Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, газар дээр байрлуулсан бөгөөдөнөөдрийг хүртэл тэднийг удирдсан. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүн төрөлхтнийг бүхэлд нь аварч,тэднийг анхдагч байдалд нь оруулах ёстой болсон. Хүнийг анхдагчтөрх, анхны байдалд нь аваачих энэхүү ажлыг Тэр эхнээсээ эцсээ хүртэл хийсэн. Тэр Өөрийн хаанчлалыг байгуулж, хүний анхдагч байдлыг сэргээх болно, энэ нь, Тэр газар дээр эрх мэдлээ сэргээж, бүх бүтээлийн дунд Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэсэн үг юм. Сатанаарялзруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдсанбөгөөд Бурханд дуулгаваргүй дайсан болж, Бурханы бүтээлд байх ёстой чиг үүргээ алджээ. Хүн Сатаны эзэмшилд амьдарч, тушаалыг нь дагасан; тиймээс Бурхан Өөрийнхөө бүтээлүүд дунд ажиллах аргагүй болсон ба бүтээлүүд нь Түүнээс эмээхээ байсан юм. Хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханыг шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ тэр Бурханаас нүүр буруулж, Сатаныг шүтжээ. Сатан хүний зүрх сэтгэл дэхшүтээн болсон. Иймээс Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл Тэр хүнийг бүтээсэн утга учраа алдсан, иймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч байдлыг сэргээж, хүнийг ялзарсан зан чанараас нь ангижруулах ёстой болсон билээ. Хүнийг Сатанаас эргүүлж авахын тулд Тэр хүнийг нүглээс аврах хэрэгтэй болсон юм. Зөвхөн ийм маягаар л Тэр аажмаар хүний анхдагч байдлыг сэргээж, анхдагч чиг үүргийг сэргээж, эцэст нь Өөрийнхөө хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, Бурханыг илүү ихээр шүтэн мөргөж, газар дээр илүү сайхан амьдрах
боломжийг хүндолгохын тулд хийгдэх болно. Бурхан хүнийг бүтээсэн тул Тэр хүнээрӨөрийгөө шүтэн мөргүүлэх болно; Тэр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хуурамч зүйлгүйгээр үүнийг бүрэн сэргээх болно. Өөрийнхөө эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнээр Өөрийгөөшүтэн мөргүүлж, хүнийг Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм;Тэр Өөрийнхөө улмаас хүнийг амьдруулж, Өөрийнхөө эрх мэдлийнулмаас дайснуудаа сүйрүүлнэ гэсэн үг; Тэр Өөрийнхөө сүүлчийн хэсэг бүрийг хүмүүсийн дунд, хүний ямар ч эсэргүүцэлгүйгээр үргэлжлүүлэн үлдээх болно гэсэн үг юм. Түүний байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүмүүс бол Түүнийг шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдрыг агуулдаг хүмүүс юм. Хэрвээ Тэр ялзарсан хүн төрөлхтнийг авардаггүй бол Тэр хүнийг бүтээсний утга учир талаар өнгөрөх болно; Тэр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй болсон байх бөгөөд Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болих байлаа. ХэрвээТэр Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснуудаа устгадаггүй бол Өөрийнхөө бүрэн алдрыг олж авч чадахгүй байх болно, мөн Тэр Өөрийнхөө хаанчлалыг газар дээр байгуулж чадахгүй байх болно. Өөрт нь дуулгаваргүй байдаг хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгсболгуулсан хүмүүсийг амралтанд аваачих нь Түүний ажил дууссаны бэлгэ тэмдэг, Тэр агуу амжилтанд хүрсний бэлгэ тэмдэг билээ. Хүмүүсанхдагч байдалдаа сэргээгдэх үед, хүмүүс тус тусын үүргээ гүйцэтгэж, өөрсдийн байр сууриа хадгалж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагах үед Бурхан, Өөрийг нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Тэр бас Өөрийг нь шүтэн мөргөдөг хаанчлалыг газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхийн ялалттай байх ба Түүнийг эсэргүүцсэн хүмүүс үүрд мөнхөд мөхөх болно. Энэ нь хүнийг бүтээсэн Түүний анхдагчсанаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээх бөгөөд энэ нь бас газар дээрх Түүний эрх мэдлийг, бүх зүйлийн дундах Түүний эрх мэдлийг болон дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээх болно. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг билээ. Үүнээс хойш хүмүүсамралтанд орж, зөв замыг дагадаг амьдралд орох болно. Бурхан бас хүнтэй хамт мөнхийн амралтанд орох бөгөөд Бурхан, хүн хоёрынхуваалцдаг мөнхийн амьдралд орно. Газар дээрх бузар буртаг болондуулгаваргүй байдал алга болж, газар дээрх уйлаан ч бас үгүй болно. Газар дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо болино.Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэх болно; зөвхөн Түүний бүтээл л үлдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос
Өнөөдрийг хүртэл Өөрийн 6,000 жилийн ажлыг хэрэгжүүлснийхээ дараа, юуны өмнө Сатаныг ялж, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан Өөрийн олон үйл хэргийг аль хэдийн илчилсэн. Тэнгэрт байгаа бүх зүйл, газарт байгаа бүх зүйл, далай тэнгис дэх бүх зүйл болоод түүнчлэн газар дээрх Бурханы бүтээлийн эцсийн ганц объект бүрд Бурханы төгс хүчийг харж, Бурханы бүх үйл хэргийг харах боломжийг олгохын тулд Тэр энэ боломжийг ашигласан. Тэр бүх хүн төрөлхтөнд Өөрийн үйл хэргийг илчилж, Түүнийг магтан алдаршуулж, Сатаныг ялсан Түүний мэргэн ухааныг өргөмжлөх боломжийг хүмүүст олгохын тулд Тэр Сатаныг ялах боломжийг шүүрэн авдаг. Газар дээрх, тэнгэр дэх болон далай доторх бүх зүйл Түүнд алдар сууг авчирч, Түүний төгс хүчийг магтаж, Түүний бүх үйл хэргийг магтан алдаршуулж, Түүний ариун нэрийг хашхирах болно. Энэ нь Түүний Сатаныг ялсны нотолгоо; энэ нь Түүний Сатаныг байлдан дагуулсны нотолгоо; илүү чухал нь, энэ нь Түүний хүн төрөлхтнийг аварсны нотолгоо юм. Бурханы бүх бүтээл Түүнд алдар суу авчирч, Өөрийн дайснаа ялж, ялгууснаар буцан ирсэнд нь Түүнийг магтан алдаршуулах ба Түүнийг агуу ялгуусан Хаан хэмээн магтан алдаршуулах болно. Түүний зорилго бол зүгээр л Сатаныг ялах биш бөгөөд иймээс Түүний ажил 6,000 жилийн турш үргэлжилсэн. Тэр хүн төрөлхтнийг аврахын тулд Сатаны ялагдлыг ашигласан; Тэр Өөрийн үйл хэргээ илчилж, Өөрийн бүх алдар суугаа илчлэхийн тулд Тэр Сатаны ялагдлыг ашигласан билээ. Тэр алдар сууг олж авах болно, мөн үй түмэн тэнгэрэлчүүд ч гэсэн Түүний алдрыг харах болно. Тэнгэр дэх зарлага элчүүд, газар дээрх хүмүүс болон газар дээрх бүх бүтээл Бүтээгчийн алдар сууг харах болно. Энэ нь Түүний хийдэг ажил юм. Тэнгэр дэх болон газар дээрх Түүний бүтээл бүгдээрээ Түүний алдрыг харах бөгөөд Сатаныг бүрэн ялсны дараа Тэр ялгууснаар эргэн ирж, хүн төрөлхтөнөөр Өөрийгөө магтуулах болно. Тэр тиймээс эдгээр талуудын аль алийг биелүүлнэ. Эцэстээ бүх хүн төрөлхтөн Түүгээр байлдан дагуулагдах ба эсэргүүцэж, тэрсэлж байгаа хэнийг ч Тэр арчин хаях болно, өөрөөр хэлбэл, Сатанд харьяалагддаг бүх хүмүүсийг Тэр арчин хаяна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос
Бүх хүмүүс газар дээрх Миний ажлын зорилгыг ойлгох хэрэгтэй, тэр ньМиний ажлын сүүлийн зорилго мөн энэ ажил дуусахаас өмнө Миний хүрсэн байх ёстой түвшин юм. Хэрвээ хүмүүс өнөөдрийг хүртэл Надтай цуг алхсаныхаа дараа Миний ажил юу болохыг ойлгохгүй бол тэд Надтай хамт хий дэмий алхсан хэрэг биш гэж үү? Намайг дагадаг хүмүүс Миний хүслийг мэдэх ёстой. Би газар дээр хэдэн мянган жилийн туршид ажилласаар байгаа ба мөн одоог хүртэл ажлаа хийсээр л байна. Хэдийгээр Миний ажилд маш олон тооны зүйлс багтдаг боловч энэхүү ажлын зорилго өөрчлөгдөлгүй үлдсэн; жишээ нь, хэдий Би хүнд шүүлт болон гэсгээлтээр дүүрэн хандсан ч Миний хийдэг зүйл мөн л түүнийг аврахын төлөө, Өөрийн сайн мэдээг илүү сайн түгээж, хүнийг бүрэн төгс болмогц Өөрийн ажлыг харь үндэстнүүдэд улам дэлгэрүүлэхийнтөлөө байдаг. ... Сүүлчийн энэ эрин үед Өөрийн нэрийг Би Харь үндэстнүүдийн дунд дээдлүүлнэ, учир нь Миний үйл хэрэг харь үндэстнүүдэд харагдаж, Миний үйл хэргээс үүдэн тэд Намайг Төгс Хүчит хэмээн дуудах ба Миний үгс тун удахгүй биеллээ олж болох юм. Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн бүх Харь үндэстний Бурхан, тэр ч байтугай Өөрийн хараасан улс орнуудын Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдэгдэнэ. Би бүхий л бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн том ажил, эцсийн өдрүүдэд зориулсан Миний ажлын төлөвлөгөөний зорилго, мөн зөвхөн эцсийн өдрүүдэд биелэгдэх ажил юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм”-аас
No comments:
Post a Comment