Анх Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн туршид хүнийг залж чиглүүлэх нь хүүхдийн амьдралыг залж чиглүүлэхтэй адил байсан. Хамгийн эртний хүн төрөлхтөн Еховагийн дөнгөж төрсөн хүүхэд байсан ба Израильчууд байсан юм. Тэд хэрхэн Бурханыг хүндлэхийг эсвэл газар дээр амьдрахыг ойлгоогүй. Өөрөөр хэлбэл Ехова хүн төрөлхтнийг буюу Адам, Еваг бүтээсэн боловч Тэр тэдэнд Еховаг хэрхэн хүндлэхийг эсвэл газар дээрх Еховагийн хуулийг дагахыг ойлгох авьяас билэг өгөөгүй. Еховагийн шууд удирдамжгүйгээр хэн ч үүнийг шууд мэдээгүй, учир нь анх хүн тийм авьяас билэгтэй байгаагүй юм. Ехова бол Бурхан гэдгийг л хүн мэдэж байсан бөгөөд Түүнийг хэрхэн хүндлэхийг, Түүнийг хүндлэхийн тулд юу хийхийг, ямар сэтгэлээр Түүнийг хүндлэхийг болон Түүнийг хүндлэхдээ юуг тахил болгохыг огтхон ч мэдээгүй. Еховагийн бүтээсэн бүх зүйлсийн дотроос эдэлж болох зүйлийг хэрхэн эдлэхээ л хүн мэддэг байсан. Бурханы бүтээлд газар дээрх ямар төрлийн амьдрал тохирох талаар хүнд ямар ч таамаг байгаагүй. Ямар ч зааваргүйгээр, хэн нэгэн тэднийг биечлэн залж чиглүүлэхгүйгээр тийм хүн төрөлхтөн хэзээ ч зүй зохистой амьдралаар амьдарч чадахгүй, зөвхөн сэмхнээр Сатанд хоригдох байсан. Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн, өөрөөр хэлбэл Тэр хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адам, Еваг бүтээсэн. Гэхдээ Тэр тэдэнд өөр ямар ч оюун ухаан эсвэл мэргэн ухааныг хайрлаагүй. Хэдийгээр тэд аль хэдийн газар дээр амьдарч байсан ч тэд бараг юу ч ойлгоогүй байв. Иймээс хүн төрөлхтнийг бүтээх Еховагийн ажил зөвхөн хагас-дууссан юм. Энэ нь ямартай ч бүрэн дуусаагүй юм. Тэр зөвхөн шорооноос хүний загварыг бүтээгээд Өөрийн амьсгалыг үүнд өгсөн боловч хүнд Түүнийг хүндлэх хангалттай бэлэн байдлыг хайрлаагүй. Анх хүн Түүнийг хүндлэх эсвэл Түүнээс эмээх сэтгэлгүй байсан юм. Хүн зөвхөн Түүний үгийг хэрхэн сонсохоо л мэддэг байсан боловч газар дээрх амьдрал болон амьдралын зүй зохистой дүрэм журмын талаарх үндсэн мэдлэгийг мэддэггүй байлаа. Иймээс хэдийгээр Ехова эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээж долоон өдрийн туурвилаа дуусгасан боловч Тэр хүний бүтээлийг ямартай ч бүрэн төгс болгоогүй, учир нь хүн ердөө хальс байсан ба хүн байх бодитбайдал дутагдаж байлаа. Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн гэдгийг л хүн мэдэж байсан, гэхдээ Еховагийн үг эсвэл хуулийг хэрхэн мөрдөх талаар ямар ч таамаг түүнд байгаагүй. Иймээс хүн төрөлхтөн бий болсныдараа Еховагийн ажил огтхон ч дуусах болоогүй байсан юм. Тэр Өөрийн өмнө ирүүлэхийн тулд хүн төрөлхтнийг бүрэн залж чиглүүлэх хэрэгтэй байсаар байсан, ингэснээр тэд газар дээр хамт амьдарч, Түүнийг хүндэлж чадах байсан, ингэснээр тэд Түүний удирдамжтайгаар газар дээрх хүний хэвийн амьдралын зөв замд орж чадах байсан юм. Зөвхөн тэр үед л үндсэндээ Еховагийн нэрийн дор хийгдсэн ажил бүрэн дууссан юм; өөрөөр хэлбэл зөвхөн тэр үед л дэлхий ертөнцийг бүтээх Еховагийн ажил бүрэн төгссөн. Иймээс Тэр хүн төрөлхтнийг бүтээсэн болохоор хэдэн мянган жилийн турш газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх хэрэгтэй болсон,
ингэснээр хүн төрөлхтөн Түүний зарлиг болон хуулийг сахиж, газар дээрх хүний зохистой амьдралын бүх үйл ажиллагаанд оролцож чадах байсан юм. Зөвхөн тэр үед л Еховагийн ажил бүрэн дууссан. Тэр хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа энэ ажлыг эхэлсэн бөгөөд Түүний ажил нь, Иаковын арван хоёр хүү Израилийн арван хоёр овог болсон үеийн Иаковын цаг үеийг хүртэл үргэлжилсэн. Тэр цагаас эхлээд Израиль дахь хүн бүхэн нь газар дээр Түүгээр албан ёсоор удирдуулсан хүмүүс болсон ба Израиль нь Тэр Өөрийн ажлыг хийсэн газар дээрх тодорхой газар орон болсон юм. Ехова эдгээр хүмүүсийг, газар дээрх Өөрийн албан ёсны ажлыг дунд нь хийх эхний бүлэг хүмүүс болгосон ба Израилийн бүхий л газар нутгийг Өөрийн ажлын эхлэлийн цэг болгосон билээ. Тэр тэднийг бүр ч илүү агуу ажлын эхлэл болгон ашигласан болохоор газар дээр Түүнээс төрсөн бүх хүмүүс Түүнийг хэрхэн хүндэлж, газар дээр хэрхэн амьдрахаа мэдэх байсан юм. Иймээс Израильчуудын үйл хэрэг Харь үндэстнүүдийн дагах үлгэр жишээ болсон ба Израилийн хүмүүс дунд хэлсэн зүйл нь Харь үндэстнүүдэд сонсогдох үг болсон. Учир нь тэд Еховагийн хууль, тушаалуудыг хүлээн авах эхний хүмүүс байсан бөгөөд иймээс тэд мөн Еховагийн замыг хэрхэн хүндлэх талаар мэдэх эхний хүмүүс байв. Тэд Еховагийн замыг мэддэг хүмүүний өвөг дээдсүүд байсан ба Еховагаар сонгогдсон хүн төрөлхтний төлөөлөгч байлаа.
ингэснээр хүн төрөлхтөн Түүний зарлиг болон хуулийг сахиж, газар дээрх хүний зохистой амьдралын бүх үйл ажиллагаанд оролцож чадах байсан юм. Зөвхөн тэр үед л Еховагийн ажил бүрэн дууссан. Тэр хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа энэ ажлыг эхэлсэн бөгөөд Түүний ажил нь, Иаковын арван хоёр хүү Израилийн арван хоёр овог болсон үеийн Иаковын цаг үеийг хүртэл үргэлжилсэн. Тэр цагаас эхлээд Израиль дахь хүн бүхэн нь газар дээр Түүгээр албан ёсоор удирдуулсан хүмүүс болсон ба Израиль нь Тэр Өөрийн ажлыг хийсэн газар дээрх тодорхой газар орон болсон юм. Ехова эдгээр хүмүүсийг, газар дээрх Өөрийн албан ёсны ажлыг дунд нь хийх эхний бүлэг хүмүүс болгосон ба Израилийн бүхий л газар нутгийг Өөрийн ажлын эхлэлийн цэг болгосон билээ. Тэр тэднийг бүр ч илүү агуу ажлын эхлэл болгон ашигласан болохоор газар дээр Түүнээс төрсөн бүх хүмүүс Түүнийг хэрхэн хүндэлж, газар дээр хэрхэн амьдрахаа мэдэх байсан юм. Иймээс Израильчуудын үйл хэрэг Харь үндэстнүүдийн дагах үлгэр жишээ болсон ба Израилийн хүмүүс дунд хэлсэн зүйл нь Харь үндэстнүүдэд сонсогдох үг болсон. Учир нь тэд Еховагийн хууль, тушаалуудыг хүлээн авах эхний хүмүүс байсан бөгөөд иймээс тэд мөн Еховагийн замыг хэрхэн хүндлэх талаар мэдэх эхний хүмүүс байв. Тэд Еховагийн замыг мэддэг хүмүүний өвөг дээдсүүд байсан ба Еховагаар сонгогдсон хүн төрөлхтний төлөөлөгч байлаа.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
Тэгэхээр та нар Хуулийн эрин үеийн эдгээр хууль болон зарчмыг уншсан, тийм үү? Хууль журам өргөн хүрээг хамарч байна уу? Нэгдүгээрт, тэдгээр нь Арван Тушаалыг хамардаг, үүний дараа хэрхэн тахилын ширээ босгох гэх мэт хуулиуд байдаг. Эдгээрийг Амралтын өдрийг сахих болон гурван баярыг тэмдэглэх хууль дагалддаг ба үүний дараа тахилын хууль байдаг. Хэдэн төрлийн тахил байгааг та нар харсан уу? Шатаалт тахил, үр тарианы тахил, эвийн тахил, нүглийн төлөөх тахил гэх мэт байдаг, үүний дараа тахилчдын өргөдөг шатаалт тахил, үр тарианы тахил болон бусад төрлийн тахилыг оролцуулаад тахилчдын өргөх тахилын хууль байдаг. Найм дахь хууль нь тахилчдын тахилыг идэх тухай ба тэгээд дараа нь хүмүүс амьдралдаа сахин мөрдөх ёстой зүйлсийн тухай хууль байдаг. Хүмүүс юу идэж болох эсвэл юу идэж болохгүй тухай, хүүхэд төрүүлсэн эмэгтэйн цэвэршүүлэлт ба уяман өвчин нь эдгэрсэн хүмүүст зориулсан хууль гэх мэтээр хүмүүсийн амьдралын олон талд зориулсан нөхцөл болзол байдаг. Эдгээр хуульд, Бурхан өвчний тухай хүртэл ярьсан бөгөөд бүр хонь үхэр нядлах дүрэм журам гэх мэт ч байдаг. Хонь, үхрийг Бурхан бүтээсэн бөгөөд чи тэднийг Бурханы хэлснээр л нядлавал зохино; Бурханы үгэнд учир шалтгаан байдаг нь ямар ч эргэлзээгүй ба Бурханы тушааснаар үйлдэх нь гарцаагүй зөв агаад хүмүүст ач тустай нь дамжиггүй! Мөн түүнчлэн Амралтын өдөр, Дээгүүр өнгөрөх баяр гэх мэтийн сахин тэмдэглэх ёстой баяр, журам дүрмүүд байдаг—Бурхан энэ бүхний тухай ярьсан. Сүүлчийн хэдийг нь харцгаая: бусад хууль болох—дэнлүү асаах, Эвэр бүрээдэлтийн жил, газар чөлөөлөх, тангараг өргөх, аравны нэгийн өргөл гэх мэт. Эдгээр нь өргөн хүрээг хамарч байна уу? Эхний ярих зүйл бол хүмүүсийн тахилын асуудал, тэгээд хулгай болон нөхөн төлбөрийн хууль, Амралтын өдрийг тэмдэглэх хууль байдаг...; амьдралын нарийн учир нэг бүрчлэн багтсан байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөөний албан ёсны ажлыг эхлэх үедээ Тэр хүний дагах учиртай олон хуулийг тогтоосон. Эдгээр хууль нь хүнд, газар дээрх хүний хэвийн амьдралаар буюу Бурхан болон Түүний удирдамжаас салшгүй хэвийн амьдралаар амьдрах боломжийг хүнд олгохын тулд байсан. Бурхан эхлээд хүнд тахилын ширээ хэрхэн босгохыг, тахил яаж байрлуулахыг хэлж өгсөн. Дараа нь Тэрээр хэрхэн тахил өргөх талаар хүнд хэлсэн бөгөөд хүн хэрхэн амьдрахыг—амьдралдаа юуганхаарах ёстойг нь, юуг сахин мөрдөх ёстойг нь, юу хийх ёстойг нь, юу хийх ёсгүйг нь тодорхойлон тогтоосон. Хүний төлөө Бурханы тогтоосон зүйлс бүгдийг хамарсан байсан бөгөөд эдгээр ёс заншил, хууль, зарчмаар дамжуулан Тэр хүмүүсийн зан аашийг стандартжуулж, тэдний амьдралыг залж, Бурханы хуульд ороход нь тэднийг залж, тэднийг Бурханы тахилын ширээний өмнө ирэхэд нь чиглүүлж, хүний төлөө Бурханы бүтээсэн бүх зүйлийн дундаас эмх цэгц, дэг журам, хүлээцтэй байдлыг эзэмшсэн амьдралтай байхад нь тэднийг удирдан чиглүүлсэн. Бурхан хүнд хязгаар тогтоохын тулд анх эдгээр энгийн хууль болон зарчмуудыг ашигласан, тэгснээр хүн газар дээр Бурханыг шүтэн мөргөдөг хэвийн амьдралтай байж, хүний хэвийн амьдралтай байх байсан; энэ нь Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний эхлэлийн онцгой агуулга юм. Хууль, дүрэм журмууд маш өргөн агуулгыг хамардаг, тэдгээр нь Хуулийн эрин үед хүн төрөлхтөнд өгсөн Бурханы удирдамжийн тодорхой зүйлс бөгөөд Хуулийн эрин үеэс өмнө байсан хүмүүс тэдгээрийг хүлээн зөвшөөрч, хүндлэх учиртай байсан, тэдгээр нь Хуулийн эрин үед Бурханы хийсэн ажлын тэмдэглэл агаад тэдгээр нь бүх хүн төрөлхтнийг удирдан залах Бурханы удирдлага, удирдамжийн бодит баталгаа билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-өөс
Хамгийн эртний хүн төрөлхтөн юу ч мэддэггүй байсан, иймээс Бурхан амьд үлдэх хамгийн наад захын, энгийн зарчмууд болон амьдрахад шаардлагатай хуулиудыг хүнд зааж эхлэх хэрэгтэй болсон ба эдгээр зүйлийг хүний зүрх сэтгэлд бага багаар шингээж, үгээс бүтсэн эдгээр хуулиар дамжуулан, эдгээр дүрэм журмаар дамжуулан Бурханы тухай алгуур ойлголт, Бурханы удирдлагын тухай аажим үнэлэлт болон ойлголт, хүн ба Бурханы хоорондын харилцааны үндсэн ухагдахууныг хүнд өгсөн. Зөвхөн энэ үр дүнд хүрсний дараа л Бурхан бага багаар Өөрийн хожим хийх ажлаа хийж чадах болсон, тиймээс эдгээр хууль болон Хуулийн эрин үед Бурханы хийсэн ажил нь хүн төрөлхтнийг аврах Түүний ажлын үндэс бөгөөд Бурханы удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын эхний үе шат юм.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-өөс
Еховагийн ажил нь хуулийг бий болгосноор дамжуулан хүнийг шууд удирдан, хариулах явдал байсан бөгөөд ингэснээр хүмүүс энгийн амьдралаар амьдарч, газар дэлхий дээр энгийн байдлаар Еховаг тахин шүтэх байсан. Хуулийн эрин үе дэх Бурхан нь хүнд харагдахгүй ба хүн хүрэхээргүй Нэгэн байсан. Сатаны завхруулсан хүнийг л Тэр зүгээр удирдан чиглүүлж байсан ба эдгээр хүмүүст зааварлан тэднийг хариулж байсан, иймээс Түүний хэлсэн үг нь ердөө хууль тогтоол, тушаал болон хүний амьдралаар амьдрах ерөнхий мэдлэг байсан бөгөөд хүний амийг хангах бүх үнэн биш байв. Түүний удирдлага дор байсан израильчууд нь Сатанаар их завхруулагдсан хүмүүс биш байсан. Түүний хуулийн ажил нь авралын ажлын хамгийн эхний үе шат, авралын ажлын эхлэл байсан ба хүний амийн зан чанарын өөрчлөлтүүдтэй бараг ямар ч хамаагүй байлаа.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”-аас
Хуулийн эрин үед хүн төрөлхтнийг чиглүүлэх ажил нь Еховагийн нэрэн дор хийгдсэн ба ажлын эхний үе шат нь газар дээр хийгдсэн. Энэ үе шатны ажил нь ариун сүм болон тахилын ширээг барьж байгуулах бөгөөд Израилийн ард түмнийг чиглүүлж, тэдний дунд ажиллахын тулд хуулийг ашиглах явдал байсан. Израилийн ард түмнийг чиглүүлснээр Тэр газар дээрх Өөрийн ажлын суурийг тавьсан. Энэхүү сууринаас Тэр Өөрийн ажлыг Израилиас цааш өргөжүүлсэн, өөрөөр хэлбэл Израилиас эхлээд Тэр Өөрийн ажлыг гадагш нь тэлсэн, ингэснээр дараагийн үеийнхэн Ехова бол Бурхан байсан ба Ехова тэнгэр, газрыг болон бүх зүйлийг бүтээсэн, бүх бүтээгдсэн зүйлийг бүтээсэн гэдгийг аажмаар мэдэж авах юм. Тэр Израилийн ард түмнээр дамжуулан Өөрийн ажлыг түгээсэн. Израилийн нутаг нь Еховагийн газар дээрх ажлын анхны ариун газар байсан бөгөөд Бурханы газар дээрх хамгийн эртний ажил нь Израилийн нутаг даяар хийгдсэн. Тэр нь Хуулийн эрин үеийн ажил байлаа.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
(Үргэлжлүүлэх)
No comments:
Post a Comment