Бурхан махбодоороо ажиллах үед, Түүнийг дагадаг хүмүүс тэдгээр тодорхойгүй, эргэлзээтэй зүйлийн хойноос хөөцөлдөн хайхаа больж, тодорхойгүй Бурханы хүслийг тааварлахаа больдог. … Сүнс бол хүний хувьд ойлгошгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь хүний төлөө Бурханы хийсэн ажлын талаар ямар нэг баримт, нотолгоо үлдээх чадваргүй. Хүн хэзээ ч Бурханы бодит нүүр царайг харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй Бурханд үргэлж итгэх болно. Хүн хэзээ ч Бурханы нүүр царайг харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгсийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл нь эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх чанар болоод Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болоод Түүний ажлыг, хүн төрөлхтний дунд биечлэн ажилладаг бие махбодтой болсон Бурхан л газар дээр авчирч чадна. Энэ бол Бурханы хүнд илрэн харагдах хамгийн тохиромжтой арга юм, үүгээр хүн Бурханыг харж, Бурханы бодит дүрийг мэдэж авдаг бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлэх боломжгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс
Миний айлдваруудыг хүлээн зөвшөөрсний дараа бүх хүмүүс Миний талаар асар их мэдлэгтэй байх үе нь Миний ардууд Намайг амьдран харуулах үе байх бөгөөд энэ нь махбод дахь Миний ажил дууссан үе, Өөрийн бурханлаг чанарыг махбодод бүрэн амьдран харуулсан үе байх болно. Энэ мөчид бүх хүмүүс махбод дахь Намайг мэдэхээр хичээж, Бурхан махбодоор илэрсэн гэдгийг үнэхээр хэлж чадах бөгөөд үр жимс нь энэ байх болно. … Эцэстээ Бурханы ардууд, үнэн зөв, хүчинд автаагүй агаад өөрсдийнх нь зүрх сэтгэлээс гарсан магтаалыг Бурханд өгч чадна.
Энэ бол Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний гол цөмд байсан зүйл юм. Өөрөөр хэлбэл энэ нь энэхүү 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний биелэлт: бүх хүмүүст Бурхан бие махбодтой болсоны ач холбогдлыг мэдэгдэх—Бурхан махбодтой болсон гэдгийг буюу махбод дахь Бурханы үйл хэргийг тэдэнд бодитоор мэдэгдэх явдал—ингэснээр тэд тодорхойгүй Бурханыг үгүйсгэж, үүрд мөнхөд үнэхээр, бодитоор оршин байсан өнөөдрийн бас өчигдрийн, үүнээс ч илүүтэйгээр маргаашийн Бурханыг мэдэх юм. Зөвхөн тэр үед л Бурхан амралтанд орох болно!
Энэ бол Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний гол цөмд байсан зүйл юм. Өөрөөр хэлбэл энэ нь энэхүү 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний биелэлт: бүх хүмүүст Бурхан бие махбодтой болсоны ач холбогдлыг мэдэгдэх—Бурхан махбодтой болсон гэдгийг буюу махбод дахь Бурханы үйл хэргийг тэдэнд бодитоор мэдэгдэх явдал—ингэснээр тэд тодорхойгүй Бурханыг үгүйсгэж, үүрд мөнхөд үнэхээр, бодитоор оршин байсан өнөөдрийн бас өчигдрийн, үүнээс ч илүүтэйгээр маргаашийн Бурханыг мэдэх юм. Зөвхөн тэр үед л Бурхан амралтанд орох болно!
Үг нь махбодоор илэрсэн номын “Гурав дахь айлдварын тайлбар”-аас
Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн тал нь Тэр оновчтой үгс болон сургаалиас гадна хүн төрөлхтний төлөөх Өөрийн оновчтой хүслийг Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээх боломжтой, ингэснээр хожим Түүний дагалдагчид махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг зөвшөөрдөг хүмүүст илүү оновчтой, илүү бодитоор дамжуулж чадна. Хүмүүсийн дундах махбодтой Бурханы ажил л Бурхан хүнтэй хамт амьдарч, оршин байгаагийн бодит баримтыг үнэхээр биелүүлдэг. Зөвхөн энэ ажил л Бурханы царайг харж, Бурханы ажлыг гэрчилж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөлд нь аваачдаг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү практик, илүү таатай эрин үед аваачдаг. Тэр зөвхөн хууль болоод номлолын эрин үеийг дуусгавар болгоод зогсоогүй; хамгийн гол нь Тэр бодитой агаад энгийн, зөвт агаад ариун, мөн удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болоод хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахыг хүссэн ч харж чаддаггүй тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг бүхэлд нь цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний биш харин махбод дахь Бурханы ажлын үр дүн юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс
Бурхан хүмүүсийн бодол, сүнсийг, түүнчлэн мянга мянган жилийн турш тэдний зүрх сэтгэлд байсан Бурханы дүр төрхийг өөрчлөх зорилгоор өнөө цагт хүмүүсийн дунд ирнэ. Энэ боломжийг ашиглан Тэр хүнийг төгс болгох болно. Өөрөөр хэлбэл хүний мэдлэгээр дамжуулан Тэр, Түүнийг мэдэж авах арга замыг болон Түүнд хандах тэдний хандлагыг өөрчлөх болно, ингээд Бурханы талаарх тэдний мэдлэг цоо шинээр эхэлж, тэгснээр тэдний зүрх сэтгэл шинэчлэгдэн, хувирах юм. Харьцалт болон сахилга бат нь арга барил, харин байлдан дагуулах болон шинэчлэх нь зорилго билээ. Тодорхойгүй Бурханы талаар хүний баримталсаар ирсэн мухар сүсгийн бодол санааг арилгах нь үргэлжид Бурханы зорилт байсаар ирсэн ба сүүлийн үед энэ нь Түүний хувьд яаралтай асуудал болсон. Бүх хүмүүс энэ талаар тунгаан бодож үзнэ гэж Би найдаж байна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос
Бурхан махан биетэй ирэх нь үндсэндээ хүмүүст Бурханы жинхэнэ үйл хэргийг харуулах, хэлбэр дүрсгүй Сүнсийг махан биед бодит болгох, Түүнийг харах, хүрэх боломжийг хүмүүст олгох юм. Ийм байдлаар Түүгээр бүрэн дүүрэн болгуулсан хүмүүс Түүнийг амьдран харуулж, Түүгээр авахуулж, Түүний зүрх сэтгэлийн араас явах болно. Хэрвээ Бурхан зөвхөн тэнгэрт ярьж, газар дээр бодитоор ирээгүй бол хүмүүс Бурханыг мэдэж чадахгүй байж хоосон онол ашиглан Бурханы үйл хэргийг номлож л чадах ба Бурханы үгийг бодитой болгож чадахгүй. Бурхан Өөрийн олж авсан хүмүүстээ үлгэр жишээ болон үйлдэхийн тулд л газар дээр ирсэн; зөвхөн ийм байдлаар л хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Бурханд хүрч, Түүнийг харж чадах ба зөвхөн тэр үед л Бурхан чамайг жинхэнээсээ олж авах болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Практик Бурхан бол Бурхан Өөрөө гэснийг чи мэдэх ёстой”-оос
Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялах юм, ингэснээр дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болох бөгөөд хүний махан биед халдах дайсны хүч гэж үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй, ариун болох бөгөөд үүрд мөнх рүү орох юм. Харанхуйн дайсагнасан хүчийг хүлсэн үед л хүн хаашаа ч явсан эрх чөлөөтэй байх бөгөөд тэрслүү чанар эсвэл эсэргүүцэлгүй байх юм. Хүн сайн байхын тулд Сатан хүлэгдэх ёстой; өнөөдөр[a] Сатан газар дээр хаа сайгүй түвэг учруулсаар байгаа учраас мөн Бурханы бүхий л удирдлагын ажил хараахан төгсгөлдөө очоогүй байгаа учраас хүн зүгээр биш байгаа. Нэгэнт Сатан ялагдчихвал хүн бүрмөсөн чөлөөлөгдөх болно; хүн Бурханыг олж авч, Сатаны эзэмшил дороос гарах үедээ зөвт шударгын Нарыг харах болно. Энгийн хүнд тохирох амьдрал сэргэх болно; сайн мууг ялгах чадвар, хэрхэн идэж, өөрийгөө хувцаслах тухай ойлголт болон хэвийн амьдрах чадвар гэх мэт энгийн хүний эзэмших ёстой бүхнийг сэргээх болно. Хэрвээ Ева могойд уруу татагдаагүй байсан бол бүтээгдсэнийхээ дараа хүн анхнаасаа хэвийн амьдралтай байх байсан. Тэр газар дээр энгийн хүний амьдралаар амьдарч, идэж хувцаслах ёстой байсан юм. Гэсэн ч хүн гажуудалд орсны дараа энэ амьдрал нь бүтэшгүй мөрөөдөл болсон ба өнөөдөр ч гэсэн хүн тийм зүйлийг төсөөлж зүрхэлдэггүй. Үнэндээ, хүний хүсэн эрмэлздэг энэхүү сайхан амьдрал нь зайлшгүй хэрэгтэй юм: Хэрвээ хүнд тийм хүрэх газар үгүй байсан бол түүний газар дээрх гажуудсан амьдрал нь хэзээ ч зогсохгүй ба хэрвээ тийм сайхан амьдрал байхгүй байсан бол Сатаны хувь заяанд эсвэл газар дэлхий дээр Сатаны тогтоосон ноёрхолд ямар ч эцэс төгсгөл үгүй байх байсан билээ. Харанхуйн хүч хүрэхийн аргагүй хүрээнд хүн очих ёстой бөгөөд тэгэх үед энэ нь Сатан ялагдсаныг батлах болно. Ийм байдлаар Сатаны ямар ч саад тотгор байхгүй болсон үед Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг хянах болно, Тэр хүний бүхий л амьдралыг захирч, хянах болно; зөвхөн энэ л Сатаны ялагдал хэмээн тооцогдох болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас
(Үргэлжлүүлэх)
No comments:
Post a Comment