15/09/2019

10. Яагаад хүн бие махбодтой болсон Бурханы ажлыг мэдэрч, дуулгавартай дагаснаар л Бурханыг мэдэж чаддаг юм бэ?

Хэрвээ Бурхан махбод болж ажиллаагүй, хүмүүсийг нүүр тулан хөтлөөгүй бол, хэрвээ Тэр хүмүүстэй холбогдож цаг үргэлжид хүмүүстэй хамт амьдраагүй бол Бурханы хайрыг үнэхээр ойлгох нь хүмүүсийн хувьд амаргүй байх байв.

Хүмүүс болон Бурхан үндсэндээ адилгүй бөгөөд хоёр өөр ертөнцөд амьдардаг. Хүмүүс Бурханы хэлийг ойлгож чаддаггүй ба Бурханы бодлыг мэдэж бүр ч чадахгүй. Зөвхөн Бурхан л хүмүүсийг ойлгодог бөгөөд хүмүүсийн хувьд Бурханыг ойлгох боломжгүй. Бурхан махбод болж, хүнтэй төстэй (гадаад үзэмжээрээ төстэй) болох хэрэгтэй. Хүн төрөлхтнийг аварч, Бурханы ажлыг ойлгож, мэдэх боломжийг хүмүүст олгохын тулд Бурхан асар их доромжлол, өвчин шаналлыг туулдаг. Яагаад Бурхан үргэлж хүмүүсийг аварч, хэзээ ч зогсдоггүй юм бэ? Энэ нь хүмүүсийг хайрлах Түүний хайраас болж байгаа биш гэж үү? Тэрээр хүн төрөлхтөн Сатанаар завхруулагдаж байгааг хардаг бөгөөд зөнд нь орхиж эсвэл больж тэвчдэггүй. Тиймээс удирдлагын төлөвлөгөө байдаг. Хүмүүсийн төсөөлдөг шигээр уурлах үедээ Тэр хэрвээ хүн төрөлхтнийг устгасан бол одоо хийдэг байдлаараа Тэр хүмүүсийг зовлонтойгоор аврах хэрэггүй байх байлаа. Тэр махбод болж, зовлон туулсан учраас Түүний хайр илэрхийлэгдэж, Түүний хайрыг хүмүүс бага багаар олж илрүүлдэг ба энэ нь бүх хүнд мэдэгддэг. Одоо ийм маягаар ажилладаггүй байсан бол, мөн хэрвээ хүмүүс тэнгэрт Бурхан байдаг гэдгийг болон хүн төрөлхтнийг гэсэн хайр Түүнд байдаг гэдгийг л мэддэг байсан бол тэр нь ердөө хоосон сургаал байх бөгөөд хүмүүс Бурханы жинхэнэ хайрыг хэзээ ч ажиглахгүй байв. Бурхан махбод болж, ажилласнаар л хүмүүс Түүний талаар тодорхойгүй эсвэл хоосон биш, харин жинхэнэ ойлголттой болж чадах ба энэ нь өнгөц хэлэмгий яриа ч биш, харин ч жинхэнэ ойлголт байх юм. Учир нь Бурханы хүмүүст өгдөг хайр мэдэгдэхүйц ач тустай, энэ ажлыг зөвхөн бие махбодтой болсноор л хийж чадах ба үүнийг Сүнсээр орлуулж болохгүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайрыг чи ойлгодог уу?”-аас

Махан биед амьдарч байгаа бүх хүмүүсийн хувьд зан чанараа өөрчлөхөд зорьсон зорилго шаардлагатай, Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай. Хоёуланд нь зөвхөн Бурханы махбод
болсон биеэр хүрэх боломжтой ба хоёуланг нь эгэл, бодит махбодоор биелүүлэх боломжтой. Ийм ч учраас бие махбодтой болох нь шаардлагатай зүйл бөгөөд ялзарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл юм. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын Бурхадын дүр төрхийг өөрсдийн зүрх сэтгэлээс зайлуулах ёстой, хүмүүс ялзарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас эхлээд тэд өөрсдийн ялзарсан зан чанарыг мэдэх ёстой. Хэрэв хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурхадын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй Бурхадын дүр төрхийг дан ганц үгээр ил гаргаж, хөөж, бүрэн зайлуулж чадахгүй. Ийнхүү хийвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй байх болно. Зөвхөн бодитой Бурхан болон Бурханы бодит дүр л эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлийг орлож, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдэх боломж олгох ба зөвхөн ийм маягаар л хүссэн үр дүндээ хүрч чадна. Хүн, өнгөрсөн хугацаанд хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг ухаардаг. Сүнсний шууд удирдлагаар, тэр ч бүү хэл хэн нэгэн хүний сургаалаар биш харин бие махбодтой болсон Бурхан л энэ үр дүнд хүргэж чадна. Бие махбодтой болсон Бурханы эгэл чанар ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын төсөөллийн эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурхан албан ёсоор Өөрийн ажлыг хийх үед хүний үзэл ил болдог. Хүний анхдагч үзэл, бие махбодтой болсон Бурханаас эрс ялгаатай байдаг байдлаар нь л дамжуулан илчлэгдэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл бодит байдлын эсрэг ялгаагүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодит байдал болоод эгэл чанарыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийн дүр төрх, Өөрийн оршихуйг бүрэн үзүүлсэн цагт л хүн Бурханыг илүү бодитой мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд ямар ч махан биетэй хүн хүрч чадахгүй. Мэдээж Бурханы Сүнс ч бас энэ үр дүнд хүрэх чадваргүй. … Тийм ч учраас ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй, бие махбодтой болсон Бурханы шууд ажил илүү хэрэгтэй билээ. Хүн төрөлхтөнд түүнийг хариулах, дэмжих, услах, тэжээх, шүүх, гэсгээх бие махбодтой болсон Бурхан хэрэгтэй бөгөөд түүнд бие махбодтой болсон Бурханы илүү их нигүүлсэл, илүү агуу золин аврал хэрэгтэй. Зөвхөн махбод дахь Бурхан л, хүний итгэлийг хүлээсэн нэгэн, хүний хоньчин, дэргэд нь байж тусалж чадах нэгэн байж чадах бөгөөд энэ бүхэн нь өнөөдөр болоод өнгөрсөн үед бие махбодтой болсны хэрэгцээ шаардлага билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Хүний төсөөлөл нь эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх чанар болоод Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болоод Түүний ажлыг, хүн төрөлхтний дунд биечлэн ажилладаг бие махбодтой болсон Бурхан л газар дээр авчирч чадна. Энэ бол Бурханы хүнд илрэн харагдах хамгийн тохиромжтой арга юм, үүгээр хүн Бурханыг харж, Бурханы бодит дүрийг мэдэж авдаг бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлэх боломжгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Өнөөдөр чи энэ хүнийг бишрэн шүтэж болно, гэвч үнэндээ чи Сүнсийг шүтэж байгаа юм. Хүмүүс бие махбод болсон Бурханы талаар дор хаяж ийм мэдлэгтэй байх ёстой: үүнд махан биеэр дамжуулан Сүнсний мөн чанарыг мэдэх, махан бие дэх Сүнсний бурханлаг ажил болон хүн чанарын ажлыг мэдэх, махан бие дэх Сүнсний үг, айлдвар бүрийг хүлээн зөвшөөрөх, Бурханы Сүнс махан биеийг хэрхэн удирдаж, хүч чадлаа махан биед харуулдгийг ойлгох болно. Өөрөөр хэлбэл махан биеэр дамжуулан хүн тэнгэр дэх Сүнсийг мэдэж авдаг; хүмүүсийн дундах практик Бурханы Өөрийн дүр төрх нь хүмүүсийн үзэл дэх тодорхойгүй Бурханыг арилгасан; практик Бурханыг Өөрийг нь хүмүүс бишрэн шүтэх нь тэдний Бурханд хандах дуулгавартай байдлыг нэмэгдүүлсэн; мөн Бурханы Сүнсний махан бие дэх бурханлаг ажлаар болон махан бие дэх хүн чанарын ажлаар дамжуулан хүн илчлэл болон хариулгыг хүлээн авч, түүний амийн зан чанарт өөрчлөлт гардаг. Зөвхөн үүнд л Сүнс махан биед ирсний жинхэнэ утга учир орших ба ингэснээр хүмүүс Бурхантай холбогдож, Бурханд итгэж найдан, Бурханы талаарх мэдлэгийг олж авна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Практик Бурхан бол Бурхан Өөрөө гэснийг чи мэдэх ёстой”-оос

Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн тал нь Тэр оновчтой үгс болон сургаалиас гадна хүн төрөлхтний төлөөх Өөрийн оновчтой хүслийг Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээх боломжтой, ингэснээр хожим Түүний дагалдагчид махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг зөвшөөрдөг хүмүүст илүү оновчтой, илүү бодитоор дамжуулж чадна. Хүмүүсийн дундах махбодтой Бурханы ажил л Бурхан хүнтэй хамт амьдарч, оршин байгаагийн бодит баримтыг үнэхээр биелүүлдэг. Зөвхөн энэ ажил л Бурханы царайг харж, Бурханы ажлыг гэрчилж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөлд нь аваачдаг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү практик, илүү таатай эрин үед аваачдаг. Тэр зөвхөн хууль болоод номлолын эрин үеийг дуусгавар болгоод зогсоогүй; хамгийн гол нь Тэр бодитой агаад энгийн, зөвт агаад ариун, мөн удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болоод хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахыг хүссэн ч харж чаддаггүй тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг бүхэлд нь цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний биш харин махбод дахь Бурханы ажлын үр дүн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Бие махбодтой болсон Бурханы өнөөдөр олж авахыг хүсдэг бүлэг хүмүүс бол Түүний хүсэлд тохирсон хүмүүс юм. Хүмүүс тэнгэр дэх Бурханы талаарх санаа бодолд үргэлж анхаарч, тодорхойгүй байдал дотор амьдарч эсвэл махан биетэй Бурханд бэрхшээл учруулахгүйгээр зөвхөн Түүний ажлыг дуулгавартай дагах хэрэгтэй. Түүнд дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Түүний үгийг туйлын сонсож, Түүний зохицуулалтыг дуулгавартай дагадаг хүмүүс юм. Эдгээр хүмүүс тэнгэр дэх Бурхан яг ямар болох эсвэл тэнгэр дэх Бурхан хүн төрөлхтөнд одоогоор ямар ажил хийж байгаа талаар огтхон ч анхаарал хандуулдаггүй, харин тэд газар дээрх Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгдөг бөгөөд тэд өөрсдийн бүхий л оршихуйг Түүний өмнө тавьдаг. Тэд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хэзээ ч анхаардаггүй ба тэд махан биетэй Бурханы энгийн байдал болон практик байдлын тухайд хэзээ ч түвэг уддаггүй. Махан биетэй Бурханд дуулгавартай байдаг хүмүүс Түүгээр төгс болгуулж чадна. Тэнгэр дэх Бурханд итгэдэг хүмүүс юу ч олж авахгүй. Учир нь тэнгэр дэх Бурхан биш харин газар дээрх Бурхан л хүмүүст амлалт, ерөөл хайрладаг билээ. Хүмүүс тэнгэр дэх Бурханыг үргэлж томруулан үзэж, газар дээрх Бурханыг жирийн хүн мэт үзэх ёсгүй. Энэ нь шударга бус. Тэнгэр дэх Бурхан бол гайхалтай мэргэн ухаантай агуу агаад гайхамшигтай боловч энэ нь огтхон ч оршин байдаггүй. Газар дээрх Бурхан нь маш жирийн агаад өчүүхэн; Тэр бас маш энгийн. Түүнд ер бусын оюун санаа эсвэл онцгой гайхалтай үйлс байдаггүй. Тэр зүгээр л маш энгийн, практик байдлаар ажиллаж, үгээ хэлдэг. Тэр аянгаар дамжуулан ярьдаггүй эсвэл салхи бороог захирдаггүй ч гэсэн Тэр бол үнэхээр бие махбодтой болсон тэнгэр дэх Бурхан бөгөөд Тэр бол үнэхээр хүмүүсийн дунд амьдарч буй Бурхан юм. Хүмүүс өөрсдийн ойлгож чадах, өөрсдийнх нь төсөөлөлд таарсан нэгнийг Бурхан гэж томруулан харж эсвэл өөрсдийн хүлээн зөвшөөрч чадахгүй, огтхон ч төсөөлж чадахгүй Нэгнийг дорд хэмээн үзэх ёсгүй. Энэ бүхэн нь хүмүүсийн тэрслүү байдал юм; энэ бүхэн нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийн эх сурвалж юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы практик байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас

Тайлбар:
a. Эх бичвэрт “энэ илэрхийллээс” гэдгийг орхисон.
b. Эх бичвэрт “дагаж байхдаа” гэж байдаг.

No comments:

Post a Comment