01/09/2019

8. Христ бол үнэн, зам, амь гэдгийг хэрхэн ойлгох вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа. Тэрээр анх Бурхантай хамт байсан юм” (Иохан 1:1-2).

“Үг махбод болж, бидний дунд оршин, (бид Түүний алдрыг, Эцгийн цорын ганц Хүүгийн алдрыг харсан) нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).

“Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6).

“Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь юм” (Иохан 6:63).
8. Христ бол үнэн, зам, амь гэдгийг хэрхэн ойлгох вэ?
Холбогдолтой Бурханы үгс:

Үнэн нь хүний ертөнцөөс ирдэг боловч хүмүүсийн дундах үнэн нь Христээр дамжуулагдсан. Энэ нь Христээс, яг үнэндээ Бурханаас Өөрөөс нь үүссэн ба хүн хүршгүй билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна”-аас

“Хамгийн анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь Бурханы эцсийн өдрүүдэд гүйцэтгэх ажил бөгөөд энэ нь Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний хамгийн сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, Өөрийн үгсийг махбодоор илэрхийлэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Хаанчлалын эрин үед шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд, мөн бүхэл эриний төлөөх ажлыг хийхийн тулд Бурхан үгээ хэрэглэдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим юм. Тэр, өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болж
, Үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхамшгийг үнэхээр харах боломжийг хүнд олгожээ. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгож, хүнийг таягдах зорилгодоо илүү сайн хүрэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үг ашиглахын жинхэнэ утга учир нь энэ юм. Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юу руу орох ёстой гэдгийг хүн тэр үгээр дамжуулан мэдэх болсон. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажил үгээр нь дамжин бүтдэг. Хүн тэр үгээр илчлэгдэж, таягддаг ба шалгагддаг. Хүн үгийг харсан, үгийг сонссон ба үгийн оршин тогтнолын талаар мэддэг болсон. Үүний үр дүнд хүн Бурханы оршин тогтнолд итгэдэг; хүн Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаанд итгэдэг, түүнчлэн хүнийг хайрладаг Бурханы зүрх сэтгэл, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг энгийн, эгэл хэдий боловч бие махбод болсон Бурханы амнаас гарсан үг бүхий л орчлон ертөнцийг чичрүүлдэг; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний үзэл, хуучин зан чанар болон бүхэл дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид зөвхөн өнөө үеийн Бурхан л ийм байдлаар ажилладаг ба зөвхөн Тэр ярьж, хүнийг тийнхүү авардаг. Түүний дараа хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг; тэд үгийн дэлхийд амьдарч, Бурханы үгийн хараал, ерөөл дунд амьдардаг ба түүгээр үл барам үгийн шүүлт, гэсгээлт дор амьдардаг. Эдгээр үг ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж, хуучин бүтээлийн дэлхийн анхдагч дүр төрхийг өөрчлөхийн төлөө юм. Бурхан энэ дэлхийг үгээр бүтээсэн, хорвоо дахины хүмүүсийг үгээр удирддаг ба тэднийг үгээр байлдан дагуулж авардаг. Эцэст нь Тэр, хуучны бүхий л дэлхийг төгсгөл болгоход үгийг ашиглана. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжих юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас

Өнөөдөр Бурхан, “Үг нь Махбодоор илэрсэн” ажлаа дуусгаж, хүнийг төгс болгож, үгний харьцалт, цэвэршүүлэлтийг хүнээр хүлээн авахуулахад үгийг ашиглахын тулд махан биетэй болсон. Өөрийн үгээрээ Тэр, хүмүүсийг хангалт болон амийг олж авахад хүргэдэг; Түүний үгнээс чи Түүний ажил, үйл хэргийг олж харна. Бурхан чамайг гэсгээж, цэвэршүүлэхийн тулд үгийг ашигладаг, тиймээс хэрвээ чи зовлон бэрхшээл туулж байвал, энэ нь Бурханы үгнээс болж байна гэсэн үг. Өнөөдөр, Бурхан ямар нэг баримт ашиглах бус, үгс ашиглан ажлаа явуулдаг. Зөвхөн Түүний үгс чам дээр ирсний дараа л Ариун Сүнс чиний дотор ажиллаж, өвдөлт, зовлон, эсвэл баяр баясгаланг мэдрүүлж чадна. Зөвхөн Бурханы үг л чамайг бодит байдал руу аваачих ба Бурханы үг л чамайг төгс болгох чадвартай. Тэгэхээр чи ядаж, эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажил нь үндсэндээ хүн бүрийг төгс болгож, замчлахад Өөрийн үгийг ашиглах явдал юм гэдгийг ойлгох ёстой. Түүний хийх ажил бүр нь үгээр дамжин хийгддэг; чамайг гэсгээхдээ Тэр баримт ашигладаггүй. … Тиймээс эцсийн өдрүүдэд Бурхан махан биетэй болсон үедээ Тэрээр бүхнийг тодорхой болгож, бүхнийг гүйцээхийн тулд үндсэндээ үгс ашигладаг. Зөвхөн Түүний үгнээс л Тэрний юу болохыг чи харж чадна; зөвхөн Түүний үгнээс л Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг чи харж чадна. Бие махбодтой болсон Бурхан газар дэлхийд ирэх үедээ үг хэлэхээс өөр ажил хийдэггүй—тиймээс баримтны шаардлага үгүй; үг л хангалттай юм. Яагаад гэвэл, Түүний хүч чадал болон дээдийн дээд байдлыг Түүний үгнээс харах боломжийг хүнд олгож, Өөрийгөө хэрхэн даруухнаар нууж байдгийг Түүний үгнээс харах боломжийг хүнд олгож мөн Түүний үгнээс Түүнийг бүхэлд нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Тэр энэ ажлаа хийхээр ирсэн. Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүний үгэнд байгаа ба Түүний мэргэн ухаан, гайхалтай байдал нь Түүний үгэнд байгаа. Үүгээр, Бурханы Өөрийн үгээ хэлдэг олон арга барилыг чамд харуулдаг. … Өнөөдөр махан биетэй, бодитой Бурхан Өөрөө зөвхөн ярьдаг ба үйлддэггүй. Энэ нь үнэн! Тэр чамайг төгс болгож, хооллож, ундлахад үгийг ашигладаг. Тэрээр бас ажиллахын тулд үг ашигладаг ба Өөрийнхөө бодит байдлыг та нарт мэдэгдэхийн тулд баримтуудын оронд үгсийг ашигладаг. Хэрвээ чи Бурханы ажлын энэ талыг ухамсарлаж чадвал идэвхгүй байх нь хэцүү байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс
(Үргэлжлүүлэх)

No comments:

Post a Comment