зөвхөн ийм төрлийн гэрчлэл нь Сатаныг ичээж чадна. Түүний шүүлт, гэсгээлт болон харьцалт, засалтыг туулснаар дамжуулан Түүнийг мэдэж авсан хүмүүсийг Бурхан Өөрийн гэрчлэлдээ ашигладаг. Өөрийгөө гэрчлүүлэхийн тулд Тэр Сатанаар ялзруулагдсан хүмүүсийг ашигладаг ба мөн Өөрийгөө гэрчлүүлэхийн тулд, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүсийг, тэгснээр Түүний ерөөлийг авсан хүмүүсийг Тэр ашигладаг. Түүнийг зөвхөн үгээрээ магтан сайшаадаг хүн Түүнд хэрэггүй мөн Түүгээр аврагдаагүй, Сатаны үр хүүхдийн магтаал, гэрчлэл Түүнд хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийх шаардлагыг хангадаг, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс л Бурханд гэрчлэл хийх шаардлагыг хангадаг бөгөөд Түүний нэрийг санаатайгаар гутаахыг Бурхан хүнд зөвшөөрөхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас

Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан Өөрт нь итгэдэг бүх хүмүүсийг байлдан дагуулахын тулд үг хэлдэг. Энэ нь “Үг нь махбодоор илэрсэн” юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл Тэр, Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үгс хэлдэг ба баримтууд гарч ирэх нь ховорхон байдаг. Энэ бол Үг нь махбодоор илрэхийн мөн чанар бөгөөд бие махбодтой болсон Бурхан Өөрийн үгийг хэлэх үед энэ нь Үг махбодоор илэрч, Үг махбодод ирж байгаа хэрэг юм. “Хамгийн анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь Бурханы эцсийн өдрүүдэд гүйцэтгэх ажил бөгөөд энэ нь Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний хамгийн сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, Өөрийн үгсийг махбодоор илэрхийлэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Хаанчлалын эрин үед, шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд мөн бүхий л эриний ажлыг хийхийн тулд Бурхан үгийг ашигладаг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажиллах зарчим юм. Тэр бие махбод болж адил бус байрнаас үг хэлж, Үг нь махбодоор илэрсэн Бурхан болон Бурханы мэргэн ухаан, гайхамшгийг хүнд үнэхээр харуулав. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгох ба хүнийг таягдах зорилгыг илүү сайн хэрэгжүүлэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үгийг ашиглахын жинхэнэ утга учир энэ юм. Үгээр дамжуулан, хүн Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юу руу орох ёстой талаар мэдэж эхэлдэг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажил үгээр дамжуулан хийгддэг. Үгээр дамжуулан хүн илчлэгдэж, таягддаг ба шалгагддаг. Хүн үгийг харсан, үгийг сонссон ба үгийн оршин тогтнолын талаар мэддэг болсон. Үүний үр дүнд, хүн Бурханы оршин тогтнолд итгэдэг; хүн Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаанд итгэдэг, түүнчлэн хүнийг хайрладаг Бурханы зүрх сэтгэл, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг нь хэдий энгийн, эгэл хэдий ч бие махбод болсон Бурханы амнаас гарч ирсэн үг нь бүхий л орчлон ертөнцийг чичрүүлдэг; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний хуучин зан чанар, үзэл болон бүхий л дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид, зөвхөн өнөө үеийн Бурхан ийм байдлаар ажилладаг ба Тэр зөвхөн ярьж, ингэснээрээ хүнийг авардаг. Үүнээс хойш, хүн үгийн заавар удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагдана; тэд үгийн дэлхийд амьдарч Бурханы үгийн хараал, адислал дунд амьдрах ба тэр ч байтугай үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарна. Эдгээр үгс ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж хуучин бүтээлийн дэлхийн анхдагч дүр төрхийг өөрчлөхийн төлөө юм. Бурхан энэ дэлхийг үгээр бүтээсэн, хорвоо дахины хүмүүсийг үгээр удирддаг ба тэднийг үгээр байлдан дагуулж аварна. Эцэст нь, хуучны бүхий л дэлхийг төгсгөл болгоход Тэр үгийг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжих юм. Хаанчлалын эрин үеийн туршид, Өөрийн ажлаа хийж, Өөрийн ажлынхаа үр дүнд хүрэхийн тулд Бурхан үгийг ашигладаг; Тэр гайхамшгийг бүтээж, ид шид үзүүлэхгүй; Тэр Өөрийн ажлыг ердөө л үгээр дамжуулан хийнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгний эрин үе юм”-аас
(Үргэлжлүүлэх)

No comments:

Post a Comment