06/09/2019

9. Шүүлтийн ажлыг хийхээр Бурхан бие махбодтой болох нь, тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэл болон Сатаны эзэмшлийн харанхуй эрин үеийг хэрхэн төгсгөл болгодог юм бэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Эцсийн өдрүүдэд Еховагийн өргөөний уул нь уулсын оройд байгуулагдан, толгодын дээр өргөгдөнө; бүх үндэстэн үүн рүү цутгана. Олон хүмүүс ирээд, ‘Ирцгээ, Еховагийн уул руу, Иаковын Бурханы гэр лүү явцгаая; Тэр бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний замаар алхана’ гэж хэлнэ. Учир нь хууль Сионоос гарч, Еховагийн үг Иерусалимаас гарна. Тэр үндэстнүүдийн хоорондохыг шүүж, олон хүнийг зэмлэх болно: тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана: үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, цаашид тэд дайтахад суралцахгүй. Өө Иаковын ээ, ирцгээ, Еховагийн гэрэлд бүгдээрээ алхацгаая” (Исаиа 2:2-5).

Холбогдолтой Бурханы үгс:

Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ирэлт нь Нигүүлслийн эрин үед төгсгөл авчирсан. Тэр үндсэндээ Өөрийн үгийг хэлэхээр, хүнийг төгс болгоход үгийг ашиглахаар, хүнийг гэгээрүүлж гэрэлтүүлэхээр мөн хүний зүрх сэтгэл доторх тодорхойгүй Бурханы орон зайг арилгахаар ирсэн юм. Энэ нь Есүсийн ирэх үедээ хийсэн ажлын үе шат биш. Есүс ирэхдээ олон ид шидийг үзүүлсэн, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба Тэр цовдлолын золилтын ажлыг хийсэн. Үүний үр дүнд өөрийн үзэлдээ хүн, Бурхан ийм л байх ёстой гэж итгэсэн. Учир нь Есүс ирэхдээ хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүр төрхийг арилгах ажлыг хийгээгүй; ирэх үедээ Тэр цовдлогдсон, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн. Нэг талаар, эцсийн өдрүүдийн үеэр бие махбодтой болсон Бурхан, хүний үзэлд тодорхойгүй Бурханы эзэлж байгаа орон зайг арилгана, ингэснээр хүний зүрх сэтгэлд тодорхойгүй Бурханы дүр төрх цаашид байхаа болино. Өөрийн бодит үг болон бодит ажил, бүх газар нутаг даяарх Өөрийн шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн дунд хийдэг хосгүй бодитой агаад энгийн ажлаар дамжуулан Тэр, хүнд Бурханы бодит байдлыг мэдүүлж, хүний зүрх сэтгэл дэх тодорхойгүй Бурханы байр суурийг арилгадаг
. Нөгөө талаар Бурхан хүнийг төгс болгохын тулд Өөрийн махан биеэр хэлсэн үгийг ашиглаж, бүх зүйлийг биелүүлдэг. Энэ нь эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс

Өөрийн үгээ хэлэхээр хүмүүсийн дунд Намайг биечлэн ирэхэд, зөвхөн өнөөдөр л хүмүүс Миний талаар бага зэргийн мэдлэгтэй болж, өөрсдийн бодол доторх “Миний” орон зайг арилгаж, оронд нь өөрсдийн дотоод сэтгэлдээ бодитой Бурханы орон зайг бүтээж байна. Хүнд үзэл байдаг ба сониуч зангаар дүүрэн байдаг; Бурханыг харахыг хүсэхгүй хэн байх юм бэ? Бурхантай уулзахыг хүсдэггүй хэн байх юм бэ? Гэсэн ч хүний зүрх сэтгэлд тодорхой орон зайг эзэлдэг цорын ганц зүйл нь хүний тодорхой бусаар, хийсвэрээр мэдэрдэг Бурхан юм. Хэрвээ Би тэдэнд ний нуугүй хэлээгүй бол хэн үүнийг ойлгох юм бэ? Намайг үнэхээр оршин тогтнодог гэдэгт хэн үнэхээр итгэх юм бэ? Ямар ч эргэлзэх зүйлгүйгээр үү? Хүний зүрх сэтгэл дэх “Би” болоод бодит байдлын “Би”-гийн хооронд асар их ялгаа байдаг ба хэн ч тэдний хоорондох харьцуулалтыг гаргаж чадахгүй. Хэрвээ Би махан биетэй болоогүй бол хүн хэзээ ч Намайг мэдэхгүй бөгөөд тэр хэдий Намайг мэдэж эхэлсэн ч, тиймэрхүү мэдлэг нь мөн л үзэл байхгүй гэж үү? …

… Хүн Сатанд уруу татагдаж, ялзарсан учраас, тэр үзлийн сэтгэлгээнд автагдсан учраас, бүх хүн төрөлхтнийг биечлэн байлдан дагуулж, хүний бүх үзлийг илчилж, хүний сэтгэлгээг тасар татахын тулд Би махан биетэй болсон. Үүний үр дүнд, хүн цаашид Миний өмнө үүнийгээ харуулж чадахгүй бөгөөд цаашид өөрсдийн үзлийг ашиглан Надад үйлчлэхгүй, тиймээс хүний үзэл дэх “Би” бүрмөсөн сарних болно.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Арван нэг дэх айлдвар”-аас

Хаанчлалыг байгуулахад Би шууд Өөрийн бурханлаг чанараар ажилладаг ба эцсийн эцэст бие махбодтой Намайг мэдэж авах боломжийг тэдэнд олгон, Миний үгэнд үндэслэн Надад юу байдгийг, Би юу болохыг мэдэх боломжийг бүх хүмүүст олгодог. Тийнхүү энэ нь бүдэг бадаг Бурханы хойноос хөөцөлдөх хүн төрөлхтний эрэл хайгуулыг төгсгөж, хүний зүрх сэтгэлд буй тэнгэр дэх Бурханы байрыг үгүй болгодог, өөрөөр хэлбэл энэ нь, бие махбод дахь Миний үйл хэргийг мэдэх боломжийг хүмүүст олгож, газар дээр байх Миний цаг хугацааг дуусгадаг.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Найм дахь айлдвар”-аас

Махан биед амьдарч байгаа бүх хүмүүсийн хувьд зан чанараа өөрчлөхөд зорьсон зорилго шаардлагатай, Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай. Хоёуланд нь зөвхөн Бурханы махбод болсон биеэр хүрэх боломжтой ба хоёуланг нь эгэл, бодит махбодоор биелүүлэх боломжтой. Ийм ч учраас бие махбодтой болох нь шаардлагатай зүйл бөгөөд ялзарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл юм. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын Бурхадын дүр төрхийг өөрсдийн зүрх сэтгэлээс зайлуулах ёстой, хүмүүс ялзарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас эхлээд тэд өөрсдийн ялзарсан зан чанарыг мэдэх ёстой. Хэрэв хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурхадын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй Бурхадын дүр төрхийг дан ганц үгээр ил гаргаж, хөөж, бүрэн зайлуулж чадахгүй. Ийнхүү хийвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй байх болно. Зөвхөн бодитой Бурхан болон Бурханы бодит дүр л эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлийг орлож, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдэх боломж олгох ба зөвхөн ийм маягаар л хүссэн үр дүндээ хүрч чадна. Хүн, өнгөрсөн хугацаанд хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг ухаардаг. Сүнсний шууд удирдлагаар, тэр ч бүү хэл хэн нэгэн хүний сургаалаар биш харин бие махбодтой болсон Бурхан л энэ үр дүнд хүргэж чадна. Бие махбодтой болсон Бурханы эгэл чанар ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын төсөөллийн эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурхан албан ёсоор Өөрийн ажлыг хийх үед хүний үзэл ил болдог. Хүний анхдагч үзэл, бие махбодтой болсон Бурханаас эрс ялгаатай байдаг байдлаар нь л дамжуулан илчлэгдэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл бодит байдлын эсрэг ялгаагүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодит байдал болоод эгэл чанарыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийн дүр төрх, Өөрийн оршихуйг бүрэн үзүүлсэн цагт л хүн Бурханыг илүү бодитой мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд ямар ч махан биетэй хүн хүрч чадахгүй. Мэдээж Бурханы Сүнс ч бас энэ үр дүнд хүрэх чадваргүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс
(Үргэлжлүүлэх)

No comments:

Post a Comment